Сэргэн мандалтын хүн нэрээрээ алдаршсан суут зураач Микеланжелогийн олон жилийн хөдөлмөрийн үр дүнд бүтсэн нэгэн урлагийн бүтээлийг саяхан дэлхийн шилдгийн шилдэг уран зургаар нэрлэсэн байна.
Энэ бол Систины сүмийн таазнаа урлагдсан “Last Judgement” зураг юм. Микеланжело ди Лодовик Буонаротти Симони хэмээх уртаас урт нэртэй агуу зураачийн бүтээлийг Олон улсын уран зургийн хүрээлэнгээс ийнхүү дэлхийн шилдгээр нэрлэжээ.
Түүнтэй зөвхөн Леонардо да Винчи л энэ зэрэгцэнэ гэж уран зургийн судлаачид, ер нь хэн бүхэн баттай итгэдэг билээ.
Түүний Last Judgement зураг нь Давидын барималтай нь нэгэн адил агуу бүтээл хэмээн үнэлэгджээ. Ватикан улсын Систины сүмийн адар дээр 1535-1541 оныг хүртэл бүтэн зургаан жил зурж байж дуусгасан энэ зурганд Исүс Христын дахин амилсан домгийг дүрслэн үзүүлсэн.
Олон улсын уран зургийн хүрээлэнгээс тодруулсан 100 шилдэг уран зургийн жагсаалтын эхний аравт л гэхэд Леонардо да Винчийн “Жоконда” орж чадаагүй байх юм. Харин “Сүүлчийн оройн хоол” зураг нь 8-р байрт оржээ.
No comments:
Post a Comment