“Тодорсон” хувилгаан Өвөрмонголын Алшаа аймгийн Ар човон ламын агуйн хийдэд сууж байна. Ноён хутагт Данзанравжаагийн хойд дүрийг Хятадад тодруулжээ. Хутагт хувилгаадын дүр энд тэнд тодрох нь хэвийн үзэгдэл болохоор гайхмаар мэдээ биш. Гэхдээ аливаа хутагт хувилгааныг тодруулах үйл явц нь улс төрийн нарийн холч бодлогын илрэл болох нь бий тул гайхах юм бас байна.
Гайхахын учраа өгүүлэхийн өмнө түүх сөхье.
Монголчуудын хувьд язгуураас тэнгэр шүтлэгтэй ч буддын шашныг дийлэнх нь дагасаар хэдэн зууныг элээж, энэ шашин үндэсний гэгдтэлээ өөриймшсөн билээ. 1270-аад онд Хубилай хаан Төвдийн Пагва ламыг урьж шарын шашныг дэлгэрүүлэх оролдлого хийсэн ч олигтой дэлгэрсэнгүй. Дараа нь Түмэдийн Алтан хан,Халхын Абтай тайж тэргүүтнүүд 1578 онд Төвдийн Содномжамц хутагтыг урьж, түүнд Далай лам гэдэг цол олгож, шарын шашныг хүчтэй дэлгэрүүлэв. Далай ламын дараагийн дүр нь Монголоос тодорсон ч 28 насандаа төвдүүдэд хорлогдсоноос хойш дахиж монгол хүн тодорсонгүй.
Монголчууд шарын шашны нөлөөнд баттай орж, лам хувраг, сүсэгтний тоо нэмэгдэхийн хэрээр энэ бүгдийг оройлох манлайлагч шаардагдаж эхэлсэн тул Чингэс хааны шууд угсааны Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг Монголын бурханы шашны тэргүүнээр өргөмжлөв. 1654 онд Занабазар гэгээнийг 10 нас хүрэхэд нь Жавзундамба хутагт гэдэг цолыг Далай лам өглөө. Yүнээс хойш Монголын бурханы шашны тэргүүн найман удаа албан ёсоор хувилан төрсөн ч эхний хоёроос бусдыг нь дандаа Төвдөөс тодруулжээ. Богдын хоёр дахь дүрийг 34 насанд нь хордуулан алж, үүнээс хойш зөвхөн Төвдөөс тодруулах зарлигийг Манжийн хаан гаргасан байдаг нь цэвэр улстөрийн бодлого байв.
1924 онд YIII Богдыг нас барахад дараагийн дүрийг нь тодруулах оролдлого 1928 онд гарсан учраас Монгол Улсын Засгийн газар 1929 оны хоёрдугаар сарын 15-нд “Хутагт хувилгаадын хойт дүрийг тодруулахыг зогсоох тухай” шийдвэр гаргаснаар Монголын бурханы шашны тэргүүнийг албан ёсоор тодруулах боломжгүй болсон юм. Энэ шийдвэрийг одоо болтол Монголын Засгийн газар цуцлаагүй байна.
Гэтэл энэ хооронд юу болов?
1990 оны ардчилсан өөрчлөлтийн үр дүнд оюун санааны эрх чөлөөгөө олж авсан монголчууд хаа сайгүй хурал номын газар байгуулж, шүтэх бишрэх нь хэрээс хэтэрлээ. Мухар сүсгийн байдал ийнхүү хэрээс хэтрээд байгаа, олон сүм хийдийн лам нарт бүгдэд нь хүлээн зөвшөөрөгдөх лидер байхгүй байгаа одоогийн нөхцөлд Монголын нэртэй хутагт хувилгаадын хойд дүрийг өөрийн нутагт тодруулах нь улс төрийн хувьд Хятадад туйлын ашигтай. Эдийн засгийн хараат байдалд орох боломж дээр сүсэг бишрэл, оюун санааны хараат болох нөхцлийг нь нэмчихвэл Монгол Улс тусгаар нэрээс цаашгүй болно гэдгийг сайтар тооцсон холч бодлогын илрэл нь Говийн ноён хутагтын хойд дүрийг Хятадад тодруулснаар илрэв гэлтэй. Урьд нь чимээгүй байж байгаад одоо гэнэтхэн ингэхийн учрыг Монголд сүүлийн үед Буддын шашныг төрийн шашин болгох тухай ихээхэн ярьж буйтай холбон ойлгож ч болох юм.
Ингэхэд Говийн ноён хутагт гэж хэн бэ. Ноён хутагт 1803 онд одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг Дулаан хар уулын баруунтайх шанданд ядуу зүдүү амьдралтай Дулдуйтын ганц хүү болон мэндэлсэн гэдэг. Ээж нь төрөхийн гэмээр нас барж, аав нь хүүгээ хөтлөн амьтан ах дүүсээс гуйлга гуйн өсгөжээ.
Равжаа хутагт хар багаасаа цовоо сэргэлэн нэгэн байсан нь долоохон настайд нь тохиолдсон үйл явдлаас тодорхой байдаг. Аавыгаа даган нэгэн ноёны хуриманд очтол бороо орж, хүүгийн суусан үүд хавиар хуурай атал гэрийн хоймор тал усанд автжээ. Найрчид бяцхан хүүгээр тоглоом шоглоом хийтэл
Равжаа хутагт хар багаасаа цовоо сэргэлэн нэгэн байсан нь долоохон настайд нь тохиолдсон үйл явдлаас тодорхой байдаг. Аавыгаа даган нэгэн ноёны хуриманд очтол бороо орж, хүүгийн суусан үүд хавиар хуурай атал гэрийн хоймор тал усанд автжээ. Найрчид бяцхан хүүгээр тоглоом шоглоом хийтэл
“Yүл нь гараад бороо орохын цагт
Yүд гэмээнэ хоймор юуны ялгаа вэ
Yйл нь байгаад үхэхийн цагт
Хөгшин гэмээнэ залуу юуны ялгаа байх вэ” гэж часхийтэл хариулан тэднийг дуугүй болгож, “Хурмаст тэнгэр” гэдэг алдарт дуугаа зохион дуулсан байдаг.
Ноён хутагт говийн нутгуудад сүм хийд олноор нь барьж байгуулсан төдийгүй нутгийн уул усыг шинжин судалж, далд баялгийг нь тодорхойлж, ирээдүйн хөгжлийн дүр зургийг дүрслэн үлдээсэн нь энэ цагт олон баримтаар яв цав батлагдаж түүний агуу зөнч гэдгийг хөдөлбөргүй нотолж байгаа билээ. Тэрээр халуун эх оронч, бүсгүй хүний гоо үзэсгэлэн, төгс нандин чанарыг алдаршуулагч, урлагийн суут зүтгэлтэн байсан нь бүтээл туурвил, сургаал номлолоос нь харагддаг.
“Yлэмжийн чанар”, “Бардан сэргэлэн бор”, “Түвшин сайхан” зэрэг ная гаруй гүр дуулал, “Цагийн жамыг тодруулагч цаасан шувууны үлгэр”, “Ичиг ичиг”, “Ертөнц авхайн жам” зэрэг түмнээ алдаршсан шүлэг олныг туурвисан, “Саран хөхөөний намтар” жүжгийг найруулан тавьсан зэргээс Равжаа хутагт ширгэшгүй авьяастай, дундаршгүй эрдэмтэй, Монгол сэхээтний том төлөөлөл болох нь тодордог.
Эрдэм чадалтай, агуу нэгэн хутагтын маань хойд дүр өдгөө Хятадад хачирхалтайгаар тодроод байна. Уг нь хутагт хувилгаан тодруулах ёс туйлын тодорхой байжээ. Далай лам, Ванчин богд, Монголын Богд гурав зэрэг зиндаа, эрэмбэ дэвийн хувьд адил учраас хэн нэгийгээ их бага гэж алагчилдаггүй, өөр өөрийн нутагт харьяа шавь нараа захиран, хутагт хувилгаадаа тодруулан батламжилдаг байсан гэдэг. Гэтэл одоо ХКН-ын шийдвэрээр монгол хутагтын хойд дүр тодордог болох нь ээ.
“Хожмын өдөр Далай лам, Банчин эрдэнэ, Богд Жавзундамба гурвыг Лхаст нэгэн дор суулгачихаад манай улс Бурхны шашны жинхэнэ төв нь боллоо гэж зарлах эгзэг таарч мэднэ гэсэн сэм горьдлого хятадуудын сэтгэлд сүүмэлзэж л байгаа” хэмээн бичиж байсан минь батлагдаад эхлэв үү дээ?
Далай ламыг Хятадын эрх баригчдын зөвшөөрөлтэйгөөр тодруулна
Түвдүүд Буддын шашны тэргүүн буюу Далай ламын дараагийн дүрийг БНХАУ-ын эрх баригчдын зөвшөөрөлтэйгөөр тодруулна гэсэн шинэ журам Хятадад хүчин төгөлдөр боллоо.
Шинэ журамд зааснаар Далай ламыг тодруулахад гадаадын байгууллага болон хүн оролцох явдлыг Хятадын эрх баригчид зөвшөөрөхгүй хэмээн онцлон дурдсан байна.
Шинэ журамд зааснаар Далай ламыг тодруулахад гадаадын байгууллага болон хүн оролцох явдлыг Хятадын эрх баригчид зөвшөөрөхгүй хэмээн онцлон дурдсан байна.
АНУ-ын Олон улсын шашин шүтлэгийн эрх чөлөөний асуудал хариуцсан Засгийн газрын комиссын төлөөлөгч үүнтэй холбогдуулан мэдэгдэл хийжээ. Энэ нь өөрийнхөө шашны тэргүүнийг тодруулах эрх чөлөөг бүдүүлгээр зөрчиж байгаа хэрэг хэмээн Америкийн тал үзэж байна.
1995 онд XIҮ Далай лам зургаан настай хүүг өөрийнхөө хойт дүрээр тодруулсан билээ. Гэвч гурав хоногийн дараа бяцхан хүү эцэг эхийнхээ хамт алга болсон бөгөөд одоо болтол сураггүй байгаа. Түүнээс хойш удалгүй Бээжин дэх Хятадын эрх баригчид өөр нэгэн хүүг Буддын шашны тэргүүний хойт дүрээр тодруулсан билээ.
1995 онд XIҮ Далай лам зургаан настай хүүг өөрийнхөө хойт дүрээр тодруулсан билээ. Гэвч гурав хоногийн дараа бяцхан хүү эцэг эхийнхээ хамт алга болсон бөгөөд одоо болтол сураггүй байгаа. Түүнээс хойш удалгүй Бээжин дэх Хятадын эрх баригчид өөр нэгэн хүүг Буддын шашны тэргүүний хойт дүрээр тодруулсан билээ.
Далай лам залгамжлагчаа өөрөө тодруулна
Түвдийн оюун санааны лидер, XIҮ Далай лам Данзанжамц олон зуун дамжиж ирсэн уламжлалыг эвдэж, залгамжлагчаа өөрөө тодруулна хэмээн мэдэгдэв. Уламжлал ёсоор Далай лам нас барсны дараа Түвдийн буддизмийн дээд лам нар зүүд, зөн совин, шинж тэмдгээр залуу хөвгүүнийг Далай ламын залгамжлагчаар тодруулдаг аж.
Түвдийн шашин, оюун санааны лидерийг энэ уламжлалаар тодруулах үйл явцад Хятад улс нөлөөлж, саад хийж болзошгүй хэмээн Далай лам болгоомжилж байгаа юм. Тэрээр залгамжлагчаа өөрөө тодруулж, зарлана, эсвэл өндөр тушаалын буддист лам нар тодруулна хэмээн үзэж буйгаа ярилаа.
Түвдийн шашин, оюун санааны лидерийг энэ уламжлалаар тодруулах үйл явцад Хятад улс нөлөөлж, саад хийж болзошгүй хэмээн Далай лам болгоомжилж байгаа юм. Тэрээр залгамжлагчаа өөрөө тодруулж, зарлана, эсвэл өндөр тушаалын буддист лам нар тодруулна хэмээн үзэж буйгаа ярилаа.
“Хэрвээ Түвдийн ард түмэн Далай ламын системийг хадгалан үлдэхийг хүсвэл, намайг амьд байхад дараагийн Далай ламыг сонгох нэг боломж байгаа юм” хэмээн дээрхийн гэгээнтэн Японд айлчлах үеэрээ “Sankei Shimbun” сонинд ярьжээ. Эдүгээ 72 настай Далай лам нас барсны дараа яах вэ гэж түвдүүд ихэд санаа зовдог.
Залгамжлагчийг тодруулах үйл явцыг Бээжин хяналтдаа авах вий гэж тэд болгоомжилдог юм. “Намайг өөд болсны дараа Хятад улс миний залгамжлагчийг тодруулбал Түвдийн ард түмэн тэр Далай ламыг хүлээн зөвшөөрөхгүй, түүнийг Түвдийн төлөө цохилох зүрх, сэтгэлтэй гэж үзэхгүй” хэмээн Данзанжамц онцоллоо.
Залгамжлагчийг тодруулах үйл явцыг Бээжин хяналтдаа авах вий гэж тэд болгоомжилдог юм. “Намайг өөд болсны дараа Хятад улс миний залгамжлагчийг тодруулбал Түвдийн ард түмэн тэр Далай ламыг хүлээн зөвшөөрөхгүй, түүнийг Түвдийн төлөө цохилох зүрх, сэтгэлтэй гэж үзэхгүй” хэмээн Данзанжамц онцоллоо.
Бээжин 1950 онд Түвдийг эзэлснээс хойш Түвдийг бүрэн эрхшээлдээ оруулж, манай улсын салшгүй хэсэг хэмээн зарласан юм. Гэвч түвдүүд 1959 онд эх орноосоо зугтан Энэтхэгт очсон XIҮ Далай ламд үнэнч хэвээр үлдсэн билээ. Хятад улс түүнийг салан тусгаарлагч хэмээн үзэж, Далай ламыг улс төрд оролцохыг эсэргүүцсээр ирсэн юм. Далай лам зургаан настай хөвгүүнийг Түвдийн буддизмийн хоёр дахь том лам Панчин ламаар тодруулан зарлахад Бээжингийн эрх баригчид тэр хүүг баривчилж, оронд нь өөр ламхайг Панчин ламаар тодруулсан билээ.
Далай ламын тодруулсан жинхэнэ Панчин лам эдүгээ хаана, ямар байдалтай байгаа нь тодорхойгүй. Дээрхийн гэгээнтэн гадаадад айлчлах бүрт Хятад улс “Салан тусгаарлах үзэлтнийг хүлээн авлаа” хэмээн ихэд унтууцдаг. Тэд Далай ламыг Түвдийн асуудлаар улс төр хийхээ боль, шашны үйл хэргээсээ бүү хэтэр хэмээн хэлдэг. Гэвч Далай лам Түвдийн хосгүй соёл, уламжлалыг хадгалан үлдэхийн төлөө тэмцдэг билээ. Тэрээр дэлхийн суу билэгтнүүдийн нэг, Нобелийн энх тайвны шагналтан юм.
No comments:
Post a Comment