Шоко Асахарагийн “Аум шинрикёо”-гоос П.Даваанямын ”Чингисийн монгол төр”
Эрчтэй хөгжиж байсан Японы эдийн засгийн хурд 1970-аад оноос саарч улмаар 1990 оны дунд үе хүртэл зогсонги байдалд орсон нь тухайн үед Зүүн өмнөд Азийн орнуудыг бүхэлд нь хамарсан эдийн засгийн хямралын гол шалтгаан байлаа. Энэ хямралаас хамгийн удаан гарсан нь аанай л япончууд. Ямар ч хүнд үед бусдад муугаа үзүүлэхийг хүсдэггүй, ямагт инээмсэглэж, ядарч, зүдэрч, бухимдаж байгаагаа нууж чаддаг, тайван хүлцэнгүй, дотроо бодолтой, дороо суурьтай япон хүн хүртэл нийгмийн амьдрал дэгэн догон болоод ирэхээр тэсвэр алдаж, элдэв үймээн самуун, дэгдэхээс гадна итгэл үнэмшлээ гээж эхэлсэн байдаг. Нэг хоёр сар болов уу, үгүй юү Засгийн газар нь солигдоод …, парламентын хурлын танхим доторх уур амьсгал нь өнөөгийн Монголынхтой адил, хэлэлцэж амжуулахаасаа илүү хэрүүл маргаан, зодоон давамгайлна.
Эрчтэй хөгжиж байсан Японы эдийн засгийн хурд 1970-аад оноос саарч улмаар 1990 оны дунд үе хүртэл зогсонги байдалд орсон нь тухайн үед Зүүн өмнөд Азийн орнуудыг бүхэлд нь хамарсан эдийн засгийн хямралын гол шалтгаан байлаа. Энэ хямралаас хамгийн удаан гарсан нь аанай л япончууд. Ямар ч хүнд үед бусдад муугаа үзүүлэхийг хүсдэггүй, ямагт инээмсэглэж, ядарч, зүдэрч, бухимдаж байгаагаа нууж чаддаг, тайван хүлцэнгүй, дотроо бодолтой, дороо суурьтай япон хүн хүртэл нийгмийн амьдрал дэгэн догон болоод ирэхээр тэсвэр алдаж, элдэв үймээн самуун, дэгдэхээс гадна итгэл үнэмшлээ гээж эхэлсэн байдаг. Нэг хоёр сар болов уу, үгүй юү Засгийн газар нь солигдоод …, парламентын хурлын танхим доторх уур амьсгал нь өнөөгийн Монголынхтой адил, хэлэлцэж амжуулахаасаа илүү хэрүүл маргаан, зодоон давамгайлна.

Түүний байгууллага шиг хурдан өсч өндийн гишүүнчлэлийн хүрээгээ тэлсэн түүх нэгээхэн ч үгүй бөгөөд “Аум Шинрикёо”-гийн системийг мань Асахара тодорхой чиглэл хариуцсан хэд хэдэн бүлэглэл болгон зохион байгуулжээ. Нөлөөлөл нь нэмэгдэх хэрээр дотоод зохион байгуулалтаа өөрчилж, анагаах ухааны салбарын бүлэглэлийг Эрүүл мэндийн яам, эрдэм шинжилгээний бүлэглэлийг Шинжлэх ухааны яам,гардан тулааны урлагийг эзэмшиж дотоодын гишүүдээ хамгаалдаг бүлэглэлийг Тагнуулын яам болгох мэтээр өөрчилж яам бүрийд сайд томилон Шизүока аймгийн нутагт, япончуудын бахархал, бэлгэ тэмдэг болсон Фүжи уулын ойролцоох Камикюшикиг улмаар өөрсдийн бүс нутаг болгон зарлаад улс доторх “улсаа” байгуулж эхэлсэн нь нэг бодлын түүнийг гайхан ажиглах бусдын хувьд галзуу, солиотой гэж бодмоор үйл явц цааш өрнөх боллоо.


Дашрамд өгүүлэхэд “EBOLA” вирус 1994 онд Зайр улсад тархаж олон зуун мянган хүний амь насыг авч одсон юм. “Аум Шинрикёо”-гийн төв байрны агуулахаас дөрвөн сая хүнийг хөнөөхөд хүрэлцэхүйц химийн хорт хий бүхий торх олдсон нь япончуудыг айдаст автуулж, нэхэн бодох бүрий шар үс нь босдог тухайгаа япон хүн бүр ярьдаг. “Аум Шинрикёо”-гийн удирдагч Шоко Асахараг 1995 оны тавдугаар сарын 5-нд Камикюшики цогцолбор дахь “Зургадугаар Сатан” нэртэй барилгад нуугдсан байхад нь илрүүлж баривчилсан билээ.Ийнхүү япончуудын “оюун санааны эцэг”, ”ер бусын зөнч”, “онцгой хүн”, “улс орныг авран мандуулагч” хэмээгдсэн дуулиант нөхрийн хийрхэл эцэслэгдсэн хэдий ч олон зуун гишүүн, дэмжигчид нь гадаад руу дүрвэж Филиппин, Малайз, Тайланд, Индонезийн алан хядах байгууллагын гишүүн болцгоож ой шугуйд амьдарсаар буй талаар мэдээ ирсээр. 2000 оны долдугаар сард ОХУ-ын Аюулаас хамгаалах хорооны экс ажилтан, “Аум Шинрикёо” бүлгийн гишүүн Дмитри Сигачёв өөр дөрвөн хамтрагчийнхаа хамт баривчлагдав. “Аум Шинрикёо” хийгээд Шоко Асахараг шүүх хурал 18 жил үргэлжилж 2006 онд “Sacred Enperor of Japan” буюу “Японы ариун дээд хаан” цаазлуулсан билээ. Нийгэмд үүссэн хямралт байдлыг далимдуулж бухимдсан олныг ашиглан улс орноо аврах, мандуулах нэрээр алан хядах үйл ажиллагаанд шилжсэн “Аум Шинрикёо” хэмээх хэт харгис байгууллагын түүх япончуудад хэзээ ч мартагдашгүй сургамж үлдээсэн юм.

Хоёр: П.Даваанÿм хийгээд ”Чингисийн монгол төр”
Японд “Аум Шинрикёо” үүсч бий болсон нөхцөл байдалтай төстэй, төстэйгээр барахгүй бүр төвөгтэй үйл явц Монголд ужигран нийгэм, эдийн засаг хямарсан хэвээр. Энэ хэдэн жилд Монгол Улсад юу нэмэгдсэн бэ гэвэл ард түмний бухимдал. Хэт хуримтлагдсан бухимдал нэгэн цагт тэсэрч төсөөлж ч байгаагүй аюул дагуулахыг үгүйсгэж боломгүй. Долдугаар сарын 1-ний үйл явдал үүний нотолгоо болсон.
Шоко Асахара шиг нөхдүүд ч Монголд гараад ирэхийг байг гэх газар алга. Нийгэм хямрах тусам этгээд сонин санаа сэдэгчид хангалттай гарч ирдэг бололтой. Учраа олохоо байсан, амьдрах арга мухардсан, бухимдсан, ажилгүйдэл, ядууралд автсан олон содон санагдсан юуг ч, хэнийг ч дагахад бэлэн байдаг аж. Энэ бүхнийг үл нуршин “Чингисийн монгол төр” хэмээх төрийн бус байгууллагын тухай өгүүлэхийн өмнө “Аум Шинрикёо”-г сануулсан нь учиртай.П.Давааням гэдэг хүний санаачилсан энэ байгууллага өөрсдийнх нь нотолж буйгаар нэг сая гаруй гишүүн дэмжигчидтэй нь үнэн бол аль ч нам, хөдөлгөөн атаархам биш үү. Сүүлийн үеийн нам, хөдөлгөөнүүд байг гэхэд 87 жилийн түүхийг туулсан МАХН яаж ч чардайгаад ийм тооны гишүүнчлэлийг зөвхөн мөрөөдөж л чадах байх. Ер нь ч боломжгүй биз дээ.
Хэрэв андуураагүй бол 1990 оны эхээр, за бараг 1991 онд болов уу, “Дархан хилийн төлөө хөдөлгөөн” нэртэй байгууллага байгуулж буйгаа бусдад үл анзаарагдам туранхай, жижигхэн биетэй, шөвгөр цагаан залуу зарлаж байсан юм. Тэр бол Говь-Алтайн 0214 дүгээр ангид сумангийн улс төрийн орлогчоор ажиллаж байсан П.Давааням байлаа. Хилийн цэргээс тэтгэвэрт гарснаасаа (өөрийн хүслээр халагдсан ч байж магадгүй) хойш ийнхүү олон нийтийг хамарсан хөдөлгөөн байгуулахаар тэрбээр шийдсэн болов уу. Удалгүй Монгол төрийн тухай, Чингисийн төрийн зохион байгуулалт, хууль цаазын тухай бас ч сонирхолтой хэд хэдэн ном бүтээл гаргасан. Төд удалгүй “Чингисийн академи” хэмээх байгууллага байгуулж дуучин, загвар өмсөгч, эрдэмтэн, эмч, багш, улстөрч гээд (үлдээгүй мэргэжил бараг үгүй байх аа) бүхий л салбарын хүмүүст Чингис хааны академийнхаа шагнал олгож, гишүүнээр бүртгэж эхэлсэн юмдаг. Хожим гадаадын улс орнуудын тэргүүнүүдэд ч энэ цол хэргэмээ олгох болсныг сонсох боллоо. П.Даваанямын гэх үзэл номлол үүнтэй зэрэгцэн бий болж нэг л мэдэхэд эзэн Чингисийн 30 дахь ч билүү удмын хүн хэмээн зарлагдан “Монголыг үгүйрэл сүйрлээс аврах” тухайгаа тунхаглаж эхэлсэн байх юм. Үнэн эсэхийг мэдэхгүй ч түүнийг тойрон хүрээлэх хүмүүсийн тоо багагүй, гэхдээ хурдтай нэмэгдсэн нь үнэн. Улмаар “Чингисийн монгол төр” хэмээх илүү зохион байгуулалттай хэлбэрт шилжсэн цагаасаа хойш гишүүд, дэмжигчдийнхээ дунд бурханчлагдан шүтэгдэж түүнийг бүгд л (гэхдээ өөрийнх нь байгууллагынхан) “АХ” , “ИХ БАГШ”, “Агуу зөнч”, ”Ер бусын хүн”, “Оюун санааны эцэг” хэмээн нэрлэх болсон билээ. Яг л Шоко Асахара шиг байгаа биз.
Харин хачирхалтай үйл явдал ойрын өдрүүдэд өрнөж байгаа нь үүнийг бичих шалтгаан болсон юм. Арваад хоногийн өмнө “Чингисийн монгол төр” нийгэмлэгийнхэн 76 гишүүнтэй Улсын их хурал байгуулснаа зарлалаа. Бүр Үндсэн хууль барьж байгаад гишүүд нь тангаргаа өргөсөн гэнэ. Эдгээр 76 гишүүнийг нэг сая 600 мянган хүн сонгосон гэлээ. Хэзээ, хэдийдээ явуулсан сонгууль юм бол. УИХ-ын даргаараа “Их ах” , “Их багш” П.Даваанямынхаа төрсөн ах П.Даваадоржийг сонгож, Ёс зүй, Эдийн засаг, Улс төрийн гэсэн гурван байнгын хороог байгуулж, Ёс зүйн байнгын хорооны даргаар П.Даваанямын дүү П.Отгонбаяр нь томилогдсон гэж байгаа. Улмаар дөрвөн яамтай Засгийн газраа байгуулж Ерөнхий сайд , сайд нараа томилцгоолоо. Нэг бодлын балчир хүүхдүүд айл гэр болж тоглодог шиг л юм болж байна. “Хэн ч бидний талаар үг дуугараагүй, тайлбар хийхгүй байгаа учир хүлээн зөвшөөрч байгаагийн шинж “гэж Улс төрийн байнгын хорооны дарга гэх Төмөрбаатар нь мэдэгдэхдээ “Европт К.Маркс коммунизмын үндсийг тавьж байхад хэн ч дуугараагүй юм. Ингэснээрээ коммунизмыг хүлээн зөвшөөрч дэлхий дахинаа эмгэнэлт түүх эхэлсэн” гэж тодотгосныг олон хүн сонссон байх.Магадгүй түүний мэдэгдсэн шиг үнэхээр нийгэм “Чингисийн монгол төр”-ийн талаар юу ч дуугарахгүй байснаар эмгэнэлт түүх эхэлж байгаа ч юм бил үү.
Энд би П.Даваанямын байгууллагыг “Аум Шинрикёо”- шиг алан хядагч байгууллага болно гэж хэлэх гэсэнгүй. Харин зарим үйл ажиллагаа нь “Аум Шинрикёо” анх үүсэн байгуулагдаж, зохион байгуулалтад орж байсан процесстой тун төстэй байгаа юм. Нэн ялангуяа хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчидтэй тус нийгэмлэгийнхний хандаж буй хандлага, нөгөө Төмөрбаатарын мэдэгдсэн “Бидний талаар сөрөг, буруу зөрүү бичсэн болгоныг төрийн эсрэг гэмт хэрэг гэж үзнэ. Тэгээд цаазаар авахад ч буруудах зүйлгүй” гэсэн нь заналхийлэл болж сонсогдлоо. Хэвлэлийн хурал дээр өөрт нь хандаж байгууллагынх нь талаар асуулт тавьсан “Өдрийн сонин”-ы сэтгүүлчийг заналхийлж, танхимаас чирч гаргаад хөөж байгаа нь таатай санагдсангүй.“Бид одоо тууштай тэмцэнэ. Үүнийхээ төлөө үхсэн ч хамаагүй. Өнөөдрөөс эхлээд Монгол Улсыг гадаад, дотоодод зөвхөн “Чингисийн монгол төр” төлөөлнө. Монгол Улсын Ерөнхийлөгч ерөнхий зөвлөхөөрөө бидний их багш П.Даваанямыг ажиллуулах ёстой. Энэ бүхнийг Ерөнхийлөгчөөс гуйж байгаа юм биш шаардаж байна” хэмээн хэлж буй үгс ч тухайн үед Шоко Асахараг бүлгийн гишүүд нь хэрхэн өргөмжилж, тухайн үедээ Японы парламент, Ерөнхий сайдад тавьж байсан шаардлагынх нь шууд орчуулга шиг санагдсаныг яалтай. Миний мэдэхийн П.Давааням гуай сийрэгхэн, басхүү овжин, муу ч үгүй боловсролтой, хамгийн гол нь маш ихийг уншсан хүн шиг санагддаг. Болгоомжлохын учир хөөрсөн олон аюултай бөгөөд энэ нь нийгэмд аюул учруулж эцэст нь гунигтай сургамж, хожимдсон ухаарал үлдээдгийг тэрбээр маш сайн мэдэрч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Аливаа юм савнаасаа хэтэрч байгаагийн шинж ил тод заналхийлэл, сүрдүүлэг, эрээ цээргүй байдлаас нь анзаарагддаг. Энэ бүхнийг хаана хаанаа үл хэрэгсвээс “Аум Шинрикёо”-гийнх шиг бүлэглэл үүсч гарахыг хэн үгүйсгэж чадах юм. “Чингисийн монгол төр” шиг энэ олон төрийн бус байгууллагууд дор бүрийдээ УИХ, Засгийн газар, яамдаа байгуулаад Монгол Улсыг бид л залж жолоодох учиртай гээд зүтгэвэл юу болох бол оо. Гэхдээ П.Давааням Шоко Асахара биш, “Чингисийн монгол төр” ч “Аум Шинрикёо” биш нь аз юм даа. Монголд лав ийм аймшиг бүү болог.
No comments:
Post a Comment