Saturday, March 28, 2009

Х.Лхагвасvрэн: XIII-XIV зууны их монгол улс дэлхийн тєв болж байлаа

Чингис хаан судлалын талаар гадаад, дотоодын эрдэмтэн судлаачидтай дорвитой ажил хийж буй байгууллага бол "Чингис" дээд сургууль юм. Тус сургуулийн захирал, доктор Х.Лхагвасvрэнтэй манай сурвалжлагч Чингис судлалын сvvлийн vеийн ололт амжилтын талаар ярилцав. Х.Лхагвасvрэн 12 наснаасаа эхлэн Х.Пэрлээ, Д.Наваан, Н.Сэр-Оджав, О.Намнандорж нарын эрдэмтэдтэй хамт ажиллаж байсан туршлагатай археологич билээ.

-Саяхан болтол хориотой сэдвмйн нэг байсан Чингис судлалын хєгжлийн хандлага одоо ямар байна вэ?
-Чингис судлал єєрєє том сэдэв. Зєвхєн Чингис хааны амьд сэрvvн vеийн цаг хугацааны тvvхээр ойлгох нь явцуу хэрэг юм. XIII зууны жараад оноос 1560-аад оны хоорондох vеийг авч vзэж, Чингис хааны vе хэмээн тvvхэнд тэмдэглэх ёстой. Vvнийг монголчуудын нэрийн хуудас болгохгvй гэдэг vvднээс хуучин Зєвлєлтийн тvvхчид зэрэг судлаачид нэг хэсэг хориг саад тавьж байлаа. ХШ-Х1У зууныг Ази,Европ тивээр авч vзвэл бvхэл бvтэн хоёр зууны турш дэлхийн улс тєр, нийгэм, эдийн засгийн тєв нь Монгол Улс болж байсан юм. Єнєєгийн их гvрэн АНУ шиг. Тэр vед Колумб Америкийг, Васка Де Гама Африк тивийг нээгээгvй байжээ. Сvvлийн жилvvдэд Чингис хаан судлалын талаар судлаачид нэлээд бvтээл туурвиж байгаа ч шинжлэх ухааны vvднээс нэгтгэн дvгнэж, удирдан зохион байгуулсан ажил хийгдээгvй байна.Бид 2000 оноос тvvхийн шинжлэх ухааны салбарын хэмжээнд судалж эхэлсэн. Энэ чиглэлээр эрдэм шинжилгээний сэтгvvл эрхэлж, найман дугаар гаргалаа. Мєн 2004 онд "Чиигис хааны нэвтэрхий толь" бэлтгэж хэвлvvллээ. Энэ нь их хааныг рекламдах буе, цагаан цаасан дээр хараар бичиж vлдээн судалгаанд оруулах зорилготой юм. Дэлхийд тамхины толь бичиг хvртэл байхад "Вашингтон пост" сониноос Мянганы хvнээр тодруулсан Чингис хааны нэвтэрхий толио монголчууд бvтээх л учиртай. Монгол Улс гэж байхад Чингис хаан гэсэн сургууль ч байх ёстой.1999 оноос манай улсын дээд боловсролын салбарт "Чингис" дээд сургууль байгуулж, Чингис хаан судлал, Чингис хааны тvvхэн газар зvй, Чингис хааны ертєнцийг vзэх vзэл, Чингис хааны шvтлэг бишрэл, Чингис хааны археологи гэсэн хичээлийг сургалтын хєтєлбєртєє оруулаад долоон жил гаруй болов. Эдгээр хичээлийг доктор, профессор Х.Шагдар, профессор О.Сvхбаатар, дэд доктор, профессор Д.Болд-Эрдэнэ, доктор, профессор О.Пvрэв болон миний бие зааж байна. Манай сургуулийнхан ном бvтээл бмчиж нийтлvvлэх, сургалтын хєтєлбєр боловеруулах, эрдэм шинжилгээний бvтээл туурвих, археологийн экспедиц ажиллуулдаг.

-Зарим тодорхой судалгаа шинжилгээний ажлаасаа танилцуулбал сонирхолтой байх болов уу?
-2000 оны тавдугаар сард "Чингис хааны дэлхий дахины тvvхэн vvрэг" сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, АНУ, Хятад, Австралийн эрдэмтэн судлаачид анх оролцсоноос хойш хоёр жил тутамд хийдэг уламжлал тогтсон. Дєрєв дэх удаагийн хурлаа амжилттай хийгээд байна. Монголд Чингис хааны археологийн судалгаа тааруухан байдаг. Хархорумын туурийг малтах тєдийгєєр хязгаарладаг. 150 гаруй малташ илрvvлсэн. Харин Орос, Хятад, Иран, Афганистан, Дундад Азийн орнуудаас Чингис хаантай холбогдолтой 20 орчим булш олдсон.Тvvхийн чухал дурсгал, хадны зураг бичээс зэрэг ховор нандин олдвор бий л дээ. Жишээлбэл, Ихтэнгэрийн амнаас олдсон бортгон малгайтай дурсгал, XIII зууны "Мєнх тэнгэрийн хvчин дор" гэж хар бэхээр уйгаржин бичгээр бичсэн бичээс, "Монголын нууц товчоо"-нд гардаг Гоо марал бугын дvрс бvхий зураг, 1257 онд "Мєнх хаан тvм тvм насалтугай" хэмээн бичиж, Хєвсгєл аймгийн Арбулаг сумын нутгаас О.Намнандорж гуайн олж илруvлсэн Мєнх хааны эх мэт Энэ нь Байгалийн тvvхийн музейд хадгалагдаж байгаа.Бид сvvлийн таван жилд тvvхэн газар зvйн судалгааны экспедиц ажиллуулж, 10 орчим газар усыг олж тогтоосон. Чингис хаан наймантай хийсэн Наху гvний тулааныг Булганы Дашинчилэн, Боорчитой анх танилцсан газрыг Хэнтийн Батноров сумын Хєхvvрийн тал, Бэртэг мэргэдэд алдсан Орэг бvрэгийг Тєв аймгийн Мєнгєнморьтын нутаг дахь Хэрлэн мєрний ар хєвєє Бvрэг эрэг гэх мэтээр профессор О.Сvхбаатар тогтоосон.

-"Чингис" дээд сургуулиас судалгааны зарим бvтээлээ гадаад хэл дээр хэвлvvлж, бусад ориы уншигчдын хvртээл болгож бангаа нь Чингис хаан судлалд оруулж буй томоохон хувь нэмэр юм. Ялангуя Их Монгол-800 ойг дэлхий иийтээр тэмдэглэх НVБ-ын тогтоол гарахад ч нєлєєлсєн болов уу гэж санагддаг.
-Манайхан судалгааны ажлаа эх орон дотроо таилагнах тєдийгvй гадагшаа сурталчлах талаар хоёр тєрлийн ажил хийж байна. Чингис байсан. Ц.Мєнх-Оргил гадаад хэргийн сайд байхдаа Японд зочлохдоо 30 ширхгийг бэлэглэж байлаа. Япон, ОХУ, Хятад, Австрали, Тайвань, БНСУ-д хэвлэгдсэн, хинди хэл дээр ч гарсан.

-Та хаана археологийн малталт хийж, ямар олз омогтой явж байв?
-Би Москвагийн Археологийн институтийг 1994 онд тєгссєн. Монголоос гадна Оросын ємнєд Сибирь, Євєрбайгаль, Батсарай, Бэрхсарай, Дундад Азид археологийн экспедицид ажил-лаж, Эрмитаж, Дорно дахины институт, Москвагийн тvvхийн музей дэх Бат хааны vеийн Алтан ордны улсын олдворуудтай танилцаж байлаа.Одоо "Чингисийн vеийн Монголын археологи" номоо гаргана. Булганы Бvрэгхангайн Євгєнт уулнаас олсон бєнжигнvvр хонхтой, хоёр арслан ноцолдож буй цэвэр алтан зvvлт, чулуун зэвсгийн vеийн хvрэл дєрвєлжин булш, Хvрэн хадна зураг, булш, буган хєшєє зэргийг судлах сонирхолтой ажилд оролцож явлаа. Ер нь Монголын тvvхийг монголчууд л илvv судалж мэднэ. Гэтэл Монголоор хоолоо олж идэж яваа хvмvvс байх юм. Лав л Шведэд манай тvvхийг заадаг нэг орос бий. Сvvлийн vед Энэтхэг, Америк, Англи, Туркэд Чингис судлалын чиглэлээр нэлээд хєєцєлдєж байна. Гол тєлєв сурвалж бичигт тулгуурласан нь тухайн зохиогчийн vзэл бодлоосбайдгийг vгvйсгэхгvй. "Алтан товч" гэхэд л хоёр бичигдсэн байдаг шvv дээ. Их хаадын хєргийг бvтээсэн байдаг ч гэсэн зураачийн бvтээл яваандаа vйгvйсгэгдэх магадлалтай.Иймээс vнэн тvvхийг бvтээхдээ археологийн дурсгалд илvv тvшиглэх ёстой. 1230 онд баригдсан гэх Хархорумын Тvмэн амгалант ордны ємнєх таван амттан оргилж гардаг мєнгєн модны тухай ойлголт ч археологийн малталтаар єєрчлєгдєж байна.

-Их ойи хvрээнд ямар ажил хийх хэрэгтэй гэж Та боддог вэ?
-Мянганы хvн Чингис хаан дэлхийн газрын зургийг єєрчилсєн. Интернетийн эцэг анхны морин єртєєг байгуулсан, аль ч шашинд адил тэгш хандаж Хархорумд бvх шашны сvм хийдийг байгуулсан, гадны худалдаачдад татвар ногдуулдаг-гvй, тэдний амар тайван байдлыг хамгаалдаг байлаа. Даяарчлалын vндсийг тавьсан гэж болно. Чингис хаан "Миний хvслэн бол энэ дэлхийн хvн ард нэгэн гэр бvлийн хvмvvс мэт эвтэй найртай хамтран амьдарвал миний хvслэн биелнэ" гэсэн нь vvнийг гэрчилнэ.Их ойдоо зориулж Чингис хааны талаар дунд сургуулиудад хичээл заах, цэцэрлэгийн насныханд зураттай ном, хvvхэлдэйн киногоор таниулах, аялал жуулчлалын замын маршрут гаргах, зан заншил, хэл соёлын урьдчилсан судалгаа явуулах, байлдааны урлагийг нь судлах зэрэг олон ажил хийх хэрэгтэй байна. Дэлхийн II дайны vед Москвагийн хориглолтод хэрэглэсэн танкийн хамгаалалтыг Чингис хааны vеэс дайсны цэргvvдийн замд хаяж байжээ. Энэ нь аль ч талаараа хаясан заавал дээшээ харж ойчоод морины туурайд шаадаг гурван vзvvртэй сєрєг хэрэглэдэг байснаас vvдэн маршал Жуков санаа авсан гэдэг. Ер нь Чингис хаан байлдан дагуулагч яавч биш.Харин олон тархай бутархай улсыг нэгэн гарт нэгтгэсэн гавъяатай хvн. Манай их хаад байгаагvй бол Орос, Хятад зэрэг томоохон гvрнvvд бий болохгvй байсан. Бид Овєрмонголын Ордост байдаг Чингисийн онгоноос илvv том онгоныг бvтээх учиртай. Зєвхєн Тайваньд гэхэд л Чингисээр нэрлэсэн 500 гаруй vйлчилгээний газрууд ажилладгийг интернетээс мэдэж болно.Эцэст хэлэхэд Монголын археологийн судалгаа дэлхийн тvвшинд хvрсэн ч энэ талын дурсгалыг хамгаалах байгууллага байхгvй байна. Соёлын євийг сэргээн засварлах газар гэж байдаг ч голдуу шашны эд зvйлсийг засварладаг. Цогтын хадны бичээс хадтайгаа алга болсон нь vvний нэг жишээ мєн.

А.МАНДУУЛАН

No comments:

: