Saturday, March 28, 2009

Ш.Жумдаан: “Embassy” гэдэг vг “Амбан сайд” гэсэн монгол vгнээс гаралтай


Эрдэмтэн, доктор Ш.Жумдаан, “Єнгєрсєн тvvх, туулсан замнал, туршлага сургамж, ирээдvйн тєлєв” хэмээх бvтээл туурвжээ. Уг номонд Их Монгол Улс, их эзэн Чингис хааны тухай шинэ соргог санаа, дvгнэлт хийснээс гадна Ю.Цэдэнбалын тухай болон улс орны хєгжил дэвшил, єєрчлєлт шинэчлэлтийн талаар 50 шахам жилийн турш бичсэнээ хамтатган оруулсан байна. Тvvнтэй ярилцсанаа та бvхэнд толилуулъя.

-Та номдоо єнгєрсєн тvvхээ vнэлэх, цагийн аясыг тодорхойлох гэж зvтгэжээ?
- “Мянган оны учир шалтгааныг бийр бvхнээс асууж, мяралзан эрээлжлэх тvмэн vйлийг судар бичиг лvгээ хэлэлцмvй” хэмээн эртний Монголын бичгийн их хvмvvн В.Инжинаши сургасан байдаг шvv дээ. Энэ нь мєн чанартаа газрын хэвлий, гадаргууд байгаа ашигт малтмал, аливаа баялгийг эрэл хайгуул, судалгаа явуулж, илрvvлж амьдралдаа ашиглан эдэлж хэрэглэхтэй тєстєй зvйл. Манайд зєвхєн сvvлийн 70-80 жилийн туршид туулсан тvvхийн замналыг авч vзвэл хvн тєрєлхтєний тvvхэнд тохиосон мянган жилийн тvvхтэй гурван том формацын хєгжлийн vе шатыг дамжсан байдаг.

-Феодализм гээд л?
-Тийм. Феодализм, капитализм, социализм гэх зэргээр. Эдгээрийг харийн улс оронд vvссэн янз бvрийн vзэл, онолыг яарч сандран зээлдэн байж, тvvхий хатуу нугачаанд багагvй элдvvлсэн ард тvмэн. Харин єнєєдєр юуны тєлєє зvтгэж, замнаж яваагаа бид мэднэ.

-Бид “Их Монгол-800”-г бvтэн жилийн турш тэмдэглэв?
-Эзэн Чингис хаан 1206 онд Их Монгол Улсыг байгуулах vед хvн ам нь одоогийн хvн амын тоонд ч хvрэхээргvй гэж тэмдэглэгдсэн байдаг. 1.5-2 сая гэсэн vг л дээ. Тэгсэн атлаа эх дэлхийн хоёр тив, гурван том далайг дамнасан их гvрэн байгуулсан нь одоо эргэцvvлэхэд санаанд багтамгvй гайхамшиг мєн. Энэхvv онцгой тvvхийн vзэгдлийг єнєєдєр нарийвчлан судалж, єнєєєгийн амьдралд сургамж болгон авах хэрэгтэй. Харин тvvхэн хувь тавилангаар монголчууд эх нутгаасаа хойш урагш, хол ойр тарж бутран амьдрах болсон нь гашуун vнэн. Эдvгээ дэлхий 12 оронд 8-12 сая монгол угсаатан байна гэсэн судалгаа байдгаас найман сая нь бодит тоо гэлцдэг. Гэхдээ бид єєрсдийгєє цєєхєн хэмээн чамлаад баймааргvй байна. Дэлхий дээр Ватикан мэт хэдхэн мянган хvн амтай хот улс ч байдаг. Их Монгол улсын vеийн тухай бичсэн ном зохиол, тэдгээрийн дvрийг кино жvжиг, зураг хєрєгт олон дvрсэлж туурвисан нь бий. Энд онцлон тэмдэглэхэд хятадын олон ангит Чингис хаан кинонд Євєрмонголын жvжигчин Баасан гол дvрд амжилттай тоглосон шvv. Тvvхэн vйл явдлыг нэлээд бодитой бєгєєд vнэмшилтэй тусгасан юм шиг санагддаг.

-Чингис хааны vйл амьдрал, тvvхэн дурдатгалууд дахь цаг vеийн хамгийн vнэтэй бvтээлийг нэрлэж болох уу?
-Чингис хаан болон тvvний удам угсаа, vе залгамжлагчдын албан ёсны тvvх намтрыг монгол хэлээр бичиж, хааны ордонд хадгалдаг байсан “Алтан дэвтэр” хэмээх шаштир байв.

-Монголын нууц товчоо байна шvv дээ?
-Мэдээж. Цаашилбал 1260 онд бичсэн Жувейны “Ертєнцийг байлдан дагуулагч”, 1311 онд бичсэн Рашид-ад-дины “Сударын чуулган” байна. Их ойг тэмдэглэх vеэр гадаад дотоодод хэчнээн бvтээл гарсныг одоогоор хэлэх аргагvй.

-Чингис хааны суу алдрыг харийнхан хэрхэн vнэлж байна?
-Америкийн эрдэмтэн Жек Ведерфорд Чингис хааны эзэмшил болох их гvрний хэмжээг тодорхойлсон нь бий. Агуу Александр, Цезарь, Наполеоны эзэлсэн нутгууд Монголын эзэнт гvрний хошуу нутаг шиг юм. ЗХУ, АНУ зэрэг єнєєгийн их гvрнvvд хаана нь ч хvрэхгvй хэмээжээ. Монголчууд єрнєдєд хэвлэх машин, луужин, сампин, дарь зэргийг тvгээн дэлгэрvvлснээр орчин vеийн соёлт ертєнцийн тєлєєлєгч болсон. Тvvнчлэн дорно дахинд ган тємєр, шил, паалан, цайрын шил зэргийг таниулсан гээч. Монголчуудын эрин vеэс хойш дэлхий нэгдмэл байж, тээвэр холбоо, худалдаа, зах зээл асар хурдацтай хєгжсєн хэрэг. Солонгосын эрдэмтэн Хан Ён Хи “Чингис хаан бол интернетийн эрин vеийг vндэслэгч гэдгийг дэлхий хvлээн зєвшєєрлєє” гэсэн нь бий.

-Монгол байлдан дагуулалттай холбоотой домог яриа, vг хэллэг, хєшєє дурсгал Европын олон оронд vлдсэн гэдэг байх аа?
-Чингисээс ємнєх Хvннvгийн vеийн ч дурсгал байдаг. Итали ардын дуунд “Хvннvгийн хаан Атилла хvндэт янзаар морилно” гэж дуулдаг. Англид 1391 онд эзэн Чингис хааны тєрт ёс, эрдэм оюуныг магтан дуулсан Жейфрей Чадсер Контербурийн vлгэрvvд гарч байсан. Швейцарийн Цюрих хотын орчимд “Монгол цэргийн бамбай” буюу “шорлог” хэмээх хаягийг галт тэргээр явж єнгєрєх замдаа vзэж байлаа. Энэ нь Чингисийн цэргvvд тємєр бамбай дээрээ тvргэн зуур мах шарж иддэг байснаас уламжлалтай шорлог хийдэг дурсгалт газар юм байна. Москвагийн “Арбатын гудамж” Чингисийн аравтын нэрээс vvссэн тvvхтэй. Англи хэлний элчин сайд “Embassy” гэдэг vг “Амбан сайд” гэсэн монгол vгнээс гаралтай гэж ярьдаг. Энэ мэт жишээ дурдвал нэн олон.

-Чингис хааны тєрх байдал, зан араншингийн талаар тvvхэнд юу гэж тодорхойлж vлдээсэн бэ?
-Их хааны тухай хамгийн дэлгэрэнгvй мэдээлэл гэвэл Хорезмд хийж буй дайны vеэр хааныг харсан хvмvvсийн дvрслэн ярьсан зvйлийн тэмдэглэл юм. Биеийн галбар онцгой содон бєгєєд бараа сvр ихтэй, чийрэг бадируун хvн байв. Нvд нь муурных шиг, хэсэг газраа vс нь бууралтсан... Хаан хvний биеэ хянах чадвар, уур хилэнгээ тэвчих нь гайхамшигтай байв гэж бичсэн байдаг л даа. Олон номд Чингисийн галбир тєрхийг ерєнхийдєє ойролцоо дvрсэлсэн боловч харин нvдний єнгийг нь янз бvрээр бичдэг юм.

-Тухайлбал?
-Муурных шиг буюу vнсэн бор, гэрэл гялбаат нvдтэй, нvд нь хар єнгєєр ялгарч гэрэлтсэн гэх мэт. Орчин vеийн судлаач шинжээчид Чингис хааны оюуны чадавхи буюу “IQ”-г 204 байсан. Ийм єндєр хэмжээ ертєнцєд єєр vгvй гэсэн нь бий.

- Ингэхэд, та эх дэлхийнхээ энгэрийг мялаах мєрєєдєл надад бий гэдэг. Тэр нь юу билээ?
-Хvн тєрєлхтєн алдар цуутнуудаа шагнаж урамшуулдаг шагнал, одон медалийн тєрєл зvйлийг улс орон бvрээр тоолж, нэрлэж баршгvй. Нобелийн, И.Ньютон, Ж.Кюри, Оскар, Лениний гээд тун олон. Шагнаж урамшуулахад буруу юу байх билээ. Гэтэл хvн тєрєлхтнєєс эх дэлхийгээ мялаасан шагнал юу байдаг билээ гэсэн бодол тєрєх юм. Бээжин хотод дэлхийн хот, барилга байгууламж, тvvх дурсгалыг харуулсан том цогцолбор байдаг юм билээ. Гэхдээ жинхэнэ эх дэлхийд єєрт нь зориулж босгосон цогцолбор буюу “одон тэмдэг” гэж алга.

-Эх дэлхийн энгэрт одон зvvх гэдэг санаа зєвхєн бэлгэдлийн шинжтэй биз дээ?
-Тийм ээ. Эх дэлхийдээ зориулж дурсгалын томоохон цогцолбор байгуулах нь чимэгтэй хэрэг. Yvнийг харь гаригийнхан хvртэл ирж сонирхож ч магадаггvйяа. Энэ тухай би тусгай єгvvлэл бичсэн нь бий.

No comments:

: