АНУ Эх нутгаасаа хол сурч, ажиллаж буй Монгол ах дүү нартаа єчүүхэн ч болов амрах цагийг тань хуваалцах гэж нэгэн үеийн түүхэн хүн болох одоогоос хагас зуун жилийн тэртээ Америк нутагт амьдарч байсан Ар Монгол гаралтай Дилав Хутагт хэмээх гэгээний намтараас энэхүү дугаартаа толилуулж байна.
Үүр цайж гэгээ хаяарах агшинд час хийн уйлах хүүхдийн дуу Баян Айраг уулын євєрт хоньчин Башлуугийн эсгий гэрээс цуурайтлаа. Гимбээ, Башлуу 2-т гурав дахь хүүхдийнхээ зулайг үнэрлэх тавилан ийнхүү заяагджээ. Тэр нэгэн єдєр ер бусын хєвгүүн хорвоод мэндэлж хожим улс орны түүх, бурхан шашны нэгэн салшгүй том тєлєєлєгч болно гэж зєвхєн бурхан багш л мэдэж байсан байх. Дилав Хутагтын тав дахь удаагийн дүр Башлуу овогтой Жамсранжав болбоос Чин улсын Бадаргуулт тєрийн хєх мичин жилд Засагт Хан аймгийн гүн Загдсамбарын (Одоогийн Завхан аймгийн Цагаан Олмын хавьцаа) хошууны ард Башлуугийн гэргий Гимбэлээс тєржээ. Богд гэгээнээс "ємнєх Дилавын хойд дүр мєн" хэмээн лүндэн бууснаар 5 настай Жамсранжав нийслэл хүрээнээ эцэг эхийн хамт залагдаж банди сахил хүртжээ. Улмаар 7 настайдаа равжуун сахил, 21 насандаа гэцэл сахилыг удаа дараа авсан байна. Цаашид олон эрдэм мэдлэгийн ариун ном судрыг шаргуу суралцан, идэр залуу наснаасаа улс орон, шашны үйл хэрэгт зүтгэсээр анх 1916 онд Хатанбаатар вантай нэгдэн, баруун ємнє хязгаар дахь самууныг дарах ажилд томилогдож түүгээрээ үнэлэгдэн цол хэргэм эд зүйлсээр шагнагдаж явжээ.
1919 онд Монгол улс автономит засгаа Хятадын түрэмгийлэгчдэд єргєн устгаснаар улс түмний уур хилэн дүрэлзэж Орос, Америк мэт улсаас тусламж гуйх талаар зєвлєлцєж байсныг тэрээр єєрийн намтартаа тодорхой єгүүлсэн байдаг. Хатанбаатар, Бодоо нартай Орос улсаас тусламж гуйхаар яваад Хиагтын хил дээрээс албан барих бичиггүй хэмээн буцаагдаж байсан байна. Тэр үед Америк улсын нэгэн албаны хүн ирж Монголд тусалж болох тухай ярьснаар, Богд хаанаас зєвшєєрєл гаргуулан авч Жалханз Хутагтын хамт тусламж бичиг үйлдэж байсан гэх мэт бидний мэдэх кино зохиолоос арай ондоо бодит хувилбарыг намтартаа бичжээ. 1930 онд Дилав Хутагтыг Эрэгдэндагвын 38-ын хэрэгт холбогдуулан баривчилж байцаагаад хэрэг эс хүлээсэнд тэнсэн єгєн суллан гаргажээ. Түүнээс жилийн дараа Монголын дотоод яамнаас Түвдийн гэгээн Банчин Богд болон гаминдааны хятад, Євєр Монголд нэвтэрч байсан япончуудыг тагнахаар Хятад улс руу туршуулаар Дилав Хутагтыг явуулсан байна. Ийнхүү 1931 оны 2 сарын 26 ны одод гялалзах хаврын шєнєєр эх нутгаа тэрээр орхин явжээ. Энэ үед "Дилав Хутагтыг оргожээ" гэсэн цуу яриа энд тэндгүй тарсан нь хутагтын аюулгүй байдалд ихэд нєлєєлсєн юм. 1932 оны 6 дугаар сарын 28 нд Бээжин хотноо очиж Банчин Богдод мєргєєд түүний хамт Нанжин хотноо Халхын тухай хуралд тєлєєлєгчєєр сонгогдон 500 тєгрєгєєр шагнагдан Хятад, Монгол аль ч улсад дураар явах тамгатай бичиг олж авчээ. Дилав Хутагт энэ хуралд оролцсоны дараа Євєр Монголын нутагт суурьшиж байхдаа Баруун Сүнэдийн Дэмчигдонров ван болон тэндэхийн япончуудтай дотно харилцаатай ажиллаж байжээ. Ийнхүү хилийн чанaд явсан нь Монгол руу эргэн холбоо барих боломжгүй болсны хажуугаар 1937-1939 онд Дилав Хутагтад үүрэг єгч явуулсан хүмүүс цєм хэлмэгдэж үгүй болсон нь түүний үнэн учрыг мэдэх хүнгүй болж "оргoдол" гэдэг хуурамч нэр нь үнэн мэт болсон ажээ. Иймээс хутагт нутагтаа эргэн очих ямар ч боломжгүй болсон ажгуу. Түүнээс хойш 1949 оны 2 дугаар сард Америкийн монголч эрдэмтэн професор Латиморын тусламжаар Дилав хутагт анх Америкт ирээд Балтимори хот дахь Жонс Хопкензын Их Сургуульд монгол судлалын танхимд ажиллаж байгаад 1950 оноос 1952 оныг хүртэлх хугацаанд тэндхийн халимагуудтай хамтран Нью Жерси муж улсын Грийвүүд Акридэд Буддын шашны анхны сүмийг байгуулахад єєрийг нь ширээт ламаар залжээ. Ийнхүү ариун номоо бясалгах, түвд монгол судраа судлахын хажуугаар єєрийнхєє улс тєрийн дурдатгал намтраа бичсэн байна. Дилав хутагт нь Монголын их хутагтуудын хамгийн сүүлчийн хутагт бєгєєд шарын шашны томоохон тєлєєлєгч байлаа гэж эрдэмтэн Гомбожав бичсэн байдаг. Цаашилбал тэрээр Євєр Монголын удирдагчид болон Чинкайши, Далай Лам нарын зєвлєхєєр ажиллаж байжээ. Лхаст 3 жил болохдоо Дээрхийн Гэгээнтэн 14-р Далай ламын гэрийн багш хийж байжээ. Хутагтыг таалал тєгсєхєд Далай лам ирж буяны ном уншиж байсан байна. Тэрээр эх орондоо буцаж очих болох байсан ч тухайн үед Америкийн буддын шашны шинэхэн хүмүүст түүний хэрэгцээ шаардлагатай байсан болохоор хутагт Америкт амьдралаа сонгосон ажээ.
1960 оны Чинкайшийн засгийн газартай зєвлєлдсєний үндсэн дээр "Монгол улс бусад тусгаар тогтносон улс гүрнүүдийн адил НҮБ-т бие даасан гишүүн байж болно" хэмээн хүлээн зєвшєєрүүлсэн нь хутагтын туулж єнгєрүүлсэн түүх намтар, бүтээсэн үйл ажилд тэмдэглэж үлдээсэн маргашгүй баримт бєгєєд түүний түүхэн гавьяа билээ. 1965 оны 4 сарын 7-нд 82 насандаа Нью Йорк хотод Дилав хутагтын 5 дахь дүр Башлуугийн Жамсранжав хэмээх монгол эрийн од харваж тэнгэрт халив. Дилав гэгээний шарилын чандрууны нэг хэсгийг буддын ариун орон Энэтхэгт, нєгєє хэсгийг түүний тєрсєн эх орон Монгол улсад аятай цаг ирэхээр ирээдүйд аваачиж оршуулах болно гэжээ. 1990 оны 5 дугаар сарын 18-нд БНМАУ-ын Дээд Шүүхийн 04 дүгээр тогтоолоор Башлуу овогтой Жамсранжавын холбогдох хэргийг хүчингүй болгож цагаатгасан юм.
"Дилав хутагт гэж хэн байв?" гэсэн товч дурдатгалыг Дүйнхэржавын "Наян дєрвєн шидтэний нэг Дилав хутагт " гэдэг номноос уншигч авхай танаа бэлтгэн хуваалцав.Энэхүү романд Дилав хутагт Жамсранжавын гүн ухааны үзэл түүндээ өөрийгөө нийцүүлж, дайдад бодит явдал болсон “феодал” амьдралынх нь түүхэн баримтуудыг гурван бүлэг 60 хэсэгт багтаан, сэтгэлд шингэтэл үзүүлжээ.
Дилов хутагт, шавь Наров, Их Мутрын дуулал
Дилов хутагт, шавь Наров, Их Мутрын дуулал
Дилов хутагтын анхны дүр Энэтхэгийн Бенгаль мужид 988-1069 онуудад амьдарч байжээ. Дүвчин Диловын шавь Нарова, Наровын шавь Марав, Маравын дөрвөн их шавь нь:
1. Цүрдонвангидорж
1. Цүрдонвангидорж
2. Огдончойдорж
3. Дүвчин Мийвудорж
4. Миларайв нар байв.
/Мял богдын намтрыг Цогт хунтайжийн ээж Чин Тайху хатан захиалан анх удаа монгол хэлнээ орчуулсан/.
Дилов хутагтын тухай домог
Дилов хутагтын анхны дүр судар уншаад сууж байлаа. Тэгтэл нэг гуйлгачин эмгэн гарч ирээд: “Чи тэгээд наад уншиж байгаагаа ойлгож байгаа юм уу?” хэмээн дооглонгуй асуужээ. Гуйлгачны үгэнд эгдүүцсэн Дилов ихэд уурсав. Харин нөгөө эмгэн судар луу нь нэг нулимчихаад, өмнө нь огт сонсоогүй нэг тарни хэлчихээд алга болжээ. Тарнийг сонссон Диловын уур нь шууд алга болж өөрийн ном эрдэмтэйд эргэлзэж эхэлжээ.Эмгэнийг тэрээр урт удаан хугацааны турш эрж хайсаар нэгэн хүүрийн газар иржээ. Нөгөө эмгэн тэнд байсан бөгөөд нүднээс нь улаан гэрэл цацарч байлаа. Эмгэнийг тэнгэрийн дагинасын нэг гэж Дилов ойлгоод түүнд шавь оржээ. Багш нь түүнд дагинасын оронд хүрч тэргүүн дагинатай уулзаж Үнэнийг таньж мэд гэв.
Үнэнд хүрэх зам мөрд саад тотгор дүүрэн байх агаад аймшигт ангал, ширүүн гол, зэрлэг араатан, бирд, хий үзэгдэл, аюулт зэрэглээ дайралдана гэж хэлэв. Хэрэв айж сүрдсэнээсээ болж нарийхан жимээсээ гажвал аюулт мангасын хоол болно. Бас замдаа цангаж хүйтэн булгийн уснаас уувал, өлсөхдөө замд дайралдах модны жимсийг идвэл, ойд зугаацах дагинасын гоо үзэсгэлэнд автвал ой ухаанаа алдаж эргэж буцахгүй төөрөх болно гэж хэлэв. Эцэст нь эмгэн Диловт нэгэн тарни зааж өгчээ...Дилов тарниа тасралтгүй уншсаар замд тохиолдох саадыг даван туулж дагинасын оронд хүрэв.
Дагинасын орны гуулин хана цайртлаа халж, эргэн тойрон ургасан модонд сэлэм хутга сагсайж харагдана. Дилов олон өрөө сүлжиж явсаны эцэст тэргүүн дагинын өрөөнд хүрэв. Тэргүүн дагина үнэхээр гоо үзэсгэлэнтэй бөгөөд үнэт чулуугаар чимсэн нүд гямбам сайхан хувцас өмсжээ. Дилов тэргүүн дагины гоо үзэсгэлэнд автсангүй харин ч тарниа уншсан хэвээр түүн дээр очиж эрхэндээ оруулж өөрийн эмээ болгон авчээ...Үүнээс хойш тэр Үнэнийг таньсан гэдэг.
Дилов хутагтын шавь Норовын тухай домог
Дилов хутагтын шавь Норов уг нь бярман хүн байжээ. Тэрээр төрийн алба хашдаг байсан бөгөөд нэг удаа эзэндээ айхтар доромжлуулсан тул шидийн хүчээр эзнээ хөнөөх сэтгэлтэй болжээ. Тэгээд аглагт очиж нэгэн шидэт тойрог зурж тарни уншиж, эзнээ хөнөөж эхэлтэл гэнэт нэг дагина гараад иржээ. Дагина: “Чи наад хүнээ хөнөөчихөөд сүнсийг нь сайн төрөлд оруулж чадах уу?, эсвэл махан биед нь оруулж чадах уу?” гэжээ. Норов: Алийг нь ч чадахгүй гэхэд дагина: “Бүтээж чадахгүй юмаа нурааж яаж зүрхлэнэ вэ чи? Ийм нүгэл үйлдсэн тул тамд унах чинь гарцаагүй” гэв. Норов үхтлээ айж: “Яавал энэ нүглийн үрээс мултрах аргыг хэлж өгөөч?” гэж дагинаас гуйжээ. Дагина түүнд: “Дилов хутагттай уулзаж шавь нь бол” гэв. Ингээд Норов, хутагтын эрэлд гарав.
Тэрээр нэг удаа хийдийн хажуугаар явж байлаа. Гэтэл нэг нүцгэн өвгөн хийдийн хашаанд загас шараад идэж байж. Норов махан идэшт бузар өвгөнөөс сэжиглэн хурдхан шиг хажуугаар нь явж өнгөрөх гэтэл хийдээс нэг хувраг гарч ирээд буян номын газар мах идэж, амь таслах нүгэл үйлдэж байна хэмээн өвгөнийг загнаж эхлэв. Өвгөн тоосонгүй. Тэгээд нэг тарни уншиж гараараа дохитол идсэн загасны ясанд мах ургаж амилав. Амь орсон загаснууд агаарт хэсэг хөөрч байснаа алга болов. Үүнтэй нэгэн зэрэг өвгөн ч алга болов. Яг тэр үед өвгөн бол Дилов хутагт байсныг Норов ухаарчээ. Хутагтыг таниагүй Норов дахиад эрэлд гарлаа. Түүнийг хайж, хаа сайгүй очсон боловч саяхан явчихсан гэсэн хариу сонсоно.
Нэг удаа ядарч туйлдсан Норов замын хажуугийн нэгэн айлд оржээ. Тэр айлын эзэн Норовт хундага дарс барив. Бярманы ёсонд архийг бузар идээ гэж жигшнэ. Норов бярман хүн тул уухаас татгалзав. Гэтэл нөгөө байшин хүн хоёр алга болж, “Дилов намайг таньсангүй” гэх дуун сонсогдов.
Дараа нэг удаа Норов илжигний арьс өвчиж буй тариачинтай дайралдлаа. Тариачин түүнээс тусламж гуйв. Тэр цагт ийм ажлыг зөвхөн дорд гаралтнууд л хийдэг байж. Бярман хүн дорд гаралтнуудтай ярих байтугай дөхөж очихоос бузартана гэдэг. Тиймээс Норов тариачнаас холдон зугаттал, бас л: “Дилов намайг таньсангүй” гэх дуун сонсогдов.Бас нэг удаа уйлж унжсан нэгэн эмийг үснээс нь чирч гулдарсан эртэй дайралдав. Нөгөө эм амь аврахыг гуйж байв. Гэтэл чирч явсан догшин эр Норовт хандан: “Энэ бол миний эхнэр. Би түүнийг алах гэж байгаа юм. Надад тусaлбал тусaл, туслахгүй бол алахад минь бүү саад бол” гэв. Норовын уур хүрч тэр харгис эрээс эхнэрийг нь салгаж амийг нь аврав. Гэтэл нөгөө хоёр гэнэт алга болж, Диловын доогтой инээх нь дуун сонсогдож “Дилов намайг таньсангүй” гэж бас хэлэв. Иймэрхүү юмтай олон учирсны эцэст Норов дайралдсан амьтан хүн бүрийн өмнө сөгдөж мөргөдөг болжээ.
Нэгэн орой тэрээр хүүрийн газар хүрч очив. Шарилын гал арай унтраагүй байлаа. Галын бүдэг гэрэлд хэн нэгэн хүн газар хэвтсэн харагдав. Гэтэл хутагтын доогтой инээх сонсогдов. Норов хурдхан шиг гүйж очоод хоёр хөлийг нь өргөж толгой дээрээ тавив. Хутагт энэ удаа алга болсонгүй...
Норов Дилов хутагтад шавь орж багшийгаа олон жил даган явжээ. Гэвч багш нь шавьдаа юу ч зааж өгдөггүй байсан бөгөөд үе үе л хир үнэнчийг нь шалгадаг байжээ.Нэгэн удаа Норов бадар аяга барьж гуйлга гуйж аяга будаа багшдаа авчирч өгчээ. Ном ёсоор багш нь идэж дууссаны дараа шавь нь идэх ёстой. Гэтэл Дилов өгсөн будааг идчихээд дахин идмээр байна гэв. Норов өглөг өгсөн айлдаа буцаж очтол хэн ч байсангүй. Тэгэхээр нь хаалгыг нь эвдэж ороод аягандаа будаа хийж байтал айлын эзэд ирж ёс бус хуврагийг айхтар зоджээ. Өөрийнх нь төлөө явж байгаад зодуулж нүдүүлсэн Норовыг хараад багш нь өрөвдсөнгүй, харин ч: “Надаас болж зовж байгаагаа мэдэж байна уу? Миний шавь болсондоо харамсаж байна уу?” гэж асуужээ.
Нэгэн удаа Дилов шавь нарынхаа хамт газраар урсаж буй өтгөн шингэний хажуугаар өнгөрч явжээ. Багш нь гэнэт: “Намайг үүнээс уу ид гэвэл хэн миний үгэнд орох вэ?” гэж асуув. Тэгтэл ганцхан Норов л өмхий баас шээс идсэн гэдэг.Бас Дилов хутагт хулсаар хорин ширхэг зүү хийж Норовын хөл гарын арав арван хурууны завсар шаасан байна. Тэгээд намайг эргэж иртэл ингээд байж бай гээд орхиод явжээ. Диловыг хэд хоногийн дараа эргэж ирэхэд Норов нөгөө л зүү шаалгуулсан байдалтайгаа хөдөлгөөнгүй сууж байсан гэдэг.
Бас нэг удаа Дилов хутагт Шавь нарын хамт явж байгаад хуримлаж буй хостой дайралджээ. “Сүйт бүсгүйг хэн надад авчрах вэ? “ гэж хутагт асуув. Норов: “Би” гэв. Тэгээд хурим хийж буй хүмүүс дээр очтол хүмүүс түүнийг бярман хүн байна гээд билэгшээн угтжээ. Гэтэл Норов хүүхнийг аваад араасаа чирч эхэлжээ. Уурласан бухимдсан хүмүүс Норовыг ухаан алдтал нь зодов. Хэсэг ухаангүй хэвтсэн Норов арай гэж сэрж өөрийг нь хаяж явсан багшийнхаа араас очтол, Дилов нөгөө л хэлдгээрээ “Миний шавь болсондоо харамсаж байна уу?” гэжээ.Диловт таалагдах гэж Норов хөл нүцгэн халуун цогон дээр гишгэж, өндөр байшингаас ч үсэрч байсан гэдэг.
Нэгэн орой Дилов хутагт шавь Норовын хамт түүдгийн дэргэд сууж байлаа. Гэнэт багш нь өмсч явсан гутлаа тайлж Норовын нүүрэн дундуур цохиод авчээ... Яг энэ агшинд Норов Үнэнийг таньж гэгээрсэн гэдэг.
Дилов хутагт өөрийн шавь нараас ганцхан Норовт л жүд дамжуулсан юм.
Дилов хутагтын анхны дүрийн бичсэн нэгэн гайхамшигт зохиолыг монгол хэлнээ орчуулан танд хүргэж байна. Энэ зохиолд Буддын гүн ухааны хоосон чанар, их мутар, хуурамч “би”, сэтгэл гэх мэт олон ойлголтын тухай нэгэн зэрэг тайлбарласан байдаг бөгөөд бясалгал хийх арга, бясалгал хийх үед хүний дотоодод мэдрэгддэг зүйлс болон гэгээрэхийг хүсэгч нь зөвхөн мэдлэг хуримтлуулан байж гэгээрэх боломжгүй тухай тайлбарлаж өгсөн хосгүй бүтээл юм. Дилов хутагт энэ зохиолоо гэгээрэлд хүрэх замд няцашгүй чин зориг гаргасан өөрийн шавь Норовтоо зориулан бичжээ.
Дилов хутагт
Их Мутрын дуулал
Их Мутар нь тодотгол бүхнээс ангид бөгөөд
Бэлгэдэл бүхнээс илүү юм.
Үнэнч шударга шавь Норов чамдаа
Түүний тухай ийнхүү өгүүлье.
Хоосон юунд ч суурилдаггүй
Их Мутрын тулгуур нь юу ч бус.
Ямар ч хүч чармайлт гаргахгүй,
Эрх чөлөөг эдлэн, жамыг даган,
Хүлээснээс ангижирч, Авралд хүрч болно.
Хэрэв чи орон зайг тольдож, гагцхүү
Юу ч бусыг олж харж байвал
Хэрэв чиний Сэтгэл өөрөө өөрийгөө хянаж чадаж байвал
Ялгалууд арилж Бурханы мөн чанарт тэгэхэд чи хүрнэ.
Тэнгэрээр хөвөгч үүлсийн цаана
Язгуур ч үгүй, орон ч үгүй.
Энэ мэтчилэн ухамсраар хөвөгч бодлуудад
Язгуур ч үгүй, орон ч үгүй.
Өөрийн “би”-гийн үнэн мөн чанарыг олж харах тэрхэн агшинд
Хоёрдмол үзлийн ялгал шууд арилах болно.
Орон зай нь хэлбэр, өнгийг төрүүлдэг ч
Буян ч тэр, нүгэл ч тэр түүнд ул мөргүй.
Зуунаар нүүрлэсэн түнэр харанхуй гэтэлгэгч наранг халхалж чадахгүй
Сансарын олон галавууд сэтгэлийн гэгээ гэрлийг далдалж чадахгүй.
Хоосныг бид үгээр дамжуулан өгүүлж байвч
Хоосныг үнэндээ яг тэр чигээр нь илэрхийлэх аргагүй.
“Сэтгэл бол гэрэл гэгээ юм” гэж бид хэдий өгүүлэвч
Тэрээр үг, билэгдэл хоёроос ангид оршиж байдаг.
Хэдийгээр Сэтгэл нь мөн чанартаа хоосон боловч
Бүхнийг хамарч бүхнийг агуулж л байдаг.
Алив нэг биеийн хөдөлгөөнийг бүү хий, биеээ сулла
Амаа хамхиж үг дуугүй орш.
Ухамсраасаа бүх бодлоо хөөж, бүхнийг март.
Чиний бие хоосон хулс мэт амар амгалан оршиг.
Бодлоо зогсоо, юу ч бүү өг, юу ч бүү хүлээж ав.
Их мутар нь юунд ч уягддаггүй Сэтгэл мэт.
Үүнийг тогтмол хийснээр эцэстээ чи Бурханы хутгийг олох болно.
Маань уншиж, барамидийг тасралтгүй судалж болно.
Судар бичгүүд дэх тайлбаруудыг үзэж болно.
Олон янзын сургаал, ариун судар номлолууд нь
Харамсалтай нь Анхдагч Үнэнийг танихад тус хүргэхгүй.
Учир юу хэмээвээс хүсэлдээ захирагдсан Сэтгэл
Зорилгодоо хүрье гэж эрмэлзэх явцдаа
Гэрлийг зөвхөн халхалж л байдаг.
Дандарын ёсоор оршигч хүмүүн
Ялгалыг үл тэвчиж байваас
Самайя-гийн агаараас урваж буй хэрэг мөн.
Алив үйлдлийг зогсоо, юуг ч бүү хүс
Бодлууд чинь далайн давалгаа мэт хөөрч, нэг унаж байг.
Ялгал үгүйн зарчимд хэн үнэнч байна
Дандарын ёсыг тунхаглагч тэр болой
Үүнд ч түүнд ч уягдахгүй
Алив хүслээс татгалзаж чадсан нь
Бичиг шасдируудын утгыг олох болно.
Бүх нүгэл хилэнц Их Мутарт шатаж устана.
Их Мутрын тусламжтайгаар Ертөнцийн хүлээснээс авралд хүрнэ.
Энэ бол номын агуу зул мөн.
Гагцхүү өөрийн мунхагаас болж үүнд эргэлзэгч нь
Зовлон шаналал, ядуу тарчигийн баг шаварт
Үрийн үрд живэх болно.
Аврал одуулахдаа багшийг шүт
Багш Сэтгэлийг чинь адисласан цагт
Аврал ойрхон байх болно.
Харамсалтай нь энэ Ертөнцөд утга төгс юм нэг ч үгүй
Байгаа юм бүхэн гуниг гутралын үрийг л төрүүлж байдаг.
Гүехэн сургаалууд зөвхөн үйлдлийг л зааж өгдөг.
Тиймээс гагцхүү Агуу Сургаалуудыг л дагах хэрэгтэй.
Хоёрдмолын хүлээсийг тасдан хаях нь
Эрхэм Дээдийн Зам Мөр мөн.
Сарнисныг номхотгох нь Эрхэм Дээд Үйл мөн.
Бүх Бурхад Үл Үйлдхүйн замаар явж байсан.
Тийм бөгөөс үүгээр замнагч хэн бүхэн бээр
Бурханы Төгс чанарт хүрэх болно.
Энэ Ертөнц мөнх бус, хуурмаг зүүдэн мэт
Энэ Ертөнц бодитой бус тул түүнээс болон ойр дотныхноосоо татгалз
Өш хонзон, хуял тачаалын хүлээснээс чөлөөлөгд.
Ой мод, уул хаданд бясалган суу.
Хэрэв чи ямар ч хүч чармайлт гаргалгүй
Жам ёсны байдалд оршиж чадваас
Тун удахгүй Их Мутар хэмээгч Хүршгүйд хүрч чадна.
Модны үндсийг цавч, тэгсэн цагт навис гандана.
Сэтгэлийн үндсийг тасал, тэр цагт Сансар нурна.
Зул бүр тус тусын гэрлээр
Олон олон галавын харанхуйг нэгэн агшнаа гийгүүлж
Сэтгэлийн Илт Гэрэл тэрхэн зуураа
Мунхагийн харанхуйн хөшгийг хуулан хаяна.
Өөрийн ухамсраас зуурагч нь ухамсрын хязгаараас хальсан үнэнийг хүлээж авч чаддаггүй.
Номыг байнга сурахыг эрмэлзэгч нь
Байнга суралцахын заагаас давсан Үнэнийг хүлээж авдаггүй.
Ухамсар болоод байнга суралцахын хязгаараас давахын тулд
Ухамсрын бүх үндсийг тасалж өөрийгөө ил гаргах хэрэгтэй.
Ийнхүү чи ялгалаас ангижирч
Амирлан ахуйд хүрэх болно.
Юу ч бүү өг, юу ч бүү ав,
Өөрийнхөө мөн чанарт үнэнч бай.
Учир нь Их Мутар хэмээгч нь
Ямарваа нэг өгөө аваагийн хязгаараас хальсан байдаг.
Хэн ч Алая-г төрүүлээгүй
Тиймээс хэн ч түүнийг бузарлах юм уу номхотгож чадахгүй.
“Төрөл үгүй” оронд оршиж
Дармата дахь бүх үзэгдлийг устгаж чадна.
Тэгээд Юу ч бус чиний зүрх зориг, бардам сэтгэлийг залгих болно.
Дээд Ухаарал нь үүнээс ч, түүнээс ч хамаагүй хол оршино.
Дээд Үйлдэл нь агуу чадварыг агуулавч
Хүлээс үгүй байдаг.
Тогтмолыг ямар ч итгэл өвөрлөлгүйгээр ухан ойлгоход
Дээд Онохуй оршино.
Егүзэр хүн Замын эхэнд Сэтгэлээ хүрхрээ мэт хүлээж авдаг.
Замын дунд очиход тэрээр тайван удаан урсаж буй
Ганга мөрний ус мэт болдог.
Замын эцэст тэрээр хязгааргүй Их Далай болдог.
Тэгээд хүүгийн Гэрэл түүнд Эхийн Гэрэлтэй нэгэн цул болон нийлдэг.
1 comment:
Махамудрын дууллыг орчуулсанд баярлалаа, емне нь П.Бадрал ламын орчуулгаар уншиж байсан. Таны орчуулага таалагдлаа.
Post a Comment