Солонгосын дайн нь Ємнєд ба Хойд Солонгосын хооронд 1950 оны 6-р сарын 25-аас 1953 оны 7-р сарын 27-ны хооронд болсон зэвсэгт мєргєлдєєн юм. Хvйтэн дайны vеийн энэхvv дайныг АНУ ба тvvний холбоотнууд гэсэн єрнєдийн тал ба ЗХУ, БНХАУ зэрэг коммунист хvчнийхний хоорондох сєргєлдєєний vр дагавар гэж vздэг.
Тvvхэн угтвар
Япончууд 1910 онд Солонгосыг булаан эзлээд 1945 онд Дэлхийн хоёрдугаар дайн дуусах хvртэл эрхэндээ байлгаж байсан юм. 1945 оны 8-р сарын 6-нд ЗХУ нь АНУ-тай байгуулсан тохиролцооныхоо дагуу 1941 онд Японтой байгуулсан харилцан vл дайралцах гэрээнээсээ гарч Японы эзэнт улсад дайн зарласан бєгєєд 8-р сарын 8-ны єдєр Зєвлєлтийн цэрэг Солонгосын нутагт хойд талаас нь, Америкийн цэрэг ємнєд талаас нь цємрєн оржээ.8-р сарын 10-ны єдєр гэхэд япончуудын бууж єгєх нь гарцаагvй болсон тул АНУ ба ЗХУ нь 38-р єргєргєєс хойших нутагт байгаа бууж єгсєн япончуудыг Зєвлєлтийн тал, харин ємнєд хэсгийн бууж єгсєн цэргvvдийг Америкийн тал хvлээн авахаар тохиролцон Солонгосыг тvр хугацаанд хоёр хуваажээ. Ийнхvv Солонгос нь Зєвлєлтийн мэдлийн хойд, Америкийн мэдлийн ємнєд гэсэн хоёр хэсэг болон хуваагдав. 1945 оны 12-р сард АНУ ба ЗХУ нь Солонгосыг тvр хугацаагаар удирдах гэрээ байгууллаа. Vvний дараа гэрээний дагуу хойд ба ємнєд хэсэг тус бvрт єєр єєрийн гэсэн засгийн газар байгуулав. Ємнєд нутагт АНУ нь НYБ-ын тусламжтайгаар сонгууль явуулан дайны дараа 1945 онд засгийн эрхэнд гараад байсан зvvний vзэл баримтлалтай засгийн газрыг коммунизмыг эсэргvvцэгч vзэлтэй Ли Сын Маны засгийн газраар сольж орхив. Харин хойд нутагт нь Зєвлєлтийн тал Улаан армийн нэгэн ангийн дарга хийж байсан коммунист vзэлтэй Ким Ир Сен гэгч солонгос эрээр тэргvvлvvлсэн засгийн газар байгуулчихав.
Гитлерийн эсрэг холбоотон улсууд нь Солонгосыг хэсэг хугацааны дараа дахин нэгдэх ёстой гэдэг дээр санал нийлж байсан ч дахин нэгдэлтийн талаарх зарим зvйл дээр санал нэгдэж чадахгvй байсан тул 1947 онд Солонгосыг нэгтгэх vvргийг НYБ хариуцахаар болжээ.Гэвч Ємнєд Солонгосын ерєнхийлєгч Ли Сын Мань, Хойд Солонгосын Хєдєлмєрийн намын ерєнхий нарийн бичгийн дарга Ким Ир Сен хоёр нь зєвхєн єєр єєрсдийн баримталдаг улс тєрийн vзэл бодлын далбаан дор улсаа нэгтгэхийг чармайж байсан тул нэгдэх асуудал тун ээдрээтэй байв. Удалгvй буюу 1949 онд ЗХУ ба АНУ нь єєрсдийн мэдлийн бvсээс анги нэтгэлvvдээ бvрэн гаргалаа. Хойд Солонгосын тал нь америкийн арми гарснаар цэргийн хvчээр улсаа нэгтгэх боломжтой болж байна гэж vзээд Зєвлєлтийн талыг дэмжлэгээ vзvvлэхийг ятгаж эхэлжээ. Гэвч Сталин нь мєргєлдєєнд Америкийн арми оролцох боломжтойг тооцон vзээд хойд солонгосын талыг хангалттай бэлтгэлгvй байна гэдгээр шалтаглан Ким Ир Сений хvсэлтийг авч vзсэнгvй. Ингээд 1949 оноос эхлэн Хойд Солонгосын тал цэргийнхээ хvчийг зузаатгахад онцгой анхаарснаар 1950 он гэхэд бvх vзvvлэлтээрээ Ємнєд Солонгосын армиас илт давж гарсан тул 1950 онд Сталин Ким Ир Сентэй уулзасныхаа дараа цэргийн ажиллагаа эхлэхийг нь зєвшєєрчээ.
Дайны эхлэл
1950 оны 6-р сарын 25-ы єдєр Хойд Солонгосын арми нь их бууны галын дэмжлэгээр Ємнєд Солонгосын хилийг давснаар дайн эхэлжээ. Зєвлєлтийн цэргийн мэргэжилтнvvдийн сургасан Хойд Солонгосын арми нь 135 мянган хvний бие бvрэлдэхvvнтэй, 150 Т-34 танктай байв. Хойд Солонгосын тал дайрах болсноо «урвагч Ли Сын Ман итгэлийг эвдэн БНАСАУ-ын нутаг цємрєн орж ирсний хариуд єгч байгаа цохилт» гэж зарласан байна.
Дайны эхний єдрvvдэд Хойд Солонгосын арми маш амжилттай урагшлаж байлаа. Ємнєд Солонгосын 40 мянган хvнтэй армийн гуравны хоёр нь дайнд ямар ч бэлтгэлгvй байсан тул 6-р сарын 28 гэхэд Ємнєд Солонгосын нийслэл Сєvл хот Хойд солонгосчуудад эзлэгдсэн байв. Хойд Солонгосчууд Сєvлээс гадна Кэсон, Чхунчхон, Ыйжонбу, Онжин гэсэн vндсэн чиглэлvvдэд давшилтаа єрнvvлсэн ч хэдхэн єдрийн дотор Ємнєд Солонгосыг эзлэх зорилгодоо хvрч чадаагvй бєгєєд Ємнєдийн ерєнхийлєгч Ли Сын Ман нь олзлогдолгvй зугатаж амжив. 8-р сарын дунд vе гэхэд Ємнєд Солонгосын газар нутгийн 90 хувийг Хойд Солонгосын арми нэгэнт эзэлчихсэн байлаа. Хойд Солонгосчууд Ємнєд хєрш рvvгээр дайрсан нь АНУ болон єрнєдийн бусад орнуудын хувьд гэнэтийн зvйл болов. Учир нь дайн эхлэхээс хэдхэн єдрийн ємнє АНУ-ын Тєрийн департаментаас Конгресст тавьсан илтгэлдээ хоёр Солонгосын хооронд дайн гарах магадлал тун бага гэж мэдэгдэж байсан юм. Хэдийгээр АНУ нь Дэлхийн хоёрдугаар дайн дууссантай холбоотойгоор армийнхаа бие бvрэлдэхvvнийг цєєлж, дайн дэгдсэн бvс нутагт хангалттай цэргийн хvчгvй болоод байсан ч Японд байрлаж байсан Дуглас Макартур генералаар удирдуулсан нэгтгэл нь бvс нутагтаа хамгийн хvчирхэг нь байсан юм. Дайны эхэнд ерєнхийлєгч Трумен нь Ємнєд Солонгосын армийг зэвсэг, техникээр хангах, цэргийн нисэх хvчнээр хамгаалуулан Америкийн иргэдийг гаргах vvргийг Макартурт єгснєєр дэмжлэгээ хязгаарлажээ. Хэдийгээр америкийн цэргийнхэн Хойд Солонгосын эсрэг цэргийн нисэх хvчнийг идэвхтэй ашиглахыг санал болгож байсан ч Трумэн зєвшєєрєєгvй бєгєєд Долдугаар флотод Тайваныг батлан хамгаалах тушаал єгснєєр Хятадын коммунистууд болон гоминданыхны хоорондын тэмцэлд хєндлєнгєєс vл оролцох бодлогыг эцэс болгов.
Солонгосын дайн эхэлсэн єдєр нь НYБ-ын Аюулгvйн зєвлєл хуралдсан бєгєєд Зєвлєлтийн тєлєєлєгч хуралдаанд суухаас татгалзаж, Югославын тєлєєлєгч тvдгэлзсэн санал єгсєн тул Америкчуудын санал болгосон тогтоолыг хvлээн авчээ. /Энэ явдал нь ЗХУ-д маш том сургамж єгсєн юм. Хэрэв энэхvv тогтоол дээр байнгын гишvvн болох ЗХУ хуралдаанд оролцохгvй биш, харин хориг тавьсан бол НYБ-ын цэрэг хэзээ ч Ємнєд Солонгост тусалж чадахгvй байх байсан гэдэг./Ингээд НYБ-ын тогтоолын дагуу АНУ нь Ємнєд Солонгост туслуулахаар цэргээ явуулж, єрнєдийн олон улсууд тэдэнд зэвсэг, хvн хvчээр тусламж vзvvлж байсан ч 8-р сарын сvvл гэхэд Ємнєдийн эвслийн арми нь Бусан хотын орчим бvслэгдчихсэн байв. Байдал тун ч ээдрээтэй болж, Хойд Солонгосчууд хэзээ хэзээгvй Солонгосын хойгийг бvхлээр нь эзлэх нь гарцаагvй болсон мэт байсан ч эвслийнхэн тvшиц газраа баттай хамгаалж чадсан тєдийгvй намар давшилтанд оров.Тэжоны дайвших ажиллагаа /7-р сарын 3-25/ ба Нактонгийн ажиллагаа /07.26-08.20/-г Солонгосын дайны эхэн vеийн хамгийн том ажиллагаа гэж vздэг. Тэжоны ажиллагаанд Хойд Солонгосын явган цэргийн хэд хэдэн дивиз, их бууны анги оролцсон бєгєєд тэд Кимган голыг гатлан америкийн явган цэргийн 24-р дивизийг хоёр хэсэг болгон бутaлж бvслэсэн тєдийгvй захирагч, хошууч генерал Динийг олзолжээ. Энэ ажиллагааны явцад америкчууд 32 мянган цэрэг, офицер, 220 их буу, миномет, 20 танк, 540 пулемет, 1300 автомашинаа алдав.
Нактонган голын орчим явагдсан Нактонганы ажиллагааны vед америкчуудын явган цэргийн 25- р дивиз болон хуягт танкийн дивиз ихээхэн хэмжээний хохирол амссанаас гадна баруун урд чиглэлд нь хойд солонгосын явган цэргийн 6-р дивиз, мотоциклийн 1-р ангиуд нь ємнєд солонгосын ухарч байсан нэгтгэлvvдийг бут ниргэж ,Солонгосын баруун ємнєд болон , ємнєд бvс нутгийг бvхэлд нь эзлэн Масан хотод ойртсoноор америкийн далайн явган цэргийн 1-р дивизийг Бусан руу ухрахаас єєр аргагvй болгов. Гэвч 8-р сарын 20-н гэхэд Хойд Солонгосын армийн давшилтыг Ємнєд эвслийнхэн зогсоож дєнгєсєн бєгєєд 100-120 км гvнтэй, 120 км-ийн урттай фронтын шугам болох Бусаны мєргєцєгийг л хянаж байлаа.
Хятадын арми
БНХАУ нь 38-р єргєргийг солонгосын бус цэргийн хvч давсан тохиолдолд л дайнд орно гэж мэдэгдэж байсан ч Америкийн ерєнхийлєгч Трумен vvнийг нь «НYБ-ыг сvрдvvлэх гэсэн оролдлого» тєдий зvйл гэж vзээд нухацтай хандаагvй юм. Гэвч 1950 оны 10-р сарын 8-нд Америкийн нэгтгэлvvд нь Хойд Солонгосын хилийг даван орж ирэхэд Мао нь хятадын армийг Ялузянь голын эрэгт ойртон, гатлахад бэлэн байх тушаал єгєв. Мао нь Зєвлєлтєєс цэрэг, зэвсгийн тусламж авахын тулд зєвхєн єєрийгєє хамгаалах зорилгоор армиа бэлэн байдалд оруулсан гээд «Хэрэв АНУ нь Солонгосын хойгийг бvхэлд нь эзэлвэл удалгvй Хятадад дайн зарлана гэдэгт бэлэн байхаас єєр аргагvй» гэж Сталиныг ятгаж байв. Тэрээр Зєвлєлтєд єєрийн байр сууриа тайлбарлан, дэмжлэг авахын тулд ерєнхий сайд Жоу Эньлайг Москва руу явуулад хариу хvлээх зуураа дайнд орох єдрєє 10-р сарын 13-аас 19-ний єдєр болгон хойшлуулав.
Гэвч ЗХУ нь агаараас дэмжлэг vзvvлэхээс бусдаар туслахаас татгалзсан тєдийгvй єєрийн сєнєєгч МиГ-15-дыг фронтын шугаманд 96 км-ээс илvv ойртохыг нь хоригложээ. МиГ-15 нь Америкийн шинэ F-86 онгоцыг гарч ирэх хvртэл Солонгосын тэнгэрт ноёлж байсан билээ. Америкчууд Зєвлєлтийн талыг Хойд Солонгост зэвсгийн тусламж vзvvлж байгааг мэдэж байсан ч дэлхийг хамарсан цємийн дайн vvсэхээс болгоомжлон ямар нэг хариу арга хэмжээ авахаас татгалзсан юм.
Холбоотнуудын сєрєг давшилт
1950 оны 9-р сар гэхэд Уолтон генералаар ахлуулсан хэд хэдэн дивиз болон Их Британий бригадаас бvрдсэн десант Бусаны орчим буужээ. Ингээд 1950- оны 9-р сарын 15-нд холбоотнууд сєрєг давшилтаа эхлэв. Холбоотнууд ємнєд солонгосын 5, америкийн 5 дивиз, Их Британий бригад болон 500 танк, 1634 их буу миномет, 1120 онгоц, 230 байлдааны хєлєг онгоц ашиглан сєрєг давшилтанд орсон бол тэдний эсрэг Хойд Солонгосын армийн 40 мянган цэрэг, 40 танк, 811 их буу сєрєн зогсож байв. Ийнхvv эхний єдрийн давшилтаар ємнє талаасаа баттай хамгаалалттай болсноор 16-ны єдєр «Хромит» гэж нэрлэсэн ажиллагаагаа эхлэв.
Энэ ажиллагааны vеэр холбоотнууд Сєvлийн орчим орших Инчён хотын боомтонд єєрийн десантаа буулгав. Десант гурван цуваа байсан бєгєєд эхнийхэд нь тэнгисийн явган цэргийн 1-р дивиз, хоёр дахид нь америкийн явган цэргийн 7-р дивиз, гурав дахид нь Их Британий армийн тусгай отряд болон ємнєд солонгосын зарим анги нэтгэлvvд багтаж байв. Десант нь буусан єдєртєє Инчхоныг эзлэн Хойд Солонгосын хамгаалтыг сэтлээд Сєvлийн зvг давшилтаа vргэлжлvvлжээ. Харин ємнєд чиглэлд Тэгvгийн бvсээс Ємнєд Солонгосын хоёр нэгтгэл, америкийн явган цэргийн 7 дивиз, их бууны 36 дивизионы хvчээр сєрєг давшилтанд орсон бєгєєд энэхvv хоёр бvлэглэл нь 9-р сарын 27-нд Есан нэртэй газар уулзаснаар Хойд Солонгосын армийн 1-р бvлэглэлийн бvслэжээ. Уулзасныхаа маргааш єдєр нь гэхэд холбоотнууд Сєvлийг эзлэж, 10-р сарын 8-ны єдєр 38-р єргєрєгт хvрэв.
Хоёр улсын хуучин хилийн орчим болсон хэд хэдэн удаагийн цуврал тулааны дараагаар 10-р сарын 11-ний єдєр Ємнєд эвслийн хvч Пхеньяны зvг давшилтанд орсон бєгєєд дэмжлэг болгож 10-р сарын 20-ны єдєр Пхеньянаас хойш 40 км газар 5000 хvнтэй агаарын десант буулгаад тэр єдєртєє Хойд Солонгосын нийслэлийг эзлэн авав.
Євлийн сєрєг давшилт
Байдал тун ээдрээтэй болж ирсэн тул Хятадын тал цаашид Зєвлєлтийн хариуг хvлээгээд суух аргагvй болж 1950 оны 10-р сарын 25-ны єдєр Пэн Дэхуй генералаар удирдуулсан 270 мянган хvнтэй армиа Ялузян голыг гатлан дайнд орох тушаал єгчээ. Гэнэтийн дайралтын хvчээр хятадын арми нь Ємнєдийн эвсэл буюу НYБ-ын цэргийн хvчний хамгаалалтыг устгасан ч уулархаг нутаг руу ухарсан байна. Энэ тулааны явцад хятадын тал 10 мянган хvнээ алдсан бол ємнєд солонгосчууд 6000, америкчууд 2000 мянган хvнээ алджээ. НYБ-ын цэрэг ихээхэн хохирол амссан ч Ялузян голыг чиглэсэн дайралтаа vргэлжлvvлсээр байв. 11-р сарын сvvлээр хятадын тал хоёр дахь давшилтаа хийв. Америкчуудыг Ханган ба Пхеньян хоорондын сайтар бэхлэгдсэн хамгаалалтын бvсээс нь холдуулахын тулд Пэн Дэхуй нь єєрийн нэгтгэлvvддээ эмх замбараагvй ухарч байгаа байдал vзvvлэхийг тушаав. Генерал Макартур vvнд нь хууртан 11-р сарын 24-ний єдєр єєрийн дивизvvдээ хятадуудын бэлдсэн занга руу явуулж ноцтой алдаа гаргажээ. Yр дvнд нь хятадын армийнхан НYБ-ын цэргийг баруун талаас нь тойрон 420 мянган хvнээр бvслээд америкийн 8-р дивизийн эзлэж байсан байрлалд хvчтэй цохилт єгєв. Зvvн чиглэлд 11-р сарын 26-12-р сарын 13 хооронд Чхосиний усан сангийн орчим болсон тулаанаар америкийн явган цэргийн 3000 хvнтэй корпус бvт ниргvvллээ. Харин америкийн Тэнгисийн явган цэргийнхэн ємнє зvгт ухарсан ч гэлээ хятадын давшилтыг амжилттай эсэргvvцэн тэдний долоон дивизийг устгажээ.
Yр дvнд нь НYБ-ын хvчин Хуннам хот хvртэл ухарч, бэхлэлтийн шугам байгуулаад 1950 оны 12-р сард хvн амыг нvvлгэн шилжvvлэх ажиллагаа эхлvvлжээ. Энэ ажиллагааны явцад 100 мянга орчим цэргийнхэн, мєн тєдий тооны Хойд Солонгосын энгийн иргэдийг Ємнєд Солонгос руу хєлєг онгоцоор тээвэрлэн хvргэсэн юм.Ингэсээр 1951 оны 1-р сарын 4-ий єдєр Хойд Солонгос, Хятадын хамтарсан Умардын эвслийнхэн Сєvл хотыг эзэлж америкийн 8-р арми, 10-р корпус ухрахаас єєр аргагvй болов. Тулааны явцад алагдсан гененрал Уокерийн оронд албан тушаалыг нь авсан дэслэгч генерал М.Рижуэй америкийн армийн сэтгэл санааг єргєх, ёс суртахууныг бэхжvvлэх арга хэмжээ авч «Чонын ав», «Аянга», «Бvслэлт» зэрэг сєрєг дайралт явуулж байсан ч олигтой vр дvнд хvрч чадсангvй. Гэсэн хэдий ч Ємнєдийн эвслийнхэн 1951 оны2-р сарын 21-нд эхлvvлсэн ажиллагаагаар хятадын армийг хойд зvгт нэлээд ухрааж чадлаа. Yvний дараа 3-р сарын 7-ны єдєр «Цєлмєгч» нэртэй ажиллагааг эхлvvлэв. Энэ ажиллагааны хvрээнд фронтын тєв хэсэгт хоёр чиглэлээр цохилт єгсєн нь амжилттай болж гуравдугаар сарын дундуур эвслийнхэн Ханган голын гатлан Сєvлийг эзэллээ. Гэвч 4-р сарын 22-нд Умардын эвслийнхэн сєрєг дайралтанд орж фронтын баруун хэсэгт гол, тєв болон зvvн чиглэлд хоёр туслах цохилт хийв. Yр дvнд нь хятад, хойд солонгосын хамтарсан хvч нь Ємнєдийн эвслийн хамгаалалтыг сэтлэн америкийн анги нэгтгэлvvдийг хоорондоо холбоогvй жижиг бvлэглэлvvд болгон бутаргаад Сєvлийг чиглэн дайрч эхлэв. Давшилтын гол чиглэлд Имжинган голын орчим байрлаж байсан Их Британы 29-р бригад єртєж, тулалдааны явцад бие бvрэлдэхvvнийхээ 25 хувийг алдан ухарсан байна. 4-р сарын 22-29 хооронд болсон энэ дайралтаар Ємнєдийн эвслийн 20 мянган орчим хvн шархадаж, олзлогджээ.
1951 оны 4-р сарын 11-нд Трумэний тушаалааp генерал Макартурыг цэргийн удирдлагаас авч оронд нь дэслэгч Генерал Ван Флитийг томилов. Энэ vед Ємнєдийн эвслийн байдал маш хvнд байсан тул цємийн зэвсгээр цохилт єгєх асуудлыг олонтаа хєндєж байсан ч vр ашиг муутайгаас гадна ЗХУ-ыг оролцуулсан цємийн дайн дэгдэхээс болгоомжлон тухай бvрт татгалзаж байсан байдаг. 1951 оны 5-р сарын 16-нд Умардын эвсэл ээлжит давшилтаа эхэлсэн ч Ємнєдийн эвсэл амжилттай хамгаалж, зогсоосон тєдийгvй тэр сарынхаа 21-нд єргєн хvрээтэй сєрєг давшилтанд орж 38-р єргєргєєс цааш ухруулж чаджээ. Гэвч Ємнєдийн эвсэл хvрсэн амжилтаа бэхжvvлэн хєгжvvлэхээс татгалзан «Цєлмєгч» ажиллагааны дараа хvрсэн байрлалд давшилтаа зогсоосон юм.
Мухардал
1951 оны 6-р сар гэхэд дайны эрч дээд цэгтээ хvрэв. Хоёр тал ихээхэн хохирол амсаж байсан ч тус бvр нь байлдах чадвар сайтай сая гаруй хvнтэй армитай байснаас гадна цємийн зэвсэг хэрэглэх боломжгvй байсан тул зэвсгийн хvчээр ялалтанд хvрэх нь боломжгvй, энхийн хэлэлцээр хийх хэрэгтэй нь талуудад ойлгомжтой болжээ. Иймээс энэ vеэс хойш дайны явцад эрс єєрчлєлт гараагvй бєгєєд мєргєлдєгч талууд удаа дараалан хэлэлцээр хийж байв. Гэвч Ємнєд Солонгос нь хилээ дайны ємнєх байдлаар сэргээхийг зорьж, Хойд Солонгос эзэлсэн нутгаа алдахыг хvсэхгvй байсан тул харилцан давшилтанд орж байв. Тухайлбал, 1951 оны 8-р сарын 31-ээс 12-р сарын 12-ны хооронд Ємнєдийн эвслийнхэн давшилтын ажиллагаа явуулж америкийн тал 22 мянга, ємнєд солонгосын тал 38 мянган хvнээ алдаж байсан бол 11- сарын сvvлээр хятадууд сєрєг дайралтанд орж єєрийн 100 мянга гаруй хvнээ алдаж байв.
Америкийн шинээр сонгогдсон ерєнхийлєгч Дуайт Эйзенхауэр дайныг зогсоохын тулд авч болох арга хэмжээг хайхын тулд 1953 онд Солонгост ирж байдалтай газар дээр нь танилцжээ. Гэвч сєргєлдєгч талуудын энхийн хэлэлцээрт дорвитой урагшлаж чадсангvй. Ингэсээр 1953 онд Сталиныг нас барсны дараанаас байдал эрс єєрчлєгдлєє. Зєвлєлтийн шинэ удирдлага нь Солонгосын дайныг зогсоох нь зvйтэй гэсэн шийдвэр гаргав. Зєвлєлтєєс дэмжлэгэ авахаа байсан Хятадын тал олзны хvмvvсийг суллан явуулахыг зєвшєєрч 1953 оны 4-р сарын 20-оос эхлэн талууд цэргийн олзлогдогсдоо солилцож эхэлсэн билээ.Тавдугаар сард хятадын арми энэ дайны тvvхэн дэх сvvлчийн давших ажиллагааг Кымсоны орчим явуулснаас хойш, дайн намжих тийшээ хандаж 1953 оны 7-р сарын 27-ны єдєр гал зогсоох тухай гэрээнд талууд гарын vсэг зурсан байна. Гэвч гал зогсоох гэрээнд Ємнєд Солонгос гарын vсэг зурахаас татгалзсан тул Ємнєдийн эвслийн ємнєєс америкийн генерал Кларк гарын vсэг зурсан юм.
Гэрээнд гарын vсэг зурснаас хойш фронтын шугамыг 38-р єргєрєєр тогтоон тvvний эргэн тойронд Зэвсэггvй бvсийг байгуулсан билээ. Энэ бvсийг умард талаас нь Хойд Солонгосын арми, ємнєд талаас нь Америк, Ємнєд Солонгосын хамтарсан хvч хамгаалж байдаг. Гал зогсоох хэлэлцээр явагдсан солонгосын хуучин нийслэл Кэсон нь дайнаас ємнє Ємнєд Солонгосын мэдэлд байсан ч одоо БНАСАУ-ын тусгай эрхтэй хот болсон юм. Дайныг эцэслэсэн энхийн хэлэлцээр єнєєдрийг хvртэл хийгдээгvй байгаа.
Дайны талаар тооны хэлээр
Ємнєдийн эвсэл:
Ємнєд Солонгос - 590 911
АНУ-302483 – 480 000
Их Британи – 14 198
Филиппин – 7 000
Канад – 6 146-26 791
Турк – 5 190
Голланд – 3 972
Австрали – 2 282
Шинэ Зеланд – 1 389
Тайланд – 1 294
Этиоп – 1 271
Грек – 1 263
Франц – 1 119
Колумби – 1 068
Бельги – 900
ЄАБНУ- 826
Люксембург – 44
Нийт: 933845-1 100 000
Умардын эвсэл:
Хойд Солонгос-260 000
Хятад – 780 000
ЗХУ – 26 000 (дийлэнх нь нисгэгчид, арын албаны ажилтнууд)
Нийт: 1 060 000
Хохирол:
Ємнєдийн эвсэл: 1 271 000 – 1 818 000
Умардын эвсэл: Хятад, хойд солонгосын 3 822 000, зєвлєлтийн 315
Агаарын дайн
Солонгосын дайн нь «P-51», «F4U», «A-1» зэрэг поршеньт хєдєлгvvр бvхий онгоц олноор оролцсон хамгийн сvvлийн зэвсэгт мєргєлдєєн болсон юм. Гэвч удалгvй Ємнєдийн эвсэл нь эдгээр онгоцуудыг «F-80», « F9F» «F2H» зэрэг тийрэлтэд хєдєлгvvр бvхий онгоцоор сольсон билээ. Хойд Солонгосын тал нь Як-9, Ла-9 загварын сэнсэт сєнєєгч онгоцтой байв.
Дайны эхэнд Ємнєдийн эвслийн тийрэлтэт онгоцууд нь Хойд Солонгосын поршень хєдєлгvvртэй онгоцуудаас илт давуурхаж, агаарт ноёлж байсан ч Зєвлєлтийн тал хамгийн сvvлийн vеийн МиГ-15 сєнєєгч онгоцыг Хойд Солонгосын талд єгснєєр байдал эрс єєрлєгдєв. Тэдгээр сєнєєгч онгоцыг хятадын армийн хувцас ємссєн зєвлєлтийн єндєр туршлагатай нисгэгчид жолоодож байсан тул ємнєд эвслийнхний хуучирсан тийрэлтэд онгоцуудыг тvвэггvй унагаж эхлэв. Yvний хариуд нь америкчууд «МиГ-15» сєнєєгчийн эсрэг тусгайлан зохион бvтээсэн «F-86» угтан сєнєєгчийг Солонгос руу илгэсний дараа зєвлєлтийн сєнєєгчдийн хаанчлал дуусч, хоёр тал агаарт харилцан тэнцвэртэй болсон байна.
Америкийн тал нь 78 –н F-86 сєнєєгчєє алдаж 792 МиГ, 108 бусад онгоц сєнєєсєн гэсэн мэдээ єгдєг ч 335 удаагийн ялалт нь л баримтаар нотлогддог. Зєвлєлтийн талаас 335 МиГ сєнєєгчєє алдаж 1300 онгоц сєнєєсєн гэсэн мэдээ єгдєг.
Солонгосын дайны явцад Америкийн агаарын цэргийн хvчин нь гол тєлєв шатаагч бємбєг ашигласан ихээхэн хэмжээний бємбєгдєлт явуулж байжээ. Дайн нь гурван жил гаруй vргэлжилсэн ч америкчууд Вьетнамын дайны 13 жилийн дотор хаяснаас илvv хэмжээний напалмыг Хойд Солонгосын нутагт хаясан байдаг.
Цэргийн гэмт хэрэг
Солонгосын дайн vеэр талууд нь хvний эрхийг бvдvvлгээр зорчиж байсныг олон тооны баримт харуулдаг. Тухайлбал, Хойд Солонгос, Хятадын армийн илтгэлд олзны хvмvvсийг тамлаж, цаазлах, шархтай цэргvvдийг буудаж алах явдал гарч байгаа талаар нэг бус удаа дурдагдаж байсан. Америкийн цэргvvдэд фронтын шугам дээрх байрлалд нь дєхєж ирсэн хэнийг ч болов энгийн хувцастай байсан ч буудан алах тушаал єгсєн. Хойд Солонгосын тал нь энгийн хувцастай тагнуул илгээх нь байсан ч гол тєлєв ямар ч гэмгvй энгийн иргэд алагддаг байжээ.
Хойд Солонгосын армийнхан булаан эзэлсэн хот, суурин газраа энгийн номхон иргэдийг хомрогoлон цаазалдаг байсан бєгєєд зєвхєн Сєvлийг 1950 онд эзэлснийхээ дараа гэхэд л 100 гаруй хvнийг буудан хороосон гэж vздэг. Ємнєд Солонгост олон арван мянган хvнийг коммунист vзэлтэй гэж буруутган мєрдєн байцаалт, шvvхийн шийдвэргvйгээр цаазаар авсан. Ємнєдийн эвслийнхэн тарваган тахал, булчин задраах тахал зэрэг євчний нянгаар халдварлагдсан шавьж бvхий бємбєг шидэх зэргээр Умардын эвслийнхний эсрэг бактериологийн зэвсэг хэрэглэж байсан.
Цэргийн олзлогсод, шархадсан цэргийн алах нь Женевийн конвенцийг ноцтой зєрчсєн цэргийн гэмт хэрэг ч юм. Мєн тухайн vед эсрэг талынхаа энгийн номхон иргэдийг санаатай болон санаандгvйгээр алахыг хориглосон гэрээ, хэлэлцээр байгаaгvй бєгєєд энэ дайны дараа буюу 1977 онд л зэвсэгт мєргєлдєєний vеэр энгийн иргэдийн эсрэг хийсэн гэмт хэргийн талаарх нэмэлт протоколыг баталсан байдаг юм.
Yр дагавар
Солонгосын дайн нь Хvйтэн дайны эрин vеийн хамгийн анхны зэвсэгт мєргєлдєєн болж, дараа дараагийн олон дайны эхийг тавьж, хоёр их гvрэн нь хязгаарлагдмал орон зайд, цємийн зэвсэг хэрэглэлгvйгээр дайтах бvс нутгийн дайны загварыг гаргаж єгсєн юм.
Солонгос
Дайны уршгаар Ємнєд Солонгосын сая орчим, Хойд Солонгосын сая гаруй хvн амь насаа алдсан байдаг нь нийтдээ 2 сая 500 гаруй мянган солонгос хvн алагдсан гэсэн vг. Хоёр улсын vйлдвэрлэл, дэд бvтцийн 80 гаруй нь хувь нь бvрэн устаж, орон сууцны фондын 50 хувь, засаг захиргааны барилга байгууламжийн гуравны хоёр нь бvрэн устжээ.
АНУ
АНУ нь энэ дайнд 54.246 хvнээ алджээ.Энэ нь Вьетнамын дайны хохирлоос бага байгаа ч Вьетнамын дайн нь 13 жил, харин Солонгосын дайн 3 жил vргэлжилсэн гэдгийг онцлох хэрэгтэй байх. Америкчууд нь Дэлхийн 2-р дайн, Вьетнамын дайны сэдвээр их ярьдаг ч Солонгосын дайны талаар бараг дурддаггvй болохоор Америкт энэ дайныг Мартагдсан дайн гэж нэрлэдэг.Солонгосын дайны дараа дvн шинжилгээ хийсэн мэргэжилтнvvд нь Америкийн армийг байлдааны ажиллагаа явуулахад хангалттай бэлэн биш байжээ гэсэн дvгнэлт хийсэн болохоор дайны дараанаас батлан хамгаалахын тєсвийг 50 тэрбум доллар болгон єсгєж, явган цэрэг, агаарын цэргийн хvчний бие бvрэлдэхvvнийг тоог хоёр дахин нэмснээс гадна Европ, Ойрх Дорнод, Азид олон тооны цэргийн бааз байгуулсан билээ.Мєн орчин vеийн шинэ зэвсгээр хангах асуудал гарч М16 винтов, 40 мм миномет, F-4 сєнєєгч зэрэг шинэ зэвсэгvvд армийнх нь зэвсэглэлд орж ирсэн байна.
Хятад
Хятадын талын албан ёсны мэдээгээр энэ дайнд Хятадын ардын чєлєєлєх арми нь 390 мянган хvнээ алджээ. Гэвч єрнєдийн зарим эх сурвалжууд хятадын хохирлын тоог сая хvн давсан гэж vздэг. Тэдний дотор Мао Зэдуний хvv нь ч бий. Дайны явцад Хятадын тал нь эдийн засгаа сэргээхийн тулд Зєвлєлтєєс авсан зээлээрээ эргvvлэн зєвлєлтийн зэвсэг, техникийг их хэмжээгээр худалдан авах шаардлагатай болсон зэрэг олон шалтгааны улмаас хоёр улсын харьцаа эрс мууджээ. Дайнд зєвхєн єєрийн хvчинд найдан оролцох шийдвэрийг гаргаж, vнэндээ АНУ-тай сєргєлдєн тулалдсанаар улсынхаа хvчийг дэлхий дахинаа харуулж, хожим улс тєрийн тавцан дээр нєлєєтэй тоглогч байх болно гэдгээ бодит жишээгээр харуулсан хэрэг байв.
Тайвань
Солонгосын дайн дууссаны дараа Ємнєдийн эвсэлд олзлогдсон Хятадын ардын чєлєєлєх армийн 14 мянган байлдагч эх орондоо буцахаас татгалзан Тайваньд ирж суурьшсан юм. Тэд 1954 оны 1-р сарын 23-ны єдєр Тайванд ирсэн бєгєєд єєрсдийгєє «коммунизмыг эсэргvvцэгч сайн дурынхан» гэж нэрлэх болсон билээ. Тvvнээс хойш энэ єдрийн Тайваньд «Дэлхийн эрх чєлєєний єдєр» нэрээр тэмдэглэдэг болсон.Солонгосын дайн нь Тайвань руу зугатан ирсэн Гоминьданы талынхныг авралын од болсон гэж болно. Учир нь Солонгосын дайнаас ємнє Америкчууд Чан Кайшии болон Мао Зэдvний талыхны хоорондын мєргєлдєєнд ямар нэг байдлаар оролцохоос эрс татгалзан, Тайванд дэмжлэгэ vзvvлэхээ зогсоогоод байсан билээ. Харин дайны дараанаас бvс нутагт єєрийн нєлєєллийг авч vлдэхийн тулд Тайваны эрх баригчдыг бvх талаар дэмжих хэрэгтэй гэж vзсэн юм. Улмаар Тайваны хоолой руу єєрийн зэвсэгт хvчний ангиудыг илгээж, Гоминьданы засгийн газрыг гарцаагvй ялагдлаас аварсан юм. Улмаар Солонгосын дайны дараа давамгайлах болсон vзлийн нєлєєгєєр єрнєдийн дийлэнх орнууд Коммунист Хятадыг єнгєрсєн зууны 70-аад он хvртэл хvлээн зєвшєєрєхєєс татгалзаж байсан юм.
Япон
Олон зуун мянган хvний аминд хvрсэн энэ мєргєлдєєний эцэст эдийн засгийн хувьд хожсон цорын ганц улс нь Япон гэж болно. Дайны эхэнд Ємнєдийн эвсэл ялагдсан, Японд зvvний vзэл баримтлалтай хєдєлгєєн хvчээ авсаны нєлєєгєєр Японы ирээдvйн байдал асуудалтай болж эхэлсэн тул АНУ-ын удирдлаган дор эхлээд дотоодын цэрэг, цагдаагийн албыг байгуулсан нь яваандаа єнєєдрийн Японы єєрийгєє хамгаалан хvч болон хувирсан юм. Мєнхvv Америкчууд нь дайны явцад Сан-Франциско хотноо Японтой энхийн гэрээ байгуулан тусгаар тогтносон улс гэдгийг нь хvлээн зєвшєєрснєєр олон улсын тавцанд илvv чєлєєтэй байх боломжоор хангаж єгсєн байна.Эдийн засгийн хувьд дайтаж байсан америкийн цэргийн хvчний ар талын хангамжийн гол баазууд нь Японд байрлаж байсан нь маш чухал ач холбогдолтой байв. Хангамжийг Зайбацу нэртэй америкийн армитай худалдаа явуулах тусгай эрхтэй бvтцээр дамжуулан хийж байв. Солонгосын дайны явцад Пентагон нь армийнхаа хэрэгцээнд японы бараа, бvтээгдэхvvн худалдан авахад 3.5 тэрбум доллар зарцуулсан байдаг. Зайбацугаар дамжуулан баяжин хєл дээрээ тогтсон компаниудын дотор єнєєдєр дэлхийд алдартай брэнд болсон «Мицуи», «Мицубиши», «Сумитомо» зэрэг олон компаниуд байдаг. 1950-1951 оны Японы vйлдвэрлэлийн єсєлт нь 50 хувь байж, 1952 он гэхэд дэлхийн хоёрдугаар дайны ємнєх тvвшиндээ хvрсэн нь ганцхан жилийн дотор гурав дахин нэмэгдсэн хэрэг байлаа.
ЗХУ
Энэ дайн нь улс тєрийн хувьд ЗХУ-д алдагдалтай байлаа. Солонгосын хойгийг Ким Ир Сений дэглэмийн дор нэгтгэх гэсэн зорилгодоо хvрээгvйгээр зогсохгvй хєрш зэргэлдээ коммунист Хятадтай тvнжин хагараад авсан. Гэтэл єрнєдийн орнуудын эвсэл нь Баруун Герман ба бусад улсуудын харьцаа сайжирсан, Америк Япон энхийн хэлэлцээр байгуулсан зэргээр улам бvр нягтран дотноссон байна. Гэвч нєгєє талаас ЗХУ нь гуравдагч ертєнцийн хєгжиж яваа улсад туслалцаа vзvvлэхэд бэлэн байдаг гэдгээ харуулсан тул Солонгосын дайны дараа маш олон хєгжиж яваа улс ЗХУ-ыг даган социалист замаар явахыг хvргэсэн юм.
Эдийн засгийн хувьд Солонгосын дайн нь ЗХУ-д маш хvндээр туссан ч дайны явцад орчин vеийн олон олон vеийн шинэ зэвсгийг бодит байдал дээр турших боломж олгосон, єрсєлдєгч талын олон тооны шинэ зэвсгийг олзолж авснаар цаашид єєрийн зэвсэг техникийг улам боловсронгуй болгох боломжтой болсон тєдийгvй дайнд тодорхой хэмжээгээр оролцсон зэвсэгт хvчний бие бvрэлдэхvvний 30 гаруй мянган албан хаагчид єєр нєхцєлд яагаад ч олох боломжгvй асар их туршлага хуримтлуулсныг єдгєє байхгvй болсон энэ улс олон арван жилийн туршид дараа дараагийн бvс нутгийн олон дайнд амжилттай хэрэгжvvлсээр ирсэн билээ.
No comments:
Post a Comment