Monday, March 30, 2009

Цинь Ши хуанди (SHIH HUANG TI), Хятадын Цинь гүрний эзэн хаан


Манай эриний ємнєх 238-210 онуудад Хятад улсыг захирч байсан Шихуанди хаан зэр зэвсгийн хvчээр тус улсыг нэгтгэж аугаа их єєрчлєн байгуулалт хийжээ. Цинь Шихуан дигийн тvvхэнд гvйцэт- гэсэн их vvргийг бvрэн ойлгохын тулд тэр vеийн тvvхэн бодит байдлыг товчхон ч атугай сонирхох хэрэгтэй. Чжоу угсааны хаадын våд Хятад улс бие даасан феодалын улсууд болон хуваагдаж толгой толгойгоо мэдсэн жижиг феодалууд эрх мэдлийн тєлєє хоорондоо тасралтгvй дайтсаар байв. Хоорондоо дайн дажин хийсээр байгаа феодалын жижиг улсуудаас хамгийн хvчтэй нь Хятад улсын єрнєд хэсэгт оршдог Цинь улс байлаа. Тус улсыг захирагч нар vйл ажиллагаандаа хятадын гvн ухааны сургаал болох Хууль сахиулагчдын дэгийг баримталдаг байв.Уг нь Конфуций удирдагч хvн харьяат ард иргэдээ хувийн ёс суртахууны шилдэг vлгэр жишээгээр удирдах ёстой гэж сургадаг бол Хууль сахиулагчдын дэгийг баримтлагчид бол харьяат иргэдийг ёс суртахууны шилдэг жишээгээр удирдан жолоодно гэж болохгvй, чухамдаа хvн бvр vг дуугvй, заавал биелvvлэх vvрэгтэй хуулиудын хvчээр улс орныг удирдах хэрэгтэй гэж vздэг байв.Улс орны удирдагчид нь Хууль сахиулагчдын дэгийг чанд мєрдлєг болган хатуу чанга бодлого явуулж байсны vр дvнд Шихуандииг тєрєх vед Цинь улс Хятадын хамгийн хvчирхэг улс болж чадсан байв. Чжэн манай эриний ємнєх 246 онд 13 настайдаа хааны ширээнд заларсан ч нас бие гvйцэх хvртэл нь тvvний нэрийн ємнєєс нь улс орныг нь удирдаж байжээ.Насанд хvрч тєрийн эрхийг гартаа авмагц авьяаслаг цэргийн дарга нарыг удирдаж бусад феодалын улсуудтаи дайтаж єєрийн оронтой нэгтгэж эхэлжээ. Удтал дайтсаны vр дvнд 221 онд бvх жижиг улсуудыг нэгтгэн дуусгаж єєрийгеє Шихуанди буюу "Тэргvvн хаан" гэж єргємжилжээ.Шихуанди хаан улс орноо нэгтгэж дуусмагц дахин тархай бутархай байдал гаргахгvйн тулд тєр улсын удирдлагын бvтцийг vндсээр єєрчлєх арга хэмжээг яаралтай авав. Улс орноо 33 мужид хувааж муж бvрийг хаан томилдог иргэний амбан захирагчаар удирдуулах болж амбан захирагчийн албан тушаалыг євлvvлдэг зарчмыг болиулав. Тэрчилэн сайн ажилладаг амбан захирагчийг муж дамжуулан ажиллууëдаг журам тогтоосноор тухайн мужид нєлєєгєє єргєжvvлэх бололцоог хаав. Тэрчилэн муж бvрт цэргийн удирдагч тэрчилэн цэргийн болон иргэний захиргааны vйл vйл ажиллагàаг зохицуулж байх тºвєєс томилогддог тvшмэлийг орон тоог гаргажээМєн нийслэлийг орон нутгуудтай холбосон холбооны боловñронгуй бvтцийг бий болгосноор мужуудад болж байгаа vйл явдлыг сайтар хянах, бослого гаргасан мужуудад цэрэг шуурхай илгээх боломжийг бий болгов. Шихуанди зарлиг гаргаж мужуудад байгаа сурвалжит ноёд цєм нийслэл Сяньянь хотод амьдрах болсноор тэднии vйл ажиллагааг хатуу хянаж байдаг болов.Хаан Хятад улсыг улс тєрийн болон цэргийн талаар нэгтгээД зогñоогvй худалдааны нэгдмэл бvтэцтэй болгох талаар єргºн шинэтгэл явуулав. Улс орон даяар хэмжээ, хvндийн нэгдмэл хэмжvvр бий болгов зоосны бvтцийг адил болгож зам суваг барих ажлыг тºвєєс хянадаг болгожээ. Хаан хамгийн гол нь Хятад улс даяар хаанаас гаргасан хуулиудыг л мєрддєг болгож бичгийн хэлvvдийг ч цэгцэлжээ.Шихуанди хаан манай эриний ємнєх 213 онд хvн тєрєлхтєний тvvхэнд хамгийн анхны бvх нийтийг хянах бvдvvлэг хууль гаргаж хєдєє аж ахуй, анагаах ухаан, Цинь угсааны хаадын тvvх, Хууль сахиулагчдын дэгтэй холбоотойгоос бусад бvх номоос тус бvр нэг хувийг нь хааны номын санд хадгалж бусдыг нь шатаах vvрэг єгчээ.Хаан идэвхтэй гадаад бодлого явуулж улс орныхоо ємнєд зvгт дайтаж нилээд том газар нутгийг эх орондоо хvчээр нэптэжээ.Тус орны хойд, баруун хэсгээр хиллэдэг орнуудын байнгын дайралтаас хамгаалах зорилгоор хойд хил дээрх хэрмvvдийг хооронд нь холбож Хятадын алдарт цагаан хэрмийг босгосон билээ. Хаан бvтээн байгуулалтын нvсэр том тєлєвлєгєє хэрэгжvvлж аян дайн єдєєж байхдаа ард тvмэндээ татварын ихээхэн дарамт vзvvлж байсан нь олон тvмний дургvйцлийг хvргэж байлаа.Гэвч хатуу чанга хяналтын нєхцєлд бослого гаргах бололцоогvй байсан тул хааныг алах оролдлого олон удаа гарсан ч ганц нь ч бvтэмжтэй болоогvй ажээ.Шихуанди хаан манай эриний ємнєх 210 онд насан єєд болсны дараа хоёр дахь хvv Эр Цинь Шихуанди нь залгамжлагчаар нь єргємжлєгджээ. Гэвч эцгээсээ зохион байгуулах авьяас чадвар арван хуруу дутуу хvv нь улс орноо удирдаж чадсангvй, хаанаар єргємжлєгдєєд дєрвєн жилийн дараа алагдаж бослого гаргасан тариачид Хааны ордон, номын санг vнсэн товрог болгож Цинь угсааны бvх хvмvvсийг хvйс тэмтэрчээ.Гэвч хятадын ард тvмэн эх орноо нэгтгэж эмх замбараагvй байдлыг эцэс болгосон Шихуанди хааны vйл ажиллагааг дэмжин vргэлжлvvлсэн юм. Хятад улсын тєрийн эрхэнд гарч ирсэн Хань угсааны хаад Шихуанди хааны сэдэж байгуулсан засаг захиргааны тогтолцоог хэвээр хадгалж дараагийн 21 зууны турш бараг єєрчлєєгvй билээ. Цинь угсааны хаадын засаг захиргааны хатуу хяналттай бvтцийг зєєлрvvлж Хууль сахиулагчдын дэгийн сургаалыг таягдан хаяж Конфуцийн сургаалийг тєрийн албан ёсны гvн ухаанаар єргємжилсєн боловч Шихуанди хааны бий болгосон улс тєрийн нэгдмэл байдлыг vргэлж хадгалсаар байжээ.Дэлхийд хvн амаараа тэргvvлж байдаг Хятад улсыг нэгтгэж нэгэн том улс болоход єєр олон хvмvvс тvvний дотор Суй Веньди зэрэг тєрийн зvтгэлтнvvд ихээхэн vvрэг гvйцэтгэсэн ч хамгийн гол гавьяаг Шихуанди хаан байгуулсантай хэн ч маргахгvй. Шихуанди хааны vйл ажиллагааны тухай ярихад тvvний шадар туслах Цэргийн яамны алдарт сайд Ли Сюгийн тухай дурдахгvй єнгєрч хэрхэвч болохгvй. Ли Сю хааны дотнын зєвлєх байсны хувьд аугаа шинэтгэл хийхэд тvvнд маш их нєлєє vзvvлсэн байна.Шихуанди хааны тvvхэнд гvйцэтгэсэн vvргийн талаар маргаан бий. Тvvнийг ном шатаасан, олон тvмний бослого тэмцлийг хэрцгийгээр дарж байсан гэх зэргээр конфуцийн сургаал баримтлагчид буруушаадаг бол хятадын коммунистууд тvvнийг дэвшилтэт сэтгэгч гэж vнэлдэг, єрнєдийн эрдэмтэд Наполеонтой харьцуулдаг. Гэхдээ Шихуанди хааныг Ромын эзэнт улсыг vндэслэгч Август Цезарьтай харьцуулбал зvйтэй юм шиг санагдана. Энэ хоёр суут хvмvvс газар нутаг, хvн амаар бараг адилхан улс гvрэн байгуулсан. Гэвч А.Цезарийн байгуулсан том улс тvvхийн богинохон хугацаанд наслаад задарсан бол Шихуанди хааны байгуулсан гvрэн улс тєрийн нэгдлээ єдий хvртэл хадгалсаар байгаа нь тvvний vйл ажиллагаа ямархуу их vр дvнтэй байсныг vнэмшилтэй нотлон харуулж байна.

No comments:

: