Чин Тайху хатан нь арвандолдугаар зууны Халх монголын эрдэм соёлт бүсгүйчүүдийн нэг юм. Чин Тайху хатан нь Оннигудын Бэрх ноёны гүнж бөгөөд Батмөнх Даян хааны отгон хөвүүн Гэрсэнз жалайр хунтайжийн удам Бахрай хошуучийн хатан, Халхын Цогт Хунтайжийн эх юм. Чин Тайху хатан нь хүүгээ эрдэм номд сургаж шүлэг зохиолд шимтүүлэн өсгөсөн эрдэмт бүсгүй байсан бөгөөд хүүгийн хамтаар олон ном зохиолыг зохиож орчуулсан нь гарцаагүй юм.
Цогт хунтайжийн сэтгэлийн уяралаа шүлэглэн илэрхийлэх дадал чадварыг чухам энэ эрдэмт эх л эзэмшүүлсэн бизээ. Эх хүү хоёр өөрсдөө зохиож, орчуулж, өрөөлөөр ч орчуулуулан их бүтээл туурвисны гадна энэхүү бүтээлээ бидний үед үлдээж эгшиг шүлэг нь хаднаа сийлэгдэн үлдсэн нь өнөөгийн төдийгүй хожмын үеийн яруу найргын ховор дурсгал байсаар байх болно.
Цoгтын хадны шүлэг.
Дээр тэнгэр хааны аху (оршихуй гэсэн утгаар. М.С.) хийгээд

Дэлхий дахь хан богдсын аху газар
Дээр дорын ялгал (буй) боловч
Жаргал, хайрлал хоёрын агаар нэгэн буй.
Буддизмын улааны талыг баримтлагч Цогт тайж энэ бадагтаа тэнгэрийн хаан, газрын Богд хоёрыг дээд, дунд тивд оршихоороо єєр боловч “хайрлал” хэмээх нэгэн чанарыг агуулдгаараа адил хэмээжээ. Бидний мєн чанар гэж хэрэглэдэг, англиар nature хэмээх ойлголтыг тухайн vед “агаар” гэсэн ганц vгээр илэрхийлдэг байсан нь хэл шинжлэлийн vvднээс сонин.

Агинистайн агуй дахь бодиства нар хийгээд
Алтан дэлхий дэх бодь сэтгэлтэн хоёрын
Ахуй газар ангид боловч
Асрах нигvvлсэхийн агаар нэгэн буй.
Хоёр єєр ертєнцєд суугч асрах сэтгэлтнийг энэ удаад “нигvvлсэл”-ийн агаар нэгтгэж байна. Ер нь буддизмд бурхан хэмээх дээд ойлголтоо хvнтэй зvйрлэж болдог, угаас Будда єєрєє хvн байсан, хэн ч гэгээрлийн замаар явбал Бурханы хутгийг олж болно хэмээн vздэг, єєрєєр хэлбэл “бурхан” нь хvмvvний єєрийнх нь дотор оршино хэмээдэг, хvмvvнлэг шашин билээ. Харин Христийн сургаалд Ертєнцийн эзэн бол хvнтэй яагаад ч харьцуулагдашгvй, бvхнийг бvтээсэн, бvхнээс ангид, дээр оршигч бєлгєє.

Энд Хан Богдсын сайн тvшмэл хийгээд
Эргvvлэгч эрлэг хааны их ноёд хоёрын
Ёс єнгє єєр боловч
Зєв бурууг ялгахын агаар нэгэн буй.
Энэ удаад дунд тив дэх шударга тvшмэдийг доод тив дэх эрлэгийн ноёдтой зvйрлэж, зєв бурууг ялгах буюу “шударгуу” сэтгэлийн агаар нэгэн байгааг vзvvлжээ. Ёс (yosu), Зєв (job) гэсэн хоёр vг толгой холбож байгаа нь Монгол бичигт j гийгvvлэгчийг этгэргvй бичдэг байсны ул мєр агаад угаас энэ хоёр авиаг солин хэрэглэх нь зарим Монгол аялгуунд одоо ч бий.

Ийнхvv эхний гурван бадагт “жаргал, хайрлал”, “асрал, нигvvлсэл”, “зєв бурууг ялгахуй” гэсэн сайн сайхан vйлээр агаар нэгэн явдалтныг єгvvлсэн бол сайн муу, сайхан муу ээлжлэн байдаг хорвоогийн ёсыг баримтлан 4, 5-р бадагтаа ийн єгvvлжээ.
Олз идэш олон ядагч хvмvvн хийгээд
Уул модонд явагч араатан хоёрын
Аху бие ангид боловч
Алан идэхийн агаар нэгэн буй.
Хол ойроос хулгай хийгч хvн хийгээд
Хотыг эргэн гэтэгч чоно хоёрын
Илт бие дvр єєр боловч
Идэхийг хvсэх сэтгэлийн агаар нэгэн буй.
Сайн vйлээрээ Бурхан, бодистватай ч адил байж чадах хvн гээчийг нєгєє талаас нь харвал алан идэх, олз хайх “шунал”, єлєн ховдог сэтгэлээрээ адгуусан амьтан, чонотой ч агаар нэгэн байдаг аж. Дээр тэнгэрийн хаанаас эхлээд єлєн чоныг хvртэлх сайн муу бvхий л чанар гагц хvнд байдаг ажгуу. Эхний таван бадагт ийнхvv хэлбэр-агуулгын философиор дамжуулан сайн муу юмын мєн чанарыг дээрээс доош нь уруудуулан єгvvлсэн нь 6-р бадгийг хэлэх урьдчилсан нєхцєлийг бvрдvvлсэн хэрэг. Ингээд хайрт эгчээ санасан Цогт тайж

Онон мєрєнд ахуй
Халуут эгч минь хийгээд
Орхон Туулд агч євчит бид хоёр
Халх Онигуудын газар хол боловч
Хайрлан саналцахын агаар нэгэн буй за.
Xарь овгийн хvнтэй суугаад явсан эгчтэйгээ дахин уулзана гэдэг бараг бvтэшгvй зvйл. Гэвч найрагчийн гэгээн сэтгэлээр хагацахуйн хар зовлонг нимгэлэн сэтгэж, хэдий бид харь хол суув чиг нэг нэгнээ ижилхэн санаж байгаа нь адил шvv хэмээн хэлж чадаж байгаа нь гайхамшигтай. Бас гунигтай. Энэ гэгээн, гэгэлгэн сэтгэлийг эхний таван бадагт єгvvлсэн харахад єєр атлаа мєн чанар нь ижилхэн зvйлс гvн ухааны талаас нь бататган єгнє. Энд гарч буй онигуд овог болбоос Чин тайху хатны овог юм. Энэ нь энэ шүлэгийг Цогт хунтайж өөрөө бичсэн гэдгийг батлах бөлгөө. Мөн дээр гарах Агнистай орон гэгч нь эх хүү хоёрын таван ухаанд мэргэжсэн бандид гүүш Цоржид зориуд захиалан орчуулуулсан милын намтарт өгүүлснээр тухайн орныг Дээд тэнгэрийн орон бөгөөд тэнд залрагсад эргэж доод газарт үл буцах дээд заяатай гэнэ. Агинастайн оронд биеэр одохуйд байтугай сэтгэлдээ бодох, нэрийг нь сонсох ахуйд хүртэл буян хурах илт дээд баясгалант орон болой.

Нэгэнт уулзахгvй нь бараг тодорхой тул хайрт эгчдээ зориулан сvvлчийн 6-р бадагт ийн єгvvлнэ.
Энэ биендээн эс золголцвоос
Эгvvнээс хойш тєрєл тутамдаан
Эх нь гагц хvvхнээн хайрлах мэт
Элдэв vйлээр туслалцах болтугай.
17-р зууны Монгол найрагчийн ертєнц юутай гэгээн буй? Эх нь гагц хvvхнээн хайрлах мэт Ямар сайхан зvйрлэл вэ? (Хvvхэн гэдэг нь єнєєгийн бидний хэрэглэдэг утга бус, хvvхэд гэсэн vг. Уг нь, хvvхэн гэдэг нь эр эм ялгалгvй ганц тоо, хvvхэд гэвэл олон тоот хэлбэр нь юм. Сайд гэвэл “сайн”-ы олон тоо байсны адил энэ vг буруу хэвшсэнийг Цогтын хад гэрчилнэ)
Хэл шинжлэл, утга зохиол, Монгол гvн ухааны гайхамшигт дурсгал, нэрт Монгол судлаачдын дvгнэснээр “ном бичгийн хэлийг олсон ардын дууг санагдуулам” (Б.Я. Владимирцов), “хээр талын анхилуун vнэр” шингэсэн (А.Н. Веселовский) энэ сайхан найраг Дуутын хар чулуутайгаа хамт, нvvдэлчдийн чулуун ном хэвээрээ, тал сайхан нутагтаа vvрд залрах болтугай.
.
.
Ш.Баатар
No comments:
Post a Comment