Vл мартагдах хvн
Туулсан амьдрал, байгуулсан гавьяа, хийж бvтээснээрээ хvн болгон єєрийн гэсэн хєшєє босгодог. Зарим нь єєрийнхєє тєлєє хийж бvтээсэн зvйлтэй байхад зарим нь бусдын эрх ашиг, эх орон, ард тvмнийхээ тєлєє энэ биеэ зориулсан нь бий.Ийм олон олон алдартны нэг нь Цэндийн Дамдинсvрэн хэмээх эрхэм хvн мєн билээ. Нэгдvгээр ангиасаа л бид энэ их хvний дvрмийг нь зохиосон шинэ vсгээр нvдээ нээн, “Цагаан цасан малгайтай...” хэмээн цээжилж, арай дунд ангиасаа “Буурал ээж минь”, “Зугаацахаар морьсон нь...”, “Цэцэн хурга”, “Гологдсон хvvхэн”, “Хоёр цагаан юм” гээд vргэлжлvvлэн уншдаг шvv дээ. Мєн “Монголын нууц товчоо” хэмээх алдарт бvтээлийг єнєєгийн монгол хэл руу буулгаж, єдгєє хvvхэд ч уншихад ойлгохоор хялбарчилж єгсєн гавьяа ч энэ хvнийх. Гэхдээ тvvний хийж бvтээснийг зєвхєн утга зохиолын хvрээнд хамаатуулан ойлгож болохгvй билээ. Тиймээс зохиолч, яруу найрагч, эрдэмтэн, орчуулагч, нийгмийн зvтгэлтэн гэсэн тодорхой чиглэлээр бvтээлvvдийг нь зvйлчлэн vзвэл цэгцтэй болох юм. Бид заримдаа сайн таньдаг хvнийхээ тухай юу ч мэддэггvй. Vvн шиг Цэндийн Дамдинсvрэн гэдэг нэрийг зохиолтой нь л хагас хугас мэддэг. Харин энэ хvний амьдрал хавар эртээ цэцэглэсэн мод шиг дандаа л дээшээ тэмvvлж ургасан тvvх байдаг аж. Мэдээж, амьдралын зам єєгvй шулуун байгаагvй ч тэр бvгдийг даван гарсан, єєрєє єєрийгєє хєгжvvлсэн тэрхvv тvvх нь залуус бидэнд ч vлгэр болохуйц загвар юм.
Тэдийхэн Дорнод аймгийн Матад сумын харъяат. Євєг эцэг Эрэгзэндоной тэнд мал маллан амьдарч байж. Хоёр эхнэрээс гарсан таван хvv, гурван охиных нь vр хойч нь одоо ч тэнд аж тєрсєєр буй гэнэ. Цэнд бол тэдний хоёр дахь хvv бєгєєд ємнє авсан эхнэрээс гарсан хvvхэд нь. Эрэгзэндоной нь бичиг номтой учраас лав л хvv Цэнддээ багаас нь монгол бичиг зааж, сайн бичээч болгожээ. Тэрээр ардын засгийн vйл хэргийг дэмждэг нэгэн байсан бєгєєд 1927 онд єєд болсон аж. Хvv Цэнд ч хошууны Тамгын газар, Цэцэн хан аймгийн чуулган даргын жасаанд олон удаа бичээчийн албыг хашиж явсан тєдийгvй сvvлдээ ардын хувьсгал ялдаг жил хошууны мэйрэн болж дэвшсэн ч хоёр жилийн дараа євчний учир нас барсан гэнэ. Тэрээр эцэгтэйгээ адил гэмээр амьдралтай байж. Учир нь анхны эхнэр Уламбаяртайгаа амьдарч байхад нь Лувсанжамц, Дамдинсvрэн нар нь тєрсєн бол удалгvй салж Ханд хэмээх бvсгvйтэй гэрлэжээ. Гэхдээ хоёр хvvгээ єєр дээрээ авсан бєгєєд ємнєх эхнэрт аав нь гэр барьж мал тасалж єгсєн хэмээн намарт нь дурдсан байх юм. Тэднийх нэлээд хєрєнгє чинээтэй айл байж. Цэнд айлын хvvхдvvдэд гэрээр ном заадаг байсан нь хожим бvгд сайн бичээч болжээ. Хvv Дамдинсvрэн ч багаас бичиг vсэгт тайлагдсан нэгэн. Єдгєєгийн эрдэмтэн зохиолч маань бага залуудаа хєдєє мал маллаж єссєн ч аавынхаа авдранд байх эртний зохиолуудыг шимтэн уншдаг байж. Харин 1923 онд аавыгаа єєд болоход 15-тай vлдсэн тэрээр хойд эхийн хамт єрх толгойлох болсон гэдэг. Энэ vеэр євєєгийнхєє санал болгосны дагуу Матад хошууны намын vvрт элссэн нь дараа дараагийн олон ажлын эх суурийг тавьсан тvvхтэй.
Намын байгууллагад ажиллаж байсан тэрээр 1926 оноос Залуучуудын эвлэлийн Тєв хороонд хэлтсийн дарга болж “Vнэн” сонины хоёр эрхлэгчийн нэгээр ажиллаж эхэлжээ. Дараа нь Vйлдвэрчний тєв зєвлєлийн даргаар сонгогджээ. Энэ vедээ Улаанбаатарын 21 пvvсийн 240 гаруй ажилчин мєлжигч данжаад нараа эсэргvvцэн ажил хаясныг голлон зохион байгуулж амжилтад хvргэснийг Оросын нэгэн сонинд сурвалжлан бичсэн байдаг аж. Тухайн vед феодалын хєрєнгє хураах ажил ид єрнєж байсан бєгєєд энэхvv комиссын нарийн бичгийн ажил мєн л тvvнд тохогдож байжээ. Харин 1930-аад оны vед ажлаасаа халагдсан байна. “Ажлаас халагдана” гэсэн vгийг тэрээр амьдралдаа хэрийн хэмжээнээс арай олон удаа сонсч байгаа юу даа хэмээсэн бодол эрхгvй тєрмєєр. Олон ч газрыг толгойлж удирдаж байсан Ц.Дамдинсvрэн олон ч газрын хаалгыг “гаднаас нь хааж” явжээ. Намтарт нь бичсэнээр таван удаа ажлаасаа халагдаж байсан аж. Vйлдвэрчний байгууллагын ажлаа єгєєд хєдєє тийш арилж єгсєн нь Говь-Алтай аймгийн Жавхлант хошуунд хамтралын сургагчаар ажиллах томилт байлаа. Тэнд Тєгрєг гэдэг газар хамтрал байгуулсан ч хэт олон мал нэг дор байснаас таргалсангvй гэнэ. Тэгэхээр нь малаа хvмvvст хэсэг хэсгээр нь хувааж єгєєд “таргалуулаад ир” хэмээн явуулсныг Дотоод яамны С.Чойжилжав хэмээгч хамтрал тараалаа хэмээн алтан хошуу єргєн ажлаас нь бас л халуулжээ. Тэгээд сvv тосны тасагт монгол бичгийн багш хийх болов.
Их зохиолч маань 1932 онд Улаанбаатарт ирж Хэл зохиолын хvрээлэнд судлаач болж мєн Зохиолчдын бvлгэмийн нарийн бичгийн даргаар давхар ажиллажээ. Энэ нь ч учиртай. 1929 онд Зохиолчдын бvлгэмийг анх байгуулалцаж байсан тэрээр тэр ондоо “Гологдсон хvvхэн” туужаа бичжээ. Цэл залуудаа бичсэн уг зохиол Монголын утга зохиолын тvvхэнд маш том ололт авчирсан гэж судлаачид дvгнэдэг. Зохиолчдын бvлгэмийн даргаар ажиллаж байхдаа Д.Нацагдоржийн хэвлэгдэж байгаагvй “Миний нутаг” шvлэгт нь 500 тєгрєгийн шагнал олгон, бvлгэмийнхээ хєрєнгє болгож байсан тvvхтэй гэнэ.
Ц.Дамдинсvрэнг орос эхнэртэй байсан гэдгийг манай уншигчид мэдэх бизээ. Тvvний дєрвєн хvv нь физикийн нарийн мэргэжилтэй бол ганц охин Дулмаа нь аавынхаа мэргэжлийг євлєсєн. Єдгєє тэд бvгд Орост амьдардаг. Зохиолч маань эхнэр Л.В.Зевинатайгаа Ленинградын их сургуульд сурч байхдаа 1936 онд танилцан гэр бvл болсон аж.Эрдэмтэн зохиолчийн амьдралын хар жил гэвэл 1938 оныг нэрлэж болно. Тэр оны арваннэгдvгээр сард Дотоод яаманд баригдан жил гаруй хоригдоод цагаадан суллагдсан гэдэг. Хожим 50 мянган vгтэй орос-монгол толь бичиг зохион, он тооллын хvснэгт хавсаргасан учир Тєв хорооноос буруутгагдан, шvvхийн тогтоолоор 5600 тєгрєг тєлєх болжээ. Энэ мэт зэмлэл, буруутгал тvvний амьдралд бишгvй олон тохиолдож байв. Зохиолчийн амьдралын нэгээхэн хэсэг нь Монголын эртний уран зохиолын судлалд зориулагдсан. Шоронгоос суллагдсаныхаа дараа “Гэсэрийн туужийн тvvхэн vндэс”, Субашид, Монголын уран зохиолын дээж “Зуунбилэг”, “Рашааны дусал”, “Саран хєхєє” зэрэг эртний уран зохиолын нэлээд ном хэвлvvлжээ. Тєвд бичиг сайн мэддэг хvнийг Хэл зохиолын хvрээлэнд авч ажиллуулсныг буруутган Тєв хорооноос комисс томилогдон шалгасан гэдэг. Шалгалтын дараа Ц.Дамдинсvрэнг донгодон ажлаас нь халсан байна. Эртний Монголын уран зохиолыг судалж, энэ талын олон судалгааны бvтээл гарган ном зохиол хэвлvvлсэн тvvнийг vндсэрхэг vзэлтэн хэмээн олонтаа хавчин гадуурхаж байжээ. Их зохиолч маань “Гэсэрийн туужийн тvvхэн vндэс” зохиолоороо Москвад дэд эрдэмтний зэрэг хамгаалсан юм.
Тvvний орчуулсан зохиол яг монгол vлгэр зохиол шиг байдгийг хэн хvнгvй мэднэ дээ. Vvний хамгийн гайхамшигт жишээ бол “Алтан загасны vлгэр”. Vvнээс цаашлаад “Олег цэцний дуулал”, “Дугтуйтай бичиг” гээд олон зохиол тvvний орчуулгаар монгол хэлнээ бууж хэвлэгдсэн юм. Хамгийн сvvлд насан єєд болохоосоо нэг жилийн ємнє “Игорийн хорооны тууж”-ийг эх хэлнээ хєврvvлсэн.Ц.Дамдинсvрэнгийн єгvvллэгvvдээс хурц тод шvvмжэлт санаа, гvн ухааны утга агуулга илэрч байдаг тухай судлаачид бичсэн байдаг. Єгvvллэг зохиолыг нь уншиж байхад ч энэ нь тод мэдрэгддэг шvv дээ. Мєн уран зохиол мэт баримтат найруулал, тэмдэглэл, тэмдэглэсэн хууч яриа нь єдгєє ном зохиолд нь vлджээ. Яруу найргийн хувьд бvтээлvvдийнх нь иш ишлэл одоо ч бидний дунд зvйр цэцэн vг мэт хэлэгдсээр байдаг. Мєн энд тэнд иш ишлэл авч бичигдсэн ч харагддаг. Тухайлбал, Номын утга нь тэнгэр мэт агуу, дэлхий мэт єргєн, далай мэт гvн юм.Номыг унших нь тэнгэрт нисч, дэлхийг тойрч, далайд шумбах мэт гэх буюу эсвэлЧиний vгvйд хоол ч давсгvй санагданаЧиний дэргэд ус ч чихрээр амтагдана гэх зэрэг олон мєр бадгийг дурьдаж болох юм.
Идсэн эрvv хувхайрч, идvvлсэн бут цэцэглэдэг гэдэг шиг Ц.Дамдинсvрэнгийн хийж бvтээснийг vгvйсгэн шvvмжилж байсан vе бий ч тєрийн гурван удаагийн шагнал олгосныг єдгєє хэн ч давтан аваагvй байна. 1945 онд маршал Х.Чойбалсангийн 50 насны ойд зориулан бичсэн ерєєлєєрєє анх тєрийн шагнал авч байсан бол 1947 онд Монголын нууц товчоог орчуулсан, 1950 онд сvлд дууны vг зохиосны учир энэхvv эрхэм шагналыг дахин хоёронтоо хvртсэн юм. 1950 онд зохиосон сvлд дууг 1964 онд хvчингvй болгосон ч 1990 оноос дахин сэргээсэн билээ. Одоо энэ дуу монголчууд биднийг сэрээж, амраадаг. Энэ дуу л монгол тєрийн илэрхийлэл болон эгшиглэсээр байгаа.Цэндийн Дамдинсvрэн 1986 оны зургадугаар сарын 5-нд бурхны оронд заларсан. Vvнээс хоёр сар гаруйхны ємнє Ардын их хурлын тэргvvлэгчдийн зарлиг гарч Монголын шинэ vеийн уран зохиолыг хєгжvvлэх vйл хэрэгт олон жил идэвх зvтгэл, vр бvтээлтэй ажиллаж их хувь нэмэр оруулсныг тэмдэглэж эрдэмтэн зохиолч Цэндийн Дамдинсvрэнд БНМАУ-ын Ардын уран зохиолч цолыг зохиолчдоос анх тvрvvн хvртээсэн юм. Эрдэмтэн зохиолчийн тухай материал сэлт бичихэд гvн туслалцаа vзvvлсэн доктор, профессор Д.Цэдэв тvvний уран бvтээлийг эмхэтгэн гурван боть бvрэн зохиолыг нь гаргасан билээ.
Академич Ц.Дамдинсvрэнгийн vйл амьдралаас
1936 оны намар цаг. Тэгэхэд сахил хvртээсэн лам багшаараа тvвд vсэг заалгадаг байв. Миний багш Бугалгын Дагвасамбуу гэж нутаг усныхандаа их номтой хэмээн єргємжлєгдсєн тарган бор лам байх.
Намар оройхон, сэрvv унаж, уул толгодын орой цайруутсан нэг єглєє эртлэн босч хавтастай vнсэн самбараа сугандаа хавчуулан багшийндаа оров. Багш маань хурган дотортой шар хамбан дээлээ нємрєн хоймортоо завилан сууж, тvvний дэргэд тvрийг нь эргvvлдэг “халзан гутал” хэмээх тоногтой цагаан эсгий гуталтай, цэргийн дарга нарын ємсдєг хєвєнтэй ногоон ємдтэй, мєн олондой ємссєн давхар аралтай єргєн суран бvстэй нэгэн ширээн дээр байгаа модон шоголтой номноос нэг хуудсыг барин ярилцаж суулаа.

Би аргалын авдарны дэргэд дуугvй зогсож байв. Тэгтэл багш маань намайг нааш ир, бичсэн юмаа алив vзvvл гэв. Би ч бичсэн зvйлээ vзvvллээ. Зочин хvн над руу хандан “за хvv хэнийтээхэн бэ” гэж асуув. Манайхныг Норинзонгийнхон гэдэг гэтэл багш маань нэмж тайлбарлалаа. Тэр хvн бас миний нэр насыг асуугаад, юу сонирхдог тухай нэмж лавлав. Би барьц алдаж дуугvй жаахан ээрснээ “нар хаанаас гардаг бол гэж боддог” гэвэл эргvvлээд надаас єглєє нар хаанаас гардаг билээ гэх нь тэр. Зvvн уулын цаанаас гэвэл “за тийм” зvvн уулын цаанаас нар гардаг юм. Нар хаана шингэдэг билээ хэмээн надаас нэмж асуув. Баруун уулын цаана гэвэл “за тийм” баруун уулын цаана ордог гэсэн юмдаг.
Тvvнээс хойш би нарыг хєдєлж явдаг, тэр уулан дээр гарвал нар тэнд зогсож байгаа байх гэж нэлээн томоожтолоо бодсон сон. Энэ vеэр манай багшийн тогоог барьдаг, єндєр гоолиг биетэй, урт хар гэзэгтэй єндєр Ханд гэгч гоё эгч хєлийн авдраа онгойлгон нэгэн гоёмсог дугуй цаасан хайрцагтай юм над єглєє. Тэр эгч амны хулсан ятга сайхан хєгжимдєж, тугалаа голдог vнээний нулимсыг цийлэгнvvлж байгаад тугалыг нь авахуулдаг байж билээ. Гэртээ ирээд ээжээсээ асуувал, ээж минь тэр зvйлийг мэдэхгvй байна. Орой аавыгаа ирэхээр асууж мэдэхээр болоод ээж бид хоёр тэр дугуй хайрцагтай зvйлийг авдар дээрх бурхныхаа дэргэд тавилаа. Энэ бол “морьмал” гэдэг хачин гоё амттай чихэртэй жимс байлаа. Хожим нь мэдэхнээ тэр нь элсэн чихэрт (шаатанд) дvрсэн жимсний цэлцэн мармелад байсан билээ. Тэр vед би дєнгєж таван нас хvрч байсан болохоор юмны учир мэдэхгvй, тэр ирсэн хvн хэн болох, яагаад тэднийд ирснийг яахин мэдэх билээ.
1937 онд миний багш лам “Банчин богд эргэж ирэн, монголчуудыгаа жаргуулна” хэмээн суртал хийсэн хэргээр баригдаж 1947 он дуустал 10 жил хоригдоод тавигдсан. Тvvний тогооны хvн нь Цэнд мээрэнгийн бага хатан байсан учир тэднийд ирсэн хvн нь Цэнд мээрэнгийн их хатны хvv Дамдинсvрэн бага ээж дээрээ ирсэн нь тэр байжээ. Ингэж бид анх учирсан билээ. Тэр нутгаасаа явахдаа намайг том болоод Улаанбаатарт очиж сургуульд суралцан ном эрдэмтэй хvн болоорой гэж ерєєсєн сєн.
Хатгин овгийн монголчууд XIII зууны Монгол Улсын тvvхэнд тодоос тод тэмдэглэгджээ. Энэ овогтны удирдагч нь Жадран овогт Гvрхаан Жамух байсан. Тэр бас цаг vедээ тархай бутархай монгол туургатныг нэгтгэх гэж Чингэс хаантай єрсєлдєж байгаад хэлмэгдсэн баатарлаг хvн. Vvний учир “Хатгинуудтай ураг барилдаж болохгvй” гэсэн эзэн хааны зарлигтай шоовдорлогдсон овгийнхноос гаралтай одоогийн хатгинууд аль ч овогтны нэгэн адил хvн зон нь сайнтай, муутай байсаар єнєєг хvрчээ.

Ц.Дамдинсvрэн бол хатгин овгийн хvн бєгєєд амьдралынхаа 80 жилийн хугацаанд улс нийгмийн долиглох давалгаан дунд ил гарч, далд орж явсан нэгэн. Энэ мєрийг бичигч ийм нэгэн цог жавхаатан хvнтэй нийгмийн нэг угшилд багтан цаг vе зєрvvтэй ч бараг зэрэгцэн амьдарч явсандаа сэтгэл єег яваа хатгин овогтон байна. Тийм учир нэрийг нь цээрлэн Да багш гэдэг болсон юм.
Манайхан хуучнаар бол Цэцэнхан аймгийн Vйзэн бээсийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Матад сумынхан. Сумын нэршил нь манай нутгийн Зvvн, Баруун Матадхан уулаас улбаатай. Манай нутаг хошуунд эднийхнийг Эрэгзэндонойнхон гэдэг. Нутагладаг газар нь Зvvн Матадхан уулын ємнє этгээд дэх овор товор хад чулуутай, усанд идэгдэж хэрчигдсэн дов гvвээтэй, алсад тэнгэр газар хоёр бие биедээ шилжиж харагдах уужим тэнvvн тал хээр. Энд Цэндийнх гэдэг айлыг 1908 оны vед нутаглаж байхад билvv чулуу (сланци) ихтэй Билvvт хэмээх хавцлын эхэнд нэг хvv тєрсєн нь Дамдинсvрэн байжээ. Тэр хvv хожим нь их зохиолч Б.Лхагвасvрэнгийн оноож хэлснээр бусдыг ирлэсээр байгаад єєрєє элэгддэг тэр л билvv чулуу шиг эх хэлтнийхээ оюуныг тэтгэсээр байгаад элэгдсэн нэгэн сод тєрєлхтєн болсон шиг байгаа юм.

Эднийхэн нутаг усандаа их нэр хvндтэй, цєм бичиг vсэг сайн, vлгэр туульс, тvvх шашдар хvvрнэдэг соёлжингуй хvмvvс байсан. Ц.Дамдинсvрэнгийн ах Ц.Лувсанжамц хэмээгч монгол хvмvvсийн тvвд хэл дээр гарсан зохиол бvтээлийг цуглуулдаг, уншдаг нэгэн байлаа. Мєн тэдний холын тєрєл Дандигаа гэгч гэрээрээ дvvрэн ном судартай, vлгэр домог, шашдар ярьдаг євгєнийг манайхан хол ойр хаанаас ч болов даган очиж сонин сайхан юм яриулдаг байв. Бага байхдаа тэднийд аавтайгаа хэдэнтээ очиж туульс хайлахыг сонссон. Бас “Молом тойны намтар”, “Ловон Бадамжунайн сургаал”, “32 модон хvний vлгэр”-ээс миний аавд ярьж байхад нь олон зvйлийг сонссон боловч багын балчир ухаан бэсрэгдээд зєвхєн єєрийн айж, гайхсан зарим зvйлсийг тогтоожээ. Тэр дунд “цєвvvн цаг” ирэх бєгєєд тэр цагт аймшигт єлсгєлєн болж, гурван настай хvvгээ хєтєлж явсан эх хvн “хулганын хєлчгий гишгэж алаад хvvгээсээ нууж єєрєє идэх болно” хэмээн ярихад бие арзасхийн айж байсан сан. Тэр цагт “нохой, морьчилон шээж, эмс эр хvний толгой унаж суух болно” гэхчилэн хачин зvйлс ярихыг сонсоод гайхаж байж билээ.
1940-єєд оны эхээр мал тоолох гэнэ гээд нэг их найр наадам шиг юм болж тоолоод, хонь гарган хоол унд бэлтгэж, хэдэн хоногоор хятад сvанпин тачигнан, бичиг цаас шажигнадаг байв. 1943 онд сумын мал тооллогын дvн гаргах ажилд баг бvрээс хоёр хvн дайчлагдахад надад хятад сvанпин заасан багш Г.Доной хэмээх эрхэм бид хоёр татагдав. Тэгэхэд зургадугаар багаас Эрэгзэндонойн Дамдинзав хэмээх Дамдинсvрэн гуайг олон талаар санагдуулах нэгэн ирж сумын мал тооллогын дvн гаргах ажлыг даамалдав. Тэр монгол бичгээр дармалдах адил бичиж, баг багаас ирсэн хvмvvсийг дансаа шалгаад, ээлж дараалан ирж тооллогын олон янзын тоог хvснэгтийн дагуу дээш доош хєндлєнгєєр тулган уншиж єг гэж тэр хvн хэлэв. Барьсан сvанпин нь биднийхээс нэг дахин урт, гялалзсан сайхан хvрэн суман сvанпин байсан. Тэгээд бид шалгаж тулгасан тоонуудаа ээлж дараалан уншвал “тvргэн”, “тvргэн” хэмээн эрх шажигнуулах нь тун гайхам байж билээ. Багштайгаа зvйрлэвэл, миний багшаас арай л илvv нь над ойлгогдож байсан ба анх багшаараа хятад сvанпин заалган тvvний таван хуруу нэгэн жигд яралзан “ембvvний хараа арилгах” дасгал зааж байхад нь “яаж багш шигээ болно доо” хэмээн бодож байсан бодол эргэн санагдаж байсан.
Энэ мэргэн хvн (манай хан эрдэм номтой хvнийг мэргэн гэх) бол Дамдинсvрэн гуайн эцэг Э.Цэнд мээрэнгийн эцэг нэгтэй бага дvv байсан. Цэнд гуайг хошуундаа цэрэг эрсийн явдал зохицуулах бичээч байх vед “мээрэн” цолтой болгосон гэдэг. Тэр ядуусыг єрєвдєж тэдний ємнєєс заргын бичиг vйлдэн єєрсдєд нь бариулан явуулж тусалдаг байсан тул хол ойроос заргын бичиг бичvvлэх гийчид тэднийхээр орж гардаг байжээ. Тэрнээсээ болоод “тєрд тэрсэлдэг” хэмээн гадуурхагддаг байсан гэж манай нутгийн дээдчvvл ярьдаг л байлаа.

1944 онд аймгийн дунд сургуульд бид бvхний сэтгэлийг сэрээдэг уран зохиолын хичээл хэмээх нэгэн сайхан хичээл ордог байв. Тэгэхэд багш, Монголын зохиолчдын шvлэг найраглалаас тайлбарлан ярьж бидэнд урт богино ялгалгvй олон шvлэг цээжлvvлдэг байв. Дуурайлгаж шvлэг бичvvлнэ. Харин vргэлжилсэн vгийн зохиолуудыг багш маань єєрєє уншиж сонсгоод биднээр утгыг нь яриулна. Нэгэн єдєр “Гологдсон хvvхэн” гэдэг туужийг уншив. Энэ туужийг Ц.Дамдинсvрэн гуай 1929 онд 21-хэн насандаа бичжээ. Уг зохиолтой анх танилцсан алдарт зохиолч С.Буяннэмэх “Чи vvнийг бичлээ гэж vv?” хэмээн олзуурхан магтаж байсан гэдэг. Тэр цагт залуу зохиолчийн ертєнцийг vзэх vзэл хэдийнэ бvрэлдэн тогтож байсан тул нийгмийн амьдрал баяны жаргал, ядуугийн гаслан хоёроос тогтдогийг ухаарч зохиолч єєрєє шууд л Долингорын талын хvн болж хувирчээ. Тэр хуучин цагт эмэгтэй хvн хєрєнгєлєг айлын уналгын сайн морь шиг амьдрах замыг эс олбол зохиолын гол баатруудын нэг “гологдсон хvvхэн”-vvд болдгийг мэдрэн тэднийг єрєвчхєн сэтгэлээр энхрийлэн харж, ирээдvйн Монголын охид, бvсгvйчvvдийг Цэрэнгийн амьдралын эргэлт шиг болговол чєлєєт Монголын баясгалант хvvхнvvд болно гэдгийг зєгнєн бичихдээ тэр ирээдvйг мэдэж байжээ.
Єнгєрсєн 64 жилийн турш Ц.Дамдинсvрэн гуайн зохиол бvтээлийг уншиж улмаар бодол санааныхаа бортог гуниг, сэтгэцийн эмгэгийг шахан зайлуулж, бодол санаагаа ариусгаж байснаа нуух юун.

Миний хvндэтгэн єгvvлж буй энэ зохиолч А.С.Пушкиний зохиол бvтээлийг уншихад “Халуун єдєр сэрvvн ундаа шиг, “Залуугийн цагт янагийн уруул шиг” хэмээн зvйрлэсэн байдаг. Сайн зохиол нээрээ л нэгэн их хvслэнг илааршуулан хvч тэнхээ сэлбэх шиг болдог доо. Ц.Дамдинсvрэн гуайн зохиол бvтээлvvдэд ийм увидас бий гэж хэлмээр байна. Тvvний шvлэг зохиолын vндсэн нэг шинж гэвэл миний бодоход, хvн байгалийн салшгvй холбоо. Байгалийг хvний нандин тансаг бvхний ундраа хэмээн тэр vзэж хvний сайхныг байнга байгалийн гоё чамин бvхэнтэй жишиж бичсэн байдаг. Ер нь адилтгалыг єргєн ашиглаж уран сэтгэмжийн зохиомжоо биетэй, бодитой болгодог нь тvvний нэг онцлог байв. Жишээлэхэд “Ургамлын сайхан цэцгvvдийн дунд, улсын сайхан хvvхнvvдийн дунд гэлцэнэ”, “Мєгєєрс нимгэн хоолойтны дуу хvрээгvй оргил”, “Хэрлэн гол хэнтэй уулзахаар яарав” гэх мэтчилэн хоёр сайхан юм хоёр биеэ чимэглэдгийг хоршиж шvлэглэх нь арга буюу сэтгэлийн таашаал авч ирдэг шиг над тєсєєлєгддєг.
Тvvний орчуулгын бvтээлvvдийг академич Б.Ринчен гуай нэг удаа vнэлэхдээ “Орчуулгын євєрмєц хэлбэр” хэмээн бичсэн байдаг. Да багш бол харийн зохиолчийн зохиолыг орчуулахдаа тvvний хэл, хэллэгийг орчуулан монголчлохын зэрэгцээ зохиогчийн бодол санааг монгол сэтгэхvйд хамтад нь хєрвvvлдэг байсан учир тvvний орчуулсан зохиолууд монгол зохиол шиг болж ойлгогдох нь хэвийн vзэгдэл байсныг хэн бvхэн мэднэ.

1952 онд МУИС дээр эрдэм шинжилгээний нэг бага хурал болсныг санаж байна. Тэр хурал дээр хожим нь цуутай тvvхч болсон нэгэн эрдэмтэн “Монгол vндэстэн соёл боловсролын уламжлалгvй явж иржээ” хэмээн илтгэв. Тэгэхэд Да багш хэлсэн vгэндээ “Соёл боловсролын євгvй vндэстэн гэж байдаггvй, тэр дундаа Монгол Улс бол энэ талаар баялаг их уламжлалтай” хэмээн хэлж, маргалдаж байсныг санаж байна. Энэ цаг мєчєєс эхлэн Да багш Монголын уран зохиолын тvvхийг судлах ажилд оролцож, эх орныхоо єнцєг булан бvхэнд шахам хvрч, хуучин ном зохиолын уламжлалыг цуглуулах, ном эрдэмтэй настангуудтайгаа уулзан тэдний мэдлэг, сургаалыг сурвалжлан тэмдэглэж эхэлснийг энэ тvvхт єдєр дурсан тэмдэглэх хэрэгтэй байх аа.
Єєрєє тvвд хэл дээрх зохиол бvтээлийг уншдаг байсан тул Улсын номын сангийн бvтцэд “Тvвд номын тасаг”-ийг Гомбожав хамбатай хамтран байгуулж, тэр тухайгаа ихэд олзуурхан ярьж бэлгэшээн тэмдэглэж байсныг би мэдэх юм. Энэ vеэс “Зуун билэг оршвой” гэдэг эмхтгэл зохиолоо бичиж эхэлсэн. Зарим хvн энэ бvтээлийг Ц.Дамдинсvрэнгийн бvтээл биш, тэртэй тэргvй байсан зохиол бvтээлvvдийг хэн ч эмхтгэдэг зvйл гэх аястай ярихыг сонсож байлаа. Чухамдаа Монголын ухаант мэргэдээс Ази, дорно дахины оюуны соёлын євд оруулж vлдээсэн vнэт эрдэнийг мартагдахын даваан дээр эрж олох, заримыг харийн хэлнээс орчуулан тус бvрд нь єчил тайлбар бичиж хавсаргаад ганц сэдэвт бvтээл болгон нийтлvvлсэн нь хойч vеийнхэндээ євєг дээдсийнхээ оюун ухааны эрдэнийн гайхамшгийг бидний ба биднээс хойш vеийнхэнд нуруундаа vvрэн хvргэж ирсэн гавьяат vйлс болсон гэхэд маргах хvн их л цєєн болов уу?.
Энэ vеэр Да багштай хаа нэг уулзахад тэр тvвд, самагарди, хуучин бичиг судруудад булаастай суудаг сан. Тэдгээр зохиол бvтээлvvдээс над таниулж заримыг, тухайлбал, Данзанравжаа, Чойжин-Одсэр нарын бvтээл зохиолоос дэлгэрэнгvй ярьж улмаар тvвд бичгээр бичигдсэн буюу тvвд хэл дээр гарсан монгол зохиолуудыг шашин, сvм хийдийн зохиолууд хэмээн орхигдуулахаас ихэд айж буйгаа ярьдагсан.

Саявтархан нэг “эрдэмтэн” хvн ардчиллын буянаар Данзанравжаагийн уламжлалтай танилцах боллоо гэсэн байна билээ. Энэ хvн хэрвээ 1950-1960-аад онд байсан бол Да багшид ихээхэн тус болох байж дээ хэмээн бодогдсон. Гэхдээ тэр эрт vед Да багшийн удирдлага, тvvнтэй хамтран “Данзанравжаагийн зохиол бvтээлийн иргэний шинж чанарыг нотлон гаргасан” диссертацийг Цагаан гэдэг эмэгтэй эрдэмтэн хамгаалж байхыг мэдэх юм. Энэ тухай хvмvvс ер нь мэддэггvй юм биш биз гэж асуумаар байсныг дурсан тэмдэглэе.
Да багш бол Монголын эртний тvvхийг сэргээж товчоолоход чухал хэд хэдэн тулгуур бичгийг орчин цагийн тvvх судлаачдад дєхємтэй болгон vлдээсэн болохыг бид мэднэ. Vvний нэг нь 1240 онд бичигдэж дууссан нанхиадаар “Юань-чао-би-ши” буюу Оросын XIX зууны их нанхиадач Паллади Капаровын 1866 онд “Старинное монгольское сказание о Чингис-хане” нэрээр орос хэл дээр орчуулан гаргасан зохиолыг анх удаа монгол хэлнээ орчуулан “Монголын нууц товчоо” нэрээр гаргасан явдал юм. Энэ бvтээлийг ийнхvv нэрлэх болсон явдал нь 1368 он буюу Юань улс мєхсєнєєс хойш Мин улсын тvvхчид Юань улсын тvvхийг 10 ботиор бичиж туурвих vед Юань улсын бvрэлдэхvvнд байсан Монголын тvvхийн талаар бичих материал нэгэнт дутагдсан байна. Гэвч Мэн овогт Жан Юан гэгч єєр нэг хvний гар дээр байсан Юань-Чио-би-ши зохиолын эхийг 100 лангаар худалдан авч Юань улсын тvvхэнд “Монголын нууц тvvх” хэмээх хоёр ботийг нэмж бичихдээ тvvхэн утгыг алдагдуулалгvй товчлон бичжээ. Монголын тvvхийн тухай энэ товч материал тусдаа “Юань Ши” буюу “Нууц тvvх” нэрээр ихээхэн тvгжээ. Энэ тухай их бичгийн хvн Цэнд гvн єєрийн орчуулсан “Монголын нууц тvvх”-ийн удиртгалдаа тодорхой тэмдэглэжээ. (Японы Journal of Mongolian studies цувралын 1989 оны №12-оос vз). Гэхдээ энэ товч тvvх 1917 онд Юань улсын тvvхийг монгол хэлнээ орчуулж дуусахад мєн л “Монголын нууц тvvх” нэрээр бvрэн орчуулагджээ. Vvнээс vзвэл Да багш энэ “Нууц тvvх”-ийг биш “Нууц товчоо”-ны 1240 оны эх биш гэхэд тvvний хамгийн эртний нэг эхийг орос хэлээр дамжуулан “Монголын нууц товчоо” нэрээр монголчилсон эрдэмтэн юм. Зарим бичгийн мэргэд Да багшийн “Нууц товчоо”-ны орчуулгыг Цэнд гvнгийн “Нууц тvvх”-ийн орчуулгыг хулгайлан авч Монголын тvvхийн холбогдолтой ном зохиолоос нэмж чимэн зарим зvйлийг єєрєє зохиосон гэж vзэх явдал vзэгдэх боллоо. Монголын эртний ба хуучин vеийн зохиолыг орчин цагийн мэргэдэд дєтлvvлж єгєхєд нас биеэ зарсан тэр эрдэмтэн арай ч ийм зvйлээр нэрээ хугалах хvн байгаагvйг дурсан хэлмээр байна.

Хэрэв эргэлзэх нэгэн гарвал “Оросын Бээжин дэх шашны тєлєєлєгчийн гишvvдийн бvтээл” цувралын 1866 оны IY ботийн 258 хуудас бvхий “Чингис хааны тухай эртний монгол єгvvлэл” хэмээх нэртэй бvтээлийг уншаад vзээрэй. Олон жилийн турш энэ тухай ном зохиол уншихдаа “Нууц товчоо”-г уран зохиол гэж vзэх, тvvнийг Монголын уран зохиолын дээж “сvлд” бичиг гэж дахин шvтэх хандлага ажиглагддагтай санал огт нийлдэггvйгээ хэлмээр байна. Учир нь уран зохиол юм ахул vе vеийн бичгийн хvмvvс єєрсдийнхєє vед тохируулан засамжлах, шинэчлэн зохиомжлох боломжтой хэмээн ойлгох, тэгж гуйвуулах явдал гарч болох vндэстэй. Тэгвэл “Нууц товчоо” нь Чингис хаан ба тvvний хvv Єгєдэй хаан хоёрын єєрсдийн ярьсан бодит амьдралын намтарчилсан тvvхийг тухайн vеийн тєр, нийгмийн амьдралтай холбон сийрvvлсэн тvvхийн яруу тод хэлээр бичсэн баримт бичиг хэмээн vзэх нь vнэмшилтэй байдаг юм. Ийм тvvхэн баримт бичгийг засамжлах, санаандаа нийцvvлэн гуйвуулах оролдлого бvхэн тvvх завхруулалт (Falsification) болох нь дамжиггvй.
Да багш эсгий туургатны дунд амаар ба бичгээр тvгээмэл тархацыг олсон “Гэсэр баатар”-ын туужийг гvн гvнзгий судлан vзээд уг зохиолын гол баатар нь биет хvн байсан бєгєєд зохиол нь иргэний шинж чанартайг олон талаар нотлон илэрхийлсэн билээ. Энэ бол эртний зохиол бvтээл ам дамжин тvгсээр домог яриа мэт болон хувирч нэгэн бол дахин шvтэх ид шидтэн болох ба нєгєє талаар тайлал хийгдэлгvй байсаар домог яриа болдгийг судлан vзэх, шинжлэх ухаанч ухагдахуунаар хангахын чухлыг харуулсан бvтээл болох нь харагддаг.

1967 онд ШУА-ийн Их чуулганы хуралдаан болж тэр чуулган дээр Да багш тvvхэн баримтыг гуйвуулбал тєєрєгдєл vvсч болохыг анхааруулан vг хэлсэн юм. Уг vгэндээ ерєнхий боловсролын сургуулиудад vзэж байгаа зохиол бvтээлvvд ба тvvхийн сурах бичгvvдэд нэрт хvмvvсийн амьдралын холбогдолтой он тоолол, тvvхэн баримтыг хэдийд болж єнгєрсєн он сар алдаатай байгааг баримт тvшин шvvмжлэн хэлсэн билээ. Энэ vндсэн дээр орос, монгол толь бичгийн ард 1000 жилийн тvvхт он тооллын товчоо хавсаргасныг хэн хvнгvй сайшаан хvлээн авч билээ.
1930 оны дєрєвдvгээр сарын 7-нд Монгол Улсын YI их хуралд Ерєнхий сайд А.Амар гуай тавьж хэлэлцvvлсэн илтгэлийнхээ соёл боловсролын тухай хэсэгт манай монголчуудын олон зуун жил хэрэглэж ирсэн уйгаржин монгол vсэг бичиг бидний дэвшил хєгжилд саад учруулах боллоо гэдгийг олон vндэслэлээр зааж хэлээд эл vсэг бичгийг єєр тохирох vсэг бичгээр солих тухай санал тавьсан байдаг. Уг хурлаас гаргасан тогтоолд хуучин монгол vсэг бичгийг халж олноо тvгээмэл латин vсгийг монгол бичигт хэрэглэхээр заажээ. Ийнхvv уйгаржин монгол vсэг монгол бичигт хэрэглэгдэхгvй болжээ. Vvнээс 10 жилийн дараа МАХН-ын X их хуралд бэлтгэж байх vест латин vсгийг хэрэглэж бичих чадвар хэр зэрэг суусныг орон даяар шалган vзэхэд бичиг мэдэгчдийн 13 хувь нь захидал бичих тєдий сурсан байжээ. Хэдий тийм боловч тус их хурлаас мєнхvv латин vсгийг монгол бичигт хэрэглэх ажлыг 1944 он хvртэл єргєн кампанит ажил болгохоор тогтжээ. Энэ vндсэн дээр 1941 оны “Мартын баяр”-ын ємнє Ц.Дамдинсvрэн, Б.Ринчен, Ш.Лувсанвандан, Ш.Цэвэг нарыг Ерєнхий сайд Х.Чойбалсан дуудсан байна. Энд латин vсгийг хэрэглэх ажлыг тvргэтгэх асуудал хэлэлцэгджээ. Энэ зорилгоор латин vсгийг монгол бичигт хэрэглэх дvрэм зохиох ажлыг Ш.Лувсанванданд мєн унших бичгийг (номыг) латин vсгээр зохиож нийтлvvлэх ажлыг Ц.Дамдинсvрэнд, эд бvхнийг хянан боловсруулах ажлыг Б.Ринченд хариуцуулах саналыг Х.Чойбалсан гаргажээ. Энэ уулзалт удаан vргэлжилж тарахдаа кирилл vсгийг авч vсгийн дvрэм, унших бичиг зохиох vvрэг эдгээр эрдэмтдэд хэвээр vлдсэн байна. Энэ тухай 1969 оны зургадугаар сарын 29-нд ШУА-ийн Их чуулганы завсарлагаар бидний хэсэг эрдэмтдэд манай гурван их эрдэмтэн хуучилсан билээ. Энэ vед урьд нь єгєгдсєн vvргийн дагуу “Цогт тайж” кино зохиол, “Нууц товчоо”-г орчуулах ба “Монгол хэлзvйн” ном туурвих ажил ид байсан тул тэд ихээхэн зав самбаа гарган шинэ vсгийн дvрмийг юуны ємнє бичиж дуусгажээ. Уул ажлыг гvйцэтгэхэд монгол хэлзvйн vндсийг сайтар тусгасан ном зохиол урьд ємнє байгаагvйг шинээр тvрэглэн буй болгох хэрэгцээ их байсан тул Лу багш тэр номыг Ри багшийн туслалцаатай бичиж дуусгажээ. Нєгєє талаас энэхvv монгол хэл зvйн vндсэн дээр Лу багшийн шууд оролцоотой Да багш “Шинэ vсгийн дvрэм” гэдэг ном зохиожээ. Ийнхvv Монголын Шинжлэх ухааны хvрээлэнгийн “Дуун ухааны тасаг” уул номыг сайшаан дэмжиж Засгийн газарт єргєн барьжээ. Энэ vндсэн дээр 1941 оны гуравдугаар сарын 25-нд хуралдсан Сайд нарын Зєвлєл, Намын тєв хорооны хамтарсан хурлаас монгол хэлийг кирилл vсгээр бичих болгож 1943 оноос орчин цагийн халхжуу монгол хэлийг кирилл vсгээр бичих дvрэм бvх нийтэд ашиглагдаж эхэлсэн баримтууд байна. Vvнээс гадна Да багшийг Монголын уран зохиолын хэлийг гарамгай мэддэг, єєрийн гэсэн бичих стилийг монгол хэлэнд буй болгосон эрдэмтнээр энэ мєрийг бичигч тєсєєлєн боддог юм. Да багш ганц амьдрах хугацаандаа “Гологдсон хvvхэн” туужаа бичиж оюун санааны бойжилт ханасан vеэсээ нам, тєрийн алдаатай vзэл, дvгнэлт санааг хэзээ ч зєвшєєрєн хvлээдэггvй, дэвшилтэт vзэлтэй сэхээтэн хvн байсан хэмээн хэлэх vндэстэй гэж vзэж байна. Бодохноо ч манай нэр хvндтэй зохиолч, эрдэмтдээс хамгийн олон шийтгэгдэж, хавчигдаж явсан нь Да багш л байсан. Бусад нь болохоор тєр, засгийн буруу зєв хоёрыг яг л адилхан тvвшинд зєвшєєрєн хvлээж, чимээгvй байдаг байсныг хэн бvхэн мэднэ. Тэгэхэд Да багш XX зууны алдаа завхралын vед хоригдол болж л байсан, хожим нь МАХН-аас гурван удаа хєєгдєж, гурван удаа цагаатгагдаж байсныг ахмад vеийнхэн сайн мэднэ.

1956 онд МУИС дээр нэгэн нvргээнтэй хурал болсныг би огт мартдаггvй юм. МАХН-ын Тєв хорооны Улс тєрийн товчооны гишvvн Б.Ширэндэв, нарийн бичгийн дарга Самдан, тэр vед Хотын намын хорооны дарга байсан Дамдин нарын удирдах хvмvvс тус сургуулийн бvх багштай уулзаж єргєн санал шvvмжлэл гаргуулав. Vvнээс хэдхэн хоногийн ємнє МХЗЭ-ийн Тєв хорооны нэгдvгээр нарийн бичгийн дарга Дангаасvрэн залуучуудад хоёр удаа эх орныхоо тэр цагийн хєгжлийн байдал, хийж болмоор хийгдэхгvй байгаа ажлын тухай лекц уншсан байв.
Б.Ширэндэвийн хэлсэн vгээс “Манай залуучууд зєв сэтгэн шvvмжлэл хэлэх боллоо. Єнєєдєр хэнд ямар зvйл бодогддог ба ямар санаа санаачилга байгааг Намын тєв хороо сонсож мэдэх гэсэн юм. Хэн юу хэлсэн талаар асуудал болгон элдэв яриа босохгvй тул бодсон санаснаа чєлєєтэй хэлээрэй” гэсэн юм.
Хамгийн эхлээд vг хэлсэн Ц.Дамдинсvрэн багш ард тvмний амьдрал ядуу, хэцvv байна. Манай малчны гэр орон сартай шєнє гэрэл хэрэггvй, салхитай єдєр туужуу (шvvр) хэрэггvй, vхсэн малын хєм дэвссэн байна. Миний нэг ах комбинат цагаан эсгий хэдийг олж єгєхийг над байнга захидаг. Олон мянган малчны дунд миний ахынх сайн сууцтай байх нь шударга биш тул би олж єгєлгvй цааргалаад байна. Монголчуудын амьдрал ийм ядуу тачуу байхад сайн сайхан боллоо хэмээн хоосон магтаад ямар ч ажил зохиохгvй байна гэж хэлсэн юм. Хоёр хоногийн дараа Улс тєрийн товчооноос “сэхээтний тєєрєгдєл” нэртэй тогтоол гарсныг бидэнд танилцуулан, хэрхэн хvлээн авч буйг асуув.

Тэгэхэд Ц.Дамдинсvрэн:
-Энэ тогтоол бол ядуу малчдын гэрийн цоорхойг хаах тогтоол биш, Монголын сэхээтний толгой дээр чулуу хагалах тогтоол болж гэв.
Vvнээс болоод Да багш бусад дєрвєн багшийн хамт Улс тєрийн товчооны тогтоолоор донгодуулж шийтгэгдсэнийг бид нар шударга ардчилсан vзэл санааг хааж хяхсан тогтоол болсон хэмээн vзээд хvлээж аваагvй юм.

Vvнээс хойш зургаан жилийн дараа 1962 онд Чингис хааны тєрсний 800 жилийн ойг тэмдэглэх хурал БНМАУ-ын Шинжлэх ухааны академи дээр болов. Тэр хурал дээр vг хэлсэн хvмvvсээс ганцхан Ц.Дамдинсvрэн “Чингис хаан бол мянга мянган жил ус, салхинд элэгдэлгvй далайн эрэгт дvнхийж байдаг хадан цохио мэт Монголын тvvхэнд vлдэх баатарлаг хvн” гэж хэлснийхээ тєлєє Намын тєв хорооны нарийн бичгийн дарга нарын зєвлєлгєєнєєс донгодуулсан эрдэмтэн байлаа.
Ийнхvv тэр нь тєр засгийн зvгээс алдаатай шийдвэр гарах тоолон эсэргvvцэн зогсож шударга ардчилсан ёсны тєлєє хувийн нэр хvндээ vл хайрлан тэмцэгч нэгэн байлаа. Ардчилал, шударга ёс монголчуудын амьдралын утга учир болох цагийг vзэлгvй хорвоог орхисон ч Да багшийн шинжлэх ухаан, уран зохиол, хэл шинжлэлийн салбарт оруулсан хувь нэмрийг мэргэжил нэгт нєхєд нь зохих ёсоор vнэлдэггvй юмаа гэхэд ардчилал, шударга ёс, хvний эрхийн талаар хэлмэгдэж, хавчигдаж явсныг нь цагаатган єршєєх нь хvний ёсонд нийцэх болов уу хэмээн энэ єгvvллэгээ их зохиолч, эрдэмтэн, тэмцэгч Да багшийнхаа дурсгалд зориулав.
Академич О.ШАГДАРСVРЭН
Шигтгээ. Амьдрал болон хэлмэгдэл

Анхны ардын уран зохиолч, суут эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн 1908 онд Дорнод аймгийн Матад суманд эгэл малчин Цэндийн хүү болон мэндэлжээ. 1986 онд 78 насандаа таалал болсон.
Ц.Дамдинсүрэн 1933-1938 онд Ленинград хотын Дорно дахиныг судлах институтэд суралцсан. Сургуульд явснаас нэг жилийн хойно, хол хүний нутагт унасан газар, угаасан усаа санагалзан
1933 онд, 25 насандаа “Хоёр настай Ро” Монголын уран зохиолын алтан санд орсон шүлгээ одоогоос яг 72 жилийн өмнө,
1934 онд, 26 насандаа “Буурал Ижий Минь” эрхэмсэг шүлгээ,
1936 онд, 28 насандаа “Зугаацахаар мордсон нь” гайхамшигт шүлэг, найраглалаа,
1937 онд, 29 насандаа А.С.Пушкин шүлгээ тэрэлж, Пушкиний шүлгээс орчуулж,
1938 онд, 30 насандаа “Наалинхай хоёр нүд чинь” шүлгээ бичин үлдээжээ.
Нэгэн насанд багтамгүй, нэгэн хүний оюун ухаан дийлэмгүй нөр их бүтээлийг амжуулсан алдарт эрдэмтэн маань Орос-Монгол толь, Алтан загасны үлгэр, Монголын Нууц товчоо, түүний нэгэн чацуутан болох Игорийн Хорооны тууж, Пушкиний Олег цэцний дуулал, Хүрэл хөшөө зэрэг гайхамшигт бүтээлийн хажуугаар Монголын 1000 жилийн хураангуй түүх, Монголын өв соёлын сор болгоныг хураасан “Зуун билиг” номоо туурвижээ. Сурсан эрдэм, бүтээл зохиол нь, тухайлбал Пушкиний бүтээлээс орчуулсан нь хожмоо шоронд хоригдох, алтан амиа ч алдах дөхсөн шалтаг болохыг мэдсэнгүй. Хоёр настай Ро шүлэг нь тэр жаахан охиний болон Монголын ард түмний 70 жилийн түүхийг хүүрнэсээр...
1938 онд, 30 насандаа сургуулиа дүүргээд Монголдоо буцан ирсэн ч удалгүй шоронд орсон. Тэрээр Хрущевийн өөрчлөлтийн үрээр үг хэлэх эрхтэй болж 1962 оны Намын Бүгд хуралд хэлэхээр бэлдсэн үгэндээ “1938 оны 11-р сарын 4-ний шөнө намайг баривчилж ардын дайсан хэмээн шоронд хорьсон. Пушкиний Олег цэцний дуулал шүлгийг орчуулсан, хувьсгалын эсэргүү Бямбын Ринченгийн хүүхэн Нямаагийн орчуулсан ах дүү Гримийн үлгэрийг худалдаж авч эсэргүүний ар гэрийг санаатай дэмжсэн, эсэргүү мэргэн гүн Гомбожав, буриад Цэвээн Жамсранов нарын эсэргүү бүлгийн гишүүн, хувьсгалын эсэргүү гэмт хэрэг үйлдсэн гэх хуурамч шалтагтай. Гүтгэж алахад арай болохгүй байсан болтой . 1940 онд аргагүй цагаадан шоронгоос гарсан. Шоронд зарим шүдээ хэмх цохиулж, чийг өвчнөөр өвчилж, бөөсөнд баригдаж байсан. Бузар чононууд элдэв жигшүүртэй муухай арга хэрэглэн элдвээр зовоож, бүтэн 10 хоног унтуулахгүй тамлан байцааж байсан. Олон сайхан хүмүүс ингэж зодуулж зовж байснаас худал хэрэг хүлээгээд хурдан үхсэн дээр гээд алуулахаар ачигдаж байсныг үзсэн. Тэд нар надад захин ач үрд минь, ард түмэнд минь үнэнийг мэдэгдэж үзээрэй гэж захисан. Одоо тэдний гэрээсийг би уламжилж байна. Манай намыг өөдгүй хүмүүс бузар хэргээ далдлах бүрхүүл болгон ашиглаж байна. Манай нам төрийн удирдлага ард түмнээсээ тасраад урьдын хаад ноёдоос ч илүү эрх мэдлийг эдэлдэг боллоо. Ард түмнээсээ ингэж тасарсан хүмүүс 1937 оны үеэс хоёр бузар ажлыг хийсэн. Нэгд, Монголын бүх сэхээтнийг хүйс тэмтрэн хядсан. Хоёрт Монголын өв уламжлалыг баллан сүйтгэсэн. Хууль завхаруулсан, соёлын өвийг устгасан ялт хэргийн тухай, ард түмнээс нууж хийсэн бузар үйлийг ард түмэнд таниулах хэрэгтэй. Энэ хэргийг аль болохоор нууж дарах санаатай хүмүүс байна...”гэжээ.
Их эрдэмтэн Ц.Дамдинсүрэн бээр 1990 оны ардчилалаас даруй 30 жилийн өмнө ийнхүү Монголд ардчилалын төлөө үнэн үг чөлөөтэй хэлэхийн төлөө тэмцэлдэж, Монгол Улсын Их Сургуулийн индэр дээрээс Үнэн сонин бол ард түмнээ хуурч мэхэлсэн манай намын бузар хуудас, манай нам бол ард түмнээ алж талж ирсэн хар мөртэй хэмээн зоригтой шүүмжилж чаджээ.

No comments:
Post a Comment