Tuesday, March 31, 2009

О.Цогт-Очир "Од ярьж байна"

(үргэлжлэл-5)

ҮНЭТЭЙ МЭДЭЭ

Хуран- даагийн бичгийн ширээн дээр /Од/-оос авсан мэдээ- нүүдийн хувь ил харагдана. /Мөнгөн товч/-ны шинэ эзэн эх орондоо хайртай, эцгээ залгамжлах найдвартай . Тэр, албандаа очсон. Чухал нууц зүйл мэдэх боломж байна. Хорь хоногийн дараа уулзана. Би тэндээс буут орох аян тал таарч зам шулуудав. Хилийн ойр хийд дэх Японы онцгой яамны салбарынхан хошууны төвтэйгээ шууд харилцах станцтай болжээ. Баруун сөнөдөөс хойш 120 гаруй км зайтай /Дөрвөд хошууны Шар мөрөн сүмд япон сургагчтай нэг хороо монгол цэрэг бий. Жанчхүүгээс жараад машинтай цэрэг Баруун сөнөд вангийн төвд ирж эмнэлэгийн хашаанд байрлав. Одоогоор хилд ойрхон цэрэг олон биш/ гэмснийг хурандаад /Од/-ын ажил өөдрөг бүтэх төлөвтэй. Хол газар /үүрэг/ үүрэх яггүй байсан даа. Гэсэн ч ахмад түүнийг тоогүй. Японыхон нэвтрүүлэгийг одоогоор замаас барьж чадахгүй гэсэн лавтай мэдээ байгаа хойно ажрахгүй. Харин Жанчхүү хүрэх төмөр замын буудалууд дээр шалгалт нарийн байгаа. Харбины нөхөд маань/Од/-д хэрэгтэй бүхнийг бэлтгэж өгсөн, цаашид ч далдаас хамгаалах, туслах цахилгаан бичих сэлтийг яг эгзэгтэй үед нь явуулна гэсэн.Бадгарын хийдийн/нярав/ ч мундахгүй юм бүтээх ёстой хэмээн бодно.
Ахлах дэслэгч Содов зөвшөөрөл авч орж ирээд амрыг эрсний дараа хурандаа /Шарга уул/-ын сөрөг /отолт/ хийх бэлтгэл ямар байгаа тухай сонирхов.Чухам нааш хөдлөх товлосон өдрийн тухай/од/ -ын мэдээг л хүлээж л байна гэж Содов илтгэв.
- /Од/ нилээд алс яваа. Түрүүчийн мэдээнд энэ тухай дурьдаагүй байна. Замд саад тохиолдохгүй, үйлс бүтэмтэй явбал дайсны төлөвлөгөөг цаг алдахгүй мэдээлэх вий./Отол/-д хөдлөх дохио өгөхөд яг бэлэн бай гэж хурандаа тушаав.
- Мэдлээ. /Отолт/-ын .. . ээр отрядад тусгайд нь илтгээд байгаа. Тэд төвийн шийдвэр хүлээж байна. Гэсэн цахилгаан сая ирсэн гэж Содов танилцуулаад гарлаа. Хурандаа /Од/-ын ирүүлсэн мэдээнүүдийг цааш анхааралтай уншиж булан дээр нь дүгнэлт саналаа бичих ажээ.
Нэг дэх мэдээнд
1941 оны 7 дугар сараас эхлэн танк, морин ба моторчилсон гурван дивиз тус бүр арван мянга гаруй хүнтэй байгуулж Хаалган, Да тун, Буут зэрэг газар ирүүлж, бэлтгэл сургууль хийлгэж байна. Дархан бээл ба Онгон тээг орчмын газрын дагуу Монголын хил хүртэл газар орон, зам харгуй худаг усыг нарийн судлан газрын зураг үйлдэв.
-Хоёр дахь мэдээнд
. .. Буут хотын танзын гуравдугаар дивиз, Да тун хотод Хорин зургадугаар явган дивиз байгуулан бэлтгэл сургууль хийж эхлэв.
Гурав дахь нь
Японыхон Чингэс хааны эрэлхэг түүхийг өгүүлсэн кино зураг авна гэж ардуудаас албан журамаар өдий төдий мөнгө хөрөнгийг татвалдан авч гурван мянган мод орсон цагаан даавуун бүрээстэй нэг том гэрийг доторх тавилгын хамт бас гурван зуун жижиг гэр татварлан бариулж олон хүнийг байлдаж байгаа байдлаар уул гэрүүдийг сүйтгүүлж зураг авлаа.
Дөрөв дэхэд:
/Баруун Сөнөд дэх тагнуулын салбараас Жамбийд бэлтгэсэн тагнуул 25 насны орчим намхан, бор царайтай, баруун хацартаа үл ялиг цагаан сорви бүхий Жамц гэгчийг айраг сүм дайруулан хоёр хүний хамт 7 хоногийн дотор явуулана.гэсэн нь хэлтсийн даргын анхаарлыг гойд татав. Ийм үнэтэй мэдээнүүд /Од/-оос нэг биш уудаа ирж хэлтсийнхнийг түргэн жагсаал авахуулна. Японы тагнуулынхны илгээсэн амьтад хилийн цаана айн бүртэгнэж байгаад алга болох нь бас тааралдаж хий ажилд сүвэг удах нь бишгүй таарна. /Жамцыг хавханд оруулна. Тэр одоохондоо аймхай байвч эрхгүй манай хилийг нэг алхаж азаа турших гэх биз./ хэмээн бодож харилцуураа авч ахмад Дондогтой ярьлаа.

ЗАМ ЗУУРТ

Хөх хотын гудамжаар явган хүн цувран, хүн зөөдөг тэрэг түрсэн ядуучууд , машин тэрэг сүлжилдэнэ. Тэдний дунд дүрэмт малгайтай журамлуулах харуул хөгжилтэй чанга чанга дуугаран ярьцгаах нь энэ хотод амьдрагчдын хамгийн аж жаргалтайд өөрчдийгөө тооцсон мэт ажээ. Хятад Япон маягийн хувцас өмссөн хүүхнүүд гудамжны захын явган замаар улавчин шаахайгаа тог тог хийлгэн жогор жогор алхална.
Жамба галт тэрэгний зогсоол дээр очиход хөл хөдөлгөөнтэй байв. Зорчигчдын ихэнх баруун зүг явах гэж галт тэрэг хүлээнэ. Сүүлийн хэдэн долоо хоногт зам үл мэдэгдэх шалгаанаар гэмтсний улмаас хөдөлгөөн нилээд саатсан ажээ.
Өглөө хөдөлсөн ачааны галт тэргээр ногоон даавуун бүтээлэгтэй их буу, хуягт танк, ачааны машин ачсан, бас 500 зуу хиртэй японы цэрэг, суудлын чиргүүлд нь явсныг Жамба мэджээ. Сүүлийн гурван өдрийн ажиглалт хоосон өнгөрсөнгүй. Өмнөхөн нь байгаа гол шугам дагуу ачаатай вагон сунан хөдөлнө. Энд тэндгүй шүгэл дохионы хонхны дуу, төмрийн түгжигнэх чимээ нүргэлнэ. Эндхийн сумчны байр замын хөдөлгөөн, заасан суман заалт, самафорын дугуй хүртэл тоос шороо нүүрсний тортогт дарагдаж харлах нь галт тэрэгний тээврийн хөдөлгөөн ихсэж ажилчид нүсэр ажилд дарагдан энэ мэт зүйлийг ер анзаарахаа больсныг гэрчилнэ.
Вагонд ачсан цэргийн их зэвсгүүдийг цөм шар ногоон эсвэл хүрэн шараар будаж газрын өнгөнөөс үл ялгах болгожээ. Хотоос жаахан холдон ажвал уулын хормойгоос дээш олон хүн газар цооноглож, хүрз жоотууны гялалзах нь мэдэгдэв. Түүний цемент банз дүнз ачсан машин цуврахыг харахад юмны учир Жамбад ойлгогдох ажээ. Галт тэрэг Буут хотоос ирээд гучин минут хиртэй болов. Хөх хотын төвөөс Өвөрмонголын хязгаарын чуулган хошуудаас татагдсан гурван зуугаад цэрэгт нэмэгдэл чиргүүл гарган явуулах гэж байгаа нь ил болов. Энэ цэргүүдийг үдэх гэсэн хөгшин, залуу эр эм олон хүн шавааралдан шуугилдана.
- Энэ шинэ цэргүүд хаана суух нь гэнэв гэж албаны байрын нэг хүнээс асуухад тэр хүн Жамба руу нэг харснаа бас л албаны хүн гэж бодоод
- Жанчхүү хотын / хаалган/ цэргийн жанжин штабын мэдэлд очих юм. Жанчхүү хүрч тэндээс будаа шиг цацах байлгүй. Нарангийн цэргүүд сүүлийн хэдэн сар зогсоо зайгүй хоёр тал руугаа хөлхдөг боллоо.Улаан цэрэг ялагдаж, Их наран улсын цэрэг манай цэрэгтэй хамт Монгол туургатнаа нэгтгэж их гүрэн болгох гэсэн ба гэж үзэмчин аялгуугаар мэдэмхий хэлээд хавтгай шар ногоон цэрэг малгай өмссөн хориод насны хүүд /за за сайн яваарай. Богд тэнгэртэй залбирч явна шүү/ хэмээн захиад баруун хацрыг үнсэв.
Галт тэрэг хөдлөх дохио өгч, Жамба гишгүүр дээр үсрэн гарлаа. Галт тэрэг аажуухан хөдлөхөд цэргүүдийг үдсэн олон хүн нүдэндээ дүүрэн нулимстай уй гашууд автан хоцорлоо. Галт тэрэг үйл мэдэг займрахад биеэ нэгэн адил ганхан, замын хажуугаар урьд үзээгүй уул ус, тосгон суурин бие биеэ халан өнгөрөх нь Жамбад сонин агаад түүний сэтгэлд нэгийг бодогдуулна.
Хаалга нь задгай нэг тасалгаанд Жамбаас гадна 5 хүн шахцалдан сууж явав. Жамбын өөдөөс харж суугаа гуч хүрсэн болов уу гэмээр нүүрэнд нь гүн үрчлээ суусан эцэнхий эр, япон янжуур байн байн татна. Түүний хуучин цэрэг хувцасны энгэрт нэгэн медаль санжигнан харагдав. Номон ханы тулалдаанд /сайн байлдсан/ хүнд японы эзэн хаан шагнал болгон хөхүүлсэн гэдгийг Жамба санав. Тэр эцэнхий хүн цээжээ дүхийлгэн нүднийхээ булангаар медалиа хялам хялам хийн гарахыг ажсан Жамбын инээд эрхгүй хүрч-
- Та Номон ханы тулалдаанд оролцож явсан юм уу гэж асуухад:
- Тийм ээ би улаан монголын түжгэрүүдтэй байлдаж явсан юм. Ширүүн тулалдаан болсондоо гэж хариулаад янжуураа асааж,
- Манай хошуунаас олон хүн Номон ханы байлдаанд явсан. Эргэж ирсэн нь бараг би юм даг гэж сайрхах байдлаар хэлэхэд Жамба өрөвдсөн дүр эсгэж,
- Зайлуул. Хайран залуус. Хичнээн аав ээс, ах дүүс, үр хүүхэд хагацал өнчрөл үзээ бол гэдэг тэр хүн шүүрс алдан
- Хэлэхүйе бэрх, нутагтаа ирээд хүмүүсийн нүүрийг харахын аргагүй байсан сан гэв. Жамба түүний янзыг үзэн,
- Таныг азаар амьд үлдсэн гэж эзэн хаанаас нь медалиар хөхүүлсэн хэрэг дээ гэж ёжтой хэлэхэд тэр хүн дурамжхан янзтай,
- Энэ чинь ялалтын шагнал шүү дээ гэж гоморхох байдалтай хариулахад Жамба дуугарсангүй. /Энэ хүний үгэнд буруу юм алга. Японы цэргүүд манай эх нутаг руу өндөлзөөд бут цохиулсныгаа, ялсан гэж Өвөрмонголчуудад ойлгуулжээ/ гэж бодов.
Замын жижгэвтэр хотод галт тэрэг зогсоход цагдаагийн албаныхан зорчигчдын бичиг сэлтийг шалгаж эхлэв. Цагдаа нар галт тэргэнд суугчдын хоёр талаас шалгаж байгаа нь сэжигтэй хүнд нуугдах бололцоо өгөхгүй гэсэн далд учиртай ажээ. Жамбын хувьд паспорт яг ёсоороо хийгдсэн боловч үнэмлэх нарийн шалгавал сэжиг төрж мэдэх байв. Бас хөх хотын цагдаагийн газар Доржийн үхсэн явдлын мөрөөр нарийн мөшгөж зоогийн газар /наргисан байдлыг мэдэж хамт байсан хүнийг эрэн хайж байгаа бол сэжиглэгдэх аюултай гэж бодоод нэгэн арга сүвэгчлэн
- Таны ялалтын медалийг үзэх үү. Мөн ч сайхан юм байна шүү дээ гээд гараа тосоход нөгөө хүн юм ч хэлсэнгүй, хурдан гэгч энгэрээсээ авч өгөхөд Жамба инээмсэглэн баярласан дүр үзүүлж түүнийг энгэртээ зүүгээд
- За ямар байна вэ? Их наран улсын эзэн хааны хайрыг шингээсэн энэ одонг ингээд зүүвэл сайхан шүү гэж хэлэх зуур хоёр цагдаа үнэмлэх бичгээ үзүүлцгээ гэв.Нөгөө эцэнхий эр бичиг баримтаа үзүүлэв. Цагдаа түүний үнэмлэх паспортыг тулган шалгаж байх зуураа Жамбыг хяламхийн ажиглаж энгэрт нь зүүсэн/ялалтын медаль/-ийг лавшруулан хараад нүдний харц нь зөөлрөх шиг болоход Жамба паспортоо гаргав. Тэр цагдаа паспортыг хайнгадуу харснаа буцаан өгөөд дараагийн тасалгаанд орлоо. Жамба медалиа эзний нь энгэрт хүндэтгэл үзүүлэн зүүв. /Энэ чинь хэрдээ хүндэтгэлтэй эд байх нь, тэгээд мань хүн зүүн яваа хэрэг, Үнэмлэх үзвэл очсон тэмдэг дарагдаагүй тул ороогдож болохоос ямар ч гэсэн мултрав гэж сэтгэл өег боллоо.

ШАРГА УУЛ

Сихара Жанчхүүгийн тагнуулын газраас БНМАУ- ын эсрэг явуулах /Шарга уул/ операцийн бэлтгэл төлөвлөгөөтэй танилцан тунгаалт хийжээ. Тэр ханан дахь газрын зургийн дэргэд очоод доёлзуулан байгаа шугамаа Ази тивийн төв хэсэгт хүргэн .
- Азийн зургийг харахын бол Сибирийн төмөр замыг хаацайлсан гадаад Монгол бидний хувьд чтратегийн ямар их ач холбогдолтой нь та нарт тодорхой харагдаж байгаа биз. Гадаад Монголыг Япон, Манжуур хоёртой нэгтгэх нь амин чухал болоод байна гэж Японы цэргийн яамны шунахай генералын нэг Итагазийн хэлснийг давтан өгүүлээд, шугамаа Жанчхүүгээс Улаанбаатар хот хүртэл тавьж
- Энэ чиглэлийн замыг гарын хуруу шиг мэдэх хэрэгтэй гэж хүн хүний царай руу юу гэж бодсныг нь таах гэсэн бололтой харах зуур янжуураа асаав.
/Шарга уул/ -ыг явуулахад голчлон оролцох тагнуулчид энэ ярианд суужээ. Гуяма босов. Тэр гартаа бичигтэй хэдэн хуудас цаас барьж түүнээс нүдээ салгалгүй хэсэг түдснээ
- Кавантуны армийн цэргийн дээд даргаас бидэнд /Шарга уул/-ыг яаралтай явуул гэлээ. Түүний үр дүнгээс чухал зүйл гарна. Бид гадаад Монголын нутгийг сэм нэвтрэн Сайншандаас дөчин км байгаа Улаан-Овоонд хүрч ажиллах болно. Үүний зорилго бол Монголын хил хамгалалт болон түүнээс гүнд буюу цэргийн анийг илрүүлэн хүч зэвсэглэл, бэхлэлтийг мэдэх, зургийг авах, утсан яриаг сонсох, цэргийн дарга юм уу, цэрэг олзолж ирэх болно. Хоёр дахь гол зүйл бол энэ хоорондхи газрыг судлан зураг үйлдэхэд бэлэн болгоно. Тагнах хугацаа долоо хоног. Урьд өгсөн зааврын дагуу хүн бүр шийдмэг ажиллах хэрэгтэй. Би биечлэн удирдана. Үүний нууц задарвал сөнөнө гэсэн хэрэг гэж дуулгаварт хүмүүстээ анхааруулав.
Тагнуулд явах гэж байгаа хүмүүс дор бүрнээ нэгийг бодож чимээгүй сууна. Тэдний ихэнх нь наран эзний амнаас гарсныг /үгүй/ гээд барахгүй, дуртай дургүй ч хийх гэж оролдохоос биш, татгалзвал энэ толгойгоо шороонд будуудна гэсэн үг. Тэртээ тэргүй энэ толгой хутганы ирэн дээр байгаа хойно, амь дүйж нэг оронцоглоод аз үзэх үү? Эсвэл хил нэвтрэв. Тийм ийм юм харав уу гээд бас нэг дөнгөхийх бодох уу? Монголын хилчнийгбарьж ир эсвэл буудаж алаад чихийг огтлох буюу юмыг авчир гэнэ. Энэ ч санадаггүйдаваа, өөрсдөө тархи хага буудуулчихгүй сэм өнгөлзөөд ирвэл дээдийн заяа яаж ламд мэнд гаръя даа гэж зүсэн зүйлийг бодолхийлэн сэтгэл зовиуртай байлаа.Бас бүтэхгүй сүйрэх байх гэж үл итгэн айсандаа уруул жимийн Гуямаг ширтэн хааяа нэг ханиан хавчганана.
Гуяма өөрийн гарын доорхи хүмүүсээ тун өөдгүй бодож басамжлах боловч түүнийгээ мэдэгдэхгүйг хичээн тэднийг /тун зүрх зоригтой, баатар эрчүүл. Ирээдүйн Монгол эх гүрний том албан тушаалтай хүндтэй хүмүүс болно/ гэдэг үгийг байн байн давтдаг зантай. Энэ удаа нилээд хянуур янзтай байх ажээ. Тэр, тагнуулд явах хүмүүсийнхээ сэтгэлийг хөдөлгөн өөрийн ухаан зарсан нэр алдраа мандуулах /Шарга уул/ ажиллагаа сайн яавал үр дүнтэй болох вэ, урьдын адил болгохгүй юмсан гэж цөхөрснөөс ийм байгаа билээ. Энэ ажиллагааг сайн явуул гэсэн шаардлага, цахилгаан өдөр бүр дээрээс ирж зовоож байв. Хэрэв бүтвэл би сум шиг цойлно доо. Тэнгэр минь мэдтүгэй гэж дотроо наминчлана.
Гуяма өөрийн сэдсэн зүйлээ олз омогтой болгохгүй бол Нарангийн том тагнуулч Сихарагийн өмнө тун буруутай болно. Тиймээс гадаад Монголын эсрэг зохиох тагнуулын ажилд явах хүмүүсийнхээ урмыг түймэр асаах мэт дүрэлзүүлэхийг хичээн, ядрал зүдрэл багатай амар хялбар болгочихно гэж үнэмшүүлэхийг хичээсэн зольхай байдал ил.
- Зүүн өмнөд Азид манай Их Наран улсын байдал сайн байна. Ази бол манай эзэнт улсын мэдэлд байх тэнгэрийн заалттай. Та нараас, Их Наран улсын тэнгэр заяат эзэн хааны төлөө амь насаа зориулах энэ үйл хэрэг бол хамтын ариун зүйл юм гэж Гуяма хэлэхэд Сихара толгойгоо дохин зөвшөөрсөн байдал үзүүлснээ
- Японы харъяат хүн ямар ч гэм хийлээ гэсэн дайчин тугынхаа дор жагсаалдаа бүх нүглээ арилгадаг юм. Манай цэрэг эзэн хааны төлөө байлдаж байна. Ингэхлээр энэ дайн бол ариун дайн болно. /Эзэн хаан мандтугай гэж хэлээд үхэж байгаа хүн, сайн ч, муу ч бай, бурхны хутгийг олдог/ гэж /Тэйкоку Симпо/ сонинд бичсэнийг цээжилснээ дуулгаварт хүмүүстээ ятган зоригжуулах гэж цэцэрхэн хэлэв.

***

Хөх тоосгоор барьсан урт дан байшингийн хонгилд хэдэн хүнийг зэрэгцүүлэн зогсоожээ. Тэд голдуу хорин таваас гучин таван насны эрчүүд агаад ногоон цэрэг цамц, савхин гутал өмсөж, суран бүс бүсэлснийг харахад Монгол улсын цэргийн байдалтай ижил, тэдний гурав нь орос винтов барьж, хоёр нь орос хийцийн дуран зүүсэн байв. Малгай нь ч монгол цэргийнхтэй адил болсон нь япон тагнуулын албаныхан зориуд ийм байдлаар бэлтгэснийх ажээ. Хэрмэн дотор гүнд уяатай морьдын гуяа ташаанд дарсан тэмдэг, тохсон эмээл цөм Монголын цэргийнхтэй адил байв. Эд, хэрэв Монгол улсын хил нэвтрээд орчихвол хэнд ч танигдахааргүйгээр даалгаврыг сайн биелүүлж олз омогтой явна гэж горидно. Харин Дорнод аймаг юм уу, Өндөрхааны цэргийн ангид нэвтрэн тагнуул хийж нэр усаа мандуулах гэсэн заавартай, өндөр шар цахар хүний зүрх бэлбэлзэх боловч амь дүйж явахгүй бол нарангуудын гарт утсан гол талаар өнгөрнө. Аз болж амьд гэлдрээд ирвэл тэнгэрийн умдаг атгах нь тэр. Ар монголын хилийн түжгэрүүдийг мэнд давна гэдэг бэрх гэж бодох зуур Монгол улсын хилийг нэвтэрч нэг удаа тагнуул хийх гэж очоод хилчдэд морио буудуулан баригдахын даваан дээр чуу чамай хилийн шугам гарч буттай хонхорт амь зулбан нуугдаж, шөнө дөл болсон хойно үхэн хатан ирснийг санаж, дааварласан хөлсөө ханцуйгаар арчин наран ноёнд мэдэгдэхгүйг хичээнэ. Винтовныхоо замгийг оролдон байгаа ов тов цоохор эр Монгол улсын хилийг хоёр ч удаа нэвтэрсэн гэж сайн үнэлэлт авч нэг морь, мөнгөн товруутай хазаарын шагнал авсан. Ганцаараа явсан бол наран ноёныг хуурчихаж дөнгөх л байсан. Одоо хэдүүл болохоор яая даа. Утасны хонхны хагархай авчирахад нэг үнэмшсэн, нэг оргодлын яриаг сэм сонссоноо хэлж хоёр дахиа аргалсан. Одооч өнгөрөв бололтой. Монголын хил дээр алагдах баригдахын аль нэг болох биз. Ер нь ингэж байснаас Монголынхонд баригдаад үнэнээ хэлэхэд арай алчихгүй байх гэж уймарна.Хоёр нүдний дуран зүүсэн намхан бор хүний цамц нь элбэгдсэн тул бумбаны салбан мэт агаад тэр , би наран эзэнд үнэтэй хүн. Монголоос оргож ирээд хэрэгтэй хичнээ хэрэгтэй зүйл хэлсэн билээ дээ. Эцэг минь 1932 онд шарын цэрэгт яваад алагдсан, лам ах, авга ах ламын хамт баригдаад сураггүй болсон. Тэдний /өсийг би чадлын хирээр авлаа/ цааш өс хонзон барагдаагүй дээ.Наран ноёд муугүй бэлдлээ. Энэ муу сайн хужгар юмнуудаас болж баригдахад хүрвэл эднийг цааш нь хаоуулчихаад өөрөө амьд үлдэж Монголын Дотоод яаманд нэр хүнд олж аргалан эзний даалгаврыг биелүүлж ирэх хоёр дахь даалгавартайг энэ амьтад ямар мэдэх биш. Миний тухай байгаа нь надад лав хэрэг болно. Монголын хилчдэд баригдсан нөгөө На миний талаар бүгдийг ярьсан биз/ Би түүнд/эх орон шиг сахйна юм алга. Амьдралдаа нэг алдсан, одоо эх орондоо хэрэгтэй юм хийгээд үхнэ. Болдог бол Өвөрмонголд хувьсгал гаргаад үзэхсэн. Чадвал энэ онцгой яамны нууц бичгийг аваад нэг шөнө очвол яах бол арай бага тус юм уу, эдний явуулсан баахан тагнуулчдыг нутагтаа орохоор бүгдийг учрыг нь олчихоод байхвад намайг оргосон буруугаас уучлах/ болов уу гэснийг лав Дотоод Яамныханд хэлсэн. Ингэхлээр арга ядарвал Нарангийн хоёр дахь аргыг хэрэглээд үзэхэд лав л амьд үлдэнэ./ гэж бодон сэтгэлээ амраахыг хичээнэ. Гуяма /Эднийг дэргэд нь нүдээрээ харж байхгүй бол ийм юм үзэв, харав гэж худал хэлээд дөнгөчихдөг амьтад даа. Би Монголын хилийг өөрөө нэвтэрвэл яах бол. Монголын хилийнхэн далдаас сэм харж байгаад хавхдаж мэднэ. Танака энд онцгой яамны дарга байхдаа худал үнэн юмаар доргиосоор байгаад тушаал ахисан, тэгээд Монгол улсын эсрэг тагнуул явуулдаг хүндтэй том хүнд тооцогдоод байгаа юм чинь\. Тийм аз заяа надад ирэхийн хэн байг гэх вэ? Юу ч гэсн аз туршууд үзнэ дээ. гэж өөрийгөө зориг оруулан урмаар хөгжөөх гэж оролдов. Гуяма явах хүн бүрийг нягтлан харснаа
- За бэлтгэл сайн байна. Та нар нэг биш удаа сургууль хийсэн болохоор Наран их гүрний далгаврыг биелүүлэх бүрэн их боломж бий, наашаа ирцгээ гээд тусгай өрөө рүү дагуулан орлоо. Янз бүрийн архи дарс, чихэр боов, тамхи чүдэнзнээс авахуулаад мундахгүй зүйлийг дөрвөлжин зассан ширээн дээр өржээ. Гуяма нөхөд өөд харан
- Та бүхнийг суухыг уръя. Бид эзэн хааны төлөө, бүх Монгол туургатныг нэгтгэх гавъяат ажил үйлсэд бага боловч тус болохын тулд мордох гэж байгаа болохоор алсын зам сайн сайхан болтугай.гэж ерөөн бэлэгдэх гэж өчүүхэн цайдлага хийж буй юм гээд хундагатай архиа өргөж,
- Бидний бодсон юм бүхэн эзэн тэнгэрийн заалт ёсоор бүттүгэй гэхэд бусад нь Жа! Тэр ерөөл бат орших болтугай гээд мэхэсхийн хундагатай архиа хөнтөрнө.
Гуямагийн энэ цайллага хийж буйн далд учир бол тэдний амыг халаан сэтгэл зүйн судалгаа явуулах гэсэн хэрэг байжээ. Тэр эргэцүүлэн бодно. Ажиглан бодно. Нүүрэн дээр нь бичээстэй биш яаж мэдэх билээ.

No comments:

: