Цэнджав гуайг дээр үеэс мэднэ. Залуудаа сайхан хүүхэн байжээ гэж бодогдсон. “Нээрэн их сайхан хүүхэн байсан юм” гэж аюулаас хамгаалахын ахмад буурлууд ам нэгтэй хэлдэг юм. Нуруу сайхантай, жавхалзсан эмэгтэй байлаа. Монгол улсын аюулаас хамгаалах байгууллагад миний мэдэхээр тэгтлээ олон эмэгтэй “төлөөлөгч” байгаагүй санагддаг. Тэр цөөн ховор “төлөөлөгч”-ийн нэг Цэнджав гуай.
Цэнджав гуай өнөө жил 80 нас хүрч байна. Саяхан орон даяар тэмдэглэж өнгөрүүлсэн Чөлөөлөх дайны ялалтын 50 жилийн ойн баярыг сурвалжилж явахдаа түүнтэй Сүхбаатарын талбайд тааралдаж, зургийг нь дарж авсан юм. Дурсгал болж үлдэнэ. Цэнджав гуай үнэнхүү баярлачихсан явсан. Үнэхээр өнгөтэй сайхан харагдаж байлаа. Торгон дээлтэй, дэгжин сийрсэн малгайтай, энгэрээрээ дүүрэн одон, медаль зүүжээ. Чөлөөлөх дайнд оролцсон монголын ахмад чекистүүдийн тэргүүн эгнээнд цал буурал үстэй, гялалзсан цогтой харц энэ ахмад чекист Монголын эмэгтэй чекистүүдээ төлөөлж явлаа. Цэнджав гуайд энэ баяраар бас нэг одон, нэмэгдсэн байх учиртай. Үнэхээр ч нэмэгджээ. Тэрбээр Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагджээ. Шагнагдалгүй ч яахав.
Цэнджав гуай чөлөөлөх дайнд оролцсон монголын аюулаас хамгаалах байгууллагын цөөхөн эмэгтэй “төлөөлөгч”-ийн нэг юм. 15 наснаас аюулаас хамгаалах байгууллагад хүчин зүтгэсэн юм билээ. Есөн настай Богдхан уулын аймагт тэнхим төгсөөд Төв аймгийн яаманд бичээчээр оржээ. Сайн бичээч болохыг нь Төв аймгийн Дотоодыг хамгаалах ангийн дарга мэдэж, өөрийн байгууллагад бичээчээр шилжүүлж авснаар Цэнджав гуайн чекистын ажил амьдралын зам эхэлсэн түүхтэй. Нягт нямбай, ажилдаа махруу, үнэнч шудрага зан төрх нь аюулаас хамгаалах байгууллагын орон нутгийнхнаар үл барам төвийн удирдлагад хүртэл үнэлэгджээ. Тэрбээр “төв”-ийн бичээч болж, улмаар газар, хэлтсийн даргын нарийн бичгийн дарга, Намын хорооны даргын туслах, улмаар “төлөөлөгч” болжээ. Дотоодыг хамгаалахын анхны бичээч нарын нэг гэдгээрээ бахархдаг юм. “Сономын Удвал зохиолч чинь манай аюулаас хамгаалахын бичээч байсан юм” гэж хуучилна. “Эх нь Цэдэн гэдэг хөхөвтөр хөгшин байсан. Аав нь Чоймбол гэдэг халзан толгойтой, хуучин монголоор тун гоё бичдэг хүн байлаа. Удвал сүүлд овог нэрээ сольсон юм билээ” гэв. Циркийн дарга Раднаабазарын эхнэр, хүний нэртэй их эмч Дэнсмаа “бас манай хамгаалахын төлөөлөгч” байсан. Лут орос хэлтэй, юм юм хийдэг, ажилсаг “боловсронгуй төлөөлөгч” байсандаа гэж ярьлаа. Дотоод яам хүн цөөнтэй байсан юм шүү дээ гэв. Цөөхөн гялалзсан сайхан залуустай байснаараа Цэнджав гуай бахархана. Галиндэв, Төгсжаргал, Сэржготов, Базарханд, Чарив, Жадамбаа гээд гялалзсан сайхан залуус байсныг дурслаа. Хурууныхаа өндгийг цортол бичгийн машин цохиж, цаг завгүй хамт ажиллаж байсан үе тэнгийн бичээч нөхөд Лхамаахүү, Цэндсүрэн, Лхамжав, Намхай нараа дуу алдан бас дурсав. Чекист Чимэдцэрэн гуайг хоёр дайнд оролцсон монголын ховор эмэгтэй чекист гэж бахархлаа. Дотоодыг хамгаалах газрын анхны дарга нарыг нүдээрээ харж, үүрэг тушаалыг нь сонсч явснаараа мөн бахархав.
Дотоодыг хамгаалахын домогт дарга Гиваапил онигор нүдтэй, унжуу хамартай шар хүн байсан юм гэнэ. Тун хатуу шаардлагатай дарга байжээ. Насантогтох дарга нь ахимаг насны сөөнгөдүү дуу хоолойтой хүн байсан юм билээ. Ерөнхий хэлтсийн дарга өвгөн Жадамбаа гэдэг хээ хаагүй нэгэн байжээ. “Шаантаг” Дорж гэдэг чекист байсныг бас ярив. ДХГ-ын шоронгийн дарга “маахуур” Дамба олон таван үггүй, доогуур харсан ширүүн харцтай, ширвэлзсэн хар хүн байжээ. Дотоод яам дотроо шоронтой байсныг “үнэн” гэлээ. Харин хүн амьтныг байнга зодож, жанчиж, байцааж, өндөр сандал дээр зогсоо зайгүй суулгаж байсан гэхээр Цэнджав гуай тун дургүйцэв. “Тэгтлээ дандаа зодож жанчиж, өндөр сандал дээр суулгаж байсныг хараагүй. Төлөөлөгч нар харгис хүмүүс байгаагүй, дээд газрын тушаалыг гүйцэлдүүлэх гэж чангалж байсан үе байдаг л биз.
Орон гаран бишгүй явахдаа тэгтлээ харгислаад байгааг нүдээрээ хараагүй болохоор тааж хэлэх юм надад даанч алга. Орос сургагч нарыг фашист байсан гэж их ярьж, бичих болж. Нүдээр үзсэн болоод л тэгж хэлж, бичиж байгаа хүмүүс байхдаа, бурхан минь. Хэтрүүлбэл нүгэл болно. Миний мэдэх орос сургагчид зан сайтай, маньтай элэгсэг дотно харьцдаг байсныг нь л мэднэ. Тэг, ингэ гэж аашилж загнаж элдэвлээд байхыг нь мэдэхгүй юм. Гаднаас харахад янз янзын л хүн харагддаг байсан. Терещенко сургагч ууртай байрын харагдана. Төрөлхийн зан нь тэр юмуу хэн мэдлээ. Утсаар ярихдаа заримдаа “черт” гэж хараадагсан. Совольев сургагч муухай харагдахгүй. Скоков ерөнхий зөвлөх их аятайхан хүн. Хар үс, хар нүдтэй. Орос хүн биш байх аа. Гялалзсан эр хүн байсан даа. Дотоодыг хамгаалахынхан улсынхаа нууцыг хамгаалах шиг хамгаалж, хариуцсан ажлаа хийх шиг хийдэг байлаа. Дайны үед гэртээ харихгүй контортоо шинелиэ дэвсэж унтчихаад л өглөө нь босож ажлаа хийнэ. Гомдол гаргадаг нэг ч хүн байгаагүй юм. Ямар сайндаа Цэдэн-Иш генерал саяхан тааралдахдаа “одоогийн залуус бидэн шиг ажиллавал халуураад үхнэ” гэж байх вэ дээ. Орой ажил тарж, хоолоо идчихээд дахин цугларч, шөнийн 24 цаг хүртэл ажиллана шүү дээ. Ээлжийн амралт гэдгийг бид огт мэддэггүй байсан юм. Хүн бүр ширээн дээрээ “саравч”-тай. Түүнийхээ ард л чив чимээгүй сууж ногдсон ажлаа хийнэ. “Саравч” руу өнгийх номгүй. Хэн юу хийдэгийг шадар даргаас өөр хэн ч үл мэднэ. Өчүүхэн төдий нууц алдвал толгойгүй болно. Мөн ч чанга байжээ… бурхан минь. Тусгай төлөөлөгч гэж бий. Тэд чанд ажиллана. Ам, хамар хоёрыг жимийж сурсан даа бид. Ширхэг ч илүү үг амны хөндийгөөс гардаггүй байсан юм. Тэгж байж улсынхаа нууцыг сахиж хамгаална шүү дээ. Тэр олон сайхан нөхөд минь өдгөө бараг бүгд үгүй болжээ. Тэдний маань сэтгэл зүтгэл, зориг тэвчээр, уламжлал л байгууллагад маань өвлөн үлдэгдэх ёстой юм.
Цэнджав гуай 1945 онд Японд дайн зарлаж, чөлөөлөх дайн эхлэхэд ДЯЯ-ны 4-р газрын дарга хурандаа Дордогийн удирдсан тагнуулын тусгай группын бүрэлдэхүүнд оролцож явсан юм. Нөхөр нь баруун хязгаарт хасгийн дээрэмчдийн эсрэг тулалдаанд Дорж генералын группт яваад эзгүй, төрсөн эх нь эмнэлэгт өвчтэй. Тийм үед долоохон настай балчир хүүхдээ хөршийндөө захиж орхиод дайнд оролцохоор харийн нутагт зорьжээ. Чекист болж чекистийн байгууллагад ажилласны хэрэг одоо л гарах учиртай байлаа. 8-р сарын аагим халуун өдрүүд. Хүний нутагт ороход бүр ч шатсан халуун угтжээ. Хурандаа Халтарын удирдсан Сулинхээрийн 9-р отрядын Хангины заставын чиглэлээр хил давлаа. Гантай халуун зунд машин тэрэгний хашлага төмөр, мотор халаад урагшлах юм биш. Цангахын зовлон өлсөхийн зовлонгоос мянган хувь илүүтэйг гантай нутагт үзлээ. Дордог хурандаа тун хатуу шаардлагатай. “Ширээ шаагаад босч ирдэг” гэдэг нь үнэн байлаа. Түүнд ган халуун, ангах цангах зовлон гэдэг байсангүй, “зөвхөн урагшаа” л гэнэ. Ширээн дээр нагаан буу нь ямагт зэхээстэй. Буундаа хүрэхгүй ч харцаа үл салгана.
Дордог хурандаагийн тусгай группт Дагва, Гочоо, Лувсангомбо, Минжүүр, Сүрэн, Сүндэв зэрэг орон нутгаас сонгож төвд ирүүлсэн шилдэг залуу чекист ажилтнууд явлаа. Зөвлөх “өндөр” Придгүд, орчуулагч Митинов хоёр байнга монголчуудтай зөвлөлдөж бодсон санаснаа ний нуугүй хэлнэ. Өвөрмонголын Дархан бээл, Ширээт, Муу мянган хошуунд монголын тагнуулын байгууллагын “суурин нууц”-ууд байлаа. Тэдэнтэй холбоо барьж япончуудын байр байдлыг сайн мэдэв. Японы тагнуул туршуул тоймгүй олон. Өвөрмонголын ноёд тайжаас эхлээд жирийн ардууд чин сэтгэлийн туслалцаа үзүүлэв. Японы тагнуулчдыг илрүүлэв. Нутгийн ард түмний санал сэтгэгдлийг судлав. Хуучин “суурин нууц”-аа бэхжүүлж, шинээр “суурин нууц” элсүүлэв. Японы тагнуулын байгууллагын бодол санааг нэгд нэгэнгүй судаллаа. Дархан бээлийн нутагт Улаанцав чуулганы төв Бат Хаалгад хүрч очлоо. Япончууд хоол ундаа ч идэж амжилгүй зугтаж амжжээ. Том шорон байв. Хүн хөдөлж суух аргагүй хавчиг өрөөнүүдтэй. Гэрэл гэгээ үл үзэгдэнэ. Шоронгоо тойруулж битүү туйпуун хашаа барьжээ. Хашааны оройгоор жадалсан төмөр шонгуудтай. Шоронгийн ойролцоо өвөрмонголын сүм байв. Сүмийн дэргэд цугларсан олон түмэн монголын тагнуулчдыг халуун дотно угтаж онцгой таашааж байлаа. Бат Хаалга угтаа тийм ч том хот биш ажээ. Дан голдуу барилгад нь япончууд сууна. Ихэнхдээ дороо шорон гяндантай. Хятадын хувьсгалчид, ар монголд элэгтэй бүхнийг зовоон тарчлааж байжээ. Тагнуулын тусгай групп хүний нутагт хоол хүнсээр дутмагхан явав. Өвөрмонголчуудаас авч явсан гурил будаахнаар сольж мах шөл залгуулна. Түгшүүртэй энэ цаг үед автомат буугаа хүзүүнээсээ үл салгана. Өмссөн хувцас, зүүсэн буу зэвсэгтэй дугхийнэ. Машин тэрэг элсэнд шигдээд санасанчлан урагшилж өгөхгүй. Аргагүйн эрхэнд орхиход хүрнэ. Хоол хүнс ар талд үлдэж хоцорно. Бэрхшээл их ч Дордог хурандаа урагшлахаас өөр тушаал өгөхгүй. Тушаал биелүүлээгүй нөхцөлд тэрбээр зөвхөн шорон гяндан л ярина. Зөвлөх Митипов элдвийг бодож алхална.
Монголын тагнуулын тусгай групп дайн зарласан өдрүүдэд монгол оросын фронтын дайчидтай мөр зэрэгцэн явж, Өвөрмонголын нутагт аалзны шүлс шиг бугширсан японы тагнуулын хэсгүүдийг илрүүлж япон тагнуулыг баривчилж, тагнуулын байгууллагын нууц архив, материал сэлтийг газар дээрээс нь олзлон авч, баттай суурин нууцуудтай болоод 1945 оны 9-р сарын эхээр эх нутагтаа эсэн мэнд буцаж ирлээ.
Цэнджав гуай хотдоо хөл тавимагц хүүхэд рүүгээ гүйсэн гэдэг. Эр нөхөр нь баруун хязгаарт тулалдаж явжээ. Цэнджав гуайн эх нөхрийг хурандаа Нямбуугийн Санжаа гэдэг. Хилийн цэргийнхэн түүнийг даан ч сайн мэдэх учиртай. Жинхэнэ мэргэжлийн хилчин, Дорж генералын группт бүтэн жил Осваны хасгийн дээрэмчидтэй тулалдсан дайчин хилчин. Ховдын Булганы домогт хилчин Гэрэлчулууныг талийгаач Санжаа хурандаа сайн мэднэ. Тэд хасгийн дээрэмчдийг шимшрүүлж явсан юм. Цэнджав гуай талийгаач хоёр 1942 онд анх танилцаж, 1943 онд нэг гэрт орсон юм гэнэлээ. Санжаа гуай 17 настайдаа хөдөөнөөс хот орж ирээд Төв сургуульд оржээ. Хойно хилийн дунд сургууль төгссөн юм. Хязгаарын газар, байцаан өнгөрүүлэх тасаг, хэлтсийн дарга хийсэн. Батлан хамгаалах яамны боловсон хүчний дарга байсан юм. ЗХУ-ын аугаа их орны дайны домогт маршалуудын нэг Рокосовскийг БХЯ-ны шугамаар МУ-д айлчлан ирэхэд хурандаа Санжаа түүнийг хот, хөдөөгүй дагаж явж, орчуулга хийж, монгол орон, монголын ард түмэнтэй танилцуулж байсныг санаж байна. Тэрбээр үнэхээр хүндтэй буурал хурандаа байлаа. Эхнэр, нөхөр хоёр эх орныхоо аюулгүй байдал, дархан хил хязгаарыг дөч гаруй жил сахин хамгаалжээ. Буянтай, алдартай буурлууд гэхээс өөр юу гэх вэ? Өнөөгийн ахмадуудаараа бахархахгүй юм бол өөр хэнээрээ бахархах юм бэ. Тэгээд ч “бидний ахмад үе” гэж ярьцгаадаг биздээ. Ахмад үеийн алдар гавьяа үеийн үед дуурсч, монгол хүн бүрийн зүрх сэтгэлд мөнхийн зул болж үүрд мөнхрөх болтугай.

У.Амарсайхан
1995 он
1995 он
1 comment:
эмээ ёстой сайхан шаалаа даа до яамныхан хүнийг аймшигай яргалдаг зэрэлгүүд бсаныг олон хүн гэрчилдэг тэр олон таван үггүй гээд бга маахуур дамба чин заяа бандид хутагтыг цаазаар авсаны дараа амид бна гэх сурагаар цогцосыг нь олж толгойг нь тасдаж бсан гдг бас мангас дорж гэж тэр удвал гэх зохиолч бичээч эмэгтэйчүүдийн холбооны дарга бсан банзал гарын нөхөр нь их багш бямбын ренчин гуайг хамгийн ихээр тамлаж аманд нь царил хийж эргүүлдэг бсан гдг сүүлд ре багш шоронгоос гарахда ямар ч шүдгүй гарсан гж хуучилсан бдаг эмээ өөрөө залуудаа явалддаг бсан яргачингуудаа яаж муулахав дээ
Post a Comment