Гумилевын бас нэгэн өгүүллийг орчуулснаа Танд толилуулж байна.
XIII зууны эхэнд манай орныг асар их гамшиг нөмөрч, энэ нь эртний Орос нутагт амьдрагчдын хувьд гэнэтийн явдал биш байлаа. Гай гамшгийг хүлээж л суув. Бидний өвөг дээдэс бусдын араар амьдарч дассан байсан юм. Тэднийг хойт талаас нь нэвтэршгүй ой хамгаалж байв. Баруун талд нь бол эртний славян угсааны Померан болон орчин үеийн Германд бодрич-ууд ба лютич-ууд, Балтийн тэнгисийн эрэгт померан-чууд зэрэг эртний славян угсаатны бүхэл бүтэн цуваа байж байв. Балти хавийн нутагт бол Висла-гаас Финийн булан, мөн Нева мөрний адгаар амьдарч байсан маш дайнч овог болох прусс-чууд бидний хаалт болж байв. Өмнө зүгт биднийг нэвтрэшгүй тал хамгаалж байсан бөгөөд зохиолч Н.В Гоголь “Тарас Бульба” зохиолдоо гаталшгүй, өргөн гэж түүнийг нэрлэсэн байдаг. Дорно зүгээс биднийг түрэг овгууд хамгаалж байсан авч чухамхүү энэ хамгаалалтын талаар янз бүрийн үзэл бодол байдаг юм. Яавал дээр вэ? Шууд л алсаас эхэлье. 1237-42 онуудад Батын хийсэн гайхамшигт аян дайн нь бидний үеийнхэнд цочирдмоор сэтгэгдэл төрүүлдэг. Гэтэл энэ нь ердөө л томоохон довтолгоо байснаас биш, Монголын эзэнт гүрэнд хүн нь илүүдсэн юм шиг хийсэн төлөвлөгөөтэй байлдан дагуулалт байгаагүй юм. Балти орчим буюу Галици мэтийн зах хязгаарын бусад газруудыг ярьдаггүй юмаа гэхэд Орос, Польш, Венгрийн алинд нь ч монголчууд гарнизоноо үлдээхийг бодож байгаагүй, хүн амыг байнгын татвараар дарамтлаагүй, вангуудтай нь тэгш бус гэрээ хийж байгаагүй юм. Ийм учраас “эзлэгдсэн боловч дагаар ороогүй Орос” гэсэн ойлголт огтоос байхгүй бөгөөд энэхүү илэрхийлэл нь уг чанараараа огт буруу юм. Огтоос бодож сэдээгүй байсан учраас байлдан дагуулал болоогүй.
Бат половчуудыг сарниулах үүрэгтэй байсан бөгөөд үүнийгээ ч биелүүлсэн. Харин байнгын дайсантай байхгүй, суурин хөршүүдээсээ хариу цохилт авахгүй байхын төлөө тэдгээртэй хүлээн авч болохуйц энх тайван тогтоох, өөрийн хүчийг гэдрэг татах үүргээ биелүүлж амжаагүй юм.
Эртний Оросын хуваагдал нь монголын язгууртны засгийн адайр зангаас болсон, гэхдээ энэ нь Орост болж байсан бүх зүйлийг тооцсон байсан юм. Александр Невский Зүүн хойт Оросын төрийг барих болсон. Түүний ах Андрей украйны болон бусад зохиолчдын бахархан магтдаг Даниил Галицкийтэй садан бололцон монголчуудын эсрэг Оросыг европтой холбосон холбоог бэлтгэв. Энэ нь Оросын хувьд барууныхан монголчуудыг ялах бага магадлалтай тохиолдолд ч гэсэн үгүйрэл хохирол гэсэн хэрэг байв. Учир нь оросын нутаг дээр дайн явагдаж, католиктай нэгдсэн уния нэвтэрч (уния гэдэг нь нэгдэл гэсэн утгатай латин үг бөгөөд ромын папын мэдэл дор үнэн алдарт шашин нэгдэхийг хэлдэг аж байсан аж-Д.Г.), эцсийн эцэст үндэсний соёл устаж, үүнээс өмнө Балти орчимд болсон явдал шиг загалмайтан-рыцариуд Новгород ба Вдадимирийн нүтгийг булаан эзлэнэ гэсэн хэрэг байв.
Новгородын эзэн байж Невский гэж алдаршсан Александр хүрээлэн буй нөхцөл байдлыг гайхамшигтай ойлгож, Оросыг татарчуудтай холбох боломжийг олсноор тэр оросыг аварсан юм. 1251 онд Александр Батын Ордод ирж нөхөрлөн, дараа нь түүний хүү христос шашинт Сартагтай ах дүү бололцсоноор Бат хааны өргөмөл хүү болжээ. Ингээд тэр 1252 онд маш их туршлагатай ноён–генерал Неврю-гээр удирдуулсан татарын корпусыг Орост оруулав. Андрей тааламжгүй явдлаас зугтан Швецед очиж, Александр Их Оросын хаан болж, немцүүд Новгород ба Псков руу довлохоо зогсоов.
Бат Александрт туслахдаа тийм ч харамгүй байгаагүй юм. Бат өөрөө сонголтын маш хүнд нөхцөл байдалд байв. 1253 онд Монголд шинэ хааныг сонгох нийт цэргийн хурал-хурилтай-их хурал болох ёстой байлаа. Ялагдсан тал нь зөвхөн толгойгоороо дэнчин тавиад зогсохгүй түүнийгээ алдаж мэдэхээр тэчьяадал хуримтлагдсан байв. Хүч бараг тэнцүү, илүү нэг нөхөр юмуу холбоотон л жингийн тавгийг аль ч тал руу нь хазайлгаж чадах байлаа. Батад найдвартай ар тал хэрэгтэй байв. Даниил Галицкий, Андрей хоёр түүнийг хуурсан. Тэр Александрт итгэж, нөгөөх нь түүнийг орхиогүй. Бат хожиж, түүний нөхөр Мөнх их хаан болов. Бат ч Чингисийн удмынхны тэргүүн болов. Хэрэг дээрээ эзэнт улс Римийн улсын адил хоёр хэсэгт хуваагдан баруун талыг нь Бат захиран, зүүн талыг нь Мөнх захирах болов.

Данийл Галицкий, Александр хоёр бие биесээ сөрөн зогсож байсан гэдэг дүгнэлт гарч ирж байна. Нэг нь немц, латинуудыг эрхэмлэж, нөгөө нь татаруудыг эрхэмлэж байжээ. Тэгвэл хэн нь Оросын төлөө байсан вэ? Москови, Оросын болон нийт Оросын түүхэнд Александр ванг ариун гэгээн дүрээр бичдэг нь үүний хариулт мөн. Польшийн хязгаар болох Бага оросын түүхэнд Андрейг дурсдагчгүй, харин Даниил нь муухан орос московитийн бичигчдийн бичгийн дасгал төдий л төөрөгтэй байдаг.
Ийнхүү Ордтой байгуулсан холбоотны гэрээ бодит байдал болсон юм. Оросууд аланы эсрэг аян дайнд оролцон татааруудад цэргийн анхны тусламж үзүүлсэн юм. Татарчуудтай тогтоосон холбоо нь Оросын хувьд улс орны дотоодод дэг журам тогтоох үүднээс тус болсон.
1261 онд Сарай хотноо Александр Невский болон монголын хаад Бэрх, Мөнх Төмөр нарын хүчин чармайлтаар үнэн алдарт шашны епископын сүм нээгдэв. Сүмд ямар ч хавчлага байгаагүй. Сарайн епископ нь Орос болон их хааны ордны дэргэдэх бүх Орос хүмүүсийн ашиг сонирхлыг төлөөлдөг болов. Хэрэв Оросын вангуудын хооронд тэмцэл дайсагнал үүсвэл Их хаан сарайн епископыг заавал христосын шашинт бекийн (феодалын жижиг захирагчийн албан тушаалын нэр-Д.Г.) хамт явуулж, тэд нар нь маргаантай асуудлыг вангуудын хурал дээр шийдвэрлэдэг байжээ. Хэрэв хэн нэг нь гаргасан шийдвэрийг үл ойшоон, нутаг хоорондын дайныг үргэлжлүүлэхийг хүсвэл түүнийг татарын морин цэргийн туслалцаатайгаар энх тайван байдалд албадан оруулдаг байв.

Александр Бэрхтэй тогтоосон холбоондоо тулгуурлан немцүүдийн Орос руу явах хөдөлгөөнийг зогсоохоор шийдсэн төдийгүй түүний өөрийнх нь боломжийг алга болгохоор шийдсэн байна. Тэрбээр өөртэйгөө нас чацуу литовын ван Миндовг-той загалмайтны эсрэг чиглэсэн холбоо байгуулав. Миндовг эрх баригчийн хувьд заль мэх, ов живээрээ ялгарч байв. Тэрбээр 1250 онд католик шашныг авсан боловч түүний “загалмайн номд орсон нь хуурамч байлаа” хэмээн он дараалсан бичиг зохиогчид гэрчилдэг. Миндовг 10 жилийн дараа түүнд хүчээр тулгасан шашнаас татгалзснаараа загалмайтнууд болон католикуудын заналт дайсан болсон юм. Александр Ярославич Ордтой хийснээсээ багагүй ач холбогдол бүхий хоёр дахь дипломат ялалтынхаа босгон дээр байв. Гэвч 1263 онд Литвийн бүлэглэлийн эсрэг хамтарсан аян дайнд ид бэлтгэж бүхий үед Орд руу явсан ээлжит явалтынхаа дараа эргэж ирээд ван нас баржээ. Александр Ярославич ван орчин үеийн хэллэгээр бол стрессээс болж нас барсан гэж үзэж болох юм. Үнэхээр ч тийм их дипломат ажил, гялалзсан ялалт, эх орон нэгтнүүдтэйгээ хийсэн тэмцэл нь хүн бүр хүчирхээргүй мэдрэлийн хэт ачааллыг шаардаж байсан. Гэвч хачирхалтай нь Миндовг тун ч удалгүй нас барав. Александр вангийн үхлийн шалтгаан нь стресс биш, харин Александр, Миндовг хоёрын үхэлд Орос болон Латвид үйл ажиллагаагаа явуулж байсан немцийн талынхны чармайлтаас хайх ёстой гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг юм. Худалдан авч, эх орных нь эсрэг ашиглаж болохуйц хүмүүс оросын барууны талыг баримтлагчдын дунд байгаа нөхцөлд Ижил мөрөн дээрх найдвартай холбоотон оросын вангуудад хоёр дахин шаардлагатай байв. Александрыг нас барснаас зургаан жилийн дараа буюу 1268 онд новгородчууд данийн харъяанд байсан Раковор цайз (орчин үеийн Раквкре хот Таллинаас холгүй оршдог) руу оров. Замд нь новгородын хороод руу немцүүд дайрч Раковорын байлдаан хэмээх аймшигт тулалдаан болсон юм. Новгородчууд немц, данийн холбоотны цэргийг ялжээ.
Тэд ч удаан бодолгүйгээр Наров голыг гаталж, Новгородыг эзлэхийн тулд Баруун европоос ихээхэн тооны цэрэг, рыцариудыг дуудсан байна. Ингэхэд нь Ордтой байгуулсан хэлэлцээрийн дагуу Новогородод 500 морьтон бүхий татаарын отряд орж ирэв. Немцүүд энэхүү отрядын нарийн тоог ч мэдээгүй атлаа “Новгородын хүслээр чив чимээгүй болж, татаарын нэрнээс сүнсээ зайлтал айсан” гэж эртний он дараалын бичигт өгүүлсэн байдаг. Ийнхүү Новгород, Псков хоёр бүтэн үлдэв.
Ордтой байгуулсан холбоо нь Александр Ярославичийг нас барсны дараа ч гэсэн эерэг шинжээ үзүүлсээр байсан нь илт байна. Хэрэг явдалд татаарын цэрэг ороход л загалмайтны түрэлт дорхноо зогсдог байлаа. Ийм маягаар Ижил Мөрөн дэх шинэ улсын нийслэл Сарай хотноо Александрын төлөхөөр амласан татварын оронд Орос нь Новгород төдийгүй Псковыг өмгөөлөн хамгаалах найдвартай хүчирхэг армитай болсон. XIII зууны 70-аад онуудад бас л татаарчуудын ачаар литовчуудад эзлэгдэх аюулын дор байсан Смоленск тусгаар тогтнолоо хадгалж үлдсэн. Смоленскийг татаарчуудын хамгаалалтанд байлгаж, литовчуудыг дахин дайруулахгүй байлгахын тулд смоленчууд Ордод сайн дураараа захирагдах саналыг вандаа тавьсан байдаг. Ингэж XIII зууны хоёрдугаар хагаст Ордтой байгуулсан холбоо нь Зүүн хойт Орост хүсэл болсон амгалан байдал, дэг журмыг бий болгожээ.

Түүнээс гадна Ордтой холбоо тогтоосон оросын ванлигууд нь үзэл суртлын тусгаар тогтнол, улс төрийн бие даасан байдлаа бүрэн хадгалж байжээ. Жишээлбэл Ордод Бэрх тэргүүтэй мусульманы тал ялсны дараа хэн ч оросуудыг исламд орохыг шаардаагүй. Зөвхөн энэ л Орос бол Монгол улсын хязгаар нутаг байгаагүй, харин өөрт нь хэрэгтэй байсан цэргээ тэтгэхэд зориулан зарим татвар төлдөг, их хааны холбоотон улс байсан гэдгийг харуулдаг юм. XII зуунд болсон энэхүү агуу их үйл явдлын угсаатны тайлбарлал нь ямар байх вэ? XI зуун болон XIII зууны эхэнд Оросын газар нутаг нэгдмэл нэг супер угсаатан байсан гэдгийг бид нэгэнт дурдсан билээ.
XIII зууны үед оргилох (пассионар) шинж унаснаар энэ нэгдэл алдагдсан юм. Суларч доройтсон супер угсаатны тусгаар дэд системүүд илүү залуу угсаатны ертөнцийн бүрэлдэхүүнд орсон билээ. Чухамхүү ийм учраас л Батыг залгамжлагчид-мусульман биш хаад, дараа нь Бэрх мэтийн мусульман шашинт хаад нь оросын геополитикийн төсөөллийн шатлал дахь византийн эзэн хаадын байр суурийг эзэлсэн юм. Орост эрт үеэс Константинополь дахь Василево гэдэг ганцхан хаан байдаг гэж үзэж байлаа. Оросын газар нутаг дээр төр ёсны шатлалд хоёрдугаар байр эзэлдэг боловч бие даасан эзэд болох вангууд төр барьж байв. Загалмайтнууд Константинополийг эзэлж (1204) византийн эзэн хаадын засаглал нуран унасны дараа Орост “хаан” гэдэг цолоор Алтан Ордны хаадыг дээдлэх болов. Тэднийг “сайн хаан” Жанибек буюу “ширүүн хаан” Узбек гэх мэтээр нэрлэж байсан. Татаарчуудтай холбоо тогтоохоос татгалзсан оросын үлдэх ванлигуудын заримыг нь Литов, заримыг нь Польш эзэлсэн бөгөөд эдгээрийн хувь заяа маш өрөвдөлтэй байсан билээ. Баруун европын супер угсаатны хүрээнд оросуудыг хоёрдугаар зэргийн хүмүүс гэж үзэх болсон.

Ийнхүү обскурацийн (бууралт) шатандаа орсон Оросын газар нутаг Өрнө болон Дорнын оргилуун хоёр хүчирхэг хүчний нөлөөгөөр хоёр хэсэгт хуваагдсан. Энд угсаатны түүхийн үүднээс Александр Ярославич Невский ямар Оросыг төлөөлж байсан вэ? гэдэг асуултанд өгөх хариулт туйлын чухал юм. Тэрээр эртний Оросын сүүлчийн том засаг ноён байсан уу, эсвэл ирээдүйн их Оросын анхны хаан байсан уу? Владимир Монамахтай нэг эгнээнд тавих уу, эсвэл Дмитрий Донскийтэй зэрэгцүүлэх ёстой юу?
Александр ван, мөн түүнчлэн түүний хамтран зүтгэгчид Орос орныг хүршгүй өндөрт гаргасан тийм шинэ хүмүүсийн үед хамаарна гэж хэлж болно. Ийм дүгнэлтэд жинтэй үндэслэл бий. Александр Ярославич болон түүний хамтран зүтгэгчдийн амиа сорьсон үйл ажиллагаа нь эртний оросын засаг ноёдын ааш авираас гайхмаар ялгагдаж байсан. Александр Невскийн бий болгосон зан үйлдлийн гол үзэл санаа болох бодь сэтгэлт эх оронч үзэл нь Оросын байгууламжийн зарчмуудыг хэдэн зуун жилийн урдаас тодорхойлж өгсөн юм. Үндэсний болон шашныг тэвчихэд үндэслэгдсэн Азийн ард түмнүүдтэй холбоо тогтоох вангийн бий болгосон уламжлал нь XIX зуун хүртэл хаяа нийлсэн нутгуудад амьдран суудаг ард түмнүүдийг Оросын зүг татаж байсан. Эцэст нь чухамхүү Александр Ярославич Невскийн удмынхан XIY зуунд эртний Киевийн Оросын эвдэрхий балгасан дээр шинэ Оросыг байгуулсан юм. Тэр нь эхлээд Москвагийн гэж нэрлэгдэж байснаа XY зууны сүүлчээс Орос (Россия) гэх нэрийг олсон. Дээр дурдсан бүхэн XIII зууны эхэнд Оросын нутаг дээр оргилох (пассионар) түлхэлт болсон гэдгийг бүрэн итгэлтэйгээр хэлэх боломжийг бид олгож байна. Бид өөрсдийн таамаглалаар тооцон энэхүү түлхэлтийг хугацааг нэлээд нарийн хэлж чадах байна.

“Шинэ” хүмүүс 1200 –аад оны хавьд төрцгөөж, XIY зууны сүүлч буюу 1380-аад онуудад түүхэн хүч болцгоожээ. Эндээс оргилуун түлхэлтийн далд үе нь 180 орчим жил үргэлжилсэн бөгөөд энэ нь бидэнд тодорхой байгаа угсаатны нийлэгжилтийн (этногенез) бусад өгөгдөхүүнтэй бараг зөрөхгүй байгаа юм.
XII зуунд Орост болсон оргилох түлхэлтийн тухай нотолгоог амархан шалгаж болно. Хэрэв оргилох түлхэлт болох юм бол хэзээ ч нэг орон, нэг угсаатныг хөнддөггүйд хэргийн учир байгаа юм. Угсаатны нийлэгжилтийн тэсрэлт нь тив дэлхийг хамарсан даяар үзэгдэл болохынхоо хувьд янз бүрийн ард түмэн суурьшсан, янз бүрийн бүс нутгийг дамжин дэлхийн гадаргуугын урт сунасан зурвас газрыг хамардаг. Хэдэн мянган километр сунасан энэхүү зурваст янз бүрийн ард түмний угсаатны нийлэгжилт нэгэн зэрэг эхэлдэг. Энэ явдал XIII зуунд болжээ.

Энэ түлхэлт Балти хавьд ажиглагдсан байдаг: Неман голын эрэг дээр литов овгууд славян хүн амтай холилдсоны дүнд литовын шинэ угсаатан үүссэн. Түлхэлтийн бүсэд Припяти болон Днепр хавийн хөндий орсноос болж, орос–польш холилдсон хүн амын их нүүдэл эхэлж, энэ нь хожим украин гэж нэрлэгдсэн угсаатныг үүсгэсэн. Энэ үйл явцтай нэгэн зэрэг Зүүн хойт орос болон Литвад Бага азийн баруун хэсэг дэх угсаатны нийлэгжилт эхэлсэн.
Ингээд XIII зууны төгсгөл гэхэд тэнд шинэ османы угсаатан бий болсон.
Турк–османууд нь Бага азийн дорнод хэсэгт амьдрагч турк-сельжукуудаас (туркмен) эрс ялгаатай байсан. XII зуунд болсон түлхэлтийн нөлөөлөлтэй хожим нь османуудтай нэгдсэн крымийн татаар угсаатны үүсэл холбоотой байх магадлалтай. XIII зууны сүүлч болон XIY зууны туршид бүх орос хүмүүсийг холбогч цорын ганц шижим нь үнэн алдарт шашин байсан юм. Үнэн алдарт шашныг баримталсан хүн бүр оросын митрополитын оюун санааны засаглалыг хүлээн зөвшөөрч, өөрийн хүн, орос хүн болдог байв. Оросын бүх газар нутаг дээр вангуудын хооронд санал зөрөлдөөн үргэлжилдэг байсан ч гэсэн зөвхөн үнэн алдарт шашин л Орос орны цаашдын задралыг сөрөн зогсож байсан нь тодорхой. Энэ үйл явдал нь зөвхөн оросууд төдийгүй, бас тэдгээрийн хөрш татаар, черемис, литов, угро-финн зэрэг ард түмний дунд оюун санааны засаглалын нэр хүндийн цуцалтгүй өсөлтийг баталж өгсөн юм. Өөртөө ойлгомжтой итгэл үнэмшил, шашин номыг хүлээн авах зоригтой бөгөөд шийдэмгий хүмүүсийн цутгал Зүүн хойт Орос, Владимирийн ванлиг, цаашдаа Москва руу чиглэх болов. Орост татаарын цэргийн дарга, ноёдын хүүхдүүд төрөх болов. 1250-иад оны дунд үеэс 1300–аад оны үед төрсөн залуу хүмүүсийн бүхэл бүтэн давхрагууд үнэн алдарт шашинт Владимир болон Москвагийн хязгаарт нүүн суурьшив. Ингэж л Орост татаар-оросын овгууд бий болжээ.
Д.Ганхуяг
No comments:
Post a Comment