Хvн хэд vхэж болох вэ? Хvн нэг vхэхээс хоёр vхдэггvй гэнэ. Гэтэл хvнийг хоёр цаазлаж болдог юм байна. Уг нь хvнийг цаазлахад vхнэ биз дээ. Цаазлаад алчихсан хvнийг дахиад цаазладаг ийм нэгэн сонин туршлага Монгол, Хятад хоёр улсад л гарсан юм байна.
Хоёр улсад хоёр цаазлуулсан тэр хvнийг Харнууд овогтой Ядамжавын Мvгдэнбуу гэнэ.
Мvгдэнбуу Євєр Монголын Цахар чуулганы Хєвєє шар хошууны зургадугаар суманд Сvvжийн гол гэдэг газар тєржээ. Эцэг Ядамжав нь 1911 онд Монголд єрнєсєн Монголын тусгаар тогтнолын хєдєлгєєнд идэвхтэй оролцож байжээ . Тийм ээ, Богд хаант Монгол улсыг байгуулагдахад монгол тvмнийхээ тєлєє сэтгэлтэй урьдаа барьдаг сэхээтэн, эх орончид Монголын єнцєг булан бvрээс Хvрээнд цуглан Хvрээний засгийн газарт зvтгэсэн юм. “…Євєрлєгчид болон барга нар 1911 оны хувьсгалыг бэлтгэж хэрэгжvvлэхэд гол vvрэг гvйцэтгэж, улмаар Автономитын засгийн газарт єндєр албан тушаалыг зvй ёсоор эзэлж байлаа гэж Америкийн монголч эрдэмтэн Р.Рупений бичсэнийг дурьдахад илvvдэхгvй (Р.Рупен. Хорьдугаар зууны монголчууд, 102 дахь талд). Америкийн эрдэмтний дурьдсан євєрлєгчийн нэг нь Ядамжав байлаа. Ядамжав Богд хаан Жавзандамба хутагтад тангараг єргєн, Да Хvрээнд цахилгаан мэдээний хороо болон татвар, гаалийн албанд гvн зэрэгтэй тvшмэлийн алба хааж байжээ. Мvгдэнбуу арван гурван настайдаа эцгийгээ даган Да хvрээнд ирж, “шинэ маягийн сургууль”-д орж суралцжээ. Энэ нь 1913 онд Монголын их соён гэгээрvvлэгч буриад Жамсраны Цэвээний байгуулсан анхны иргэний сургууль гэдэг нь тодорхой. Энэ vеэс л нийт монгол угсаатнаа гэх санаа сэтгэл тvvнд сууж эхлэжээ. Хятад, Орос хоёрын vгсэн байгуулсан Хиагтын гэрээний дараа Дундад Иргэн Улс Богд Хаант Монгол Улсад дарамт шахалт vзvvлэн, нийслэл Хvрээнд ажиллаж байсан Ядамжав нарыг Бээжинд татан аваачжээ. Энэ талаар дээрх америк эрдэмтэн “Оросын эсэргvvцсээр байтал Жавзандамба хутагтын засгийн газар нармай монгол улс байгуулах зорилтыг ихээхэн зєрvvдээр тавьсаар байсан юм. Гэвч оросууд энэ “энэ тvрэмгий vзэл санааг орхихыг шаардаж, хятадууд євєр монголын самуун дэгдээгч нарыг хяналтандаа хvчтэй авч байснаар євєр монголчуудын тєлєвлєгєє учир холбогдлоо алдаад, тэдний олон нь Хvрээний засгийн газарт ажиллахаа больсон байна” гэж бичжээ (Рупен, Хорьдугаар зууны монголчууд. 103 дахь талд). Мєхєс миний бодлоор євєр монголчууд ажиллахаа больсон бус, орос, хятадууд Монголын ухаантайнууд нь нэгдэхээс айж байсан учир тэднийг Бээжинд албадан аваачсан юм. Чингэж татагдагсдын дотор их эрдэмтэн, нармай монголын vзэлтэн Хайсан гvн ч орсныг бид бэлхнээ мэдэх билээ. Yvнд Япон ч маш том vvрэг гvйцэтгэснийг хэлэх хэрэгтэй. Учир нь Япон Оростой Євєр Монголыг хуваах нууц гэрээ байгуулсан байсан юм. Yvнийг vл єгvvлэн єгvvлэхэд Ядамжавыг хятадууд хошуунд нь буцаасангvй, Бээжинд саатуулан байлгав. Гэтэл… Ядамжав нэгэн дайллагад оролцон ирээд, учир битvvлгээр наснаас нєгцжээ. Ийнхvv хамаг монголчуудаа нэгтгэх vзэлтэй нэгэн сайхан хvн хятадуудад хорлогджээ. Энэ ялдар єгvvлэхэд євєр монголчуудын Ар Монголдоо нэгдэх гэсэн єнийн эрмэлзэл ийнхvv их гvрнvvдийн хуйвалдаанаар нурж, Нэгдсэн Монгол Улс байгуулагдах анхны алтан боломж ийнхvv алдагдсан билээ. Єєрєєр хэлбэл Ар,Євєр Монголыг нэгтгэх гэсэн Монголын эх орончдын эрхэм нандин зорилго ийнхvv Орос, Хятад, Япон гэсэн эзэрхэг улсуудын золиос болсон юм. Yvнийг vл єгvvлэн єгvvлэхэд, нийт монгол vндэстнийхээ тєлєє сэтгэлтэй хvмvvсийн дунд єсч хvмvvжсэн нь, мєн эцгийн хорлогдож нас барсан нь залуу Мvгдэн-буугийн vзэл бодолд эрс нєлєєлж, бvх монгол туургатан харь гvрний боолчлолоос ангижирч, тусгаар тогтносон нэгдмэл нэг улс болох ёстой гэсэн тvvний бодлыг улам лавшруулж, лавшруулахаар барахгvй энэ хєдєлгєєнийг vvсгэн байгуулалцаж, нэгэн vзvvрт сэтгэлээр гар хєдлєн зvтгэх сэтгэл зоригийг нь шулуутгажээ. Мvгдэнбуу нутагтаа харьлаа. Хариад сул суусангvй нутгийн сэтгэл нэгт нєхдийг ухуулан элсvvлж, буу зэвсэг аргалан цуглуулж, “Цахар зvvн гарын монгол партизан цэргийн анги” байгуулаад, цахар нутгийг тvйвээж байсан хятадын дээрэм хулгайг цохин, хошуу нутгаа хамгаалан тэмцэв. Энэ тэмцлээрээ тэрвээр нутгийн ард олны дунд нэр хvндтэй болж, улмаар 1927 онд Хєвєєт шар хошууны амбан болжээ. 1936 онд Цахарын чуулган яамны хєрєнгийг хєгжvvлэх танхимын (Санхvvгийн хэлтсийн) дарга боллоо. Улмаар 1937 онд Євєр Монголын эх оронч Дэмчигдонровын Євєр Монголын Цэрэг Засгийн ордон байгуулахад хошууч генерал цолтойгоор дивиз командлан захирах боллоо. 1939 онд Євєр Монголын холбоот засгийн ордны “Монголыг мандуулах хурлын дэд даргаар сонгогдов. 1944 онд Монгол хязгаарын єєртєє засах орны засгийн ордонд зам харилцааны яамны сайдаар томилогдлоо. 1945 оны наймдугаар сард БНМАУ Японд дайн зарлаж, Х. Чойбалсангийн зарласнаар “Монголын цэрэг ах дvv євєр-монголчуудаа чєлєєлєн нэгтгэх ариун дайнд мордож”, Зєвлєлт, Монголын цэрэг Євєр Монголд орсон юм. Энэ vес Мvгдэнбуу нь Буяндалай, Жаргалан нарын хамт Японы тагнуулын байгууллагаас Шилийн голын чуулганы Бандид гэгээний хийдэд суулгасан байсан японы тагнуулыг баривчлан устгаж, Зєвлєлт, Монголын холбоотон цэргийн Ємнєд фронтын штабт (энэ байгууллага Баруун Сєнид хошууны тєв, Дэмчигдонровын ордонд байрлаж байжээ)-т Хурц-билигийг томилон илгээж, Євєр Монголоо чєлєєлсєн зєвлєлт монголын холбоот цэргийг баярлан угтах бичиг явуулсанд штабын газрын дарга Дуут сум дээр байсан Цахар, Шилийн голын чуулганы ноёныг дуудаж, хамтаар Євєр Монголын ирээдvйн тухай зєвлєлдєе гэсэн хариу ирvvлжээ. Yvнд Мvгдэнбуу, Буяндалай нар фронтын штабт очиж, Мvгдэнбуу нь єєрийн адуунаас 100 агт, Хєвєєт шар хошуунаас агт, хvнсний хонь, vхэр гаргаж зєвлєлт, монголын цэрэгт бэлгэлсэн Ємнєд фронтын штабынхнаас “Та нар Єндєр сvм дээр байрлаж, Євєр Монголын чуулган хошуудын ардын тєлєєлєг-чийг сонгон ирvvлж хуралдаад Засгийн газраа байгуул” гэсэн зєвлємж дуулжээ. Ингээд Цахар, Шилийн гол, Улаанцав, Баян тал зэрэг дєрвєн чуулганы ардын тєлєєлєгч-дийг хуралдуулан зєвшил-дєєд “Бvгд Найрамдах Євєр Монгол Ард Улсын Тvр засгийн газрыг байгуулж Монгол улсын радио нэвтрvvлгээр бvх дэлхийн улс оронд Євєр Монгол тусгаар тогтносноо тунхаглан зарласан юм. Чухамхvv тэр тусгаар тогтнолын тунхаг бичгийг Мvгдэнбуу бичсэн байна. Тунхаг бичигт єгvvлсэн нь “…Хятад харин манай Євєр Монголыг Ар Монголоос нь ёс бусаар тvрэмгийлэн салган авч, тэдгээрийн харъяатаа болгосноос бvх Монгол туургатныг хєгжил бадралгvй байдалд оруулсан юм… Манай Євєр Монгол нь Хятадын олон цэргийн эрхтний гарт орж, бэлгийн юм мэт дамжуулагдан улирсаар эрх чєлєєгєє бvрмєсєн булаагдаж, нутгаан эзлvvлж, зvйл зvйлийн тэгшгvй дарлагдал ба мєлжигдлийг амссаар vндэс балран мєхєж сєнєхийн их тvгшvvртэй байдалд хvрчээ. Yvний хариуд манай Євєр Монголын эрх чєлєєг хvсэгч ард тvмэн vргэлж агуу их тэмцлийг vргэлжлvvлсээр ирсэн явдал мєн тvvхнээ тодорхой тэмдэглэгдэж байна” гэж vнэн байдлыг сэнхэртэл бичсэнээрээ Мvгдэнбуу Євєр Монголын аугаа эх орончийн нэг гэдгээ харуулсан юм. Тийм ээ, Мvгдэнбуу баярлаж байсан, харь гvрний хvчирхийлэлд автан салсан байсан их Монголын vр сад нийлэн нэгдэх цаг ирлээ гэж бахдаж байсан. Тvvнээ уг тунхагт илэрхийлэхдээ: “…Бидний яс махны тасархай болох Бvгд Найрамдах Монгол Ард Улс 1945 оны наймдугаар сарын 9-ний єдєр шударгуу дайныг Японд зарлаж, баатар цэргээ манай нутгийг чєлєєлvvлэхээр илгээж, фашистын мєхлийн сvvлчийн Японыг бут цохисон болой” гэжээ. Энэ нь тусгаар тогтносон Євєр Монгол Улсыг тvр байгуулаад, улмаар Бvгд Найрамдах Монгол Улсад нэгдэх сайхан боломж мєн гэж Мvгдэнбуу vзэж байжээ. Уг Тунхагт цааш єгvvлэхдээ: “Yvнээ энэхvv сайн цагийг хvлээсээр ирсэн манай Євєр Монголын ард тvмэн хvлээснээсээ тавигдсан мэт газар бvрээс уриалан босч ирээд,..1945 оны есдvгээр сарын 9-ний єдєр ардын тєлєєлєгчдийг нэгнээ ирvvлж их хурлыг нээлгэн зєвлєлдєж, гурванзуун арваад жил бусдын колони болж ирсэн зовлонгоос нэгмєсєн ангижирч, дахин ямарваа нэгэн улс vндэсний колони бололгvйгээр єєрийн эх орондоо єєрийн vндэсний засгийн газрыг байгуулж, хуучин Євєр Монголын бvх газар орон: Шилийн гол, Цахар, Улаанцав, Их зуу, Баян тал, Алша, Єєлд, Эзний торгууд, Дээд Монгол Хєх нуур, Хянганы гурван муж, Жэ хэ зэргийн Монгол нутгаа нэгтгэн, ард тvмнээ чєлєєлж, дэлхий дахины ардчилсан ёсны олон улс лугаа нийтээр аж тєрж, олон их бага vндэстний эрх чєлєє, энх жаргалыг хvндэтгэн vзэх энэ их цаг тохиолд (Тодосгосон Г. А.)нийлvvлэн, єєрийн vндэстний эрх чєлєєт тусгаар тогтнолт улстєр, Бvгд Найрамдах Євєр Монгол Ард Улсыг зохион байгуулж, цаашид… Монголын бvх ард тvмний бадрал хєгжлийг биелvvлэх хvнд их эрх чєлєєг бvрнээ гvйцэтгэхээр шийдвэр-лэн таслав” гэжээ. Мvгдэн-буугийн энэ сайхан мєрєєдєл, энэ ариун зорилго юу болж эргэснийг дараа єгvvлсv. Тэр vеэс Маршал Чойбалсан Ємнєд фронтын цэргийн урагшлан давшиж байгаа байдлыг биеэр шалгахаар Ємнєд Фронтын штабт ирээд БНЄМАУ-ын Тvр засгийн газрын дарга ноёдыг хvлээн авч уулзаад, “Та нар тєлєєлєгч томилон Улаан-баатарт явуул, би буцаж хариад хамтаар зєвлєлдєе” гэжээ. Yvнд Тvр засгийн газар нь Дотоод Явдлын Яамны сайдаар томилогдсон байсан Мvгдэн-бууг тєлєєлєгчдийн тэргvvнээр сонгож, Улаанбаатарт ирvvлжээ. Мvгдэнбуу нар Нvхтийн аманд хорь гаруй хонож байтал Маршал Чойбалсангийн хvлээн авалт болж, тус уулзалт дээр Євєр Монголын Тvр засгийн газрын тєлєєлєгчид ирсэн хvсэл зорилгоо илтгэж, тусламж гуйсан бичгийг гардуулжээ. Бvгд Найрамдах Монгол Ард Улсын Ерєнхий сайд, Маршал Чойбалсан Танаа гэж хандсан уг бичиг “Єдгєє манай Євєр Монголын ард тvмнийг колонийн дарлалаас чєлєєлж vvнээс хойш манай vнэнхvv ємгєєлєгч бєгєєд нєхєр тvшиг болох нь гагц бидний яс махны тасархай болох Бvгд Найрамдах Монгол Ард Улс ба Зєвлєлт Холбоот Улс мєн гэж лавтай итгэх тул улмаар агуу тусламжаан vзvvлэхийг хvсч…” гэж эхлэснийг уншаад тэр их итгэсэн Зєвлєлт Холбоот Улс нь Хаант Оросоосоо даанч ялгарах юмгvй бєгєєд vнэхээрийн итгэхийн аргагvй улс байж, бидний монгол-чуудыг араар тавьсныг бодохдоо алаг махны тасархай, алтан ясны хэлтэрхий нараа єрєвдєн зvрх минь шимширнэм. Чингээд Мvгдэнбуу нарын тусламж гуйсны хариуд юу хэлсэн бэ? Нэгэнт КГБ-ийн атганд орсон байсан Маршал Чойбалсан Засгийн газрынхаа ємнєєс юу ч амлаж чадсангvй, “…та бvхэн дайсны гараас нэгэнт ангижирсан болохоор одоо дахин бусдын дарлалд орохгvйн тулд зєвхєн єєрсдєє тэмцэх нь чухал…Та нар бэлэн юм хараад сууж болохгvй. Эрх чєлєєгєє олж авна гэдэг чинь аяндаа єєрєє хvрээд ирдэг зvйл биш. Та нарыг эрх чєлєєгєє олоосой гэж ямагт хvсч байх болно…” гээд “Бvх олон монголчуудынхаа тєлєє энэ хундгыг єргєе” гэж хэлжээ. Чингээд Євєр Монголын тєлєєлєгч нэг бvрт хар хурган эмжээртэй цагаан нэхий дээл, торгон гадартай vнэгэн лоовууз, эсгий гутал бэлэглэж, 200, 200 тєгрєгийг гарын мєнгє болгож єгєн тэднийг зах дэлгvvрээр явуулаад 1945 оны аравдугаар сарын шинэдийн vес Сулинхээрийн чиглэлээр машинаар хил гаргаж єгсєн байна. Гэтэл Мvгдэнбууг Євєр Монголдоо буцаж очиход Тvр засгийн газар нь нэгэнт тарсан байлаа. Чойбалсангийн “ах дvv нараа чєлєєлєх их санаа, євєрлєгчдийн маань Ар Монголдоо нэгдэх гэсэн єнийн эрмэлзэл нь 1945 оны наймдугаар сард Москва хотноо ЗХУ, Хятадын (гоминданы)засгийн газар хэлэлцээр дээр “Монголын ард тvмэн тусгаар тогтнолоо хадгалан байх гэсэн хvсэл эрмэлзлээ бvх нийтийн санал хураалтаар баталбал Бvгд Найрамдах Монгол Ард Улсын тусгаар тогтносон байдлыг одоогийн байгаа хилээр нь хvлээн зєвшєєрнє” гэсэн Хятадын засгийн газрын тулгалтаар єнєєгийн хvvхдийн хэлдгээр “будаа болсон” байлаа. Ар, Євєр Монголын нэг улс болох хоёрдох Мvгдэнбуугийн бичсэн “их цаг тохиол” “Аугаа их хоёр ах”-ын ач vрээр ийнхvv алдагдав. Yvнийг vл єгvvлэн єгvvлэхэд Мvгдэнбуу шантарч гар хумхин суусангvй, мєн оныхоо арваннэгдvгээр сард Чуулалт хаалга хотод хуралдсан Євєр Монголын єєртєє засах хєдєлгєєний холбоот хуралд Цахарын чуулганы тєлєєлєг-чєєр оролцож, Холбоот хурлын байнгын гишvvнээр сонгогдож, Хєвєєт шар хошууны салбар хурлын эрхлэгч болж, хошуу нутагтаа ардчилсан єєрчлєлт явуулж, орон нутгийн зэвсэгт хvчин “Бvлгэмийн цэрэг” зохион байгуулж, Холбоот хурлын зэвсэгт хvчний “Цагаан богдын цэрэг” цахарын залуучуудыг дайчлан оролцуулж, уг цэрэгт уналга, хvнсний хонь мал єгч тусалж байжээ. 1947 онд Мvгдэнбуу Чанкайшийн Гоминданы ч, Мао Зэ-дуны Хятадын Коммунист Намын ч бодлоготой санал нийлэхгvй болоод євєр монголчуудаа Хятадын дотоодын дайнд vрэгдэхээс сэргийлж, “Дотоодын дайнаас ангижрах комисс” байгуулж Бээжин ороод Дэмчигдонровт бараалхан Євєр Монголын ирээдvйн тухай ярилцаж байгаад 1948 оны арван-хоёрдугаар сарын эцэст Чуулалт Хаалгаас Бээжин хvрэх зам зуур Хятадын Улаан армид баригдаж, 1949 оны аравдугаар сар хvртэл Улаан хот буюу Вангийн сvмийн шоронд хоригдож байжээ. Тvvнээс хойш тvvний хувь заяа тодорхойгvй болжээ. 1983 оны арванхоёрдугаар сарын 16-нд Євєр Монголын Єєртєє Засах Орны Дотоодыг хамгаалах танхимаас гаргасан 440-р тогтоолд “Мvгдэнбуугийн тvvхэн асуудалд бослого гаргасан хvнээр vзэж 1955 онд Євєр Монголын Дотоодыг хамгаалах яамны(хувьсгалын эсэргvv ялаар шийтгэсэн) шvvн таслалтыг хvчингvй болгов” гэжээ. Єєрєєр хэлбэл Мvгдэнбууг 1955 онд хувьсгалын эсэргvv гэж Хятадад цаазалсан ажээ. За, яахав, Мvгдэнбуу Хятадын эсрэг явсан юм чинь Коммунист Нам нь тvvнийг цаазалдаг юм байжээ. Гэтэл хамгийн хачирхалтай нэгэн баримт буюу Я. Мvгдэнбууд холбогдох хэргийн тухай Монгол Улсын Дээд Шvvхийн 2002 оны хоёрдугаар сарын 20-ны єдрийн 50-р тогтоолыг энд сийрvvлъе. “Я. Мvгдэнбууг 1947 оноос Хятадын чєлєєлєх арми, Улаанхvvгээр толгой-луулсан Євєр Монголын засгийн эсрэг, тэднийг Євєр Монолын ард тvмэнд ашиггvй хэмээн vзэж, єєрийн харъяалсан хоёр хошууны ард тvмнийг ятган нэгтгэж “Дотоодын дайснаас ангиж-руулах хурал” гэгчийг байгуулж харъяа хошууны амрыг хамгаалахын цэргvvдийг 600 гаруй хvнтэй “дээрэмчин цэрэг” нэртэйгээр vvсгэж Гоминданы засгийн газраас зэвсэг техникийн тусламж авч тэдний эсрэг байлдсан, Ар Монголыг тагнан турших vvрэг хvлээсэн гэмт хэрэгт холбогджээ. Я.Мvгдэнбууг Ар Монголыг тагнан турших vйл ажиллагаа явуулсан гэх хэргээр Дотоод Явдлын Яамны дэргэдэх тусгай комиссын 1950 оны гуравдугаар сарын 10-ны єдрийн 1-р тогтоолоор Эрvvгийн хуулийн 60, 62, 66 дугаар зvйлийн 2 дахь хэсэгт зааснаар буудан алах ял оногдуулжээ” гэсэн байна. Yvгээр бол Мvгдэнбууг 1950 онд Монголд цаазалжээ. Гэтэл тvvнийг таван жилийн дараа Хятадад яахлаараа цаазалдаг билээ? Сvнсийг нь цаазалсан хэрэг vv? Жигтэйгийн жигтэй нь энэ буюу. Шулуухан хэлсv. Хятад, Монголын коммунис-туудын алинд нь ч итгэх аргагvй. Тэд бол нэг тэрэгний єрєєсєн дугуйнууд. Энэ талаархи єєрийн бодлыг хэлэхэд, Мvгдэнбууг Хятадын коммунистууд Монголын коммунистуудад хvлээлгэн єгчээ. Энэ бол “Их ах” Зєвлєлт Холбоот Улс монголчуудыг хагалан бутаргах нууц ажиллагааг “Бага ах” Хятадтай хамтран явуулж байсан ид vе. Дэмчигдонровыг хууран Монголд авчирсан КГБ, НАХЯамны нууц ажиллагааг санацгаая. Yр хvvхдийг нь цаазалсан явдлыг санацгаая. Чингээд хятадууд Монголыг нэгтгэх их санаа євєрлєсєн хvнийг монголчуудаар нь цаазлуулах далд бодол євєрлєн, “энэ чинь та нарыг тагнаж байсан” гээд Монголд тушаачихаж. Тэрнээс биш тэртээ Вангийн сvмийн хятад шоронд тарчилж байсан Мvгдэнбуу оргож босоод Монголын улаантны гарт гvйгээд орчихоогvй нь лавтай. Монголын коммунистуудын хувьд Монголоо гэсэн хvн дайсан нь болдог тул шалавхан цаазалж, хоёр хєршийнхєє санааг гvйцэл-дvvлээд санаа амарч. Хятад, Зєвлєлт хоёр ч монголыг монголоор нь алуулаад амар сайхандаа жаргаж. Эд ч яахав жаргах нь жаргаад амарах нь амарч, харин аварлын од гэж баттай итгэж явсан Ар Монголдоо буудуулах гээд нvхний амсар дээр зогсож байхдаа Мvгдэнбуу яасан их гомдсон бол?! Yгээр илэрхийлэхийн аргагvй юм бол сэтгэл шvv дээ. Би тэр гомдлыг vнэндээ vгээр илэрхийлж чадахгvй байна аа.Тvvнийг цагаатгасан мєнєєхєн дээд шvvхийн бичигт тvvнийг Хятадын хvн гэж бичсэн байгаа. Yгvй ээ, тэр бол Хятадын хvн биш Монголын хvн байсан, Монголын хvн хэвээрээ vлдэнэ!
Хятад, Монгол хоёрт хоёр цаазлуулсан эх оронч монгол хvv Мvгдэнбуугийн vнэн тvvх товчдоо ийм буюу.
No comments:
Post a Comment