Энэ асуултанд хүн бүр єєрийнхєєрєє хариулж чадна. Учир нь хүмүүс єнгєрсєн, одоо, ирээдүй цагийн хүрээнд дурсан санаж, дүгнэлт хийж, тєлєвлєж мєрєєдєж, алдаанаасаа суралцаж амьдардаг тул тэдэнд энэ асуултанд хариулахад төдий л бэрхшээл тохиолдохгүй нь мэдээж юм. Түүх гэж зєвхєн єнгєрсєн үеийг хэлдэг юм уу? Түүнийг судлах нь юунд хэрэгтэй вэ? гэсэн олон асуултууд зэрэг зэрэг урган гарч хүн бүр үүнд нээлттэйгээр хариулцгаах хэрэгтэй болжээ. Ямартаа ч түүх нь хүн тєрєлхтний хамгийн анхны бий болгосон шинжлэх ухаан бєгєєд К. Маркс “Хүмүүс буюу ард түмэн түүхийг бүтээдэг боловч тэд єєрсдийн хүссэнээрээ биш урьдын уламжлал дээр тулгуурласан үйлийн үрээр түүхийг санамсаргүйгээр бүтээдэг. Бид зєвхєн цорын ганц түүхийн шинжлэх ухааныг мэдэж байна. Түүнийг хоёр талаас нь авч үзэж байгалийн түүх, хүмүүсийн түүх гэж хувааж болно” гэж тодорхойлсон.
Түүхийг єнгєцхєн үзэхүйд түүхийн гол үе шат нь яруу найрагчдын магтан дуулсан, соёл судлаачдын гутран тэмдэглэсэн, уран нийтлэгчдийн эрин үеийн эхлэл тєгсгєл гэж тєвийлгэн єгүүлсэн асар том үйл явдал байдаг. Тиймээс зарим хүмүүс түүхийг зүгээр нэг хобби, сонирхол татах зүйл гэж єнгєц байдлаар дүгнэдэг. Учир нь түүх гэдэг бол ерєєсєє баримт болж єнгєрсєн үйл явдлыг єєрийн үзэл бодол, тэр үеийн нєхцєл байдлын үүднээс тайлбарлан бичсэн байдаг гэсэн үзэл ч бий.
Түүх шинжлэх ухаан мєн үү?
Тэгвэл шинжлэх ухаан гэж юу вэ? Философчид шинжлэх ухаан бол байгаль судлал хийгээд нийгэм судлал, арга зүй болон онол, суурь болон хавсарга судалгаа зэрэг хэсгийн түүхэн хувьсамтгай харьцааг багтаасан бүхэл бүтэн систем болно гэж тодорхойлдог. єєрєєр хэлбэл шинжлэх ухаан гэдэг нь єєрийн судлах зүйл, судалгааны арга зүй, онол бүхий түүхэнд хуримтлагдсан мэдлэгийн систем. Түүхийн судалгаанд дээрх зүйлсүүд бүгд байдаг. Түүхийн шинжлэх ухааны мэдлэг нь объектив үнэн мэдлэгийн систем байдаг бєгєєд тэрхүү үнэн мэдлэг нь агуулгын хувьд субъектээс үл хамаардаг, хүссэн хүсээгүй өөрчилж чадашгүй зүйл байх ёстой. Иймд түүхийн шинжлэх ухааны судалгаа дан ганц субъект дээр (бичгийн эх сурвалж, дурьдатгал-дурсамж, үлгэр домог гэх мэт) тулгуурладаггүй, объект буюу эд өлгийн зүйлс дээр адилхан тулгуурлаж шинжлэх ухааны үнэн мэдлэг, онолыг бий болгодог юм. Түүхийн мэдлэг нь объектив, субъектив хоёр талтай байдаг. Хэрэв хүн объектив мэдлэгийг мэдэж чадахгүй бол сэргээгчээс хамааран шууд субъектив мэдлэг гарч ирдэг.
ХХ зууны сүүл үе хүртэл хүн тєрєлхтєн ийм түүхийн мэдлэгтэй байсан гэж үзэж болно. Харин болж єнгєрсєн түүхийн бүх процессыг тэр чигээр нь буцаан сэргээж чадвал тэр нь түүхийн объектив мэдлэг болдог. єнєєдєр шинжлэх ухааны олон шинэ салбар хєгжиж, тэдгээрийн ололт амжилтуудаар түүхийн мэдлэг объектив шинжтэй болж байна. Тухайлбал, хүний гарал үүслийг урьд нь зєвхєн ажиглалтаар “хүн мичнээс гаралтай болов уу?” хэмээн таамаглаж байсан бол Эволюцийн онол гарч дээрх таамаглалыг археологи, антропологи, математик, хими, физикийн ололт амжилтуудаар баталж байна. Харин ирэх зууны шинжлэх ухаан гэгддэг Генетик, Биотехнологиийн шинжлэх ухаанаар хүн мичнээс үүссэн гэдгийг бүрэн утгаар нь батлах юм уу, эсвэл энэ онолыг нураан хаяж цоо шинэ ойлголтыг гаргаж ирж болох юм. Ингэж шинжлэх ухаан бартаат замыг туулж үнэнд аль болохоор ойртдог түүхтэй.Гэхдээ шинжлэх ухааны мэдлэг нь ертєнцийн тухай мэдлэг биш, ертєнцийг оновчтой тайлбарлах гэсэн оролдлого байдаг тул тєгс онол гэж байдаггүй. Учир нь хүний мэдлэг аугаа их ертєнцийн гүн харанхуйд хєтлєгдєн олон жилийн турш аялж байгаа болохоор єнєєдрийн тєгс боловсронгуй байсан онол маргааш нь хуучирч хүн тєрєлхтний хєгжлєєс татаж чангаах явдал түүхэнд нэг бус удаа тохиолджээ. Түүхийг судалж, мэдэх гэсэн ямар ч хүн “Түүхэнд болсон явдлыг үнэлэхдээ бус судлах нь чухал, түүхэн хүн, түүхэн үйл явдлаар наймаа панз хийж болохгүй” /Л.Н.Гумилёв/ гэсэн зарчмыг баримтлах ёстой. Энэ зарчмыг хүмүүс баримталж чадахгүй байснаас түүх судлалд бэрхшээл их тохиолддог байв. Аугаа Гегель түүхийн шинжлэх ухааны хєгжилд 3 үе байсныг мэргэн харсан юм. Үүнд:
- Тэрүүхэн зуур болж байгаа үйл явдлыг байгаа чигээр нь хуулбарлан тэмдэглэдэг үе.
- Түүхчид нийгмийн хєгжлийн түгээмэл хуулийг мэддэггүй буюу үл ойшоох байдлаар єєр єєрийн үзэл бодол, хувийн сонирхлын үүднээс түүхийг тайлбарлах замаар түүхийг гуйвуулдаг үе (үзэл сурталжсан үе)
- Хүн тєрєлхтний хєгжлийн түүхийн түгээмэл зүй тогтлыг танин мэдэж түүхийг үнэн мєнєєр тавьж тайлбарлах үе гэсэн байдаг.
Хүн тєрєлхтний туулж єнгєрүүлсэн түүхэн зүй тогтлыг тайлбарлах гэсэн хоёр онолд судлаачид хуваагдаад байна.
1. Формацийн онол: нийгэм үйлдвэрлэлийн харилцаан дахь хувийн ємч дээр тулгуурлан эсрэг тэсрэг ангиудад хуваагддаг. Эдгээр ангиудын тэмцлийн үр дүнд нийгэм байнга хувьсаж хєгжсєєр байдаг бєгєєд хүн тєрєлхтєн хүй нэгдэл, боол эзэмшил, феодал, капиталист, социалист, коммунист гэсэн таван нийгэм буюу формацийг дамжин єнгєрнє гэсэн онол болно.
2. Соёл иргэншлийн онол: Нийгмийг үнэт зүйлсийн баримжааллаар зэрлэгийн, бүдүүлэгийн, соёлт, аж үйлдвэржилтийн, аж үйлдвэржилтийн дараах гэсэн түүхийн 5 үе болгодог онол. Энэ нь бидний хувьд цоо шинэ маягийн үзэл баримтлал боловч ХХ зууны эхээр Английн философич А.Ж.Тойнби үндэслэсэн байна. А.Ж.Тойнби Төв Азийн нүүдэлчдийн түүхийг судлаад эцэст нь: нүүдэлчдийн нийгмийн хєгжил нь материаллаг баялаг дээр тулгуурладаггүй. Тэд материаллаг байдлаараа хєгжихєєсєє илүү оюуны үнэт зүйлсээрээ хєгжиж оюуны олон гайхамшгийг бүтээсэн євєрмєц түүхтэй хүмүүс гэсэн сонирхолтой дүгнэлтэд хүрчээ. Соёл иргэншил гэдэг бол хүн төрөлхтний түүхэн дэх хандлага, түвшин, нєлєєлєл, давуу тал, нийгмийн хүчин чадал мєн. Энэ онолыг манай эрдэмтэд, судлаачид 1990-иэд онд идэвхтэй судалж ирсэн боловч монголын түүхийг үүгээр үечилсэн нэгдсэн онол хараахан гарч ирээгүй байна. Формацийн болон соёл иргэншлийн онол нь нийт хүн тєрєлхтний нийгмийн дэвшлийн түгээмэл хандлагыг тусгасан социологийн ерєнхий онолын хоёр тал юм. Формацийн онол нь хєгжлийн динамик буюу єсєх дэвших чиглэлийн хэлхээ холбоо,шалтгаалцлын хамаарлыг тусгадаг. Соёл иргэншлийн онол бол нийгмийн хєгжлийн статик буюу хэвтээ чиглэлийн үйлчлэн орших холбоо хамаарлыг илэрхийлдэг. Гэхдээ дэлхийн эрдэмтэд формацийн онолыг нийтэд нь үгүйсгээгүй бєгєєд дэлхий дахины түүхэнд голдуу энэ онолоор хандаж судалгаа хийдэг байна. Иймээс 1990-ээд оноос монголын түүхийг уг онолын үүднээс шинээр үечилсэн бєгєєд ихэнх судлаачид энэ үечлэлийг баримталж байна. Үүнд:
1. Хүй нэгдлийн байгууллын үе (750000-МЭӨ III зуун) Энэхүү түүхэн цаг үед монгол нутагт хүн үүсч чулуун зэвсэг, хүрэл зэвсэг, тємєр зэвсгийн түрүү үеүдийг дамжин єнгєрчээ.
2. Овгийн байгуулал задарч ангит нийгэмд шилжсэн үе (МЭӨ III -МЭ IҮзуун) Энэ үед нүүдлийн соёл иргэншил бүрэлдэн бий болж, цааш хєгжин нүүдэлчдийн нийгэм ангиудад хуваагдан эзэн харъяатын ёсны үүсгэл тавигджээ.
3. Монголын нүүдэлчдийн нийгэмд феодализм бүрэлдсэн буюу феодализмын эхэн үеийн улсууд (Нирун, Түрэг, Уйгур, Киргис, Хятан)
4. Феодализмын харилцаа төгс ялсан үе буюу Монголын их гүрний үе (ХIII-ХIҮ зуун) Эзэн харъяатын ёс бүрмєсєн ялж Монгол Улс хүчирхэгжин мандаж тив дамнан тогтсон Эзэнт гүрнийг байгуулсан үе.
5. Феодалын бутралын үе (ХIҮ-ХҮI зуун) Монголын феодалын нийгэм хєгжлийн дээд цэгтээ хүрч тєвєєс зугтах хүч үйлчлэх болсноор задран бутарсан үе.
6. Манж Чин гүрний эрхшээлд автан тусгаар тогтнолоо алдсан үе (ХҮII-ХХ зуун)
7. Олноо єргєгдсєн Монгол Улс буюу сэргэн мандалтын эхэн үе. (1911-1919 он)
8. Үндэсний ардчилсан хувьсгал ялсан “Социализмын үе”
9. Орчин үеийн буюу ардчилсан Монгол Улс хэмээн үечилж байна.
Эх түүхээ судлахын ач тус юунд оршном!
- Эх түүхээ мэдэх нь залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээ, эх нутгаа, Монголоо гэсэн үзэл бодолтой иргэнийг төлөвшүүлэхэд гол түлхэц болох юм.
- Дэлхийн газар нутгийн ганцхан хувь, хүн амын 0,03 хувийг эзэлж байгаа одоогийн Монгол улсын түүхийг судлах нь дэлхийн хүн амын олонхид сургамжтай юм. Учир нь Монгол орон орчин цагийн хүн бий болсон өлгий нутгийн нэг хэмээн үзэж түүний соёл иргэншлийг хүндэтгэх явдал гүнзгийрч байна.
- Бид Монголын түүхийг судалснаар үндэсний болон үндсэрхэг үзлүүдийн ялгааг тодорхойлж, дэлхийн соёл иргэншлийн түүхэнд Монголчууд ямар үүрэг гүйцэтгэснийг, дэлхийн олон мянган угсаатан, улс орнуудаас яагаад Монгол судлал дэлхийд асар хүчтэй, өргөн дэлгэр тархсныг мэдэх болно.
- Мөн энэ цөөхөн хүн ам, асар уудам нутагт өдий хүртэл уусан алга болоогүй, устаж мөхөөгүй оршсоор ирсний гол эх сурвалж болсон овог аймгийн хатуу чанд ёс, хүн ардынх нь өвөрмөц хүмүүжил, ёс зүй зэргийг мэдрэх болно.
Орчин үед соёл, боловсролтой мэргэжилтэн гэдгийн шалгуур нь гадаадын хэд хэдэн улсын хэл мэддэг, мэргэжлийн болон компьютерийн өндөр мэдлэгтэй, гоо зүй, ёс суртахууны хүмүүжил төгс эзэмшсэн байхаас гадна эх орныхоо түүхийн мэдлэгийн түвшин өндөр байхыг шаарддаг нь олон улсын жишиг болжээ.
Эх орон гэж юуг хэлэх вэ? “Эх орон гэж чи, би, бидний төрөл төрөгсөд, бидний хайраа шингээсэн эх хэл, газар шороо, өвөг дээдсийн түүх, үлдээсэн өв зэрэг бүх зүйлсийг хэлдэг” гэж Дагестаны нэрт яруу найрагч Расул Гамзатов бичсэн байдаг. Тэгвэл Эх оронч хүн гэж хэнийг хэлэх бол! Эх орон, ард түмэн гэж цээж дэлдэн хоосон цэцэрхэгчид лав тэд биш. Эх орныхоо төлөө хүн юу хийж чадаж байгаараа эх оронч болдог. АНУ-ын ерөнхийлөгч агсан Жон Кенниди “Ask not what your country can do for you, ask what you can do for your country!” (Эх орон чинь чиний төлөө юу хийсэн юм бэ? гэж асуухын оронд өөрөөсөө би эх орныхоо төлөө юу хийж чадах вэ? гэж асуу) гэж хэлжээ. Иймд АНУ-д Эх оронч-Иргэн хүн байхын тулд өөрийн “Үндэстний түүх”-ээ сайн мэдэх ёстой! гэсэн зарчим үйлчилж бүх шатны сургуульд “АНУ-ын түүх”-ийн шалгалт хамгийн чухалд тооцогддог. Дэлхийд хамгийн хүчирхэг, үндэстний нэгдмэл хэв шинжийг хамгийн сайн бүрдүүлсэн АНУ-ын ард түмний тухай Пол Жонсон “Америкийн ард түмний түүх” гэдэг зохиолдоо “Америкийн ард түмэн бол өөр ямар ч үндэстэнтэй харьцуулахад илүү чийрэг, илэн далангүй, итгэл үнэмшилдээ туйлбартай, заримдаа алддаг боловч үргэлж өгөөмөр, зоригтой, цаанаасаа шударга” гэж өөрийн ард түмний түүхээрээ бахархан бичжээ.
Иргэн хүн гэдэг бол ертөнцийг үзэх тэргүүний үзэлтэй, ёс суртахууны өндөр чанарыг эзэмшсэн, тэгш эрхээр хангагдсан, нийгмийн болон хувийн ашиг сонирхолыг хослуулах чадвар бүхий шинж чанарыг агуулсан бие хүний нийгмийн хэв маяг юм. Үүнээс үзвэл хүн 16 нас хүрч паспорт аваад иргэн хүн болчихдоггүй юм байна. Иргэн болж төлөвшихийн тулд заавал дээрх шинж чанаруудыг эзэмшин нийгэмд тодорхой байр суурьтай болох ёстой. Иргэн хүн өөрөө өөрийгөө бүрэн эрхтэй эзэн болохоо гагцхүү эрх чөлөөтэй нийгэмд ухамсарладаг тул ямагт өөрийнхөө нийгмийг хамгаалахын төлөө байдгаараа аугаа их эх оронч хүн юм. Иймээс тэднийг “Хэрвээ чи үнэхээр эрх чөлөөтэй байя гэвэл хэн эрх чөлөөгүй байна түүнд эрх чөлөөгөө өг тэгвэл чиний эрх чөлөө хоёр дахин нэмэгдэнэ” гэсэн үгийг эрхэм зорилгоо болгосон өөрийнхөө төлөө нийгэмд амьдардаг эх оронч хүмүүс гэдэг. Ийм хүмүүсийн өнгөрүүлсэн амьдрал түүхт замыг туулдаг төдийгүй өөрсдөө “Ажлаасаа гэр лүүгээ яардаг, Гэрээсээ ажил руугаа яардаг” хамгийн их аз жаргалтай хүн байдаг. Оросын философич Чернышевский “Түүхт зам бол Невскийн өргөн гудамжин дахь явган хүний зам биш, тэр зам тоостой, шавар шавхайтай намаг дундуур ч, ой ширэнгэ дундуур ч гарах бүхэл бүтэн талыг гатлах юм. Тоосонд дарагдаж гутлаа бохирлохоос айж байгаа хүн нийтийн үйл хэргийн төлөө ажиллаж хэзээ ч чадахгүй” гэдэг үг одоо ч үнэ цэнээ алдаагүй хэвээрээ байна. АНУ-ын улс төр судлаач Френсис Фукуяма “Либерализм өөрийн бүх өрсөлдөгчдөө ялж хүн төрөлхтний түүх төгсөж байгаа гунигтай … Нэр төрийн төлөө тэмцэл, хийсвэр зорилгын төлөө амь насаараа дэнчин тавих чанар, баатарлаг зориг, хүсэл эрмэлзэл шаардсан үзэл суртал, тэдгээрийн тэмцэл байхгүй болж оронд нь эдийн засгийн нарийн тооцоо, хувийн ашиг сонирхол дээр тулгуурласан нийгмийн, хүмүүсийн харилцаа, техникийн хөгжлөөс урган гарч буй үй олон асуудлууд, байгаль орчин-экологийн тэнцвэр, глобальчлал гарч ирж байна” гэж дүгнэн бичсэн нь үнэний хувьтай ч Монголын залуу үе бидний хувьд түүх жинхэнэ утгаараа эхэлж байна. Соёл иргэншил судлаач Ж. Хантингтон “Хүн төрөлхтөн дотор гарч байсан тэмцэл сөргөлдөөн нь эхлээд хаадын, дараа нь үндэстэн хоорондын, дараа нь үзэл суртлын шинжтэй болсон. Үзэл суртлын тэмцэлд “Чи аль талд нь вэ?” гэдэг асуудал гол нь байж улс орнуудыг битгий хэл үндэстэн, угсаатнуудыг өрнө, дорнодод хуваадаг байсан бол одоо хүн төрөлхтний сөргөлдөөн нь соёл иргэншлийн шинж чанартай болж “Чи хэн бэ?” гэдэг асуудал гол нь болжээ. Өнөөдөр дэлхий дахинд Өрнөдийн (Протестант шашинт Европ, АНУ-ын Либериализм), Кунзын (Хятад төвтэй), Японы, Исламын (Араб төвтэй Ислам шашинтнууд), Энэтхэгийн, Славяны Ортодокс (Орос тэргүүтэй Православ шүтлэгтэнгүүд), Латин Америкын (Католик шүтлэгтэнгүүд), Африкын гэсэн 8 гол соёл иргэншил байна” гэж тодорхойлж ихэнх эрдэмтэд үүнийг хүлээн зөвшөөрчээ. Монгол улс ХХ зууны эхэн үеэс Хятадын эдийн соёл, Төвд-Энэтхэгийн оюуны соёл, Оросын Коммунизм, Өрнөдийн Либериализмын үзэл суртлуудын нөлөөнд тус тус гүнзгий автагдаж дээр нь Япон, Солонгосын техник, технологийн нөлөө орж ирж одоо Монголчуудын уугуул соёл дархлаа багатай болжээ. Бид соёлын дархлаагаа хуучин уламжлалт өв соёл, нүүдэллэх хэлбэрээ сэргээж байна гээд бүгдээрээ дээл өмсөж “Дөрвөн бэрх” тэмцээн зохиож, цагаан сар хийж сэргээхгүй нь мэдээж, одоо эрчимтэй явагдаж байгаа дэлхийн глобальчлалд монгол ямар зүйл хувь нэмрээ оруулах вэ? Монголчууд юугаараа зөв бахархах вэ? зэрэг олон асуултуудад хариу авч эх орноо таван мэдрэхүйгээрээ мэдэрч зургаа дахь мэдрэхүйгээ хөндөх явдал юм.
No comments:
Post a Comment