Tuesday, December 16, 2008

Чингис хааны язгуурт, Абатай сайн хааны алтан ураг Хараагийн баатар ван, Насан-Очирийн (турсэн ах Содномдаржаад урчилсэн) Наваан-Юндэн

Ардын засгийн анхны дунд сургууль

Ардын засгийн анхны дунд сургуули Улаанбаатар хотын хооронд хэдэн дан орос байшинд байрлаж байв. Суулдээ алдартай багш болсон Шаравнямбуу, Палан, Содов нарын сурагчид байлаа. Худээнээс ирсэн сурагчид дотуур байранд суудаг.1923 онд анхны дунд сургуулийн захирлаар эрхүүд багшийн боловсрол олсон Ишдорж байлаа. Бидэнд монгол хэл бичиг, хими, физик, тоо бодлого, дэлхийн байдал, тумэн бодис, туух зэрэг ерэнхий боловсролийн хичээл мун гадаад хэл заадаг байв. Дээд ангид орос хэл. Дунд ангид хятад хэл, бага ангид англи хэл заадаг, Углээний найман тсагаас хичээл эхэлдэг. Монгол хэл бичгийн багшаар Магсар бэйс, Гомбодоо бичээч, Усэхбаяр авирмэд гун, гээд нэртэй бичгийн хумуус, тоо бодлогыг увгэн багш Казгаев, физикийг сайхан дээл умсч мори унадаг Дашеев багш нар байлаа.

Дуу судлагч эрдэмтэн Кондратев маниа сургуулид ирж хуудхуудээр дуу дуулуулж узэв. Ишдорж багш намайг урээндээ дуудав. 70-80аад дуу мэднэ, монголын бух дууг мэднэ гээд хэлчихлээ. Дууг бичиж авч буй бололтой. Уурийнхээ дуулахийг чагнаад гайхав. Туунээс хойш гэрт ни очин дуу дуулж, эрдэмтэн нотлож, Ишдорж багш орчуулж угдэг болсон. 50 шахам жилин умнэ ийн бичиж авсан дуугаа тэр эрдэмтэн насан ууд болохоосоо умнэ хэвлүүлж тэр ни бидэнд бас иржээ.
Ууган сурагч, yуган пионер байсан. Ардын зураач, турийн соёрхолт Л.Намхайтсэрэн, гэoлoги, минерологийн ухааны доцтор Ж.Дугэрсүрэн бид болно.

Ардын зураач, турийн соёрхолт Л.Намхайтсэрэн

Ардын сургуулинхаа тухай дурсахдаа. Тэр уеийн сурагчид жагсаал их хийнэ, дуу их дуулна. Хух даалимбан дээл умсэнэ. Баяраар савхин гутал умсэнэ. Увэл хурган дотортой дээлээр гоёно. Улээвэр хугжимтэй тэмтсээн зохионо. Барилдах болохоороо бид Наваан-Юндэнгээ гаргана. Хар багаасаа монгол, манж бичиг заалгаж, монголын хуучин сэхээтний хурээлэнд усч торнисон баатар ван, бятшан ноён Наваан-Юндэн ардын сургуулид орохдоо найранд гурван дугараатай, наадамд гурван даваатай, авяс билгээ гайхуулсан идэр хувгуун болон хумуужиж байлээ гэжээ.

Соёлын гэрэл буюy Соёмбо эрдэнэ

Анхны дунд сургуулийн (1923) гуравдугаар ангийн сурагчидийн зохиосон Соёлийн гэрэл нэрт бичмэл сэтгүүлийн бурдуулж эрхлэн гаргагчид ни Уртнасан, Т.Натсагдорж, Наваан-Юндэн байв. Тэрээр Улаан-Ууд хотноо багш нарыг бэлтгэх сургуулид 5 жилээр явсан Аюрзана, Гонгожав, Санжаа, Гаваа, Оджав нарын 5 нухрийнхээ туахи бичээд Эрдэм бичгийг хичээн гунээ сурч Эгэл олон арддаа тустай хун болж Эргэн ирэх ни лавтая хэмээн толгой холбон шулэглэжээ. Соёлин гэрлийг ийнхуу тсатсрааж байсан ни суулдээ Соёл эрдэнэ хэмээсэн бадрангуй дайчин дуу болон дуурсжээ.

Барууны боловсрол

1926 онд анхны дунд сургуулиас шалгарсан 35 сурагчаа сонгон Гэрман Франтс улсад явуулахаар болов. Гэгээрлийн сайд Эрдэнэбатхаан, 3 багшийн хамт гарчээ. (Ишдорж захирал, Далай багш). А.Амар сайд, Хатанбаатар ван, Намын тув хорооны нарийн бичгийн дарга Дамбадаржаа, судар бичгийн хурээлэнгийн Тсэвээн Жамсранов нар удэн гаргаж билигтэй сайхан уг сургаал хэлтсгээн их эрдэм сурахыг ерээжээ. Соёл-Эрдэнэ тууждаа дэлгэрэнгүй бичсэн бий.

Гавяaт багш Бавуу дурсамж (1971 онд гавят болсон, Хувсгэл аймаг 10 жил)

Гэрман явахдаа бид Доож машины кузовийг дэлгэд нуруу нуруугаа налан суугаад худэлж билээ. Шар хув Алтанбулаг руу 2 хоног мори, морин уртуугээр яваад хурч, буриад айлийн байшинд хоёр гурав хоноод морин тэрэгтэй Оросын хил ороод Сэлэнгээс Улаан Уд хуртэл усан онготсоор явав. Тэр уед чемодан гэж байсангуй. Жаал жуул юмаа бааадагнаад сураар баглаж бариул гаргаж орхино. Хиртэй хувтсастай явах ёсгуй. Ахлах ангийханыг урдуураа гарвал толгойгоо дохиод унгэрэх ёстой. Бид очоод 6 сарын дотор гэрман хэл сурсан. Хэл сурталаа гадагш гаргадаггуй байсан. Ялангуя Наваан-Юндэн, Доржсурэн нар сайн найзууд дээгүүр ангид сурч байсан. Пурэвдөрж бид хоёр тоглох дуртай. Тэд биднийг тоглохыг хараад юмаа хийхгуй байнаа гэхэд дор ни номоо бариад суучихна. Наваан-Юндэн дандаа л юм бичээд байна. Ер ни их сурч мэдэх хусэлтэй. Содном бид хоёр долдугаар ангид сурч байсан. Суралтсахаас гадна нэг мэргэжилд сурах ёстой. Би хэв тсутгаж, ширэм хайлуулахийг, Наваан-Юндэн хугжмийн зэв зэмсэг засах талын юм хийж байсан бол уу. Тэр дуу тсуунтэй олон уг ярихгуй, хаая нэг та нар явж болохгуй хичээлээ хий давт гэдэг. Би тэр угийг дор ни биелуулнэ. Их ёсорхуу хумуус байв. Биднийг Гэрманд сурч байхад Гэгээрлийн ямны тулээлэгч Чимэд, захирал Буддари нар ирж биднээс, Та нар гэрээ санаж байна уу, орон нутагтаа бутсах уу гэхэд Наваан-Юндэн биднийг тулээлэн , бид сургуулиа тугстэл бутсахгуй, нэгэнт ирснээс хойш сургуулийг дуусгана, зардал ч гарна гэж хариулж байсан. Бид томчуудийнхаа угнээс гарахгуй.Их эвтэй байдаг байлаа. Москва хуртэл тав хоног хатуу вагонд монгол эсгий судсаа дэвсээд явдаг байлаа. Вагон дотор Далай багш бидэнд герман хэл зааж явав. Бид усгээ сурчихаад холбож уг зохиож чаддаг болж байлаа. Москвад буугаад 3 хоноод дараа ни галт тэргээр Лэнинградад очиж, тэнд усан онготс хулээн долоо хоносон. Тэр уед Ринчэн Бямбаев, О.Намнандорж, киноны эрдэмтэн Гончиг нар бидэнд хотыг узуулж таниулсан. Тсааш усан онготсоор хоёр хоног яваад Гэрманд хурч билээ. Бидэнд нар далайгаас гарч ирээд далайд ордог ни их сонирхолтой санагдаж байсан. Лэнинградад очоод анх нугээ бэлтгэж угсэн европ хувтсасаа умслээ.

Бавуу, Наваан-Юндэн, Б.Содном, Пурэвдөрж бид нар Бэрлинд суралтсахаар болов. Наваан-Юндэн, Б.Содном бид гурав доцтор, профэссөр Леонард багшийнд байв. Тэр айл хоёр хуу нэг охинтой. Бид гурав ороо зэрэгтсүүлэн байрлуулж унтана. Хоол болонгуут бид гуравийг дуудна. Хичээл тараад тсагтаа харух дурэмтэй. Хожигдбол хоолонд орох эрхгүй. Гантс ч минут хожимдож болохгуй. Хичээл бую дадлага хийхэд хотсорвол багш хулээж авахгуй. Бид тсагаан сараа монгол ёсоор унгэрүүдэг биасан. Хун хун дор дороо юмаа бэлтгээд л битууний орой бусад хотод байгаа сурагчид Бэрлинд тсугларан битуулнэ. Монгол ёсоор ширээ засаад оногдсон сандал дээр суутсгаана. Шинин нэгэнд хамгийн ахмад хунээсээ эхлээд золгоно. Бидний хамгийн бага 13, том ни 19 тэй байлаа. Мун сууж байгаа айлаа уриж оруулна. Наваан-Юндэн сайхан дуулдаг. Бадарч хугжимдээд Хух торгон тсамтсийг дуулна. Сард 50 дойч маркийн тсалинтай, туугээрээ хичээлийн хэрэгсэл бэлтгэнэ, кино узэх, трамбай гээд яг нэг сардаа л хургэдэг байсан. Наваан-Юндэн суулд айлд гантсаараа суудаг болсон. Бид биы бие хундэтгэхээс гадна охидоо их халамжилна. Бид гэрман хэл сурснаас гадна англи хэл сурч англиар яридаг болов. Бид нутагтаа увуу тсувуу татагдав. Нутагтаа ирээд Бадарч, Сэдэд, Лувсантсэнд нар Алтанбулагт булигарын заводад инжэнээр, Бавуу тумрийн заводад ширэм хайлуулдаг тсахилгаанчин болов. Наваан-Юндэн Гэгээрлийн яманд очсон. Наваан-юндэн, Тсэвэл, Сурмаажав нар.латин усгийн зувлэл хариутсан ажиллаж байсан. Гэрманаас ирсний дараа биднийг шоовдорлодог байлаа. Охидыг санитараар ажиллуулж, узэл сурталыг шалгаж байсан. Наваан-Юндэн Ши.Аюшийн Хартс Дамдин, хатан Долгор жужигт Дамдины дурд тоглож байсан. Наваан-Юндэн суралтсаж байхдаа сургуулиудын олимпиадад Потсдамд оролтсож 8 онд МАXХ-н мэтрийн зайд ВИЙ бугд хурал хуралдаж зуунтэнүүд хурэнгэтэн оронд сурч байсан хуухдуудийг 2-р байранд, Бавуу усанд сэлэлтээр 2-р байрт орж байв. Улаанбаатарт бид анх европ хувтсасийг дэлгэрүүлсэн юм. Биднийг тсагаан захтандууд гэж нэрлэдэг байлаа хэмээн Бавуу багш дурсжээ.

Олноо ургэгдсэний 18-р он, 1928 онд МАXН-н ВИЙ бугд хурал хуралдаж (Б.Тсэрэндөрж болиж А.Амар ерэнхий сайд болов) намын дотор баруунтны хэлбэрэл гарч хурэнгэтэн оронд суралтсаж буй оютнуудыг татах шийдвэр гаргасан. Тийнхуу 1929 оны намар Наваан-Юндэн эх орныхоо дуудлагаар арагш эгэн ирсэн туухтэй. Урнэдийн соёлт оронд хэдэн жил сурч эрдмийн шимийг хуртсэн Наваан-Юндэн Ардыг Гэгээрүүлэх яманд 1930-1932 он хуртэл ажиллаж, оюн ухааныг гэгээрүүлэх ном хэвлэ ба латин усэг бичиг эрхэлн байв. Латин усэг бичиг сургах улэмж их ажил зохиож дурэм заавар журам гаргаж, латин усгийн багш нарыг гол болгон тэдгээрийг ном хэвлэлээр хангах, хичээл заах ажлыг идэвхийлж байжээ.

Гадаад оронд олин жил идэр залуу оюнаа эрдэм боловсролоор тсэнэглэсэн Наваан-Юндэн тсаашид шамдан суралтсахыг эрмэлзэн хусч юн туруун орос хэлийг сурахыг эрхэм болгожээ. Нас залуу, тсарай тув тунгалаг узэсгэлэнтэй, эрдэм боловсролтой, дэгжин тсэвэр хувтсаслан, бужиг сайн хийдэг Наваан-Юндэнт тэрхэн тсагт нугээ халхын сайхан Юндэнгүүгүү гэж иймэрхүү эр байсан бол уу гэж хурээ хотоор ярилтсан шагшиж, охид бусгуйчууд сонирхох ни элбэг байв. Гэлээ ч хуучин тсагийн сурвалжит язгууртны хумуужил, шинэ тсагийн урнэдийн боловсрол ни туунийг хуурэн онгирох дэврүүн залуу насны ааг омгийг дарж байжээ. Тэрээр Улаанбаатар хотод зувлэлтийн дунд сургуулийн сурагчдад монгол хэл заах багш болж харилтсан орос хэл сурчээ. 1932 онд, энэ уед Зувлэлт улсын Омск хотын Анагаах ухааны дээд сургуулид хэдэн оютан сургах болов. Дээд сургуулид тэнтсэх орос хэл сайн мэдэх залуусыг эрж байв. Наваа-Юндэн эн тэргүүнээ тэнтсэж Омск хотыг зорив. 1933 онд эх орон ни дуудлаа. Энэ ни туунийг федол язгууртай гэж хардан сэрдэх ээлжит ажиллагааа ни байв. Эх орондоо дуудагдан ирсэн Наваан-Юндэн улсын тув театрт жужигчинээр ажиллаж байсан тухай матэриал Тагнуулын тув газрын тусгай архивт хадгалагдаж байна. Идэр залуу насандаа монгол ардын олон дуу бурэн дуурэн, тув сайхан эв донж, нугалаа хугалаагаар ни сурч аван гадаадын судлаачдын анхаарлыг татаж пянг бичлэгт дуугаа хураалгасан Наваан-Юндэн нэгэн жил Тув театрт унаган авясаараа дуучин жужигчин байгаад 1934 онд Омск хотыг ахин зорих завшаан олдов. Туунээс хойш 4 жилийн турш анагаах ухааны мэргэжилд шамдан боловсроод тугсэх гэж буй уед ни 1938 оны хавар эх орон ни яралтай гэдрэг ирэх дуудлага угчээ. Нутагтаа ирууд 198 оны 3 сарын 15-ны удэр улс турийн гэмт хэрэгт татан Гэрмнаы тагнуул хэмээн баривчилжээ. Сурч мэдэхийн урнуун хусэлдээ хутлэгдэн онгон залуу насны гал дулээр дурэлзэж байсан туунийг ийн гэнэтийн хар суудэр дайрсан ни урсаж байгаа голыг уулысн чулуугаар босон мэт бачим тсухалыг авчирч хэрхэхээ эс олон эх сайхан газар дэлхийгээ бараг харахаа ч байлаа. Ийн авяс билгээ оргилуулж, сурч бутээхийн хуслэнг яндан бялхуулах учиртай хуний ид насыг хаан босон эмгэнэлт 20 жилийн амидрал эхэлжээ.

Хайрын гэгээн Хаалай

Баатар ван Наваан-Юндэнгийн анхны эхнэр гун Гомбожавын охин Гэрманд, мун Омскт хамт сурч байжээ. Соёл-эрдэнэ тууждаа Саран гоо нэрээр уран сайхан бичсэн. Баримтат тууж болоод тууний дурсамжаас узэхэд Хаалай ёстой Сарангоо нэртэй баймаар узэсгэлэнтэй сайхан монгол бусгуй байжээ. Монгол оронд хаврын ури орж уулын тсас хайлан ногоо тсухуйж байхад сайхан охин Сарангоо тсагаан яргуй тсасан дороос тсухуйх адил турсэн нутагтаа хариж иржээ. Сарангоо тсагаан шудээ гэрэлтүүлэн инээмсэглэхэд тсээжинд охины хасын гэрэл туссах мэт баысалын унгэ бутарч байв. Сарангоогийн тунгалаг яруу дуу хугжмийн сайхан аялгуу болон сонсдож хэмээн туужид гарна. Наваан-Юндэн гуай Гэрманд сурсан уеин тухай нэгэн дурсамждаа, Би сургуули дээрээ лимбэ улээдэг байсан. Багш нар их сонирхдог байлаа. Манай сургуулин охин Хаалайн суусан айл ни уурийн уйлдвэр дээрээ очихийг урисан юм. Гэтэл тэр уйлдвэрийнхэн Хаалай охины гоо сайхныг ихэд гайхан биширч удалгуй Хаалай нэртэй шоколад уйлдвэрлэж байжээ. Гэрманд 4 жил болохор тэр гэрман хэлийг турэлх хэл бицгих шигээ сурсан байлаа. 1930 –аад оны дундуур Монголд баруун зуунтэний нугалаа гарч байдал эрс уурчлэгдэж хурэнгэтэн гэх узэл дэврэн байсан тэр уед Наваан-Юндэн, Хаалай бид хоёрыг язгууртны хуухэд гэж эх орноос мини дуудсан юмаа гэжээ. Наваан-юндэн 1962 онд бичсэн Нарангоо авхай шулэгтээ Намуу тсэтсэг найгасан Лимбийн эгшиг хангинасан Яруу сайхан тсэтсэрлэгт авхай Нарангоо мини Ясан гоё вэ, Ясан гоё вэ хэмээн бичжээ.
Гучаад оны уеийн Монголын узэсгэлэнт Сарангоо бусгуйчуудийн нэгэн Хаалайд боловсорч гуйтссэн тариаг гэнэтийн мундэр нуга тсохихтой адил эмгэнэлт хуви тавилан учирч залуу насандаа ертэнтсээс халин оджээ.

Эр хун долоо дордож найм сэхдэг

1938 оны 3 сарын 15-ны удэр дуудагдан ирсний дараа ногоон малгайтай хэдэн хун ирж унэмлэх узуулээд шууд баривчилан бух зуйлийг хураажээ. Тэд хатуу шируун хандан авч явсаар До ямний харанхуй хонгилд хийв. Нар салхи узэлгүй, удээр шунийг ялгалгуй хэд хонолоо. Чихэнд сонсдох ни ёлж хашгирах хачин жигтэй чимээ, тулхуур тсоожны шарчигнах дотор эвгүйрэм дуу л байв. Хэдэн жил тагнуулын ажил хийв. Хэдэн онд япаны тагнуулд орсон гэхэд би Япан гэж улс л бийг л мэднэ тагнуул гэж мэдэхгүй гэхэд толгой руу тсохин, хуяг ни нэрмэж тулхэж унагаад ушиглэв. Ухаан алдсан уед толгой руу ус хийж сэрэнэ. Орос сургагч гэрман орос хэлний алийг илуу мэдэх вэ гэсэнд Гэрман гэвэл аргагуй л гэрманы тагнуул тийм байх ёстой, сурч байсан хумуусээс хэн ни танай тагнуулын ажилд оролтсож байв хэмээв. Энэ мэтээр орос монгол байтсаагч нар ээлж дараалан залхааж тэсэхүйе бэрх болоход худал хэрэг хулээн баярлуулжм заримдаа хэрэг хийгээгүй хэмээн тарчлан зовсоор хэдэн онтой золгожээ. Хамт сурч байсан олон хумуус шоронд хоригдож байв. Шоронд хэдэн жил болсны дараа хаая нар салхины бараа хардаг болжээ. Дотоод ямны хашаанд эсгий гэрт Б.Ринчэн, Бархасын Банзрагч нарын хамт орос хэлнээс Болшевик намын туухийг орчуулж байлаа. Гэлээ ч уе уе хэтсүү байтсаалтанд орж хатуу шийтгэлд уртсээр байав. 941 онд (33 нас) шоронд онтсгой комисс гэгчээр хэргээ таслуулах болов. Бид ямар ч улсын тагнуул биш, та нар зохиомол хэргээ болих хэрэгтэй, гамгуй хумуусийг ял тулгах гэдэг гайхалтай байнаэ хэмээн тэмтсэлдэвч эс дийлж шууд ял тулган таслагджээ.

Мурдэнд байхад хайрт Хаалай ни сэтгэл мэдрэлийн увчнээр тэсэлгүй нас баржээ.

1943 онд (35 нас) шоронд 6 жил сууж, 12 сарын 14-нд тусгай хурлаар хорин жилийн хорих ялаар шитгуулжээ. Тарчлаан зовоолтоос амид мэнд мултарна гэдэг бага ч гэсэн биы махбодийг амраах тсаг иржээ хэмээсээр засан хумуужуулэх хорих лагэрит шилжих ни тэр. Хорихийн хашаанд эсгий гэр бариж угч, Бархасын Банзрагч, нэрт дуучин Магсар хуртсы Дугаржав нарын хамт суулгав. 1945 онд (37 нас) ялалтын маргаашнас хоригдолууд нар салхинд гардаг болов. Нэг удэр хашаан дотор явж байтал турсэн дуу Чинбатыг хоёр хуяг гараас ни бариад авч явав. Дуу маани муусайн яргачингууд, та нар хэрэг хийгээгүй хунээр ях гэсэн гэж хашигиран нотсолдож, нэг хуяг ни наад эсэргүүнийхээ мурийг мултал гэв. Маргааш углээ дуугээ сурсанд урд шунэ буудан алуулсан байжээ. Гэмгүй, хэрэг хийгээгүй ах дуу хоёр зэрлэг балмад хун ёсгуй, будуулэг харанхуй улсын гарт урэгдэх учиртай байждээ хэмээн гуниглан зовсон Наваан-Юндэнгийн нудэнд аяндаа нулимс хурдаг болов.
Углээ байсан хоригдолууд орой угуй болж, Тоо томшгуй олон хоригдлууд байлаа. Хоол унд муутай хоригдолууд буун буунээрээ ухсээр. Наваан-Юндэн Орос эмчийн орчуулагч ба морин тэрэг хутэлж байв. Гадаад ертэнтсээс тасарсан туунд товтой ойлгох зуйл угуй. Увчтэнийг сувилж байтал нохой буусэнд хазуулж дучин хэвээр халуурч ухаангуй хэвтэх туунд улс турийн хэрэгт холбогдсон хэдэн сэхээтэн эм нуун авчирч угсээр амийг ни аварчээ.

Аюлт увчнээс хагатссаны дараа эрдмийн ачаар янз бурийн архивийн матэриал орчуулж суудаг боллоо. Гадаад ямны сайд байсан алдарч дууч М.Дугаржав гуай элдэв сонин сайхныг хуурнэж дуу дуулж, сэтгэл санаагаа засч суудагсан тууний бие муудсаар суллагдах удрээс хэдхэн хоногийн умнэ харамсалтай ууд болсныг ч дуулж зурх шившрэв. Монгол улсын сэргэн мандах тсаг хэзээ юм боло. Баатарлаг, шударга, унэнч, эрдэм боловсролтой хувгуудээ хядаж дууслаа шуу дээ гэж халаглахын дээдээр халаглаж, сэтгэ зурхэндээ гунигийн хар суудэр унаган тсурхиран уйлсаар байлаа.
1950 оны 3-р сарын нэгэн удэр хоёр жилийн тэнсэн ялтай Тув хорихоос гарлаа. Хайрт Хаалай ни угуй, гэр орон угуй, хаана очдог билээ гэж бодсоор дотны нухэр Банзрагчийндаа очлоо.

Бавуу шоронд мунхуу шаналан зовж байлаа.
Удэрт 100-150грамм талх, тумэр крушка бутсалсан ус, орой ни тсувдаа, нэг хоёр ширхэг уушигний хэрчим идээд болдог байлаа. Удэрт ни тсэмэнтэн шалан дээр явуулж дараа ни хул хурэхгүй нарини сандал дээр суулгана. Дээшээ босч болохгуй толгой тулна, дараа ни тум урээнд дотуур хувтсастай дааруулан дагжаана. Баву шоронгоос гарахдаа палитогоо даахгуй байсан хэмээжээ.

Улаан эрдэмтэн гэж алдаршсан Б.Банзрагч дурсамж

Миний дотны найз Н.Наваан-Юндэн бол узэх тсарай узэсгэлэнтэй, ярилтсах уг сонсголонтой, эв эеийг дээдэлсэн, эрийн чанарыг эвдэлтсүүлэн шингээн турсэн ховорхон нэгэн. Эр нэг гэнэдэж, эрэг нэг нурдаг ч миний сайн нухрийн ноён нуруу хугараагуй юм даа. Эмч, багш, зохиолч, орчуулагч,ер ни таван шинж ни бурдсэн юм юммы захтай хун гэж болно. Дотны нухэр Наваан-Юндэн До ямны харанхуй хонгилд мурдэгдэж засан хумуужуулэх хорих лагерт шилжихэд алдарт дуучин Дугаржав бид гурав хамт нэг муу жижиг хат гэрт хоригдов. Арваад жил хуний эрхэнд хамт амидарч жаргал зовлонгоо хуваалтсан, ухэх сэхэхийн тавилан яхыг мэдэхгүй байсан хэдий ч тэрээр яруу сайхан шулгээ бичиж дуулсаар, Дугаржав гуайн бие доройтож муудсаар байв. Би зуун хурээний хувисгалт булгэмийг байгуулахад орж байсан одоо тур засгийн эсэргүү болоод байх ч гэж уртаар санаа алдаад уянгат сайхан уртын дуу аялна. Удалгуй бид хоёр орос хэл мэддэг гэж орчуулгын ажил хийлгэв. Би ч ариа урид суллагдаад гарсан. 1938 онд орж 1950 онд шоронгоос гарч шууд маниа муу умгар байшинд хурч ирэв. Бид хоёр сэтгэл худлэн шоронд хамт хоригдон хэлмэгдэж байсан журмын нухэдээс аваад хатуу харгис дарга Вандан, Самбууням хурандаагийн тухай хуртэл ярилтсав. Алдарч дуучин Дугаржавийн биэ муудсаар суллагдах удрээс хэдхэн хоногийн умнэ харамсалтай ууд болсныг ч дуулж зурх шившрэв. Бид хоёлаа нийлэн боловсрол мэдлэг муутай мунхаг мулгуй хумуусийн балаг мун ч их гай тарина даа гэж ярилтсаж суув гэжээ.

Гэргий Лхамсурэн, хадам аав гавяaт багш Намсрай (1961 онд авсан, Тув аймаг)

1950 оны 3 сард бид хоёр танилтсаад тэр дороо гэрлэсэн юм. Манайх хуучин тсиркийн зуун урд талд хашаа байшинтай. БИ МУЙС-н хун эмнэлгийн ангид сурч байлаа. Аавын найз Пунтсагбалжир гуай эхнэр Тсогт-Очирынхоо хамт манайд тсуун хоногоор худээнээс ирсэн байлаа. Харин энэ удаа Тсогт-Очирийн дуу Наваан-Юндэн 12 жил 6 сар шоронд хоригдоод гарсан тул хувтсас хунар оёж бэлтгэх, амидралыг ни харахаар ирсэн байв. Хичээл номын завсраар орой удшийн тсагаар би дээл хувтсаснаас хамжин оёж угч байлаа. Нэгэн удаа хичээлээс тараад иртэл нэг хун маниа хашаанд нохойтой тоглоод зогсож байлаа. Намайг хичээлтэй уер ирдэг миний зургийг хараад нухэргүй бол энэ бусгуйтэй гэрлэчихэж болох уу гэж эгчээсээ асууж байжээ. Эгч ни чиний дэргэд хуухэд байхгуй ю элдвийн юм буу яр гэж хэлдэг байж. Ийнхуу намайг хичээлээсээ тараад ирэхэд тосдог болж, тэр Банзрагчийндаа аж турж буйгаа хэлж тэндийд очихийг урисанд би зувшээрсэн юм. Удалгуй залуу хосууд учир зуйгээ ойлголтсож, нэг гэрт амидрах болов. Тэгэхэд Баатар ван 43, Лхамсурэн 23 тай байлаа. Ажил олдохгуй хунд бэрх байсан ч орчуулга хийж, шагналын мунгэ аван, Лхамсурэнгийн аав Намсрай гуай ч ихэд тусалж байлаа. Анх гэр болсонийг дуулаад шоронгийн хунтэй ханилсан гэж этсэг Намсрайгаас айн чичирч байв. Харин аав ни нухэртэй ни ёс журмын дагуу яриж хундлэл узуулсэнд тэрээр унэхээр гайхжээ. Эр хуний эндэлд ороход тулж тушин, авахаасаа тулхэх ни олонтаа байдагийг тэр уед мэджээ. Харин этсгийн сайхан нумэртэй, угээмэр нунжигтэй хадам этсэг Намсрай эгээ л уурийн хуу шигээ хайрлаж байлаа. Зуйрлэбэл тууний хойт этсэг Ойдов шиг сайхан хун аж.

Баатар вангийн хатны хуучилсныг зах зухаас нь сийрүүлбэл:

-Би гавьяат багш Намсрай гэдэг хүний ганц охин. Аав маань Төв аймгийн хүн л дээ. Сүүлд төвийн 10 жил нь аавын маань нэрэмжит болсон. Аав маань багш, захирал байсан. Би бага, дунд сургууль, Багшийн сургууль төгсөж багш болсон. III үлгэр жишээ бага сургууль, Y, YI дугаар сургууль, Хүн эмнэлгийн техникумд багшилж байсан даа.
-Аав маань МУИС-ын орлогч захирал болоод намайг Их сургуулийн бэлтгэлд оруулсан. Хоёр жилийн бэлтгэл төгсөөд АУДС-д орсон. Нэгдүгээр ангиа төгссөн 1950 оны 3 сард юмдаг. Аавын маань найз Цогт-Очир, Пунцагбалжир нар манайд буусан. Тэд ер нь манайд ирдэг байсан юм л даа. Цогт-Очир гэдэг нь “Дүү маань шоронгоос гарч ирж байгаа юм” гэж байсан. Шоронгоос гардаг ямар хүн байдаг юм бол гэж би бас тэр дүүг нь сонирхож харж байсан.

-Сүүлд тэр дүү нь манайхаар ирсэн. Тэр хүн “Би Банзрагч гэдэг айлд байгаа” гэж байсан. Би 25-тай байв уу, манай талийгаач 43-тай байсан. Шоронгоос гарч ирээд байсан үе. Юу юу ч байхгүй. Манай өвгөн чинь 20 жилээр таслуулаад 12 жил 3 сар суугаад гарсан хүн. Нэг өдөр надаас “миний эхнэр болох уу?” гэхэд нь “мэдэхгүй л” гэлээ. Тэгээд л нийлчихсэн. Ааваасаа айна. Аав маань хөдөө, би хотод хашаандаа байсан үе. Нэг өдөр аав маань ирсэн. Тэгээд сууж сууж байгаад явахдаа “За та хоёр сайн байна” гэсэн. Тэгэхэд нь л сая дотор онгойсон шүү. Аав маань “Лхамсүрэнгийн сургууль тарахаар нутагт очиж зусна шүү” гэсэн. Гэрийг маань ачаад хөдөө аваачиж хажуудаа буулгасан.

-Өвгөн маань эхээс дөрвүүлээ. Цогт-Очир гэж эгчтэй, Чинбат, Догоосүрэн гэж хоёр дүүтэй байсан. Одоо нэг нь ч байхгүй ээ.

-Өвгөн маань онцгой хүн байсан даа. Боловсролтой, мэргэжилтэй, харин үг дуу цөөнтэй. Сайныг ч ярихгүй, мууг ч ярихгүй. Дөчөөд жил ханилан суугаад 77 хүрээд нас барлаа даа хэмээн хуучласан юм.

Тэднийд буй С.Наваан-Юндэн гуайтай холбоотой зарим ном сэлтийг үзэж байтал 1947-1956 онд хамт шоронд сууж байсан Саалуутын Соёлжав хэмээх өвөрмонгол хүний бичсэн дурсамж нь миний сонирхлыг татсан юм. Тэр хүн дурсахдаа:

-Баатар ван бол цээж уужуу. Хүний тухай мэдүүлэг өгч бариуллаа гэж дуулдаагүй. Уур цухал байхгүй. Хүн түүнийг юу ч гэж хэлж байсан байж л байдаг. Наваан-Юндэн гуайд шоронгийн дарга нар ч ширүүнээр ханддаггүй байсан. Бараг л гуайлдаг байсан. Олны хүндэтгэл их хүлээсэн хүн байв гэжээ.

Хорин гуравхан настай хонгор зүстэй залуухан бүсгүй, орон шоронд олон жил суусан, эрхэлсэн ажил төрөл, цалин мөнгөгүй өөрөөсөө 20 ах хар хүнтэй ханилан суусан хувь заяаг нь бодохоор өрөвдөж хайрламаар. Гэхдээ Лхамсүрэн гуай их сайхан үг хэлсэн шүү. “Би энэ хүнтэй учрах л тавилантай байсан юм билээ. Өвгөнтэйгөө эртний учир ерөөлөөр нийлсэн байх аа” гэж хэлээд нэг их сайхан мишээсэн шүү. Хуучин цагт сан бол хошуу ноёны хатан хэмээгдэн дээгүүр заларч, олон түмний хүндлэлийн дээдийг хүртэх ёстой энэ буурайтай ярилцаж суухад “ёстой л хүний сайхан хань юм даа” гэж өөрийн эрхгүй бодогдож байсан шүү. Хорвоод бас сайхан хүн олон байх юм аа.

Биднийг гарахад Н.Лхамсүрэн гуай “Би талийгчийнхаа хойноос буян үйлдэх санаатай дөрвөн ном гаргасан. Өвгөнийхөө 100 жилийн ойг ирэх 2009 оны 8 сарын 18-нд тэмдэглэнэ. Богд хааны зарлигтай юм гэнэ билээ. Тэр өдрийг нь тохиолдуулан нутаг усных нь ард олон, ах дүү, амраг садан нь тэмдэглэх санаатай одооноос бэлдэж сууна. Хүүхдүүд минь ирэх жил өвгөний минь 100 жилийн ойн баярт заавал ирж оролцоорой. Намайг урьж байна гэж өнөө Америкт байгаа хүүхдүүдэд ч хэлээрэй. Сэлэнгийн Түнхэлд болно шүү дээ. Еэ, насаа нэм, буянтай хүүхдүүд шүү” хэмээн хөл хөөрцөг болсоор үлдсэн дээ. Мөн Баатар ван Наваан-Юндэн гуайн том охин Хонгорзул нь баярласан сэтгэлээ илэрхийлэн та бүхэнд хандаж зурвас бичиж өгснийг хавсаргалаа.

ДУРСАМЖААС

Эгзэгтэй хэтсүү тсаг.
1919 оны (11 нас) увэл хятадийн гэ мин тсэрэг Монгол улсыг довтолж Нийслэл хурээ тугшууртэй байлаа. Манай баруун хамар хашаанд Догсом залан гэгч байдаг.
Тэднийд хаая хаая олон хун тсугларан найр хийдэг, Гоё гоё эхнэрүүд, тэдний бага хуухэн Гунсэндүламд санаархсан идэр хээнтсэр эрчүүд хуран тсэнгэх билээ. Лосол гэдэг залуу тсагаан лам, Дондог гун, Нямжав бээс гэхчилэн олон хун гэр дуурэн суутсгаан дуулж хуалж, архи дарс, хоол зууш барин найрлах билээ. Тэр уес удэш намайг гадаа тэвэг ушиглэж байгаад гэртээ орж ирэхэд хоймрын хурэн ширээн дээрх лааг тойрон Чойбалсан гуай (1895, 24 нас), Догсом, Лосол, Будя, Чадран гуай нар аавтай нам дуугаар ярилтсан Будя бийрээр муутуу тсаасан дээр бичиг бичиж байгаа харагдав. Шунэ оройд тэд гантс нэгээрээ тсувран гарч одлоо.

Нуутс бичиг
Тэр уед би Эрдэнэшанзавийн ямны ууднийх гэдэг бичгийн бага сургуулид сурч байв. Орой тарахдаа тоглотсгооё гэж унхэлтсэг хочтой Дэмбэрэл гэдэг лам хууг гэртээ авчирав. Удэш шагай шуурч наадах гэж унхэлтсэг гэрийн зуунтэй эвхээстэй байсан нэгэн олбогийг бариж ирэн дэлгэтэл, олбог завсараас нэгэн бятшан зурвас тсааш уналаа. Унхэлтсэг тэр тсаасыг ургэн авч, зуухны амны гэрэлд шагайн хуухдийн тсангинасан дуугаар ийн уншруун, Зувлэлийн Засагт их Орос улсаас тсэрэг зэвсэгийн тусламж гуйх учир. Манай монгол улс хунд гамшиг зовлонд учирч гэж тодхон уншла. Тэгсэн чини аав гэнэт дэргэд ирээд ни очиж тсаасыг шуурэн авмагтс, зуухны аманд улалзаж байсан гал руу орхитол зурвас тсаас ч асгхин зуур алга болов. Энэ бух узэгдэлийг ширтэн сууж байтал миний дотор палхийн учигдэр оройн манайд аавын хамт бийр тсаас дэлгэн сууж байсан хумуус нудэнд харагдаж шиг болов. Би айлаа. Энэ уес эхлэн тсаг тур уймж гэдэг энэ ажуу гэж миний дотор тог буув. Туунээс удалгуй нэгэн харанхуй шунэ маниа хашаанд тулээ ачсан ухэр тэрэгтэй олон аянчин бууж урт буу, сум хар ширмэн бумбэг зууж хойд байшинд оруулан ховхолсон шал доогуур хийж дээрээс ни увс дэвслэн дарлаа. Нохой хутсах бий гэмин ирэх гэхээс зурх шимширч байв.

Аав Ойдов.
Маргааш орой ни аав бид хоёр хоюлхнаа гэртээ сууж байал аав миний толгойг илж, хуу мини хэтсүү тсаг болж монгол улс маани аюл зовлонд ороод байна. Энэ гэмин гэдэг чини хурээ хотгуй дуурч, амитан хунийг алж талж аймшигтай юм болж байна. Нэг арга бодохгуй бол бугд суйрэн мухэх болжээ. Харин ашгуй Чойбалсан эд, Сухбаатартай уулзатсгаан худлэх арга эрж ярилтсасан байна. Ийм явдалийг надтай ярихад ни би зув гэлгүй яхав. Сухбаатар эртээр Жамян гауйгаар энэ хэрэгт оролтсож тусал гэж надад хэлүүлжээ, Сухбаатар, Чойбалсан тэд чамайг миний хамт нэгэн санаатайм нуух хаах юмыг сайтар хадгалж яв гэж хэлжээ, Иймд миний хуу тун болгоомжтой дотроо заавал соргог бодолтой яваарай. Гол ни гадны хаш хэрэг хунд ю ч мэдэгдэхгүй байх ёстой боллоо гэж хэллээ.

1920 он. Зэвсэг нуув
1920 оны (12 нас) хавар Хуй мандалд аав эгч дуу бид гуравийг аваад худээ зусав. Оторт гарсан адуу бутсаж ирэхэд, адууны Наваан гауй дуу тавин, ургэн дэлт хээр, бэлэвсэн хурэн, ушиглэдэг хар гээд л хэдэн том моридоо Ойдовийн танилуудад бариад угчихсээн. Жороо тсагааныг гэмингүүд буудаад алчихав. Бас хуурхий шуу гэв. Наваан гуайн морин дээрээс чанга дуугарахийг аав сонсоод гэрт оруулж, морид унаж явсан гэж битгий хунд яриад бай гэж сэм захив. Тудхэн намар болоход бид Хурээ орохоор гарлаа. Хурээнээс яваа хоёр моритой хун буугаад мордохдоо хурээний дурвэн талд гэмингийн харуул гараад орсон гарсан хунийг зогсоон буу зэвсэг нэгжиж байна гэв. Энэ мэдээг аав сонсоод хоёр авдараа сухэхэд гялалзсан олон буу сум байлаа. Аав туунийг аван моритой хумуусийн эмээлийн хавтсасан дор хавчуулаад этсэст ни гар бууний хуухдийн чигчи хуруу чинээ жижигхэн сумууд улдэв. Миний дуу хоёр узууртээ тсатсагтай, дундаа хундий хавтгай хух дайзан бустэй билээ. Тэнд нуув. Унэхээр гэмингин харуул тосож байлаа. Найман настай миний дууг суган дээрээс ни хоёр гараараа ургэн мориноос буулгаж буй харагдав. Ёстой л дотор палхийлээ. Ашгуй гэмингийн гарт хатуу юм тэмтрэгдсэнгүй, харсаар байтал буснээс ни хоёр гараараа тэвэрэн газар буулгасан юм даа. Хуурхий жаахан дуу мини унхэлтсэг хагарталаа айж, тсарай ни минчийсэн хурэн болчихсон байв. Ингээд гэмингүүд биднийг нэгжээд Хурээ руу ор гэхэд бидний дотор сая сэвхийн хунгэрч худэллээ. 1920 оны увэл бас л тсас их. Дуу нэг гэминг хараад эгдүү ни хурсэн юм уу Гэмин гэж чанга хашгирч орхив. Гэмин эргэж хараад буугаа мултлах шиг болоход бид хашаа руу яран ортол буун дуу ташийн толгой дээгүүр шунгинав. Аав тэр орой надад, гэмин ч чангараг, бид буухгуй ээ. Маргааш хурээнийхэнтэй нийлэн ургэн хурал хийнэ гэв. Хурээний консулын гэж гоёр хувисгалт нуутс булгэм байсан юм. Би ч дотро зоригтой хумуус юм даа. Хэн хэн ордог бол доо гэж бодлоо.

Нуутс хурал.
Маргаасг углээ ни аав улстай элбэн гэрийн хамаг хогшилийг гарган ханхайлж орхив. Удэш унтахад таних танихгуй хэдэн хун манайд сууж байв. Уурээр сэрэхэд бас нэг хун орж ирсээр билээ. Нар бага уд болоход маниа битуу дэвсгэртэй ханхай том гэрт дуурэн хун сууж байв. Аав хашааны дотор байдлыг ажиглан шалгаад намайг дуудан чи голдуу хашаан дотроо байж манаа манаж сэрэмжил. Чамайг жаахан болохоор хун хардахгуй.Хэрэв хаш хэрэг гарвал, ямар нэгэн сэжигтэй юм болвол даруй гэртээ мэдээ угнэ шуу. Хэрэв бид бугдээрээ баригдахад хурэх юм бол яж ч магадгуй юм гэж надад тулган хэлэв. Би толгой дохин надад лут итгэж байна гэж дотроо омог турэв. Аягуй бол буудалтсах ч болзошгуй ни гэж саналаа. Шалны урийн зуну хойно шар шандан дээл, шар ногоон бажгар дурдан бус ургэвтэр ороосон гуалиг биетэй залуухан хар хун зогсон муутуу тсаасан дээр бичсэн бичиг дуудан тайлбарлаж чанадын дайсан биднийг хуйс тэмтэрнэ, хэн баригдсан хун гантсаар дуурэхээс биш, тангарагт нуутс нухэдээсээ хэнийг ч илчлэн хэлж болохгуй гэж илтгэж байх шиг. Сухбаатарун дараа Дэндэв гэж тарган бор хун буу зэвсэг нэмж хуримтлуулэх хэрэгтэй гэж захиж байгаа болтой. Зувлэлийн засаг Орос улсад ажилчин тариачны тур засаг мандав. Тэндээс зэвсэг тсэргийн тусламж гуйж улс орон ард тумнээ энэ харийн дайсны тумэр савраас салгахаас уур юмгуй болжээ гэж хэлэлтсэв. Нуутс булгэмийн гишууд гантс хоёроор тсувран гарч удшийн бурэнхийд сая дууслаа. Х.Чойбалсан, Г.Дэмид нарын зохиол ундэсний хувисгалын туух 1-162 талд/

Монгол ардын намын тамга
Манай аав гарын уртай хун байв. Мод тумрийн дархан хийнэ. Алт мунгээр ч урлана. 1920 оны увэл намайг томуу хурээд халуунтай байхад зах орно гэж удэр бур гадуур явдаг байснаа хэд хоног сахиж гэрээс гарсангуй. Яг энэ уедээ Тун Ба Ший эвтэй дурвэн амитан сийлсэн юм. Гадны хунгуй бол уур нэг чухал юм сийлж байлаа. Дурвэлжин тсагаан модон дээр тамга гэсэн угсийг сийлж тамганы бариулийг чандмани эрдэнэ хэлбэртэй болгохоор зорж байва. Манайхан намын тамгатай болох гэж Будя бид хоёрийг сийл гэсэн юм. Олигтой болж угэх бол уу гэж надад хэлээд хашааны хаалга дуугарахад умнэх шургуулгандаа нууж орхиод тун баа шийгаа барин суух билээ. Аав бол хувисгалт нутс булгэмийин бухий л уйл ажиллагаанд уурин биер идэвхтэй оролтсон зутгэгч, нуутсыг хатуу хадгалагч итгэлт гишуун ни байлаа. Мун аавтайгаа ургэлж хамт энэ бух хэргийн учыг мэдэж байгаа би уурийгээ нуутс булгэмд мунхуу тусалж нуутсыг бат хадгалж чадаж байна гэж дотроо боддог байжээ. Намайг ууднийд бичиг тусалж байхад хамт сурагчид байсан ч би ер уг алдсангуй. Сухбаатар гуай ч аав Ойдовт бат итгэж дотны итгэлт нухэдийн тоонд оруулж байсан ни тэрхүү нутс байдлын хунд уед мэдэгдэж байсан билээ.

Буунээрээ баригдав. Манлай баатар босоогоороо ухэв.
Монголыг захирах гэмин тсэргийн тув Си Лин пу ям Нийслэл хурээний зуун хороонд шорон бариж хувисгалт булгийн зарим гишуудийг хорив. Ямар нэг хун хов зууж дээ. Тагнуулч тависан ажээ. Жигмэддөрж, Дэндэв, Хатанбаатар ван, Манлайбаатар ван, Пунтсагдорж Да лам, Жамян гауй, Алтангэрэл, Бавуу, Тогтох гээд бугдийг ни туучихсэн шиг байв. Энэ мэт сэжигтэй урвагч этгээд байсан л байжээ. Манай аав дотроо айж л байх шиг, хэрэв насанд хурээгүй намайг хамт баривчилбал ядаг билээ гэж сэтгэл ни нэн чилж байх бололтой. Манлай баатар Дамдинсурэнг банздан шуусээр туйлд ни хургэсэнд тэр шоронд ухэхдээ хоригдсон нухэддээ хандаж хятадад ушрэн хорсож буйгаа илтгэн заналт дайсан хятадад ухэвч би бууж угэхгүй гэж тодхон угуулээд Ухэвч би хятадад сухрэхгүй, занан хорссоор босоогоороо ухнэ гэж шуд зуун хэлээд зоригт эр шоронгийн ханыг тушин босоогоороо амисгалаа хураан нас этсэслэв гэнэ гэж шуугилаа. Олны шутэн сусэглэдэг Богд гэгээнийг башуу ордноос ни гарган тусгайлжээ.Баатар зам гэдэг нэгэн залуу лам огдийн зоогийг нааш тсааш зуухдээ шоронд хоригдон буй хувисгалт булгэмийн гишуудтэй сэм уулзан гадаа байгаачуудада хэл хургэж байв.

Тсагаан сарын тулалдаан
Олноо ургэгдсэний 11 оны тсагаан сараар (1921 он) тсагааны оргодол Барон Унгэрн дээрэмчин тсэрэг Нийслэл хурээ руу довтолж Хурээнд байсан гэминтэй тулалдаж, башуу энгийн монгол хумуусийг эр эм ялгалгуй дуужлэн алж, айлган сурдуулж эхлэв. Хэсэг тсагаан тсэрэг сур бадруулан ирж Ойдов хаа гэж дуржигналдан аавийг гэрээс гаргаж буу зэвсэг нууж байна гэж манайхиг нэгжлээ.Манай хашааны ойролтсоо хэдэн удаа буун дуу тас няс хийсэнд дээрэмчид арилж углээ. Эс тэгсэнсэн бол тэд манайхыг баллах байсан юм гэж аав дараа ни хэлж билээ.

Чойбалсан гуай
Увлийн удэш бид харанхуй болтол тэвэг тоглож байгаад тартал хашааны хаалга онгойлгон хоёр моритой хун орж ирэв. Чагдаржав гуай, Чойбалсан гуай хоёр байлаа. Моринхоо эмээлийг авахаар гарахад ни харвал маниа том зээрд, сартай сар гэдэг хоёр мори байсныг таниад худээ маани санагдан дэргэд ни очиж хузуугий ни иллээ. Чойбалсан гуай тэр хоёр манайд найм хонохдоо олон л хунтэй уулзах шиг болов. Чойбалсан гуай орос хэл мэддэг учраас, манайд байсан адгуусан амитны нэгэн зурагт номыг бид гуравт тайлбарлан угч, эгч дуу бид гурав машид сонирхон, увдэг дээр ни налан дуртай сонсон суудаг байж билээ. Энэ уед би аав тэдэнд зарагдсан маниа баруун хамар хашаанд Догсом гуай, зуун хороонд Жамян гуайнханд очиж хэл хургэж байв.

Эр тсэрэг арван гурав
1920 оны увэл манайд хэд хэдээрээ тсуварсаар арван гурван хун бий боллоо. Ихэнх ни гуч орчим настай, дучээд настай хоёр хун байв. Эрдэнэ вангийн хошууны эрчүүд гэнэ. Сибири нутагт галт тэргээр явж байсан гэж тэд яридаг байв. Тсагаан сараар гэмин бароны тсэрэг хурээнд дайтахад тэд бас л манайд байв. Тулалдааны дараа тсагаантан хурээг эзэлж, маниа зовлонт ард тумэн чонын амнаас барсын аманд ороход ч тэд манайд чимээгүй л сууж байв. Зувлэлт Оросын улаан тсэрэг, Ардын журамт тсэрэг давшин ирэхэд хурээг эзэлсэн Унгэрни зандалчид нилээд сандарч сарнин байх уед манайд байсан 13 эр маниа байшингийн вандан дор нууж дарсан буу зэвсэгийг гарган, увс ачсан ухэр тэргэнд нуун уурсдээ моритой явган тсуварч увран Хурээнээс гарсан билээ. Бодвол тэд монгол улсаа харийни дайсны савраас ангижруулан чулээлэх уйлсэд гавят хуви нэмрээ оруулсан биз.

Ядамжав партисан.
Манайх Улаанбаатарын нэгдүгээр дучин мянгатын 60дугаар байшинд суудаг юм. Гурван жилийн умнэ (1981 он) маниа тэр орчимд суудаг партисан Ядамжав гэдэг хун орж ирлээ. Ядамжав гауй ярисан ни, Би 1921 оны хавар танайд ирж арав гаруй хоносон юм. Монгол ардын тур засгийн газрын ернхий сайдийг (Хатанбаатар Магсаржав?) дагаж Нийслэл хурээнд ирээд танай гэрт нуугдаж байв. Чи тэгэхэд жаахан хуухэд байв. Одоо жар гаруй жилийн дараа танайхыг ямар янзтай сууж амидарч байдаг юм бол гэж сонирхож орж ирлээ. Тэр уед танайх Ардын нам засгийг нуутс байдалд байх тсагт хамгын чухал газар байсандаа гэж тсагаан соруултай саансандаа тамхи нэрж сэтгэлийн гунээс угуулсэн билээ. 1983 онд энэ хун насан ууд болсон.

Vvрийн тухай.
Зуун нас хурэх хун ховор учир тэр уеийн хувисгалт нуутс булгийн гишуун том том эрчүүд маани хуурхий ертэнтсийн мунх бусийг узуулжээ. Харин би бол дунгэж 10 гаруйхан настай байсан тул одоо хуртэл амид мэнд байгаараар ул барам, тэр уеийн явдалыг сухэн бичих завшаан тохиолдож дотроо их л баяртай байна. Жар гаран жилийн умнэх явдалыг нэгд нэгэнгүй санан бичиж чадна гэж бодсонгуй. Мартагдаж орчигдсон зуйл ч бий. Партисан Ядамжав гуайг маниа гэрт нуугдаж байсныг буур туур санаж байна. Иймийн учир бага ч болов баримт болон улдэг гэж болохуйтс унэн байдлыг дурдан санаж бичлээ. Монгол ард улсыг тунхагласаны 60 жилийн ой (1924-1984) боллоо. Харийн гэмин Хийслэл хурээг эзлэн, удшийн тсагт хул хориотой, хун хунтэйгээ удаан ярихаас айн зэвүүтсэж байлаа. Тийм аюлтай тсагт Монгол Ардын Нам маш нуутс байдалд бурэлдэн тогтож, Д.Сухбаатар тэргүүтэй хэдхэн тооны гишууд сэм уулзалдан бараг шивнэн яриж, энэрэнгүй их Зувлэлт Орос улсаас тусламж олон тусгаар тогтнолыг байлдан тогтоосон ни маниа ард тумний тсэнгэлийн манлай боллоо.
Н.Наваан-Юндэн, 1984 онд бичсэн, Тсог сэтгүүл, 1985 оны 4-рт хэвлэгдсэн.

Мэргэн гун Гомбожав

Хувсгэл аймгийн Рашаант сум. Ардын засаг мандахад сайн дураарэаа гун тсолоосоо татгалзан отго жинсээ угээд Франтсад дараа ни Зувлэлтэд сургуули тугссэн. Наваан-Юндэн хоёр адил хуви заятай улс. Хоюлаа хэргэм тсолтой, хаадийн удам, хэргэмээсээ сайн дураараа татгалзсан, баруунд боловсрол олсон, хожим хэлмэгдсэн.
Уран зохиолч Тсэндийн Дамдинсурэн 1960-аад оны уеийн зохиолчидийн хурал дээр маниа сургуулиудад Эүрөп дахины туухийг дэлгэрэнгүй заадаг хирнээ Чингисийн туухийг оромдож орхидгийг зад шуумжилж байсад даг. Туухийн эрдэмтэн. Т.Тумэрхүлэг

Баатар ван НаваанЮндэн
Халгих саруул оюн бодол ни
Хараа гол шигээ ундран тсэлэлзсэн
Харгис бурангуйн тарчлаанд дунд
Хугараан ни угуй ноён нуруу.
Зун билигт монгол тумний
Зурхэнд улдсэн ухаарлын далай
Зурх зусэм хатуу давааг
Зангарагтай ухаанаар туулсан сум
Зуун жилийн амид туухийг
Золбоот нудэндээ хураасан гуниг
Зуудэнд оромгуй амидралын тойрог
Замаасаа хазайгаагуй хучит нум.
Хух Монголын Хух тугийг
Хойч уедээ унагалгуй хургэсэн
Хуртс мэргэн монгол тумний
Хайраар буувэйлэгдэх унэн суутан
Соёл ухааны урийг тарихаар
Соёл эрдэнэ ухаанаа бадраасан
Суу билиг, тэсэр хатуужилт
Саруул Монголын ухаант хуу
Ардын засгийн нуутсийг чандалсан
Арван гуравтай золбоот хуу
Авхаалж самбаа эр зоригоор
Алдараа мандуулсан авяс билиг
Унэн худал бузар булайн
Уудэн хойморийн заагийг мэдэрч
Уймэрсэн жилуудийн хатууг давсан
Ур зурхний гэгээн хайр
Амидын там амидын жаргалаар
Алтан аяганаас ус уусан
Алдарт дурлаагуй туухийн баатар
Амиа хайрлаагуй ардын баатар
Амидрал бухлээрээ тэмтсэл байдгийг
Алд биерээ батлан харуулсан
Ариун хайр, гэгээлэг оюны
Амилсан тсэтсгийг тариж чадсан
Баянмонгол туухийн баатар
Баатар вангийн хошуу ноён
Алтан ургийн туухийн бичээс
Амин монголын соёлын ур
Гэгээн таны саруул оюн
Гэлэлтсэх мурэн шиг мунхэд урсаж
Ухтэлээ тэмтссэн монгол орондоо
Уурдийн мунхэд амгалан нойрсоно.

No comments:

: