Буурал түүхийн бахархмаар баатарлаг боловч бартаат замыг туулж ирсэн монголчууд угсаатны хувьд одоо ямар байдалтай байгаа бол? ХХ зуун. Энэ зуун хүн төрөлхтөнд үнэхээр их гайхамшигт зүйлсүүдийг бөөн бөөнөөр нь бэлэглэжээ. Энэ л зуунд хүмүүс хямралыг давж асар их шинэ нээлт, гайхамшигуудыг бүтээж техникийн шинэ хувьсгалууд хийж, сансарыг эзэмшиж өндөр соёл иргэншилтэйгээр шинэ зууны босгон дээр тулж иржээ.
Гэхдээ дан ганц сайн сайхан дэвшлүүд энэ зуунд байсангүй. Хүмүүс ямар нэгэн гайхамшигт нээлтүүдээ эхлээд өөрсдийнхөө эсрэг хэрэглэсээр ирсэн юм. ХХ зуунд дэлхийн 2 том дайн гарч Химийн, Бактерлогийн, Атом-Цөмийн зэвсгийг хүн, хүн дээрээ туршиж урьд өмнө хэзээ ч сонсогдоогүй аймшигт өвчин, харгис хэрцгий аллага хядлага, аймаглан устгалт, худал хуурмаг шудрага бус зүйлсүүд бүгд л энэ зуунаар овоглогдож олон улс үндэстэн, ард түмэн тэдгээрийн золиос болж, их зовлон зүдгүүрийг амсжээ. Хүн төрөлхтөн ийнхүү улам хөгжин дэвшиж, өсөн үржсээр өдгөө бараг 5 миллиардаас хол давсан ч гэлээ пирамидыг бүтээсэн эртний Египетчүүд, Элленизмын грекүүд, Ромын латинчууд, Месопотамийн Ассир, Вавилон, Шумерчүүд, Америкийн Ацтек, Маяaчууд, Инкүүд бүгд түүхийн их хүрдэнд уусан алга болжээ. Харин тэдэн шиг соёл иргэншил, түүхэн үйл явдлыг хүн төрөлхтний түүхэнд үлдээсэн Монгол угсаатан одоо дэлхийд 6 сая орчим байдаг ажээ. Эдгээрээс 3,6 сая нь БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах мужид байдаг. Хятадын Ганьсу, Хөх нуур мужид Шар мөрний хойд урд хэсгээр аж төрдөг өөрсдийгөө цагаан монголчууд гэдэг Монгорууд 191,6 мянга, өөрсдийгөө Шарайголын монголчууд гэдэг Ганьсу мужийн Дуншаанууд (Дуньсянь) буюу Саянчууд, 373,9 мянга, Хятадын Ганьсу, Чинхай мужийн Бао-Аньчууд 12,2 мянга, Өвөрмонголын Хар мөрөн муж, Шинжаанд тус тус оршдог Дагуурууд 121,4 мянга, Ганьсу мужийн уйгарууд 12,9 мянга байдаг бол Афганьстаны Герат, Бадакшин, Майман мужид аж төрдөг, Цагаадайн хаант улсын үлдэгдэл 20.000 Моголчууд гэж байдаг.
0,5 сая нь ОХУ-ын Буриад, Тува, Халимаг улсад байдаг. Буриад нутгийг Оросууд 1622-1648 онд өөрсдийнхөө эзэмшилд авч 1654 онд Ангар мөрний эрэг дээр Иркутск гэдэг шинэ цайз байгуулан дагаар орсон Буриад зоныг захирах болсон. Монгол Манжид эзлэгдсний дараа буюу 1727 онд Орос-Манжийн Буурын голын хэлэлцээрээр буриадын нутаг дэвсгэр бүрмөсөн Оросын харъяанд орж Монголын умард хил Эргүнэ мөрнөөс баруун тийш Хиагт, Тагна Урианхай, Алтайн нуруу хүртэл хилийн шугам тогтоохдоо хөвсгөлийн хязгаарыг Оросын мэдэлд оруулжээ. Гэвч тусгаар байдлаа хадгалж үлдсэн Дархад, Цаатангуудын эх оронч тэмцэлийн үр дүнд тэнд оросын нэг ч цайз бэхлэлт босоогүй юм. Буриадууд одоо Оросын харъяанд 1 тойрог, 16 аймгийн зохион байгуулалттай 350000 шахам хүн амтай автономит улс хэлбэрээр оршиж байна.
1607 онд Ижил мөрөнд нүүдэллэн очсон Халимагууд 1655 онд Оросын хаанд элч илгээн тус улсын холбоотон нь болон суухаар тохирчээ. Тэд Шарын шашин шүтдэг Зүүн гарын хаант улс, Монголчуудтай үргэлжийн харилцаатай байж өөрсдийн соёл, уламжлалаа тэр чигээр нь хадгалж үлдсэн өвөрмөц хүмүүс юм. Халимагийн Аюук (1670-1724) хаан Петр I хаантай гэрээ байгуулан Оросын өмнөд хилийг Кавказынхан, Туркуудээс хамгаалах болсноор Оросын цэргийн гол холбоотон болов. Халимагууд зүгээр нэг Оросын харъяанд байсан жижиг угсаатан байсангүй 1681 онд Башкирыг Орост нэгтгэхэд, 1710 онд Туркын эсрэг дайнд, 1709 онд Шведтэй хийсэн Полтавын тулалдаанд, 1728 онд Персийн дайнд, 1786 онд Оросууд Кавказыг эзлэн авч Крымын хаант улсыг бут цохиход, 1910-1814 оны Орос-Францын дайнд (Ялангуяа алдарт Бородины тулалдаанд) тус тус Оросын гол холбоотон болж оролцож байжээ. Напелеон “Соёлт хүн төрөлхтөн дайн байлдааны үед жигд цэмцгэр хувцас, ёслол төгөлдөр жагсаал, нижгэр бөмбөр гэх мэт цэргийн урлагийн соёлыг харуулах ёстой. Оросын армийн дунд хүн иддэг зэрлэгүүд байгаа ба тэдгээр махчдаас болж эр цэрэг ид хаваа үзүүлж чадахгүйд хүрч байна. Та тэр зэрлэгүүдийг турхирч араас нь Оросын армийн хүч чадал гэж хийрхэж буй нь инээдэмтэй хэрэг. Харин би тэр зэрлэгүүдтэй бус тантай, Оросуудтай тулалдахыг хүснэ” гэж Оросын хаан I Александрт захидал илгээж байлаа. Энэ дайнд халимагийн Түндэв, цэрэнжав Баруун монголоос ирсэн Жамъян, Цэвэгжав нарын удирдсан Халимаг цэргүүд Оросын армийн бүрэлдхүүнд явж Австари хүртэл тулалдаж Оросын хаанаас их шан харамж авчээ. Иймээс их яруу найрагч А.С.Пушкин өөрийн шүлэгтээ “Талын нөхөр Халимаг” гэж онцлон тэмдэглэсэн байдаг. 1917 оны хувьсгалын дараа Халимагийн олон сурвалжтан, ноёдууд Франц, АНУ уруу цагаачилсан бөгөөд Ижил мөрөндөө үлдэн өлсгөлөнд нэрвэгдсэн халимаг ах дүү нартаа 1922-1923 онд Монголын АЗГ-аас тусламж үзүүлж байсан тухай архивын мэдээ байдаг. Халимагууд нь одоо Астраханы губернд багтсан 10 аймаг, 150000 шахам хүнтэй Ойрадын Батут, Хэрэй, Дөрвөд, Хошууд, Харнуд, Тэлэнгит овог, яс орсон Автономит улс хэлбэрээр оршиж байна.Үндэстэн гэдэг бол түүхийн энгийн категори биш, нийгмийн хөгжлийн тодорхой үед үүссэн маш том ойлголт. Урьд нь угсаатныг Капиталист харилцаа ялсны үр дагавараар Үндэстэн бий болсон гэж үздэг байжээ. Соёл иргэншлийн онолоор Үндэстэн гэдэг нь угсаатнуудын нийгмийн хөгжил гүнзгийрч, эдийн засаг, улс төр, үнэт зүйлсүүд нь нэгдмэл шинжтэй болж тэдний дунд нэг эрх ашиг бүрэлдэн бий болсон нөхцөлд үүссэн хэмээн үздэг. XIII зууны үед нүүдэлчин олон угсаатны дунд гарч ирсэн газар нутаг, тусгаар байдал, эв найрамдал, Чингис хааны нэр төр гэх мэт нийтлэг ашиг сонирхол одоог хүртэл Монгол үндэстний дунд хэвээр байгааг тэдний туулж өнгөрүүлсэн түүх гэрчилнэ. Үндэстэнд хэл маш чухал үүрэгтэй. Үндэстэн бүрэлдэх явцад нутгийн нэг хэл, аялгуу нь үндэстний хэлний бааз суурь болохоос гадна цааш бичгийн хэл болж хөгждөг. Тухайлбал, Монгол үндэстэн XIII зууны үед бүрэлдэхэд Хамаг язгуурын Монголчуудын хэл аялгуу Монголын бичгийн хэлний үндэс болсон, Орос үндэстний хэл нь Москвагийн аялгуу, Франц үндэстний хэл нь Парис ба тэр орчмын Галли аймгийнхны аялгуу, Хятад үндэстний хэл нь Бээжин аялгуу, Японых Хоньшу арлын аймгуудын аялгуу тус тус болжээ. Ийнхүү үндэстний хэл бүрэлдэх элемент аль эрт үүсэх боловч жинхэнэ боловсронгуй болж цааш хөгжих нь нийгмийн хөгжилтэй шууд холбоотой. Жишээ нь, Орос хэлний суурь нь Х зууны үед тавигдаж XYI зууны үед үндэстний хэл болж бүрэлджээ. Мөн хүчирхэг улсын хэл улсынхаа хөгжилтэй шууд хамааралтай байдаг. Индоевроп хэлний аймагт багтдаг эртний арийчуудын Санскрит хэл, Ромын патриц нарын Латин хэл эзэд нь мөхөж үгүй болсон ч эдүүгээг хүртэл бичгийн уламжлалаа хадгалсаар үлдсний гол учир нь “Бие баатар бол нэгэн үеийн, Билиг баатар бол мянган үеийн баатар” гэдэг үгийн баталгаа билээ.
Харин дэлхийн тусгаар тогтносон олон зуун улс орнуудад монголчуудыг төлөөлж буй Монгол улсын хүн ам өдгөө 2,43 саяд хүрчээ. Эдгээрийн 95 хувийг Монгол угсаатан, үлдсэнийг нь казах, тува, чантуу, цаатан гэх мэт харь угсааны хүмүүс эзэлдэг. Монгол угсаатнаас 77,5 хувийг халхчууд эзэлнэ. Халх гэдэг нэр анх ХIY зууны хагасаас тэмдэглэгдэх болж Батмөнх даян хаан 6 түмний нэгийг халх болгож Ү хүү Алгиболд, ХI хүү Гэрсэнз нартаа хуваан захируулжээ.
“Хангай хаанд нутаглан сууж
Харь дайсанд чину Халх болсон
Халуун аминд чину Түшээ болсон
Ирэхийн үзүүр Харахын харуул болсон
Халх түмэн чину Тэр бүхий бэр ажаамуу” хэмээн магтагдан Монголд биеэ даасан угсаа болов.Гэрсэнз, Алчиболдын дараагаас Халхын 12 отог нь Алчиболдын Жарууд, Баарин, Хонгирад, Баяд, Үжээдийн “Өвөрлөгч 5 отог, Гэрсэнзийн 7 отог гэж салжээ. Гэрсэнзийн хатан Хатунхай 7 хөвүүндээ халхыг 12 отог болгосон нь:
1. Ашихай Үнэгэд, Жалайр
2. Ноёнтой Бэсүд, Илжигэн
3. Ноонох Горлос, Хэрсүүд
4. Аминдурал Хүрээ, Цоохор
5. Дарь Хөхүйд, Хатагин
6. Далдан хөндлөн Тангуд, Сартуул
7. Саму бума Урианхай
Харь дайсанд чину Халх болсон
Халуун аминд чину Түшээ болсон
Ирэхийн үзүүр Харахын харуул болсон
Халх түмэн чину Тэр бүхий бэр ажаамуу” хэмээн магтагдан Монголд биеэ даасан угсаа болов.Гэрсэнз, Алчиболдын дараагаас Халхын 12 отог нь Алчиболдын Жарууд, Баарин, Хонгирад, Баяд, Үжээдийн “Өвөрлөгч 5 отог, Гэрсэнзийн 7 отог гэж салжээ. Гэрсэнзийн хатан Хатунхай 7 хөвүүндээ халхыг 12 отог болгосон нь:
1. Ашихай Үнэгэд, Жалайр
2. Ноёнтой Бэсүд, Илжигэн
3. Ноонох Горлос, Хэрсүүд
4. Аминдурал Хүрээ, Цоохор
5. Дарь Хөхүйд, Хатагин
6. Далдан хөндлөн Тангуд, Сартуул
7. Саму бума Урианхай
Ашихайн эзэмшил дэх Жалайр, Үнэгэд отог нь “З олхунуд, 5 хотгойд” гэсэн 8 хошуу болсон. Хотгойд 5 хошуу нь одоогийн Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан нуур сумаас урагшаа Завханы Нөмрөг, Тэлмэн сумыг хамардаг. Харин Олхунуд нь ХYII-ХХ зуунд Засагт ханы хошуунуудад хаяагүй тархсан нь голдуу Ховдын халх сумдуудаар одоо оршин сууж байна. Ноёндойн эзэмшил дэх отог нь “5 бэсүд, 2 илжигин” гэсэн 7 хошуу болсон. Илжигин 2 хошуу нь одоогийн Увс аймгийн Туруун, Зүүнхангай, Өндөрхангай, Цагаанхайрхан сумдыг хамардаг ба өдгөөг хүртэл Илжигин халх гэж алдаршсан билээ. Харин бэсүд нь олхунудтай ижил Засагт ханы хошуунуудад энд тэндгүй тархаагүй нь Ховд, Говь-алтайд голлон үлджээ. Саму-бумаагийн эзэмшил дэх Урианхайн 2 хошуу, Манжийн эрхшээлийн үед хамгийн их эсэргүүцэл, тэмцэл хийж байсны улмаас Халхын бусад аймаг хошуунуудад нялцаагдаж, өртөө улаа, харуулын албанд хөөгдөж байсан нь одоогийн Говь-алтай, Ховд, Баянхонгор, Хөвсгөл аймгуудаар тархжээ. Хатунхай өөрийн 6-р хүү Далдан хөндлөнд Халх түмний Сартуул, Тангууд 2 жада овгийг өгчээ. Монголчууд ХIII зууны Өрнө зүгийн харь улсыг Сартуул гэж тэмдэглэж эхэлсэн гэж судлаачид үздэг. Чингис хааны хийсэн хамгийн том аян дайн болох Хорезмын дайнаар олон урчуудыг олзлон Монголд авчран Орхоны хөндийд нутаглуулсан гэдэг. Тэдний үр сад нь тус нутагт үе улиран нутаглах болсон “гавьяаг” нь Хар-Хорум хоттой холбон тайлбарлаж болохоос гадна баталгаа гэвэл Даян хаан Монголын гол түмэн Халхад Сартуулыг онцлон оруулсан нь түүний давхар баталгаа юм. Ямар ч гэсэн сартуулууд нь тангудууд шиг (ХII зууны Хашин орон Ся Сяо) Засагт ханы үймээнээс дайжин Өвөрмонгол руу орсонгүй өөрийн ноён Далдан хөндлөнгийн үр садад захирагдсаар (Халхын бүх тайж нар хиад-Боржигин учир) одоо халх дотроо 22 овог бүхий нэлээд том угсаа болжээ. Сартуулууд нь одоогийн Завханы Түдэвтэй хүртэлх 9 сумдыг хамардаг. Харин Ноонох, Аминдурал нарын эзэмшлийг “Үхрийн бөөр” шиг олон овог, аймгуудыг нийлүүлж бий болгосон бөгөөд мөн үүн дээр 1639 онд Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг Халхын Шарын шашны тэргүүн цолоор өргөмжлөн түүнд халхын ноёдууд албатаасаа шавь болгон өргөснөөр Шар бүсийн орд буюу Их Шавь нар үүсчээ. Хүрээний ойролцоо цуглуулснаар Монголын төв, өмнөд, зүүн зүгийн олон аймаг, сумдад маш олон овог одоо ч бүртгэгдэж байдаг. Одоогоор судлаачид Халхад 400 орчим ясны овгийг бүртгэн судлаад байна.
Баруун Монголын угсаатнууд: Баруун Монгол гэж яагаад бичих болов? Бид уг нь нэг цогц угсаатны тухай үзэж байгаа юм биш үү? Яагаад ийм ялгарал гарах болов оо? Үүний хариултыг Ч.Чимидийн “Өрнө-Дорно” гэдэг шүлгийн урвуу утгаас олж авч болох ч юм шиг санагдана. Баруун Монголчууд яагаад тусгайдаа ийнхүү тэмдэглэгдэн, онцлогдох болов оо? Гэвэл тэд тусгаар тогтнолынхоо төлөө тууштай тэмцэж, өөрсдийн соёл-уламжлалаа тэр чигээр нь хадгалж үлдсэнд орших болов уу гэж үзнэ.
Зүүн гарыг эзлэхийг удтал санаархсан Манж нар аятай нөхцлийг ашиглаж 70000-хан лан мөнгө зарцуулан байж өөрсдийнх нь тусламжтайгаар, удтал тэмцсний үр дүнд маш амархан эзэлжээ. Хамгийн их эсэргүүцэл үзүүлсэн тэднийг Манж нар 2 аймаг, 10 хошуу болгон Тэнгэр уулаас наашаа татан Алтай, Увс нуураар нутаглуулах болжээ. Баруун монголчууд одоо ч энэ зохион байгуулалтаараа байгаа юм. Үүнд: Дува сохороос гаралтай эртний сурвалжит Дөрвөд угсаа. Дотроо 30-аад яс, овгоос бүрэлддэг ба XY-XYII зууны үед Дөрвөн Ойрадын холбоонд багтаж Тэнгэр уул, Эрчис мөрнөөр нутаглаж байжээ. 1753 онд Дөрвөдийн Цэрэн тэргүүтэй ноёдууд өөрийн хаан Даваачид дургүйцэн албат нараа авч Манжид дагаар орсон тул Дөрвөдүүдийг тусгай газарт нутаглуулан Дөрвөд Далай ханы аймаг болгосон нь одоогийн Увс аймгийн Бөхмөрөн, Сагил, Түргэн, Давст, Баян-өлгийн Цагааннуур, Ховдын Дөргөн сумдад хамаарагдана. Баядууд мөн л Монголчуудын эртний сурвалжит угсаа бөгөөд XII-XIII зуунд Сэлэнгэ мөрөн, Жидийн голд нутагладаг Жида, Хээрийн, Дуклас баяудууд байсан. Баядууд нь XY-XYII зууны үед Дөрвөн Ойрадын холбоонд багтаж Тэнгэр уул, Эрчис мөрнөөр нутаглаж байгаад 1754 онд Манжид эзлэгдэн Манж нар тэднийг 10 хошуу бүхий Үнэн зоригт ханы аймаг болгон Увс нуурын зүүн талаар нутаглуулжээ. Баядууд дотроо 29 элкэн (яс)-тэй одоогийн Увс аймгийн Малчин, Хяргас, Зүүнговь, Тэс, Наранбулаг зэрэг Увсын зүүн сумаар нутаглаж байна. Өөлд угсааг судлаачид Ойрад гэдэг үг сунжирснаас ийм нэр гарсан гэж судлаачид үздэг бөгөөд Галдан бошигтын дайны явцад Орхон гол, Ховдод тархан суурьшжээ. Тэд 30 элкэнтэй Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Архангайн Өлзийт, Өгийнуур, Хотонт сумуудад нутаглаж байна. Зүүн гарын хаант улсын үед зах хязгаарыг хамгаалуулах зорилгоор Торгууд, Өөлд, Дөрвөдөөс гаралтай хүмүүсийг Алтайн нуруунд нутаглуулснаар 30-аад элкэн бүртгэгдээд буй. Захчин угсаа бий болжээ. Маш эртнээс гаралтай Торгууд угсаа хальж гарснаас хойш 1771 оны Торгуудын Увш тайж Ижил мөрнөөс 170.0000 гаруй торгуудчуудаа дагуулан эх нутаг руугаа тэнцлээ. Оросын Цагаан хаан тэр их цэргийн хүчийг зүгээр нэг явуулахыг хүссэнгүй, Цэргийн хүчээр довтлон ихэнхийг нь эгүүлж авчирсан ч зарим нь эх нутаг руугаа амь тэнцэн Орос-Казах-Манжийн “хатуу хэрмийг” даван зөвхөн 69.000 л амьд ирснийг Манж хаан Шинжаан, Баруун Монголд суулган тусгай хошуу болгосон нь одоогийн Ховд аймгийн Булган сум болно.Торгуудууд Бэйлийн, Ховог сайрын, Цоохорын торгууд гурван хэсэг 40 гаруй элкэнтэй. Мянгад угсаа гарал нь нэг мөр болоогүй ба судлаачид тэднийг Мянгад овог давамгайлсан турк угсаа оролцсон угсаа гэж үздэг. Мянгадууд нь Мянгад, Басмид, Хиргис гэсэн 3 яс бүхий 38 овогтой дотроо ардчилсан зохион байгуулалт бүхий биеэ даасан угсаа билээ. Мөн Дөрвөн Ойрадын холбоонд захирагдаж байгаад Манжийн үед 7 хошуу болж Алтайн баруун-зүүн суганд нүүдэллэн нутагладаг Алтайн урианхайчууд байдаг. Тэд одоогийн Баян-өлгий аймгийн Алтанцөгц, Мөнххайрхан зэрэг 4 сумдад 45 овог болж амьдардаг. Эдгээрийн зарим нь монголжсон түрэг буюу тува-урианхай гэж байдгийг Монгол урианхай (Мончоог урианхай) гэж нэрлэдэг. Мончоог гэдэг үг нь яс угсаа, овгийн нэр бус харин энэ нутагт ирсэн хасагууд, хошуу ноёных нь малгайн хөх жинсийг хараад “Хөх монцогтон” гэж нэрлэснээс ийм нэр гарчээ.
Казах: Тэдний гарал нь МЭӨ III зууны Сакы аймагтай холбоотой бөгөөд ХIII зуунаас Алтан ордоны хаант улсын бүрэлдэхүүнд багтан зуутын зохион байгуулалттай болжээ. Тэднийг Их, Дунд, Бага зуут (жуз) гэж байснаас Дунд жузын казахууд 1864 онд Алтайг даван нутаглах болжээ. Сүүлд нь Богд хаант Монгол улсын үед буюу 1917 оны III сард Богд хаан Хюнбай, Сухербай нарт гүн цол олгож албан ёсоор казахуудыг Монголын харьяат болгожээ. Казахууд нь 12 овог байдгаас Жантекейн, Шерүүч, Молхо, Кэрэйд нь зонхилох байр суурьтай байдаг. Дархад нь овгуудын нийлбэрээс төлөвшсөн Монгол угсаа бөгөөд түүний нэрийн гарлыг Өндөр гэгээний шавь болсонтой холбон тайлбарладаг юм. Дархадууд 32 яс овогтой бөгөөд Монгол уламжлалт шашин, ёс заншлыг хадгалж үлдсэн өвөрмөц угсаа юм. Тэдэнтэй хамт Хөвсгөлийн хойд хэсгийн 3 сумдаар дамжин Цаатангууд нутагладаг. Цаатангууд нь Самоёд буюу Hэнц угсаатан бөгөөд одоогоор 100 гаруй өрхтэй өвөрмөц аж ахуй, соёл, зан заншилтай угсаа юм.Монгол улсад Өвөрмонголоос нүүдэллэн ирсэн 3 угсаа байдаг. Үүнд 1910-аад онд Шинжааны Илийн Цахар Сумъяа өөрийн харъяат 75 өрхөө авч Оросын Томск, Урианхайгаар /Тагна/ дамжин Монголд дагаар оржээ. Богд хаан түүний байгуулсан гавьяаг өндөр үнэлж бэйс цол олгож Сэлэнгийн Зэлтэр, Цагааннуур сумаар нутаглуулан умард хилээ сахиулан суулгажээ. Сумъяа бэйсийн цахарууд 1921 оны Ардын хувьсгалд маш идэвхтэй оролцож Сумъяа бэйс ч олон гавьяа байгуулсан.
Баргууд хуучин Дөрвөн Ойрадын харьяанд байж байхад нь Боди-Алаг хаан тэднийг Зүүн түмэнд авчирснаар тэд Хянганы нуруунд нутаглах болжээ. Тэд Манж улсад хамгийн түрүүн дагаар орсон ч Манжийн дарлалыг олон жилийн турш эсэргүүцэн тэмцсээр иржээ. Тухайлбал Занги Дамдинсүрэн 1911 онд өөрийн албаттайгаа Өвөрмонголд дагаар орж Монголыг чөлөөлөхөд баатарлаг гавьяа байгуулсан тул Богдхаан түүнд Манлайбаатар цол олгож Загал уул, Гурван нуураар нутаглуулжээ (одоогийн Дорнодын Гурванзагал). Мөн сүүлд нь Өвөрмонголыг чөлөөлөх хөдөлгөөн талаар болоход Баргын морьт хорооны хурандаа асан Шарийбуу хэсэг барга иргэдийг ахалж 1946 онд Монголд орж ирснийг нь Дорнодын Хөлөнбуйр суманд нутаглуулав. Одоо баргын 26 хал (овог) бүртгэгдээд байна. Баргуудын нөлөөгөөр Их, бага Үзэмчингүүд Дорнодын Баянтүмэн, Булган, Сэргэлэн, Сүхбаатарын Эрдэнэцагаан сумдад нутагладаг.
Казах: Тэдний гарал нь МЭӨ III зууны Сакы аймагтай холбоотой бөгөөд ХIII зуунаас Алтан ордоны хаант улсын бүрэлдэхүүнд багтан зуутын зохион байгуулалттай болжээ. Тэднийг Их, Дунд, Бага зуут (жуз) гэж байснаас Дунд жузын казахууд 1864 онд Алтайг даван нутаглах болжээ. Сүүлд нь Богд хаант Монгол улсын үед буюу 1917 оны III сард Богд хаан Хюнбай, Сухербай нарт гүн цол олгож албан ёсоор казахуудыг Монголын харьяат болгожээ. Казахууд нь 12 овог байдгаас Жантекейн, Шерүүч, Молхо, Кэрэйд нь зонхилох байр суурьтай байдаг. Дархад нь овгуудын нийлбэрээс төлөвшсөн Монгол угсаа бөгөөд түүний нэрийн гарлыг Өндөр гэгээний шавь болсонтой холбон тайлбарладаг юм. Дархадууд 32 яс овогтой бөгөөд Монгол уламжлалт шашин, ёс заншлыг хадгалж үлдсэн өвөрмөц угсаа юм. Тэдэнтэй хамт Хөвсгөлийн хойд хэсгийн 3 сумдаар дамжин Цаатангууд нутагладаг. Цаатангууд нь Самоёд буюу Hэнц угсаатан бөгөөд одоогоор 100 гаруй өрхтэй өвөрмөц аж ахуй, соёл, зан заншилтай угсаа юм.Монгол улсад Өвөрмонголоос нүүдэллэн ирсэн 3 угсаа байдаг. Үүнд 1910-аад онд Шинжааны Илийн Цахар Сумъяа өөрийн харъяат 75 өрхөө авч Оросын Томск, Урианхайгаар /Тагна/ дамжин Монголд дагаар оржээ. Богд хаан түүний байгуулсан гавьяаг өндөр үнэлж бэйс цол олгож Сэлэнгийн Зэлтэр, Цагааннуур сумаар нутаглуулан умард хилээ сахиулан суулгажээ. Сумъяа бэйсийн цахарууд 1921 оны Ардын хувьсгалд маш идэвхтэй оролцож Сумъяа бэйс ч олон гавьяа байгуулсан.
Баргууд хуучин Дөрвөн Ойрадын харьяанд байж байхад нь Боди-Алаг хаан тэднийг Зүүн түмэнд авчирснаар тэд Хянганы нуруунд нутаглах болжээ. Тэд Манж улсад хамгийн түрүүн дагаар орсон ч Манжийн дарлалыг олон жилийн турш эсэргүүцэн тэмцсээр иржээ. Тухайлбал Занги Дамдинсүрэн 1911 онд өөрийн албаттайгаа Өвөрмонголд дагаар орж Монголыг чөлөөлөхөд баатарлаг гавьяа байгуулсан тул Богдхаан түүнд Манлайбаатар цол олгож Загал уул, Гурван нуураар нутаглуулжээ (одоогийн Дорнодын Гурванзагал). Мөн сүүлд нь Өвөрмонголыг чөлөөлөх хөдөлгөөн талаар болоход Баргын морьт хорооны хурандаа асан Шарийбуу хэсэг барга иргэдийг ахалж 1946 онд Монголд орж ирснийг нь Дорнодын Хөлөнбуйр суманд нутаглуулав. Одоо баргын 26 хал (овог) бүртгэгдээд байна. Баргуудын нөлөөгөөр Их, бага Үзэмчингүүд Дорнодын Баянтүмэн, Булган, Сэргэлэн, Сүхбаатарын Эрдэнэцагаан сумдад нутагладаг.
Харин Дариганга угсааны гарал их онцлогтой. Манжийн эрхшээлийн үед олон Монголчуудын зарим нь зусардан, зарим нь албан журмаар Манжийн хаанд мал сүргийн өдий төдий алба, бэлгийг олон жил барьсны үр дүнд их сүрэг бий болжээ. Манж нар үүнийгээ Баруун-Зүүн гар адуучин, Баруун-Зүүн гар тэмээчин, Хоньчин хэмээх 5 гар болгон хуваагаад нийтэд нь өсгөж үржиж байх ёстой хэмээн бэлэгдэн “Төмөр сүрэг” гэж нэрлэсэн байна. Тэр албыг гүйцэтгүүлэхээр Цахар, Халх, Өлд угсааны хүмүүсийг тусгай нэг хошуу болгосноор Дарьганга хэмээх шинэ угсаа үүсчээ. Манжийн үед энэ нутагаас газар, газрын сайн эрсүүд хаяагаа хадрахгүй, харснаа авахгүй хэмээн эзэн хааны “Төмөр сүргээс” адуу мал сорчлон хөөдөг байсан учраас Даригангын хошууг “сайн эрсийн хөлд дарагдсан газар” гэж нэрлэж байснаа ард түмний дунд “Сайран хөлийнхөн” гэж яригдах болжээ. Даригангууд нь одоогийн Сүхбаатар аймгийн Дариганга, Наран, Онгон, Халзан, Асгат, Баяндэлгэр сумдад байдаг.
Монголын өөр нэг том угсаа нь Буриад юм. Буриад нь Байгаль далайн орчим, Баргужин төхөмд Хорь-Түмэд-Баргутын эртний сурвалжит аймгуудаас үүссэн. 1206 онд Монголын их гүрний харъяанд орж гол нутгаа сахин сууж байгаад XY зууны сүүлээр Баргатай хамт Дөрвөн Ойрадын харъяанд байжээ. Даян хаан засаг захиргааны шинэчлэлт хийснээр буриад зон Урианхай түмэнд багтаж, тэднийг Боди-Алаг хааны үед бусад түмэнд нялзаахад Монголын умард хэсэг эх нутагтаа ирсэн гэдэг. Тэд ХҮIII зууны үед Хаант Орос Улсын тусгай губерн-д багтаж байгаад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл, хөдөлгөөн ХХ зууны эхэн үеэр эхлэхэд хамгийн идэвхтэйгээр оролцсон юм. Ялангуяа 1921 оны Үндэсний Ардчилсан Хувьсгал, түүний дараах шинэчлэлтүүдэд европын өндөр боловсрол бүхий буриадууд идэвхийлэн оролцож, энэ үеэс Буриад “Молом тойн Монгол руу нүү гэлээ” гэсэн яриа дэлгэрч олон зуун өрх буриад зон Монголд нүүдэллэн иржээ. Гэвч тэдний энэ эрмэлзлэлийн хариуг ЗХУ-ын Монголд хэрэгжүүлсэн репрессээр барьж олон буриад зоны амийг авч их уй гашуу амсуулсан юм. Буриадууд нь үндсэн 12 овогтой бөгөөд одоо голлон Хэнтий, Сэлэнгэ, Дорнод аймгуудад амьдардаг болно.
Ийнхүү Монголд том жижиг олон угсаа харилцан тэгш эрхтэй амьдарч байна. Гэтэл социализмын үеийн түүх судлалд угсаатан, ястан гэж олон биеэ даасан хэлбэрт хувааж бие биенээс нь ялгасан орчуулгын боловсрол ноёрхож байжээ. Үүний улмаас нутгархах, овог угсаагаар ялгардаг Манжийн үеийн “олдмол ухамсар” хүмүүсийн сэтгэхүйд улам батжсан билээ. Тухайлбал, биеийн байцаалтын хуудсанд “Яс үндэс” гэсэн хачин асуулт гаргаж түүндээ Халх, Дөрвөд, Буриад, Захчин гэх мэтээр бичихийг шаарддаг. Уг нь тэд бүгд л “Модны нэг үндэс” болсон Монгол бишүү! “Ястан” гэдгийн хувьд гэвэл “Алтан ургийн цагаан ястан”, “Харц язгуурын хар толгойтон” гэлтэй биш. Хэрвээ энэ ойлголтыг нэг мөр болгохгүй бол Монголчуудын яс үндэс гэдэг дээр “овог” гэдэг ойлголт нэмэгдэн ёстой холион бантан болох байхаа.
Монголчууд хүн ардаа Тайж угсааны цагаан яст хүн, ард угсааны хар хүн гэж хоёр л хуваадаг.
Тайж (tai-zhi) гэдэг нь Тэнгэр угсааны гэсэн утгатай нанхиад үг бөгөөд XIY-XYI зууны үед монгол хэлэнд өргөн хэрэглэгдэх болжээ. Монголын тайж нарыг таван овогт хуваадаг.
1. Боржигин тайж нар: Бодончарын үүсгэсэн алтан ургаас гаралтай боржигин тайж нарыг дотор нь төрөл тайж, харъяат тайж гэж хоёр хуваадаг. Төрөл тайж гэдэг нь Чингис хааны шууд удмын тайж нар. Харъяат тайж нар бол Чингис хааны дүү Хавт Хасар, бөх Билгүтэй, Отчигин ноён нарын үр хойчис нь юм. Манжийн дарангуйлалын үеийн халхын 4 аймгийн 86 хошуунаас 83 хошууг нь Чингисийн, тэгэхдээ бүр түүний отгон хүү Тулуйн удмын төрөл тайж нар захирч байв. Бас Өвөрмонголын олхон, найман, жарууд, баарин, хишигтэн, зүүн халх, баруун гар, үзэмчин, хуучид, сөнид, ордос, түмэд зэрэг аймгийн хошууны ноёд тайж, тойн (лам тайж) хуврага нар нь цөм Чингис хааны угсааныхан ажээ. Чингисийн дүү Хасарын угсааны харъяат тайж нар өвөрлөгчдийн хорчин, жалайд, дөрвөд, горлос, дөрвөн ххүхэд, муу мянган, урууд, алшаагийн өөлд, Ховдын Булган, Хөх нуур, Шинжааны хошууд аймгийн ноёд байв. Бөх Билгүтэйн удмын тайж нар Өвөрмонголын авга нарын 4 хошууг, Отчигин ноёны үр хойчис нь онигууд 2 хошууг захирсан ноёд болжээ.
2. Цорос тайж нар: Алдарт Бөртэ чонын 12-р үеийн ач Дува Сохор нь Доной, Догшин, Эмнэг, Эрхэ хэмээх 4 хүүтэй. Тэдний Донойн удмаас Цорос овогт тайж нар үүсчээ. Хуучин Армонголын Ховдын хязгаарт харъяалагдсан Баяд 22, Дөрвөд 4, Өөлд 2, Халхын Сайн ноён хан аймгийн Бишрэлт бэйл, Сүжигт бэйсийн хошуу (одоогийн Архангай аймгийн Өлзийт, Өгийнуур, Хотонт, хашаат сум), Хөх нуурын 2, Шинжааны Илшэн хошууны бүх ноёдууд Дува сохорын удмын Цорос овогт тайж нар байжээ.
3. Хойд тайж нар: Хойдын тайж ноёдын дээд өвөг бол XII-XIII зууны зааг үед 1 түмэн ойрадыг захирч явсан Хутг бэхи ноёны (Чингисийн хүргэн) үр хойчис мөн. Тэд Их мянган овогтой. Хойдын ноён Амарсанаа XYIII зууны дунд үед Манжийн түрэмгийлэлийн эсрэг тэмцэх цагт Хойд аймгийн хүн амын ихэнх нь хядагдсан тул хэдхэн хошуу болж Улаангомын хавиар нутаглах болсон.
4. Урианхай тайж нар: Чингис хааны 9 өрлөгийн нэг Зэлмэгээс монголын тайж нарын энэ угсаа үүсчээ. Зэлмэ бол Жарчиуд аданхан урианхайн хүн бөгөөд түүний 7-р үеийн ач Хотон ноён 6000 орчим өрх албаттай байсан нь хожмын Өвөрмонголын харчин 3, Түмэд 1 хошууны эх үүсвэр болсон. Эдгээр 4 хошууны ноёд, тайж нар нь цөм Зэлмэгийн удам.
5. Торгууд тайж нар: Хэрэйдийн ван хан Тоорилын үр удам явсаар хожмын торгуудын тайж нарын өвөг дээдэс болов. Ховдын Булганы 2, Хөх нуурын 4, Халимагийнх нийлсэн бүгд 20 шахам монгол хошууг энэ угсааны ноёд захирдаг байсан.
Ард угсааны хар хүн гэж хэлэх болсон нь “Хар” гэдэг үгнээс анх гарсан. Монгол хэлэнд Нүгэлт хар гөрөөчин, Хар шөл, Хар ухаан, Төрийн хар хүн, 15 толгойтой Атгаалжийн хар мангас гэх мэтээр хар гэдэг үгийг ямар ч хольцгүй, дангаараа байдаг зүйлээр бэлэгддэг.
Эрх чөлөөг эрмэлздэг нүүдэлчин өвөг дээдэстэй Монголчуудыг том, жижиг олон “ястан, угсаатан, үндэстэн” болгон хувааж байсан нь асар их хүчийг нь өөр хооронд нь идэлцүүлж барах гэсэн Манжийн үеийн бодлого ЗХУ-аар уламжлагдан хэрэгжсэн бодлого байсан юм. Манж Чинь улс Монголыг угсаа, овог, яс тус бүрээр нь Хошуу-Сум-Отог-Арван болгон хувааснаар хооронд нь эвдрэлцүүлэн хямралдуулах нь амархан болж Монголчууд нутгархах жалга довны үзэл газар авчээ
No comments:
Post a Comment