Торгуудын Увш Тайж 170,000 хүнтэйгээ нутгаа тэмцлээ
Үндэстэн гэдэг бол түүхийн энгийн категори биш, нийгмийн хөгжлийн тодорхой үед үүссэн маш том ойлголт. Урьд нь угсаатныг Капиталист харилцаа ялсны үр дагавраар Үндэстэн бий болсон гэж үздэг байжээ. Соёл иргэншлийн онолоор Үндэстэн гэдэг нь угсаатнуудын нийгмийн хөгжил гүнзгийрч, эдийн засаг, улс төр, үнэт зүйлсүүд нь нэгдмэл шинжтэй болж тэдний дунд нэг эрх ашиг бүрэлдэн бий болсон нөхцөлд үүссэн хэмээн үздэг. XIII зууны үед нүүдэлчин олон угсаатны дунд гарч ирсэн газар нутаг, тусгаар байдал, эв найрамдал, Чингис хааны нэр төр гэх мэт нийтлэг ашиг сонирхол одоог хүртэл Монгол үндэстний дунд хэвээр байгааг тэдний туулж өнгөрүүлсэн түүх гэрчилнэ. Үндэстэнд хэл маш чухал үүрэгтэй. Үндэстэн бүрэлдэх явцад нутгийн нэг хэл, аялгуу нь үндэстний хэлний бааз суурь болохоос гадна цааш бичгийн хэл болж хөгждөг. Тухайлбал, Монгол үндэстэн XIII зууны үед бүрэлдэхэд Хамаг язгуурын Монголчуудын хэл аялгуу Монголын бичгийн хэлний үндэс болсон, Орос үндэстний хэл нь Москвагийн аялгуу, Франц үндэстний хэл нь Парис ба тэр орчмын Галли аймгийнхны аялгуу, Хятад үндэстний хэл нь Бээжин аялгуу, Японых Хоньшу арлын аймгуудын аялгуу тус тус болжээ. Ийнхүү үндэстний хэл бүрэлдэх элемент аль эрт үүсэх боловч жинхэнэ боловсронгуй болж цааш хөгжих нь нийгмийн хөгжилтэй шууд холбоотой. Жишээ нь, Орос хэлний суурь нь Х зууны үед тавигдаж XYI зууны үед үндэстний хэл болж бүрэлджээ. Мөн хүчирхэг улсын хэл улсынхаа хөгжилтэй шууд хамааралтай байдаг. Индоевроп хэлний аймагт багтдаг эртний арийчуудын Санскрит хэл, Ромын патриц нарын Латин хэл эзэд нь мөхөж үгүй болсон ч эдүүгээг хүртэл бичгийн уламжлалаа хадгалсаар үлдсний гол учир нь “Бие баатар бол нэгэн үеийн баатар, Билэг баатар бол түмэн үеийн баатар” гэдэг үгийн баталгаа билээ. Харин дэлхийн тусгаар тогтносон олон зуун улс орнуудад монголчуудыг төлөөлж буй Монгол улсын хүн ам өдгөө 2,43 саяд хүрчээ. Эдгээрийн 95 хувийг Монгол угсаатан, үлдсэнийг нь казах, тува, чантуу, цаатан гэх мэт харь угсааны хүмүүс эзэлдэг. Монгол угсаатнаас 77,5 хувийг халхчууд эзэлнэ. Халх гэдэг нэр анх ХIY зууны хагасаас тэмдэглэгдэх болж Батмөнх даян хаан 6 түмний нэгийг халх болгож Ү хүү Алгиболд, ХI хүү Гэрсэнз нартаа хуваан захируулжээ. “Хангай хаанд нутаглан сууж Харь дайсанд чину Халх болсон Халуун аминд чину Түшээ болсон Ирэхийн үзүүр Харахын харуул болсон Халх түмэн чину Тэр бүхий бэр ажаамуу” хэмээн магтагдан Монголд биеэ даасан угсаа болов. Гэрсэнз, Алчиболдын дараагаас Халхын 12 отог нь Алчиболдын Жарууд, Баарин, Хонгирад, Баяд, Үжээдийн “Өвөрлөгч 5 отог, Гэрсэнзийн 7 отог гэж салжээ. Гэрсэнзийн хатан Хатунхай 7 хөвүүндээ халхыг 12 отог болгосон нь: 1 Ашихай Үнэгэд, Жалайр 2 Ноёнтой Бэсүд, Илжигэн 3 Ноонох Горлос, Хэрсүүд 4 Аминдурал Хүрээ, Цоохор 5 Дарь Хөхүйд, Хатагин 6 Далдан хөндлөн Тангуд, Сартуул 7 Саму бума Урианхай Ашихайн эзэмшил дэх Жалайр, Үнэгэд отог нь “З олхунуд, 5 хотгойд” гэсэн 8 хошуу болсон. Хотгойд 5 хошуу нь одоогийн Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан нуур сумаас урагшаа Завханы Нөмрөг, Тэлмэн сумыг хамардаг. Харин Олхунуд нь ХYII-ХХ зуунд Засагт ханы хошуунуудад хаяагүй тархсан нь голдуу Ховдын халх сумдуудаар одоо оршин сууж байна. Ноёндойн эзэмшил дэх отог нь “5 бэсүд, 2 илжигин” гэсэн 7 хошуу болсон. Илжигин 2 хошуу нь одоогийн Увс аймгийн Туруун, Зүүнхангай, Өндөрхангай, Цагаанхайрхан сумдыг хамардаг ба өдгөөг хүртэл Илжигин халх гэж алдаршсан билээ. Харин бэсүд нь олхунудтай ижил Засагт ханы хошуунуудад энд тэндгүй тархаагүй нь Ховд, Говь-Алтайд голлон үлджээ. Саму-бумаагийн эзэмшил дэх Урианхайн 2 хошуу, Манжийн эрхшээлийн үед хамгийн их эсэргүүцэл, тэмцэл хийж байсны улмаас Халхын бусад аймаг хошуунуудад нялцаагдаж, өртөө улаа, харуулын албанд хөөгдөж байсан нь одоогийн Говь-алтай, Ховд, Баянхонгор, Хөвсгөл аймгуудаар тархжээ. Хатунхай өөрийн 6-р хүү Далдан хөндлөнд Халх түмний Сартуул, Тангууд 2 жада овгийг өгчээ. Монголчууд ХIII зууны Өрнө зүгийн харь улсыг Сартуул гэж тэмдэглэж эхэлсэн гэж судлаачид үздэг. Чингис хааны хийсэн хамгийн том аян дайн болох Хорезмын дайнаар олон урчуудыг олзлон Монголд авчран Орхоны хөндийд нутаглуулсан гэдэг. Тэдний үр сад нь тус нутагт үе улиран нутаглах болсон “гавьяаг” нь Хар-Хорум хоттой холбон тайлбарлаж болохоос гадна баталгаа гэвэл Даян хаан Монголын гол түмэн Халхад Сартуулыг онцлон оруулсан нь түүний давхар баталгаа юм. Ямар ч гэсэн сартуулууд нь тангудууд шиг (ХII зууны Хашин орон Ся Сяо) Засагт ханы үймээнээс дайжин Өвөр Монгол руу орсонгүй өөрийн ноён Далдан хөндлөнгийн үр садад захирагдсаар (Халхын бүх тайж нар хиад-Боржигин учир) одоо халх дотроо 22 овог бүхий нэлээд том угсаа болжээ. Сартуулууд нь одоогийн Завханы Түдэвтэй хүртэлх 9 сумдыг хамардаг. Харин Ноонох, Аминдурал нарын эзэмшлийг “Үхрийн бөөр” шиг олон овог, аймгуудыг нийлүүлж бий болгосон бөгөөд мөн үүн дээр 1639 онд Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг Халхын Шарын шашны тэргүүн цолоор өргөмжлөн түүнд халхын ноёдууд албатаасаа шавь болгон өргөснөөр Шар бүсийн орд буюу Их Шавь нар үүсчээ. Хүрээний ойролцоо цуглуулснаар Монголын төв, өмнөд, зүүн зүгийн олон аймаг, сумдад маш олон овог одоо ч бүртгэгдэж байдаг. Одоогоор судлаачид Халхад 400 орчим ясны овгийг бүртгэн судлаад байна. Баруун Монголын угсаатнууд: Баруун Монгол гэж яагаад бичих болов? Бид уг нь нэг цогц угсаатны тухай үзэж байгаа юм биш үү? Яагаад ийм ялгарал гарах болов оо? Үүний хариултыг Ч.Чимидийн “Өрнө-Дорно” гэдэг шүлгийн урвуу утгаас олж авч болох ч юм шиг санагдана. Баруун Монголчууд яагаад тусгайдаа ийнхүү тэмдэглэгдэн, онцлогдох болов оо? Гэвэл тэд тусгаар тогтнолынхоо төлөө тууштай тэмцэж, өөрсдийн соёл уламжлалаа тэр чигээр нь хадгалж үлдсэнд орших болов уу гэж үзнэ. Зүүн гарыг эзлэхийг удтал санаархсан Манж нар аятай нөхцлийг ашиглаж 70000-хан лан мөнгө зарцуулан байж өөрсдийнх нь тусламжтайгаар, удтал тэмцсэний үр дүнд маш амархан эзэлжээ. Хамгийн их эсэргүүцэл үзүүлсэн тэднийг Манж нар 2 аймаг, 10 хошуу болгон Тэнгэруулаас наашаа татан Алтай, Увс нуураар нутаглуулах болжээ. Баруун монголчууд одоо ч энэ зохион байгуулалтаараа байгаа юм. Үүнд: Дува сохороос гаралтай эртний сурвалжит Дөрвөд угсаа. Дотроо 30-аад яс, овгоос бүрэлддэг ба XY-XYII зууны үед Дөрвөн Ойрадын холбоонд багтаж Тэнгэр уул, Эрчис мөрнөөр нутаглаж байжээ. 1753 онд Дөрвөдийн Цэрэн тэргүүтэй ноёдууд өөрийн хаан Даваачид дургүйцэн албат нараа авч Манжид дагаар орсон тул Дөрвөдүүдийг тусгай газарт нутаглуулан Дөрвөд Далай ханы аймаг болгосон нь одоогийн Увс аймгийн Бөхмөрөн, Сагил, Түргэн, Давст, Баян-Өлгийн Цагааннуур, Ховдын Дөргөн сумдад хамаарагдана. Баядууд мөн л Монголчуудын эртний сурвалжит угсаа бөгөөд XII-XIII зуунд Сэлэнгэ мөрөн, Жидийн голд нутагладаг Жида, Хээрийн, Дуклас баядууд байсан. Баядууд нь XY-XYII зууны үед Дөрвөн Ойрадын холбоонд багтаж Тэнгэр уул, Эрчис мөрнөөр нутаглаж байгаад 1754 онд Манжид эзлэгдэн Манж нар тэднийг 10 хошуу бүхий Үнэн зоригт ханы аймаг болгон Увс нуурын зүүн талаар нутаглуулжээ. Баядууд дотроо 29 элкэн (яс)-тэй одоогийн Увс аймгийн Малчин, Хяргас, Зүүнговь, Тэс, Наранбулаг зэрэг Увсын зүүн сумаар нутаглаж байна. Өөлд угсааг судлаачид Ойрад гэдэг үг сунжирснаас ийм нэр гарсан гэж судлаачид үздэг бөгөөд Галдан бошигтын дайны явцад Орхон гол, Ховдод тархан суурьшжээ. Тэд 30 элкэнтэй Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Архангайн Өлзийт, Өгийнуур, Хотонт сумуудад нутаглаж байна. Зүүн гарын хаант улсын үед зах хязгаарыг хамгаалуулах зорилгоор Торгууд, Өөлд, Дөрвөдөөс гаралтай хүмүүсийг Алтайн нуруунд нутаглуулснаар 30- аад элкэн бүртгэгдээд буй. Захчин угсаа бий болжээ. Маш эртнээс гаралтай Торгууд угсаа хальж гарснаас хойш 1771 оны Торгуудын Увш тайж Ижил мөрнөөс 170.0000 гаруй торгуудчуудаа дагуулан эх нутаг руугаа тэнцлээ. Оросын Цагаан хаан тэр их цэргийн хүчийг зүгээр нэг явуулахыг хүссэнгүй, Цэргийн хүчээр довтлон ихэнхийг нь эгүүлж авчирсан ч зарим нь эх нутаг руугаа амь тэнцэн Орос-Казах-Манжийн “хатуу хэрмийг” даван зөвхөн 69.000 л амьд ирснийг Манж хаан Шинжаан, Баруун Монголд суулган тусгай хошуу болгосон нь одоогийн Ховд аймгийн Булган сум болно.Торгуудууд Бэйлийн, Ховог сайрын, Цоохорын торгууд гурван хэсэг 40 гаруй элкэнтэй. Мянгад угсаа гарал нь нэг мөр болоогүй ба судлаачид тэднийг Мянгад овог давамгайлсан турк угсаа оролцсон угсаа гэж үздэг. Мянгадууд нь Мянгад, Басмид, Хиргис гэсэн 3 яс бүхий 38 овогтой дотроо ардчилсан зохион байгуулалт бүхий биеэ даасан угсаа билээ. Мөн Дөрвөн Ойрадын холбоонд захирагдаж байгаад Манжийн үед 7 хошуу болж Алтайн баруун-зүүн суганд нүүдэллэн нутагладаг Алтайн урианхайчууд байдаг. Тэд одоогийн Баян-Өлгий аймгийн Алтанцөгц, Мөнххайрхан зэрэг 4 сумдад 45 овог болж амьдардаг. Эдгээрийн зарим нь монголжсон түрэг буюу тува-урианхай гэж байдгийг Монгол урианхай (Мончоог урианхай) гэж нэрлэдэг. Мончоог гэдэг үг нь яс угсаа, овгийн нэр бус харин энэ нутагт ирсэн хасагууд, хошуу ноёных нь малгайн хөх жинсийг хараад “Хөх монцогтон” гэж нэрлэснээс ийм нэр гарчээ.

No comments:
Post a Comment