НЭГ. Нисэхийн сургуульд хөтөлсөн нэгэн түүх
Д.Гунгаа 1916 онд Хөвсгөл аймгийн Бүр.нтогтох, одоогийн Төмөрбулаг суманд жасын мал малладаг байеан, угийн ядуу зүдүү амьдралтай, малчин ард Дугарын гуравдугаар хүү болон төржээ. Хар багаас өнчирсөн тэр хүү 10-15,нас хүртэл Бөгсийн голын хүрээнд"шавилан сууж ном үзэж, нүд тайлж байв. 1931 оноос Бүрэнтогтох сумын харьяат халзан Балжир гэдэг айлын мал хариулан, хүү нь болон хүндлэгдэж явжээ.
Нагац ах Д.Даваажав нь Дарьгангын 35 дугаар тусгай м*орьт хорооны штабын даргаар очихдоо Гунгааг ардын цэргийн албанд оруулжээ. 1934 оны намар ах Д.Даваажав нь Улаанбаатар хотын нисэх бригадын штабын даргаар томилогдов. Гунгаа хүү цэргийн албаа дүүргэхээр үлдсэн ажээ. Удалгүй өндөр Гандал гэдэг. дарга цэрэг эрсээс нисэхийн сургуульд суралцуулах санал авахад тэр хүсэлтээ өгчээ. Гунгаа байлдагчийн чээжинд баатар хотод бараалхах, бас ч нисэгч болох баяр бахархал нь багтаж ядан нийслэлд иржээ. Ах нь сурагласаар дүүгээ олж аваад онгоц засварын газарт моторчноор оруулжээ. Онгоц засварын газар жил гаруйхан ажиллаад нисэх хүчний сургуульд шалгалт өгч хоёр жил суралцаж 1937 онд нисэгч, техникийн, хянагчийн гурван ангийн 100 орчим хүнээс нисэгч Д.Гунгаа, техникч Г.Цэрэнжав, Д.Мөнхдалай, хянагч А.Даваа дөрвүүлээ онц сурч маршал Х.Чойбалсангийн гараас бугуйн цаг, нисгэгчийн үнэмлэх гардан авснаа хэзээ ч үл мартана.' Сургуулиа төгсөөд Д.Гунгаа багш нисэгч болж 1939 он хүртэл хоёр жил багшилж одоогийн гавьяат нисэгч Г.Раднаа, Д.Цэрэндорж зэрэг олон хүнд нисэхийн эрдэм, ухааныг сургаж нисэгч шиг нисэгч болгохын тул хатуу шаард^ага тавьдаг байжээ. Нисгэгч Багш ДТунгаа шавь нартаа, "Та бүхэн газарт сураагүй юмаа огторгуйд сурна гэж байхгүй. Тиймээс сурах, эзэмшихээс хэзээ ч чойргошиж, залхуурч болохгүй" гэдгийг унь хатуу ойлгуулдаг байсныг олон нисгэгч одоо ч магтан ярилцсаар байдаг ажээ. Ингэж нисэх хүчний түүхэнд багш нисгэгч Д.Гунгаа олон сайн нисгэгч, нисэхийн шилдэг боловсон хүчин бэлтгэсэн багш болон бичигджээ.

ХОЁР.Байлдааны тушаал биелүүлсэн багш нисгэгч
Монгол орны дорнод хилээр милитарист япон өнгөлзөж нутгийн зон олныг айлган түйвээж, улс орноо батлан хамгаалах асуудал хурц тавигдсан 1939 оны дунд үед багш нисгэгч Д.Гунгааг
нисэх отрядын дарга байсан алдарт нисэгч М.Зайсанов дуудаж албаа М.Осорт хүлээлгэж өгөөд маргааш өглөө есөн цагт аэрофлот дээр бэлэн бай гэсэн үүрэг өгчээ. Р-5 онгоцоор Дорнодын Тамсагбулагт очиж Тамсагбулагаас сөнөөгч шинэ И-15 онгоцоор сургуулилж эхэлсэн байна. Уг нь энэ онгоцонд 1,5-2 жил суралцдаг хэдий ч дээрх нисэгчид хоёрхон сар суралцаж нууцхан сургуулилсаар дайн дуусгажээ. Дайны дараа Д.Гунгааг сөнөөгч онгоцны экскадрилийн даргаар, Г.Раднааг комиссараар, Д.Цэрэндоржийг штурманаар, Л.Түдэвийг инженерээр томилжээ. Энэ экскадрилд 1942 он хүртэл багш, шавь нар сурсан мэдсэнээ амьдралд хэрэгжүүлж сургууль хийжээ. 1942 оноос Д.Гунгаа нисгэгч бөмбөгдөгч Р-5 онгоцны хороонд шилжиж 1944 оноос баруун хязгаарын будлианыг дарахад оролцох байлдааны тушаал авчээ. И-15 онгоцоор урд нь домогт шонхор М.Зайсановын удирдсан нисгэгч Б.Бат-Очир, Ч.Түмэн, Ц.Бороохой нарын бүрэлдэхүүнтэй отряд Булган. сумын "Алаг толгойд" очиж байрласан байжээ. Дараа нь Р-5 гэдэг гурван онгоцоор араас нь хүч сэлбэж онгоцны анхны нисгэгчээр Д.Гунгаа, хянагчаар А.Даваа, техникчээр Б,.Цэрэнжав, хоёр дахь онгоцны нисэгчээр Г.Аюуш, хянагч О.Өлзий-Утас, техникчээр Ц.Чөөрөв, гурав дахь онгоцны нисэгч С.Бямбаа, хянагчаар Рэнцэнбазар, техникчээр Т.Зэвгээ нарыг томилжээ. Харин одоо хүртэл хаана ч, хэн ч мэддэггүй нэгэн тохиолдлыг энд цухас дурьдахад зөвлөлтийн нисэгч хурандаа Гердиенкогоор удирдуулсан И-16 гэдэг 11 сөнөөгч онгоцны экскадрил Ховд аймгийн Алтай сумын Хөх толгой гэдэг газар нууцлан байрласан байжээ. Д.Гунгаагаар ахлуулсан монголын Р-5 гурван онгоцныхон тэдний багт нэгджээ. Булган сумын АлагтолгоРг, Алтай сумын Хөх толгойн, сөнөөгч онгоцны экскадрилд маршал Х.Чойбалсан, Зөвлөлтийн элчин сайд Иванов, Байгалийн фронтын командлагч дэслэгч генерал Ковалёв, Монголын ардын армийн жанжин штабын дарга Рубин, генерал Шагдаржав, Б.Дорж, М.Зайсанов нар байнга очиж бэлтгэл сургуульд нь зөвлөлгөө өгдөг байжээ. Манай хилийн дэргэд дээрэмчдийн нэг том дивиз байрлаж хилийн будлиай тарьж байжээ. Д.Гунгаа нисэгчтэй Р-5 онгоцныхон Ховдоос зэр зэвсэг зөөж, хил орчмоор тагнуулын нислэг үргэлж хийдэг байжээ. Зөвлөлтийнхөн ч энд ихээхэн хүч төвлөрүүлж Ховдод 800 автомашинаар бензин шатахуун буулгаж, зөвлөлтийн ИЛ-4 онгоц өдөр бүр хоол унд, тамхи тариа, зэр зэвсэг зөөдөг байж. Шинжаанаас дүрвэсэн хасгийн дээрэмчид Ховдын баруун гурван сумын нутгаар байнга цөмрөн орж ирж нутгийн иргэдий-н мал, хөрөнгийг цөлмөж, энгийн малчин ардыг тарчлаан зовоож байсан түгшүүртэй цаг. Шинжааныхан хасгийн дээрэмчдийг сөнөөх гэж байна гээд Булган сумын бургасан шугуйд өвөлжиж байсан нутгийн ард иргэнийг бөмбөгдсөнөөс монголд их хохирол учирчээ. Ингээд 1944 оны XII сарын 11, 12, 13-нд Д.Гунгаа тэргүүтэй нисэгчид эх орноо хамгаалах байлдааны даалгавар авч зөвлөлтийн нисэгчидтэй хамт дайсны дивизийг өглөө үүрээр бөмбөгджээ. Манай онгоцыг бөмбөгдөөд буцахад араас нь оросын сөнөөгч 10 И-16 онгоц очиж буудаж, шатаадаг бөмбөг хаяж дайсныг ихээхэн цохиж сүйтгэсэн байна. Дайсан яахаа мэдэхээ байж нэг хэсэг нь Шар сүм, нөгөө хэсэг нь Байтаг богдын "Ороом" булаг руу дүрвэн зугатаажээ. Энэ тулалдаанд манай нисэгчид эсэн мэнд эргэн бууж зөвлөлтийн 10 онгоцны 7-8 нь гэмтэж зарим нь эргэж ирээгүй аж. Зөвлөлтийн И-16 онгоцны дарга Гердиенко манай хянагч О.Өлзий-Утастай хамт нисээд сураг, чимээгүй алга болжээ. Үдээс хойш хаанаас ч юм хурандаа Гердиенко утсаар "Бид Алаг толгойд байна". Яаралтай бензиний сав, дугуй авчир" гэж мэдэгдсэний дагуу Д.Гунгаа, техникч Б.Цэрэнжавын хамт захисан зүйлийг авч яаравчлан нисэж Алаг Толгойд буухдаа маршалын байрлаж' байсан гэрээс 100 метрийн зайд газарджээ. Хурандаа ГерДиекнкогийн онгоцонд 30 орчим сум тусаж түүний комбинзон, гутал нь зад үсэрсэн боловч хоёулаа эсэн мэнд буусан байх авай. Энэ үеэр Осман тэргүүтэй дээрэмчдийг баривчилж, маршал Х.Чойбалсан тэдэнтэй уулзаж, домогт М.Зайсанов сургуулийн нислэг хийж үзүүлсэн байна.
1947 оны хоёрдугаар сард ДГунгаа нисгэгчтэй хамт олон дахин Алтайн хязгаарыг зорив. Энэ удаад дөрвөн ПО-2, дөрвөн И-15 онгоц илгээж Д.Гунгаа тэднийг ахалж явсан ажээ. БХЯ-наас 6-7 автомашин гаргаж бөмбөг, галт хэрэгсэл ачуулжээ. Осман, Шинжааны дээрэмчид, цэргүүд манай хилийг нэвтрэн орж Улиастай, Хужиртайн голын бэлчирт суурьшжээ. 1947 оны зургадугаар сарын эхээр манай улс "хилээс түр! эн гарч нүү" гэсэн шаардах хуудсыг малчин ард Чулуудай, Бадам нараар явуулсан боловч тэд шаардлагыг хүлээн авсангүй.
Манай агаарын шонхор М.Зайсанов, Д.Гунгаа, Д.Жамбалдорж, Л.Дагвадорж нарын (нэг хүкий суудалтай) И-15 онгоц, нисэгч Лувсан, Дашдаваа, Лүндэгдамбаа, хянагч' Өлзий-Утас, Г.Өлзийбат, Г.Мажигбалдан нарын ПО-2 (2 хүний суудалтай) онгоцууд Байтагийн Уушигийн усан улаан ууланд бууж байлдааны бэлтгэлээ базаагаад 6 дугаар 'сарын-5-ны өглөө хил зөрчигчдөд агаараас х,үчтэй цохилт өгөхөд тэд бутарч хилээс дорхноо гарчээ. Энэ ялалтаар дайсныг хилээс гаргаж хоёр талын хэлэлцээ хийж хилмйн застав байгуулсан байна. Багш нисэгч Д.Гунгаагаар ахлуулсан нисгэгчид дайснаа дарж ирсний дараахан долдугаар сард Байтагийн том тулалдаан болж мбнголын домогт баатрууд төрсөн түүхтэй ажээ.

ГУРАВ. Дайны талбараас энхшн бүтээн байгуулалтад
Эх орны иргэний агаарын тээвр Р-5, По-2, Як-6 онгоцоор 40-өөд оноос холбоо барих, шуудан хүргэх ажлаар эхэлжээ. Гэхдээ бүх нисгэгч тэр'"бүр явдаггүй тун цөөн тухайлбал, У.Даравгар, М.Осор, Г.Далхаа, Д.Жамбалдорж, Б.Бат-Очир, Ө.Жагварал, Д.Жигжид нарУн нисэх хэсэг нисдэг байсан аж. Яагаад ч юм хоёр гурвуулаа нисэх болохрор Д.Гунгаа нисгэгчээр ахлуулан нисгэдэг байжээ. 1955 оноос АН-2 онгоц ирж 1957 оны долдугаар сарын 7-нд СнЗ-ийн тогтоол гарч анхны ИАТ-ийн онгоц гурван чиглэлд 7 аймагт (Ховд, Увс, Баян-Өлгий, Булган, Мөрөн, Хэнтий, Дорнод) хүн тзэж эхэлсэн байна. 1958 оноос эхэлж хорооны нисэх хүчний сууринд тулгуурлан МИАТ байгуулагдаж штабын дарТ-а&р Жамъянгулс төрийн орлогчоор Ч!Данзан, штурманаар Д.Цэрэндорж нарыг анхлан томилжээ. Эх орны дайны талбараас энхийн бүтээн байгуулалтад Д.Гу_++^аа нисэгч хүчин зүтгэсээр. 1965-1974с-он хүртэл 10 гаруй жил МИАТУЕГ-ын даргын хүндтэй, хариуцлагатай^үүргийг гүйцэтгэж байжээ. Энэ үеэс эхлэн МИАТ жилээс жилд өнгөжин бэхжиж, шйнэ шинэ онгоц, шилдэг нисэгч, техникчдээр өргегжиж өнөөдөр эх орондоо төдийгүй дэлхийи тавцанд айлын дайтай айл болоны ал"даз гавьяа нь Д.Гунгаа мэтийн агаарын зоригт шонхруудаас эх ундаргатайг-бахархмаар.
Эх орноо батлан хамгаалах их үйлеөд хүчин зүтгэж нисэхийн боловсон хүчин бэлтгэх, нисэх гехникийн материаЛлаг баазыг бэхжүүлэх, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, нисэхийн аюулгүй байдлыг хангах үйлсэд багш нисгэгч Д.Гунгаагкйн оруулсан хувь. нэмэр их бөгөөд түүгээр нь ард түмэн, МИАТ-ыхан бахархан дуурсдаг ажгуу. Д.Гунгаа нисэгч МАХН-ын батлахыг 55 жил нандигнан хадгалж, нам засаг, ардын армийн командлалын удаа дараагийн үүрэг даалгаврыг нэр төртэй биелүүлснийг нь өндөр үнэлж түүнд 1965 онд БНМАУ-ын гавьяйг нисгэгч цол олгож 01 тоот диплом хадгалуулж, 1969 онд хошууч генерал цолоор шагнаж Сүхбаатарын одон, цэргийн гавьяаны одон, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан ^дас одон, ойн медалиудаар шагнажээ. Д.Гунгаа генерал Москва, Кмев, Берлин, Варшав, Т1рага, Пхеньян зэрэг цэтт&н олон хстод өөрийн элч төлөөлөгч, хү.йдэт зочдыг хүргэж, эх орныхоо цэлмэ.г хөх тэнгэрт агаарын хүчит хөлгийн жодоо барин хоёр сая гаруй км зам туулж 12000 гаруй цаг агаарт суудалтай явжээ. Энэ ахмад амьдралынхаа бүхэл бүтэн 40 жилийг нисэх хүчинд зориулсан арвйн баялаг туршлагатай хүн.
Гавьяат нисэгч Д.Гунгаа гуайн ам бүл өнөр өтгөн. Нэг хүүдээ мэргэжлээ өвлүүлжээ, Тэр хүү нь өнөөдер эх орныхоо цэлмэг цэнхэр тэнгэрт хурдан хөЬөг жолоодон дүүлж явна,

Сэтгүүлч й.ДАВАА
No comments:
Post a Comment