Оросын умард болон баруун хилд Герман, Польш, Скандинавын орнууд, дээрх орны хүн ард үе улиран оршиж байв. Өөрөөр хэлбэл тогтвортой нэг л группийн ястан үндэстэн оросын уламжлалт өрнөд хөрш нь болсоор иржээ. Харин оросын дорнод хил хязгаарт Орос гүрэн сүүлийн мянган жилийн турш үргэлж тэлж томорсоор Ока мөрнөөс Номхон дөлгөөн далай хүрчээ. Тэнд байсан хэдэн арван ястан үндэстэн залгигдан, тухайн улс үндэстэн дэлхийн газрын зурагнаас арчигдан үгүй болсон юм. Орос улсын өрнөд, дорнод хөршүүдтэйгээ харилцах гадаад бодлого нь ч эрс ялгаатай байж ирэв.
Орос хүчирхэгжсэнийг Догшин хэмээгдэх IY Ивантай ихэвчлэн холбож ярьж, бичдэг. Гэтэл хэрэг дээрээ 1462 онд хаан ширээнд суусан III Иван Орос орныг хөл дээр босгох суурийг анхлан тавьсан юм. III Иван улс орноо татар-монголын хараат байдлаас ангижруулах зорилгод гадаад бодлогоо чиглүүлэхийн зэрэгцээ мөн Авсрийн гүрэн, Венеци. Англи гэх мэт өрнөд Европын тэргүүлэх орнуудтай холбоо тогтоож чаджээ.
III Иван эхэндээ татвар төлдөггүй болгох арга зам хайж байснаа, дараа нь Орос руу дайрсан татар-монголын цэрэгт хариу цохилт өгдөг болов. Mонголчуудын дунд хараахан нэвтрээгүй галт зэвсэг 1389 оноос Орост үзэгдэх болж, их бууны тусгай ангийн үндэс суурь тавигдаж эхлэсэн явдал “монголын цэргийн хүч илт давамгай” гэсэн нийтлэг сэтгэлгээ, айдас хүйтсээс ангижрахад нөлөөлсөн байна.

Улмаар XY зууны хоёрдугаар хагасаас Алтан Ордоос тасарч үүссэн Казаны хант улсын дотоод хэрэгт оролцон, өөрийн талын хүнийг хан ширээнд суулгах ордны хуйвалдаан зохион байгуулах, тэднийг өөр хооронд эвдрэлцүүлэн бутаргах идэвхтэй үйл ажиллагаа явуулж, сүүлдээ гадаад бодлого нь эзлэн түрэмгийлэх шинжтэй болж эхэлсэн байна. XVI зууны хоёрдугаар хагасаас Оросын гадаад бодлого илт түрэмгийлэх шинж агуулах болж, нутаг дэвсгэрээ Волга мөрнөөс Урал, Казанаас Каспий тэнгис хүртэл өргөтгөн тэлэх зорилгоо идэвхтэй хэрэгжүүлж эхэлжээ.
Морьтон нүүдэлчдийн байлдан дагуулсан төр улс цэргийн хүчний хуримтлалаар л хөдөлж байдаг. Цэргийн хүч л улс төрийг барьж байдаг гэсэн нүүдэлчин байлдан дагуулагчдын балмад үзлийг Орос шууд өвлөн хуулбарлаж, эзлэн түрэмгийлэгч болон хувирав. Оросуудыг хэдэн зуун жил монголчууд эзлэн түрэмгийлж байсан бол монголчуудын олон тасарсан улс, омог отгийг оросууд эзлэх эрин үе эхэлжээ. Түүхийн тавцанд Алтан Орд оршин тогтнохоо больж сууринд нь XYI зууны сүүлээр үүссэн Казаны хант Улс, Крымын хант улс, Астраханы хант Улс, Сибирийн хант улс, Ногайн Ордын улс зэрэг бие даасан хант улсуудыг Орос ээлж дараалан эзэлжээ.

Казаны хант улс: Оросын зүүн өмнөд этгээдийн хамгийн том, хамгийн ойр хөрш нь Казаны хант улс байв. Казаны хант улсад одоогийн Татар, Марийнск, Чуваш, Удмуртскийн холбооны улсууд болон Ульянов, Пензен, Саратов, Тамбов, Киров, Перм муж харьяалагдаж байв. 1436-1556 онд III Иван, IY Василий, Догшин хэмээх IY Иван гэсэн гурван хаан дамжсан, зуу гаран жилийн удаа дараагийн Орос-Казаны дайны дүнд 1557 онд Казаны хант улс Орост бүр мөсөн нэгтгэгдсэн. Догшин Иван гурван зуун жилийн өмнө Бат хаан Орос орныг эзлэхдээ энхийн гэрээ үсэглэн ялалтаа хуульчин батлаагүйтэй адил ямар ч бичиг баримт үйлдэлгүй шууд татвар хурааж эхлэжээ. Орсууд “Казан хотыг эзлэхэд цэргийн төдийгүй шашны, энгийн бүх эр хүйстэнг хүйс тэмтэрч, цорын ганц амьд үлдээсэн эр хүн нь Москвад хүргэгдэх ёстой хан байв. Казаны төрийн бүтэц, цэрэг армийг устгасан ч ардын бослого удаа дараа гарч оросуудад амар бууж өгөлгүй зовоожээ. Оросыг хүлээн зөвшөөрөөгүй Турк, Крым, Астрахан, Ногайн Ордын улсууд Казаныг ийнхүү эзлэсэнд дургүйцэж байв. Гэвч тэд хүчээ нэгтгэлгүй, эв нэгдэлгүй байж алгуурласаар, Орост дараа дараагийн улсуудыг ээлж дараалан амархан эзлэх боломж болгожээ.
Астраханы хант улс:Астраханы хант улс татарын хант улсууд дотор хамгийн цөөн хүн амтай, хамгийн жижиг улс байв. Астраханы хант улсын баруун хязгаар Кубан, Дон мөрөн хүрч, зүүн этгээдэд Бузан голоор Ногайн Ордтой хиллэж байв. Хөрш орнуудтайгаа энхээр зэрэгцэн оршихыг эрмэлзсэн бодлого барьдаг, илүү хүчирхэг Крымын болон Ногайн хант улсаас хамаарал бүхий энэ багахан орныг Догшин Иван 1554, 1556 онд хоёр удаагийн дайралтаар төвөггүй эзлэв.

Сибирийн хант улс: Сибирийн хант улс XVI зууны дунд үед өрнө хязгаар нь Уралын нурууны зүүн хяраар Казаны хант улстай хиллэн, баруун урдуураа Ногайн Ордтой хиллэн дорно талд Надым, Пима гол хүрч байв. Сибирийн хант улсад хот суурин газар бараг байсангүй. Ненц, коми, пермяк, манси, ханты, угро-фин, татар зэрэг олон ястантай. Баруун Сибирийг бүхлээр эзэлдэг өргөн уудам нутагтай энэхүү хант улсыг эзлэх нь нэн тэргүүний зорилго болсон Догшин Иванд дайрах шалтаг л хэрэгтэй байжээ. Нэгдүгээрт, Монголоор дамжин Хятадад гарцтай болох, хоёрдугаарт Камчаткийн хойгоор дамжин Берингийн тэнгист гарч далайн гүрэн болох хоёр давхар сонирхол байв. Сибирийн хант улс Сибирьт нэвтрэхэд дунд нь хана хэрэм маягаар оршин Орост саад болж байв.
Гэтэл1555 онд Сибирийн хант улсын хан Едигер өөрөө ихэд бэлэг сэлттэй элч илгээн ялдамссан байна. Едигер хан Оросууд нүдэн дээр нь Казаныг түрэмгийлж байхад урьд өмнөх тооцоогоо бодож байна гэж бодсоор нэг мэдэхэд хажуудаа татарын гурван хант улсыг нэгтгэсэн асар их нутаг дэвсгэр, хүн ам ихтэй, хүчирхэг хөрштэй болсондоо айн жийрхсэн нь энэ.

Догшин Иван хүний тоогоор тус бүр нэжгээд булга, нэжгээд хэрэм татвар болгон жил бүр тушаах биелэгдэх аргагүй нөхцөл тавин, Сибирын хант улсыг өөрийн хараат хамжлага улс болгосноо зарлигдажээ. Энэ нь жилд гуч дөчин мянган ангийн үс тушаана гэсэн үг байлаа. Англи, Францын гангачууд булгаар гоёдог болсон нь оросын балмад наймаачдыг Төв Ази руу даллан дуудсанаар оросын дорно зүг чиглэсэн түрэмгийллийг улам эрчимжүүлсэн гэхэд болно.
1556-1557 онуудад ангийн арьс үс бага авчирлаа гэж Сибирын хант улсын элч төлөөлөгчийг Москвад алжээ. 1563 онд Сибирын хант улсын хан ширээнд шинээр суусан Кучима Москвад татвар төлөхөөс татгалзаад зогсоогүй, Оросоос татвар хураахаар ирсэн элчийг бүрэлгэв. Улмаар Кучма оросуудад татвар үргэлжлүүлэн төллөө гэж Пермын манси, ханты нарыг шийтгэн залхаажээ.
Пермийн газар нутаг тухайн үеийн Оросын томоохон хөрөнгөтний нэг Строгоновын гэр бүлийнхэний мэдэлд байж. “Хувийн өмчид халдлаа” гэж гул барин Сибирыг тэр чигээр нь эзэгнэн хөрөнгө мөнгөө улам арвижуулах санаа агуулсан Строгонов баян, IY Иванаас “өөрсдийн хүчээр Кучимаг залхааж, Сибирийг буулгаж авах” зөвшөөрөл хүссэн байна.

Хаант засгийн зүгээс ямар ч гарз хохирол, хүчин чармайлт гаргахгүй Орос гүрэн томрох энэ боломжыг хаан дуртайяа хүлээн авч, 1575 онд Строгоновынхонд цэрэг армитай байх, эзэлсэн газар нутагт хамгаалах хэрэм цайз /кремль/ барих тусгай эрх олгожээ.
Строгоновынхон Ермакын козакуудтай хүч хавсран 1581-1583 онд хоёр жил байлдсаны эцэст Сибирийн хант улсын нийслэл Исгэлийг эзлэн авч ноёрхлоо тогтоов. Хоёр жилийн дараа Кучима оросын казакуудыг Сибирээс хөөн гаргаж чаджээ. I Федор хааны үед Орос орны хэргийг хэрэг дээрээ хөтөлж байсан Борис Годунов Сибирийг сайн дурын козакуудын хүчээр эзлэж хүчрэхгүйг ойлгон цэрэг армийн хүчээр Сибирийг эргүүлэн авах шийдвэр гарган, 1585-1598 оны хоёрдахь удаагийн дайнаар Сибирийн хант улсыг бүрмөсөн эзэлсэн байна.

Ногайн хант улс: XV зууны сүүлчээр Алтан Ордын сууринд үүссэн татарын улсуудаас Ногайн хант улс /одоогийн Оренбург муж, Башкир/ эрс ялгарч байв. Ногайн хант улс хүн ам ихтэй өөрөөр хэлбэл хамгийн хүчтэй том армитай. Бусад хант улсууд суурин амьдралд шилжсэн байхад ногайчууд адуун сүрэг олонтой, тоо томшгүй малтай, нүүдлийн мал аж ахуй голлон эрхэлдэг. Татар, башкир, татар, каракалпак, ногай зэрэг олон үндэстэн ястан тархай нутагласан, төвлөрсөн засаглалгүй. Ногайн хант улс Казаны хант улс, Астраханы хант улс, Сибирийн хант улс шиг Москватай цэрэг-улс төрөөр сөргөлдөхгүй найрсаг харьцаатай холбоотон байсаар, Орост 1557 онд дагаар оржээ.
Орсууд Сибирийг ихээхэн шохоорхож байв. Нэгдүгээрт, Монголоор дамжин Хятадад гарцтай болох, хоёрдугаарт Камчаткийн хойгоор дамжин Берингийн тэнгист гарч далайн гүрэн болох хоёр давхар сонирхол байв. Англи, Францын гангачууд булгаар гоёдог болсон нь оросын балмад наймаачдыг Төв Ази руу даллан дуудсанаар оросын дорно зүг чиглэсэн түрэмгийллийг улам эрчимжүүлсэн гэхэд болно.

Галт зэвсэг дэлгэрээгүй, хот суурингүй шахам, иргэншил нэвтрээгүй, төрийн зохион байгуулалт огт үгүй, Сибирийг оросууд хялбархан эзлэсэн юм. “Дэлхийн бөмбөрцгийн хуурай газрын томоохон хэсгийг эзэлдэг Сибирийн энэхүү орон зай итгэмээргүй шахам богинохон хугацаанд эзлэгджээ. Хэнээрхэлт козакууд голдуу сайн дурын түрэмгийлэгчид уралдан байж Сибирийг эзэмшихээр хөдөлцгөөж, кремль босгож, уугуул иргэдийг дарамталж хар булга авлуулан, түүгээр наймаа хийх худалдаачид нутгийн гүнд хүрчээ. Цаашлан Москвагийн заавраар газар эзэмшиж хөгжүүлэх ёстой тариачдаар дүүрэх болов. ” Галт зэвсэгтэй болчихсон орсуудын хувьд хэрэм нь зөвхөн батлан хамгаалах үүрэгтэй бус эзэлсэн газраа өөрийн боллоо гэдгийг бататгасан, ирээдүйн хот суурин газар, засаг захиргааны нэгжийн “шав” болж байв.
XYII зууны сүүлийн хагас, XYIII зууны эхэн буриадуудын хувьд хувь заяаны эгзэгтэй үе байлаа. Оросууд XYII зууны гучаад он гэхэд зүүн Сибирьт буюу монголын хилд хэдийн тулж очив. 1645 онд Байгаль нуур орчим, 1946 онд Дээд Ангар, 1648 онд Баргужин, 1665 онд Сэлэнгэ, 1666 онд Дээд Үдэд цэрэгжсэн гацаа байгуулж чадсан байна. Хүйтэн, хөндий дурьдагдах эдгээр он жил, суурь гацааны нэрсийн цаана өчнөөн олон энгийн хүний амь нас, амьдрал ахуй үрэгдэж, хувь заяа хэлмэгдэж байсан нь мэдээж.

1688 онд Баатар хунтайж Үд хот руу буриадуудаа оросуудаас чөлөөлөхөөр дөчин мянган цэрэгтэй хойшоо мордох гэж байгаад, Халх Ойрдын дайнд Галдан бошигттой тулалдахаар цэргээ буцаж татсан гэдэг. Оросууд үүнийг ашиглан тавнангуудыг эзэлж, монголын хилд тулж очив. 1689 оны Нерчийн гэрээгээр Буриадыг Оросых болсныг баталсан.
Их навигацийн үе XV-XVII зуунаас Испани, Португал хүмүүс далайн усан зам, арлууд болон эх газрыг нээж эхэлсэн билээ. Ийнхүү европчуудын эзэмшил нөлөөллийн бүсээ далайн замаар тэлж байхад, далайд гарцгүй Орос зөвхөн эх газрыг дамжин дорно зүг рүү тэмүүлж байв. “Хэдийгээр Орос нь Византын соёл бүхий загалмайн шашинт Европын гүрэн боловч энэхүү олон зуун жилийн монгол, түрэг болон тэдний угсаатныхантай хийсэн тэмцэл, хамтын ажиллагааны үед улам илүү дорножин генетикийн хувьд ч, соёлын хувьд ч европчуудаас ихэд хөндийрчээ. Иймээс ч “орос хүнийг сайн маажвал цаанаас нь татаар гарч ирнэ” гэсэн үг гарсан бололтой.”
Жийргэвч бүс

Оросын эх газрын идэвхтэй тэлэлтийн үетэй, манжуудын өмнөд Хятадыг эзэлсэн үе таарч байгаа юм. Чухам энэ үед оросууд Сибирийг эзэлж улмаар даур, нанай зэрэг олон ястан суудаг, хэний ч эзэмшил бус байсан Амар мөрний сав газрыг өөрийн болгож чадсан байна. Манжуурт хүртэл оросууд хэрэм цайзаа босгож эхлэв. “Орос дов” гэж нутгийн хүмүүс нэрлэдэг оросын хэрэмийн үлдэц бүхий газар одоогийн Цицикар хотын орчим олдсон гэж хятад эх сурвалжид тэмдэглэгджээ.
Манжууд Хятадыг бүхэлд нь эзлэсний /монголчуудын дэмээр/ дараа, XYII зууны наяад онд Манжуур орчим ба Амар мөрний савыг эзэмшилдээ байлгахын тулд 5000 цэрэгтэй 40 их буутайгаар оросуудтай дайтсан байна. Арван нэгэн сар тулалдсан дайн мухардалд орсон тул 1689 оны найман сард Нерчийн гэрээ байгуулан Орос, Манж Чин улсын хил болон худалдааны асуудлыг зохицуулсан байна. Гэрээний заалтаар Орос, Манж Чин улсын хоорондох ихээхэн хэмжээний газарт аливаа улсын хүн ардыг суурьшуулахгүй, хоосон жийргэвч бүс байхаар тохирсон байна. Ийнхүү оросууд өмнө нь эзэлсэн газраа орхин энэ нутгаас гарсан. Гэтэл хятадууд гэрээгээ зөрчин хятад-манж иргэдийг энд суурьшуулан “манжуурын хутгуур” гэгчийг үүсгэсэн түүхтэй. Жийргэвч гэх энэ бүс “Амарын асуудал” болон зуун тавиад жил үргэлжилсэн “хэрүүлийн алим” болон хувирсан билээ.
1689 оны Нерчийн гэрээгээр Буриадыг Оросынх болсныг баталсан. Ийнхүү буриад гэдэг нэр угсаатны нэр байснаа газар зүй-улс төрийн нэр болжээ. “Галт зэвсэг нэгэнт буй болсон байсан, хоёр талаараа хүчирхэг гүрнүүдээр хүрээлэгдсэн учир нүүдэлчин монголчууд хамаг хөрөнгө зоорьтойгоо чанагш дутаах бололцоогүй болсон байсан, Монголын дотоодын зөрчил тэмцэл хэтэрхий хурц байсан, “шарын” хэмээх Буддын шашны түвд хэлбэрийн урсгал Монголд бүрэн нэвтэрсэн зэрэг олон шалтгаанаар монголчууд анх удаа хятадуудад газар нутагтайгаа эд хөрөнгөтэйгээ эзлэгджээ. Энэ үеэс эхлэн Монгол нь Хятад, Орос хоёрын хоорон дахь өвөрмөц жийргэвч бүсийн үүрэг гүйцэтгэх болсон юм.”Европын соёлд улс орноо эргэн оруулахад голчлон анхаарч байсан Их Петр хааныг таалал төгссөний дараа I Екатерина хатан хаан дорнын бодлогод дахин анхаарал хандуулав. 1727-1728 оны Орос Хятадын хоорон дахь Буйрын хэлэлцээр гэгчээр зөвхөн “буриадыг” төдийгүй, Халхын бүрэлдэхүүнд байсан хатагин, салжиуд, сартуулыг таслан Орост өгсөн юм. Ийнхүү Орос гүрэн, Манж Чин улс шууд хиллэх болжээ. 1727 оны арван сарын 21-ний Хиагтын гэрээгээр Орос, Манжийн хилийг Эргүн голоор Абагайт толгод хүртэл заагласан. Орос-Хятадын хилийг Амар мөрнөөр шинэчлэн тогтоож, 1858 оны Айгуны гэрээгээр баталгаажуулжээ.
Оросууд эх газрын гүн рүү Хятадыг нэвтрүүлэхгүй байхын тулд Оросын аюулгүй байдлын бүслүүр бий болгохыг эрмэлзэж иржээ. Өмнийн шар аюулаас” сэргийлэх оросын энэ бүслүүр нь Түвд, Шинжаан, Монгол, Манжуур аж. “1899 оны 4 дүгээр сарын Англи-Оросын гэрээгээр Манжуур төдийгүй Монгол оролцоод их цагаан хэрэмээс хойшхи бүх нутаг нь Оросын нөлөөллийн бүс гэдгийг Британи хүлээн зөвшөөрсөн ба Шар мөрний сав газар англичууд нөлөөллөө хадгалахад дургүйцэх юм алга гэж хариуд нь оросууд толгой дохижээ.”Ийнхүү ХХ зууны эхэнд Оросын эзэнт улсын нутаг дэвсгэр ба түүний нөлөөллийн бүс түүхэндээ байгаагүй ихээр томорсон юм. Оросын нөлөөллийн бүст баруун талд нь Дорнод Түркестан, зүүн талд нь зүүн хойд Хятад дах Манжуур багтаж байв. Гэвч Түвд дахь сонирхол нь Балбаас хойшилж буй Английн сонирхолтой зөрчилдөж эхэлсэн ба Манжуураас урагшлан Гадаад далай руу чиглэсэн хүсэл нь Солонгосоор дамжин баруун тийш түрж буй Японы сонирхолтой тус тус мөргөлдлөө.
Д.Ганга
Д.Ганга
No comments:
Post a Comment