Монгол гэдэг нэрийн тухай: Аливаа улс үндэстний нэр бүхэн цаанаа их нарийн учир утгыг агуулсан, түүхийн урт удаан замыг туулсан байдаг. Жишээлбэл, Хэл шинжлээчид зарим угсаатан үндэстний нэрийг тайлбарлахдаа, немец гэдэг нь Чехүүд германчуудтай нэг дор нутаглаж байхдаа тэднийг “Немой” буюу “Хэлгүй” хүмүүс гэснээс Немцүүд, Христофр Колумб, Америкийн уугуул ард түмнийг Энэтхэгчүүдтэй эндүүрч байснаас Индианчууд гэж нэрлэсэн гэж үздэг. Нэг угсаатан, үндэстэн олон нэртэй байх ч тохиолдол бий. Тухайбал, XII зууны нүүдэлчид Өмнөд хөршөө Нанхиадууд (Өмнө зүгийн хүмүүс), гэж нэрлэж байснаа үндэс угсаа, хэл соёлоо умардсан Хятангуудыг ёгтолж Хятадууд гэж нэрлэжээ, Оросууд Монголчуудаар дамжуулан тэдэнтэй харилцах болсноор Китай гэж тус тус нэрлэх болсон. Хятадууд өөрсдийгөө эрт үеэс ХХ зууныг хүртэл ээлж дараалан оршин тогтнож байсан 24 их гүрнийхээ хамгийн хүчирхэг гүрэн болох Хань улсын нэрээр нэрлэхээс гадна ертөнцийн төв хэмээн Жунь-Го улс гэж нэрлэдэг бол XYII зууны үеийн Манж Дай Чинь улсын нэрээр өрнө дахин тэднийг China гэх болжээ. Энэ мэтээр соёл иргэншилтэй улс үндэстэн зэргэлдээ орших овог аймгуудыг доромжилсон утгаар, мөн өөрсдийн үзэмжээр янз бүрээр нэрлэсэн нь байдаг. Өвөрмонголчууд ч үүнийг тойрон өнгөрсөнгүй. Эртний Хятадууд өөрсдийн түүхэн зохиолуудад Хунну (зэрлэг боолчууд), Гоужун (Нохой эртэн), Дунху (Дорнодын зэрлэгүүд), Жуань жуань (өт хорхой) гэх мэт нэрс олон тэмдэглэгдсэн байдаг.Гэтэл Монгол гэдэг нэр хэдий үеэс гарч ирсэн хаанаас бий болсон ямар утгатай юм бол? Үүнийг тайлбарласан судлаачдын санал хуваагдсан хэвээрээ л байна. Маш их олон санал байдгаас ихэнх судлаачид 3 саналыг нилээд үнэнд ойр хэмээн үзэж шинжилгээ хийж байна. Ямартаа ч Хятадын түүхийн эх сурвалжид монгол гэдэгтэй адил аялгуу ханз үсэг нь Тань улсын үед (618-907) Мэн-У, Мэн-Ва, Мэн-Гу гэсэн янз бүрийн хэлбэрээр бичигдэн үлджээ. Ялангуяа Хуучин Тан-шу сударт “Их Шивэйн олон аймгуудын бүрэлдэхүүнд багтдаг Хянганы уулсын зүүн талаар нутагтай Мэн-У нь Шивэйн аймгуудын зонхилох овог” гэж тэмдэглэгдсэн байна. Энэ мэдээнүүдийг нэрт түүхч Г. Сүхбаатар багш нягтлан үзээд, Монгол гэдэг нэр нь Тоба улсын хаанд баригдсан Мугулюй хэмээх хүний нэрний үндэс байж болох юм гэж үзсэн ч энэ асуудлыг цааш нь нарийвчлан судалсан судлаачид одоогоор алга байна. Ихэнх судлаачид Монголын олон овог аймгуудын нэрийн гарлыг тэдний нутагладаг гол ус, уул нурууны нэрнээс мөшгөн хайх боломжтойг нэгэнт тогтоожээ. Тухайлбал, Улх голоос Улхнууд, Салж голоос Салжууд, Сяньби уулаас Сяньби үүссэн гэдэг. Үүнээс үндэслэн “Мон” гэдэг язгууртай уул усыг судлаачид эрж хайж чамгүй тийм нэр язгууртай уулс усны нэрсийг цуглуулжээ. Үүнд Өвөрмонголд Мана болон Муна уул, Хэнтийд Моен гол гэх мэтийг хэлж болно. Харин Мон-гол гэдгийг тэр үед “Мон” гэж нэртэй аймаг нь олон овог аймагтнуудыг нэгтгэхэд их үүрэг гүйцэтгэсэн учир “Гол” аймаг-улс гэснээс “Монгол” хэмээх нэр үүссэн гэж ихэнх судлаачид одоогоор тайлбарлаж байна. Үүнийг батлах Монгол маш их түүхэн эх сурвалжууд байдгаас Рашпунцагийн “Болор эрхи” зохиолд “.. Эх улсыг зовон зөхөж зонхилон хураахад хүчээ үлэмж өгсөн Молор эрдэнэ мэт бидний /Бида/ улсад Моен үзтэл зовоход нь ерөнхий гол болсноор хөдлөхийн дээд хөх Монгол гэв” гэж дурьдсан байна. Судлаачид Бида улс гэдгийг Монгол гэдэг нэр болохоос өмнөх овог Монголчуудын өөрсдийнх нь нэр гэж үздэг юм.
Түүнчлэн Өрнөдөд биднийг Монгол гэхээсээ илүү Татарууд гэхэд ойлгомжтой байжээ. Учир нь Монгол, Татар хэмээх энэ хоёр нэр нь нэг угсаатны нэрлэсэн хоёр өөр салшгүй нэр юм. Татар гэдэг нэр нь гарлыг Жужан улсын хүчирхэг хаан Датанаас үүссэн Түрэг угсаатан Монголчуудыг уг хааны нэрээр Огуз Датань, Тонуз-Датань гэж нэрлэж байсныг Европууд шууд авч хэрэглэжээ. Ийм тохиолдол ганц бидэнд ч тохиолдоогүй Бирм, Солонгос, Хятадад ч байжээ.
Монгол угсаатан: XII зууны үед нүүдэлчин Монгол угсаатан гурван хэсэгт хуваагдаж байв. Дарлигин 18 аймаг, Нирун 19 овогоос бүрдэх Язгуурын монголчууд, Урианхан, Хонгирад-Икирас, Олхунуд, Харануд, Кунгилиут нар салбарлан гарсан. Илжигин, Горлус, Уряут-Хонхтон, Тэлэнгүт, Арулад нар салбарлан гарсан. Үшин, Сүлдүсэн, Ильдуркин, Баяуд, Хингит, Кунжин хэмээх Дарлигин 18 аймаг ойролцоогоор МЭYII зууны төгсгөл үед Бөртэ-чинуагийн удирдлага дор “тэнгис далайг гатлан Бурхан халдун ууланд ирж” нутаглажээ. Бөртэ-чинуагийн удмын 13-р үеийн Бодончарын үр сад Хатагин, Салжиуд, Тайчууд, Хартахан, Сэжүүд, Чинус, Ноёхон, Урууд, Мангууд, Дөрвөд, Баарин, Барулас, Хадархан, Жадаран, Будаат, Дуклад, Бэсүд, Сухан, Кунгият гэсэн 19 Нируны овог болон хичирхэгжээд Дарлигин 18 болон бусад Монгол овгуудыг эрхшээлдээ авчээ. Язгуурын Монголчууд гэгддэг Нирун-Дарлигинчууд нь XIII зуунд Монгол угсаатан бүрэлдэн тогтоходгол мөхлөг (цөм) нь болжээ. Нирун нь 1. Алан-гуагаас Хабул ханы үе буюу Нируны үе (Нируны 19 овог бүрэлдсэн үе) 2. Хамаг Монголын ханлиг байгуулагдан хүчирхэг болсон Хабулаас Есүхэй баатарын үе буюу Нирун-Хиадын үе, 3. Эсгий туургатныг нэгтгэн Монгол угсаатны Эзэнт гүрэн байгуулагдсан үе буюу Чингис хаан, түүний залгамжлагчдын үе буюу Хиад-Боржигиний үе гэсэн хөгжлийн 3 үеийг туулжээ. Хамаг Монголтой зэрэгцэн монгол угсааны Татар, Мэргид, Жалайр, Хорь-Түмэд-Барга, Ойн иргэд, монгол бус угсааны Хэрэйд, Найман, Онгуд гэсэн нийгэм-эдийн засаг, улс төр, өөр өөр хөгжлийн түвшинтэй, өөр өөр шашинтай олон овог, аймгууд Төв азид нутаглаж байлаа.
Үхрийн бөөр шиг олон зуун овог аймгууд 1206 онд хүн төрөлхтний одоо ч гэсэн хүрээгүй мөрөөдөл болсон жинхэнэ эв нэгдэл, нягтралыг Чингис хааны удирдлага дор хийж чаджээ. “Тэр бүхэн чухам яаж болов оо?” гэж академич Б.В.Владимирцов ХII-ХIII зууны монголчуудын түүхийг судлаад дуу алдсныг дэлхийн бүх Монгол судлаачид давтан хэлсэн байдаг. Юуны ачаар 700000-хан хүн амтай өөр өөр шашин шүтлэгтэй, хөгжлийн түвшин нь ялгаатай, тархай бутархай, барууны зарим судлаачдын бичдгээр арчаагүй, бүдүүлэг дорой, харгис хэрцгийгээрээ алдартай нүүдэлчид эвлэлдэн нэгдэж дэлхийн түүхэнд домог болтлоо мөнхөрсөн юм бол? Үүнд түүхч, судлаач бүр янз бүрийн гэсэн хариу өгдөг. Тэдгээр нүүдэлчдэд нэгдэхийн үндэс болчихоор ямар нэг зүйл нэгээхэн ч байсангүй. Нутаг орон даяар нь сүнс сүүдэр шиг хэрэн хэсүүчилсэн цус урсгасан овог аймаг хоорондын дайн, өс хонзон, зөвхөн өөрсдийнхөө амиа аргацаасан “Хуучин хүү” шиг амьдрал, харанхуй бүдүүлэг ёс, харгис хэрцгий хүчирхийлэл гээд нүүдэлчид ёстой л 10 хар уналын ирмэг дээр нүүдэлчид байв. Гэтэл энэ “Хуучин хүү” чинь зохиол дээрээ сайн тал нь дотроо гэрэлтсэн даахин дор хүлэг, дахан дор эр болсон хүү байдаг шүү дээ!
Өвөг дээдэс нь үхэж үрэгдэвч тэнгэрт хальсан тэднийхээ сүнсийг хүндэлдэг үр сад нь хэлж ярьсан бүгдийг, мөн байгуулсан гавьяаг нь хойш хойш нь ам дамжуулан ярьдаг, тэрхүү “мэдээлэл нь” гагцхүү ёгт утгатай үнэн байдаг, худал яригсдыг үнэнхүү үзэн яддаг гэх мэт бичигдээгүй хууль буюу хэв хууль ёс олон мянган жилийн турш эдгээр нүүдэлчдэд уламжлагдан иржээ. Тухайлбал Нууц товчооны мэдээллийг монголчууд тэр зохиолыг мэддэггүй байхдаа л бие биендээ уламжлуулж байсан шүү дээ. Хэв хууль гэж юу болохыг ойлгоё гэвэл бид Тэмүүжин намтараас мэдэж болно. Тэмүжин юунд Бэгтэр түүний ээж Сочигэлээс салах болов? Тэр яагаад урт дурын хүмүүсийг шадар нөхдөө болгов? Тэр юунд Жамух андаасаа салж, хоорондоо тэмцэлдэн дайтаж байсан атлаа яагаад эвлэрэе гэхэд нь Жамух анд нь эрс татгалзсан! Тэмүжин-Жамухын нөхөрлөл, Тэмүжин тийм их суут хүн байтал түүний үр сад яагаад түүн шиг хүмүүжиж, хатаагдаж чадсангүй вэ? гээд л маш олон асуудлууд эзэн Чингис хааны намтрыг ээдрээтэй болгож байна. Энэ асуудлын хариу нь ердөө ганц юм. Энэ бол нүүдэлчдэд өөр өөрсдөд нь байдаг хэв хуулиудыг нь нэгтгэж нүүдэлчдээр даян дэлхийд нэгдмэл эмх журам, хуулийг тогтоолгосноор Монголчууд хүчирхэгжээ. Монголчуудыг сайн мэдэх Марко Пологоос Генуягийн шоронд түүнтэй хамт хоригдож байсан, зохиолыг нь бичиж өгсөн нөхөр нь Их хааны хүч чадалтай байсны учрыг лавлахад тэр “Яагаад гэвэл Христос, лалын бүх улсад айдас хүйдэс, эзэрхэг ёс, эмх замбараагүй байдал оршиж, амьд явна гэх, эд хөрөнгө нь бүрэн бүтэн, нэр төр нь ариун халдашгүй байна гэх баталгаанууд байхгүй, ер нь аж төрөхөд маш хүнд байдаг. Их хааны улсад бол хууль, эмх журмыг чандлан сахиж байдаг тул гэмт хэрэг үйлдчихгүй л бол туйлын амар тайван сууж болно. Ийм хууль буй газар хөгжил, иргэншил нэгдэл байна” гэжээ.
Марко Пологийн тэр эмх журмыг Урт дурын хүмүүс жадны үзүүр, сэлмийн ирээрээ тогтоон Чингис хааныг хаан ширээнд суулган үр ашгийг нь өөрсдөө эдэлсэн гэж хэлж болно.
Үүнийг угсаатны тэсрэлт гэж хэлдэг. Угсаатны тэсрэлт гэж юу вэ? Хүн бол зөвхөн нийгмийн гишүүн бус мөн угсаатан гэдэг байгаль-түүхийн эрч хүчтэй нэгдлийн гишүүн юм. Иймээс хүн, угсаатан-хамт олныхоо хамт шим мандалд хамаардаг тул бүх амьд амьтны хамт хүн байгалийн нэг хэсэг болдог. Шим мандалд угсаатны хийж бүтээснийг нь байгалийн ухаанд хэрэглэдэг аргыг ашиглан илрүүлж болдог онолыг Л.Н. Гумилев, Ж.Б. Вернадский нар анх нээжээ. Түүнийг эрчимт хүчний онол гэдэг. Уг онолын гол агуулга нь дэлхийн угсаатнуудын хөгжилд хэт угсаатнууд голлох үүрэг гүйцэтгэдэг ба тэд байгаль, шим мандалтай холбоотой.Академич Ж. Вернадский “Дараах гурван чиглэлээр амьдралын эрчимт хүчийг хүмүүс олж авч, түүнийхээ хүчээр улс үндэстнээ сэргээн хүчирхэгжүүлж, уг хүч багасахад улс үндэстэн нь доройтож, тэр хүч нь шавхагдахад мөхөл рүүгээ ордог байна. Энэ нь: 1. Дэлхийн цөмийн үйлчлэлээр өөдөө гарч ирдэг атомын, 2. Од гаригаас ирэх сансарын, 3. Нарнаас ирэх цацраг идэвхт эрчим хүч аж.” Энэ үндэс дээр Л. Гумилевын Эрчимт хүчний онол бий болжээ. Уг онолын гол агуулга нь угсаатнуудын хөгжилд дээр дурьдсан 3 эх булагаас дэлхийд ирдэг эрчимт хүчний гүйцэтгэх үүрэг, түүний үр нөлөө, энэ үр дагаврын хэтийн төлөвийн тухай асуудал болно.
Эрчимт хүчийг өөрсдөө авч аяндаа тэсрэлтэнд орж бусад үндэстэн улсын түүхэнд нөлөөлдөг угсаатныг Л. Гумилев Хэт угсаатан (супер этнос) гэж тодорхойлжээ. Ийм хэт угсаатан түүхийн янз бүрийн үеүдэд хэд хэд байсан юм. Үүнд: Византи /МЭӨII-МЭ ХI/, Исламын ертөнц /ҮII-ХII/, Роман, германы христос мөргөлт ертөнц /IХ-ХҮI/ Эртний талын нүүдэлчид /МЭӨI-ХIII/ Монголчууд /ХII-XIY/. Гумилёв эдгээр бүх угсаатнуудыг балчир-идэр-залуу-доройтлын үеүдээр нь биосфер, нoосферын түвшинд нь судалжээ. Эдгээр үеүд нь эрчимт хийгээд амин ч хүмүүсийн хоорондын зөрчил, тэмцлийн түүх ажээ. Эрчимт хүмүүс гэж байгаль, дэлхийгээс орж ирсэн эрчимт хүч нь байвал зохих хэмжээнээсээ хэтэрч давсан, аминч хүмүүс гэж амьдрах тэрхүү хүч нь байвал зохих хэмжээндээ хүрэхээ больж багассан хүмүүсийг тус тус хэлдэг. Эрчимт хүмүүс нь өөрсдийнх нь хөгжил дэвшилд саад бологч бүхэнтэй хайр найргүй тэмцэлдэж “Эмх журам, амар тайвныг” тогтоох гэдэг. Энэ нь амьдрах тэрхүү эрчимт хүч нь ихдсэнийх бөгөөд түүнийгээ дуусан дуустал маш эрчтэй тэмцлээ үргэлжлүүлдэг. Харин аминч хүмүүс нь мэдээж үүний эсрэг шинж чанартай. Энэ хоёр бүлэг хүмүүсийн тэмцэлд аминч хүмүүс нь зонхилох боловч тэд өөрсдийн эрчимт хүмүүст уусах замаар асуудал шийдвэрлэгддэг байна. Иймээс эрчимт хүч хүний 1-2 үед л давуу байдалтай хадгалагддаг. Жишээ нь Чингис, түүний шадар нөхөд Хубилайн Их гүрний үеэс огт өөр байна. Өөрөөр хэлбэл эрчимт хүмүүсийн дараагийн үе шат нь тэгш хүмүүс байдаг. Энэ мэтээр газар дэлхийгээс амьдрах эрчимт хүч авсан угсаатнууд дараах 6 шатыг дамждаг. Үүнд: Сэргэлтийн үе-Оргил үе-Тэгш үе-Гуйдалтын үе-Уруудалтын үе-Уналтын үе-Шувтралтын үе гэж байдаг.
Гумилевын үзэж байгаагаар эрчимт хүчээ авсан угсаатнууд эдгээр үе шатуудыг дамжин 1200-1500 жилийн түүхэн замыг туулдаг ба шинэ үеэс өмнө нь тодорхой давтамжтай байжээ. Учир нь Вернадский-Гумилёв нарын энэхүү онол нь хүн төрөлхтөнд байгалийн шинж чанар нь илүү ойр ч нийгмийн хөгжлийн нэг түлхэгч хүч үйлдвэрлэлийн харилцаанд техникийн гүйцэтгэх үүрэг байгаа үед үйлчилж байсан юм. Хүн төрөлхтөнд цөөхөн байсан эдгээр хэт угсаатнууд ээлж дараалан дэлхийн түүхэнд товойн гарч ирж өөрийн эрчимт хүчээ бусад үндэстэн угсаатнуудад түгээж түүхэн эргэлт хийж байлаа. Жишээ нь, ХIII зууны дэлхийн түүх бол Монголчуудынх байв. Монголчуудын түүхэн үйл ажиллагаа нь лан ганц дайн байлдаан юм шиг боловч энэ нь тэр цаг үед эрчимт хүчээ түгээх хамгийн шалгарсан арга байлаа гэж Гумилев Монголчуудын байлдан дагуулалтыг дүгнэсэн байдаг. Үнэхээр энэ онол нь В.Гегелийн хэлсэн “Хүн төрөлхтний түүх дорноос эхлэлтэй, Дорнодод төгсгөл болдог” гэдэг үгийн гол баталгаа болов уу? Иймээс Б.Я.Владимирцовын дээрх асуултанд хариувал “түүхэн зүй тогтолт үйл явц угсаатны дэлбэрэлт болжээ” гэмээр байна. Чингис хааны бий болгосон төрийн тогтолцоо үүнийг баталдаг юм. Эзэнт гүрний хаант төрийн засаглалын хэлбэр нь “Давхраат хаант засаглал” байв. Их хаанд төрийн бүх эрх мэдэл байдаггүй, Их хуралдай, Сэцдийн зөвлөлтэй хамтран төрийн бүх хэргийг хэлэлцэн шийдвэрлэдэг журамтай. 1206 онд Дэлүүн болдогт болсон Их хуралдай болоход хүрээний төвд алтан хөвөөтэй, хөх хөлдрөгтэй, цас шиг цагаан өнгөтэй, том монгол гэрийн хэлбэртэй ордон байгуулсан бөгөөд тооныг нь тулсан бат тулгуурыг шижир алтаар цутгасан ба ордны голд 9 цагаан тугийг өндөр мандуулж, эсрэг талд нь дайны догшин хар сүлдийг тахисан байв. Их хаан Чингис өөрийн шадар нөхдийн хүсэл зорилгоор төрийн зохион байгуулалтыг бий болгожээ. Их гүрэнд хамгийн их эрх мэдэл бүхий субъект нь Их Хуралдай. Их хуралдай нь их хааныг өөрийг нь өргөмжилдөг учир түүнээс ч илүү эрх мэдэлтэй. Их гүрний төрийн дотоод, гадаад бүх эрхийг Эрх мэдэл бүхий албан тушаалтан эдэлдэг.Тэдгээр хүмүүс өөрсдийн бодлого, үйл ажиллагаа зөвхөн “Их Ясса”-гаар л зохицуулдаг байв. Их Засаг хууль нь тухайн үеийнхээ иргэний, эрүүгийн, цэргийн, гэр бүлийн, байгаль хамгаалах гэх мэт эрх зүйг бүхэлд нь багтаасан төрийн эрх зүйн бүхэл бүтэн цогцолбор шинжтэй юм. Өөрөөр хэлбэл Их засаг бол нүүдэлчдийн бүх хэв хуулийг цэгцлэн тэдэнд эмх журам тогтоосон цорын ганц хууль гэж хэлж бүрэн болно.
No comments:
Post a Comment