1. Тvvхийн тєгсгєл.
Дэлхийн нєлєє бvхий эрдэмтэд, эрт эдvгээгийн суут сэтгэгч, философич нар „тvvхэнд утга учир бий юу“ хэмээх маш сонирхолтой асуултыг гаргаж ирж хариулахыг оролджээ. Тvvх гэж юу юм бэ? Энэ ердєє нэг цаг хугацааны урсгал юм уу, эсвэл тодорхой нэг мєчлєг бvхий зорилго чигтэй vйл явц юм уу. Цагийн хvрдийг хэн эргvvлдэг, Тvvх ер нь урьдчилаад заяагдсан байдаг уу? Тvvхийг хэн бичдэг юм бэ? Хvн vv эсвэл бурхан уу?Эдгээр асуултанд хариулахаас ємнє их сэтгэгч нар тvvхэнд тєгсгєл бий гэж хийсвэрлэн авч vзжээ. Тєгсгєл нь хаана хvрэх вэ? Ямар шинж шалгуураар тvvхийг тєгссєн гэж vзэх вэ?"-Тусгай жижиг хэсгvvд бvр нэгэн том зорилгийн тєлєє байх учиртай. Бид энэ том зорилгодоо хvрснээр тvvх тєгсєнє. Хvн тєрєлхтєний сvvлчийн зорилго бол тусгай жижиг vйл явц бvрийг тодорхой утга учирт нэгтгэж байхад орших бєлгєє" гэж их эрдэмтэн Фукуяма гуай vзжээ.Их сэтгэгч Хэгэл 1806 онд : Тvvхийн vйл явц гэдэг шат шатаар дэвшиж буй, илvv дэвшилттэйгээр дээд шатанд давтагдаж байдаг утга учиртай хєдєлгєєн юм. Хvн бvрэн эрх чолєєтэй, хоорондоо ямар ч зєрчилгvй, туйлийн ухамсарт хvрсэн цагт тvvх єєрєє єєртєє цэг тавина гэж сургажээ. Хэгэлийн энэ тодорхойлолт нь орчин vеийн либерализмийн ойлголттой нийцэх аж.Маркс гуай Хэгэлтэй ижил ч нийгмийн байгуулалын хувьд тvvнийхээс эсрэг санаа гаргаж иржээ. Либерал тєр нь хvмvvний бvгдийнх нь эрх чєлєєг хангаж чадахгvй. Энэ нь зєвхєн нэг ангийн тухайлбал дарлагч ангийн эрх чєлєєний „ялалт“-ыг л баталгаажуулна гэж vзжээ. Марксынхаар бол тvvхийн тєгсгєл нь : дэлхий даяар нийт пролетари (vгээгvй ядуус, мєлжигдсєн ажилчид, тариачид) анги бvрэн ялалтанд хvрэх тэр мєч гэнэ.19 болон 20 –р зуунд єєр 2 сэтгэгч нар болох Освалд Спэнглэр , ( vндсэн бvтээл: „Єрнєдийн орнуудын мєхєл“), Тойнбий („Дэлхийн тvvхийн єрнєл“) нар арай єєр санааг гаргаж иржээ. Хэгэл, Маркс нарынх шиг универсал буюу ерєнхий нэг тvvх байх учиргvй юм. Тvvний оронд „соёл иргэншлvvд“, бие даасан „нийгмvvд“ ийн тvvхvvд гэж хуваан авч vзэх нь зvйтэй гэжээ. Аль нэг нийгэм, аль нэгэн иргэншил тvvхийн шалгуураар тэсэж vлдэнэ. Олон жижиг соёлууд нийлж дэлхий нийтийн соёл (глобалчилал?) ийг vvсгэсэн цагт тvvх тєгсєх ажээ.Тvvх тєгсєнє гэдэг маань хvн устаж vгvй болно эсвэл дэлхий устаж алга болно гэсэн vг биш юм. Хvмvvс дайн тулаангvй. Элдэв зєрчилгvй амар сайхандаа жаргах тэр vеийг л дэлхийн тvvхийн тєгсгєл гэж хийсвэрлэн нэрлэх аж. Тvvхийн тєгсгєл гэдэг бол цуст хувьсгал хийгээд элдэв дайн мєргєлдєєнvvдийн тєгсгєл гэсэн vг мэт ээ.
2. Дэлхийн сvvлчийн хvн.
Тvvхийн тєгсгєлд амьдрах хvн ямар байх вэ? Дэлхийн сvvлчийн хvн гэж ямар ойлголт вэ? Yvнээс ємнє бид анхдагч хvний тухай авч vзье. Томас Хоббсийн (гол зохиол: Левиатон) хэлснээр хvн бол анхнаасаа муу шинжийн, ганцаардмал, зожиг, тэмцэгч, ядуу, арчаагvй, адгуусан шинжтэй байдаг гэнэ. Тэгэхээр сvvлчийн хvн бол vvний эсрэгээр тєгс тєгєлдєр, гэгээрсэн хvн байх аж. Гэвч цаг vеийн явцад vзэл суртлууд vvнийг єєр єєрєєр ойлгож байж.Германы Фашистууд “анхдагч хvн” ийг устгаж эсвэл боол болгох ёстой. Сvvлчийн хvн бол дээд зэрэглэлийн ари арьстан, Герман хvн байх ёстой гэж vзэж байхад Коммунист онолд тєрийн дарангуйлалын машинийг устгаж хаясан "Пролетари" хvмvvн бол тєгс тєгєлдєр “сvvлчийн хvн” байх ажээ. Фукуяма гуай vзэхдээ дэлхийн сvvлчийн хvн бол санаа зовох зvйлгуй, элдэв зєрчилгvй, дайн байлдаан гэж юмийг мартсан жинхэнэ Либерал хvн байх ёстой гэнэ. Учир нь бvх хvмvvс либерал болсноор элдэв зєрчил гарахгvй гэх.Монголчvvд бид алтай хангайдаа магтуу єргєхдєєн: “…дэргэдээс халдах дайсангvй, дээрээс дарлах ноёнгvй амар сайхандаа жаргаваа…” гэж дуулдаг билээ.
3. Амар сайхандаа жаргахуй ба Либериализм
1992 онд Америкд хэвлэгдэж тэр даруйдаа дэлхийн олонхи улс тєрчдийн ширээний ном болж чадсан бvтээл бол Фукуяма гуайн “Тvvхийн тєгсгєл” (The End of History) билээ. Номын гол санаа бол Либерализм нь єєрийн гол єрсєлдєгч нар болох Фашизм, Коммунизм хэмээх тоталитар дэглэмvvдийг ялж чадлаа. Одоо хvн тєрєлхтєн хий хоосон vзэл сурталын хийрхлээр талцан хуваагдаж дайн дажинг зєвтгєж биесээ буруутгахаа болино. Элдэв vзэл суртал устаж бид амар сайхандаа жаргах болно гэж vзжээ.Яг єнєєдрийн єнцгєєс харж vзэхэд Либерализм ялав уу? Ер нь vзэл суртал гэж юу вэ? Англи, Герман, Орос, Монгол зэрэг орнуудад яагаад улс тєрийн тєвийн vзэл газар авч байна вэ? Английн хєдєлмєрийн нам бол баруун, зvvний (барууны болон социалист) урсгалуудыг нэгтгэсэн нам. Гэтэл тэнд олон жилийн хvчтэй уламжилалт консерватив нам байгаа шvv дээ. 2002 онд Германд бас л тєвийн намууд хоорондоо єрсєлдлєє. Намуудын мєрийн хєтєлбєр нь тэр нь соц. намынх энэ нь барууны намынх гэж ялгагдахаар зvйл алга гэж германы улс тєр судлаач Билд сонинд єгсєн ярилцлагадаа дурьдаж байжээ.Монголд МАХН хэдий зvvний чиглэлийн нам боловч барууны бодлого явуулж байна. Хятад, Виэтнам зэрэг орнууд коммунизмын хийрхлээс татгалзаж, эдийн засгийн либералчилалыг маш хvчтэй явууллаа. 1978 оноос эхэлсэн Дэнг Сёпэний шинэчлэлээс эхлэн Хятад орон хєдєє аж ахуйд хувийн ємчийг баталгаажуулж, гадаад зах зээлд, ер нь дэлхийн бvх хєрєнгє оруулагчдад vvдээ нээлээ. 1990 ээд оноос СССР, Монгол болон зvvн Европын орнууд нэг намын систэмээс татгалзаж, хvний эрх чєлєє, олон намын систэмийг дээдэлсэн улс тєрийн систэмийг сонгон авлаа. Чили улс ардчилалын замд эргэлт буцалтгvй орлоо. Энэ бvхэн бол дэлхий дээр Либерализм ялан мандахын эхний илрэл мэт.
4. Баярлах цаг болоогvй
Форэйгн Аффайр сэтгvvлйин 1993 оны дугаарт нэгэн єгvvллэг хэвлэгдсэн нь шуугиан дэгдээжээ. Харвардын их сургуулийн проф. Ноён Хантингтон гуай Фукуямагийн дэвшvvлсэн таамаглалыг vгvйсгэсэн байна. Энэ нь дэлхий даяар асар их маргаан дэгдээж, эрдэмтэд, судлаачид, улс тєр судлаачдын дунд шуугиан тариж чаджээ. Энэ маргаан одоог болтол vргэлжилсээр байна. Хантингтон гуай 1996 онд „The Clash of Civilizations“(Соёл иргэншлvvдийн мєргєлдєєн) хэмээн єнєєх алдарт єгvvллэгээ ном болгон хэвлvvлжээ. Тэрээр дэлхийн тvvхэнд маш гvнзгий анализ хийгээд ирээдvйн тухай нилээн баргар дур зургийг гаргаж авчээ. Америкийн гадаад улс тєрийн бодлогод 2 голлох урсгал байдаг. (ЗЭЗ Клуб. Америкт сурдаг Ачит-Эрдэнийн захидлаас)
1. Реализм. Хvчээр бvхнийг хийх ёстой. "Хvчтэний ємнє хvчгvй нь буруутай". Ихэвчлэн бvгд найрамдах намынхан энэ vзлийг баримталдаг. Эцэг хvv Буш гэх мэт.
2. Либерализм. Аядуу бодлоготнууд. Дипломат бодлогооор бvхнийг шийдэх ёстой. Дайн, хvчирхийлэл бол хамгийн зєв шийдэл биш. Ардчилсан намынх нь vvнийг голчлон баримталдаг. Жишээ нь Билл Клинтон, Кеннэди гэх мэт.
Хантингтєн гуай реализмыг зєвтгєдєг юм. Учир нь Орос, Хятад болон Арабын орнууд бол реалистvvд юм. Тийм учир Америк либерал байснаараа хохирно. Тэднийг хэт “давруулахгуй” (ядаж хvч тэнцvv) байхын тулд Америк хvчтэй байж, дэлхийн бодлогийг зохицуулах ёстой гэж vзжээ.Яах гэж, ер нь хэнтэй юуний тулд тэмцэх гэж? Фукуяма гуай номынхоо 320 р хуудсанд : “… Yзэл сурталын тэмцэл бол али нэг талын ялагдалаар дуусна. Хvйтэн дайн vvний жишээ байлаа. Харин соёлын ялгаа бол мєд алга болж арилахгvй…”гэж vзжээ. Жишээ нь хэдий Америк, Япон 2 ижил тvвшний хєгжилтэй, 2 уулаа либерал маягийн орнууд боловч уламжилал, хvн амын суртахуун, нийгмийн соёл нь шал єєр болохыг чухалчилан vзжээ. Америкууд бол индивидуалистууд. Тэд дарга цэрэг гэлтгvй бvгд "хувиа хичээж, бие биетэйгээ тулаад авахад" хэзээд бэлэн байх. Харин Японууд бол хамтач. Коллектив эрх ашгийг єєрийнхєєсєє дээгvvр тавиж пvvс компанидаа vнэнч ханддаг. Америкт бол хvн хоорондын харилцаанаас илvv хуулийн маргаанаар бvх асуудлыг шийддэг.Пост-коммунист орнуудад ажлийн ёс суртахуун алга. Тэдэнд улсаас бvх юмийг нь бэлдэж єгдєг байсан учир хvмvvс нь бие дааж ажиллаж амидрах аргагvй болжээ. Коммунист соёлоос vлдсэн энэ ул мєр мєддєє арилахгvй гэж vзэж байлаа.
Яг энэ санааг нь Хантингтон єлгєн авч улам дэлгэрvvлжээ. Хантингтон узэхдээ: „Фукуяма узэл сурталын тэмцэл дууссанаар дэлхийн тvvх тєгсєнє гэж vзсэн нь буруу юм. Яг одоо дэлхийн тvvхийн шинэ эрин vе эхэлж байна. Yзэл суртал (идеалоги) алга болсон ч оронд нь vндэсний узэл, соёл иргэншил байраа эзлэх цаг болсон“ гэж бичжээ. Тvvнийхээр бол соёл гэдэг нь аливаа vндэстний амьдрах арга, сайн мууг ялгах хэмжvvр, нэгдсэн нэг vндэсний узэл, єєрсдийгєє хулээн зєвшєєрvvлэх гэсэн хамтач тэмцлийн уг vндэс гэнэ. Тэгээд ч хvмvvс одоо єєрсийнхєє итгэл бишрэлийн тєлєє тэмцэж єєрсдийн "vнэн"-ий тєлєє vхэх нь ихэснэ. Тэгснээрээ тэд єєрсдийн соёлыг хамгаалж, єєрийгєє соёлынхоо тєлєє золиослож буй юм гэжээ.
5. Дэлхийн сєнєл.
5. Дэлхийн сєнєл.
Хантингтон гуай дэлхий дээр 7 янзийн соёл иргэншил байна гэж vзжээ.
1. Єрнєдийн (хойд америк, баруун европ, австрали)
2. Синизм буюу Конфузийн (Хятад, Виэтнам, Солонгос болон зvvн ємнєд Азийн орнууд) + Японий (япон.) /синизмийн нэг салаа соёл
3. Хинду (энэтхэг)
4. Лалын (арабын орнууд)
5. Ортодокс (орос болон бусад славян vндэстнvvд)
6. Ємнєд Америкийн
7. Африкийн
Зарим тохиолдолд тэр японий соёлийг бие даасан соёл гэж авч vзсэн байдаг. Хантингтон гуай 21-р зууны єнгє тєрхийг дараахи маягаар тодорхойлж байна. 20-р зуунд vзэл суртлууд мєхсєн. Тэр орон зайг vндэсний узэл, шашны хийрхэл дуургэх юм. Югославийн дайн, Зvvн Тиморын хєдєлгєєн, Армен Азэрбайджаны мєргєлдєєн, Чэчэний хямрал, Лалын террористvvдын халдлага, Еврэй болон Арабын орнуудын зєрчилдєєн, Кашмир, Балканы хойг энэ бvхэн юуг харуулна вэ. Yндэстнvvд єєрсдийн соёл, шашнийхаа тєлєє ухамсартайгаар тэмцэх болно. Дээр дурьдсан соёл бур єєрсдийн хvрээний Ноён-орон хийгээд єєрсдийн шашинтай.Єрнєдийнхєн - Христийн шашинтай - Ноён орон нь Америк; Синизм – Конфузи – Хятад; Япон – Шинто; Энэтхэг – Хинду; Лалын орнууд - Ислам - Ноён орон байхгvй; Ортодокс – Yнэн алдартны шашин – Орос; Ємнєд Америкийн – Католик - Ноён орон байхгvй; Африкийн - Шаманизм- Ноёлогч орон байхгvй. Ноён орон байхгvй єєрээр хэлбэл зохицуулагчгvй соёл иргэншлvvд нь сул, хоорондоо тэмцэлтэй байдаг. Мєн Ноён орнууд єєр соёл иргэншил бvхий оронтой мєргєлдвєл бусад нь ч адил татагдан орох болно.Оросууд нєлєєнийхєє хvрээг тэлэх бодолтой байхад лалын шашинтнууд ч мєн хил хязгаараа ахиулах сонирхолтой. Энэтхэг хэдий Пакистан руу довтлох сонирхолтой байдаг боловч лалын орнууд болон Хятадын сvрдvvлгээс болгоомжилдог. Япон хэдий барууныхны талд байдаг ч цаагуураа бол Хятадтай нийлэх сонирхолтой гэж Хантингтон “хардсан” байна.Тэгээд ер нь соёлууд бие биендээ дайсагналцдаг. Мєн эдгээрт нийтлэг нэг чанар бий. Бvгд дэлхий дээр єєрсдийн соёл иргэншил, шашин, амидрах аргаа тулгаж хvлээлгэхийг эрмэлздэг гэжээ.Хантингтєн цааш нь дэлхийг “Барууны” ба “Бусад нь” гэсэн 2 хэсэгт хуваасан байна. Хэрэв барууныхан дэлхий дээр зохицуулагч vvрэг гvйцэтгэхгvй юм бол дэлхийн сvйрэл ойрхон байна гэжээ. Уг номын сvvлчийн бvлэгт 2010-2030 аад оны vеийг тєсєєлєн гаргажээ.“… Хятадууд баруунд болон оросуудад дарлагдаж байсан гэсэн хvмvvжлээр vр хvvхдээ єсгєсєн байна. Тийм учир тэд барууныхны эсрэг сєргєлдсєн бодлого явуулна. Тэгээд ч тэд эдийн засгаар дэлхийд тэргvvлэх болно. Мєнгийг дагаж эрх мэдэл орж ирэх болно. Хятдууд Виэтнам руу дайрч маргаантай байгаа арлуудыг хvчээр булааж авна. Америкууд мэдээж эсэргvvцнэ. Хэрэв дайн гарч Хятадууд ялж эхлэхийн бол Япон хvчээр шахуу дагаар орж улмаар Америкийн Номхон далайн эргийн хотууд руу довтлоно. Мєн Хятадууд Монголыг єєрийн “нєлєєний бvс” гэж зарлана. Оросууд Хятадуудаас болгоомжилж Сибирь дэхь цэргийн ангиудаа хvч нэмэгдvvлнэ. Yvнд нь Сибирьт суурьшсан олон зуун мянган Хятад иргэд саад хийж улмаар vймээн vvснэ. Хятад улс иргэдээ хамгаалах нэрийдлээр цэрэг оруулж дайн дэгдэнэ. Энэ vеэр лалын орнууд израелийн болон барууны орнуудын эсрэг дайн дэгдээнэ. Барууны орнууд хэдий зэвсгээр илvv байх авч хvн хvчээр дутна. Лалын экстремистvvд тухайлбал Иран, Ирак цємийн зэвсэг vйлдвэрлэсэн байх болно. Тэд Европыг болон Америкийг атомын бємбєгєєр сvрдvvлнэ.Энэ сиймхийг ашиглаж Энэтхэг Пакистан руу довтлоно. Хариуд нь лалын шашинт Пакистан цємийн зэвсэг хэрэглэнэ. Индонези болон Австралийн хооронд шашний дайн гаpч болно. Ингээд дэлхий даяар эмх замбараагvй байдал тогтож хvн хvндээ чоно болно. Хууль ёс, энх тайваны тєлєєх гэрээ хэлэлцээр, дипломат бодлого учир утгаа алдана. Хэн дуртай цэргийн генерал нь сэтгэлийн хєєрлєєр цємийн зэвсэг хэрэглэх болно. Ингэснээр дэлхий сєнєх юм аа. Мэдээж энэ нь vнэмшилшvй сонсогдож болох юм. Гэвч барууны орнууд (ялангуяа Америк) зохицуулах арга хэмжээ авахгvй бол vvнээс ч хvнд vе тохиолдож болох юм” гэж Хантингтон гуай 1996 онд бичжээ.

6. Харьцуулахуй
Фукуяма гуай vзэл сурталын зєрчил дууссанаар дэлхий дээр энх амгалан байдал тогтоно. Гэхдээ хvмvvсийн соёл иргэншлийн ялгаа мєддєє арилахгvй. Жишээ нь лалын болон хинду шашинтнуудад капитализм тохирохгvй. Капитализм бол Христын юм уу Буддын шашинтай хvмvvст илvv тохирно гэдгийг Макс Вэбэрийн бичсэн “Христийн шашин ба Капитализм” номоор жишээ авч баталсан байна. Христийн шашин бол боолуудаас гаралтай. (Есvс Христийн євєг болох Еврэй нар нь эртний Египэтийн хааны боол vндэстэн байж байгаад чєлєєлєгдєж Израел руу нvvжээ) Тэд чєлєєлєгдмєгцєє хvн бvр адил тэгш гэж тунхагласан. Тэгээд ч Франц, Англи зэрэг Христийн орнуудад ардчилал, либерал vзэл анх дэлгэрч vр шимээ єгсєн. Мєн ардчилсан (либериализм) улс тєрийн харилцаа ба капитализмийн хєгжил 2 нь салшгvй амин холбоотой болохыг баталжээ. Барууны либерализм коммунизмын уналтыг харж, єрсєлдєєнд ялж чадсан. Одоо тэгвэл барууны Христийн шашин тєвтэй соёл бусад соёлуудтай тайван єрсєлдєх хэрэгтэй. Гол нь бие биенийхээ онцлого ялгааг хvндэтгэж ойлголцох нь чухал гэсэн санааг гаргажээ. Фашизм, нацизм, консерватив, ардчилсан, либерал, социал демократ, социализм, коммунизм зэрэг идеологиуд нь бvгд баруунд vvссэн байхад Христ, Лал, Будда, Еврэй, Хинду, Конфузи, Шинто, Шаманизм, Бєє мєргєлийн шашнууд нь бvгд дорнодод vvсчээ. Єрнє Дорно 2 бие биенээ нєхєж, тvvхийн шvтэлцээг хамгаалж чадах биз ээ.
Хантингтон: “ хvн угаасаа хучирхийлэлд дуртай. Єєрсдийгєє хvлээн зєвшєєрvvлэхийн тулд, шашин соёлоо мандуулахын тулд тєрсєн байдаг” гэж vзжээ. Дэлхийн тvvхийг харвал хvчтэний ємнє хvчгvй нь буруутай байж ирсэн. Ирээдvйд ч тийм байх болно. Нэг хvчтэн нь алга болж байхад нєгєє хvчтэн нь гарч ирж байдаг. Хятад, Арабынхан зэрэг ардчилсан биш улс орнууд цємийн зэвсэгтэй болсноор дэлхий илvv их аюул занал дор амьдрах боллоо. Тэд эдийн засаг болон хvн амзvйн хувьд илт залуужиж хvчирхэгжиж байна. Баруун гэтэл єтєлж хєгширч байна. Барууныхан бол хэзээ ч Кvнзийн юм уу Лалын соёлийг хvлээн зєвшєєрч дагаар орж чадахгvй. Дорнодийнхон ч гэсэн хэдий барууны vзэл сурталыг авч байвч, соёл болон шашны хувьд барууны дарангуйлалыг хэрхэвч хvлцэж тэвчихгvй. Ийм учир дайн бараг зайлшгvй.Yvнээс гарах ганц арга бол Америк хvчтэй байж дэлхийн цагдаагийн vvрэг гvйцэтгэх ёстой. Баруун бол Америкгvйгээр Евроазийн агуу уудам нутгийн єчvvхэн зах дээр арчигдан гулсаж унаж буй хэлтэрхий юм гэж бичжээ. (224-р хуудас)Yvнийг нь Европийн эрдэмтэд ч их эмзэг хvлээж авлаа. Орос, Хятад болон Европд Хантингтєны эсрэг болон тvvнийг дэмжиж олон ном бичигджээ. (гэхдээ эсэргvvцсэн нь хавьгvй олон)Дэлхий нийт ирээдvйдээ итгэлтэй байна. Соёл иргэншлvvд бие биенээ илvv сайн ойлгож, бие биенээ харилцан бvрэн хvлээн зєвшєєрєх цаг айсуй биз ээ.
7. Дvгнэлт.
7. Дvгнэлт.
Ард тvмэн гэдэг бол нэг уламжилал, нэг ертєнцийг vзэх vзэл, нэг vндэсний бахархал бvхий хvмvvсийн нэгдэл юм. Афганы ард тvмэн, Америкийн ард тvмэн, Оросын ард тvмэн, Хятдын ард тvмэн, Монголын ард тvмэн. Тэд бvгд єєрийн соёл, єєрийн бахархалтай. Тэд єєрсдийгєє бусдад батлан харуулах эрмэлзэлтэй. Энэ эрмэлзэл дээр нь суурилж Шашин ба Yндэсний vзэл хєгждєг ажээ. Ардчилал гэдэг нь єєрєє шууд „ирдэггvй“. Аль нэг ард тvмэн: "- бид нэг vндэстэн" гэдгээ ухамсарласан vед сая тогтдог. Жишээ нь СССР болон Югослав задрасны дараа л сая тэнд ардчилалын тухай яриж эхлэх боломжтой болж байна.Латин Америкийн орнуудад 15-20 хувь нь цагаан арьстнууд бусад нь индиан гаралтнууд байдаг. Тэд нэг vндэстэн гэж єєрсдийгєє хvлээн зєвшєєрєхгvй байгаа учир тэнд ардчилал муу хєгжиж байна. Лалын болон хинду орнуудад нийгмийн каст, анги давхарга хvчтэй байдгаас ардчилал, зах зээл муу хєгжиж байна. Хvн бvр тэгш эрхтэй байж чадахгvй байна. Ядуу ч бай Баян ч бай бvх хvнд vйлчилдэг vндэсний нэг vнэт зуйл тэнд бий болж чадаагvй мэт.Хэрвээ тэд ардчилалыг хєгжvvлэх юм бол дэлхий илvv тайван болох сон. Учир нь ардчилсан орон ардчилсан оронтойгоо байлдах магадлал маш бага байдаг ажээ.Хvн тєрєлхтєн хамтаараа нийтийн аж ахуйг (дэлхийн эдийн засаг) сайжруулах хэрэгтэй байна. Бие биенээ илvv ойлгож, хvндэтгэж сурмаар.Харамсалтай нь Лалын шашинг хэт басамжилсан зарим орнуудын хандлага, Хэт vндсэрхэг vзэл, Исламын хэт даврагчдын алан хядлага газар авч байгаа нь энэ vйл явцад хохирол учруулсаар.
Нєгєє талаар дээр хэлсэнчлэн зєв зvйтэй шашин суртал болон vндэстний бахархал бол ардчилалын нэгэн таатай хєрс.Дэлхий нийтээрээ ардчилал, либералчилал руу хvрэх хvнд бєгєєд хэцvv замд гарч буй зарим нэг хvндрэл бэрхшээлийг соёл иргэншлийн мєргєлдєєн гэж дэврvvлэн авч vзэж болох уу?Дэлхийн соёлууд єєрсдийгєє шинээр тодорхойлж, шинээр тєлєвшиж байна. Yзэл сурталын аймшигт хуваагдалын дараа дэлхий нийт шинэ тэнцвэр єєд явж байна. Энэ зам дардан байхгvй нь ойлгомжтой биз ээ.
Тайлбар:
1. Ноён Францис Фукуяма. Япон ундэстэн. Америкийн иргэн. 1945 онд Нью Йорк хотноо тєрсєн. Чикагогийн Их Сургуульд багшилж байсан. 1992 онд Америкийн нэгдсэн улсын гадаад хэргийн яамны тєлєвлєгєєний штабын даргаар ажиллаж байх vедээ “Тvvхийн тєгсгєл” номоо бичжээ.1995 онд Конфузийн сургаали болон зах зээлийн эдийн засаг гэдэг номоо бичсэн.
2. Ноён Самуэл П. Хантингтон. Харвардын их сургуулийн профессор."-3 дахи давалгаа: 20 р зууны сvvл vеийн ардчилах vйл явц" 1993 онд, мєн "Хувьсан єєрчлєгдєж буй нийгмvvд дэхи улс тєрийн хэм хэмжээ, дэг журам" 1969 онд тус тус бичиж байжээ. Хятадын аюул болон Лалын сэргэн мандалын талаар анхааруулан маш олон єгvvллэг бичсэн.
Отго-Чулуу Германаас.
Отго-Чулуу Германаас.
No comments:
Post a Comment