„Дэлхий бөөрөнхий биш“ номонд Хятадын Силикон Валлей болж, зөвхөн үйлдвэрлэлийн төв бус оюуны төв болон хөгжихийн үлгэр дууриал болсон Далиан хотын тухай өгүүлсэн байна. Дорнод Хятадын төмөр замын далайн эргийн зах хязгаар өртөөний Алс хол гэсэн утгатай орос үгээр нэрлэгдсэн энэ хотын анхны нэр Дальный. Хятадууд хазгай дуудан Далиан болгож, цагаан толгойдоо "л" үсэггүй японууд Дайран болгосон. Түүхэн эх сурвалжид энэ гурван хувилбарын аль аль нь тааралддаг. Далиан хотын үүслийн түүхээс сонирхьё.
Өнөөгийн мэдээллийн эринд технологын нууц, оновчтой мэдээллийг эзэмшиж байгаа нь хүчтэй байгаа бол одоогоос зуугаад жилийн өмнө буюу XIX зууны сүүл XX зууны эхэн үед төмөр зам их гүрний нөлөөний хүрээ, газар нутгаа тэлэх хэрэгсэл, шинэ зах зээл болон стратегийн цөмрөлтийн өрсөлдөөний үндсэн зэвсэг нь байлаа. ХХ зууны эхэнд хүчирхэг гүрнүүд дэлхийг үндсэндээ хуваан авч өөр өөрсдийн нөлөөллийн бүсээ тогтоосон байлаа. Хэн нэгний нөлөөлөлд ороогүй онгорхой зайнд хүч нь суларсан Манж Чин династи орж байв.
Нийтлэгч Баабарын их л онож хэлснээр “Америкчууд бараг л хүчээр бөөн явдал болж байж Японы арлын хаалгыг зад цохихдоо араб үлгэрт гардаг домботой бирдыг суллан тавьж буйгаа мэдсэнгүй.” Япон нээлттэй болмогцоо асар богино хугацаанд орчин цагийн усан онгоц бүтээх аргад суралцан, цахилгаан холбоо, төмөр замтай, европ маягийн засаг захиргаа, арми цэргийн зохион байгуулалттай орчин үеийн орон боллоо. Ийнхүү түргэн зуур дотоод амьдралаа барууны хэв шинжид оруулан төвхнүүлээд, гадагшаа мөн барууны түншүүд шигээ эзлэн түрэмгийлэх бодлого баримталж эхлэв.

Солонгосын асуудлаар Япон ба Хятад удтал зөрчилдсөний эцэст 1894-1895 онд дайтаж, Япон Солонгосыг эзлээд зогсоогүй, Порт Артур Мугдэн хийгээд Өмнөд Манжуурыг эзэлжээ. Чухамдаа Япон-Хятадын энэхүү жижиг дайн хятадын хүчин мөхөс болохыг гадаад ертөнцөд дэлгэн тавьж, XX зууны эхний хагасын түүхэн эрчимт үйл явцын эхийг тавьсан гэлтэй.
Япон 1895 оны дөрвөн сарын 17-нд болсон Симоносекийн гэрээгээр, ялагдагч тал болох Хятадаас дайны төлбөрт 200 сая лян, Солонгос, Тайваны арал, Ляодуны хойг буюу Өмнөд Манжуурыг өгөхийг шаардсан байна. Японы энэхүү хэт өндөр шаардлагыг Герман, Франц, Орос хамтран эсэргүүцжээ. Олон орны нэгдсэн шахалтаар Япон дайн цаашид үргэлжлүүлэхээ зогсоон Өмнөд Манжуурыг авах эрхгүй хоцров. Харин дайны төлбөрийг 230 сая болгон нэмэв. 1895 оны 4 дүгээр сарын 23-нд үсэглэсэн гэрээгээр Солонгос, Тайваны арал Японд хамаарагдах болов. Дайны ялалтын ашгийн хагасыг алдсан Япон улс, Орос, Хятадын эсрэг дайнд нууцаар бэлтгэж эхлэв.

Англи Японыг дэмжиж байв. Америк хэдийгээр Японы эсрэг Орос, Герман, Францын нэгдэлд ороогүй боловч Япон-Хятадын энхийн гэрээнд зуучлахаас, хятадын цагаачдыг авахаас татгалзаж байв. Хятад улс дайны төлөөс төлөх зээл хүсэн олон оронд хандсан авч ганц Орос л зуун сая алтан рублийн зээлийг жилийн дөрвөн хувийн хүүтэй олгожээ. Үүний хариуд Орос, Манжуураар дамнуулан Сибирыг Владивостоктой холбох төмөр зам барих зөвшөөрөл Хятадаас хүсчээ. Хятадын засгийн газар энэхүү зөвшөөрлийг шууд олгосон байна.
Оросууд Манжуурт Дорнод Хятадын төмөр замыг барих, Порт-Артур, Далианг эзэмших болж, энэ хоёр усан боомтыг түрээслэн далайд гаргах онцгой эрхийг олж авав. Оросын нөлөөллийн бүст баруун талд нь Дорнод Түркестан, зүүн талд нь зүүн хойд Хятад дах Манжуур багтаж байв. Гэвч Түвд дахь сонирхол нь Балбаас хойшилж буй Английн сонирхолтой зөрчилдөж эхэлсэн ба Манжуураас урагшлан Гадаад далай руу чиглэсэн хүсэл нь Солонгосоор дамжин баруун тийш түрж буй Японы сонирхолтой тус тус мөргөлдөв.

Хятад, Японы дайны дараа удалгүй Орос, Англи, Франц, Герман, Япон гэсэн орнууд Хятадыг хэдэн хэсэг хуваан нөлөөллийн бүсээ тогтоов. 1897 онд Герман Шандуны хойгийн Цзяочжоу мужийг эзэлж, хоёр чигт төмөр зам тавих эрх Хятадаар гаргуулж гэрээг үсэглэв. Вьетнамыг эзэлчихсэн байсан Франц 1898 онд Гуанчжоувань булангийн эрэг орчмын газрыг түрээслэн авч зүүн өмнөд гурван мужийг өөрийн нөлөөний бүсээ болгон зарлав. Англиуд өмнө нь эзэлсэн Хонг Конгийн ойролцоох Коулун арал ба Шандуны хойгийн Вэй Хайг портыг 99 жилийн түрээсээр авах гэрээ байгуулаад, Шар мөрний сав газрыг Британы нөлөөллийн бүс гэдгийг хүлээн зөвшөөрүүлэв. Япончууд өмнө нь 1874 онд эзэлсэн Тайваны арлын эсрэг орших Фуцзянь мужийг өөрийн нөлөөллийн бүс болохыг зарлав. Хар тамхины дайнаас уламжлан, тайпингийн бослогыг дарах нэрийдлээр Англи, Францын цэрэг Хятадын гүнд орж, хаалттай боомтуудыг хүчээр нээлгэн, өөрсдийн дипломат төлөөлөгчийн газраа нийслэл хотод нь нээжээ.
Нөлөөллийн бүс бүрт шахам төмөр зам баригдаж байв. Төмөр замд заналхийлж байсан аюул бол „хунхуз“-ийн дээрэмчид ба “ихэтуан” буюу боксерууд байлаа.
Хунхузын дээрэмчдийн бүлэглэл хэдэн арваас хэдэн мянган хүнтэй байсан тул хамгаалалтын тусгай цэргийн ангийг төмөр замын нийгэмлэг тэжээх шаардлагатай байсан юм. Зарим судлаачид хунхуз нар хирээс хэтэрсэн өндөр татвар, хүнд амьдралаас зугатсан үгээгүй хоосон тариачид, армийн хүчир албанаас дайжсан цэргүүдээс үүссэн тул монголын шилийн сайн эрс, өрнөдийн робингуд шиг зөвхөн баячуудыг дээрэмддэг, ядуучуудыг тэтгэдэг сайн улс мэтээр бичдэг. Гэтэл зарим нь Манжуурын улс төрийн удирдлагад байсан Чжан Цзунчан, Чжан Цзолинь нар хунхуз нарыг удирддаг тул тэд сицилийн мафи шиг зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл гэж үздэг. Хунхузын дээрэмчид чухамдаа дээрэмчид л байв. Ядуу тариачдаас ч татвар татдаг, гадаад дотоодын бизнес эрхлэгчдээс ашгийн тодорхой хувь алба шиг авдаг сайн зохион байгуулагдсан, сайн зэвсэглэсэн энэрэл өршөөлгүй зэрлэг дээрэмчид байлаа.

“И хэ”- нэгдэл, “туан”-нийгэм гэсэн ханз үсгийн дор зангидсан нудрага зурсан уриа хуудаснаас нь гадаадынхан боксер гэж нэрийджээ. Хятадын уламжлалт нударган зодооны “цагаан лянхуа” баг загалмайтны шашинтан болсон хятадуудыгаа хядаж энэ бослогын эхийг тавьсан тул боксер хэмээсэн ч гэх судлаачид бий. Чухамдаа гарын таван хуруу шиг эвтэй байж, хүч хамтран улс орноо гадаадынханаас цэвэрлэх санааг агуулсан аж. Ихэтуанууд хятадын улс төр сул байгаад, тариалангийн ургацад муугаар нөлөөлсөн байгалийн гамшигт, хятад газрын эзэд тариачдыг хирээс хэтрүүлэн шулж байгаад ер нь Хятад оронд тохиолдсон гай зовлон бүрт “далайн чанадын чөтгөрүүдийг” буруушаан босчээ.
Аравтын системээр зохион байгуулсан, гол төлөв тариачин, чөлөөт худалдаачныг нэгтгэсэн боксерууд насны хувьд залуу үеийг хамарсан, маш нарийн сахилга баттай бүлэг байв. Барууныхны босгож буй төмөр замаас авахуулаад гадаадын гаралтай бүх юмыг дайсагнан сүйтгэж, хяналтаас бүрэн гарсан тэднийг улс орноо удирдах чадваргүй Чин династын доромжлогдсон эзэд түгшүүртэй боловч сэм баяртай харж байлаа. Чин династийн эрх баригчид, харийнхантай нийлж босогчдыг дарах гээд ч байгаа юм шиг, эсвэл босогчидтой хамтран гадаадын гүрнүүдийн өөдөөс дайтах гээд ч байгаа шиг тууштай бус хоёр нүүрлэсэн бодлого барьж байв. 1900 оны 5 сард ихэтуанчүүд нийслэл хот Бээжинд орж ирэн, дипломат төлөлөгчдийн газрыг барьцаанд аван, хэдэн мянган байшинг эвдэж шатаан, нийслэлийн хамгийн баян хорооллыг тонон дээрэмдэв.

Босогчид гадаадын хөрөнгө оруулалтаар баригдаж байсан төмөр зам, үйлдвэрүүдийг эвдэн сүйтгэх, тонон дээрэмдэх, шатаах зэрэг балмад үйлдэл газар сайгүй хийж байсны зөвхөн нэг жишээ “Дорнод Хятадын төмөр замд 70,1 сая рублийн хохирол учруулсан” нь Манжуурын нутгаар шулуун дөт замаар барих хэмнэлтийг үгүйсгээд зогссонгүй хохиролтой төсөл болгосон байна.
Сибирийг өөрийн болгон газар нутгаа үлэмж өргөтгөсөн Орос орны Алс дорнод хязгаар-Амар мөрөн орчим, дорнын далайн эрэг орчим зэрэг нутаг нь төвөөсөө хэтэрхий алслагдсан, хүн ам бага суурьшсан эмзэг газрынх нь нэг байв. Орос орны европын хэсэгтэйгээ дорнын портын хот Владивостокыг нэн яаралтай холбох хэрэгцээ, шаардлагатай байлаа. Транс Сибирийн төмөр замыг оросын нутгаар Амар мөрний хойд эргээр 1886-1901 оны хооронд үргэлжлүүлэн барихад 514 верстээр (1,06км-тэй тэнцэх орос уртын нэгж) тойруу, 15 сая алтан рубль илүү зарцуулах учиртай байжээ. 1883-1884 онд хийгдсэн судалгаа эгц чулуун хад цахиатай Амар мөрний хойд эрэг нь тухайн үеийн техникийн боломжоор төмөр зам барихад маш хүндрэлтэй, хөрөнгө хүч шаардсан хадан цахиаг нэвтэлж хоолой татах ажлаас гадна усны түвшин нь үерийн үед хэдэн арван метрээр өсдөг Амар мөрний салаа салбар гол орчим усны хамгаалалтын өндөр далан барих шаардлагатай болохыг харуулжээ.

1887 онд Контр-Адмирал Копытов Эрхүүгээс эхлэн Хиагт хүрч улмаар Хятадын нутаг дэвсгэрээр хямд, ашигтай төмөр зам барих төсөл оросын цагаан хаанд өргөн барьжээ. Харьцангуй хямд, шулуун богино замд баригдах, ажлын хүч, түүхий эд хямд гээд олон давуу талтай байсан ч Манжуурын төмөр зам харь орны нутаг дэвсгэрээр дайран өнгөрч байгаа ихээхэн дутагдалтай байв. Хэрэг дээрээ энэ томоохон төсөл Алс Дорнодын улс төрийн байдал тогтворгүй байсан тэр үед ийм том хөрөнгө оруулалтыг хүний нутагт цутгаж, харийн орны хязгаар нутгийг хөгжүүлэхэд, тэнд хүн суурьшуулах нөхцөл бүрдүүлэхийн төлөө хэрэгжих байв.
Гэрээнд “Төмөр зам ашиглалтанд орсон өдрөөс тооцон Хятадын энэ муж, 80 жилийн хугацаагаар Орост түрээслэгдэж, түрээсийн хугацаа дууссаны дараа хятадын засгийн газрын мэдэлд үнэ төлбөргүй шууд шилжих, 36 жилийн дараа төмөр зам болон түүнийг дагалдах барилга байгууламжийн нийт өртөгийг бүрэн төлсөн нөхцөлд Хятадын тал төмөр замыг өөрийн болгон худалдаж авах эрхтэйг” заажээ. Төмөр зам баригдсаны дүнд энэ бүс нутагт Далиан, Манжуур, Харбин хэмээх шинэ хотууд сүндэрлэн босч, түүний 107 замын өртөө томхон тосгон болон өргөжсөн байна.

Манжуур нэг сая 230 мянган хавтгай дөрвөлжин талбайтай, төмрийн хүдэр, чулуун ба хүрэн нүүрс, хөнгөн цагаан-хар тугалга, хайлуур жонш, давс зэрэг байгалийн баялаг арвинтай Хятадын томоохон муж. Нутгийн хойд ба дорнод хэсэг үслэг ангаар элбэг өтгөн ой тайгатай. Монголын дорнодын талтай хил залган малын бэлчээрт тохиромжтой Далайнуурын хавтан буюу Мэнэнгийн их тал үргэлжлэнэ. Өмнөд хэсэг газар тариалан хөгжүүлэхэд тохирсон үржилт шимт хөрстэй, дулаан зөөлөн цаг агаартай ажээ. Манж нар зүрчид хүмүүс. Өөрсдийнхөө үндэстний нэрийг манж хэмээдэг бөгөөд эзэмшил газраа Манжуур гэдэггүй. Гуаньдун буюу дорнод гурван муж /Мүгдэн, Гирин, Амар/ гэж газар орноо нэрлэдэг аж. Европ хүмүүс эндүүрч манж нарын нутаг газрыг нь Манжуур гэж нэрлэх болжээ.
“Хятадын Бисмарк” гэж алдаршсан, тэр үед Орост элчин сайд байсан дипломатч Ли Хун Чжан гэрээний зүйл анги, үг үсэг бүрт өөрчлөлт нэмэлт оруулсаар гэрээг хятадын талд ихэд нааштайгаар шийдүүлж чаджээ. Гэрээнд Японы эсрэг батлан хамгаалах салбарт Орос, Хятад бие биеэ дэмжин хамтрах, төмөр зам барих хөрөнгө мөнгө, барилгын материалын тухай үндсэн заалтуудаас гадна төмөр замын нэр, түүнийг хамгаалах оросын цэргийн дүрэмт хувцас ямар байхыг хүртэл нарийвчлан тусгажээ. Анх орос гэрээний төсөлд Манжуурын төмөр зам гэснийг Дорнод Хятадын төмөр зам болгон нэрийг өөрчилж, хятад луу шиг хувцасласан орос цэрэг “төмөр зам”-ыг хамгаалж байвал хятадын нүүр улайхгүй гэж шийдсэн аж. Төмөр зам хамгаалах орос цэрэгт шар халзтай хөх өмд, шар саравчтай малгай, шар луун товч шилбэтэй хар хүрэм өмсүүлж, шар уяа мушгирилдуулан ороосон мөрдөс зүүлгэн нүүр царайг нь эгээтэй шараар будсангүй. Хятадад нөлөөллийн бүсээ хуваах гэж Англи, Орос, Япон гүрнүүд ил далд эвсэж, өрсөж байгааг сайтар ойлгож байсан, “харийн зэрлэгүүдийг өөр хооронд нь эвдрэлцүүлэх” замаар өөрсдийн асуудлыг шийддэг уламжлалт хятад үзэл бодол нэвт шингэсэн Ли Хун Чжан, энэ өрсөлдөөнөөс хүчин мөхөс Хятадад өнөөдөр биш гэхэд маргааш юу унахыг харж хөдөлж байв. Сонирхуулж хэлэхэд энэ эрхэм, амьд сэрүүндээ авсаа бэлтгэдэг хятад заншлаар гоёмсог авс өөртөө зориулж бэлтгээд, гадаадад ажлаар явахдаа, хаа сайгүй энэ авсаа авч явдаг гаж зангаараа өрнөдийнхнийг алмайруулж байсан гэдэг.

Төмөр зам барихад газар оромж зэргийн түр зуурын сууцанд сууж байсан ажилчид бие биедээ хөөрхөн нэр хоч хайрладаг байв. Хятадууд бол “Фанза-нд суудаг манзы” нар аж. Фанза бол хятадууд амьдардаг шавраар хийсэн газар оромж. Хар ажил хийдэг “юм мэдэхгүй боловсролгүй” гэсэн утгаар хятадуудыг “ман-зы” гэж оросууд хочилдог бол “Саман-д суудаг ламозы” нь оросууд аж. “Ламозы” хуучин бүрх малгай гэсэн утгатай хятад үг. Хятадууд хэнд ч хэрэггүй болсон хуучин хог новшийг “хуучин бүрх” гэдэг. Хүний нутагт хаягдсан хэрэггүй юм гэсэн ёгт утгатай. Өтгө бууц, шавар, жижиглэж хэрчсэн сүрэл хольж, дөрвөлжлөн хатааж туйпуй маягийн зүйл хийж түүгээр барьсан барилгыг “саманы” барилга гэдэг. Төмөр зам барих явцад барилгын гол рельс төмөр, хадаас, техник төхөөрөмжийг Владивостокоор дамжуулан эх нутгаасаа оросууд татаж байсан ч, орон сууц барихад гар дорхи материалаар хятад аргаар ийнхүү сууц барин амьдарч байжээ. Иймэрхий анхны сууц баригдахаас өмнө эрхэм инженер, офицерууд хамгийн тохь тухтайгаар нь монгол эсгий гэрт тухалж байв.
Өвөр Монголын Өөртөө засах орны томоохон хэсэг Манжуур гэж нэрлээд байгаа газар маань эрт үеэс хамаг монголын ханлиг амьдарч ирсэн, хожим XIII зуунд Эргүнэ гол, Хайлаар гол, Далай нуур орчим, Хэрлэн, Улз голын адгийн уудам нутгийг Чингисийн дүү Хавт Хасарынхан эзэмшин захирч байсан үеэс үед монгол угсаатны уугуул нутаг байсаар ирсэн монголчуудын өлгий нутаг билээ.
740-өөд оны үед түрэг, уйгарын хооронд болсон ширүүн байлдаан тулалдаанд монгол аймгууд уйгарын талд орж дайтаад хиар цохиулжээ. Үүнээс амьд үлдсэн монгол аймгийн Хиян, Никүт гэгч хоёр хүн Түргийн хаант улсын эзэмшлийн гадна орших үржил шимтэй Эргүнэ голын эрэгт ирж нутагшсан тухай домог түүх байдаг. Хиян, Никүт хоёр бол Бөртэ Чино Гоо Маралын буюу алдарт боржигон овгийн дэд өвөг.
“Бөртэ-Чино, Гуа-Марал хоёр /IX зуун/ одоогийн Өвөр Монголын нутаг Эргүнэ голын хөндийд нутаглаж байгаад, Хайлар голыг гаталж, эртний алдарт Хөлөн буюу “Далай” нуурыг гэтэлж /тойрч/ Бурхан Халдунд нүүж ирсэн, хияд овгийн хүн” гэж эрдэмтэн С.Ишбалжир, Чингисийн алтан ургынхны эзэмшил байсан “уугуул нутгийн гол мөрөнг” Бөртэ-Чино, Гуа-Маралын гэтэлсэн “тэнгис далай” гэсэн дүгнэлт хийжээ. Энэ дүгнэлт нь түүхэн үйлтэй тохирдог монгол үндэстний үүслийн тухай хияд овогтны домог, буриадын гарал үүслийн тухай олон хувилбараар байдаг хунгийн домог ба монголын нууц товчоотой гурамсан холбогдож байгаа үндэслэл сайтай таамаглал юм.

Хамаг монгол ханлиг Хэнтий нуруу, Буйр нуур, Дорнодын хээр талын баруун хэсэгт гурван голын эхээр гол төлөв нутаглаж байжээ. Хамаг монгол ханлигийн бүрэлдэхүүнд монгол нэртэй омог аймгууд голлон байснаас язгуурын монгол гэх болжээ.“Язгуурын монголын тухай ойлголтыг угсаатан зүйч Г.Цэрэнханд язгуурын монголд хиад ясны боржгон овгийнхон зонхилж, түүнээс хамаг монголын тэргүүн сонгогдож байв” гэж тодорхойлжээ. Дээрх гол мөрөн Өвөр Монголын өөртөө засах орны Шинэ барга, Хуучин барга, Солоон, Эргүн, Сигуйту /Шугуйт-н хазгай дуудлага/, Олунчунь, Моридаваа, Аюн хошуудын нутаг дэвгэрт бий. Нэр нь хүртэл монгол үг болох нь харагдана.
Орос Хятадын хилийг зааглан Амар мөрөн, Эргүн гол урсана. Эргүн, Аргун хэрэг дээрээ нэг газар усны нэр. Эргүнэ голын зүүн гараас цутгадаг Үрлүнгэ голд Хирхира /Хархираa/ гэдэг горхи цутгадаг. “Түүний эрэг дээр байгуулсан эртний Монголын хотын туурийг Оросын археологч А.К.Кузнецов нээж 1818 онд Хирхира хот гэж нэрлэсэн байна. Энэ хотын тууриас монгол бичигтэй чулуун хөшөө олджээ. Буриадын алдарт эрдэмтэн Дорж Банзарав 1851 онд хөшөөний бичгийг тайлж уншсан байна. Хөшөөнд Чингис хааны дүү Хавт Хасарын хоёрдугаар хүү Есүнхэ мэргэн 335 алд газар бай харваж оносон тухай бичсэн байв. Монголчууд Хорезмыг эзлэн буцаж ирээд хийсэн эрийн гурван наадамд Есүнхэгийн үзүүлсэн сур харвааны тэр жилийн дээд амжилтад зориулсан боржин чулуун хөшөөг Хасарын эзэмшил газарт ийнхүү босгосон түүхтэй. Түүх түүхээрээ улирчээ.
Д.Ганга
No comments:
Post a Comment