Tuesday, December 23, 2008

Монголын "Аялдан Дагалдагч" Гадаад Явдлын яам


БНХАУ нь Түвд үндэстэн болон тэдний нутагийг өөрийн салшгүй хэсэг, газар нутаг маань юм гэж улайран зүтгээд, юу ч хийхээс буцахгүй болчихоод байгаа энэ эгзэгтэй үед Монгол улсын Гадаад Явдлын Яамны сайд яаран сандран байр сууриа илэрхийлжээ. Хятадын Олон Улсын Радионы вэб хуудасан дээрээ БНХАУлс түвд үндэстэний эсрэг баримталж байгаа бодлогыг бүрэн дүүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн улс оронуудын дунд монгол гэсэн нэр цохиж явна.
Түрэмгий харгис, хятадчилах, уусган үгүй болгох бодлого нүдний өмнө барисаар ирсэнийг мэдсээр байж яагаад ингэж яаран сандран уг бодлогыг нь сайшаан дэмждэг билээ? Монгол улс биднийг бас Түвд үндэстэний адил ийм хувь заяа тосоогүй гэж хэлчих хүн байна уу, хэрэв бид цаашид ийм байдалаараа байвал.
Монголоос гадна Куба, Венэсуэль, Комарын аралт улс, Ирак, Оман мөн Орос улсын сайдууд Түвд үндэстэний босон тэмцэж байгааг буруушаан БНХАУыг дэмжиж байгаагаа албан ёсоор илэрхийлсэн гэсэн байна. Үнэн худалыг нь мэдэхгүй. Хятадын тархи угаах мэдээ ч байж болно.



Зарим орнууд ТӨЗР хуулийн дагуу Лхас хотод гаран хүчирхийлэлийн гэмт хэргийг зохицуулсныг үргэлжлэн дэмжиж байна
Хятадын Олон Улсын Радио


Сүүлийн өдрүүдэд олон улсын хамтын нийгэмлэг Хятадын ТӨЗР Лxас хотод гарсан цохиж балбачин булааж дээрэмдсэн хүчирхийлэлийн гэмт хэргийг хулийн дагуу зохицуулсаныг ойлгон дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Кубын засгийн газар мэдэгдэл нийтэлж, хагалан бутаргагч хүчин Түвдэд хүчирхийлэлийн хэрэг өдөж, хүн хар эндэж шархадуулан, эд хөрөнгийн ноцтой хохирол учруулан, түүнээр дамжуулан Бээжингийн олимпийн наадмыг эвдэхээр оролдсон байна. Кубын засгийн газар үүнийг хатуу зэмлэн буруушааж байна. Хятадаас гадаадад суугаа дипломат төлөөлөгчийн газруудыг дайрсан нь Венагийн гадаад харилцааны Конвенцын үзэл санааг талхидаж байгаа хэрэг мөн. Кубын засгийн газар Хятадын дотоод хэрэгт хөндөлөнгөөс оролцож, Хятадын бүрэн эрх нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хорихроох оролдлогыг эрс эсэргүүцнэ гэжээ.
Венесүэлийн гадаад хэргийн сайд Мадуро Хятадад Венесүэлд суугаа элчин сайдад хандаж хэлэхдээ, Венесүэлийн засгийн газар Лxасын хүчирхийлэлийн хэргийн зэмлэн буруушааж, Түвдийг тусгаар тогтонуулахыг эрс эсэргүүцэж, Хятадын засгийн газрын хуулийн дагуу авсан арга хэмжээг дэмжинэ гэжээ.
Бүгд найрамдах Коморын аралт улсын гадаад хэргийн сайд Ахмад бин Саиеед Жафар Хятадаас Комород суугаа элчин сайдтай уулзахдаа, Түвдийг тусгаар тогтонуулах этгээдийн үйлдсэн хүчирхийлэлийн хэргийг хатуу зэмлэн буруушааж, Коморын засгийн газар ард түмэн Хятадын ард түмний улс орныхоо нэгдэл, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахыг төлөөл авсан бүх арга хэмжээг эрс дэмжнэ гэж илэрхийлсэн байна.
Иракийн гадаад хэргийн сайдын орлогч Лабеед Аббави Хятадаас Иракт суугаа элчин сайдад хэлэхдээ, Хятадын засгийн газрын Лxасын хүчирхийлэлийн хэргийг хуулийн дагуу зохицуулсныг Ирак дэмжиж байгаа бөгөөд Хятадын засгийн газар улс орныхоо энх тайван тогтвортой байдлаа хамгаалах хүчин чадалтай гэдэгт итгэж байна гэжээ.
Оманы гадаад хэргийн яамны нарийн бичгийн дарга Бадр Бин Хамад Ал Бусаиди Хятадаас Оманд суугаа элчин сайдтай уулзахдаа, Оманы засгийн газар Хятадын засгийн газрын холбодох ноцтой хүчирхийлэлийн хэргийг хуулийн дагуу арга хэмжээ авсныг ойлгон хүндэтгэж байна, Хятадын дотоод хэрэгт оролцохыг эсэргүүцнэ гэж илэрхийлжээ.
Монгол улсын гадаад хэргийн сайд С Оюун Хятадын төрийн зөвлөлийн гишүүн Дай Бин Гөтэй уулзахдаа, Тайвань болон Түвд бол Хятадын нутаг дэвсгэрийн салгаж болошгүй нэг хэсэг мөн гэж Монголын тал үзсээр ирсэн юм. Хятадын талын Лxасад гарсан хэргийг зохицуулахыг төлөө авсан арга хэмжээг ойлгон дэмжиж байна гэж илэрхийлсэн байна. \Урьхан орчуулж Баатар хянав \



Дуугүй сууж байхгүй юунд яаран сандран тэнэг алхам хийдэг амьтад вэ. Хэлэх ч үг алга.

Бас дээр нь нэг юм бичмээр санагдаад.
Зарим хүмүүс “Орос орон хажууд байхад Хятад улс биднийг яаж ч чадахгүй ” гэж үнэн гэнэн бодох юмаа. Тэрэн шиг худал юм одоо байхгүй. Бас Орос ах нар минь гээд л шүтэж бишрэхийг нь яана. Өнөө үеийн орос шиг түрэмгий нацист мафижсан үзэлтэй орон юун монголыг бодох. Монгол бол Оросын хувьд хятадуудаас ялгараад байх юм огт байхгүй. Хятад үндэстэний нэг салаа мөчир бол монгол юм гэхэд бол уухайн тас “Тийм байхаа мэдээд байсан юм” гэхээр л улс. Дээр нь асар том газар нутагтай, асар олон үндэстэн ястаныг багтаасан энэ хийсвэр улс нь өөрөө дотоодын элдэв салан тусгаарлах үзэлээ яаядаа гэж байгаа болохоор Хятадын эзэлэн түрэмгийлэх бодлогыг нэг их эсэргүүцээд байх нь юу л бол. Харин ч дугуй дугуйгаа олоод бие биендээ тусалж дэмжих биз.
ОХУын Кавказын улсуудын эсрэг явуулж байгаа бодлого жишээ нь Чечень, Дагестан дахь дайн гэх мэтийг, мөн үндэстэний цөөнхийн эрх чөлөөг бага багаар хумиж байгаа бодлогыг (дэлгүүрийн худалдагчаар зөвхөн слаав гаралтай хүн ажиллаж болно гэсэн хууль саяхан гаргаж байсаныг мартаагүй байх) бас ард иргэдийн дунд нь тархаж байгаа хэт үндэсрхэг нацист үзэл, хуучины ЗХУлсаа санан дурсан буцаж эзэнт гүрэний түрэмгий бодлого явуулахыг мөрөөдөх болсон зэрэгийг л санахад илүүдэхгүй, түм буман жишээ байна.
Хятад улс нь өөрөө дотороо үндэсний цөөнхүүд салан тусгаарлах үйл явцын эрчимжилтээс сэрэмжилэн болгоомжилж байгаагаас гадна нийгэм эдийн засагийн олон буман асуудалтай.
Ийм адилхан байдалтай, төстэй санаатай хоёр улс бие биенийгээ дэмжилгүй яахав дээ.
Тийм болохоор Монгол улсын гадаад бодлого маш ур ухаан шаардсан, туйлын гүн цэцэн байх ёстой атал ….. байж байгаа царайг нь … эхнээсээ ийм болчимгүй юм яриад явж байгаа нь үнэхээр… хэлэх ч үг алга.


Үүнээс гадна өнөөгийн монгол тэр дундаа УБ ихээр хятаджиж байгаа мэт надад санагдах болсон. Барилга байшингаасаа авхуулаад л яг л нэг хятадын нэг мужийн тосгон шиг. Хятад соёлд уусах нь Монгол ороныг бусадад харваас хятадын нэг хэсэг байна гэх аяс хандлагыг улам бүрээр нэмэгдүүлэх болно. Хөдөө орон нутаг нүүдэлчин амьдрал бараг үгүй, байгалиа сүйтгээд дууссан гээд МОНГОЛ ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ тодорхойлох юм үнэхээр хомс болж байгаа. Гэхдээ хятад юмнаас татгалз гэж байгаа юм биш. Хятадын соёл сэтгэлгээг тэнэг юм шиг сохороор битгий дагаасай гэж туйлаас хүсч байна. Хятадын сайн бараа бүтээгдэхүүнийг жишээ нь барилгын материалыг нь аваад хятад ур ухаантай хэлбэртэй байшин биш монгол ур ухаан хэлбэртэй, монгол ороны байгаль цаг уурт тохирсон байшин баримаар байна гэх гээд байна.
За за эцэсийн эцэст энэ бүх асуудал бол бид бүхэн уураг тархи толгойгоо ажилуулахаа болиж, сэтгэлийн дуудлагаа хайхрахаа больсоны үр дүн л дээ. Хувиа хичээж довоо шарлуулагчид олширсоны үр дүн. Хэлэх ч үг алга.

Кавказын “ зодоон “ дэлхийн шинэ дайны эхлэл биш биз?


1960 аад оны хүйтэн дайны үед оргил үе, цөмийн дайн гаран алдсан Кубын хямралаар ч Карибын тэнгист их гүрнүүдийн байлдааны хөлөг онгоцууд, одоо энэ Хар тэнгист байгаа шиг ийм ойрхон хөвж яваагүй аж. 1990 ээд оноос хойш тогтсон “ Хүйтэн энх тайван ” ( COLD PEACE )- ий үе эцэс болж халуун дайны эхлэл нь энэ Кавказын хямрал биш биз?
Монголчууд маань жижиг гэлтгүй мундаг амьтад болохоо дэлхийд нотолж чадсан Бээжингийн олимпын нээлтийн өдөр дэлхийн анхаарлыг татсан нэгэн хар бараан үйл явдал бол Кавказын хямрал юм. Монголчууд ч яахав дээр дооргүй баахан хөөрч гүйн, зарим улс төрийн хүчнүүд тамирчдынхаа амжилтаар улс төрийн ашиг хонжоо олох шоу болгохоо мартсангүй , ииймэрхүү дүр зургаар манайд олимп дууслаа. Харин энэ дайн дажин, үхэл зовлон, өнчрөл хагацал, нэгнээ буруутгасан дайсагнагч талуудын хэрүүл занал, дипломатчдын цөхрөл гээд л нэг л ёргүй юмнууд нэлээн удаан үргэлжлэх шинжтэй болчлоо.


Үйл явцын ерөнхий зураглал.

Бээжингиййн олимпийн нээлтийн өдөр (Энэ өдрийг сонгосон нь нь санамсаргүй хэрэг биш байх) Гүржийн зэвсэгт хүчнийхэн Өмнөд Оссетын салан тусгаарлагчдыг өөртөө зэвсгийн хүчээр нэгтгэхээр цөмрөн орсон. Тэд өмнөд Оссетын зэвсэглэсэн хүчнийхэн болон тус бүс нутагт байрлаад байсан НҮБ-ын энхийг сахиулагч хүчний мандаттай оросын армитай тулгарчээ. Бас ч гэж түр зуур илүүрхээд ч авч. Оросууд мэдээж хариу цохилт хийж гүржүүдийн “ намалдагийг таглаад “ зогсохгүй Гори болон Поти гэх мэт Гүржийн гол хотууд, гол замуудыг хяналтандаа оруулж авав . Европын холбооноос 2 талыг эвлэрүүлэхээр Францын гадаад хэргийн сайд Б.Кушнар тэргүүтэй нөхдүүд ирж “ Зургаан зүйлт төлөвлөгөө”- гөө танилцуулав. Мэдээж 2 хүч тэнцвэргүй “боксчдын зодоон “ болохоор Гүрж нь бууж өгч байж Б.Кушнарын санал болгосон эхний зүйл биелэхчээн болж гал зогслоо. Гэсэн хэдий ч талууд хямралаас өмнөх байсан байрлалдаа очно гэсэн санал нь биелэгдсэнгүй. НҮБ- ийн аюулгуйн зөвлөл дээр ОХУ болон АНУ төлөөлөгчдийн хооронд хүйтэн дайны үеийнх шиг нэг нэгнээ буруутгасан үг чулуудацгаах болжээ. Одой улс болох Гүрж, Орос “ах нарыг” ингэж өдөж чадсан нь мэдээжийн хэрэг тус бүс нутагт нөлөөллөө өргөтгөх гэсэн Сэм авга (АНУ )- ын явуулга гэж үзэхээс аргагүй , үүнийг ч В.Путин ил тод хэлж байгаа. Гүржийн одоогийн ерөнхийлэгч М.Саакашвили өрнөдийн ТВ үүдээр баахан “ уйлагнаж “ , Оросын ТВ- үүдээр Гүржүүдийн Оссетэд хийсэн “ геноцид “ - ыг сурталдах гэх мэтээр нөгөө үзэл суртлын дайн чинь ёстой жинхэнэ авалцаж байна. Хэдийгээр гүржүүд оросуудыг нутгаасаа хөөгөөд өгөхийг НАТО болон өрнөдийн холбоотнуудаасаа гуйвч цаадуул нь бас л юу юугуй тулахаас зайлсхийж , дипломат дарамт шахалт болон дэлхий даяар татсан мэдээллийн хэрэгслийн хүчирхэг тороороо үзэл суртлын дайн хийж эхэлсэн билээ.
Оросууд Абхаз болон Өмнөд Оссетын статус кво-г хүлээн зөвшөөрөх мэдэгдэл хийснээр хямрал дараагийн шатандаа оров. Хуучин Югославд “одой улс” байгуулж тоглодог өрнөдийнхний арга барилыг ОХУ хуулбарлах оролдлого хийсэн ч, галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөхийн үлгэр болж, Шанхайн тавын гол холбоотон болох Хятадуудаасаа ч дэмжлэг авч дөнгөсөнгүй. Хятадууд хашир улс Шинжаан-Уйгар , Төвд гээд бөөн проблем байхад юу гэж тэгж намба алдахав . ОХУ – ын энэ алхам нь тэднийг ганцаардахад хүргэж, энэ нь өрнөдийнхэнд бөөн олз болж тэд оросод үзүүлэх дипломат болон суртал нэвтрүүлгийн дарамтаа улам чангатгахаар болж байх шиг байна . Сөргөлдөгч 2 талууд дипломат харилцаагаа тасаллаа. Үйл явдлын өрнөлөөс одоогоор ийм ерөнхий зураглал гарч байна . Цаашид асуудал хэрхэн өрнөхийг цаг хугацаа л мэдэх хэрэг байх.


Хямралын цаад учир шалтгаан нь юу вэ ?

Энэ хямрал өнөөдөр гэнэт гараад ирсэн байж таарахгүй нь мэдээж. Үүний цаана мэдээж тус бүс нутгийн эдийн засаг, улс төр цэрэг стратегийн учир шалтгаанууд бий. Хэдийгээр өнгөндөө ОХУ , Гүржийн мөргөлдөөн мэт харагдавч, нэг талаас хүйтэн дайны ялагчид болох АНУ тэргүүтэй өрнөдийн холбоотнууд энэхүү стратегийн чухал газрыг хяналтандаа бүрэн оруулах гэсэн оролдлого , нөгөө талаас ОХУ хуучин ЗХУ – ын үед нөлөөнд нь байсан Кавказ болон Хар тэнгисийг өрнөдийнхэнд бүрэн алдах аюулаас зайлсхийх гэсэн оролдлогын илрэл гэж товчхоноор хэлж болох юм. Ингэхлээр яагаад Кавказын бүс нутаг их гүрнүүдийн сонирхлыг ингэтлээ татаад байгаа юм гэдэг асуулт урган гарч байна. Юуны өмнө Кавказ бол Каспийн тэнгисийг тойрсон нефть, байгалийн хийн ихээхэн нөөцтэй . Анх нефтийн хэрэглээ гарч , энэ түүхий эдийн стратегийн ач холбогдлыг мэдэх болсон үеэс л их гүрнүүдийн дунд ялангуяа тухайн үеийн Английн эзэнт гүрэн, хаант Оросын хооронд өрсөлдөөн эхэлсэн байдаг. 19-р зууны эхэн үед Кавказын нефть тухайн үеийн дэлхийн хэрэглээний тал хувийг нийлүүлж байсан түүх бий. Одоогоор нөөцийн төвшин дэлхийд тийм дээгүүр орохгүй ч эдийн засаг болон стратегийн ач холбогдлоороо “ өнгөө алдаагүй “ байна. Энэ нь нэг талаар дэлхий зах зээл дээр өрнөсөн түүхий эдийн огцом өсөлт Каспийн өртөг ихтэй нефтийг эдийн засгийн үр ашигтай болсон, нөгөө талаар , өрнөдийнхэн дорнод Европд олсон стратегийн давуу байдлаа Кавказаар өргөтгөн ОХУ-ыг “ бүслэж” авахаар санаархаж буйтай холбоотой .

Өрнөдийн “Шеврон” гэхчилэн нөлөө бүхий олон фирмүүд энэ бүс нутагт идэвхтэй ажиллаж байна. Гүржийн хувьд энэ баялгийг зөөх хамгийн тохиромжтой байрлалтай байгаа нь их гүрнүүдийн сонирхлыг татсан хэрэг. Энэ нь ч бас гүржүүдэд зарим горьдлого төрүүлж байгаа. Манайхантай ялгаа юу байхав , ядуусын зовлон төстэй шүү дээ. Манайхан дээхэн үед ОХУ аас Хятад руу нийлүүлэх хий дамжуулах хоолойг нутгаараа явуулчих санаатай байсан ч Хятадууд “ санаалаад” өртөг зардалд хэмнэлттэй ч болиулсан гэдэг. Тэрийг бодвол Гүржүүд хоёр ч нефть, хийн хоолой нутгаараа татуулаад авсан. (ЗУРАГ №1 үзнэ үү ) Тэр нь гүржүүдийн гол хөзөр л дөө. Гүржийн уламжлалт эдийн засгийн салбар вино дарс, цай гэх мэт явуургүй болж нефть хийн хоолойноос л гол төсвөө авах болж байх шиг байна даа гүржүүдийн хувьд. Хүйтэн дайны үед “ коммунизмын халдвар “- аас сэрэмжлэх үүднээс баруун Европд хэрэгжүүлсэн Маршалын төлөвлөгөө гэж алдартай эд бий . Гэхдээ миний хувьд АНУ болон өрнөдийн холбоотнуудад өнөө үед тэгж их мөнгө зарж , дагуул орнуудаа хөл дээр нь босгоод байх шаардлагагүй гэдгээ мэдэж байгаа . Яагаад гэвэл өрнөдийнхний санаархлыг сөрөөд зогсчих хуучны ЗХУ шиг “ аавын хүү “ байхгүйгээс хойш...

Вашингтон болон өрнөдийнхний хувьд ойрын болон холын 2 үндсэн зорилт байгаа боловуу. Ойрын зорилт нь Каспийн тэнгисийн нефтийг зөөх хамгийн дөт зам болох Гүржийг хяналтандаа оруулах, тухайн бүс нутгийн энергийн гол нийлүүлэгч ОХУ-ыг аажмаар шахах , энэ салбарт Ойрхи дорнод шиг өрнөдийн фирмүүдэд ашигтай давуу байдал олгох зэргүүд юм. Холын зорилт нь Евроазид бүрэн ноёрхлоо тогтооход тухайн бүс нутгийн ач холбогдлыг мэдэрсэний үндсэн дээр хийж буй дэс дараатай алхмуудын нэг нь боловуу. Геополитикчид Евроазийг “ Дэлхийн зүрх “ гэж санаандгүй нэрлээгүй биз. Москвагын хувьд энергийн салбар амин чухал ач холбогдолтой учраас Каказад хийж буй Өрнөдийнхний “даварсан үйлдэл” тэвчээрийг нь барж байх шиг . Дорнод Европ болон Балтикт НАТО- гийн пуужингийн системүүд ярайж, Украйнд жүржийн хувьсгал гарсан гээд өрнөдийнхний угсраа мэхнүүдийн дээрээс Гүржийн хямрал нэмэгдсэн нь Орос “ баавгайг” хилэгнүүлэхэд хүргэсэн бололтой . ОХУ болон НАТО – гийн баруун хил үндсэндээ Украйн , урд хэсгээрээ Гүрж гээд шууд залгагдах байдалтай болжээ.
Энэ нь Оросуудад цэрэг стратегийн маш эвгүй нөхцөлд оруулж байгаа бөгөөд үүнийгээ оросууд сайтар ойлгож Кавказд хүчтэй реакци үзүүлж байх шиг байна.Ямартаа ч өнөөгийн уур амьсгал, урьдын их дайнуудын оршил болсон процессуудтай нэн төстэй байгаа нь болгоомжлол төрүүлэх үндэстэй . Ямарч дайны өмнө нэг жижиг улс өөрөө юмуу тэр улсад хэрүүлийн алим тодроод , түүнийг тойрсон их гүрнүүдийн дипломат болон хэвлэлийн хэрүүл гараад, цаашлаад массын ухамсрыг дайнд бэлдэх гэх мэт сценари нь бол ижил байдаг. Дэлхий 1-р дайны цучил нь Сараевод болсон , 2-р дайных Польшид гэх мэт. Хэрвээ энэ хямрал дайн болоход хүрвэл хүн төрөлхтөн цөмийн сүйрэлд хүрэх нь дамжиггүй. Эрх мэдэл, олз ашигийн төлөө улайран хөөцөлдөгч хүчирхэг бүлэглэлүүд байсан цагт, тэдний арилжааны үзэл суртал , улс төр эдийн засгийн тогтоц хүн төрөлхтөнийг ноёрхож байхад жирийн хүмүүс бид амар заяагаа үзэхгүй байхдаа.

Дэлхийн гуравдугаар дайны эхлэл болж болох юм


Энэтхэгт террорын ажиллагаа үйлдсэнтэй холбогдон RU-нэтүүд чухамдаа дэлбэрч: тодруулвал блогчид Энэтхэгийн хойгийн мөргөлдөөний тухай аугаа их зөнч Вангагийн хэлснийг иш татацгааж байна. Тэр ийм явдал 2008 онд болно гээд хэлчихжээ. Чухамхүү энэ хэрэг явдал дэлхийн гуравдугаар дайн эхлэх гарааны цэг болно гэсэн таамаглалыг Ванга дэвшүүлж байна. “АиФ” сонины сурвалжлагч Оросын ГХЯ-ны дипломатын академийн профессор, улс төр судлаач Игорь Панаринд хандан энэ болгоомжлол аль хэр үнэний хувьтай болох тухай лавлаад, тэр дэлхийд болж буй хэрэг явдлын өрнөлтийг хэрхэн үзэж байгаагаа хуваалцжээ.

-Энэтхэгт террорын ажиллагаа чухамдаа аяндаа болчихсон юм. Их шуугиан дэгдсэн ч, террористууд үйлдлээ нарийн зохион байгуулжээ гэж хэлэх аргагүй. Энэтхэгт үйлдсэн террорын ажиллагаа нь Энэтхэг, Пакистаны хоорондын түгшүүртэй байдлыг шатлан өргөжүүлэх зорилготой юм. Энэ нь тодорхой. Гэхдээ энэ моргөлдөөнийг дэгдээсэн бас нэг илүү чухал шалтгаан бий, үүнийг тагнуулын албаныхан дэлхийн олон нийтийн мэдээллийг хэрэгслүүдийн анхаарлаас холдуулах ажиллагаа гэж нэрлэдэг. Энэ тохиолдолд одоо ялангуяа АНУ-д гарсан хурц хямралаас хэвлэлийн анхаарал хөндийрч байгаа хэрэг юм.

-Та өөрийн тайлбарыг нотлон юу дурдаж болохсон бол?
-Беназир Бхуттог амь үрэгдсэний дараа Пакистан эдийн засаг, улс төрийн тогтолцооны хямралд орсон юм. Энэ бол цөмийн зэвсэгтэй мусульман, лалын гүрэн. Өмно нь Ираны лалын зэвсгээс эмээж байсан АНУ Энэтхэгт террор болсны дараа тарж бутрахын ирмэгт ирсэн Пакистан цөмийн зэвсэгтэйд санаа зовохгүй байгаа нь хачирхаатай биш гэж үү.Сүүлийн хоёр гурван жилд мөргөлдөөнт байдал илт багассан юм. Саяны террорын ажиллагааг илэрхий сүрдүүлэх үүднээс үйлдсэн. Бид гардан гүйцэтгэгчдийг ярихгүй, гэхдээ энэ тохиолдолд захиалагчдын тухай яръя. Уг ажиллагааг үйлдсэн байдал бас л хачирхантай: дахиад л 2001 оны есдүгээр сарын 11-ний адил огт байхгүй байгууллага террорыг үйлдсэн гэдгээ хүлээжээ. Энэ нь уг ажиллагааг жинхэнэ зохион байгуулагчид бүс нутгийн гадна байгааг харуулж байна.

-Та есдүгээр сарын 11-ний хэрэг явдалтай харьцууллаа. Энэ нь мөн л дэлхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыгхөндийрүүлэх ажиллагаа байсан уу? Юунаас?
-Бен Ладен мэдээлэл-суртал нэвтрүүлгийнхээс өөрөөр ямар ч холбогдолгүй энэ ажиллагааг зохион байгуулагчдын нэг зорилго, байж болох хамгийн аймшигтай төлөвлөгөөний нэг нь миний бодлоор, Орос, АНУ-ын хооронд цөмийн мөргөлдөөн гарах магадлал байсан юм. Ерөнхийлөгч Путин (тэгэхэд Ерөнхийлөгч байсан, өнөөдөр бол Ерөнхий сайд) дэлхийг цөмийн сүйрлээс аварсан гэж би боддог.Тэр үед Орос стратегийн цөмийн хүчний сургуулилт хийж байсныг би дурдах байна. Харин террорын ажиллагааны дараа АНУ-ын бүх цөмийн хүчнийг байлдааны хамгийн их өндөржүүлсэн, ингэхдээ Карибын тэнгисийн хямралын үеийнхээс ч илүү өндөржүүлсэн бэлэн байдачд оруулсан юм. Өөрөө хэлвэл дэлхий бараг тэр чигээрээ цөмийн дайны ирмэгт дэнжигнэж байсан бөгөөд харин Ерөнхийлөгч Буш 4 цагийн турш бен Ладенаас л лав нуугдаагүй байх.Угтаа улс орныг удирдах шижим нэлээд хэдэн цаг алдагдсан юм. Энэ үед Оросын удирдлага, биечилэн Ерөнхийлөгч туйлын өндөр зохион байгуулачттайгаа харуулж, байдалд дээд зэргээр тохирсон арга хэмжээ авсан билээ. Тэгээд манай сургуулилтыг зогсоосон. Путин утсаар Бушийг олж яриад, энэ тухайгаа мэдэгдэж, ингэснээр түгшүүртэй байдаи цаашид шатлан өргөжих аюулыг арилгасан юм. Чухамхүү тэгэхэд Ирак, дараа нь Афгаыистаныг эзэгнэж, Афганистаны нутагт америкийн цэрэг орсны дараа мансууруулах бодис тээвэрлэдэг замын хөдөлгөөн хэд дахин идэвхижсэн өөр нөхцөлд энэ хямралыг шийдвэрлэсэн юм.

-Одоо Пакистаны байдал ямаршуухан байна вэ?
-Пакистан хэрэг дээрээ хямралын ирмэгт байгаа бөгөөд түүний хил орчмын нутгуудад байнга тулаттдаан болж байна. Америкийн нисэх хүчин Пакистаныг, тухайлбал пуштун омгийнхон таран суусан бүсийг олон удаа бөмбөгдөж, тэнд энгийн хүмүүс байнга хэлмэгдэж байсныг дурдах байна.Америкчууд Пакистаны тагнуулын албадыг удирдах их боломжтой байгаа нь мэдээж. Тиймээс түгшүүртэй байдал шатлан өргөжих нь дэлхий нийтийн санхүүгийн хямралаас шалтгаална, АНУ-ын автомашин үйлдвэрлэдэг гурван компани асар их мөнгө өгөхийг гуйж, ингэхгүй бол эдгээр компани сүйрнэ, олон арав, магадгүй олон зуун мянган жирийн америк хүн гудамжинд хаягдах нь мэдээж. Энэ нь АНУ-ын дотоодын асуудлаас анхаарал хөндийрүүлэх сайхан хэрэгсэл юм.

-Одоо АНУ-ын ороод байгаа хямралын тэр үе шатыг та хэрхэн тодорхоилохсон бол?
-АНУ тогтолцооны хямралд орсон нь мэдээж. АНУ-д иргэний дайн гарч магадгүй хэмээн бие биеэсээ огт хамааралгүй Америкийн буурьтай судлаачид (нэг нь Даллас, нөгөө нь Нью-Йоркийнх) миний дараа мэдэгдсэн юм. Хугацааны тухай гэвэл би 2009 оны намар, харин тэд 2012 он гэсэн юм.

-АНУ-д иргэний дайн гарах ямар ямар угтвар нөхцөл бүр одоо байна вэ?
-АНУ-д 20 мянган хүнтэй тусгай зориулалтын хүчин байгуулж байна. АНУ-ын дотоодод армийн хүч хэрэглэхгүй байх тухай бүр XIX зууны хуулийг зөрчин ингэж байгуулж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 4700 хүнийг нэгэнт дайчилсан бөгөөд ирэх хагас жилд бас 15 мянгыг авна. Ингэснээр тус орны удирдлага АНУ-ын нутагт олныг хамарсан эмх замбараагүй явдлыг дарахаар бэлтгэж байна.АНУ-д байдал хяналтаас гарч байгааг харуулсан сүүлчийн нэг хачин жигтэй тохиолдол бол Нью-Йоркийн нэг супермаркетад барааны хямдрал болох үеэр тэнд хэвийн гэж хэлэх аргагүй бөөн хүн нэг худалдагчийг дарж алсан явдал юм. Үүнийг дэлхийн телевизийн бүх сувгаар үзүүлсэн билээ. Дөрвөн цагдаа энэ хөөрхий худалдагчийг аврахаар оролдоход тэднийг шатан дээр унаган, дээгүүр нь гишигчин өнгөрсөн байна.Энэ нь олныг хамарсан, тухайн үед бөөн хүмүүсийн түрэмгий зан төрх ямар байгааг харуулсан анхны баримт юм. Ийм баримт бүр ч олон гарах нь тодорхой бөгөөд одоо байгаа үндэсний гвардийн анги салбаруудад хүч нэмэх тусгай зориулалтын дээрх хүчийг АНУ-ын дотоодод байдлыг тогтворжуулах үүднээс байгуулж байна. Тиймээс Энэтхэг улсад эрүүл саруул санаа бодол хангалттай гэдэгт би найдаж байна. Тус орны эрх баригчид болсон террорын ажиллагааны бодит шалтгааныг ойлгож чадна, тиймээс түгшүүртэй байдал шатлан өргөжихгүй.

-Дмитрий Медведев 12 дугаар сарын 4-нд Энэтхэгт айлчилж эхлэх ёстой (уг ярилцдага энэ өдрөөс өмнө нийтлэгдсэн юм). Орос, Энэтхэгийн хамтын ажиллагаа ямар байх бол гэж та таамаглаж байна вэ?
-Ийм айлчлал болох гэж буйд бид маш баяртай байна. Дашрамд тэмдэглэхэд, Латин Америкт Дмитрий Медведедийн айлчилсанд би бас баяртай байгаа. Юуны өмнө Фидель Кастротай уулзсан нь Медведевийн хийсэн бэлгэдлийн шинжтэй маш чухал алхам мөн.Түгшүүртэй байдал шатлан өргөжихийг зогсоох нь чухамхүү манай Ерөнхийлөгчийн үүрэг мөн хэмээн надад санагдаж байна, Энэтхэг манай хоёр эртний андууд. Путин 2001 онд дэлхийг цөмийн дайнаас аварсны адил Медведев дэлхийн дайн болж мэдэх аюултай энэтхэгншкистаны мөргөлдөөнөөс 2008 онд дэлхийг аварна хэмээн найдаж байна.

No comments:

: