Tuesday, December 2, 2008

Монголчуудын бєєгийн шашин


Монголчуудын дотор єнєє vеийг хvртэл бєє шашны ул мєр хадгалагдсаар байгаа бєгєєд тэр нь нэн эрт vеийн монголчуудын шашин шvтлэгийн олон элементийг хэвээр vлдээсэн байдаг ажээ. Монголын бєєгийн шашны хамгийн дээд шvтээн нь тэнгэр юм. Байгалийн юм vзэгдэл бvхний цаана эзэн шvтээн байх боловч байгалийн бvх шvтээнийг захирсан дээд шvтээн нь тэнгэр билээ. Хvний нvдэнд харагдаж байгаа бодит тэнгэр буюу огторгуйн уудмыг байгалийн бvхий л юм vзэгдлийн эзэн гэдэг утгаар "хєх тэнгэр" хэмээн шvтнэ. Тэрхvv хєх тэнгэр, огторгуйн уудамд бvх ертєнц багтана, ертєнц хязгааргvй, иймээс тэнгэр хязгааргvй гэсэн утгаар "мєнх тэнгэр" хэмээн шvтнэ. Тэнгэрт бvх ертєнц багтана, тэнгэр бvхнийг захирна, иймээс хvн бол тэнгэрийн буюу орчлон ертєнц, байгалийн хуль ёсонд захирагдана гэсэн утгаар "мєнх тэнгэрийн хvчин дор" хэмээн шvтнэ. Аливаа vйл ажиллагаа бvхэн тэнгэрийн хуулиар явагдах учир зvй тогтлыг "Тэнгэрийн заяа", "Хормустын заяа" хэмээн нэрлэдэг. Заяа гэдэг нь зарлиг, хууль гэсэн утгатай vг юм. Хормуст гэдэг бол тэнгэрийн хаан гэсэн утгатай vг. "Хэрхэхийг тэнгэр мэдтvгэй" хэмээн бvхий л vйлдлээ тэнгэрт даалгадаг. Тэнгэрийн тааллыг дагавал аз жаргалтай болно гэсэн утгаар "зол заяа" хэмээн хvvрнэцгээнэ. Хvн бол тэнгэрийн тааллыг хvртэх хувьтай учраас "заяач" гэж нэрлэдэг. Тэнгэр єєрийн хууль зарлигаа хvмvvст мэдvvлэхийн тулд илч, тєлєєлєгчєє хvмvvст илгээдэг. Ийнхvv хvмvvсийн дунд тэнгэрийн элч, тэнгэрийн хєвгvvн болох хаад язгууртнууд, эсвэл бєє зайрангууд тєрдєг байна. Жишээ нь: Чингис хаан бол "мєнх хєх тэнгэрийн заяагаар тєрсєн хvмvvн арслан" (арслан бол араатны хаан, Чингис бол хvмvvний хаан) болой.

Монголчууд тэнгэртэйгээ хамт тэнгэрийн эрхэс болох нар, сар, оддыг шvтнэ. Бvр Хvннvгийн хаан єглєє наранд, vдэш саранд мєргєдєг байсан гэдэг. Мєн оддыг шvтвэл эрvvл энх, урт удаан насалж, баян чинээлэг болно хэмээн итгэдэг юм. Тэнгэрийн vзэгдлvvдийг "цахилгаан тэнгэр", "хярууны тэнгэр", "луу тэнгэр" гэх мэтчилэн нэрлэж шvтнэ. Ийнхvv шvтсэнээр тэнгэрийн уур хилэнг номхруулна гэж vздэг байна.
Тэнгэрийн мєнхийн дагуул нь газар шороо юм. Тэнгэрийг эцэг болой гэвэл эх нь газар болой. Монголчууд газар шороог "дэлхий ээж" хэмээн шvтдэг. Газар бол юмс vзэгдлийг хэлбэр дvрстэй, биетэй, нягт (єтгєн) болгодог гэсэн утгаар "этvгэн эх" хэмээн нэрлэдэг. Газар дэлхийн шvтлэгтэй холбоотой зан vйлийг хариуцан явуулдаг эмэгтэйг удган гэх бєгєєд энэ нь "этvгэн эх" гэсэн vгтэй холбоотой байж болох юм. Биет юмсын дотроос хамгийн vнэт эдлэл нь алт болдог учраас "алтан дэлхий" хэмээн дээдлэнэ. Газар эхийг шvтэхдээ тvvнд сvv, цагаан идээ гэх мэт идээний дээжээ єргєдєг. Ер нь монголчуудын шашин шvтлэгийн єргєл мєргєлийн ёс нь эрхэлдэг гол аж ахуй болох мал маллагаатай холбоотой бєгєєд малынхаа єсєн vржихийг бэлгэдэж, малын бvтээгдэхvvнийхээ дээжийг тэнгэр, газарт байнга єргєж байдаг юм.

Газар эхийг уул ус, гол мэрэн, хад чулуу, мод буттай нь хамт шvтнэ. Гэхдээ энэ бол тухайн мод чулууг шvтэж байгаа хэрэг биш, харин газар орны эзэн онгоныг шvтэж байгаа учраас фетиш шvтлэг гэж vзэж болохгvй. Нутаг газар бvхэн эзэн онгонтой бєгєєд тvvний байрлах газарт ямар нэг онцгой хад чулуу, уул овоо, ус рашаан, мод бут гарсан байдаг. Тэрхvv онгон шvтээнт газарт чулуугаар, эсвэл гишvv модоор овоо босгож тэмдэг тавьсан байна. Энэ бол ёсны байгаль дэлхийг шvтэгч бєє шашны сvм дуган нь юм. Нутгийн хvмvvс жилийн дєрвєн улирлын тэмдэглэлт єдрvvдээр овоонд идээний дээж болон эд зvйлсээр єргєл барьж , мал гарган ёслол vйлдэж, баяр наадам хийдэг. Овоог ихэвчлэн харгуй замын дэргэд босгодог нь тэр нутгаар зорчин явагчдын аяны дєрєє єлзийтэй байхыг бэлгэдсэн хэрэг юм. Иймээс тухайн нутгийн эзэн онгоныг хvндэтгэх vvднээс тvvгээр зорчин явагсад ямар нэг эд зvйлс єргєдєг заншилтай. Эс бєгєєс эзэн онгон хилэгнэнэ хэмээн болгоомжилдог болой. Ер нь монголчуудын эрхэлдэг нvvдлийн мал аж ахуй бvх талаараа байгалиас хамааралтай байдаг учраас байгалийг шvтэх ёс голлон дэлгэрчээ. Монголчуудын дунд буддын шашин дэлгэрэхэд овоо шvтэх ёс хэвээр хадгалагдан vлдсэн байна. Зарим их мєрєн, их уул хангайн овоог (жишээ нь, Бурхан халдун) бvр нэн эртнээс єнєєг хvртэл тахиж шvтэж ирсэн байдаг.

Монголчууд орчлон ертєнцийн эзэн - тэнгэр болон байгаль дэлхийн эзэн -газрыг шvтэхээс гадна айл гэрийн гал голомтын эзэн - галыг дээдэлдэг. Гал бол тухайн гэр бvлийн амин сvнс, тиймээс ч "гал голомт" хэмээн нэрлэдэг. Гал голомтоо унтраавал гэр бvл сарьниж, залгамж холбоо тасрана. Иймээс гал голомтоо баттай байлгах гэж, гэр бvлийнхээ аз жаргалыг ерєєн галыг тахин шvтдэг байна. Галдаа идээний дээж єргєнє. Гэхдээ галыг унтраана гэсэн утгаар архинаас бусад ундааг єргєхгvй, харин галыг улам асаан бадраадаг гэсэн утгаар єєх тосыг ихээр єргєдєг юм. Мєн гал бол аливаа муу муухай, бузар бохир бvхнийг ариусгагч гэдэг утгаар шvтнэ. Галд бохир муу юм єргєж болохгvй. Монголчууд харийн зочин гийчнийг, євчтєнийг, оршуулгад оролцогсдыг, vхэгсдийн хэрэглэж байсан эд зvйлсийг хоёр галын хоорондуур оруулж ариутгадаг. Эртний монгол овгууд єєрсдийн хамгийн дээд євгийг тогтоосон байх бєгєєд тэр нь ихэвчлэн адгуус амьтан, шувууны нэрээр нэрлэгдсэн байдаг. Нийт монголчуудын дээд євєг нь Бєртэ чоно, Гоо марал хоёр гэж "Монголын нууц товчоо"-нд тэмдэглэжээ. "Монголын нууц товчоо"-оос монгол овог аймгуудын дээд євгийн талаар дэлгэрэнгvй мэдээлэл авч болно.

Монголчууд жил бvрийн хавар мал тєллєж эхлэхийн ємнє шинэ жил буюу цагаан сар, намар бvр айраг цагаа элбэгших vеэр, тэрчлэн мал аж ахуйтай холбоотой аливаа vйл ажиллагаа эхлvvлэх, цэрэг дайнд мордох зэрэг бvхий л vйл ажиллагаанд орохын ємнє баяр ёслол vйлдэн уул овоо, ус рашаандаа их тахилга єргєдєг ажээ.
Бєє, удганууд мєн євчтэй хvнийг эмчлэх зорилгоор тахилга vйлдэж зан vйл гvйцэтгэдэг ажээ. Бєєгийн зан vйлийн гол ажиллагаа нь муу хvчийг зайлуулж, сайн хvчийг аргадан хэнгэрэг дэлдэж, дуулж бvжиглэх буюу бєєлєх явдал юм. Бєєгийн vйлдлээр хvмvvсийн vйл ажиллагаанд тєдийгvй байгалийн vзэгдэлд нєлєєлж болно гэж vздэг. Мєн бєєгийн нэг vйл ажиллагаа бол мэргэ тєлєг билээ. Монголчуудын дунд далны ясаар мэргэлэх арга єргєн дэлгэрчээ.

Бєє удганы далд нууц зан vйлvvд нь тэнгэр эцгийн зарлиг айлдал, газар эхийн хvсэл эрмэлзлийг тусгай аргаар мэдэрч сонсч аваад хvмvvст хvргэн мэдээлэх vvрэгтэй ажээ. Бєє, удганууд єєрєє хvмvvсийн дундаас бие сэтгэлийн онцлог байдлыг нь ажиглан мэдэж, шилж сонгосон шавьдаа мэдлэг чадвар, арга барил, зан vйлийн эд зvйлсээ нууцлан уламжлуулж иржээ. Орчин vеийн монголын дархад болон буриад угсаатны бvлгийн дотор бєєгийн ёс нэлээд эртний хэлбэрээрээ хадгалагдан vлдсэн байна.

Эх сурвалж: "Шашин судлал". УБ 2001

No comments:

: