Япон улс мөн Солонгос дахь "тусгай эрх ашгаа" Оросоор зөвшөөрүүлээд, Манжуураар дамжуулан Ази тивд нөлөөгөө ихэсгэж байсан тул Орос улс монголтой хиллэсэн хилийнхээ дагуу цэргийн ангиудаа байрлуулсан байлаа. Хүчирхэг гүрнүүдийн Алс Дорнод, Хятад дахь дайн, Орос, Хятадын хувьсгалт хөдөлгөөн манжийн зах хязгаар монголд нөлөөлж, зах зээлийн харилцаа нэвтэрч, гадаад орны үйлдвэрийн бүтээгдэхүүн шинэ сонин хачин зүйлс монголчуудыг гайхшруулан хоцрогдлыг нь ойлгуулж байв. Манжийн төрийн "Шинэ засгийн бодлого" монголчуудын "үндсийг таслах, шашныг сөнөөх" -д чиглэж, тусгаар тогтнолын төлөө босох нөхцөлийг бүрдүүллээ.
1911 оны зун VIII Богд Жавзандамба хутагтад бат-оршил өргөх үеэр зөвлөлдөн манжийн эрхшээлээс ангижрахаар шийдвэрлэсэн Ар монголын хаад ноёд, дээд лам нар чин ван Ханддорж тэргүүтэй төлөөлөгчдийг Орос улсад одуулав. Жавзандамба хутагт, Халхын хан нар нэр хамтарсан бичигтээ Гадаад монгол, Өвөр монгол, Барга, Урианхайн хязгаарыг багтаасан Их Монгол улсыг байгуулахдаа Орос улсаас тусламж авах, худалдааны зэрэг харилцаа тогтоох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Монголын төлөөлөгчдийг Орос улсын Гадаад явдлын яамны хэргийг түр эрхлэгч А.Нератов, Сайд нарын зөвлөлийн дарга П.А.Столыпин, II Николай хаан хүлээн авч уулзжээ. Оросын засгийн газар манжаас тусгаарлахыг дэмжилгүй, "Шинэ засгийн бодлого"-ыг зогсооход Хятад Монголын хооронд зуучлах амлалт өгсөн байна. Тэр үед Бээжинд сууж байсан элчин Коростовец, Оросын Гадаад явдлын яамны Алс Дорнодын газрын дарга, Монголын талаарх бодлогод шийдвэрлэх үүрэгтэй байсан Ж.А. Козаковт хэд хэдэн чухал санаа хэлж нөлөөлөхийн зэрэгцээ, шинэ засгийн бодлогоо зогсоохыг хятадуудаас шаардаж байв.
Монголчууд мөн оныхоо арван хоёрдугаар сард Хүрээний манж амбаныг нутаг буцаан засаг захиргааг нь халаад 29-ны өдөр тусгаар тогтносон улсаа тунхаглаж, Монгол улсын шашин төрийг хослон баригч Богд хаанд Жавзандамба хутагтыг өргөмжлөн, соёмбот шар тугаа мандуулав. Ийнхүү "монгол овогтон бүгдээрээ нийлж өөртөө улс болон тогтнож шашнаа мандуулах" , Монголын тусгаар тогтнолыг хоёр их хөрш болон бусад орнуудаар хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө уйгагүй тэмцлээ. Манж Чин гүрний захиргаанд байсан монгол овогтнууд Хүрээний засгийн газарт нэгдэхээ илэрхийлэн дагаар орж байсан боловч, дөнгөж байгуулагдаж байсан Дундад Иргэн улс өөрийгөө Манж Чин улсыг залгамжлагч, монголыг өөрийн нэг муж гэж үзэж байв. Богд хааны засгийн газар Франц, Англи, Герман, Америк, Япон зэрэг улсын засгийн газарт тусгаар тогтнолоо сэргээсэн тухайгаа мэдэгдсэн боловч хариу ирүүлээгүй тул хойд хөрш Орос улсад найдахаас өөр зам үлдсэнгүй. Тиймээс хоёр том гүрний завсар тэсч үлдэхийн төлөө тэмцсэн монголын ард түмний түүх эдгээр орнуудын түүхтэй харилцан хамааралтай өрнөлөө.
1912 оны нэгдүгээр сарын 21-нд Улиастай хотын манж жанжин, сайд нар бууж өгсөн ба Магсаржав гүн, Дамдинсүрэн гүн, Тогтох тайж, Хайсан гүн, Дамбийжанцан, Жалханз хутагт Дамдинбазар нарын удирдсан цэргүүд хятад цэрэгтэй 3 сар гаруй тулалдаж, 1912 оны наймдугаар сарын 7-д Ховд хотыг бүрэн чөлөөлснөөр баруун хязгаарт манжийн засаг захиргааг устгасан байна. Гэвч Дундад Иргэн улс монголын хувьсгалыг дарахаар Ховд руу цэрэг хөдөлгөв. Орос улс 1912 оны 5 дугаар сарын 6,14,18-нд Гадаад яамандаа зохион байгуулсан яамдын уулзалт дээрээ монголын асуудлаар баримтлах гурван гол зарчмаа тодорхойлжээ. Эдгээр нь: 1-д Хятадын Бүгд найрамдах улсын сюзеренитет дор Богд хаантай автономит Гадаад монгол улсыг байгуулах, 2-д автономит Гадаад монголд хятад гурван онцгой баталгаа өгөх, тухайлбал Гадаад монголд цэрэг оруулахгүй байх, колоничлохгүй байх, хятадын засаг захиргаа байгуулахгүй байх, 3-д Орос нь Гадаад монголд эдийн засгийн онцгой эрх, сонирхол олж авах байв. Дээрх зарчмыг тодорхойлоход Казаков, Нератов, Коростовец нар гол үүрэгтэй байжээ.
Ийнхүү Гадаад монголыг хятадтай харилцах автономит эрхтэй завсрын бүс болгохоор шийдэж хэрэгжүүлсэн юм. Орос улс XIX зууны дундаас шинжилгээний ангиа монголд илгээж материал цуглуулан, газрын зураг зэрэг хэрэглэгдэхүүн хийж ашиглаж байв. Дээрх газрын зургийг хийхэд оролцсон В.Л.Котвич Сангийн яамны Дорнод хэлтсийн тасгийн эрхлэгч байлаа. Энэ хэлтэс нь Азийн орнуудыг судлан Орос улсын нөлөөг улам бэхжүүлэх зорилготой байв. Мөн Сангийн яамыг Төв, Зүүн Азийг судлах "Оросын хороо"-нд төлөөлж байжээ. Дорно дахины судлаачид, засгийн газрын болон нэртэй хувь хүмүүс оролцож, ивээн тэтгэж байсан тус хороонд И.Я.Коростовец Гадаад явдлын яамыг төлөөлж байжээ. Котвич Азийн хэд хэдэн оронд оросын байгууллага, пүүсийг байгуулахад оролцож байсан тул улс төр, эдийн засгийн асар их өөрчлөлтийн тавцан хятад, монголын байдлыг сайн мэдэж байлаа. Котвич 1912 оны хавар (1912 оны 7 дугаар сарын 14-нд буцах замдаа захиа бичсэнээс үзэхэд) Ж.Цэвээн, К.М.Масков нарын хамт монголын хойд хэсэг, Орхон голын сав нутгаар хээрийн шинжилгээний ажлаар явж, монгол, түрэг хэлний үсэг бичгийн судалгаанд чухал хувь нэмэр оруулсан байна. Тэрээр Хүрээ, Монголын төв болон баруун аймгуудаар явж байхдаа сүм хийдийн төлөөлөгчид, янз бүрийн давхаргын хүмүүстэй уулзаж, тэр үеийн монголын амьдрал ахуй, засаг захиргааны байгуулал, нийгмийн харилцааг ул үндэслэлтэй судалжээ. Түүнийг монголд байх үед Оросын Гадаад яаманд монголын талаарх бодлогыг тодорхойлсон уулзалт болжээ.
Гадаад монголыг XX зууны эхэн үеэс сонирхох болсон Япон юуны өмнө Өвөр монгол дахь нөлөөний хүрээгээ Оростой дахин баталж авлаа. Япон Орос хоёр 1912 оны 7 дугаар сарын 8-нд нууц конвенци байгуулж, Өвөр монголыг Бээжингийн уртрагаар (Гринвичийн 116 градус 21 минут)хоёр хувааж,түүний дорнод хэсгийг японы,баруун хэсгийг оросын нөлөөний хүрээ гэжээ. Энэ конвенцийн дараа Орос улс, монголын талаар 5 дугаар сард тодорхойлсон зарчмуудаа 8 дугаар сарын 15-нд яамдын сайдууд, II Николай хаанаар хүлээн зөвшөөрүүлээд засгийн газрынхаа бүрэн эрхт төлөөлөгчөөр Коростовецийг Хүрээнд томилов. Коростовец 1912 оны 9 дугаар сард Нийслэл Хүрээнд иржээ. Оросын талаас Коростовец, монголын талаас да лам Цэрэнчимэд толгойлж байсан төлөөлөгчид Монгол хэмээх нэрэнд хамааруулах газар нутаг, статусын талаар маргалдаж, Коростовец хурал хаяж байсан боловч гэрээнд гарын үсэг зуржээ. Коростовец"Гадаад монгол" гэсэн томьёоллоос "Гадаад" гэсэн үгийг хасч, өргөн утгаар ойлгож болох "Монгол" гэсэн үгийг орос эхэд, "Монгол улс" гэсэн томьёоллыг монгол эхэд хэрэглэхийг зөвшөөрөх, "автономия" гэсэн грек гаралтай үгийг монгол эхэд "өөртөө тогтнож", "өөртөө эзэрхэх" ёс журам хэмээн хөрвүүлэхийг үл татгалзах зэрэг буулт хийсэн байна. Ийнхүү хоёрдмол утгатай болсон боловч, Хаант Оростой бие даан гэрээ байгуулсан нь монголын хувьд маш чухал ач холбогдолтой байлаа.
1912 оны 12 дугаар сард хятадын цэрэг Ховд руу дөхөж ирэхэд Орос болон түүний холбоотой Англи, Япон хятадад шахалт үзүүлэн цэргийг нь гэдрэг татуулсан байна. Өвөр монголд түрэмгийлсэн хятад цэрэгтэй Хүрээнээс илгээсэн монгол цэрэг 1913 оны турш өвөр монголчуудтай хүч хавсран амжилттай тулалдаж байсан боловч, Орос улс өвөрмонголоос цэргээ татсан тохиолдолд Монголд үзүүлэх тусламжаа үргэлжлүүлнэ гэсэн болзол тавьсан тул Хүрээний засгийн газар 1913 оны арван хоёрдугаар сард арга буюу цэргээ эргүүлж татахад хүрчээ.
Хүрээний гэрээнд сэтгэл ханамжгүй байсан монголчууд Оросын засгийн газрын удирдлагатай биечлэн уулзуулахаар Ханддорж тэргүүтэй хоёр дахь төлөөлөгчдөө (1912 оны 12 дугаар сараас 1913 оны 3 дугаар сар) явуулж, Ховдын хязгаарыг Монголд нэгтгэхийг Оросоор зөвшөөрүүлжээ. Мөн Орос улс монголын асуудлаар Хятадтай хэлэлцээ хийж байгааг мэдээд, Богд 1913 оны 5 дугаар сард Коростовецэд эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Үүний дараахан 1913 оны 6 дугаар сард Коростовец нутаг буцжээ. Ийнхүү Орос, Хятадтай Гадаад монголын хил хязгаар, статусийн талаар тохиролцож байх үед Коростовец монголын газрын зураг хийхэд оролцож байсан байна. Тэрээр монголд хийсэн тэмдэглэл, бусад материалаа ашиглан 1915 онд Санкт-Петербургийн ойролцоох Царское село-д "Монголд 9 сар: дипломат төлөөлөгчийн тэмдэглэл" дурсамжаа бичжээ.
Хүрээний гэрээнд сэтгэл ханамжгүй байсан монголчууд Оросын засгийн газрын удирдлагатай биечлэн уулзуулахаар Ханддорж тэргүүтэй хоёр дахь төлөөлөгчдөө (1912 оны 12 дугаар сараас 1913 оны 3 дугаар сар) явуулж, Ховдын хязгаарыг Монголд нэгтгэхийг Оросоор зөвшөөрүүлжээ. Мөн Орос улс монголын асуудлаар Хятадтай хэлэлцээ хийж байгааг мэдээд, Богд 1913 оны 5 дугаар сард Коростовецэд эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Үүний дараахан 1913 оны 6 дугаар сард Коростовец нутаг буцжээ. Ийнхүү Орос, Хятадтай Гадаад монголын хил хязгаар, статусийн талаар тохиролцож байх үед Коростовец монголын газрын зураг хийхэд оролцож байсан байна. Тэрээр монголд хийсэн тэмдэглэл, бусад материалаа ашиглан 1915 онд Санкт-Петербургийн ойролцоох Царское село-д "Монголд 9 сар: дипломат төлөөлөгчийн тэмдэглэл" дурсамжаа бичжээ.
Орос хятадын хэлэлцээ үе үе тасалдаж, дахин сэргэсээр жил гаруй болж, 1913 оны 10 дугаар сарын 23-нд (11 дүгээр сарын 5) Бээжин хотноо Орос -Хятадын тунхаглалд гарын үсэг зурж, нот солилцсон байна. Орос улс хятадаар Гадаад монголын автономийг зөвшөөрүүлжээ. Нот бичигт: Гадаад монголын өөрөө засах газрын хязгаарыг зүй нь урьдын Чин улсын Хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайд, Улиастайн жанжин, жич Ховдын сайдын захирсан хязгаараар хэмжээ болговоос зохимуй. Гагцхүү одоо нарийн нягт газрын зураггүй бөгөөд харьяат олон газрын засгийг явуулах газрын хязгаар хэмжээг бас тодорхойлон хуваагаагүй тул Гадаад монголын зах хязгаарыг лавлан .... хойч өдрөө зөвлөн тогтоовоос зохимуй" гэж заасан байна. Ийнхүү автономитийн хамрах нутаг нийт "Монгол" биш, зөвхөн Гадаад монгол" болжээ. Энэ нь Гадаад монголын хилийн асуудалд орон бүр өөр өөр саналтай байсныг харуулж байна.
Үүний дараахан 1913 оны 11 дүгээр сарын 5-наас 1914 оны 1 дүгээр сарын 5-н хүртэлх хугацаанд Орост очсон Монголын засгийн газрын төлөөлөгч Сайн ноён хан Намнансүрэн тусламж хүсэхийн зэрэгцээ Барга ба Өвөр монголыг оролцуулан Монгол улсын тусгаар тогтнолыг зөвшөөрүүлэхийг цөхрөлтгүй оролдсон юм. Сайн ноён хан Петербургт сууж байсан хятадын элчинд тусгай нот бичгээр: "... уул эзэн нь болох монголын газар нутгийг уг улсад эзэмшүүлж, хилийг тодорхойлохдоо зах нийлж байгаа бүх монголчуудыг оруулсан тийм хил хязгаараар хүлээн зөвшөөрөхийг шаардах болно" гэж байр сууриа илэрхийлжээ.
Сайн ноён хан Намнансүрэн монголыг мэдэх, өөртэй нь болон да лам Цэрэнчимэд, Чин ван Ханддорж, Хайсан гүн зэрэг нөлөө бүхий хүмүүстэй бичиг захидлаар харилцаж байсан Котвичийг чин вангийн зэргийн, алтаар хийсэн эрдэнийн Очир одонгоор шагнаж, Монголд санхүүгийн зөвлөхөөр томилуулах саналтай байсан боловч оросууд С.А.Козиныг явуулахаар шийджээ. Котвич 1913 оны гуравдугаар сарын 28-нд монголд хийсэн аяллынхаа тухай Эзэн хааны оросын газар зүйн нийгэмлэгийн хуралдаанд танилцуулсан бөгөөд монголд гурван сар орчим байхдаа хийсэн ажлаа нэгтгэн "Орчин үеийн монголын түүх улс төрийн хураангуй" (Петербург.1914) гэдэг ном бичсэн байна.
Сайн ноён хан Намнансүрэн монголыг мэдэх, өөртэй нь болон да лам Цэрэнчимэд, Чин ван Ханддорж, Хайсан гүн зэрэг нөлөө бүхий хүмүүстэй бичиг захидлаар харилцаж байсан Котвичийг чин вангийн зэргийн, алтаар хийсэн эрдэнийн Очир одонгоор шагнаж, Монголд санхүүгийн зөвлөхөөр томилуулах саналтай байсан боловч оросууд С.А.Козиныг явуулахаар шийджээ. Котвич 1913 оны гуравдугаар сарын 28-нд монголд хийсэн аяллынхаа тухай Эзэн хааны оросын газар зүйн нийгэмлэгийн хуралдаанд танилцуулсан бөгөөд монголд гурван сар орчим байхдаа хийсэн ажлаа нэгтгэн "Орчин үеийн монголын түүх улс төрийн хураангуй" (Петербург.1914) гэдэг ном бичсэн байна.
Хиагт хотод 9 сар гаруй үргэлжилж, 1915 оны зургаадугаар сард дууссан Орос, Монгол, Хятад гурван улсын гэрээгээр Орос Хятадын тунхаглалаар зөвхөн Гадаад монголыг Дундад Иргэн улсын эзэн эрхийн (сюзеренитет) дор орших автономит улс, Орос улсын ивээл хамгааллын (протекторат) нутаг гэж тохирсоноо монголд тулган хүлээлгэсэн юм. Богд хааны засгийн газар "Монгол улс" нэрийг хэрэглэхээс татгалзахад хүрчээ. Өвөр монгол нь хятадын нэг хэсэг болсон байна.
Орос хятадын тунхаглалаар тогтоосон Автономит монголын газар нутгийн Өвөр монголтой хиллэх заагийн асуудал "хурлыг эхлэх, тараах гол асуудал" болж байв. Бээжингийн хэлэлцээний үеэр яригдсан, Гадаад монголын хил болон баримтлах газрын зургийн асуудал Хиагтын хэлэлцээр дээр ч шийдэгдэж чадаагүй юм. Хятад өөрсдийн хийсэн бичгээ санал болгож, хилийн онц тэмдэгтэй газруудыг тодорхойлон бичүүлэхгүй гээд, газрын зураг баримтлахыг эсэргүүцэж байв. Оросууд манжийн эзэнт гүрний үед Өвөр монголын хилийг зааглан тогтоосныг үндэслэн харьяалах газрыг тогтоон, Хятад улс Ар монголтой хиллэх хилийн шугамыг хавсралт зургуудад улаан хөх өнгөөр зурж тэмдэглэхийг санал болгожээ. Харин "Орос монголын хилийг хэлэлцэж үл болмой" гэсэн цахилгааныг Монголын Бүгд ерөнхийлөн захирах яаманд явуулж, санаснаараа болгожээ.
Орос хятадын тунхаглалаар тогтоосон Автономит монголын газар нутгийн Өвөр монголтой хиллэх заагийн асуудал "хурлыг эхлэх, тараах гол асуудал" болж байв. Бээжингийн хэлэлцээний үеэр яригдсан, Гадаад монголын хил болон баримтлах газрын зургийн асуудал Хиагтын хэлэлцээр дээр ч шийдэгдэж чадаагүй юм. Хятад өөрсдийн хийсэн бичгээ санал болгож, хилийн онц тэмдэгтэй газруудыг тодорхойлон бичүүлэхгүй гээд, газрын зураг баримтлахыг эсэргүүцэж байв. Оросууд манжийн эзэнт гүрний үед Өвөр монголын хилийг зааглан тогтоосныг үндэслэн харьяалах газрыг тогтоон, Хятад улс Ар монголтой хиллэх хилийн шугамыг хавсралт зургуудад улаан хөх өнгөөр зурж тэмдэглэхийг санал болгожээ. Харин "Орос монголын хилийг хэлэлцэж үл болмой" гэсэн цахилгааныг Монголын Бүгд ерөнхийлөн захирах яаманд явуулж, санаснаараа болгожээ.
Монголын төлөөлөгчид нийт монголчуудыг хамарсан тусгаар Монгол улсын хилийг зааглан тогтоохдоо Орос улсын засгийн газар, түрүүчийн манжийн засгийн газраас гаргасан хил хязгаарын газрын зургийн дагуу нарийвчлан шалгаж тогтоох, Орос Монгол хоёр улсын хилийг улаан шар өнгөөр тэмдэглэх, Хятад Монгол улсын хилийг бор шаргал өнгөөр тэмдэглэж гарын үсэг тамга дарж баталгаажуулахыг зорьсон байна. Манж, Оросын хийсэн газрын зургууд нь эртнээс амьдарч ирсэн газар нутгаа тэмдэглэж ирсэн монголчуудын өвөрмөц газрын зурагтай ойролцоо байсан бололтой. Монголчуудын газрын зураг нь хилийн овоо нэг бүрийг нарийн тодорхойлсон зургийн өгүүлэл цэс хэмээх баримт бичигт үндэслэсэн, их төлөв улаанаар хилийн зааг шугам, харуул, өртөө зэргийг зурсан байдаг байв. Гэвч олон улсын жишгээр хийсэн зураг байсангүй.
Гурван этгээд өөр өөрийн байр сууриа баримталсаар байсан тул хэлэлцээр мухардалд орж байв. Гэвч японы түрэмгийлэлд шахагдаж байсан хятад, хүчинд автагдсан монголыг гэрээнд гарын үсэг зуруулах талаар Орос улс чармайлт гаргасны дүнд хэлэлцээр дууссан байна.Энэ гэрээгээр тогтоосон монголын автономийг хятадын цэрэг хүчээр түрэмгийлэн 1919 онд устгасан. Мөн гэрээнд Гадаад монголын хил хязгаарыг ерөнхийдөө хаанаас хаа хүрэхийг тодорхойлоод, гарын үсэг зурснаас хойш 2 жилийн дотор гурван талын төлөөлөгчид оролцсон тусгай комисс нарийвчлан тодотгохоор тогтоожээ. Энэ заалт хэрэгжилгүй явсаар 1945 онд ЗСБНХУ, АНУ, Англи гурван их гүрний удирдагчдын Ялтын бага хурал дээр дайны дараа Гадаад монголын (БНМАУ-ын) Статус-квог одоогийн байгаа хилээр нь тогтоох шийдвэр гаргасан байна.
No comments:
Post a Comment