Tuesday, March 24, 2009

Курскийн тулалдаан


Оролцогч талууд бa генералууд:
Герман-Эрик Фон Манштейн, Гюнтэр Фон Хлуге, Херман Готт, Валтер Модель
Зөвлөлт Холбоот Улс: Георгий Жуков, Константин Рокоссовский, Николай Ватутин, Иван Конев
Оролцсон цэргийн хүч:
Герман: 2,700 танк , 900,000 явган цэрэг болон 2,000 байлдааны нисэх онгоц
ЗХУ: 3,600 танк, 1,300,000 явган цэрэг, 2,400 байлдааны нисэх онгоц
Нийт хохирол:
Герман: 180,000 цэрэг шархадсан болон үхсэн, 1600 танк, 1000 байлдагч онгоц
СССР: 607,737 цэрэг шархадсан болон үхсэн, 1,500 танк, 1,000 байлдагч онгоц
Тулалдааны үр дүн:
Зөвлөлтийн шийдвэрлэх ялалт

Курскийн тулалдаан буюу "Цитадель Ажиллагаа" нь дэлхийн 2-р дайны том тулалдаан бөгөөд энэ нь Германы дорно зүгт хийсэн сүүлчийн довтолгоо болсноороо дэлхийн түүхэнд үлджээ.
Үүнээс гадна энэ тулалдаан нь танк оролцсон хамгийн том тулаан мөн хамгийн их хохирол авчирсан агаарын тулалдаан болсон юм байна.
Зөвлөлтийн талаас Курск бол маш сайн бүтэцтэй хамгаалалтын тулаан болсон.
Гитлерийн зорилгыг тагнаж байсан сайн тагнуулчдын тусламжтайгаар Зөвлөлтийн тал урьчилан хамгаалалтаа сайн зузаатган, мөн маш их тооны нөөц хүчээ сөрөг давшилтанд бэлтгэж амжсан байлаа. 1942-1943 оны өвөл Сталинград хотын тулалдаанд германы нэг бүхэл бүтэн арми устаж дорнод дахь германы хүч маш их суларсан байлаа.
Гитлер баруунаас ирэх дайсны хөршүүдээс урьдаад Зөвлөлтийг ялах төлөвлөгөө биелэшгүй болсоныг ухаараад Зөвлөлтөөс үлдсэн хүчээ ухраах шийдвэр гаргав.
1943 оны хоёр гуравдугаар сард Германий маршал Эрик Фон Манштейны арми Харьковийг эзлэн, фронтийн шугамыг Ленинградаас Ростов хүртэл татcан байна.

Германы төлөвлөгөө:

Фон Манштейн Харьковийн дэргэдэх Зөвлөлтийн цэргийн давшилтийг амжилттай зогсоосон шиг довтолгооны шугамаа тэлэхийг хүсэж байлаа. Тэрээр Зөвлөлтийн армийг баруун Украйний Донец ийн талруу зүглүүлэхийн тулд арай чүү гэж бүрдэж буй 6-р армиа өгөөшинд тавин хуурахыг бодож байв.
Ингэснээр Донец хотын зүүн талаар Ростов хот руу давшин Улаан армийг Азовийн тэнгист шахан бүслэх боломж олдож байлаа. Гэвч Германы Армийн дээд тушаалтангууд Фон Манштейний төлөвлөгөөг баталсангүй, оронд нь тэд анхаарлаа Орел болон Харьковийн шугамд тавив.
Учир нь Курск тосгоны төмөр замыг (Ростов хотоос Москва орох )илүү дөт шулуун замаар эзлэх юм. 3-р сард төлөвлөгөө тодорхой болов.
Валтер Моделийн 9-р арми Орелийн урд талаас довтлох дундуур Херманн Готтын 4-р танкийн бүлэг Харьковийн хойноос довтлохоор болов.
Тэд бүгд Курскт уулзах төлөвлөгөөтэй байж, хэрэв довтолгоо амжилттай байвал урагшаагаа зогсолтгүй давшин улмаар дорнод дахь Дон мөрөнд фронтын шинэ шугам байгуулах байлаа.
Германчууд эхлээд 5 сарын 4-нд довтлох гэснээ 6 сарын 12 хүртэл хойшлуулав.
Илүү олон шинэ зэвсэгнүүд болон шинэ хүнд танкнуудыг Курск руу явуулахын тулд хугацаагаа 7 сарын 4 хүртэл хойшлууллаа.
Германы довтолгооны ерөнхий тактик нь 2 талаар бүслэн хумих мэх байлаа.
Аль эртнээс Германчууд Канна маягийн аргад ихэд дуртай байв.
Армийн дээд хурандаа нар Германий бүхэл хуягт тэргийг цуглуулав. Үүний дотор шинэ хүнд Барс Ирвэс танкууд мөн шинэ төрлийн Фердинанд гэдэг өөрөө явагч их буунууд байв.
Үүнээс гадна бололцоотой бүх бөмбөгдөгч онгоцууд оролцов.

Зөвлөлтийн төлөвлөгөө:

Улаан арми ч бас Германы зуны довтолгоонд бэлдэж эхэлсэн байв. Германчуудын өмнө нь довтолж байсан чиглэлүүд нь Зөвлөлтөд гэнэтийн байлаа, харин Курск бол мэдээжийн гол бай болох нь мэдэгдсэн.
Швейцерь дахь Люси тагнуулийн хорооноос Германы цэргийн цохилтын чиглэлийг Москвад мэдээлж байсан байна.
Харин Маршал Жуков аль хэдийн 4 сарийн 8 нд Германчуудын довтлох газрыг зөвөөр мэдсэн байлаа. Урьд нь Германчуудын довтолгоог хэн ч зогсоож чаддаггүй байлаа.
Германчуудын давшилтаа 4 сар хойшлуулсан нь Улаан армид хангалттай бэлтгэх хугацаа олгов.
Төвийн болон Воронежийн фронт хамгаалах үүрэгтэй ба үүнээс гадна Хээрийн фронт нь нөөц хүч болж байлаа. Улаан арми болон хэдэн мянган энгийн иргэд 1,000,000 гаруй минь булж, 5000 км траншей ухсан байна.
Мөн 1,300,000 цэрэг 3600 танк , 20,000 их буунууд болон 2400 онгоцтой маш том армийг хуралдуулж амжив. Зөвлөлтийн арми нь Германчуудыг газрын минь болон их бууны ширүүн галаар угтаж хүчийг сулруулаад сөрөг давшилтанд орох төлөвлөгөөтэй байлаа.
Мөн Улаан армид шинэ шинэ цэргүүдийг хэдэн саяаар нь элсүүлж хүчээ улам зузаатгав. 4 сарын турш шинэ цэргүүдийг сайтар бэлдсэн байв.

Тулалдааны өмнөх үйл явдлууд:

4 сарын дотор Германчууд бэлэн болов. Энэ үед 200-аад Панзер танктай (тулалдаан эхлэхээс өмнө тэдэнд ердөө 40 хөн байсан), 90 ширхэг танк эсэргүүцэгч хөнгөн хуягтууд, байгаа бүхэл агаарын бөмбөгдөгч онгоцнууд, 2000 орчим Барсууд, мөн Панзер IV танкнуудтай болсон байлаа.
Нийтдээ 2700 танк болон буунууд, 1800 байлдааний онгоцууд мөн 900,000 цэргүүдтэй байв.
Энэ нь Германчуудын урьд өмнө болж байгаагүй тийм их хүч цугларсан хэрэг байлаа.
Энэ үеэр Холбоотнуудын Баруун Европт өгсөн цохилтууд нь Германы цэргийн хүчинд маш ихээр нөлөөлж байв.
Мөн Хойд Африкт Германы арми 1942 оний хагасаас 1943 сүүлийн хагас хүртэл бие бүрэлдэхүүнийхээ 40% алдсанаас гадна бас нисэх хүчин нь ихээхэн хохирол хүлээжээ.
Зөвлөлтийн армийн агаарын хүчин тоогоороо Германчуудыг хол давж түүний хуягт тэрэгийг агаараас дайрч байлаа. Гитлер цэрэгтээ 7 сарын 5 нд довтлох тушаал өгөв.
Дараах өдөр нь Маршал Василевский Ватутин, Рокоссовский, Конев нарт удаан хүлээлгэсэн Германы довтолгоо 7 сарын 3-аас 6 хооронд болж магадгүй гэж мэдэгдсэн байна.
1943 оны 7 сарын 4-ны шөнийн 22:30-д Зөвлөлтүүд 3000 гаруй их буугаар хэдэн цагийн турш маш ширүүн хүчтэй гал нээв, энэ нь Германчуудийн довтолгоог үймүүлэн сааруулах гэсэн арга байв.
Үүний үр дүнд германы их бууны хороод ихээхэн хохирол амсаж, тулалдааны эхний өдөр Германчууд маш сул хариу гал нээсэн байлаа. 7 сарын 5 ны өглөө үүрээр 4 цагт шөнөжингөө бөмбөгдүүлж хоносон Германчууд уван цуван ямарч зохион байгуулалтгүй давшсан байна.

Үндсэн тулалдаан:

Жинхэнэ тулалдаан 1943 оны 7 сарын 5 нд эхэлсэн байна. Зөвлөлтүүд Германчуудын довтлох цагийг бүрэн мэдэж байлаа. Зөвлөлтийн агаарийн хүчин Луфтваффе -ийн агаарийн баазад маш өргөн хэмжээний цохилт өгөв.
Дараагийн хэдэн цагт урьд өмнө болж байгаагүй тийм их өргөн далайцтай агаарын тулалдаан болов. Аль ч тал тулалдааний талбарт агаарийн хүчээ байршуулж чадсангүй байв.
9-р армийн довтолгоог Зөвлөлтууд зөв таамагласан байлаа. Германчуудийн өмнө хэдэн сая минь хулээж байлаа. Их бууний бөмбөгдөлт дундуур германы инженерүүд минжүүлсэн талбайг цэвэрлэх гэж оролдов. Энэ нь ч бүтэлгүй болов. Цэвэрлэсэн ч хаана миньгүй гэдгийг зааж амжаагүй тул хуягт танкнууд их хохирол амсжээ.

Мэдээллийн эх сурвалж Википедиа
Moonrider

No comments:

: