Шашныг судлаагүй тодорхойлоогүй нэг ч томоохон нийгэм судлаач, эрдэмтэд байдаггүй. Яагаад вэ? гэвэл шашныг тойрч гараагүй ямар ч хүн байхгүйд л учир нь байгаа юм. “Хувь заяа намайг яаж ч чадахгүй, харин би түүнийг багалзуурдан унагаана” гэж хэлсэн омог бардам зантай, суут Бетховен, “Би бол төр” хэмээн харгис хатуу бодлого явуулж төрийн бүх эрхийг гартаа авсан хүчирхэг ван Людовик гээд түүхэнд үлдсэн, үлдээгүй бүх хүмүүн заяатан ямар нэгэн ариун итгэл үнэмшилд заавал хөтлөгддөг байжээ.
Шашин гэдэг бол хүмүүсийг ёс суртхууны нэгэн нэгдмэл байдалд нэгтгэж тийм ариун нандин үнэт зүйлстэй холбоотой сүсэг бишрэл итгэл үнэмшил, зан төрхийн систем юм. Соёл иргэншилтэй, соёл иргэншилгүй ямар ч улс үндэстэнд шашин заавал оршдог. Учир нь хүн бүр нийгэм бүр өөрийн хувийн мэдлэгээс цаана орших үзэгдэл үйл явдлуудад тодорхой тайлбар олохыг байнга хичээж байдагт оршино. Иймээс барууны судлаачид шашныг мухар сүсгийн шинж чанартай биш соён гийгүүлэх танин мэдүүлэх талаас нь судалдаг. Энэ бол эрүүл хандлага. Тухайлбал, З.Фрейд “шашин нь хүн төрөлхтний невроз. Невроз гэж тархины эсүүдийн үйл ажиллагааг зохих хэмжээгээр алдагдан хямрахыг хэлдэг. Насанд хүрсэн хүн шашинд биширч сүсэглэж байгаа нь хүүхэд балчир байхдаа эцэг эхдээ үг дуугүй захирагдсаар олж авдаг хайр халамжтай төстэй үзэгдэл. Яагаад гэвэл хүн сэтгэл зүйн хувьд биеэ даасан хүн болж төлөвшиж чаддагүй ба бурхны дүрээр илэрхийлэгдсэн эцгийнхээ хайр халамжаас салахыг хүсдэггүй юм” хэмээн бичсэн бол Э. Фромм “шашин нь шинж чанараараа авторитар, демократ гэж хуваагддаг. Эрх чөлөө биеэ даасан байдлыг сурталчилдаг. Бурхан бол гэгээрсэн жирийн хүн гэж номлодог буддын шашин хамгийн демократ юм. Хариан авторитар шашны хувьд бурхан бол хүнд байдаг сайн сайхан бүхний цогцос. Бурхан хэдий чинээ төгс төгөлдөр байна хүн төдий чинээ муу муухайгийн туйл болно. Хүн өөртөө байгаа бүхий л сайн сайхан зүйлээ бурханд шингээж өгөөд эцэстээ тэдгээр шинжүүдээ олж авахыг хичээн бурхнаас гуйн залбирах болно. Ийм нөхцөлд хүн өөрөөсөө хүнийсэж байсан, байж болох бүх л сайн сайхан чанаруудаа бүхнийг чадагч бурхандаа л алдах болно” гэж бичсэн байна. Социологид Шашин бол нийгмийн үнэт зүйл бөгөөд тэр нь түгээмэл байвал нийгмийн үндсэн хэрэгцээг хангаж хүмүүсийн харилцаанд их чухал үүрэг гүйцэтгэдэг.
Дэлхийн бүх шашнуудыг харьцуулж үзвэл шашин нь:
1. Бурханлиг ба Иргэнлэг зүйлсүүд,
2. Сүсэг бишрэлийн систем,
3. Зан үйлийн систем гэсэн гурван элементээс бүрдэнэ. Хүн төрөлхтний бүх үйл ажиллагаа нь иргэний, бурханы гэсэн хоёр шинжтэй. Бид өөрсдийн өдөр тутмынхаа амьдралд ямар ч маргаангүйгээр хүлээж авсан тогтсон хэв журам, өөрөөр хэлбэл бид өөрсдөө ойлгож удирдаж, чадвараараа хийж чадах энгийн тодорхой зүйлсүүдийг бурханлиг зүйл гэнэ. Энд бидний прагтик мэдлэгийн бүх хүрээ ордог. Харин бидний айж бишрэн хүндэтгэдэг, бид өөрсдөө ч ойлгож удирдаж ч чадахгүй тийм үзэгдэл, юмсыг Бурханлиг зүйлс гэдэг. Хүн төрөлхтний мэдлэгийн хүрээ өргөжин тэлэхийн хирээр нийгэмд нууц далд байсан Бурханлиг зүйлсүүд тайлагдаж Иргэнлэг зүйлс болдог. Энэ үзэгдлийг Иргэншихүй буюу Секуляризация гэдэг. Монголын түүхийг бүтээсэн манай өвөг дээдэс ямар итгэл үнэмшил, шашинтай байсан бол? Үүнийг авч үзвэл:
1. Бурханлиг ба Иргэнлэг зүйлсүүд,
2. Сүсэг бишрэлийн систем,
3. Зан үйлийн систем гэсэн гурван элементээс бүрдэнэ. Хүн төрөлхтний бүх үйл ажиллагаа нь иргэний, бурханы гэсэн хоёр шинжтэй. Бид өөрсдийн өдөр тутмынхаа амьдралд ямар ч маргаангүйгээр хүлээж авсан тогтсон хэв журам, өөрөөр хэлбэл бид өөрсдөө ойлгож удирдаж, чадвараараа хийж чадах энгийн тодорхой зүйлсүүдийг бурханлиг зүйл гэнэ. Энд бидний прагтик мэдлэгийн бүх хүрээ ордог. Харин бидний айж бишрэн хүндэтгэдэг, бид өөрсдөө ч ойлгож удирдаж ч чадахгүй тийм үзэгдэл, юмсыг Бурханлиг зүйлс гэдэг. Хүн төрөлхтний мэдлэгийн хүрээ өргөжин тэлэхийн хирээр нийгэмд нууц далд байсан Бурханлиг зүйлсүүд тайлагдаж Иргэнлэг зүйлс болдог. Энэ үзэгдлийг Иргэншихүй буюу Секуляризация гэдэг. Монголын түүхийг бүтээсэн манай өвөг дээдэс ямар итгэл үнэмшил, шашинтай байсан бол? Үүнийг авч үзвэл:
Бөө мөргөл.
МЭӨ II мянганы үеийн нүүдэлчид анимист, фетишист, тотем шүтлэгтэй байсан. Эрс тэс уур амьсгалтай байгалийн хүнд нөхцөлд хөлийн хурд, шүдний ирээр тэмцэн амьдрагч чоно, уул усныхаа гоо үзэсгэлэнд авч төрсөн марал бугыг онцгойлон тотем шүтлэгээ болгосон нь нүүдэлчдийн байгаль дэлхийтэйгээ хамгийн ойр байдаг, удам гарвалиа бүхнээс илүүд үзэн хадгалдаг, эрх чөлөө эр чадал, шударга ёсыг эрхэмлэдэг зан чанартай нь холбоотой байжээ. Ер нь бүх нүүдэлчин аймаг угсаатнууд бүгд тотем шүтлэгтэй байсан нь үүнтэй ч бас холбогдох бөгөөд тэдний эдийн болон оюуны соёл, үлдээсэн өвд хадгалагдан үлджээ. Төмрийн түрүү үед нүүдэлчдийн бөө мөргөл төлөвшин тогтсон ба эртний хятад эх сурвалжид түүнийг Ху-у буюу Зэрлэгүүдийн шашин хэмээн тэмдэглэсэн байна. Бөө мөргөлийн хамгийн анхны хэрэгжүүлэгчид нь эмэгтэй байсан нь эхийн эрхт ёстой холбоотой төдийгүй тэднийг Удган гэдэг байсан нь үүсэл гарал гэсэн утгатай өтгөс гэсэн үг юм. Бөө мөргөл нь политист шинж чанартай олон шүтээнтэй. Тэр шүтээнүүд нь цөм байгаль дэлхийд байдаг тэнгэр, наран-саран, од, уул, ус, өвөг дээдэс, төр ёс гэх мэт бодит зүйлсүүд. Тэдгээрээс Тэнгэрийг онцгойлон шүтэхдээ эрхлэх аж ахуй нийгэм төрийн хөгжлийн үүднээс зүүн хойд зүгийн 44, баруун зүгийн 55 гэсэн 99 тэнгэрийг бий болгон шүтдэг. Бөө мөргөлийн ертөнцийг үзэх үзэл нь ариун сайхан энэрэнгүй ертөнцийг алив гамшигаас хамгаалж доод ертөнцтэй дайн хийгч дээд тив, хүн амьтдын оршин амьдрагч дунд тив, муу бүхэн хуран чуулж алив муу зүйлсийг тараагч доод тив гэсэн З ертөнцөд хуваагддаг. Харин дунд, доод тивийн хооронд нэгэн үл мэдэгдэгч зуурдын орон бий гэж сургадаг нь мөн л бодит шинжтэй. Нүүдэлчдийн төрт ёс бий болоход тэдний гол үзэл суртал нь бөө мөргөл болж төр ёс хууль цааз, соёлыг нь өндөр хөгжүүлжээ. Эртний улсуудын бүх удирдагчид хажуудаа төрийн асуудлыг зөвлөлддөг удган зайранг залж хамгийн ахмад настай хүнээ өдөр судрыг үзэж он тооллыг үзэгч “Бэхи” цолоор өргөмжилдөг ёстой байв. Тиймээс түүхэнд байгуулагдсан бүх улсууд нь маш их хүчирхэг байж түүнийгээ удаан хадгалсны дараа эсвэл зан заншил шүтлэгээ сольж иргэншсэнийхээ улмаас байр сууриа тавьж өгдөг байсныг түүхээс тодруулж болно. Үүнийг Гумилев эрчимт хүчний онолоороо давхан баталдаг. Нийгэм улс төрийн шалтгаанаас болж ХIII зуунаас буддизм хүчтэй дэлгэрч бөө мөргөл орхигдон “буддистууд” удган зайрангуудын онгодыг хураан бөөлөгчдийг малаар торгох хууль цааз тогтоон, лам нарыг хөхүүлэн дэмжиж бөөгийн ёс заншлын уламжлан авч Манжийн төрөөс ламаизмыг дэмжсэний үр дүнд монгол буддын шашны улс болон хувирчээ. Харин хэв заншлаа хэвээр хадгалж үлдсэн урианхай, дархан, цаатан, зарим барга нарыг “харын бөө” гэж нэрлэх болов. Бөө хүн цээж сайн, хэл уран тод, цэцэн цэлмэг, хурц цовоо зантай байх ёстой бөгөөд урьдаар заавал дээрх бүх шинжүүдийг төлөвшүүлэгч өмнөх хүний “увидас чанар” ирж ахмад бөөгөөр таниулах ёстой. Ингээд тэр хүнээ дагаж суралцдагийг ”Есөн даваа” гэж нэрлэдэг. Ийнхүү бөө мөргөл нь тайлагдашгүй олон оньсгыг өөртөө агуулсан өвөрмөц итгэл үнэмшил бөгөөд түүнийг олон улсын бөө судлалын төв идэвхийлэн судалдаг. Бөөг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалсан биосистем судлаач Хартумын их сургуулийн профессор, доктор хадагтай Бен Белла Хелга 97 орноор 2000 гаруй хоног бөө нарыг судалж дараах дүгнэлтэнд хүрсэн.
1. Бөө нар бол био тог биед нь хуримтлагдсан увидаст хүмүүс бөгөөд үүнийг зөвхөн өвлүүлж үлдээдэг.
2. Өөрийн био тогийн хүчээр байгалийн хуулийг ажиглан мэдэж түүнийгээ өөрийн оюуны хүчээр хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл зад тавих, хүмүүстэй холбоо тогтоох, мэргэлэх, хараал ерөөл гэх мэт нь ид шид бус юм.
3. Орчин үеийн техникийн соёл иргэншил дусал төдий бага, байгаль дэлхийтэйгээ ойр оршдог буурай хөгжилтэй ази, африкт жинхэнэ бөөнүүд байдаг. Бөө бол шашин үзэл суртал биш хүн байгалийн холбоо шүтэлцээнээс бий болсон байгалийн үзэгдэл хүний чанар юм.
2. Өөрийн био тогийн хүчээр байгалийн хуулийг ажиглан мэдэж түүнийгээ өөрийн оюуны хүчээр хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл зад тавих, хүмүүстэй холбоо тогтоох, мэргэлэх, хараал ерөөл гэх мэт нь ид шид бус юм.
3. Орчин үеийн техникийн соёл иргэншил дусал төдий бага, байгаль дэлхийтэйгээ ойр оршдог буурай хөгжилтэй ази, африкт жинхэнэ бөөнүүд байдаг. Бөө бол шашин үзэл суртал биш хүн байгалийн холбоо шүтэлцээнээс бий болсон байгалийн үзэгдэл хүний чанар юм.
Уламжлалт бус шашнууд.
Нийгэм судлаачид тухайн ард түмний түүхэн гаралтай холбоогүй, түүхийн тодорхой нэг цаг хугацаа орон зайд улс хоорондын харилцааны нөлөөгөөр дэлгэрсэн гадны шашныг уламжлалт бус шашин гэж тодорхойлдог. Ийм шинж чанартай шашин удаа дараа монголд дэлгэрч зарим нь бүр зан заншил, философийн сэтгэлгээ гэх мэт нийгмийн үнэт зүйлсэд гүнзгий ул мөрөө үлдээсэн байдаг. Уламжлалт бус шашин шүтлэгийн хэлбэрүүд монголд шинээр дэлгэрсэн нь
1. Уламжлалт шашин шүтлэг нь тухайн цаг үеийн нийгмийн өөрчлөлттэй зохицох чадахгүй болсон буюу хүмүүсийн сүсэг бишрэлийн хэрэгцээг хангаж чадахгүй болсон.
2. Нийгмийн үнэт зүйлсийн тогтолцоонд өөрчлөлт орсноор хүмүүсийн шашныг үзэх үзэлд ч өөрчлөлт ордог. Ингэснээр нэг талаас шашны агуулгыг шинээр, огт өөрөөр тайлбарлах шинэ шашны сургаалуудыг нэгдүүлэх замаар орж ирдэг.
3. Огт өөр хэв маягийн шашинд хүмүүс сонирхон хандах замаар тус тус орж ирдэг шалтгаантай.
1. Уламжлалт шашин шүтлэг нь тухайн цаг үеийн нийгмийн өөрчлөлттэй зохицох чадахгүй болсон буюу хүмүүсийн сүсэг бишрэлийн хэрэгцээг хангаж чадахгүй болсон.
2. Нийгмийн үнэт зүйлсийн тогтолцоонд өөрчлөлт орсноор хүмүүсийн шашныг үзэх үзэлд ч өөрчлөлт ордог. Ингэснээр нэг талаас шашны агуулгыг шинээр, огт өөрөөр тайлбарлах шинэ шашны сургаалуудыг нэгдүүлэх замаар орж ирдэг.
3. Огт өөр хэв маягийн шашинд хүмүүс сонирхон хандах замаар тус тус орж ирдэг шалтгаантай.
Монголын түүхэнд Манихейн, Буддын, Христосын, Бумбын, Исламын шашнууд дэлгэрсэн ба тэдгээрийн нийгэм, хүмүүсийн оюун санаанд үзүүлсэн нөлөө нь түүхэн цаг үеэсээ шалтгаалж өөр өөр байдаг. Тухайлбал өнөөгийн иргэний нийгэм байгуулж буй монгол улсад уламжлалт шүтлэг болсон бөө мөргөл бүрэнмөсөн орхигдож буддын шашин түүхэн урт удаан хугацааг туулж соёл зан заншил гүнзгий нэвтэрснийхээ үр дүнд Монгол улсын хуулинд “зонхилох шашин” болтлоо тунхаглагджээ. Гэтэл христосын шашин Монголд буддизмтай адил түүхийн З үед дэлгэрчээ. Нэгдүгээр үе нь Монголын эртний улсуудын үед хамаарна. Үүнийг нотлох түүхэн эх сурвалжийн болон археологийн баримт мэдээ монголоос олонтаа олджээ. Хоёрдугаар үе нь монголчуудын хүчирхэг байсан ХIII зууны үед хамаарна. Энэ үед нүүдэлчид дэлхийн соёл иргэншилтэй танилцах боломж бүрэлдсэн төдийгүй христосын шашин бусад шашинтай адил монголд нэвтэрч монголчуудаас улс төрийн дэмжлэг эрин хайж байсан үе юм. Энэ үед монголчууд зөвхөн бөө мөргөлтэй бүдүүлэг хэмээн хэлэгдэн байхдаа төр шашны харилцааны бодлогоо одоогийн ардчилсан нийгэмд мөрдөгддөг хүний эрх, эрх чөлөөний хамгийн их ардчилсан шинжтэй бодлого явуулж байсан. Дундад зууны тэр үед хүн төрөлхтөн зөвхөн шүтлэгээрээ хуваагдан бие биенээ аймшигтайгаар гадуурхан хавчиж алж хядаж байхад харин эзэнт гүрэнд жирийн хар цэргүүдээс авхуулаад алтан ургийн ихэс дээдэс хүртэл ямар шашнаа шүтэх нь өөрсдийн хувийн хэрэг бөгөөд элдэв шашнаас болж бие биенээ хөнөөсөн явдал ХҮII зууныг хүртэл монголын түүхэнд ер гараагүй билээ. Их хаадууд зөвхөн хөх тэнгэр бөө мөргөлөө чанд шүтэж элдэв шашны мөргөлдөөнийг чадварлагаар ашиглан хүчтэй дайснаа ам ар хялбар дийлдэг байсан нь шашин хоорондын мөргөлдөөний үе буюу дундад зууны үе дэх монголчуудын хүчирхэгжилтийн нэг нууц тал нь байлаа. Гуравдугаар үе нь ХҮII-ХХ зууны үед хамаарах бөгөөд энэ үеийн онцлог нь буддизмын нөлөөнд гүнзгий автсан монголчуудад зориудын зохион байгуулалттайгаар буюу Миссионеруудын үйл ажиллагаагаар христосын сургаалыг дэлгэрүүлж байсан явдал юм. Колонит гүрнүүд (метрополиуд) өөрсдийн нөлөөгөө бэхжүүлэхийн тулд миссионеруудыг өргөнөөр ашиглах болсон төдийгүй түүний нөлөөнд Монгол хамрагдах болсон байна. 1855 онд Манж-Англи, Манж-Францын хооронд гэрээ байгуулагдан Чинь улс түүний харьяа нутаг оронд христосын ном сургаал номлохын албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. Иймд Хүрээний сайд, Улиастай, Ховдын амбан нарт “Христосын лам нар өөрийн сургаалиа номлохоор Монголд ирэхэд урьд тогтсон гэрээ ёсоор тэднийг хамгаалж тусалж байсугай” гэж Ар Монголын бүх хошуунуудад зар тарааж байлаа. Христосын сургаал дэлгэрэх болсоноор олон ажил хийгджээ. Миссионер Вилъям Свен, Эдуард Сталиберг нар зориуд монгол хэл сурч библийн судрын монгол хэлэнд орчуулан Лондонд анх хэвлүүлж дараа нь хэд хэдэн орчуулгын олон номлолууд хэвлэгджээ. Миссионерүүд Библийг зохион байгуулалттайгаар дэлгэрүүлэхийн тулд 1804 онд “Библийн нийгэмлэг”-ийг Лондонд үүсгэн байгуулжээ. Энэ нийгэмлэг Библи судрыг 365 хэл, аялгуугаар хэвлэн тараажээ. Сүүлд нь Швед, Норвегээс ирэгсэд библийг тарааж Их хүрээнд “Эгч дүү нар” хэмээх нийгэмлэг ажиллуулж монголчуудын дунд сүсэгтнүүдийн хүрээгээ үлэмж тэлж байсан баримтууд олон тохиолддог. 1894 онд Норвегийн миссионер Шанхаузен Түшээт хан аймгийн Дархан бээлийн хошууны засаг ноён Пунцагцэрэнд бичихдээ “Библийн номлол сонсох, мэдэх гэсэн монголчууд улам олширсоор байна. Гэтэл бидний түрээсээр авсан байшин сав даан ч бага юм даа. Олон хүн цуглараад шаваараад ирэхлээр нь байшингийн эзэн баахан дургүй юм. Бид ертөнцийн эзний санаанд таарсан ажил үйлсээ цаашид хийхэд бэлхэн байна. Иймд та бидэнд шинээр байшин барихад туслана уу” гэсэн байдаг. Мөн 1921-1923 онд Гоминданы засгийн газраас олгосон үнэмлэхээр Английн хэдэн эмэгтэй миссионерүүд Хүрээнд ирж маш идэвхтэй үйл ажиллагаа явуулжээ. Тэд Евангелийн судраас иш татаж зохиосон зурагтай монгол ном товхимолуудыг олон хувиар тарааж халдварт өвчтөнүүдийг үнэ төлбөргүй эмчлэн хүмүүсийг асарч сувилж англи хэл, европийн соёл зааж таниулсан хүмүүнлигийг үйл ажиллагаа явуулах болов. Эдгээр бүх ажлуудын үр дүнд христост итгэгчдийн тоо олширч байсайн ч монголчуудын дунд хагарал зөрчилдөөн үл ойлголцох байдал төдий л гарсангүй. Харин тэд христосын сургаалаар оюуны хэрэгцээгээ хангах , гадаад ертөнцтэй танилцах гэсэн соён гэгээрлийн үүднээс хандаж байв. Гэсэн хэдий ч 1920-иод оны үеийн улс төрийн уур амьсгалын улмаар дээрх миссионерүүдийн үйл ажиллгааг зогсоож монгол орон өрнөдийн улсуудаас хаалттай болсон билээ. Социализмын үед миссионерүүдийн үйл ажиллагаа цөөн тооны жуулчдын хүрээнд явагдаж байсан.
Ийнхүү христосын шашин Монголд дэлгэрэх гэж хэд хэдэн оролдлого хийсэн боловч төдий л амжилт олсонгүй нь нэгдүгээрт: Миссионерүүд Христосын шашны номлолыг дэлгэрүүлэх туршлагатай, санхүүгийн бололцоотой ч гэсэн тэр үеийн монголчуудын философи сэтгэлгээнд буддизм хүчтэй ноёрхож өөрийн соён гийгүүлэх шинж чанараа алдаагүй байсан. Хоёрдугаарт: Монголчуудын нүүдлийн иргэншлийн харилцаанд хэв хууль чухал үүрэг гүйцэтгэж байсан учраас өөр шашинд сүсэглэгчдэд тэвчээртэй хандах шашны плюраллист зан суртхуун тэдэнд хадгалагдан нийгмийг их тэсрэлтэнд оруулдаггүй байсан. Гуравдагаарт: Миссионерүүдийн идэвхтэй үйл ажиллагааны бүсэд газарзүйн байршлын онцлогоос болж Монгол орон хамрагдаж амжаагүй.
Буддизм.
МЭӨ 567 онд Сакъя аймгийн Капилавату нийслэл хотод төрсөн Гаутама Сиддхарта 29 настайдаа ертөнцийг хуурамч, хоосон зүйл болохыг ухаарч 7 жил хатуу дэглэмд даяанчлан сууж “Дөрвөн үнэний номлолоо” гэгээрэн олж өөрийн сургаалиа дэлгэрүүлж эхэлжээ. Дэлхийн хамгийн догмагтик бус шашин болох энэхүү будддизм нь Энэтхэгт 1000 гаруй жил хөгжин азийн бусад улсуудад ихэд дэлгэрэв. Харин умард зүгт дэлгэрэхдээ Гималайн ард түмний үлгэр домогтой холилдон мухар сүсгийн шинж чанартай болж Төвд, Балбад хөгжин хожим Монголд дэлгэрчээ. Ийнхүү МЭ Х зуун гэхэд аугаа их гэрээрэгч Буддагийн сургаал танигдашгүй болтлоо өөрчлөгдөн умард зүгийн ард түмний итгэл бишрэлийн хэрэгцээг хамгийн догмактикаар хангаж эхэллээ. Монголд буддын шашин гурван удаа дэлгэрсэн. Хүннү, Сяньби зэрэг эртний нүүдэлчдийн улсад Хотон, Согд, Дундад азиар дамжин Энэтхэгээс шууд дэлгэрч байсан гэдэг. Хоёрдахь дэлгэрэлт нь Монголчуудын хүчирхэгжилтийн үе болох ХIII-ХIҮ зуунд хамраардаг. Энэ үеийн дэлгэрэлтийн үеийн зорилго нь дэлхийн олон шашнуудтай ижил байсан бөгөөд ялангуяа Юань улсын үед буддизм асар их амжилтанд хүрчээ. Монголын түүхэнд хамгийн гүн гүнзгий ул мөрөө үлдээсэн нь буддизмын З дахь дэлгэрэлт байлаа. Энэ нь олон хүчин зүйлээс шалтгаалан монголын уламжлалт шашин шүтлэг шиг болж чаджээ. ХҮII зууны үед Төвдөд байсан буддын шашны Сажава, Гажудва, Гаадамба, Нинмава, Очирт хүлгэн, Гэлүгва гэх мэт шашны сектүүд байв. Сект гэдэг нь оршин буюу социал нийгмээ эсэргүүцэж хүмүүсийн үзэл бодол нийгмийн зүй тогтлуудыг өвөрмөц тайлбарлан шинэчлэл өөрчлөлт хийх гэсэн сургаал бүлэглэл юм. Эдгээрээс хамгийн хүчтэй нь Зова Адиша (982-1054)-ийн үндэслэсэн Гаадамбын, Зонховын (1357-1419) үндэслэсэн Гэлүгвагийн сектүүд байсан ба тэд Төвдөд ноёрхлоо тогтоох нь хүчтэй цэргийн дэмжлэгтэй байхаас хамаарах боллоо. Энэ асуудлыг III далай лам Содномжамц 1578, 1587,1589 онуудад Түмэдийн Алтанд Хубилай хааны хэрэглэж байсан бүх цолыг, Халхын Абтайд Очирбат тулгар түшээт хан, Шолойд Махасамади гэгээн цэцэн хан цолуудаар тус тус өргөмжлөн өөрийн гэлүгвагийн сектэд элсүүлснээр Монголд ламаизмыг дэлгэрүүлэх үүд хаалгыг нээж, амжилттай шийдвэрлэжээ. Төвдийн шашны бусад сектүүд Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан ч Гэлүгвагийнхан шиг амжилт олсонгүй. Дэлхийн хамгийн догматик бус шашин буддизмын нэг урсгал мөртөө магадгүй дэлхийн хамгийн догматик шашин ламаизм монголд хүчтэй дэлгэрч энэ ард түмнийг уламж хоцрогдуулан 200-аад жилийн турш ертөнцийн хөгжлөөс тусгаарлажээ. Энэ хугацаанд 780-аад сүм хийдэд 110000 лам нар буддын соёл иргэншлийн сонгодог хэлбэрээр бүтээсний ихэнхи нь аймшигт репрессээр үгүй болсон юм. Гэсэн ч буддизм монголын нийгэмд зан заншил хэв суртлаараа дамжин хамгийн сайн хадгалагдсан нийгмийн гишүүдийн ихэнхийг автоматаар өөрийн гишүүнд тооцдог эклессия шинж чанартай. Иймээс бид бичиг үсэггүй харанхуй бүдүүлэг ХХ зууны эхэн үеийн монголчууд шиг сүм хийдэд мухар сүсгээр хандалгүй цааш утга учир билэгдлийг нь мэдэж байх хэрэгтэй. Буддын сүм хийдийг зориулалтаар нь Шаддын, Дубдагийн гэж ялгадаг. Монголд шашны сургалтын үйл ажиллагаа явуулдаг Цанид, Жүд, Мамба, Ламрин дацантай шаддын хийд байдаг. Мөн дацангүй түвд ном уншлага хийн шүтээний үүрэг гүйцэтгэдэг сүм хийдүүд ч бий. Харин дубда нь дээрх дацанд суралцан цол хүртээд Энэтхэг, Түвдэд очин бурхны мөн чанарт нэвтрэх шат болдог. Дуун ухаан, учир шалтгааны ухаан, дотоод ухаан, тэжээхүйн ухаан, урлахуйн ухаан гэсэн их таван ухаан, зурхай, яруу найраг, ёгт өгүүлэхүй, холбон найруулахуй, жүжгийн гэсэн бага таван ухаан 2083 зохиолыг багтаасан 108 боть Ганжуур, 210 боть Данжуурт буддын бүх ном цогцоор багтдаг. Ганжуур, Данжуурыг их номч Будон Ринчендуб (1290-1364) тэргүүтэй эрдэмтэд буддын бүх номлолын шүүн орчуулж эмхтгэсэн байна. 1871 онд 2400 эрдэмт лам нар Бирмийн Мандалай хотноо цугларч Буддын 3 савд багтдаг олон номыг сайтар шалгаж 729 гол номлолыг сонгон авч “гол ном” хэмээн албан ёсоор зарлаж гантиг самбар дээр сийлж үлдээжээ. Энэ их номын далайг хүн насан туршдаа хичээнгүйлэн үзэж сая гэгээрсэн хүн болон буддагийн мөн чанарт хүрдэг гэж ярилцдаг.
Хүн төрөлхтний нийтлэгээс ангид ийм өвөрмөц, туйлын хатуу чанд боловсрол байдаггүй. Тухайлбал гавж болохын тулд Дүрэ буюу учир шалтгааны аймгийг үзнэ. Хүний ухааныг задруулах ном бөгөөд хүний ухааныг нэг юман дээр удаан тогтоод байдаггүй түргэн гүйх чадвартай болгодог. Дүрэ аймгийн номыг таван жил тасралтгүй үздэг. Дараа нь Парчин буюу билэгийн чанадад хүрэхийн аймгийг үзнэ. Өглөг өгөх, санваар сахих, хүлцэнгүй тэвчээртэй байх, сэтгэлээ тогтвортой байлгах, бясалгах ухааны шалгуур юм. Өөрөөр хэлбэл, ертөнц мөнх бус гэдгийг дөрвөн жил энэ номыг үзэж байж ойлгоно. Дүрэ парчинг 9 жил үзээд дом тавьж гэвш хэмээх цол авдаг. Дараа нь Ум буюу төв үзлийг үзнэ. “Үнэнээс бүтсэн юм нэг ч байхгүй. Тэгвэл үнэн юм нэг ч байхгүй юу гэтэл байхгүй биш байгаа юм” гэдэг үзлийг хоёр жил үзэж учрыг нь ойлгодог. Дараа нь Зод буюу Гуусан хэмээх аймгийг үздэг. Ертөнцийн тогтоц галав эвдрэх ба тогтох ёсыг үзнэ. Үүнд элдэв тоо томьёо одон зурхайг хэрэглэх чадвартай болдог. Үүнийг хоёр жил үзсэний дараа Дүлба буюу номхотгох аймгийг үзнэ. Хүний сэтгэлийг засах сахилга журамтай байх ёсыг номлон арван хар нүгэл, арван цагаан буяны учрыг зургаан жил үздэг. Үүний дараа дом тавьж гаарамба болдог. Ингээд бүх номоо дахин нягтлан үзэж гавжийн дамжаа барьдаг. Дараа нь Агийн буюу тарнийн ном үзэж аграмба болон энэ насандаа бурхан болох аргыг мэдэж авдаг юм.
Шашин ба Шинжлэх ухаан: Шинжлэх ухаан, шашин хоёр анх хүмүүсийн эмпирик мэдлэг хуримтлагдах үеэс анх үүссэн боловч мэдлэгийн хүрээ тэлэх тусам шинжлэх ухаан, шашин бие биенээсээ салж бүр дайсагналцах болов. Чухам юу тэднийг ийнхүү салгах болов? 1-рт, Тэдний судалдаг зүйлсүүд: Шинжлэх ухааны судалгааны гол зорилго нь субъективизмаас аль болох зайлшхийж объектив мэдлэгийг эрхэм болгодог бол шашин объектив болон субъектив бүх мэдлэгийг бурхан, туйлын ухамсартай холбож тайлбарладаг байна. Шашин өөрийн сүсэгтнүүдийн ухамсар буюу субъекаараа хуваагддаг болохыг бид Фанатик-Исламчууд, Хүлцэнгүй-Буддистууд, Идэвхтэй байр суурь баримтлагч-Протестантуудаас мэдэж болно. Харин шинжлэх ухаан судалгааны объектоороо ялгардаг. 2-рт, Тэдгээрийн бий болгосон хуулиуд: Шинжлэх ухааны судалгаанд, Нийгмийн талаар хууль бол дагаж мөрдөх зарчим, тэр нь байнга өөрчлөгдөн хөгжиж байх ёстой. Байгаль шинжлэлээр зайлшгүй дахин давтагдах нийтлэг, гол холбоог илэрхийлсэн мэдлэгийг хууль гэдэг. Иймээс шинжлэх ухааны гол зорилго бол тухайн бүлэг үзэгдлийн нийтлэг илэрч байдаг, тогтвортой зүйл болох тэр хуулиудыг нээх явдал юм. Харин шашны гол зорилго нь тогтсон хууль, зүй тогтлыг өөрийн сургаальдаа тохируулан тайлбарладаг тул шашин зөвхөн хуулийг (Иудей, Христос-Хуучин, Шинэ гэрээ, Ислам-Шариат, Будда-4 үнэний зам) номлодог. 3-рт, Мэдлэгээрээ: Шашны мэдлэг бол тэдгээр сүсэгтнүүдийнх хувьд, өөрийн логик дарааллаар өрнөдөг, хоорондоо ямар ч зөрчилгүй үйл явдал байдаг тул “абсалют (туйлын) үнэн” байдаг. Харин шинжлэх ухааны мэдлэг нь объектив үнэн мэдлэгийн систем байдаг боловч тэр үнэн нь туйлын биш харьцангуй байдаг. Учир нь шинжлэх ухаанд, үнэн гэдэг бол субъектээс үл хамаардаг, хүссэн хүсээгүй өөрчилж болохгүй зүйл. “Шинжлэх ухааны мэдлэг нь ертөнцийн тухай мэдлэг биш, ертөнцийг оновчтой тайлбарласан бидний зохиомж байдаг” (И. Кант) учраас шинжлэх ухаан туйлын үнэнийг үгүйсгэж бартаат замаар явж бага багаар бодит үнэнийг тогтоодог зэрэг олон зүйлээр Шашин, Шинжлэх ухаан хоёр хоорондоо ялгардаг. Хүн тухайн үеийнхээ шинжлэх ухааны хүрээнд буюу тэр үеийнхээ тогтоогдсон норм дээр сэтгэдэг ч хүнд зайлшгүй шинжлэх ухаанаас дээш, зөвхөн сэтгэж байх шаардлага гарч ирдэг. ХХ зууны эхэн үед атомын масс, энерги хадгалагдах хууль буюу бодис, бөөмс гэрэл квантад, гэрэл нь бөөмс, бодис болж хувирах хууль нь (E=mC ) физикчдийн материалист сэтгэлгээг халахад хүргэсэн. Ийм сэтгэх үйл ажиллагаанд шашин харьцангуй үүрэг гүйцэтгэдэг учраас Философичид “Шашингүй шинжлэх ухаан сохор, Шинжлэх ухаангүй шашин доголон юм” гэж зүгээр нэг тодорхойлоогүй болов уу! Орчин үеийн Квантын онолын төлөөлөгч Стивэн Хоукинс, Френк Типлер нар “Амьдрал гэдэг бол байгалийн шалгарлын үр дүнд хадгалагддаг томъёологдсон мэдээлэл юм. Шинжлэх ухаанд амьдралыг ДНК-ийн оршин байх арга гэж үзэх нь одоо хоцрогдож байна. Жишээ нь, Биднээс шал өөр хими, биологийн бүтэцтэй харь гаригийнхан энд ирвэл тэднийг бид амьд амьтан гэж үзнэ. Харин хязгаарлагдмал бус орон зайд амьдрал хягааргүй үргэлжилж чадахгүй. Иймээс Бурхан, идеаль оюун санаа байгаа нь үнэн юм. Тэр мөн чанараараа оршин байдаг тул хязгааргүй хөгжиж байгаа ертөнцийн үүслийн тухай тухай аль ч сургааль Бурханы өмнө очиж төгсөх ёстой. Бурхан бол үнэмлэхүй ирээдүй” хэмээн Шинжлэх ухаан, Шашин хоёр нийлэхийг зөгнөн бичжээ. Яагаад тэд ингэж үзэх болов? Байгаль дээр матери, эрчим хүч хадгалагдах хуулиас гадна ер бусын үзэгдлийг зохицуулдаг үл мэдэгдэх хуль байдаг. Үүнийг сайн муугийн тэнцлийн хууль гэж нэрлэж болох ба хүмүүс үүнийг ихэнх тохиолдолд “магадлалын хуультай” холбон үзэж нарийн тооцоо хийж мэдэж чадахгүй нөхцөлдөө үүнийг хэрэглэдэг. Уураг тархинд 30тэрбум (зарим нь 60тэрбум) буюу нэг ёсны бичил төв ажиллалдаг боловч хүмүүс тэр их баялагийнхаа тун өчүүхэн хэсгийг насан туршдаа (10-ны 1-ийг л) ашигладаг. Харин энэ их нөөцөө ашиглахын тулд хүнд сайн дураар нь, санамсаргүй тохиолдлоор гэсэн 2 замаар цочиргоо өгөх хэрэгтэй. Зоратустра, Маани, Будда, Моисей, Христос, Мухаммед нар цөмөөрөө зэлүүд газар даяанчилж өлсөж цангаснаасаа болж гэгээрэн өөрсдийнхөө араас хүн төрөлхтнийг дагуулсан бол Сократ, Нострадамус, Ванга гэх мэт олон хүмүүс санамсаргүй цочиргоонд өртснөөр авъяас чадвар нь илэрч хүн төрөлхтнийг бишрүүлсэн. Шашны ёсонд мацаг барьж өлсөхийг сургадаг нь бие махбодийг цэвэршүүлж, тархийг онцгой сэргэлэн болгодог байна. Буддын лам нар 81 хоногийн турш нумнэй (мацаг) сахих ёс хийж дом тавьж цол хамгаалах бэлтгэлээ хийдэг бол, Ислам шашинтнууд Армадан сар гэдэг мацаг барих ёслолыг бүх нийтээрээ хийдэг. Дээрх хүмүүс яагаад гэгээрэх болов? Академич В. Вернадский, Ноосфер буюу дэлхийг тойрон бүрхэж байдаг хүний ухамсар хүрч болох мандал гэж бий. Үүний нэг нь хүн болгонд яс, махан биеэс гадна тэр хүний тухай иж бүрэн мэдээлэл тээж явдаг эрчим хүчний хэд хэдэн давхрага юм. Хүнийг нас барсны дараа тэдгээр бүрхлүүд “бодлын үүл” болон нэгдээд ийм юмыг мэдрэх чадвартай болсон хүн бүртэй холбоо барьж эхэлдэг. Иймээс өөд болсон, амьд байгаа хүмүүсийн хувь заяаны тухай нарийн мэдээлэл авч болдог байна. Шашин нь шинжлэх ухаан, нийгэмтэй хоёулантай нь нягт холбоотой, бие биенээ үгйсгэхээс гадна хамт хөгжиж боловсронгуй болсоор ирсэн. Макс Вебер “Шашны гол мөн чанар бол мэдэхгүй зүйлсийн талаарх мэдлэгийн эрэл хайгуул байдаг тул … нийгмийн хөгжлийн шалтгааныг зөвхөн эдийн засгийн үйл ажиллагаар бус шашны үйл үйл ажиллагаар тайлбарлаж болно. Протестант шашны ёс суртахууны сургааль нь хөдөлмөр бол тухайн хүний хувь тавилан. Шударга хөдөлмөрөөр хуримтлуулсан ашиг орлого нь бурханд ивээгдсний илэрхийлэл төдийгүй хүн эд баялаг арвин, хөдөлмөрч байх нь бурханд ашигтай үйлс мөн гэж сургаж байсны үр дүнд Капитализмын гол үзэл суртал болсон чөлөөт зах зээлийн, либериализмын сургааль, үзэл сурталууд гарч ирж Европ тив XYII зууны үеэс дэлхийд тэргүүлсэн хөгжилтэй тив болж соёл иргэншлээрээ манлайлах болсон” гэж “Протестант ёс зүй ба Капитализмын хөгжил” зохиолдоо дүгнэжээ. Анхны Протестант шүтлэгтэнгүүд эд баялагаа тансаг байдалд зарцуулахын оронд харин ч хуримтлуулсан хөрөнгөө яаж улам өсгөх вэ? гэдгийг л бодож энэ нийгэмд, ертөнцөд идэвхтэй хандахыг уриалж XYII-XX зууны дэлхийн их өөрчлөлтүүдийг ямагт манлайлж байв. Протестантууд ядуу хоосныг өвчин эмгэгтэй адилтгаж Бурханы өршөөлд багтан орсны баталгаа бол эд хөрөнгөө өвлүүлэхээс татгалцаж өөрсдөдөө л олсон мөнгөө зөрцуулдаг байсныг европчууд “Протестантууд олсон юмаа бахтай амтархан идэж байхад католикчууд хоосон мөртлөө амар тайван унтаж байдаг” гэж ёгтолжээ. Магадгүй ХХ зууны хамгийн ашигтай бизнес аялал жуулчлал болсон биз! Харин Буддизм ертөнцийг үгүйсгэн үл таашааж улс төрийн бодлогоос хол байж хүчирхийллийг үгүйсгэн нийгэмд түгжигдмэл, идэвхгүй байр суурь баримталдаг зөвхөн оюун санааны шашин юм. Иймээс буддистууд нийгмийн хөгжилд их алгуур хандаж эдийн засаг, улс төр, оюун санаа, социаль хүрээнд голдуу консерватив үзэл баримталж нийгмийн шинэчлэл, хөгжилд алгуур ханддаг.
Ямартаа ч дэлхийн 6 тэрбум хүмүүсийн ихэнх хэсэг нь шашин шүтлэгээрээ нэгддэг ба Христосын шашныг 1 тэрбум 900 сая хүн, Исламын шашныг 780 сая хүн, индуизмыг 800,5 сая хүн, Буддизмыг 314,9 сая хүн, Онгон шүтэгчид 96,6 сая хүн, Сикхийг 18,8 сая хүн, Шашны сект бүлэглэлүүдийг 18,6 сая хүн, Иудаизмыг 17,8 сая хүн, Бөө мөргөлийг 10,5 сая хүн тус тус шүтдэг бол Шашингүй үзэлтэн буюу Атеистууд 876 сая хүн байдаг байна.
No comments:
Post a Comment