Saturday, March 28, 2009

Тулалдааны талбарт шалгарсан нєхєрлєл


ОХУ-ын Аюулгvйн зєвлєлийн нарийн бичгийн даргын vvрэг гvйцэтгэгч В.Собалев Улаанбаатарт айлчлав. Тvvний айлчлал нь Москва, Улаанбаатарын харилцааны эмзэг салбарт уламжлалт хамтын ажиллагааг бэхжvvлэх тєдийгvй улс хоорондын цогц харилцааны хєгжилд тус нэмэр боллоо. Энэ оны дєрєвдvгээр сард биеллээ олж болох Монгол Улсын Ерєнхий сайд, эрх баригч МАХН-ын дарга С.Баярын ОХУ-д хийх айлчлалд талууд бэлтгэж байна.
Єнгєрсєн зууны 30, 40-єєд онуудад Японы тvрэмгийллийг сєрєн зогссон Зєвлєлт, Монголын ард тvмний дайчин нєхєрлєл манай хоёр орны цаашдын хєгжилд тэмдэглэлт vйл явдал болсон юм. Энэхvv цэргийн хамтын ажиллагааны яруу алдарт уламжлалыг бид мартаагvй байна. Улаан армийн мянга мянган цэрэг, офицерууд япончуудтай тулалдсан тулалдаанд амь vрэгдсэн бєгєєд Монголын нутагт нойрсож байна. Монголын ард тvмэн эрх чєлєєнийх нь тєлєє амиа єгсєн манай дайчдын алдар гавьяаг дурсаж байдаг бєгєєд тэдний нутаглуулсан газрыг арчлан торддог билээ. Хоёр ард тvмний нєхєрлєл бол чухамдаа цусаар гагнагдсан юм.Орос болон Монгол Улс хамтын ажиллагааны баялаг тvvхээ улс тєр, цэрэг улстєрийн салбарт хєгжvvлэх эрмэлзэлтэй байна.Дэлхийн I дайн тєгсч, Зєвлєлтийн Алс Дорнодын нутаг дэвсгэрээс Японы тvрэмгийлэгчдийг хєєн гаргасны дараа Японы эрх баригчдын гадаад, дотоод бодлого том дайнд бэлтгэхэд чиглэгдсэн юм. Ингэснээр Монгол, ЗХУ болон Хятадын эсрэг цэргийн ажиллагаа явуулахын тулд Зvvн Хойд Хятадыг эзэлснээр тvvнийг тvшиц газраа болгохыг зорьж байв. Японы цэргийн нэгэн нэрт тєлєєлєгч, генерал Танака 1927 онд бичсэн дурсамждаа: Хятадыг эзлэхийн тулд эхлээд бид Манжуур /Хятадын зvvн хойд зvгт орших гурван муж/ болон Монголыг буулган авах хэрэгтэй. Дэлхийд ноёрхохын тулд Хятадыг бид эзлэх ёстой гэж бичжээ.1931 онд япончууд тємєр зам дээр хорлон сvйтгэх vйл ажиллагаа явуулж vvгээр дамжуулан Манжуурт халдан орж, тvvнийг дагуул Манж Го Улс болгон хойд зvг рvv давших бэлтгэлээ идэвхтэй хийсэн юм.Yvсэн бий болсон нєхцєл нь ЗХУ болон БНМАУ-ыг энхтайвныг бэхжvvлэн хамгаалахын тєлєє нэгэн зэрэг тэмцэхийн зэрэгцээ хоёр орны батлан хамгаалахыг бэхжvvлэх шуурхай арга хэмжээ авах байдалд хvргэсэн. Дайны єсєн нэмэгдэж буй аюулын эсрэг Бvх Холбоотын Коммунист намын Тєв хороо болон МАХН, ЗХУ болон БНМАУ-ын Засгийн газар нь манай хоёр орны батлан хамгаалах хvчин чадавхийг бэхжvvлэх шаардлагатай бvх арга хэмжээ авч Улаан арми болон Монголын ардын армийг зэвсэг техникээр хангаж байв. "ЗХУ-ын Засгийн газраас явуулж буй улстєр, эдийн засгийн тусламж нь ЗХУ бол манай орны болон Монголын ард тvмний vнэнч найдвартай анд нєхєр, Монгол Улсын бие даасан, тусгаар тогтносон байдлын тєлєє идэвхтэй тэмцэгч болохыг нотолж байна" гэж 1934 оны 12 дугаар сарын 11-нд МАХН-ын Тєв хорооны тэргvvлэгчдээс гаргасан "Монголын ард тvмэнд ЗХУ-аас vзvvлж буй улстєр, эдийн засгийн тусламж ба хоёр орны харилцааны тухай" тусгай тогтоолд дурджээ.1935 оны нэгдvгээр сард япончууд итгэлийг эвдэн БНМАУ-ын нутаг дэвсгэрт цємрєн орсон бєгєєд Халх сvм хийдийг оролцуулан бvгд найрамдах улсын зvvн хэсгийг эзлэв. Yнэн хэрэгтээ тэд Монгол Улсын бvрэн эрхт байдлыг устгах шаардлагыг Монголын талд тулгасан юм. Токио улс оронд нь чєлєєтэй сэлгvvцэх, Японы Засгийн газартай холбоотой байх байнгын эрх дархтай оршин суугчдыг БНМАУ-ын зарим нутаг дэвсгэрт томилохыг шаардаж байв. Энэ нєхцєлийг хvлээж аваагvй тохиолдолд Монголын хилийн шугамыг эргэж харах, тvvний гvнд байрлахыг санаархаж байжээ.Мэдээж, БНМАУ-ын Засгийн газар Токиогийн энэхvv шаардлагыг хvлээж аваагvй юм. ЗХУ нь БНМАУ-ын дээрх алхмыг бvрэн дэмжсэн бєгєєд Японы Гадаад хэргийн сайд Хиротод Монголын нутаг дэвсгэрийн халдашгvй байдлыг ЗХУ хvлээн зєвшєєрсєн мэдэгдлийг явуулсан байна. Энэхvv мєргєлдєєнийг зохицуулсан боловч япончууд Монголын хилийг зєрчсєн хэвээр байв.ЗХУ-ын Гадаад хэргийн ардын комиссариатын орлогч дарга Б.С.Стомоняков Москва дахь Японы элчин сайд Отод Монгол болон Манж Гогийн хилийг байн байн зєрчиж байгаа нь Алс Дорнодын энх тайван байдалд аюул учруулж байгаа бєгєєд энэ нь ЗХУ-ын Засгийн газрыг ноцтой тvгшээж байна гэж 1936 оны хоёрдугаар сарын 21-нд мэдэгджээ. Тэр vед "Хэрэв БНМАУ-ын тусгаар тогтнолд халдан тvvн рvv Япон Улс довтолбол бид БНМАУ-д туслах болно" гэсэн И.В.Сталины мэдэгдэл дэлхий даяар цуурайтсан юм.1936 оны гуравдугаар сарын 12-нд Улаанбаатар хотноо гарын vсэг зурсан харилцан туслах тухай протоколд хоёр орны хоорондын хувиршгvй найрамдалд тулгуурлаж Алс Дорнодод энхийн vйл хэргийг сахих найрамдалт харилцааг бэхжvvлэхэд тус дєхєм vзvvлэх зорилгоор ЗХУ болон БНМАУ-ын Засгийн газар гуравдагч талын зvгээс цэргийн аливаа халдлагын аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд бvхий л талын харилцан дэмжлэг vзvvлэх 1934 оны 11 дvгээр сарын 27-ны єдрийн протоколыг хэлэлцээрийн хэлбэрт оруулахаар шийдвэрлэсэн юм. ЗХУ болон БНМАУ нь хоёр талын аль нэг рvv халдан довтолсон тохиолдолд бvх талын дэмжлэг, тухайлбал нутаг дэвсгэртээ цэргийн нэгтгэлийг байрлуулах, байлдааны vйл ажиллагаа явуулах аливаа дэмжлэгийг бие биедээ vзvvлэх vvрэг хvлээсэн юм. Энэхvv баримт бичиг нь мєн чанартаа Монголын тусгаар тогтнол, эрх чєлєєг хамгаалах найдвартай баталгаа болсон билээ.Манжуур болон Євєр Монголыг бараг тэр чигээр нь эзэрхийлсэн японы цэргvvд ЗХУ болон монголын талд шууд тулан ирсэн юм. Yvний зэрэгцээ япончууд дэлхийн том гvрнvvдийн дэмжлэгийг авах, эсвэл тєвийг сахиулахыг эрмэлзэж байв. 1936 оны 11 дvгээр сарын 25-нд Япон, Германы хооронд Коминтерний эсрэг гэрээнд гарын vсэг зуржээ. АНУ, Англи болон Францын хувьд тэд япончуудад сэтгэл санаа, дипломат болон эд материалын дэмжлэг vзvvлж байв.Монгол руу цэргийн довтолгоо хийх аюул єссєєр байв. 1936 оны нэгдvгээр сард МАХН-ын Тєв хорооны тэргvvлэгчдийн хуралдаанаас Монголын нутаг дэвсгэрт цэрэг оруулах тухай хvсэлтийг ЗХУ-ын Засгийн газарт тавихаар тогтжээ. ЗХУ энэхvv хvсэлтийг хvлээн авч 1937 онд Монголд Н.В.Фекленкогоор удирдуулсан мотобуудлагын дивиз, танкийн болон гурван мото хуягт бригад, тусгай зориулалтын хэд хэдэн нэгтгэлvvдээс бvрдсэн 57 дугаар тусгай корпусыг илгээсэн юм. Байлдааны vйл ажиллагаанд бэлтгэх явцдаа япончууд хилийн мєргєлдєєнд байнга єдєєн хатгаж байв. 1938 оны долдугаар сарын 29-ний Хасан нуурын орчимд болсон цэргийн мєргєлдєєн нь vvний тод жишээ юм. Хоёр долоо хоног vргэлжилсэн байлдааны явцад гурав дахин илvv хvчтэй япончууд зєвлєлтийн хил хязгаараас шахан зайлуулагдав.Нєхцєл байдалд дvн шинжилгээ хийсний дvнд Японы армийн ерєнхий штаб эхлээд БНМАУ руу халдан довтлох шинэ хувилбарыг баталжээ. Хасан нуурын орчимд Японы цэргvvд ялагдал хvлээсэн ч японы самурай нар єдєєн хатгалгаа явуулсаар байв.1938 оны сvvл, 1939 оны эхээр Квантуны арми БНМАУ руу довтлох бэлтгэлийг шууд хийж эхлэв. Японы цэргийн эрх мэдэлтнvvд Халх гол орчмоор Монголын нутаг дэвсгэрийн зvvн хэсгийг эзлэхээр тєлєвлєжээ. Тэд тавдугаар сарын 11-нд довтолгооноо эхэлсэн юм. Монголын ардын арми Зєвлєлтийн цэргийн туслалцаатай шийдвэрлэх хариу цохилт єгчээ. Бvрмєсєн бут цохиулахгvйн тулд япончууд тавдугаар сарын 29-нд ухрахаас аргагvйд хvрэв. Гэвч байнга vргэлжилж байсан єдєєн хатгах vйл ажиллагааны шинж чанар, гартаа оруулсан баримт бичиг, олзлогсдын мэдvvлэг нь Японы командлал илvv их цэргийн ажиллагаа явуулахаар бэлтгэж байгааг харуулжээ. Тэд Монгол руу нэмэлт цэрэг, нисэх хvчин болон олон тооны нисгэгчдийг илгээсэн юм. Эдгээр нисгэгч нь монголчуудыг байлдаанд сургах зорилготой байв. Зургадугаар сарын 22-нд Зєвлєлтийн 95, Японы 120 сєнєєгч онгоц оролцсон агаарын томоохон тулалдаан болов. ЗХУ-ын цэргийн нисэх хvчин байлдааны 14, Японы тал 30 гаруй онгоцоо энэ vеэр алджээ. Энэ тулалдаанд монголчууд оролцоогvй байна. Зєвлєлт, Монголын дайчдаас тооны хувьд хэд дахин илvv цэргийн бvлэглэлийг япончууд бvрэлдvvлж долдугаар сарын 3-нд Халх голын чиглэлээр ээлжит дайралтаа хийв. Зєвлєлт, Монголын дайчид дайралтыг зогсоосон тєдийгvй сєрєг довтолгоонд орсон юм. Долдугаар сард япончууд Монголд нэвтрэх гэж нэг бус удаа оролдлого хийсэн боловч мєн л бvтэлгvйтэв. Ширvvн тулалдаанд Зєвлєлт-Монголын цэргvvд Халх голын баруун эрэгт тvшиц газар бий болгох гэсэн Японы командлалын тєлєвлєгєєг таслан зогсоосон боловч хvч хvрэлцээгvйгээс Японы булаан эзлэгчдийг бvрмєсєн бут цохиж чадаагvй юм.Наймдугаар сард єргєн цар хvрээтэй довтолгоонд бэлтгэв. Японы тал долдугаар сарын алдаандаа дvгнэлт хийгээд цэргийн бvлэглэлээ улам бэхжvvлсэн байв. Энэ бvс нутагт Квантуны армийн танк эсэргvvцэх батальен, Порт-Артураас их бууны анги, Хятадын фронт болон Японоос цэргийн нисэх хvчний нэгтгэлvvдийг татан авчирчээ. Шийдвэрлэх давшилтаа наймдугаар сарын 24-нд эхлэхээр зэхсэн байв. Энэхvv мэдээллийг олж авсан манай армийн командлал дєрєв хоногийн ємнє буюу наймдугаар сарын 20-нд Японы бvлэглэлийг тvрvvлж цохих тєлєвлєгєє боловсруулсан юм. Наймдугаар сарын 20-ны vvрээр 144 сєнєєгч онгоцоор хамгаалуулсан 150 бємбєгдєгч онгоц тэнгэрт хєєрчээ.Бараг нэгэн зэрэг Зєвлєлт, Монголын их буучид гал нээв. Єглєєний есєн цагт галын хvчийг дайсны гvн рvv чиглvvлсний дараа Зєвлєлт-Монголын анги нэгтгэлvvд бvх фронтоор давшилтад орсон юм. Япончуудыг бут ниргэв. Есдvгээр сарын 16-нд Москвад хэлэлцээний явцад талууд мєргєлдєєний бvс нутагт цэргийн ажиллагааг зогсоох тухай хэлэлцээр байгуулахаар болов. Японы томоохон бvлэглэлийг тvргэн хугацаад бут цохисон нь Алс Дорнодод цэргийн vйл ажиллагаа єрнєх бо¬ломж олгоогvй юм. Халх голд Японы тvрэмгийллийг таслан зогсоосон тулалдаан нь ЗХУ болон Монголын нягт хамтын ажиллагааны жишээ болсон. Долоо, наймдугаар саруудын vйл явдал хоёр армийн дайчин нєхєрлєл, Зєвлєлт болон Монголын дайчдын нягт хамтын ажиллагааны vлгэр дууриалаар дvvрэн байв. Yvний зэрэгцээ Зєвлєлт, Монголын ард тvмний дайчин нєхєрлєлийг дэлхийн II дайн дахин шалгасан юм.1940 оны есдvгээр сарын 27-нд их гvрнvvдийн ноёрхлыг тогтоох тэнхлэгийг байгуулахад чиглэсэн тvрэмгийлэгчдийн vйл ажиллагааг уялдуулан зохицуулах зорилготой Герман, Итали, Япон Улсын хооронд гурвалсан гэрээнд гарын vсэг зуржээ. Япон нь Азид “чєлєєтэй vйл ажиллагаа” явуулах боломжтой болов.ЗХУ болон БНМАУ-ын Засгийн газар улс орныхоо батлан хамгаалах чадавхийг дээшлvvлэх, болзошгvй тvрэмгийллийг тас цохих зэвсэгт хvчнээ бэлтгэхэд шаардлагатай арга хэмжээ авахад хvрсэн юм. ЗХУ нь батлан хамгаалах салбараа бэхжvvлэхэд нь БНМАУ-д буцалтгvй тусламж vзvvллээ. ЗХУ-ын тусламжтайгаар Сvхбаатар-Улаанбаатар, Єндєрхаан-Баянтvмэний чиглэлд 1000 гаруй км vргэлжилсэн засмал замыг тавив. Соловьевск-Баянтvмэний чиглэлд 250 км єргєн тємєр зам, 300 гаруй км-ийн нарийн тємєр зам болон хэд хэдэн онгоцны буудлыг байгуулжээ. ЗХУ нь БНМАУ-д шинэ зэвсэглэлтэй болоход нь зээл олгов. Зvvн хил хязгаарт Зєвлєлтийн цэрэг урьдын адил байрласаар байв. Японтой тєвийг сахих гэрээ байгуулснаар ЗХУ нь БНМАУ-ын халдашгvй бvрэн бvтэн байдал, хvндэтгэх vvргийг Токио хvлээсэн Зєвлєлт-Японы тунхаглалыг нэгэн зэрэг батлуулсан юм.Монголын ард тvмний хvч хєрєнгєєр байлдааны зэвсэгтэй болох, тэдгээрийг ЗХУ-ын зэвсэгт хvчинд шилжvvлэх нь харилцан туслалцах vр ашигтай нэг хэлбэр гэж МАХН vзэж байв. Тухайлбал, 1942 оны нэгдvгээр сард БНМАУ-ын Бага хурлын чуулганаар "Хувьсгалт Монгол" танкийн цувааг бий болгож, Зєвлєлтийн армид бэлэг болгон шилжvvлэх шийдвэрийг гаргажээ. Бvх Монгол даяар цуглуулсан хєрєнгєєр бий болгосон 53 танкнаас бvрдсэн цувааг манай 112 дугаар танкийн бригадад шилжvvлсэн юм. Уг цуваа нь Москвагаас Берлин хvрсэн билээ.1943 оны гуравдугаар сарын 5-нд Бага хур¬лын чуулганаар "Монгол ард" нисэх эскадрилийг бий болгож, тvvнийг ЗХУ-ын нисэх хvчинд шилжvvлэх тогтоол гаргасан юм. ЗХУ-ын Тєв банкинд хоёр сая тєгрєг шилжvvлсэн бєгєєд "Ла-5" байлдааны 12 онгоцыг vйлдвэрлэж 1943 оны есдvгээр сарын 25-нд 322 дугаар сєнєєх онгоцны дивизэд олгосон байна.Аугаа эх орны дайн эхэлж, милитарист Япон БНМАУ руу довтлох аюул занал нэмэгдсэн явдал Зєвлєлтийн зааварлагчид болон зєвлєхvvдийн тоог нэмэгдvvлэхэд хvргэсэн юм. Монголын ардын армид тухайн vед ЗХУ-ын 930 хvн ажиллаж байв. Зєвлєлтийн цэргийн мэргэжилтнvvд нь ардын цэргийн бие бvрэлдэхvvн шинэ зэвсгийг эзэмших болон Монголын армийн боловсон хvчнийг бэлтгэхэд тусалж байв. Энэ тусламж нь хоёр орны эрх ашигт нийцэж байсан бєгєєд ЗХУ, Монголын хоорондын єсєн нэмэгдэж буй хэлхээ холбооны тод жишээ болсон билээ.Цэргийн, улстєрийн, техникийн, удирдах тєвшний боловсон хvчнийг хилийн чанадад бэлтгэх явдал БНМАУ-ын батлан хамгаалах чадавхийг дээшлvvлэх, Монголын ардын армийн байлдааны бэлэн байдлыг єндєржvvлэхэд жинтэй байр суурь эзэлж байв. Дайны жилvvдэд ЗХУ-ын цэргийн академи, дээд болон дунд сургуулиудад суралцаж байсан Монголын офицеруудын тоо 3-4 дахин нэмэгдсэн. 1941-1945 онд ЗХУ-д бэлтгэгдсэн Монголын цэргийн боловсон хvчнvvд эх орондоо буцаж ирээд цэргvvдийг сургах, хvмvvжvvлэх явцад олж авсан мэдлэг боловсролоо єргєнєєр ашиглаж, цэргийн байгууллагуудад янз бvрийн алба хашиж байлаа. Энэ нь Монголын армийн байлдааны бэлэн байдал болон тулалдах чадварыг байнга дээшлvvлэхэд тус дэм болсон юм.Фашист Германыг ялсан нь Европын ард тvмэнд энх тайвныг авчирсан. Гэвч дэлхийн II дайн Алс Дорнодод vргэлжилсээр байв. 1945 оны наймдугаар сарын 8-нд ЗХУ нь Японд дайн зарласан юм. Дээр єгvvлсэн харилцан туслалцах протоколд тулгуурлан Монгол Улсын Бага хурал тєстэй шийдвэр гаргав.Наймдугаар сарын 9-нд давшилт эхэлсэн билээ. Байгалийн чанад дахь фронтын гол чиглэлийн баруун жигvvрт Зєвлєлт, Монголын цэргийн морьт механикжсан бvлэглэл гол хvчний vvргийг гvйцэтгэж байлаа. Говь цєлийг даван туулсан цэргийн нэгтгэл Євєрмонгол дахь Японы гар хєл болсон Дэ ваны дивизийг бут ниргэв. Зєвлєлт, Монголын дайчид Квантуны армид vхлийн цохилт єгч наймдугаар сарын 20-нд эсэргvvцлээ бvрмєсєн зогсоох бодит нєхцєл байдлыг бvрэлдvvлсэн юм. Дараа нь Солонгос дахь Японы цэргийг бут ниргэв. Yvнд Монгол Улс жинтэй хувь нэмэр оруулсан билээ.

Олег Литвинов /Улстєрийн шинжлэх ухааны доктор/
/”Россия” сониноос орчуулав/

No comments:

: