Лалынхны эсрэг Оросын гурав дахь дайн бол Умард Кавказад чечениүдтэй хийсэн хийсэн дайн байсан бөгөөд үүний эхлэл нь үнэн алдартны осетин, лалын ингушийн хооронд 1992-1993 онд дэгдсэн мөргөлдөөн байлаа.
Түүхэн үндэс:
Ингуш мусульманчууд чечень болон бусад лалын ард түмнүүдийн хамтаар дэлхийн II дайны үед Төв Ази руу хүчээр цөлөгджээ. Осетинчүүд үлдэж ингушийнхны эд хөрөнгийг эзэгнэжээ.
1956-1957 онд цөлөгдсөн ард түмнүүдийг нутаг буцахыг зөвшөөрч, эд хөрөнгө эзэмших, газар нутгаа хянах асуудлаас үүдэн зөрөлдөж эхэлжээ.
1992 оны 11 дүгээр сард анхны мөргөлдөөн дэгдэв. Зөвлөлт засгийн үед осетинчүүдэд өгсөн, ингушууд эгүүлж авахыг хүссэн Пригородный районыг Бүгд Найрамдах Ингуш Улсын нутаг дэвсгэрээс довтолж эхэлжээ.
Хариуд нь оросууд үнэн алдартан осетинчүүдэд туслахаар бөөн хүчээр цөмрен орсны дотор казак цэргүүдийг илгээжээ.
Гадаадын нэг тоймчийн бичсэнээр, "1992 оны 11 дүгээр сард Осетин дэх ингуш тосгодыг оросын танк бүслэн буудсан ба амьд үлдэгсэдийг алсан буюу авч одов. Энэ хядлагыг осетины ОМОН (цагдаагийн тусгай анги) зохион байгуулсан боловч Оросын цэргүүд бүс нутагт "энхийг сахиулах" нэрээр, тэдний ар талыг хангасан гэнэ". "Долоо хүрэхгүй хоногийн дотор ийм их устгал сүйтгэл гарсан гэдгийг төсөөлөхийн аргагүй" гэж "Экономист" сэтгүүлд бичжээ.
Энэ бол "ОХУ-д гарсан анхны угсаатны цэвэрлэгээний операц байлаа". Оросууд уг мөргөлдөөнөөрөө ингушийн холбоотон чечениүдийг айлгана гэж тооцоолсон боловч эргээд "Чечень болон Кавказын ард түмнүүдийн конфедерацийг дайны байдалд оруулж, Чеченийн газар нутгаас Орос цэргээ татахгүй бол 500 000 сайн дурынхньгг илгээнэ гэжээ.
Кавказын ард түмнүүдийн конфедерациас заналхийлсэн ба бүс нутгийг хамарсан түймэр Умард Осетин Ингушийн мөргөлдөөнөөс дэгдэхээс сэргийлэн Москва цэрэгтээ арга буюу буцах тушаал буулгажээ".
1994 оны 12 дугаар сард Орос бүрэн хэмжээний цэргийн довтолгоог Чеченьд эхлүүлснээр өргөн хүрээг хамарсан, хамгийн гамшигт түймэр дэгдэв. Үнэн алдартны хоёр бүгд найрамдах улс Гүрж, Армены удирдагчид Оросын үйлдлийг дэмжсэн бол Украины Ерөнхийлөгч "хямралыг эв зүйгээр зохицууулахыг дипломатын хувьд уриалж байв."
Оросын үйлдлийг үнэн алдартны Умард Осетины Засгийн газар болон ард түмнийх нь 55-60 хувь нь дэмжив.
Харин ОХУ-ын доторхи болон гаднахи мусульманчууд бараг тэр чигээрээ чечениүдийн талд байлаа. Лалын интернационалынхан Азербайжан, Афганистан, Пакистан, Судан болон газар газраас дайчдаа Чечень рүү яаралтай илгээж эхлэв. Лалын улсууд чечениүдийг дэмжиж, Турк, Иран тэдэнд эд материалын тусламж үзүүлснээс үүдэн Орос нь Ирантай эвлэрэх цаашдын нэмэлт чармайлт гаргахаас аргагүй байдалд хүрэв.
Чечениүдэд зориулсан зэвсгийн урсгал Орос руу Азербайжанаас орж ирсэн тул Орос хилээ хааснаар Чеченьд эм тариа, бусад тусламж орох үүд хаагдав. ОХУ дахь мусульманчууд чечениүдийн талд зогсов. Кавказ даяар Оросын эсрэг лалын ариун дайн зарлахыг уриалсан нь үр дүнд хүрээгүй боловч Ижил-Уралын бүс нутгийн 6 бүгд найрамдах улсын тэргүүн нар байлдааны ажиллагаагаа зогсоохыг Оросоос шаардаж, Кавказ дахь лалын бүгд найрамдах улсуудын төлөөлөгчид бүх нийтийг Оросын эсрэг эсэргүүцэлд уриалан дуудав.
Лалын ахан дүүсийнхээ эсрэг байлдуулахгүй гэж Бүгд Найрамдах Чуваш Улсын Ерөнхийлөгч Чечень явах ангиудаас цэргүүдээ чөлөөлжээ.
Чеченийн хил залгаа хоёр бүгд найрамдах улс—Ингушет, Дагестанд "дайныг хамгийн хүчтэй эсэргүүцэв". Чечень рүү зүглэсэн Оросын цэргийн цуваа руу ингушууд халдсанаар "Ингушийн Засгийн газар хэрэг дээрээ Орост дайн зарлалаа" хэмээн Оросын Батлан хамгаалахын сайдын мэдэгдэхэд хүргэсэн бөгөөд иймэрхүү халдлага дайралт Дагестанд гарч байлаа.
Эдгээрийн хариуд Оросууд Ингуш, Дагестаны тосгодыг бөмбөгдөв. 1996 оны 1 дүгээр сард Кизляр хот руу чеченийнхэн довтолсны дараа Первомайск тосгоныг оросууд сүйтгэснээр дагестанчуудын дайсагнал чинээндээ тулжээ.
Чеченийн ард түмний тэмцлийг Чечениэс гаднахи элэг нэгтнүүд нь ихээхэн дэмжсэн бөгөөд тэд бол XIX зуунд Оросоос Кавказын уулын ард түмнүүдийн эсрэг хийсэн түрэмгийллээр тарж алга бологсодын үр сад юм.
Тэд сан хөмрөг цуглуулж, зэвсэг худалдан авч, Чеченийн цэрэгт сайн дурынхныг элсүүлж байв. Ялангуяа ийм элэг нэгтнүүд Иордан, Туркт маш олноороо байсан ба тэд Оросын эсрэг хатуу байр суурь баримтлахад Иорданыг түлхэж, чечениүдэд тусламж үзүүлэхэд Туркийг бэлтгүүлж чадсан юм.
1996 оны 1 дүгээр сард дайн Туркт хүрч, оросын жуулчдын хөлөг онгоцыг чеченийн элэг нэгтнүүд эзлэн авч хүмүүсийг нь барьцаалахад Туркийн олон нийт талархалтай хүлээн авчээ. Кавказын лидерүүдийн туслалцаатайгаар Туркийн Засгийн газар дээрхи хямралыг шийдвэрлэх талаар хэлэлцэн тохирсноор хэдийнээ хүйтрээд байсан Турк-Оросын харилцааг бүр дордуулжээ.
XIX зуунд оросууд уулын ард түмнүүдтэй хэдэн арван жилээр дайтсан тэр шугамын дагуу дахин өргөн хүрээнд мөргөлдөх магадлалтайг ийнхүү Дагестан руу чеченийнхэн цөмөрсөн, Орос хариу үйлдэл хийсэн, 1996 оны эхээр хөлөг онгоц барьцаалсан үйл явдлууд харуулав.
"Умард Кавказыг дарьтай зоорь" болж хувирсныг 1995 онд Фиона Хилл анхааруулаад, нэг бүгд найрамдах улсын мөргөлдөөн хил давж бүс нутгийг хамарсан түймэр болж даамжран, ОХУ-ын бусад хил хязгаарыг давж халих ба түүнд Гүрж, Азербайжан, Турк, Иран болон Умард Кавказ дахь элэг нэгтнүүд татагдан орно. Бүс нутаг дахь мөргөлдөөнийг тогтоон барих боломжгүй, харин ч хил залгаа бүгд найрамдах улс, муж руу халдварладагийг Чеченийн дайн харууллаа гэж тэмдэглэжээ. Иргэншлийн шугамын дагуу "албан бус эвсэл" бүрдсэнийг дээрхитэй санал нийлсэн Оросын нэгэн судлаач баталж байна. "Лалын шашинт Азарбайжан, Абхаз, Чечень, Ингушетийн эсрэг христосын шашинт Гүрж, Армен, Нагорно-Карабах, Умард Осетин нэгдэж эхлэв". Тажикистанд нэгэнтээ дайнд татагдан орсон Орос ийнхүү "лалын ертөнцтэй урт хугацааны сөргөлдөөнд орох эрсдэл өөртөө үүрчээ".

1 comment:
Би ч бас таны санааг дэмжиж байна.
Post a Comment