Tuesday, December 23, 2008

Урианхай, казахууд суурьшсан учир


Манай Баян-Өлгий аймаг хэрхэн үүссэн учир жанцан яг үнэндээ бас сонин намтартай. 1940 он хүртэл Монгол Алтайн нурууны хойд хэсгийг Ховд аймаг гэдэг байсан. Баруун Монголтой хил залгаа Шинжаан Уйгар гэдэг Оросын ч биш, Хятадын ч биш үлэмж нутаг, олон ястан бөөн хямрал дунд оршсоор байв.

1930-аад онд япончууд энэ байдлыг далимдуулан Шинжаанд чамгүй нөлөөллөө тогтоож улмаар Бакугийн нефтийн ордод ойртох аюул бий болгосон. Зөвлөлт засагт газар зүйн ийм хил хязгаартай байх нь нэн түгшүүртэй болж ирсэн тул анхаарлаа хандуулав. Тэгэхдээ Монголын Шижээ нарын улстөрчдийг ашиглан “Ойрд” улсыг байгуулах хүртэл санал гаргуулж байсан байдаг.
Удалгүй Дорнод Түрэг улсыг Зөвлөлтийн тусламжаар энд байгуулсан. Гэвч Зөвлөлтөд өрнөсөн хэлмэгдлээс болж үндэсний цөөнх казакууд хоёр гурав хуваагдан зарим нь Алтайн баруун энгэрээр орж иржээ. Социализм байгуулж буй Монголд орж ирсэн дүрвэгсдэд газар нутаг өгч өөд нь тат гэсэн үүргийг Сталин өгч Чойбалсан биелүүлэхээр болов.

Маршал өөрийн биеэр Ховд орж аймгийнх нь талыг таслан Баян-Өлгий гэх нэгэн аймгийг байгуулав. Цагаачид анх Богд хаант Монголын үеэс мэр сэр ирдэг байснаа 1925 онд Давидбай 340 өрх буюу бараг нэг сумын иргэдийг бүтнээр нь аваад ирсэн тул нутаг заах асуудал анхаарал татсан.
Тэгээд ч Шинжааны шинэ хятад дарга Зөвлөлттэй илэрхий дайсагнаад эхэлмэгц энэ районд Социализмыг түргэн ялуулах явдал өрнөсөн. Гоминдан намын эсрэг бослого гаргасан Оспанд тусал гэсэн үүрэг дээрээс Чойбалсанд ирдэг, Чойбалсан Сталины дамжуулсан 400 винтов зэрэг зэр зэвсгийг Оспанд өгч ялагдах бүрт нь нутагтаа орогнуулснаас болж Алтайн хязгаар 1950-иад он хүртэл буун дуу тасрахаа байв.

Хятадууд манай дотоод хэрэгт оролцлоо хэмээн удаа дараа нот бичиг ирүүлснийг үл тоосноос хилийн будлиан заримдаа томоохон байлдаан болоход хүрч байжээ. Нэг иймэрхүү намтрын эхлэлийг 1938 оны буюу Халх голын байлдааны урд жил урианхай, казах иргэдэд газар нутаг заах тухай Засгийн газрын зөвшөөрлийг энэ өдөр өгч байжээ.
Өдгөө Баян-Өлгий нь 70.000 хүн амтай, манай улсын томоохон аймгийн нэг болтлоо хөгжсөн. Казахууд хүн амын дийлэнх нь боловч бүх нутаг усны нэрийг зөвхөн Монголоор нэрлүүлдэг нь манай төрийн нэгэн бодлого биз ээ.

Алтайн Урианхай

Тэднийг X зууны үеэс Баруун хойд урианхай, XII-XIII зуунаас ойн урианхай хэмээн нэрлэдэг байсан байна.
Урианхай нэрт аймгууд удам гарлын хувьд монгол, түрэг хоёр байсны дээр монгол урианхай нь дотроо халх ойрад хоёр янз болжээ.

Түрэг урианхай нь тува удмынх болох бөгөөд тэдний нэгэн хэсэг нь олон үеийн турш монголчуудтай холилдон суусаар монголжсоны гадна урианхай нь язгуур монгол аймгуудын нэг болох Бурхан Халдуны Шинчи баян урианхайны залгамчир бөгөөд тэдний хойчис XIII зууны үед Монголын эзэнт улс байгуулахад ихэд хүчин зүтгэж, Монголын их гүрний цагт нэлээд тооны мянгатууд болсон ажээ.

Монголын Юан улсаас хойш Урианхай аймаг энд тэндгүй тархаж, зарим нь Дөрвөн Ойрадын дотор багталцан зарим нь Зүүн монголын бүрэлдэхүүнд оролцож явжээ.
Зүүн монголын харъяат урианхай нь зургаан түмний нэг нь болж байсан ба хожим тэдгээр урианхайд, халх, өвөр монголын дунд шингэсэн ажээ.

Дөрвөн Ойрадын дотор багтсан урианхайд чорос буюу өөлд аймагтай ихэд ойр дөтлөг байсан тул тэднийг хамтад нь өөлд-урианхай гэж ч нэрлэж байсан.
Сүүлийн үеийн байдлаар Баян-Өлгий урианхайчууд Бугат сумын урдуур, Буянтын зүүгээр, урдуур, Алтайн зүүн, Булганы урд талаар нутаглаж байгаагийн дээр Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут суманд бүхлээрээ сууж байна.

Харин нэлээд тооны урианхайчууд Сэлэнгэ аймаг уруу шилжин, Орхон Зүүнбүрэн болон Хэнтий аймгийн Чандаганы сангийн аж ахуй зэрэг газар бүлгээрээ оршин суух болсон.
Алтайн урианхайчууд нь ардын туульс хайлан өгүүлэх талаараа нэн алдартай билээ.

2 comments:

tselmee said...

Баян-€лгий ч харийн нутаг шиг болсон байна лээ шvv

Tselmee said...

Миний очсон сум 1% нь урианхай, 99% нь казак. Боловсролын хувьд казак нь араб,турк,казакстан,оросод магистр,доктор хамгаалсан €нд€р боловсорсон,монголчууд нь ажил олдоггvй тул нутгаасаа дайжиж, нутгаа гэсэн х€гшид, хэдэн сэтгэлтэй ц€€н хvмvvс хар бор ажил хийгээд хамгийн ядуу амьдардаг юм байна лээ.Зарим суманд монгол байхгvй юм чинт уул,усны нэр байтугай тvvxийг чинь гуйвуулах магадлал бий болсон.Урианхайчуудын амьдардаг тэгш газарт на. барсан хvмvvsийн хэрэгсvvр,хашаагаа барихаар монголчууд нь сэжиглээд нvvгээд бас шахагдаад л.Дараа нь миний €в€г дээдэс олон зуунаар амьдарч байсан,худлаа гэвэл бунханууд нь байна гэх вий дээ! монголчууд нь байхгvй юм чинь ухаад ч яс гарахгvй биз.энэ янзаараа бол...

: