Tuesday, March 31, 2009

О.Цогт-Очир "Од ярьж байна"

ХAPь гA3APT

- Аав аа! Та мөд эргээд ирнэ. Тийм ээ? Надад машин авчирч өгнө, за юу? гэж таван настай хүүгээ гүйн ирж өвөр дээр нь суухад.
- Тэгэлгүй яахав. Аав нь унаа саатахгүй бол хурдан ирнэ. Машин эвдэрдэг. бас морь ядарч зогсоно. Тэгвэл удна мэдэв үү гэхэд,
- Би таныг санадаг гэж хүү нь баацгар гараараа эрүүг илэв. Гаднаас орж ирсан эхнэр Дулам нь Чойжилыг энхрийлсэн харцаар харснаа санаа алдав.
- Дулам аа! Баян-Өлгий аймаг эндээс хол шүү дээ. Ирэх очихдоо унаа саатах ч магадгүй, ажлын бүтэмж ямар болох юм бэ? Намайг түргэн ирнэ гэж битгий их хараарай гэж Чойжил учирлангуй хэлэхэд
За гэж Дулам сулхан хэлж түгдэрснээ
Биеэ сайн мэдэж яваарай. Эрүүл л явбал болно. Бид хэд яахав, аавыгаа
хэзээ ирэх бол гэж хүлээгээд сууна даа хэмээн өгүүлэв. Дуламын ингэж хэлсний цаанаа олон жил ханилан ижил дасал болсон хань нөхрийнхөө төлөө сэтгэл тайван биш. Тэгээд ч ийм явдал нэг биш удаа таарч байсан болохоор элдвийг эргэцүүлэн битүүхэндээ сайн сайхан яваасай гэж ерөөн байжээ.
Хүрэн вааран дээвэртэй тоосгон байшингийн баруун булангийн том тасалгаа ойрын хэдэн өдөр гадна, дотны хүнээр тасрахгүй хөл үймээнтэй байв. Энэ нь Өвөрмонголын Жанчхүү хот дахь Японы онцгой яамны нэгэн салбар юм.
Буландуулж зассан бичгийн ширээний ард цайвар царайтай, сархгар хамартай, дугуй хүрээтэй шил зүүсэн дөч эргэм насны япон хүн суух бөгөөд түүнийг том тасалгаа, урт ширээтэй нь жишвэл давжаа бие нь сүргүй харагдана.Тэр, зууван гозгор толгойгоо далбис хийлгэн үл мэдэг инээмсэглэх янз үзүүлэн огцом дуугарч ярих нь өөрийн намба төрхөнд тааруулах гэсэн бололтой. Энэ хүн бол онцгой яамны салбарын дарга Гуяма ажээ. Түүний ширээний хажуу дахь түшлэгтэй зөөлөн сандалд Ази тивд Японы тагнуулын албыг удирддаг нэр алдартай гэгч хурандаа Сихара ихэмсэг сууна. Пинтүү халимаг тавьсан, нуруу намхан, малигар магнай, дэлбэгэр дэлдэн чих, үзүүр нь хавтгар хамар зэрэг нь өндөр албан тушаал ихэмсэг ноёнд арай зохиогүй мэт.
Тэр, морин дэл дээгүүр аялан явахдаа зүүгээгүй болохоос биш /Ариун эрдэнэс/-ийн олон одон энгэр дүүрэн ярайлгадаг хүн. Бас гадаад орны олон янзын хэл мэддэгээрээ гайхуулах дуртай.
Сихарагийн удирдлагаар Азийн ард түмний эсрэг үйлдсэн тагнуулын олон янзын хядлага, өдөөн хатгалга, хуйвалдааныг тоочиж барахгүй. Тэр, Жан Зо-лингийн зөвлөхийн туслах байж Мүгдэн хотын дэргэд түүнийг арал, ширээнээсээ унасан Пу-и-ийг хулгайлан авч Манж-гогийн эзэн хаанаар тавихад идэвхийлэн оролцсон зэргээрээ эзэн хаандаа нэр нүүр олсон юм.
Оросод довтлох төлөвлөгөөгөө биелүүлэхээс өмнө Гадаад Монголыг Манжууртай нэгтгэн эрхэндээ оруулах алхам хийх болно. Энэ бол Оросд цохилт болж хойд зүг рүү амжилттай ахиж зорьсондоо хүрнэ гэсэн үг. үүнийг та бүрэн ойлгож байгаа байх. Гадаад Монголыг эрхэндээ оруулах гол дэвсгэр бол, Өвөрмонголын ноёдыг гартаа атгаж үүнийгээ ашиглан Гадаад Монголд цөмрөн орох явдал юм.
Ар, Өвөрмонголыг нэгтгэж Чингэс хааны үеийнх шиг том гүрэн байгуулна гэж үндэсний үзлийг дэврээх бидэнд их ашигтай.
Манайд туршлага их байна. Өвөрмонголыг 1938 онд хятадаас хүчээр авч өөрт нь засах эрх олгосон. Өвөрмонголын засаг захиргааг байгуулснаас хойш манай улс Хятадтай байлдан цус урсгаж өвөрмонголын олон ардтай мах цусны холбоотой болсныг эндэхийн ноёд, олон ардад сайн ойлгуулж өгвөл зохино. Ер нь Гадаад Монгол руу хийх юмаа гүйцээж зорьсондоо хүрэхгүй юм бол Өвөрмонголыг ингэж тусгаар тогтнуулсны ашиг гарахгүй.
Өвөрмонголын засгийн газар гэдэг нэрээр Япон улсын зориг хүсэл, ажил үйлсийг хангалттай явуулах ёстой. Яг л Манж-Гогийн адил гэсэн хэрэг шүү. Өвөрмонголын засгийн газар гэдэг чинь дэлхийд одоохондоо холбогдолгүй тоглоом байгаа юм.
Энэ чинь бидэнд сайн шүү гэж Сихара захирангуй өгүүлэх нь ирээдүйн ажилд шаргуу чармайн зүтгэх итгэл урмыг хөгжөөх гэсэн хашир тагнуулчны мэх гэдэг нь ил байв. Сихарагийн яриаг анхааралтай сонссон Гуяма ам нээн,
- Орос улс, гадаад монгол хоёр хоорондоо харилцан туслалцах гэрээ байгуулсан нь тун муу хэрэг. Гадаад Монголын талаар бидний хийх ажилд лут саад болж байна гэхэд, Сихара нүдээ том болгон эгдүү нь хүрсэн байдалтай,
- Юу гэсэн үг вэ? Энэ хамаагүй. Их наран улсын түүх ийм юмнаас айж яваагүйг дэлхий гэрчилнэ гэж зэмлэнгүй хэлэхэд, Гуяма, тагнуулын албаны том даргад ёсон бус үг алдсанаа эмээн уучлал гуйх аядан,
- Зөв зөв. Би тэр байдлыг ажил үйлсээ улам хүчтэй болгоход харгалзах юм гэдэг санаагаа хэлэх гэснийг минь та зөв тунгаана биз гэж өчив.
Энэ хариултыг Сихара тааламжтай гэж үзсэн бололтой, янжуураа асаан угсруулан сорсноо,
- Гадаад Монголын туршуул энд олон ирж байгаа гэсэн. Бид тэднийг тороор загас барихтай адил шүүрдэх ёстой. Гадаад Монголын туршуулууд арга зальтай, зоригтой, оготоны нүхээр орж гарсан амьтад гэдэг нь үнэн. Тэр лам чинь юу л бол? Шилийг нь сэтэртэл тагнах нь чухал. Бас эрэлчин наймаачин ч гэсэн их сэжигтэй байна. Ер нь Өвөрмонголын хүмүүсийг итгэж болохгүй нүд салгалгүй ажигла. Халхын туршуулын гар хөл бологсод цөөнгүй бий. Тэднийг олж ходоодыг эргүүлбэл их юм дуулж болно гэв.
- Өвөрмонголын нутагт бидний талд үнэнч ажилладаг олон сайн хүн бий. Гадаад Монголын зүгээс нааш зүглэсэн бүхнийг сайн шиншин барьж байна. Цаашид ч ингэнэ хэмээн Гуяма бардам хуурмаг өгүүлэхэд, хийсэн ажлынх нь сайн мууг нэгд нэгэнгүй мэдэх Сихара юу ч дуугараагүй нь түүний биеэ дэндүү магтахад дурамжхан байгаагийнх юм.
Хаалга нээн радио нэвтрүүлэгч, бичиг барин орж ирээд мэхэсхийн бичгээ Сихарад өгөхөд тэр цэрвүүхэн уншсанаа,
- Курскийн дэргэд Германы арми цохигджээ. Муу хэрэг ! Тун муу байна гэж сэтгэл гонсгор өгүүлэв.
- Яана гэнээ. . . Москва, Станлинградад бас курскэд гэж амандаа шивнээд Гуяма толгойгоо үл мэдэг сэгсрэв.
Энэхүү сүрхий мэдээ тэр хоёрыг нам цохиж нэг хэсэгтээ хэн алин нь бодол болон сууцгаав. Энэ нам гүм эвгүй байдлыг эвдэн:
- Гадаад Монголын зүгээс орж ирсэн хоёр морины мөрийг мөшгөсний дүн юу болов гэж Сихара асуув. Гуяма, утасны харилцуураа авч тэвдүү янзтай хорин гурав хэмээн хэлэхэд залгагч залгав.
- Байна уу? Байна уу? Дэд хурандаа Гуяма . .. тоотоор нэвтэрсэн мөр. . . гээд цаанаасаа ярьсан зүйлд хариу болгон ууртайгаар:
- Яагаад алдав? Юу балархай .. . гэж. .. . тэгээд олдохгүй байгаа хэрэг үү? Эрж байна, эрж байна гэнээ ! урагшгүй амьтад . . . .Сүм чиглээд явж ий! Тэгвэл сүмийн хөрсийг нь эргэтэл нэгж! Гээд харилцуураа тар, няр ! шидэв.
Гуямагийн ярианы өнгө аясаар уг явдал бүрхэг хэвээр байгааг мэдсэн Сихара муухай харж,
- Танайд гогцоо нь олдоогүй зүйл нэлээд байна. Бидний хийх гэж байгаа тагнуулын чухал ажиллагааг Монголын аюулаас хамгаалахынхан мэдчихээд байна. Номон хан, Элс бас хэд хэдэн ажиллагаа маань хоосон өнгөрөв. Одоо Шарга уул ч сайн болно гэсэн итгэл төрөхөд хэцүүдэг гэж ууртай өгүүлээд татсан янжуурын ишийг хаяутаа:
- Номон ханы гэрээ дуусмагц манай цэрэг, Монголын зүүн өмнө талаас орно. Энэ маш нууц. Ноён дэд хурандаа /Шарга уул/-ыг тун сайн бэлтгэлтэй явуулах хэрэгтэй. Аягүй бол үнэр авчихсан! отож мэдэх вий, гэдгээс болгоомжил! гэж тушаангуй хэлэв.
Гуяма Сихарагийн үгийг анхаарсан дүр үзүүлэвч түүнээс Монгол улсын эсрэг зохисон тагнуулын ажлыг үр дүнгүй байна гэж нолохоор барахгүй явуулах гэж байгаа /Шарга уул/ хэмээх тагнуулын ажиллагааны амжилт олох эсэхэд эргэлзсэнүг цухуйлгасанд тун дурамжхан байв.
Тэр, /Сихара юугаараа бидэнд гайхуулна вэ? Тийм сайн байсансан бол Номон ханы тулалдаанд эзэн хааны цэргийг юунд Орос Монголын цэрэгт хиар цохиулж элсэнд булуулав. Монголын Баянтүмэнээс Хайлаарт очсон тагнуулын халуун мөрийг олоод барьж чадахгүй алдахад ухаан арга хоёр дутсан гэдгээ хэн ч мэддэггүй гэж санадаг байх. Тийм бишээ. Бүгд мэднэ. Өвөрмонголд би ирээд таван жил Гадаад Монголын эсрэг тагнуулын ажил зохиож зондоо л юм мэдээлж байгаа.
Эндэхийн зан заншлыг над шиг мэдэх хүн алга. Ирээдүйд Улаан монголд довтлоход миний л заасан газраар цэргээ мөлхүүлнэ дээ/ гэж бодно. Гуяма, энэ бодлоо ил гарган хэлэх зүрх байсангүй. Учир нь Өвөрмонголд ажиллаж буй Японы тагнуулын хэн нь ч Сихарагийн бүрэн эрх мэдэлд байгааг мэдэж байлаа. Гуяма царайгаа төв байлгахыг хичээн хоолойгоо зассанаа,
- Бүх бэлтгэл ажил сайн хийгдсэн. Одоо төлөвлөсөн ёсоор хөдөлгөхөд бэлэн, би учир ч болох аюулаас сэргийлэх талыг бүрэн бодсон. Монголын сөрөг тагнуулынхан арай ч шиншилж амжаагүй гэдэгт та итгэж болно гэж Сихарагийн сэтгэлийг засах гэж тун ойворгон үг алдчихаад түүндээ өөрөө ч бүрэн итгэлгүй байгаадаа нүдээ онийлгон инээмсэглэхийг оролдов.
- Ноён дэд хурандаагийн илтгэл биелэх болтугай гэж ерөөе! гэж Сихара яагаад ч юм бэ цаанаа л ёжлонгуй хэлэв.

***

Тэнгэр бүрхэг тул анвилзах од цөөн, алсын бараа ч мэдэгдэхгүй хөмөрсөн тогоон дотор байгаа мэт боловч аяндаа нүд дасаж явах газраа баримжаалав. Энэ шөнө ийм харанхуй байсанд нь Чойжилын зорьсон үйлсийг эх орны тэнгэр нь таалсан шиг санагдана. Салхи үе үе ширүүсэн шиврэх борооны нарийн ширхэг нүүр рүү шүршинэ.
Хилийн шугам дээр ирэв. Энэ тэмдэгт газраар нэг бус удаа явж эх орныхоо даалгаврыг биелүүлж байсан болохоор шөнийн түнэр харанхуй Чойжилд харин ч аятай юм. Тэр, хилийн зааг дээр мориныхоо амыг татан зогсуут үсрэн буув.
Тэр, газар тэмтрэв. Жижигхэн хавтгай чулуу авч алчуурт зангидав. Бас атга шороо авч түүний чийглэг сэнгэнэм үнэрийг гүнээр амьсаглахад нэн сайхан санагдах ажээ.
Чойжил гучин хоёр насны ид хаваар бялхаж яваа билээ. Уг нь овоо бөхчүүлийн удам авч их наадам д зодоглож нэрд гарч байсангүй.
Гэхдээ нутаг усныхаа наадамд үе тэнгийнхнээ хаяж байсан болохоор түүнийг нутгийнхаа нэрийг гаргах зэгсэн бөх болно гэсэн горьдлого байсан хэдий ч бүтсэнгүй.Чойжил бөх болохыг хүссэнгүй ч юм уу тааралдаагүй юмуу бүү мэд. Одоо хэн ч харсан иймэрхий эр барилддаг даа. Улсын наадамд дор хаяж гуравын даваатай байлгүй хэмээн бодох төдийгөөр өнгөрчээ.
Махлаг цагаан шар царайд дандаа баясал тодорч том цагаан шүдээ ярс ярс хийлгэн инээмсэглэн паргай эрдүү дуугаар намуун ярих нь нүүр учирсан хэний ч сэтгэлийг татаж, нүдэнд дулаан гүндүүгүй эр гэж танилцан нөхөрлөж бат журмыг эрхэмлэх хүслийг төрүүлдэг билээ. Ийм эр атга шороо үнэрлэж, /би эх орон чамтай хэзээ ч хамт байна. Эх үр хоёр түр холдох зүй байвч бүр хагацах ёсгүй. Энэ чулуу бол эх орон чамайг төлөөлж надтай хамт явна. Харь газар эх орныхоо ширхэг чулууг орхих юм бол эр цэрэг би бас л тэнд орхигдох болно гэсэн хэрэг. Чулуу бид хоёр салшгүй байх нь миний эх орон үүрд надтай цуг орой дээр минь ширтэн ивээж байна гэсэн сэтгэлийг тэтгэн тэжээж байх юм. Энэ мөчөөс би Чойжил биш өөр улс үндэстний иргэн болох шулуун биш зам үйл эхлэв/ хэмээн аьгасан шороогоо аярхан асгаж гэдрэг эргэн эх орныхоо үл мэдэг цайран буй тэнгэрийн хаяг харснаа шалав мордон, хөтөлгөө мориндоо ташуур өгч өмнө зүг харанхуйн дунд бараа нь холдон бүдгэрэх нь хар хөшигний цаана нуугдан очих мэт ажээ.
Шөнөжингөө давхиснаар үүр цайхын алдад Зараа сүмийн баруун ууланд хүрч морио амраан ойр хавийг дурандахад сэжиг төрмөөр зүйл мэдэгдээгүй тул аргал хормойлон галлаж ташмагтай цайгаа бүлээсгэн хуурай зуушнаасаа идэж түр амсхийв. Энэ хавийн газрыг Чойжил тун сайн мэднэ. Тэртээ баруун урд багаахан уулын бэлд гучаад хэрийн адуу хурааж явсан хүн зүүн хойшоогоо давхих нь харагдав.
Чойжил нүд салгалгүй ажина. Бор халзан морьтой, хөх тэрлэг дээр шар бүс бүсэлж, цайвар өнгийн эдээр толгойгоо ороосон зэргээг нь утгах нөхрөө мөн гэж танив. Тэмдэгт хад ойрхон байгаа тул Чойжил дэргэд нь очиж хадны эргэн тойронг нарийн ажиглав. Юм бүхэн хуучин хэвээрээ байлаа.
Энд орхисон /үүргээ/ гарган авч /Ээжийн заавар ёсоор/ номт хүний хувцас өмсөж үүргээ үүрэхэд бэлтгэв. Угтуул нөхөртэй уулзах зааваргүй болохоор морьдоо тушин орхиж, тэндээсээ холдох боллоо.
Эр хүн харийн газарт эмээлт мориноосоо салж аглаг хээр явган үлдэнэ гэдэг ямар сэтгэл түгдэм явдал бэ? Саяхан алс холын тэртээгээс хуй салхин мэт хурдлан, нисэх адил намайг хүргэн ирсэн биш үү? гэхээс дотор нь эвгүйрхсэн боловч саатаж хорогдохыг бодолгүй үүргээ үүрэн ойрхон харагдах арсгар хөх чулуу бүхий эгц хярыг чиглэн одов.
Төдий удалгүй хярын тэртээгээс эргэн харвал хоёр морь хөтөлсөн хүн адууныхаа наана давхин явах нь харагджээ.
Хаврын сүүл сар тул бага үдийн халуун бие нозооруулна. Бор шар эмжээртэй хуучин хүрэн даалимбан тэрлэгтэй үүрэг үүрсэн өндөрдүү лам уулын хөтөл дээр гарч үүргээ газар тавьж дөрвөн зүг найман зовхисыг ажиглав.
Тэртээ зэрэглээн дунд Зүүн Сөнөдийн Зараа сүмийн навтайсан барилгууд тасархайтан торолзох бөгөөд энэ сүмээр хэдэн жилийн өмнө дайран өнгөрч байснаа санав. /Лам/хэмээн хүлээж байгаа. Уг нь шалгалт энд гайгүй. Харин хов зөөгчид нэлээдтэй тул гаднаас ирсэн хүмүүсийг ажих сэрдэх муу талтай. Өдрийн цаг хурал номдоо лам нар хурчихсан үе тул хүний чөлөөгөөр ламынд шургачих нь хялбар байх. Эргэлт мөшгөлт таарлаа гэхэд /Лам/-ын намайг нуучих газар бий хэмээн бодож үүргээ авч үүрэн нарийн замаар Зараа сүм чиглэн аажуу алхав. Түүнийг хөндлөнгөөс харсан хэнч номтой ламын галбирыг олж бурхан номын мөр хөөж хийд дамжин явдаг томоо бүхий хувраг бадарчин гэж бодохоор болжээ.

***


Зараа сүм дэх Японы тагнуулын хэсгийн дарга Ко босон суун тун ууртай байв. Хилийн харуулын новшнуудаас ганц болов. Ёстой мануухайнууд юм. Хоёр морьтой хүн явсан мөр нойтон газар тод дурайж байхад олоод мөрдчихөж чадаагүйг харав уу? Тэдэнд би хичнээн найдлага тавьж шан хишиг хүртээж байлаа. Дэд хурандаа Гуяма толгой тасадчих гээд байна. Улааны муу туршуулыг олбол мөчлөх хуна даа гэж шүд зуун нэг хүний нэрийг хазгайдуу хэлж дуудахад хүрэн юүдэн духдуулсан бор царайтай дөч эргэм насны орж ирээд,
- Би ирлээ гэж навтганан богино хүзүүгээ илсхийн суухыг Ко тоомжиргүй харснаа
- Харуулд хэдэн жил болов? Чи хөө гэж зандрангуй асуухад,
- Жа гурван жил илүү. Ар Монголоос оргож ирсний дараахнаас гэв.
- Хоёр морьтой хүн хаачив? гэж нүүр рүү нь цоргих адил ширтэхэд нөгөө хүн айж сүрдэн дорой дуугаар,
- Хилийн заагаас бараглавал долоо найман километрийн тэртээгээс хоёр мөрний мөр наашаа чигтэй гарсан юм. Би мөрдсөн боловч гэнэт мөр нь балран алдчихав. Одоо мухар эрэл болоод байна гэлээ.
- Түүнийг одоо ууланд суугаад байна гэж эрж байна уу? Тэгвэл тэнэг хэрэг. Тэр чинь хүрэх газраа оччихоод та нарын нүдэнд өртөхөөргүй газар хийдэг юмаа хийж байгаа. Цаадуулын чинь чих бөглөрч нүд нь харалган болоогүй бол үүгээр түүгээр явуул. Сүмийн нүх сүв бүгдийг үзэх хэрэгтэй. Хэдэн яхир амьтад бий. Тэднийг сайн ажиглаж бай. Ойлгов уу гэж Ко зандрангуй тушаав.
- Жа мэдлээ. Би цөмийг ийш тийш гүйлгээд байгаа тун бүтэл муутай болоод байна гэж цөхрөнгөө барсан янзтэй хэрэхийг сонссон Ко
- Юу бүтэл муу гэж та нар намайг хуурна гэж бүү бод. Ингээд байвал улаан Монголоос урьтаж би хоолойд чинь хутга тавихаас өөр аргагүй болох нь гэж уцаарлан хэлэхийг сонсож үнхэлцэг нь хагартал айсан дуулгаварт зарц юу хэлэхээ мэдэхгүй байгаа бололтой дэмий л
- Жа, жа гэж суугаагаараа ухран явахын түүс болов.
- Өнөө шөнө сүмийн лам нарын орон байрыг нэгж! Гаднаас ирсэн хүмүүсийг цөмийг над руу авчир! Тэгээд шүүрдэхэд шүүрэнд торох юм таарах вий. Сүүлийн үед улааны туршуул манай энд бүгээд байх шиг байна гэсэн мэдээг ч би авсан. Одоо яв! гэж Ко гараа хаалга өөд зангахад өнөө хүн год үсрэн гарчээ.
дэлгэрэнгvйгээр цааш унших...

О.Цогт-Очир "Од ярьж байна"

(үргэлжлэл-1)

МӨНГӨН ТОВЧ

Дотоод явдлын яамны . . дугаар хэлтсийн даргын албан тасалгаанд тагнуулын нэгэн чухал арга ажиллагааны тухай яриа болж хэлтсийн дарга хурандаа Дугаржав, тасгийн дарга ахмад Дондог, ахлах дэчлэгч Содов нар оролцов.
Дугаржав бол анхны чекист бөгөөд ажил хэрэг, ёс горимыг чанад сахиж ухаалаг тэвчээртэй ажилладаг нэр бүхий даргын нэг. Ажилд амжилт байвч тэр овойдоггүй. Тийм ч байх ёстой гэж үзнэ. Би юу гавих вэ? Манай нөхөд л юу гэж үзэх бол гээд тэдний саналыг харгалзах дуртай.
Өтгөн хар халимагаа ар тийшээ үл ялих хэлтгий самнасан нь ширхэг нийлэн толийно. Түүний нүүр өргөн дугуйдуу хэрнээ нимгэн шарамгай, намба төрхөөрөө нэг л нүдэнд дулаан. Хүзүү нь богиновтор боловч хүзүү гоолиг, ярих үедээ гараа аяархан зангана. Түвэгтэй асуудлыг шийдэх болохоороо хөмсгөө хөдөлгөн, нүдээ эргэлдүүлж, толгойгоо хоёр тийш үл мэдэг гилжийлгэнэ. Ямар ч үед дуугаа өндөр болгодоггүй, намуун эвжхэн ярьдаг атлаа онцлог юм бүхэнд хүний анхаарлыг татах содон аргатай. Хүмүүсийн санал өөрийн нь санасан зүйлтэй нийлбэл толгойгоо үл мэдэг дохин жуумалзаж сууна. Хэрэв зөрсөн санал гарвал цаасан дээр юм хурдан гэгч бичиж доогуур нь зурж дөрвөлжин гурвалжин тэмдэг буюу үсэг тавьж, үзгээ хуруундаа эмрэн эргэлдүүлэх нь тал бүрээс нь тунгааж байгаагийн шинж ажээ.
- Бүргэдийн бие засрал олохгүй насан өөд болов гэж /Лам/-аас ирэв гэж ахмад илтгэхэд хурандаа гүнээ шүүрс алдсанаа,
- Ээ хөөрхий тэгээ юу. Тоогүй юм болж. Өдий наслахдаа ёстой л уулын бүргэд шиг байж самуурайнхныг /гутал дотор хөл хөдлөхий нь анддаггүй/ соргог харж Монгол Улсынхаа энх амгалангийн төлөө бие сэтгэлээ хайргүй өгсөн хүний нэг юмсан. Бид Бүргэд шиг шинэ бүргэдийг олж уламжлуулах ажлаа яаравчлан хийх хэрэгтэй гэхэд ахмад өндөсхийн,
- Мөнгөн товч яав гэдэг сонин байна. Үүнийг мэдэх нь чухал, Бүргэд амьд сэрүүн ахуйдаа өөрийн ганц хүү Баатарыгаа Монголын төлөө ажиллах сэтгэлтэй болгох гэж санаа тавин хичээсэн хүн.
Баатар бол багаасаа хошууны сургууль, Японы мэдлийн Наран сарны хороо гэдэг сургуулийг Жамбийд төгссөн. Японыхонд нилээд итгэл олсон залуу байгаа. Бүргэд хүүгийнхээ тухай манайд ирүүлж байсан бичиг баримтаас үзэхэд зан араншин төлөв, үг цөөн хянамгай янзтай, өөрийн сонсож мэдсэн зүйлээ хүнд яриад байгаа нь ажиглагдаагүй. Намайг ийш тийш явж суухыг битүүхэн ажиглаж харж суудаг бол уу. Нэг удаа /Бадарчин/ айл сураглаж манайд ирээд би түүнтэй угсраатай тэргэний дэргэд юм ярилцсан байхыг ажигласан байв. Дараа нь
- Энэ муу бадарчинтай аав юу ярив. Бадарчингууд чинь тун муу мөсний хүмүүс байдаг болсон гэдэг шүү гэж хүү Баатар надад хэлсэн, ямар учиртай хэлснийг бүү мэд. Би, Бадарчин яахав номын мөр хөөсөн ядуу амьтад баруун хошуугаар цаг агаарын байдал ямар байгааг асуусан юм. Тэгсэн чинь Баруун хошуунд нарангууд цэрэг татаж байна гэнэ гэхэд,
- Цэргээр яах гээд байгаа юм бэ? Энд байгаа тэдний цэргүүдийн тоо цөөдөөд байгаа хэрэг үү! гэж тоожиргүй хэлээд гэртээ орсон.
Маргааш нь би хүүтэйгээ нэг шалтаг гаргаж жаал зугаа юм ярилцав. Би зориуд нарангууд бидний хань нөхөр бус. Тэд хомсхон аралдаа амьдарч чадахгүй манай газар оронг эзэлсэн юм. Гаргах заль мэхийг нь хар ухаанаар мэдэхэд бэрх. Харин манай Ар Монгол улс бол бидний яс, махны яах аргагүй тасархай болохоор нааш харвал бид жаргал үзэж болох юм гэхэд Баатар хариу юу ч дуугарсангүй бодлогширонгуй байсан. Би бодохдоо хүү маань миний бодлыг ойлгоод харин дотроо зөвшөөрч байгаа бол уу гэж санасан. Миний сэтгэл ганц зовох зүйл нь намайг насан эцэс болсны хойно ганц хүү маань Японы гар хөл болчих вий гэж айдаг явдал билээ.
Гэвч би та бүхний цэцэн ухаан сайн авралд бүрэн багтаж байгаа болохоор юм бүхэн миний бодсончлон сайхан бүтнэ хэмээн итгэж байна гэж бичсэн нь энэ гээд шарлангуй хуудастай мэдээг хурандаа өгөв.
- Баатарын тухай өөрч мэдээ бий. Тэр, япон хэл сайн сурсан тул японыхон найдлага тавьж байгаа. Ямар ч гэсэн сургууль төгсөөд нууц албанд очуулах бодолтой илтгэсэн. Бүргэд хашир хүн алдаагүй. Бидний заавраар болгосон юм. Эх орныхоо төлөө гэх сайхан сэтгэлийг Баатарын сэтгэл зүрхэнд шингээх гэж Бүргэд их зүтгэсэн. Үрдээ итгэхгүй хүн хаа байх вэ? гэлээ ч Баатарын өсөж торнисон нөхцөл тун онцлог болохоор хэцүү байсан нь лав. /Эх орныхоо төлөө та зөв шийд гаргаарай. Баатар чинь арай та биш шүү/ гэхэд / Тиймээ гэвч би хүүгээ мэднэ. Түүнд эх орон газар шорооноос үнэтэй зүйлгүй/ гэж Бүргэд хэлсэн байна. /Бүргэд/ Баатарт мөнгөн товчоо өгсөн бололтой. Тийм мэдээ өчигдөр ирсэн нь бидний бодлыг улам лавшруулав. Яаравчлах хэрэгтэй. Ахмадын боловсруулсан төлөвлөгөө зүйтэй болжээ. Өөрийн зорьсныг Од дүүрэн биелүүлнэ гэж итгэж байна. /Шарга уул/ гэгч мундаг юм хийх гэж байгаа Жанчхүүгийн тагнуулынхантай бид өрсөөд өөдөөс нь сөрөхөд хожоогоо муугүй авна гэж үзэх үндэс бий гэж хурандааг өгүүлэхэд ахмад залган авч,
- /Од/-той тагнуулын холбоо барих ёстой. /Мөнгөн товч/ олдоно бий. /Од/-д мөнгөн товчоо олоод зүүчих гэх үү? гэхэд
- Тэг ! тэг! Мөнгөн товчны шинэ эзэн хүний үрүү? өөрийн үр үү? Гэдэг асуултанд би манай эх орны төрүүлсэн үр гээд хариулах гээд байгаа юм шүү гэж хэлээд хурандаа өргөн цагаан шүдээ ярс хийлгэн инээв.

***

Балжирын бие хүндээр өвчилснөөс хойш хоёр сар өнгөрч, дээрдэх төлөвгүй байв. Лам нараас эм тан залж уривч тусыг эс олж, зөвхөн ирээдүйн чухал нэгэн хэргийг хүү Баатарынхаа хувь тавилантай холбон цаг мөчгүй бодлогошрон элдвийг эргэцүүлэх нь шаналан зовохын нэг шалтгаан болсоор аж. Тэр, Жамбын сургуулийг дуусгаж хэзээ хэзээгүй ирэх болсон хүүгээ хүлээн амьд сэрүүндээ уулзахын мөрөөдөл болж байжээ.
Баатар ашиггүй ирж хүсэл болсон хүүтэйгээ амьд уулзсандаа Балжир тэсгэлгүй баярлав. Сүүлийн хэдэн хоног дэрнээс толгой өндийлгөлгүй байснаа харин овоо сэргэж Баатартай энэ тэрийг хүүрнэнэ.
- Баатар аа, миний дэргэд бай. Цаадуулаа жаахан амраа, олон шөнө миний дэргэдээс салаагүй шүү гэж ядмагхан дуугарахад хүү нь сэтгэл зовнингуй янзтай
- Тэд зүүн гэрт орцгоосон. Би ганцаараа байна гэв.
- Миний хүү наашаа ойрт. Аав нь чамд хэлэх юм байна. Энэ хэлэх үгийг сонсоод яах билээ гэж сэтгэл зовсны хэрэггүй.
Эр хүн түмний тусын тулд төрсөн бие сэтгэлээ зориулахгүй бол цулгуй болдог. Би ингэж бодож зүтгэж явсан чи нас залуу ч гэсэн ухаан сууж яваа эр хүн. Төр улс түмэн ардын үйл хэргийн тухай одоо сэтгэж боддог цаг гээд дэрнийхээ дор эвхэж хийсэн цэнхэр торгон хүрмийг гарган өгч:
- Үүний суганд хадаастай мөнгөн товчийг ханзлан авч далд хий гэхэд Баатар нилээд гайхсан ч гэсэн аавын хэлснийг ёсоор болгов.
- Би Ар монголын ард хүн гэж үгээ эхлэн Баатарын нүүрийг ширтэх нь хүүгээ энэ үгийг сонсоод яах бол гэсэн байдал ил.Баатар ийм үг сонсоод цочирдон гайхсан байдал түүний царайд илэрсэнгүй.
- Би Ар монголоос нэгэн мянга есөн зуун гучаад онд ээжтэй чинь цуг чамайг дагуулан энд ирж амьдарсан бид хоёр төрсөн газар шороо, ах дүүгээсээ уйдаад зугтааж ирээгүй юм. Монгол Ардын Хувьсгалт Нам, эх орон минь надад даалгавар өгч явуулсан. Би түүнийг биелүүлэхийн төлөө амьд явах энэхэн насан турш зүтгэв гэж хэлэх зуур, аз хийморь сэргэн намирсан алтан соёмбот аранзал далбаа эв элхэн харагдах шиг болж, нутгаасаа гарахын өмнө ардын хувьсгалын таван жилийн ойн эх наадамд хүндтэй оролцон хязгааргүй баяр баясгалангаар бялхаж байсан төгс сайхан учрал сэтгэлд нь тод санагдахад өөрийн эрхгүй нүдний нулимс бүрхэв. Тэр нулимсаа арчснаа,
- Чи, аавынхаа яаж амьдарч, аж төрж байсныг одоо эргэн санаж байхад бүх зүйл ойлгогдох байх. Өөрийн зүрх сэтгэлдээ бодож явсан зүйлээ аав чинь чамайг юмны учир ойлгодог болсон цагаас хэлж байсныг хүү минь эрх биш эргэцүүлэн бодоорой. Наран, наран гээд байгаа улс чинь Монгол туургатны төрлийн хүмүүс бишээ. Бид өөртөө нартай, тэнгэртэй улс шүү. Тэд чинь, чиг мөрөөрөө байгаа биднийг хооронд нь эвдрүүлж залуус та нарыг хүн алахад сургаж, илүү дутууг цөлбөж байна. Өвөрмонголын олон угсаатныг баллах гэж ирсэн. Эндэхийн ноёдыг айлгаж хуурч, цорвожсон морьтой адил номхон болгосон. Одоо Ар, Өвөрмонголын хооронд яс хаяж бие биеий нь уралцуулан хөнөөж, өөрсдөө сэм ард нь газар нутгийг эзлэн суух гэсэн муу санаа өвөрлөөд байгаа юм. Хүү минь дотроо бодолтой яв. Эдний сумны зэв болбол төрсөн эцэг, түмэн олны нэрд муухай. Эцэс хойддоо нүүр хийх газаргүй олны зэвшиг болно гээд тамирдсандаа болоод нүдээ анив. Баатарт тун их гайхах, бас тэгээд бахархах сэтгэл төржээ. Аавынхаа ийм цэцэн цэлмэг үгэнд биширч түүний саяны хэлсэн үгэнд ер бусын далдын хүчин зүйлс оршиж байгаа мэт санагдана. /Аав ямар хүн бэ? Хэдэн малаа нааш цааш болгож амьдарч байсан хүн. Аавд гойд юм юу байв? Худалдаа арилжаагаар ийш тийш олонтоо явдаг. Энд тэнд танил ихтэй болохоор өр авлагатай хүмүүс зөндөө л ирдэг байсан. Бадарчингуудтай хүртэл газрын хаанаас танил болчихсон юм бэ? Бас сүйд болно гээч. Хүнийг дээр доор гэж ялгахгүй. Итгэмтгий хүн байж дээ. Аав надад нэг ширхэг мөнгөн товч өгсний учир юу вэ?/ гэж энэхэн хором бодож амжив.
Олон сар өвчинд нэрвэгдэн хэвтэрт ядарсан хүний дуу ямар олигтой байх билээ. Аав нь нүдээ нээж Баатар өөд харснаа дуулдах төдий,
- Энэ товч чамд хэрэгтэй болно. Өрөөснийг миний дотны ачлалт нөхөр чамд өгөх бий. Хүү минь тэр хүнтэй эрт орой хэзээ нэгэн цагт уулзана. Тэр хүний хүсснийг заавал биелүүлж сайн нөхрийн ёсоор тусалж яваарай. /Аврагч дээдэст танигдан хайрлагдвал асар холоос боловч өршөөн тэтгэдэг/ гэдэг юм. Бүх учрыг тэр хүн хэлэх болно. Хэнд ч хэлдэггүй үгээ чамд хэлэв. Хаяж гээв дээ хүн үзэхгүй газар хадгал. . ..хэнд ч... . ламд ч. . . / гээд амьсгаа хураав. Дахин юу ч өгүүлсэнгүй. Баатар аавыгаа юу хэлэх бол гэсэн янзтай сууснаа учрыг мэдэж нулимс гүйлгэнүүлэн гэрээс гарчээ.

***

Аавыгаа хөдөөлүүлснээс нэг хоногийн хойно нэгэн өдөр хана түшин суусан Баатар энэ мөнгөн товчинд ямар нэгэн тайлагдах утга учир бий нь лав. Аав энэ товчийг хүнээс нууж надад өгсөн, бас цаашид ч нуу гэсэн нь далдын эгзэгтэй том явдал байгаа байх. Ямар ч байсан сайн нөхөд таарна гэдэгт итгэж явахаас биш алалдах дайсан таарахгүй биз. Аав, Японыхонд хэзээний дургүй юм чинь. Харин намайг сургуульд явуулахыг хориогүй. /Аугаа хүчин бага боловч билэг сайн болбол асар хүчит дайсанд ч үл дийлд юу/ гэдэг эртний сургаал бий гэж бодохын сацуу/аав ямар хүн бэ ? хэмээх бодол сэтгэлээс гарахгүй үүнд л хариу авах юмсан гэсэн хүсэл оргилсоор ажээ.
- Аав ямар хүн бэ? гэж ээжээсээ гэнэт асуув. Ээж нь юу гэсэн үг вэ? Гэж түгдэрсхийн зөөлөн хэлсний дуугүй сууснаа.
- Ар халхынх, чамайг бага байхад энд бид хоёр ирсэн юм. Түүнийг зөвхөн би мэднэ. Өөр хэн ч эдэхгүй. Одоо чи мэдлээ. Харин ямар хүн бэ гэдгийг хэлж мэдэхгүй. Хүний мөсөөр сайн. Зөв гэсэн юмандаа амь хайрлахгүй явдаг хүн байсандаа гэж хэлээд энэ тэрийг гар хурууны үзүүрээр оролдон уух нь/өөр юу ч хэлэхгүй/ гэсэн шиг Баатарт санагдахад өөрийгөө манан дунд сүүдийх өнчин ганц хайлаас мэт зүйрлэх бөлгөө.
Баатар, аав ээжийн хэлсэн үг болон хориод нас хүртлээ нүдэнд үзэгдсэн чихэнд сонсогдсон бүхнийг сэргээн эвдүүлж оньсого тайлах лугаа адил гүн бодолд автах ажгуу.
- Ээж нь юм мартахыг яана. Өчигдөр зүүн хошууны нэгэн хүн сүм ороод ирэхдээ авга ах лам чамайг ирж уулз гэж хэлүүлсэн байна. Явахынхаа өмнө очиж уулзвал дээр гэж,
- За нөгөөдөр явъя. Би мөд ирэхгүй ч байж мэднэ гэв.
Авга ах лам хурал хурах дургүй болохоороо үүрэг үүрээд сүм хийд дамжаад гүйчихдэг сонин хүн. Энэ хийдүүдийн уншлагатай сайн лам нар бараг л танидаг. Нэг ёсондоо ном эрдмээрээ гайхагдсан гэнэ лээ гэж бодох зуур /Ар халхын/ гэсэн аав, ээжийн үг байн байн сэтгэлд орж /одоо манай эндхийн лам нар гэж болохгүй, Нарангийнхан үүнийг мэдсэн бол намайг сургуульд авахгүй байсан биз. Хэн ч мэдэхгүй болохоор одоо тэр чигээрээ үлдэж дээ /гэж бодов.
дэлгэрэнгvйгээр цааш унших...

О.Цогт-Очир "Од ярьж байна"

(үргэлжлэл-2)

УУЛЗАЛТ

Чойжил, /лам/ -ынд ирээд үүргэн дотор юмаа далд хийж үүргээ ил тавив. /Лам/ сайн сууж байгаа гэжээ. /Лам/ энэ сүмд шавилан суусаар бараг л таван жил болж буй тул овоо тохижсон байлаа. Тэр ирсэн өдрөө /лам/ -ынхаас гарсангүй. /Лам/-тай цаашдын ажил хэргээ зөвлөв. Дэ вангийн төв орох зам зуурт хөл залгах бүх зүйл урьд бодож хийснээр бэлэн болсон нь түүнийг баярлуулжээ.
/Лам/, хааяа орон байр шалгалан нэгжих явдал гардаг. Японы дуулгаварт амьтад манайхыг мундахгүй олон үзсэн. Хэн хэнгүй тэрнээсээ залхаж байгаа байх гээд сахлаа имэрч суух нь яггүй даваануудыг давж эмээх нь бага болсных бизээ.
/Лам/-ын байшингийн ханан дахь далд хаалга хэнд ч ажиглагдахааргүй хийгджээ. /Лам/-тай элдвийг ярилцан /ээжийн захиас/-ыг бүтээсэн болзоот цагтаа цөмийг мэдээлэхэд бэлэн болгосон зэргээ хөөрөлдсөөр орой болгож нойрсжээ.
Нэг мэдэх нээ хэрэмний хаалгыг омогдуу балбах сонсдов. /Лам/ ирлээ шүү гэж мэдэгдэн гарах завсар, Чойжил ханын цаана орж амжив. Ер нь ийм болж магадгүй гэж бэлтгэлтэй байсан нь оножээ.
- /Хэн бэ?/, /юу гээв, Аан?/ гэж /лам/ дуулаагүй юм шиг олон дахин шалгаасны эцэст хаалга тайлсан нь цаг хожих гэсэн арга байв.
- Яагаад удаав? гэсэн захирангуй дуу гарах нь японы тагнуулын тасгийн даргын туслах харчин Лу мөн ажээ.
- Дуулсангүй бөх унтжээ. Өнөөдөр хурал олон байсан тул ядраа юм байх золиг чинь. Одоо хойд үе болж буйн тэмдэг юм байх даа. Та нарыг гэж санасангүй шүү гэж хэлнэд байшиндаа дагуулан оров.
- Танайд энд тэндээс саявтар хүн ирэв үү? гэж нүдээ хялалзан ёжтой асуусны учрыг лам гадарлан эд үнэр авсан байж болох юм гэж бодоод,
- Бараг үгүй шив дээ. Өнөөдөр Цагаан-Овоо сүм суудаг гэсэн байхаа үүрэгтэй нэг бадарчин ороод гарсандаа гэв.
- Тэр хаашаа явсан бэ?
- Мэдэхгүй ээ, би түүнийг буцаад явах юм болов уу гэж бодсон. Нэг ядуу бадарчиндаа. /Лу/ гуай бараг үзвэл танина байх, ноднин зун үүгээр явж л байсан таньтай ч уулзсан гэсэн байхаа гэхэд,
- Аан тийм өрөөсөн хөлөөрөө хойш нахиг нахиг гэсэн сажлуур амьтан байна уу?
- Яг тийм, нэг доожоогүй юм бий гэж ламыг хариулахад,
- Тийм тийм , түүнийг дахин үзэгдвэл манай сүмд бүү ир гэж байна гээрэй гээд байшин дахь сүүмэлзэх гэрэл сэтгэлийг нь хангаагүй болтой, ханцуйгаа гозогнуулан гар чийдэн тусгаж байшингийн доторхийг сүрхий ажиглана.
Чойжилд тэдний яриа тод агаад чангахан амьсгалах нь ч дуулдмаар, би чинь биеэ барьж сууж сураагүй нэг согогтой юм байна. Хоолой дээр шүлс зангираад байх нь юу вэ.Тэсэх л хэрэгтэй гэж амаа нударгаараа дарж, хоолойгоо аяархан илж чимээ гаргахгүйг хичээн царайгаа минчийлгэн сууна. Энэ үед ханиаж орхивол яах вэ? , бүхнийг орвонгоор нь эргүүлж, шидсэн бут шиг замхарна гэсэн үг хэмэн тэвчиж яадан байхдаа миний хоолойн энэхэн хэсэг чинь ухаан санаанд захирагддаггүй байх гэжүү, урьд нь тэгж бодоогүй сонин юм. Яая даа байз гэж бодон өндийтөл, ашгүй тэд гарч хаалга хаах чимээ сонсдоно Чойжил ханцуйндаа сэм ханиав.
/Лам/ энэ хэрэглэсэн арга зөв болов. Японы тагнуулынхан хөлсний гар хөл бологчиддоо хатуу даалгавар өгч энд тэндгүй ажиглалт хийлгэж байсан болохоор аль нэг нь /бадарчин/-г /лам/ -ынд ирснийг ажиглачихсан байжээ.
- Баатарыг маргааш ирэхэд эд мэдлээ ч гэсэн яахав. Та хоёрын яриа зөв талаараа эргэж болох байх.Баатар ч тийм увайгүй хүү биш.Эцэг нь цаст цагаан ууланд цантай үзээгүй нударгатай эр байсан хойно. Баатар тийм л байж таарна гэж /Лам/-ыг хэлэхэд
- Тийм гэж би итгэж байна. Та ч Баатарыг гадарладаг хүн шүү дээ гэж Чойжил хариулав.

-----

Гол сүмийн баруун урь дахь нарийн тахир гудамжны шавар хэрмэн дэх хөх тоосгон жижиг байшинд авга ах лам, Баатар хоёр богино хөлтэй мэлхий хүрэн ширээний хажууд өөд өөдөөсөө харан сууцгаана.
- Тийм ээ ! Бид хоёр ар халхаас ирсэн гэдэг үнэн. Чамаас үүний нуух гээгүй. Хэзээхэлэх вэ гэж цагийг хүлээж байсан юм. Бид хоёр өөр ах дүү төрөл садангүй гозон толгойнууд бишээ. Төрсөн эцэг маань ч энх тунх байгааг чи дуулаад баярлах ёстой. Чиний авга ч ганц би биш, гурван ид дундын насны эрчүүд бий. Чи нагац наргүй гэж бүү бод мундахгүй хэдэн сайхан нагац бий. Энэ газар намайг юу хийж сууна гэж чи асуух биз. Би Монгол улсын төлөө хар толгойгоо бодолгүй яваа юм. Би ганцаараа биш.Монгол туургатны тусын тулд Япон гэгч эрээ цээрээ алдсан сорон мөлжигчдийн боол болохгүй. . . гэж олондоо тусалж яваа хүнийг алийг тоочих вэ? гэж лам хэлээд Баатарын юу гэхийг ажив.Баатар хар цагаан дуугүй байв.Түүнд мөнгөн товчний учир хэдийд яаж тайлагдах бол гэсэн бодол сэрдхийн төрөв. Авга лам түүнийг харж байснаа,
- Өөртөө чинь, аавын чинь дотно нөхөр уулзах гээд хүлээж байгаа. Бүх юм тодорхой болно. Одоо үед эх нутаг газар шороо, элгэн саднаа л гэх сэтгэл залбирал байхгүй явбал нэг л мэдэхэд үнсэнд хаягдсан шалж шиг болно гэж хэлж дуусуут байшингийн ханын хэсэгхэн далд хаалга онгойн ханхар биетэй идэрхэн эр гарч ирээд нэвт шувт ажсаар ойртон,
- Сайн байна уу хэмээн мэндэлж гараа сунгахад Баатар ялиггүй цочисхийснээ биеэ төв болгон хариу мэндлэв. Гарч ирсэн хүн Баатарын нүүр рүү харж эгцлэн суухын завсар манан хөөрөг гарган тамхилахдаа мөнгөн товч торхийн унахыг ажсан Баатарын царай хувисхийн тэдвэнгүй янзтай болохыг Чойжил хэдийнээ мэдэв. Мөнгөн товч өнхрөн Баатарын хөлний дэргэд тогтон бөндөгнөнө.
- Дүү минь наадахыгаа аваад өгөөч цамцны сугандах товч уначихсан юм. Нэг ижлийг нь одоо олоогүй байгаа гэхэд Баатар дороо займарснаа, тонгойн мөнгөн товчийг авч хуруундаа имрэн нүд салгалгүй харсаар эзэнд нь өгөхдөө /яах аргагүй аавын өгсөн товчны ижил мөн байна. Ийм хүнтэй уулзах байсан хэрэг үү . Тун сүрхий ажиглаж байна. Товчны тухай ямар байдлаар үг өдөхийг хүлээнэ. Надад байгаа эсэхийг асуувал юу гэх вэ? Огт мэдэхгүй царай гарган өнгөрөөх үү. Нада товч байгааг хэн ч мэдэхгүй юм чинь. Аав мөнгөн товчоо надад өгнө гэж энэ хүнд хэлсэн байж уу, Авга ах лам яагаад энэ хүнийг орогнуулж байна. Монголын тагнуултай нүүр учирав бололтой. Аав улааны тагнуулын гар хөл нь байж байсан болж байна уу. Төрсөн эцэг минь ийм хүн байсан бол наран эзэн нууцгай чухал сургуульдаа намайг авч сурган, тэр албандаа яахан ажиллуулах билээ. Аавын захисан үг, бас ээжийн надад хэлсэн бүхэн одоо энэ болж буй явдлыг холбоод бодвол тун далд утгатай, тэгээд аймшигтай хэрэг болох нь дээ, яадаг билээ гэж бодож суутал
- Дүү минь элдэв нарийн юм бодох гэдэг нь зөв. Муу нуухаар сайн илчил гэдэг үг байдгийг сана. Алив ээ аавынхаа өгсөн товчийг гээд гараа тосоход Баатар тулгамдан далдирснаа юу ч бодож амжилгүй тэрлэгнийхээ суга руу гараа хийж гэнэт шар! Мөнгөн товч гарган ирэхдээ түүний гар үл мэдэг чичирхийлэхийг Чойжил мэдэв. Энэ ярианы үед авга ах лам далд хаалгаараа ороод алга болсныг Баатар сая ухаарав. Наран эзэн сургууль төгсөхөд гар буу өгч байснаа гэртээ чөлөөгөөр явахад нь хурааж аваагүй байсан бол түүнийг гаргаж ирэх л байсан байх.Буу өгөөгүй нь надад итгэдэггүйн хар гай юм болов уу? хэмээн бодож дараачийн болох учрлыг хүлээн хүлцэнгүй суув.
- Аав чинь таалал болсонд туйлын их харамсана. Амьд ахуйдаа чамд ирээдүйн сайн сайхан үйлсийн тухай эрх биш өгүүлж байсан байх. Тийм үү? Гэж Чойжилийг шуудхан асуухад Баатар юу гэж хариулах вэ гэсэн янзтай байснаа:
- Тийм гэж дуугарав.
Чойжил энэ үгийг сонсоод /Баатар, эцгийн захиас үгэнд гуйвалтгүй итгэж ээ. Үүнийг бүх байдлыг ажиглахад гаж буруу зан, эргэлзэх, сөргөсөн бодолгүй байв. Ингэхлээх аав чинь ямар хүн байв гэдгийг илэн далангүй ярьж өгөх нь зөв юм / гэж шийджээ.
- Аав чинь төрж өссөн өлгий нутаг, монгол сайхан эх орныхоо төлөө амь хайрлахгүй явж хувьсгалт засаг төр, ард олныхоо даалгаврыг найдвартай биелүүлж байсан Монголын нэгэн шударга иргэн билээ. Насан эцэс болтлоо эх орон, элгэн түмнээ хайрлах, хэзээ ч гандаж үзээгүй үнэнч нандин сэтгэлээрээ бидээтэйгээ цуг байсан цогтой хань нөхөр гэдгийг төрсөн хүү чи мэдэж авах нь бахархалтай хэрэг. Аав чинь ардын хувьсгал ялсны дараахан намайг бага байхад ариун хэргийн төлөө нутгаасаа энэ харь газар ирсэн юм. Японы харгис цэрэг тагнуулынхан гучаад оноос энэ нутгийг эзлэн ард олныг тонон дээрэмдэж үзэшгүй дарлал зовлонд унагаасан үе байсан. Тэд одоо эндээсээ манай Монгол Ард Улсыг дайран эзлэх зорилготой байгааг чи мэднэ. Манай улсыг японыхон юу гэж худал муучлан гүтгэж эндхийн монгол туургатны сэтгэл санааг үймүүлж байдагийг ч гадарлана байхаа. Танай тэр сургуулийн багш нар чинь ийм л зүйл их ярьдаг биз гэхэд Баатарын толгой дохихыг ажсан Чойжил:
- Эрхэм дүү чамайг аавынхаа ариун үйлсийг залгамжлана гэж итгэж байна. Эх болсон өлгий сайхан орон, ах дүүс төрөл төрөгсөд чинь чухам үүнийг хүсэж байгаа шүү. Бидний дайсан хэн бэ? гэдгийг зөв танин мэдэх нь чухал. Эх монгол гүрэн байгуулна. Наран улс Монгол хүн хоёр ах дүүгийн цусан барилдлагаатай гэдэг чинь шал хуурамч үг. Энэ чинь нэг нь нөгөөгөө довтлон алалцаж Япон завших гэсэн ёстой чонын муу санаа юм. Ингэхлээр тэд манай дайсан мөн. Дайсны эсрэг, төрөлх монгол эх орондоо заналхийлж буй аюулыг мэдэж арилгах сэргийлэхийн төлөө бидний ажил, зориг хүч маань чиглэнэ. Ингэхлээр бид хоёрт ярих юм мундахгүй их гэдгийг сонсож суусан Баатарт элдвийн зүйл бодогдох бөлгөө. /Нээрээ үнэн л юм. Аав ч яг ингэж хэлдэг байсан. Японыхон өөртөө таалагдаагүй хэнийг ч гэлээ цааш харуулдаг. Насанбатыг яалаа даа! Манай Өвөрмонголынхон яаж ч байлаа далай дахь давчуу арлын япон новшнуудад ямар хамаатай вэ гэснээс болж түүнийг алчихаад усанд үхсэн болгосон шүү дээ. Манай саахалт нутагтай Бат гуайг тэд цааш харуулчихаад тэд мориноос унаж үхсэн гээд цуу үг тараасан гэнэ лээ. Багш нар Гадаад монголын тухай ийм тийм гээд мөн ч их юм ярьдаг байсан. Ер нь худал заль байна гэдэг нь ил болдог доо. Монголоос оргож ирсэн гээд нэг хүнээр бидэнд гадаад Монголыг зөндөө муучилсан юм яриулж билээ. Гэтэл тэр нь гадаад Монголоос ирсэн биш зэргэлдээ хошууны өвөрлөгч хүн байсан нь мэдэгдэж доог тохуу болж өнгөрсөн билээ.
Надтай ярьж буй энэ хүн бол гадаад Монголоос ирсэн аавын надад битүүхэн хэлж байсан хүн мөн нь эргэлзээгүй. /Аврагч дээдэст танигдан хайрлагдвал асар холоос боловч өршөөн тэтгэдэг/ гэж аавын хэлсэн үгний учир ийм болъюу. Нэгэнт монгол нутгийн хөрсөн дээр энэ бие унаж, эзэн нь болж заяаснаас хойш төрсөн нутгийхаа төлөө, төрөл садангийхаа тусын тулд аавын хийх ёстой бүгдийг гүйцээх болно. Аав минь тийм л хүн байж. Би тийм л болъё. Япончууд энэ янзаараа бол мөд эндээс хөөгдөнө. Монгол туургатан хэн ч гэсэн тэдний муу залийг мэдээд далдуур үзэн яддаг болсон. Даанч ил гаргаж чадахгүй юм. Намайг Монгол улсын төлөө ажиллаж байна гэж япончууд зүүдлэх ч үгүй байх. Гэлээ ч нарангууд бидэнд хэзээ ч итгэхгүй, бас гараар минь могой бариулна, өөрсдөө араас хутга барина гэж муу санадаг болохоор болгоомж л чухал байх хэмээн бодож, Чойжил руу дөлгөөн харснаа.
- Ойлголоо. Аавыгаа ч хүндэтгэнэ, таныг ч хүндэтгэнэ, Эх нутгаа ч бодно. Аав миний нүдийг нээсэн болохоор таны үгнээс зөрөх учиргүй билээ. Хэн хэний маань үйлс бүтэмжтэй болоосой гэж бодож байна гээд инээмсэглэх нь Чойжилд ер бусын баярлах сэтгэл төрүүлжээ.
- Зөв ингэнэ гэж итгэж байсан юм. /Эх нутгийн төлөө ариун тэмцлээс өөр эрхэм нандин нэр төр байдаггүй/ гэдгийг аав чинь билэг хурц хүний хувиар сургаал өгүүлдэг байсан бизээ …. гэж Чойжилыг хэлэхэд
- Эх орноо нүдээр үзэж, аав ээжийнхээ төрөл садантай учран танилцах юмсан. Төрсөн нутаг ус минь энэ газар биш гэдгийг ааваасаа дуулсан тэр цагаас эхлэн миний эх орон тэнд бий гэж наран шингэх хойд зүгт харахад сэтгэл нэг л аятайхан болжбодол минь тэртээ алсад хулждаг болсон юм. Үнэнээ хэлэхэд би хил даваад нутаг руугаа оччихмоор санагддаг хэмээн Баатар догдолсон сэтгэлээ барьж ядсан мэт санаа алдав.
- Үүнийг буруу гэхгүй . Унасан газар угаасан ус бол хүнд нэг л заяадаг эх орон билээ. Чин үнэн хүсэл сэтгэлчлэн бүтэх ёстой. Тийм боломжийг эх орон чинь дээдийн ерөөлөөр өөрт чинь олгов гэж би бодож байна. Таны хүсэл биелэх цаг тун холгүй шүү гэдгийг батлан хэлье. Хий гэснийг эр цэргийн ёсоор гүйцэтгээд, эх орон хэзээ ир гэсэн үед жинхэнэ хүүгийн ёсоор очих нь дээр гэхэд
- Тийм ч тийм дээ гэж Баатар зөвшөөрөн өгүүлэв.
дэлгэрэнгvйгээр цааш унших...

О.Цогт-Очир "Од ярьж байна"

(үргэлжлэл-3)

ХОЁР ДАХЬ ДААЛГАВАР

Хурандаа Дугаржав, нууцын авдраас гаргасан бичгээ үзэж ширээний хажууд зүгсон бодол нь эгзэгтэй нэг үйл явдалд автсан бололтой байснаа, дуудлагын хонхныхоо товчийг дарав. Удалгүй нарийн бичгийн дарга, дэслэгч орж ирээд номхон зогсов.
- Ахмад Дондлгийг ирүүл нэхэд
- Мэдлээ! гээд тэр эргэн гарав.Удалгүй хаалга тог тог гэв.
- Болно гэхэд ахмад Дондог бичгийн хавтсыг барин орж ирээд номхон команд өгсөн юм шиг цэх зогсон нөхөр хурандаа ахмад Дондог ирэв гэхэд,
- Нааш суугаач. Нөхөр ахмад гэж хурандааг тал өгөхөд ахмад дугуй ширээний дээр хавтсаа тавьж хэлтсийн даргын юу гэхийг хүлээв.
- /Од/ гялалзаж явнаа. Би /Од/-ын ирүүлсэн мэдээтэй танилцлаа. /мөнгөн товч/-ны тухай бидний эрлийн чиг бодол яг оножээ. Харин товчийг хадгалж яваа одоогийн эзний хувьд тод биш зүйл нилээд байна. /Од/ хашир хандсан биз. Баатар, Жанчхүү хот дахь японы онцгой яамны салбарт хэлмэрчээр томилогдон очжээ. Японы онцгой яамны Гуяма ч шальдар бальдар амьтан биш. Баатарыг шалгах гээд бараг өсгийг нь гишгэх дөхөж байгаа байлгүй. Бид ч /Мөнгөн товч/-ны үзэл бодол, хэр туйлбар, тогтвортой вэ? Зориг самбаа ямар вэ? гэдгийг анхаарч байх хэрэгтэй юм. Аавыгаа хүү нь өвч дууриасан бол ярих юм алга. Ганцхан тэр тун залуу тэгээд наран эзний сургаал номлолыг багаасаа сонссон болохоор ярвигтай юм. Гэвч эцгийн хийсэн нөлөөг бид өндөр үнэлэн бид итгэхгүй яахав. Энд тун ухаалаг өрсөлдөөн гарч болох юм шүү. Японы онцгой яамныхан Өвөрмонгол хүнд итгэл өгдөггүй. Харин бузар муу хэрэг явдлынхаа гар хурууны үзүүрт ашигладаг. Ёстой л хүнээр уулга хийж өөрсдөө утаа барьдаг, мэхлэх арга ухааныг эзэмшсэн гайхлууд даа гэж хурандаа хэлээд саяхан баригдсан хил зөрчигч юу мэдүүлэв гэв.
- Зараа сүм дэх Японын тагнуулын салбарын дарга Кобаяси түүнийг монголын хилээр .. . . –р отрядын дэргэд очиж цэрэг зэвсэг тагнуулахаар ирүүлжээ. Мэдүүлгэнд онцгой зүйл одоогоор илрээгүй байна гэж ахмадыг хариулахад
- Тэгнэ ээ. Япдоны онцгой яамныхан Өвөрмонголын ардуудаас хаа чтаарсан, хэнийг ч хамаагүй нааш албандан хөөгөөд байдаг болоо шив. Тэдний бодлоор эд нь /гаргуундаа гарагчид/ юм. Харин /гарзтай/ гэснийгээ манай нутгийн арай гүнд нь хөөчих нэг аргаа олж ядаад байгаа юм. Үүний нэг/ Шарга уул/ гэгч нь байж таарна гээд нэг хуудас бичиг хавтаснаас гарган
- /Од/-ын биелүүлэх хоёр дахь онцгой даалгавар. . . Үүнийг цагт нь нэвтрүүл! гээд ахмадад өгөв. Ахмад босож,
- Мэдлээ гүйцэтгэе гээд тасалгаанаас хурдан гарлаа.

АЛСЫН ЗАМД


Чойжил, юмыг яаж мэдэх вэ? Замдаа гаръя гэж шийдэн үүргэндээ бүх юмаа базааж аваад зүүн өмнийг зорин алхав. Арваад киломерт зайтай газар болзоот хүн бас бий. Энэ өглөө /Ээж/-тэй ээлжийн холбоо барьж анхны даалгаврыг биелүүлснээ мэдэгдэж дараачийн даалгавар авах ёстой байв. /Эр хүний жаргал эзгүй хээр/ гэдэг үнэн ч юм уу даа. Энэ аглаг газар тэгээд харанхуй шөнө надад заналхийлэх юм алга. Гэрээс гарсаар ажил бүтэмжтэй. Миний өмнө зам дандаа шулуун байхгүй. /Лам/ тун хашир байна шүү. Арга ч үгүй. /Лам/ энд шавилан суугаад таван жил гаруй болохдоо эх орны тусын тулд их зүйл хийсэн хүн. Онцгой яамныхны хамрын дор байгаа ч гэлээ үнэр авахуулахгүй аргалаад байгаа эр дээ. Холбоо барихдаа тун сайн/бадарчин/ гэдэг. Явганаар өртөө газрыг тун хурдан туулчихдагаараа онцлог. Эх орондоо буцахын хүсэл болж дээ. Сүмийн лам нарын дотор нэг япон лам бий гэсэн. Тэр өөрийгөө түмэд угсаатай гэж нуух санаатай гэнэ. /Лам/ түүнд ойртоод байгаа болохоор бие биеэ эргэлдүүлээд эцэстээ /лам/ давхар цохилтоор хожиж таарна. /Бүргэд/-ийнхэн удмаараа, шударга, шулуун, айхыг мэддэгүй золбоолог хүмүүс юм. /төрсөн газар шорооны төлөө үхсэн ч яахав, нэг л үхэхээс, хоёр үхэхгүй/ гэж лам хээв нэг инээн байх нь цаанаа л эрэлхэг янз ил байна.
Газрын баримжааг харвал долоон километр явчихлаа. Одоо таван километр явах уу, үгүй юу үүр цайна. Орой болтол ууланд бүгэх хэрэг гарна. Энэ бол /ээжтэй/ ярихын тулд ингэх ёстой. Тэгээд шөнөдөө хоёр дахь /угтуул/-ынд очиж тэндээсээ шуудран холын замд орно. Холын замын үйл маань сайн нөхдийн дэмжлэгээр бүтэх юм. Тэд найдвартай хүмүүс би л цаг алдахгүй явдал үйлсээ амжуулж урхинд орчихгүй байх нь чухал. Өнөөдөр 1944 оны тавдугаар сарын арван, Эндэхийн чингэс хааны гэсэн 739 он гэсэн үг. Японынхон Чингэс хаан гэдгээр түрүү барьж их чулуу хөөлгөнө гэж зальтай хандаж байгаа юм. Улаан арми, Гитлерийхэнд хатуу цохилт өгөөд ичээ рүү нь тэднийг элдлээ шүү. Энэ бол Японы цэргийн эрхтнийг тун сандаргаж байгаа юм байна. Эд юу хийх гэж байгааг одоо бид сайн мэдэж болох вий. /Мөнгөн товч/ хэр зэрэг ажиллахаас багагүй зүйл шалтгаалах боллоо хэмээн бодож хөндлөн гарсан нарийн замаар орж шуудхан явав. Үүр цайх дөхлөө. Уулын бэлд орж болохгүй. Хярыг даган явъя. Хярын дээрээс намайг хүн харахгүй, энэ ууланд өнөөдөр би/эзэн савдаг/ нь болъё гэж шийдэн замаас гарч уулыг хярлав.
Өглөөний анхилуун агаар амьсгалахад ядралыг тайлан хүч өгнө. Уулын бэлээр хөх хүдэн татаж, тэртээ алсад жижиг суурин бараалан утаа суунгалах харагдав. Уулын хяраас доошхиноо хэсэг хайлаасны ёроолд очиж үүргээ авч сахлаг ногоон дээр суув. Эргэн тойрон нам гүн зөвхөн шувуу жиргэн мөчир дамжих, хааяа сахлаг мөчир салхинд хөдлөн навчаа шар шүр хийлгэх нь сонсогдоно. Газрын өөд налж гараа дэрлэн хэвтэхэд хурганы үүл сэмрэн нүүсэн уудам хөх огторгуй нүдний өмнө цэлийж Чойжилын бодлыг алсын алсад аваачив.
Хүний амьдрал гэж сонин найман настайдаа лам болох гэж мухар захтай дээл өмсөж Гандангийн нэг гавьж ламд шавь орчихоод банди нартай балбалдаж байсан цаг ч их холгүй. 1928 онд хар болж цэргийн албанд мордож удалгүй улсыг аюулаас сахиж хамгаалах онцгой албанд орж одоо хүртэл зүтгэн яваагаа эргэцүүлэн бодов. Лам нар гэдэг чинь хэн бэ? Би хэн бэ? гээд гутлынха шантайсан харж ингэсхийгээд бас л өөр хувцас өмсөнө. Тэр бүхэнд би бие сэтгэл ажил үйлээтааруулна шүү дээ гэж бодлоо. Харь нутгийн газар шороон дээр ингэж хэвтчихсэн элж улирсан юмыг санаж байх бүр ч хачин ажээ.
Эх орны ариун газар шороо надтай хамт оройн сүлд болж явна. Энэ бид хоёрын хамт эх орондоо очих ерөөлтэй хэмээн алчуурын сэжүүрт боодолтой чулуугаа авч атган лээрээ бие дээрээ тавин өнхрүүлснээ, цаг болжээ гэж бодон үүрэг дотроосоо боодолтой дөрвөлжин нэвтрүүлэгчээ гарган тэгш газар байрлуулав. /Од байна/ Ээжээ! /Од байна/ Ээжээ хэмээн дуудаж эхлэв. Долгион яг таарчээ. Тог, тог, тог гэх үл тасалдах нэвтрүүлэг эхэлж олсон олз хуруугаар, агаараар урсгав. /Ээж/-ээс өгсөн даруй биелүүлэх хоёр дахь даалгавар нэг зураасаар хөврөн ирж /Од/-ын оюунд тайлагдан шингэнэ. Уулын тэрээ бэлд барайх суурин түүний цаад хөтлөөр зам зурайн одох нь таил биш ч гэлээ Чойжилыг алсын замд хөтчилөх алтан жолоо мэт билээ.

***

Жанчхүү хот дахь Японы онцгой яамны Гуяма өнөөдөр Завсар хотоос ирсэн нэг залуутай тухлаг ярилцаж сууна. Нэр Баатар овог Балжир уугуул нутаг цахар чуулган Гүл хөхийн хошуу, Даш ноёны гуравдугаар суман хошууны сургууль Жамбий хотод дунд сургуульд суралцан япон хэлийг сайн сурч төгсөөд дээд дарга нарын тушаалаар энд тохоон томилогджээ. Гуяма япон хэлээр энэ тэрийг ярилцах зуур түүнийг дотроо таашаав.
Баатар элдэв хуурмаг авиргүй, өөрт нь үнэхээр элгэмсэг хүндэтгэл үзүүлж харилцах байдал нь наран хүнтэй ойр шадар байж ёс горим нарийн дагаж сурсных байх гэж Гуяма олзуурхжээ. Гуяма өөрийн муу санаагаа орхисонгүй . Шинэ ирсэн орчуулагчтайгаа чухал нууц ажлын тухай зүйл хөндөж ярилцсангүй.Учир нь эхлээд түүнийг өөрөө нилээд ажиж мэдэх, дараа нь албан ажлын дагуу ирэх бичиг сэлтийг нарийн үзэж нотлох, ингэсний эцэст жинхэнэ ажлаа эхэлнэ гэж шийджээ. Баатар ч дэд хурандаагийн бодлыг тааж өврөөсөө нандигнан боосон зүйл гарган задалж дугтуй дээр улаан өнгийн шунхан тамга дарж лацаар бэхэлсэн бичгийг Гуямад барихад тэр авах зуураа Квантуны армийн жанжин штабын нууц тоо үсэг бүхий тэмдэг мөнөөрөө нүдэнд туссан болохоор нухацтай ажигласнаа дугтуйг задлан зурвас хуудсыг дэлгэв. Томилолтын тухай албан бичгийг үзэж түүнд итгэх сэтгэл төрөвч уул томилсон газраас нууц түлхүүр бүхий цахилгаан ирүүлж үнэн мөнийг улам төгс баталдаг учир түүнийг иртэл болгоомжтой байж шалгах нь чухал. Хашир байхад алдаа гарах нь бага гэж бодон анхны шалгалтыг хийж эхлэв. Гуяма бичиг сачиг оролдон сууснаа,
- Баатар та байж байгаараа гээд гараад явчихав. Түүний нууцын авдар хагас нээлттэй. Ширээн дээр маш нууц гэж буланд нь бичсэн бичгүүд харагдана. Нууцын авдрын дотор босоо тавьсан хавтсуудын тоомруун хаягласан үсэг тод байв. Гуяма алга гучин минут болов. Тэр ирсэнгүй. Баатар босоод бичгүүдийг үзчихмээр санагдавч суусуур л байв. Сонин юмдаа харваас хашир муу санаа суусан энэ япон яагаад танил болж зан зангаа авалцаагүй байтал албан хэргээ ийнхүү задгай орхичихоод холдог билээ. Арай намайг яах нь бэ гээд туршиж байгаа биш биз. Яаж мэдэх вэ? Гэж түүнд анхаарал тавихгүй байдал үзүүлэн сууна. Дөчин таван минут өнгөрсний дараа Гуяма орж ирээд
- Уучлаарай, нэг золигийн тандуул/туршуул/ хэргээ хүлээхгүй байсаар удчихав, би бүх юмаа задгай орхичихсон байсныг хараач гээд тун хянамгай, тавьсан тэмдэгээ ажиглан хэдэн минут болсноо авдраа хаав. /Баатар ямар ч гэсэн албан бичиг рүү нь нүд хужирлаж хуруу хүргээгүй боловтой/ гэж бодов. Гуямагийн нэг дэх шалгалт ийм ажгуу. Хоёр дахь шалгалтаа удахгүй тэр бас хийжээ.Нэг өдөр Гадаад Монголын тагнуул гэж сэжиглэсэн нэг хуучид хүнийг Баатараар хэлмэрчлүүлэн зодож тарчилган байцаасны дараа Гуяма ууралсан дүртэй гараад явчихав. Тэр зэргэлдээ өрөөнд орж томруулагч шил ханад нь нуусан жижиг нүхээр сэм ажиглав. Баатарт энэ нь жирийн сэтгэл төрүүлсэнгүй /намайг яах бол гэж Гуяма хараад байна уу? даа/ гэж бодуут үсрэн босч,
- Чи яасан амьтан бэ? Туршуул хийснээ үнэнээр хэл. Сая наран эзний асуултыг ойлго вуу үгүй юу гэж зандрангуй дуугарахад
- Жа би үнэнээ өчсөн. Намайг муу санасан хүн л гүтгэсэн. Би худал хэрэг хүлээхгүй гэж хацар дээгүүрээ урссан цусаа мөрөндөө арчин ачив. Үүнийг харж Гуяма /Баатар/ ийм л хүн байж. Өвөрлөгч нар, их наран биднийг дотроо таашаадаггүй улс, харин Баатар гайгүй л юм шиг байна гэж урьдахаа бодвол Баатарыг итгэх сэтгэл төрсөн ажээ.
Энүүн шиг хардлага тасрахгүй байж мэднэ. Болгоомжоос алдана гэж байхгүй дээ гэж Баатар бодно.
дэлгэрэнгvйгээр цааш унших...

О.Цогт-Очир "Од ярьж байна"

(үргэлжлэл-4)

ШАЛГАЛТ

Хөх хотын монголчууд голдуу буудаг хоёр давхрын хүрэн тоосгон байшин бүхий буурчийн газар хоёр өрөөтэй байр авч тухлав. Буурчийн өрөөний хажуу дахь нэг өрөөнд паспорт, үнэмлэхээ үзүүлэн хаанаас ирснээ ирж бүртгүүлэхэд хашир янзын тав эргэм насны эр, нүүр рүү ажиглангуй харснаа Жамбын эгц харцнаас эвгүүцэн далдрахыг анзаарав.
- Хаанаас явна вэ?
- Буутаас
- Овог нэр
- Эрэнцэнгийн Жамба
- Хэд хонох вэ
- Тав хононо.
- Найман номерын өрөөнд ороорой гээд, үйлчлэгчийг дуудахад, 26, 27 насны зууван цагаан царайтай хүүхэн Жамбыг дагуулан нарийн хонгилоор явж мухрын нэг хаалгыг заан
- Энд гэж инээмсэглэн тал өгөөд эргэв.
- Өрөөнд ороход чийглэг эхүүн үнэр хамар цоргих нь хүн ойрдоо байсангүйн шинж ажээ. Өрөөн доторх тавилган дээр цагийн хийцтэй царс модоор хийж хүрэн будгаар өнгө зассан байв. Жамба цэнхэр цуваа тайлж өлгөөд бамбалзсан зөөлөвчтэй сандалд налан хана ширтэн түр сууснаа хонхыг дарж үйлчлэгч хүүхнийг дуудав. Төдөлгүй үйлчлэгч хүүхэн нүүрэндээ энгэсэг будаг тавьж улам ч хөөрхөн болсон юм шиг агаад тэр хаалга нээн жуумалзан орж ирэв.
- Ах гуай танд юу таалагдах бол ? гэж гартаа дөрвөлжин цаас барьчихсан, хүзүүгээ үл ялиг гэлжигнүүлэн өөрийн гоолиг биеэндээ намба тааруулан зогсоно.
- Өнөө оройдоо люванз мантуу цай болно биз дээ. Өглөөний хоолонд хөнгөн зүйл авна. Бор шувууны хуурсан толгой бий биз гэж хачин чамин хоол иддэг хүн гэсэн сэтгэдэл төрүүлэх гэж зориуд хэлэхэд
- Байлгүй яахав баавгайн тавхайт ширээ захисан ч болно. Би таныг япон хүн гэж бодлоо гээд гилжийн аальгүй янзтай хэлэхэд
- Япон хүн байсан бол .. . гэж лавлахад,
- Яахав дээ миний эцгийг сая худал хэрэгт сэрдэн барьж хатуу эрүүдсэнээс болж нас барчихсан. Үүнээс хойж энэ муу нарангийхныг харахаар нүүр рүү нь нулиммаар санагдах юм. Яая гэх вэ? Тэгж л болохгүй дээ гэж гүн санаа алдан эргэнгүүтээ,
- Таны захисан зүйлийг одоохон авчирна гээд л үг хэлэх завгүй гараад явчихав. /Ямар сонин юм болж байна энэ хүүхэн яагаад ийм юм ярих болов. Хэрэв үнэн байгаад аль нэг явуулын хүнд энэ хүүхэн ингэж яриад байвал эцгийнхээ хойноос орно гэсэн хэрэг. Эсвэл нарангийнхан явуулын Монгол хүнд ингэж хэлээд ойртож турш гэсэн даалгавартны нэг нь байж таарна. Харъя даа, яах нь вэ? Ийм учралыг анзаарахгүй өнгөрвөл үйл хазгай болно. өнөөдөр цагдаагийн албаны шалгалт ирэх л байх. Үүдний гялалзсан нүдтэй, шовх хамарт эр надтай харц тулгарсныхаа учрыг олох гэх байлгүй дээ. Хардлага өдөөгдвөл сайн юм болохгүй.Хэрэв үнэмлэх дээр байгаа тэмдэгний дагуу /Гүл хөхийн хошуу руу лавлавал муу юм болно/ гэж бодож нүүр гараа угаахаар зэргэлдээ тасалгаанд оров.

***

Жамба хоол идээд хажуулан хэсэг дуг хийжээ. Хол газар янз янзын уналга сольж явснаас бие алжаасан байв. Жамбын дотор үйлчлэгч хүүхний түрүүн хэлсэн үг сэрхийн оров. /Хэрэв үнэн бол эцэг нь ямар хүн байж таарах вэ? Нүүр рүү нь нулимах гэв үү? Хөөрхий таарсан тэмцэл хийх нь дээ. Үйлчлэгч хүүхний хэлсэн үгний цаана үйл ойлгогдох ямар нэгэн далд учир бий дэг. Надад сайн уу? Муу юу? Учрыг шүүх л юмсан гэж бодно. Гудамжинд гарч агаарт жаал байхаар хаалгаа түгжин гарав. Шатаар доош буухад үүдний сахиулаас өөр хүн харагдсангүй. Хаалга хаагаад эргэхэд сахиулын арын өрөөний хаалга онгос хийхэд үйлчлэгч хүүхний нүүр цухас харагдан далдрах шиг санагдахад, түр түдэн нүдний булангаар ахиулан харавч хаалга дахин онгойсонгүй. /Үйлчлэгч хүүхэн тэр өрөөнд байдаг юм байж. Намайг гарах сацуу хаалга онгойсхийснээ хэн ч тэндээс гараагүй. Жирийн байдлаар тэгсэн юм болов уу? / гэж бодон байшингийн зүүн талд тарьсан модны хажууд нам сандал руу дөхөн очсноо, /суугаад ч яах вэ / гудамжинд жаал явья гээд Буурчийн хэрмэн хашааны гол хаалга руу алхав. Энэ хэрмэнд гойд юмгүй.Буурчийн ажилчид бололтой хүмүүс зэргэлдээ намхан байшингаас сав суулгатай юм барьж, орж гаран хөлхөнө. Жамба гудамжинд гарахад буурчийн том дааман хаалга чигтэй цагдан сэргийлэхийн хувцастай хоёр хүн ирж яваа харагдав. Жамба чигээрээ аажуу алхалсаар зуушны газрын дэргэд очсоноо эргэн, буурчийн газрыг өдөр бүр хотын цагдан сэргийлэх газраас хүн ирж хаанаас ирсэн, хэн гэгч байгаа зэргийг шалган асууж, дараа нь зарим өрөөгөөр орж зорчин явагчдын паспорт үнэмлэхийг үздэг гэсэн. Хэрэв тэднийг орвол өрөөндөө байя. Аятай угтаж боловсон хүний ёс горимийг дагаж хүндэтгэл үзүүлэн өнгөрөөе гэж эргэн явсаар буурчийн хаалгаар оров. Шатаар өгсвөл түрүүчийн үйлчлэгч хүүхний нүүр хальт харагдсан өрөөнөөс цагдаагийн ажилтан гарч ирэхийг Жамба мэдүүт юмны юмны чиг нь гараад ирлээ. Залуу хүүхэн намайг тул тулгуу догиох гэсэн байж таарна. Мөн ч/ гэнэ хонгор/ бол доо. Хөх хотын цагдаагийн тагнуулуудын анхны догиолт залуу хүүхнээр эхэллээ. Удаах нь юугаар яаж дуусах бол/ гэж бодон тасалгаандаа орлоо. Удсангүй хэн нэгэн хүн хаалга тогшив. Жамба хаалга онгойлгоход цагдаагийн ахлагч бололтой өндөр залуу орж ирээд ёслох байдал үзүүлэн гараа өргөснөө,
- Та өөрийн баримт бичгээ үзүүлээч гэхэд, паспортоо гарган өгөв. Паспорт дахь биеийн зургийг үзүүд Жамбагийн нүүр өөд мөн эсэхийг шалгах янзтай харснаа,
- Хаанаас яваа вэ?
- Буутаас
- Алв хүрэхээр
- Жанчхүү орно
- Энд ямар хэргээр саатав? Гээд юу гэхнэв гэсэн шиг царай руу ширтэх нь ямар нэг тэвдэж сандрах сэжиг бүхий байдал илэрч байгаа эсэхийг мэдэх гэсэн нь ил байв. Төмөр замын ашиглалтын асуудлыг Харбин дахь эрхлэх товчоо хариуцдаг. Би энэ ажлаар явна. Май албан үнэмлэх гээд Харбины төмөр замын эрхлэх товчооны шунхан тамга бүхий томилох бичгийг үзүүлээд:
- Та бүхэ юу андах вэ? Одоо тээвэр харилцааны асуудал чухал болоод байгааг. Бид ойрын хэд хоногт үүгээр хэрэгцээтэй олон вагон ачаа.. . гаргана гэж тэдэнд /Чухал юм/ гэсэн битүү утгаар ойлгуулах байдлаар баруун гараа зангахад, цагдаагийн ахлагч,
- Та Харбинаас гараад удав уу гэлээ.
- Удлаа хориод хоног болов уу даа гэв. Цагдаа зам зуур хотын цагдаагийн газрын шалган бүртгэсэн тэмдэглэлийг ахин дахин үзнэ. Жамба дуугүй бахаас ярих нь дээр гэж бодоод,
- Зам жаахан сааталтай байна. Төмөр замын хариуцлагатнууд гурав хоногийн дотор амжуулна гэж надад амлаад байгаа юм. Надад амлах бага хэрэг. Одоо хойд зүг юу болж байгааг харцгаа. Манайх зүүн өмнө юу хийх гэж буйг та нар надаар хэлүүлэхгүй мэднэ. Ер ноёд та нар ч нэн чухал зүйлд хөндий байвал зүүн өмнөт Азид хийх эзэн хааны их үйлсэд муу өлөө болох юм шүү дээ. Би энд удахгүй л санаатай, замд саатах шиг тусгүй юм байдаггүй, хотын даргад хандах зүйл ч гарах янзтай даа гээд албархуу яриа үүсгэтэл цагдаагийн ахлагч аргагүй дээд газрын чухал ажилтай яваа хүн байна, энэ ажил надад ямар хамаатай биш гэж бодсон бололтой,
- Төмөр замын заслага хоёр хоногоос дуусах юм гэсэн, за ийм шив дээ гээд мэдэмхий дүр үзүүлэн паспортыг Жамбад эргүүлэн өгөв.
- Энэ буудалд ажиллаж байгаа хүмүүсийг та нар сайн мэдэж байгаа биз. Нэг үйлчлэгч /хонгор/ эцэг байцаалт дийлэлгүй үхсэн ч гэх шиг зохисгүй үг ярьж байх юм. Би л тийм үг гаргаж манай их наран улсын чухал албаны ажлыг тааралдсан хүнд задруулагчийг зүгээр орхихгүй байхыг эрмэлздэг. Тэр хүүхэн дор гээд Уамба цааш ярих гэтэл цагдаагийн ахлагч ярвайн яршиг зүгээр яах юм бэ? гэсэн ойлголт өгөх гэсэн бололтой гараа дохиод гарч одов.Жамба хаалга түгжин сандал дээр суун янжуур асаав.

***

/Чойжил оо ! гэж хүн араас дуудвал яах вэ? Би эргэн харвал ёстой л алд дэлэм алдах нь тэр . Одоо Жамба нэрэндээ дасъя гэж бодож явлаа. Хөх хот гэж хүний нүд булаамгүй шавар тоосго хэрмээр дүүрсэн газар юм. Гудамжаар дамнуур дэнжигнүүлсэн хятад, морь хөтөлсөн монголжуу ястай, уранхай нөхөөс болсон хувцастай авгай, хүүхэд, зарц ажилчид, япон цэргийн цайвар шар хувцастай офицер зэрэг зүсэн бүрийн улс амьтан хөлхөнө. Хүн олон хотын барилга шигүү болоод тэр үү дотор бачимдана. Япон цэрэг суулгасан машинууд дохио өгч гудамжинд хүржигнэх нь хүмүүсийн анхаарлыг эрхгүй татан чимээ шуугиан болцгооно. Төвийн даалгаврыг Чойжил, /ээжийн захиас/ гэж ярьж байхаар тохирсон байв. Ээжийн хоёр дахь захиасыг биелүүлэхээр энэ хотод ирээд нэг хоножээ. Хөх хотын төмөр замын буудал руу явах зуур араасаа дагуул байгаа эсэхийг ажих ёстой байв. Эхлээд явсан гудамжаараа шулуун явж, баруун талд нь байгаа бараа хадгалах пүүс рүү зам хөндлөн гарч оров. Настай хятад иргэн худалдаа хийх бөгөөд орсон хүмүүс тавиастай торго, дурдангийн сэжүүрээс үзэх зуураа үнийг асууна. Жамба пүүсэнд оруут тавиурт байгаа ягаан өнгийн чисчүүг үзэх зуур хаалгаар хойноос хэн орж ирэхийг сэм ажсан боловч сэжигтэй гэмээр юм алга. Пүүснээс гарч хотын захын төмөр замын ачаа бараа ачиж буулгадаг газар чиглэн гудамжны баруун зүүн талд сэлгэн гарч явах зуураа тааралдсан пүүсүүдээр орж янжуур чүдэнз төдийхнийг худалдан авна. Галт тэрэгний зогсоолд ойртов.
Үе үе галт тэрэгний толгой бүрээдэн уухилах нь тод. Нарийн гудамж ороотол хятад хийцний хөх саарал хүрэм өмссөн зүс таних эр нүүр тулгарав. Тэр хажуугаар өнгөрөх гэснээ
- Хүүе сайн уу, гээд инээмсэглэх дүр албаар үзүүлж ярзайн зогсох нь Жамбад тун хүйтэн санагдав.
- Сайн, сайн байна уу, газрын хаанаас гараад ирэв гэхэд,
- Та ч гэсэн хаанаас вэ? Гээд тэр хүн ойртон ирэв.
- Сайшандад хоршооны худалдагч байхдаа Японы тагнуулын даалгавартай гээд Даржаа гэгчийг бариулж байсан Дорж мөн шив гээд муу новш энд байдаг байжээ. Энэ чинь манайхыг эрж хайж яваа бизээ. Төвөөс үүнийг устгах даалгавартай гэж хоромхон зуур бодоод царайгаа төв болгож их л албаны сүр үзүүлэв.
- Чи их наран улсын эсрэг ямар шиг нүгэл хийж байсныг би мэднэ. Ингэж таарсан нь ямар учрал вэ? чамайг бодвол наран эзэндээ үнэнчээр зүтгэсээр байгаад ирсэн хүн шүү гэхийг сонссон Доржийн царай үнсэн хөх болж,
- Яалаа гэж тэгэх билээ, чи худал хэлж байна гэж мэлзэн хэлээд цааш эргэхэд нь Жамба ханцуйгаас нь угзарч,
- Чи муу зальхай миний гараас мултарна гэж бүү бод. Чамайг зохих газар хүргэнэ. Намайг Завсар хот дахь Нарангийн онцгой яаманд чухал албанд байгааг сонсоогүй юу гэхэд,
- Үгүй шүү даанч үгүй , та намайг бүү зовоо. Би дотогшоо зугтааж явна гэхэд, Жамба сүрхий харж
- Гэвч бид хоёр монгол хүн байна. Хотын зах гарч ярилцъя .. . .гээд алхахад тэр дурамжхан даган явав.
Дорж бол аюултай урвагч, харин намайг дагаж яваагүй биз. Үүнийг цааш харуулаагүй цагт тун осолтой. Ямар ч гэсэн хүнгүй газар аваачна. Үүнээс ямар ч өчиг дуулаад хэрэггүй., гай удна хэмээн шийдэж
- Доржоо оо? Надтай хамт Завсар хот ор! Тэнд чамд юм бүхэн сайхан болно. Чи ч наран эзэнд нүглээ хэлэлгүй өнгөрсөн биз. Би чиний мууг үзээд ч яахав дээ гэж тал өгөн өгүүлэхэд,
- Дорж ийм тийш хулмалзан харж,
- Эндээс хол л явмаар байна гээд өмнө зүг гараа зангав.
- Чи надтай явахыг татгалзаж байна уу? Яахав өөрөө мэд, хоёул зоогийн газар оръё, бид хоёрыг нэг нутгийн хоёр хүн ингэж явна гэж хэн мэдэх вэ? гэж хэлэхийг сонссон Дорж ихэд баярлан
- Тэгэлгүй яахав.. Жаахан юм ууя энэ бол эр нөхрийн хийдэг зүйл гэж олзуурхав.
Жамба аргаар үзэж Доржийн учрыг олохоор шийджээ. Зоогийн газар хүн олон тул тэр хоёр булангийн ширээнд суув. Хоол зөөгч хятад хоолны нэр тоочин ирлээ. Жамба түүнд хандаж
- Шөлтэй хоол, хар архи хоёр зохимжоор дээр биз гэхэд Дорж инээд алдан:
- Тэгэлгүй яахав гэж шүлсээ залгин өгүүлэв. Тэр арай тайвширан, нүд сэргэж гар нь чичрэхээ больсон байв. Ширээний ард суумагцаа бас л духны хөлсийг бурзайлгасан хэвээр хутга сэрээг барьж тавин, байж ядна.
Хонины жижиглэсэн махтай шөлнөөс халбагдах гэсэн ч халбагаа хангир жингэр дуу гаргах нь салга юм шиг, Жамбын амнаас юу гарахыг тэсэж ядан хүлээж бодлогширох байдал ил бөгөөд амандаа зуусан янжуураа зогсоо зайгүй савсан утаа баагиулна Эх орон гэж түүнд одоо бодогдох юм юу ч байхгүй, зөвхөн зугаа цэнгэлийг хүсэн хар амины төлөө /хүн алж хүрээ талахаас/ буцахгүй болж өөрийн нь өчүүхэн цогцсыг сүүдэр шиг дагаастай доромжлол басамжлалыг хүлцэн /бурхнаас оноосон хувь заяа/ минь энэ гэж сэтгэлээ зогоон харийн хүний эрхэнд яваагаа аз хэмээн үзэж байгаад нь Жамбын эгдүү хүрч дор нь нударга буулган таг чиг болгочихмоор санагдавч биеэ барьж тал өгсөн дүр үзүүлнэ.

***

Шуудайнаас олсон үхсэн хүний учрыг олох гэж Хөх хотын цагдаагийн газрын эрэн сурвалжлах ажилтнуудад бөөн ажил нэмэгджээ. Амь үрэгдсэн хүн хэн болох нь тогтоогдож, гадаад монголоос /улс төрийн хэргийн учир/ оргон ирж олон дахин шалгалт мөрдлөгөд өртөж байж /учир нь олдоод /цагдаагийн газрын харьяа Аюулаас хамгаалах тасгийн мэдэлд шилжсэн хүн байв. Үхсэн байдлыг газар дээр нь шинжилснээс үзэхэд тэр хүн хоолойгоо огтлон үхсэн байж болох шинжтэй, түүний хэрэглэж явсан хутга нь цустайгаа дэргэд нь байжээ. Согтоох ундааны зүйл их хэрэглэсэн гэдэг эмнэлэгийн шинжилгээ гарсан, хутганы бариулд үхдэлийн баруун гарын гурван хурууны хээ байсан зэргээс гадны хүн хорлосон байх гэсэн сэжгийг үгүйсгэжээ.
Хятад хар архины шавхруутай шилэнд үхдэлийнхээс өөр хурууны хээ илрээгүй, мөрч нохой үнэр авсангүй учир нь үхдэл унахдаа шилтэй архиа хагалснаас шалтгаалав.
Хэд хоногийн дараа улс төрийн цагдаагийн Аюулаас хамгаалах тасгийн тагнуулын нэг ахлах ажилтан дээд газарт явуулах бичигтээ/Монгол улсаас энэ оны эхээр оргож ирсэн Дорж гэгчийг мөрдөн байцаахад өөрийн байдлын талаар тодорхой мэдүүлсэн мэдүүлгийг үүний урьд танд хүргүүлсэн тул томилсон буй заа. Тэр, Монголын дотоод яамнаас нааш ирүүлж байгаа тагнуулын хүмүүсийг олж илрүүлэх үүргийг сайн биелүүлэх төлөвтэй байсан боловч архинд дуртайн хар гайгаар хэт ууж шатаж үхсэн нь тогтоогдов. Гадны хүн хорлосон гэх зүйл илрээгүй гэж бичээд хэрэв хутгаар хоолойгоо огтолсон/ гэж илтгэвэл бөөн яршиг удна. Нэгэнт үхсэн юм чинь ингэх нь хал балгүй гэж чулуу хөөлгөж аргалснаар хүн амины хэрэг нам жим өнгөрчээ.
дэлгэрэнгvйгээр цааш унших...

О.Цогт-Очир "Од ярьж байна"

(үргэлжлэл-5)

ҮНЭТЭЙ МЭДЭЭ

Хуран- даагийн бичгийн ширээн дээр /Од/-оос авсан мэдээ- нүүдийн хувь ил харагдана. /Мөнгөн товч/-ны шинэ эзэн эх орондоо хайртай, эцгээ залгамжлах найдвартай . Тэр, албандаа очсон. Чухал нууц зүйл мэдэх боломж байна. Хорь хоногийн дараа уулзана. Би тэндээс буут орох аян тал таарч зам шулуудав. Хилийн ойр хийд дэх Японы онцгой яамны салбарынхан хошууны төвтэйгээ шууд харилцах станцтай болжээ. Баруун сөнөдөөс хойш 120 гаруй км зайтай /Дөрвөд хошууны Шар мөрөн сүмд япон сургагчтай нэг хороо монгол цэрэг бий. Жанчхүүгээс жараад машинтай цэрэг Баруун сөнөд вангийн төвд ирж эмнэлэгийн хашаанд байрлав. Одоогоор хилд ойрхон цэрэг олон биш/ гэмснийг хурандаад /Од/-ын ажил өөдрөг бүтэх төлөвтэй. Хол газар /үүрэг/ үүрэх яггүй байсан даа. Гэсэн ч ахмад түүнийг тоогүй. Японыхон нэвтрүүлэгийг одоогоор замаас барьж чадахгүй гэсэн лавтай мэдээ байгаа хойно ажрахгүй. Харин Жанчхүү хүрэх төмөр замын буудалууд дээр шалгалт нарийн байгаа. Харбины нөхөд маань/Од/-д хэрэгтэй бүхнийг бэлтгэж өгсөн, цаашид ч далдаас хамгаалах, туслах цахилгаан бичих сэлтийг яг эгзэгтэй үед нь явуулна гэсэн.Бадгарын хийдийн/нярав/ ч мундахгүй юм бүтээх ёстой хэмээн бодно.
Ахлах дэслэгч Содов зөвшөөрөл авч орж ирээд амрыг эрсний дараа хурандаа /Шарга уул/-ын сөрөг /отолт/ хийх бэлтгэл ямар байгаа тухай сонирхов.Чухам нааш хөдлөх товлосон өдрийн тухай/од/ -ын мэдээг л хүлээж л байна гэж Содов илтгэв.
- /Од/ нилээд алс яваа. Түрүүчийн мэдээнд энэ тухай дурьдаагүй байна. Замд саад тохиолдохгүй, үйлс бүтэмтэй явбал дайсны төлөвлөгөөг цаг алдахгүй мэдээлэх вий./Отол/-д хөдлөх дохио өгөхөд яг бэлэн бай гэж хурандаа тушаав.
- Мэдлээ. /Отолт/-ын .. . ээр отрядад тусгайд нь илтгээд байгаа. Тэд төвийн шийдвэр хүлээж байна. Гэсэн цахилгаан сая ирсэн гэж Содов танилцуулаад гарлаа. Хурандаа /Од/-ын ирүүлсэн мэдээнүүдийг цааш анхааралтай уншиж булан дээр нь дүгнэлт саналаа бичих ажээ.
Нэг дэх мэдээнд
1941 оны 7 дугар сараас эхлэн танк, морин ба моторчилсон гурван дивиз тус бүр арван мянга гаруй хүнтэй байгуулж Хаалган, Да тун, Буут зэрэг газар ирүүлж, бэлтгэл сургууль хийлгэж байна. Дархан бээл ба Онгон тээг орчмын газрын дагуу Монголын хил хүртэл газар орон, зам харгуй худаг усыг нарийн судлан газрын зураг үйлдэв.
-Хоёр дахь мэдээнд
. .. Буут хотын танзын гуравдугаар дивиз, Да тун хотод Хорин зургадугаар явган дивиз байгуулан бэлтгэл сургууль хийж эхлэв.
Гурав дахь нь
Японыхон Чингэс хааны эрэлхэг түүхийг өгүүлсэн кино зураг авна гэж ардуудаас албан журамаар өдий төдий мөнгө хөрөнгийг татвалдан авч гурван мянган мод орсон цагаан даавуун бүрээстэй нэг том гэрийг доторх тавилгын хамт бас гурван зуун жижиг гэр татварлан бариулж олон хүнийг байлдаж байгаа байдлаар уул гэрүүдийг сүйтгүүлж зураг авлаа.
Дөрөв дэхэд:
/Баруун Сөнөд дэх тагнуулын салбараас Жамбийд бэлтгэсэн тагнуул 25 насны орчим намхан, бор царайтай, баруун хацартаа үл ялиг цагаан сорви бүхий Жамц гэгчийг айраг сүм дайруулан хоёр хүний хамт 7 хоногийн дотор явуулана.гэсэн нь хэлтсийн даргын анхаарлыг гойд татав. Ийм үнэтэй мэдээнүүд /Од/-оос нэг биш уудаа ирж хэлтсийнхнийг түргэн жагсаал авахуулна. Японы тагнуулынхны илгээсэн амьтад хилийн цаана айн бүртэгнэж байгаад алга болох нь бас тааралдаж хий ажилд сүвэг удах нь бишгүй таарна. /Жамцыг хавханд оруулна. Тэр одоохондоо аймхай байвч эрхгүй манай хилийг нэг алхаж азаа турших гэх биз./ хэмээн бодож харилцуураа авч ахмад Дондогтой ярьлаа.

ЗАМ ЗУУРТ

Хөх хотын гудамжаар явган хүн цувран, хүн зөөдөг тэрэг түрсэн ядуучууд , машин тэрэг сүлжилдэнэ. Тэдний дунд дүрэмт малгайтай журамлуулах харуул хөгжилтэй чанга чанга дуугаран ярьцгаах нь энэ хотод амьдрагчдын хамгийн аж жаргалтайд өөрчдийгөө тооцсон мэт ажээ. Хятад Япон маягийн хувцас өмссөн хүүхнүүд гудамжны захын явган замаар улавчин шаахайгаа тог тог хийлгэн жогор жогор алхална.
Жамба галт тэрэгний зогсоол дээр очиход хөл хөдөлгөөнтэй байв. Зорчигчдын ихэнх баруун зүг явах гэж галт тэрэг хүлээнэ. Сүүлийн хэдэн долоо хоногт зам үл мэдэгдэх шалгаанаар гэмтсний улмаас хөдөлгөөн нилээд саатсан ажээ.
Өглөө хөдөлсөн ачааны галт тэргээр ногоон даавуун бүтээлэгтэй их буу, хуягт танк, ачааны машин ачсан, бас 500 зуу хиртэй японы цэрэг, суудлын чиргүүлд нь явсныг Жамба мэджээ. Сүүлийн гурван өдрийн ажиглалт хоосон өнгөрсөнгүй. Өмнөхөн нь байгаа гол шугам дагуу ачаатай вагон сунан хөдөлнө. Энд тэндгүй шүгэл дохионы хонхны дуу, төмрийн түгжигнэх чимээ нүргэлнэ. Эндхийн сумчны байр замын хөдөлгөөн, заасан суман заалт, самафорын дугуй хүртэл тоос шороо нүүрсний тортогт дарагдаж харлах нь галт тэрэгний тээврийн хөдөлгөөн ихсэж ажилчид нүсэр ажилд дарагдан энэ мэт зүйлийг ер анзаарахаа больсныг гэрчилнэ.
Вагонд ачсан цэргийн их зэвсгүүдийг цөм шар ногоон эсвэл хүрэн шараар будаж газрын өнгөнөөс үл ялгах болгожээ. Хотоос жаахан холдон ажвал уулын хормойгоос дээш олон хүн газар цооноглож, хүрз жоотууны гялалзах нь мэдэгдэв. Түүний цемент банз дүнз ачсан машин цуврахыг харахад юмны учир Жамбад ойлгогдох ажээ. Галт тэрэг Буут хотоос ирээд гучин минут хиртэй болов. Хөх хотын төвөөс Өвөрмонголын хязгаарын чуулган хошуудаас татагдсан гурван зуугаад цэрэгт нэмэгдэл чиргүүл гарган явуулах гэж байгаа нь ил болов. Энэ цэргүүдийг үдэх гэсэн хөгшин, залуу эр эм олон хүн шавааралдан шуугилдана.
- Энэ шинэ цэргүүд хаана суух нь гэнэв гэж албаны байрын нэг хүнээс асуухад тэр хүн Жамба руу нэг харснаа бас л албаны хүн гэж бодоод
- Жанчхүү хотын / хаалган/ цэргийн жанжин штабын мэдэлд очих юм. Жанчхүү хүрч тэндээс будаа шиг цацах байлгүй. Нарангийн цэргүүд сүүлийн хэдэн сар зогсоо зайгүй хоёр тал руугаа хөлхдөг боллоо.Улаан цэрэг ялагдаж, Их наран улсын цэрэг манай цэрэгтэй хамт Монгол туургатнаа нэгтгэж их гүрэн болгох гэсэн ба гэж үзэмчин аялгуугаар мэдэмхий хэлээд хавтгай шар ногоон цэрэг малгай өмссөн хориод насны хүүд /за за сайн яваарай. Богд тэнгэртэй залбирч явна шүү/ хэмээн захиад баруун хацрыг үнсэв.
Галт тэрэг хөдлөх дохио өгч, Жамба гишгүүр дээр үсрэн гарлаа. Галт тэрэг аажуухан хөдлөхөд цэргүүдийг үдсэн олон хүн нүдэндээ дүүрэн нулимстай уй гашууд автан хоцорлоо. Галт тэрэг үйл мэдэг займрахад биеэ нэгэн адил ганхан, замын хажуугаар урьд үзээгүй уул ус, тосгон суурин бие биеэ халан өнгөрөх нь Жамбад сонин агаад түүний сэтгэлд нэгийг бодогдуулна.
Хаалга нь задгай нэг тасалгаанд Жамбаас гадна 5 хүн шахцалдан сууж явав. Жамбын өөдөөс харж суугаа гуч хүрсэн болов уу гэмээр нүүрэнд нь гүн үрчлээ суусан эцэнхий эр, япон янжуур байн байн татна. Түүний хуучин цэрэг хувцасны энгэрт нэгэн медаль санжигнан харагдав. Номон ханы тулалдаанд /сайн байлдсан/ хүнд японы эзэн хаан шагнал болгон хөхүүлсэн гэдгийг Жамба санав. Тэр эцэнхий хүн цээжээ дүхийлгэн нүднийхээ булангаар медалиа хялам хялам хийн гарахыг ажсан Жамбын инээд эрхгүй хүрч-
- Та Номон ханы тулалдаанд оролцож явсан юм уу гэж асуухад:
- Тийм ээ би улаан монголын түжгэрүүдтэй байлдаж явсан юм. Ширүүн тулалдаан болсондоо гэж хариулаад янжуураа асааж,
- Манай хошуунаас олон хүн Номон ханы байлдаанд явсан. Эргэж ирсэн нь бараг би юм даг гэж сайрхах байдлаар хэлэхэд Жамба өрөвдсөн дүр эсгэж,
- Зайлуул. Хайран залуус. Хичнээн аав ээс, ах дүүс, үр хүүхэд хагацал өнчрөл үзээ бол гэдэг тэр хүн шүүрс алдан
- Хэлэхүйе бэрх, нутагтаа ирээд хүмүүсийн нүүрийг харахын аргагүй байсан сан гэв. Жамба түүний янзыг үзэн,
- Таныг азаар амьд үлдсэн гэж эзэн хаанаас нь медалиар хөхүүлсэн хэрэг дээ гэж ёжтой хэлэхэд тэр хүн дурамжхан янзтай,
- Энэ чинь ялалтын шагнал шүү дээ гэж гоморхох байдалтай хариулахад Жамба дуугарсангүй. /Энэ хүний үгэнд буруу юм алга. Японы цэргүүд манай эх нутаг руу өндөлзөөд бут цохиулсныгаа, ялсан гэж Өвөрмонголчуудад ойлгуулжээ/ гэж бодов.
Замын жижгэвтэр хотод галт тэрэг зогсоход цагдаагийн албаныхан зорчигчдын бичиг сэлтийг шалгаж эхлэв. Цагдаа нар галт тэргэнд суугчдын хоёр талаас шалгаж байгаа нь сэжигтэй хүнд нуугдах бололцоо өгөхгүй гэсэн далд учиртай ажээ. Жамбын хувьд паспорт яг ёсоороо хийгдсэн боловч үнэмлэх нарийн шалгавал сэжиг төрж мэдэх байв. Бас хөх хотын цагдаагийн газар Доржийн үхсэн явдлын мөрөөр нарийн мөшгөж зоогийн газар /наргисан байдлыг мэдэж хамт байсан хүнийг эрэн хайж байгаа бол сэжиглэгдэх аюултай гэж бодоод нэгэн арга сүвэгчлэн
- Таны ялалтын медалийг үзэх үү. Мөн ч сайхан юм байна шүү дээ гээд гараа тосоход нөгөө хүн юм ч хэлсэнгүй, хурдан гэгч энгэрээсээ авч өгөхөд Жамба инээмсэглэн баярласан дүр үзүүлж түүнийг энгэртээ зүүгээд
- За ямар байна вэ? Их наран улсын эзэн хааны хайрыг шингээсэн энэ одонг ингээд зүүвэл сайхан шүү гэж хэлэх зуур хоёр цагдаа үнэмлэх бичгээ үзүүлцгээ гэв.Нөгөө эцэнхий эр бичиг баримтаа үзүүлэв. Цагдаа түүний үнэмлэх паспортыг тулган шалгаж байх зуураа Жамбыг хяламхийн ажиглаж энгэрт нь зүүсэн/ялалтын медаль/-ийг лавшруулан хараад нүдний харц нь зөөлрөх шиг болоход Жамба паспортоо гаргав. Тэр цагдаа паспортыг хайнгадуу харснаа буцаан өгөөд дараагийн тасалгаанд орлоо. Жамба медалиа эзний нь энгэрт хүндэтгэл үзүүлэн зүүв. /Энэ чинь хэрдээ хүндэтгэлтэй эд байх нь, тэгээд мань хүн зүүн яваа хэрэг, Үнэмлэх үзвэл очсон тэмдэг дарагдаагүй тул ороогдож болохоос ямар ч гэсэн мултрав гэж сэтгэл өег боллоо.

ШАРГА УУЛ

Сихара Жанчхүүгийн тагнуулын газраас БНМАУ- ын эсрэг явуулах /Шарга уул/ операцийн бэлтгэл төлөвлөгөөтэй танилцан тунгаалт хийжээ. Тэр ханан дахь газрын зургийн дэргэд очоод доёлзуулан байгаа шугамаа Ази тивийн төв хэсэгт хүргэн .
- Азийн зургийг харахын бол Сибирийн төмөр замыг хаацайлсан гадаад Монгол бидний хувьд чтратегийн ямар их ач холбогдолтой нь та нарт тодорхой харагдаж байгаа биз. Гадаад Монголыг Япон, Манжуур хоёртой нэгтгэх нь амин чухал болоод байна гэж Японы цэргийн яамны шунахай генералын нэг Итагазийн хэлснийг давтан өгүүлээд, шугамаа Жанчхүүгээс Улаанбаатар хот хүртэл тавьж
- Энэ чиглэлийн замыг гарын хуруу шиг мэдэх хэрэгтэй гэж хүн хүний царай руу юу гэж бодсныг нь таах гэсэн бололтой харах зуур янжуураа асаав.
/Шарга уул/ -ыг явуулахад голчлон оролцох тагнуулчид энэ ярианд суужээ. Гуяма босов. Тэр гартаа бичигтэй хэдэн хуудас цаас барьж түүнээс нүдээ салгалгүй хэсэг түдснээ
- Кавантуны армийн цэргийн дээд даргаас бидэнд /Шарга уул/-ыг яаралтай явуул гэлээ. Түүний үр дүнгээс чухал зүйл гарна. Бид гадаад Монголын нутгийг сэм нэвтрэн Сайншандаас дөчин км байгаа Улаан-Овоонд хүрч ажиллах болно. Үүний зорилго бол Монголын хил хамгалалт болон түүнээс гүнд буюу цэргийн анийг илрүүлэн хүч зэвсэглэл, бэхлэлтийг мэдэх, зургийг авах, утсан яриаг сонсох, цэргийн дарга юм уу, цэрэг олзолж ирэх болно. Хоёр дахь гол зүйл бол энэ хоорондхи газрыг судлан зураг үйлдэхэд бэлэн болгоно. Тагнах хугацаа долоо хоног. Урьд өгсөн зааврын дагуу хүн бүр шийдмэг ажиллах хэрэгтэй. Би биечлэн удирдана. Үүний нууц задарвал сөнөнө гэсэн хэрэг гэж дуулгаварт хүмүүстээ анхааруулав.
Тагнуулд явах гэж байгаа хүмүүс дор бүрнээ нэгийг бодож чимээгүй сууна. Тэдний ихэнх нь наран эзний амнаас гарсныг /үгүй/ гээд барахгүй, дуртай дургүй ч хийх гэж оролдохоос биш, татгалзвал энэ толгойгоо шороонд будуудна гэсэн үг. Тэртээ тэргүй энэ толгой хутганы ирэн дээр байгаа хойно, амь дүйж нэг оронцоглоод аз үзэх үү? Эсвэл хил нэвтрэв. Тийм ийм юм харав уу гээд бас нэг дөнгөхийх бодох уу? Монголын хилчнийгбарьж ир эсвэл буудаж алаад чихийг огтлох буюу юмыг авчир гэнэ. Энэ ч санадаггүйдаваа, өөрсдөө тархи хага буудуулчихгүй сэм өнгөлзөөд ирвэл дээдийн заяа яаж ламд мэнд гаръя даа гэж зүсэн зүйлийг бодолхийлэн сэтгэл зовиуртай байлаа.Бас бүтэхгүй сүйрэх байх гэж үл итгэн айсандаа уруул жимийн Гуямаг ширтэн хааяа нэг ханиан хавчганана.
Гуяма өөрийн гарын доорхи хүмүүсээ тун өөдгүй бодож басамжлах боловч түүнийгээ мэдэгдэхгүйг хичээн тэднийг /тун зүрх зоригтой, баатар эрчүүл. Ирээдүйн Монгол эх гүрний том албан тушаалтай хүндтэй хүмүүс болно/ гэдэг үгийг байн байн давтдаг зантай. Энэ удаа нилээд хянуур янзтай байх ажээ. Тэр, тагнуулд явах хүмүүсийнхээ сэтгэлийг хөдөлгөн өөрийн ухаан зарсан нэр алдраа мандуулах /Шарга уул/ ажиллагаа сайн яавал үр дүнтэй болох вэ, урьдын адил болгохгүй юмсан гэж цөхөрснөөс ийм байгаа билээ. Энэ ажиллагааг сайн явуул гэсэн шаардлага, цахилгаан өдөр бүр дээрээс ирж зовоож байв. Хэрэв бүтвэл би сум шиг цойлно доо. Тэнгэр минь мэдтүгэй гэж дотроо наминчлана.
Гуяма өөрийн сэдсэн зүйлээ олз омогтой болгохгүй бол Нарангийн том тагнуулч Сихарагийн өмнө тун буруутай болно. Тиймээс гадаад Монголын эсрэг зохиох тагнуулын ажилд явах хүмүүсийнхээ урмыг түймэр асаах мэт дүрэлзүүлэхийг хичээн, ядрал зүдрэл багатай амар хялбар болгочихно гэж үнэмшүүлэхийг хичээсэн зольхай байдал ил.
- Зүүн өмнөд Азид манай Их Наран улсын байдал сайн байна. Ази бол манай эзэнт улсын мэдэлд байх тэнгэрийн заалттай. Та нараас, Их Наран улсын тэнгэр заяат эзэн хааны төлөө амь насаа зориулах энэ үйл хэрэг бол хамтын ариун зүйл юм гэж Гуяма хэлэхэд Сихара толгойгоо дохин зөвшөөрсөн байдал үзүүлснээ
- Японы харъяат хүн ямар ч гэм хийлээ гэсэн дайчин тугынхаа дор жагсаалдаа бүх нүглээ арилгадаг юм. Манай цэрэг эзэн хааны төлөө байлдаж байна. Ингэхлээр энэ дайн бол ариун дайн болно. /Эзэн хаан мандтугай гэж хэлээд үхэж байгаа хүн, сайн ч, муу ч бай, бурхны хутгийг олдог/ гэж /Тэйкоку Симпо/ сонинд бичсэнийг цээжилснээ дуулгаварт хүмүүстээ ятган зоригжуулах гэж цэцэрхэн хэлэв.

***

Хөх тоосгоор барьсан урт дан байшингийн хонгилд хэдэн хүнийг зэрэгцүүлэн зогсоожээ. Тэд голдуу хорин таваас гучин таван насны эрчүүд агаад ногоон цэрэг цамц, савхин гутал өмсөж, суран бүс бүсэлснийг харахад Монгол улсын цэргийн байдалтай ижил, тэдний гурав нь орос винтов барьж, хоёр нь орос хийцийн дуран зүүсэн байв. Малгай нь ч монгол цэргийнхтэй адил болсон нь япон тагнуулын албаныхан зориуд ийм байдлаар бэлтгэснийх ажээ. Хэрмэн дотор гүнд уяатай морьдын гуяа ташаанд дарсан тэмдэг, тохсон эмээл цөм Монголын цэргийнхтэй адил байв. Эд, хэрэв Монгол улсын хил нэвтрээд орчихвол хэнд ч танигдахааргүйгээр даалгаврыг сайн биелүүлж олз омогтой явна гэж горидно. Харин Дорнод аймаг юм уу, Өндөрхааны цэргийн ангид нэвтрэн тагнуул хийж нэр усаа мандуулах гэсэн заавартай, өндөр шар цахар хүний зүрх бэлбэлзэх боловч амь дүйж явахгүй бол нарангуудын гарт утсан гол талаар өнгөрнө. Аз болж амьд гэлдрээд ирвэл тэнгэрийн умдаг атгах нь тэр. Ар монголын хилийн түжгэрүүдийг мэнд давна гэдэг бэрх гэж бодох зуур Монгол улсын хилийг нэвтэрч нэг удаа тагнуул хийх гэж очоод хилчдэд морио буудуулан баригдахын даваан дээр чуу чамай хилийн шугам гарч буттай хонхорт амь зулбан нуугдаж, шөнө дөл болсон хойно үхэн хатан ирснийг санаж, дааварласан хөлсөө ханцуйгаар арчин наран ноёнд мэдэгдэхгүйг хичээнэ. Винтовныхоо замгийг оролдон байгаа ов тов цоохор эр Монгол улсын хилийг хоёр ч удаа нэвтэрсэн гэж сайн үнэлэлт авч нэг морь, мөнгөн товруутай хазаарын шагнал авсан. Ганцаараа явсан бол наран ноёныг хуурчихаж дөнгөх л байсан. Одоо хэдүүл болохоор яая даа. Утасны хонхны хагархай авчирахад нэг үнэмшсэн, нэг оргодлын яриаг сэм сонссоноо хэлж хоёр дахиа аргалсан. Одооч өнгөрөв бололтой. Монголын хил дээр алагдах баригдахын аль нэг болох биз. Ер нь ингэж байснаас Монголынхонд баригдаад үнэнээ хэлэхэд арай алчихгүй байх гэж уймарна.Хоёр нүдний дуран зүүсэн намхан бор хүний цамц нь элбэгдсэн тул бумбаны салбан мэт агаад тэр , би наран эзэнд үнэтэй хүн. Монголоос оргож ирээд хэрэгтэй хичнээ хэрэгтэй зүйл хэлсэн билээ дээ. Эцэг минь 1932 онд шарын цэрэгт яваад алагдсан, лам ах, авга ах ламын хамт баригдаад сураггүй болсон. Тэдний /өсийг би чадлын хирээр авлаа/ цааш өс хонзон барагдаагүй дээ.Наран ноёд муугүй бэлдлээ. Энэ муу сайн хужгар юмнуудаас болж баригдахад хүрвэл эднийг цааш нь хаоуулчихаад өөрөө амьд үлдэж Монголын Дотоод яаманд нэр хүнд олж аргалан эзний даалгаврыг биелүүлж ирэх хоёр дахь даалгавартайг энэ амьтад ямар мэдэх биш. Миний тухай байгаа нь надад лав хэрэг болно. Монголын хилчдэд баригдсан нөгөө На миний талаар бүгдийг ярьсан биз/ Би түүнд/эх орон шиг сахйна юм алга. Амьдралдаа нэг алдсан, одоо эх орондоо хэрэгтэй юм хийгээд үхнэ. Болдог бол Өвөрмонголд хувьсгал гаргаад үзэхсэн. Чадвал энэ онцгой яамны нууц бичгийг аваад нэг шөнө очвол яах бол арай бага тус юм уу, эдний явуулсан баахан тагнуулчдыг нутагтаа орохоор бүгдийг учрыг нь олчихоод байхвад намайг оргосон буруугаас уучлах/ болов уу гэснийг лав Дотоод Яамныханд хэлсэн. Ингэхлээр арга ядарвал Нарангийн хоёр дахь аргыг хэрэглээд үзэхэд лав л амьд үлдэнэ./ гэж бодон сэтгэлээ амраахыг хичээнэ. Гуяма /Эднийг дэргэд нь нүдээрээ харж байхгүй бол ийм юм үзэв, харав гэж худал хэлээд дөнгөчихдөг амьтад даа. Би Монголын хилийг өөрөө нэвтэрвэл яах бол. Монголын хилийнхэн далдаас сэм харж байгаад хавхдаж мэднэ. Танака энд онцгой яамны дарга байхдаа худал үнэн юмаар доргиосоор байгаад тушаал ахисан, тэгээд Монгол улсын эсрэг тагнуул явуулдаг хүндтэй том хүнд тооцогдоод байгаа юм чинь\. Тийм аз заяа надад ирэхийн хэн байг гэх вэ? Юу ч гэсн аз туршууд үзнэ дээ. гэж өөрийгөө зориг оруулан урмаар хөгжөөх гэж оролдов. Гуяма явах хүн бүрийг нягтлан харснаа
- За бэлтгэл сайн байна. Та нар нэг биш удаа сургууль хийсэн болохоор Наран их гүрний далгаврыг биелүүлэх бүрэн их боломж бий, наашаа ирцгээ гээд тусгай өрөө рүү дагуулан орлоо. Янз бүрийн архи дарс, чихэр боов, тамхи чүдэнзнээс авахуулаад мундахгүй зүйлийг дөрвөлжин зассан ширээн дээр өржээ. Гуяма нөхөд өөд харан
- Та бүхнийг суухыг уръя. Бид эзэн хааны төлөө, бүх Монгол туургатныг нэгтгэх гавъяат ажил үйлсэд бага боловч тус болохын тулд мордох гэж байгаа болохоор алсын зам сайн сайхан болтугай.гэж ерөөн бэлэгдэх гэж өчүүхэн цайдлага хийж буй юм гээд хундагатай архиа өргөж,
- Бидний бодсон юм бүхэн эзэн тэнгэрийн заалт ёсоор бүттүгэй гэхэд бусад нь Жа! Тэр ерөөл бат орших болтугай гээд мэхэсхийн хундагатай архиа хөнтөрнө.
Гуямагийн энэ цайллага хийж буйн далд учир бол тэдний амыг халаан сэтгэл зүйн судалгаа явуулах гэсэн хэрэг байжээ. Тэр эргэцүүлэн бодно. Ажиглан бодно. Нүүрэн дээр нь бичээстэй биш яаж мэдэх билээ.
дэлгэрэнгvйгээр цааш унших...

О.Цогт-Очир "Од ярьж байна"

(үргэлжлэл-6)

ЖАНЧХҮҮД

Жанчхүү бол давааны өвөр хонхор газар байгуу- лагдсан эртний хот, Япон, 1935 онд зэвсгийн хүчээр эзэмшсэн ядуу зүдүү амьдралтай газрын нэг. Японы цэргийн ерөнхий штабын тушаал заавраар юм бүхэн үлгэн салган хөдөлж, Өвөрмонголын өөртөө засах засгийн ордны ноёд түшмэд гар нь хүлээстэй мэт. Нарангийн гар зангасан зүг ханарч, амнаас гарсан үг бүрд сөхрөн бэмбэлзэж эрх мэдэлгүй байгаа нь гадна дотнын хэний ч нүдэнд өртөнө. Хотын зүүн өмнө Цинхэ голын хажууханд Цу-Тун гэдэг гудамжны хэдэн давхар байшингуудад японы онцгой яам байрлана. Түүний арханд хотын захиргааны цагдан сэргийлэх байх ажээ. Онцгой яамныхан ба шапиндуй /харгис цагдаа нар/ наана л явна, хүн бүхний зүрхийг жадаар хатгах мэт цочооно. Тэнд, Жанчхүү хотоос зүүн тийш уулын араар харагдах олон улаан тоосгон байшин нь японы цэргийн хуаран ажээ.
Жамба, энэ орчимд ямар хөл хөдөлгөөнтэй байгааг нэгд нэгэнгүй мэднэ. Жанчхүүгийн төмөр замын их буудалд Жамба бараг өдөр болгон очиж /ажилладаг/ болохоор хөх хот, Бээжин рүү ямар ачаа ирж, очиж буйг андахгүй. Жамба, энд ирсээр зургаан сар хиртэй болсон тул овоо дасчээ.Жанчхүү хотын зээлийн гуламжны намхан байшин нь гаднаас харахад жирийн ядуу хүний сууц юм. Байшингийн буланийн хөх тоосго өлийсөн нь гэрч. Олон удсан Жамба эзгэнсээр удаагүй ч гэсэн тавилгыг зах зээлээс худалдан авч янзалжээ.
Байшингийн доторх зүйлд гойд юм алга.Эхнэргүй эр хүний амьдрал ямар байдгийг харуулна. /Энэ байшинг нэг худалдаачин хятад хүнээс авч суугаад удаагүй байгаа. Хааяа улс амьтанд таарсан жаал зугаа өр авлага/ авахаар хот хөдөө явах завсар хоёр удаа цойжийг онгойлгож хүн орсон нь мэдэгдэв. Ер нь хэнтэй юу ярих, ямар байдлаар аж төрж, ааль араншин гаргахаа нарийн бодож түүнд өөрийн бие сэтгэлийг зориулан нэг ёсондоо /жүжигчний/ ройлд тоглож байгаа маань багадаад байна гэж үү.Улам л сайн /жүжиглэх хэрэгтэй болж байх шив. Харь нутгийн өөр янзын хэл аялгуу чихэнд хоногшихгүй хүнийрхэх, өөрөө харийн хэлээр ярьж хэвшихгүй болгоомжлох хоёр нэг ёсондоо сүрхий даваа байв./Ам алдвал барьж болохгүй/ аялгуу ондоо үг зөрвөл нэг мөсөн алдав гэсэн хэрэг. Тун болгоомжтой байх нь зөв. Японы нууц тагнуулын ул шагайгчид саявтраас намайг мөшгөдөг боллоо. Өө сэв эрж, өдөөн хатгах гэж оролдлоо. / Халхын тагнуул танай энд ирсэн байна. Баруунаас морьтой хүн ирээд явж, та түүнийг мэд вүү? / гэж онцгой яамны үнэнч зарч шагайн асуусан.
Энэ харь газар надад учирч буй юм бүхнийг сайн ажиж бодож ухаараад зөв шийдэх нь чухал юм байна аа гэж бодон тамхиныхаа үнсийг няслаад, /дахин мандах Монголын чимээ/ сонины нэг дугаарыг авч /зүүн өмнөд Азийн дайн ялалт байгуулав. Их Наран улс тэнгэрийн ивээл, заалтаар Ази тивийн үй олон ард олныг амгалан болгон нэгтгэх болно/ гэснийг уншаад инээд нь хүрэв. /Шарга уул/ гэгч сүртэй нэр өгсөн тагнах ажиллагааг бэлтгэж байгаа болон түүнд оролцох хэдэн хүнийг /Мөнгөн товч/ овоо мэдсэн байсан нь тун сайн болов. Ямар ч гэсэн хэзээ манай хилийн зүг хөдлөхийг мэдээд /Ээж/-д хэл хүргэчихвэл тэд хаашаа зайлах вэ. Хурандаагийн сонорт нэг хүрэхээр бүх хэрэг бүтэх тэр,
Далай Цоржийн элсэн талд цэргийн том хээрийн сургууль хийх гэж байгааг /ээж/-д мэдээлсний дараа ээжийн холбоо барилтаар цэргийн нууц олзлох цоо шинэ даалгавар авав.Үүнийг яаж биелүүлэх вэ гэж бодож суутал хэрэмний хаалга торхийн хэдэн хүн орж ирэв. Цонхоор ажвал, Шапиндуй гэгч хотын цагдаа, хоёр үл таних хүний хамт байв. Дүрэмт хувцастай цагдааг даган яваа нь тагнуулын токуму /японы тагнуулын онцгой ажилтан/ шиншилж явааг гэрчилнэ. Хаалга тогшив.
- Ор ор! гэхэд цагдаа түрүүлэн орж ирээд
- Эрхэм таны амрыг эрье гэж ёсорхуу мэндлээд
- Хотын хэрэг эрхлэн цагдан сэргийлэхээс явна. Та хэдүүлээ суудаг вэ? гэж асуув.
- Би ганцаараа
- Паспортоо үзүүлнэ үү?
- Болно, болно гээд дэрэн доороосоо хатуу цагаан цаастай паспортоо авч өгөв.
Цагдаа паспортын зургийг ажна.
- Та саяхан сунгуулсан юм уу?
- Тийм ээ
- Түрүүчийн шалгалтаар та гэртээ байгаагүй алч яваа юу?
- Би Бадгарын хийд орж арав гаруй хоноод ирлээ. Миний ах Пүрэв тэндэхийн жасын нярав юм гэхийг сонссон цагдаа давхар шалгах юмтай болов гэж олзуурхав.
- Та ямар үндэстэн бэ?
- Цахар
- Аа цахар гэнээ. Таныг халх л гэж бодов гээд цаанаа л нэг ёозгүй хэлэхийг мэдсэн Жамба
- Аргагүй шүү дээ эцэг маань цахар, эх минь дариганга юм чинь, таны хэлдэг зөв. Намайг , танилууд саармаг хэлтэй хэмээн шоолж тохуурхах санаатай байдаг гэж хэнэггүй өгүүлэв. Цагдаа үнэмшсэн боловч цаад хоёр нь юу л бол гэсэн байртай байшинийн доторхи зүйлийг гярхай ажихыг Жамба мэдээд
- Би ч залуугаасаа энд тэнд тэнэж амь зуух гэсээр яваад авгай хүүхэн ч аваагүй байгаа хүн дээ. Уг нь сэтгэлээс гардаггүй нэг аятайхан хонгор бий. За тэр ч яахав. Эрхмүүд ажил ихтэй ч гэсэн манайд жаахан саатан хайрла гээд нахман мэлхий ширээ рүү гар занган, хананы хажуу дахь шургуулганаас хар архи гарган тэдний хариу хэлэхийг хүлээлгүй шаазан хундаганд хундагалан тус бүрд нь хүндэтгэл үзүүлэн барихад тэд төдий л дургүй бус тул
- Эрхэм хүмүүсийн ажил үйлс чинь бүтэмжтэй, алдар нэр төгс байхын төлөө гэхэд тэд толгой дохин хөнтөрч орхив. Дахин нэг хундаглахад тэд татгалзсангүй.
- Би танай ахмадыг таньдаг дотно байв шүү гэхэд цагдаа
- Аа тийм үү? Мураг уу?
Тэгэлгүй яахав. Тэр чинь манайд хааяа ирж бид хоёр наргидаг байсан юм. Найзархаг хүн юм шүү дээ. Осака хотод очоод надад эзэн хааны төрсөн өдрөөр баяр хүргэсэн байна лээ гээд цахилгааныг хальт харуулан дэрэн дээрээ ил тавихад Осаза хот Мурагаас Жанчхүү Жамбад, гэсэн үг тод харагдана. Цагдаа нар анх орж ирснээсээ зөөлөрч ийш тийш нүд хужирлаад байхаа ч болив. Алтан соёотой шар хүнийг судлаасаа босох гэхэд ахин архи хундагалж
- Гурван хундага тогтоох ёс байдаг хойно, өчүүхэн миний мэт айлд саатсанд би сэтгэл таатай байна. Та нарын аз жаргалын төлөө гэхэд хундагатай архиа тогтоон, босоцгоов. Цагдаа, үүд рүү алхсанаа эргэн харж
- Ингэж найр тавьсанд чинь гялайлаа. Та тавтай амраарай. Таны ая тухыг алдуулсанд уучлаарай гэхэд
- Зүгээр яалаа гэж тух алдах вэ? Харин ахмадыг явснаас хойш та мэт хүмүүс манайд ингэж морилоогүй удсан болохоор эрхэм та бүхэн ирсэн нь тун таатай байна гэв.
- Тэд мэхийн Жамба руу инээсхийн талархал үзүүлэн гарцгаав.
Жамба, хэрэмнээс үдэж гаргасангүй. Гтэл тэд хэрмэн дотуур ийш тийш явах нь учиртай санагдав. Нэг нь жижиг цүнхтэй юм гартаа барьж явсан тул хэрэмний буланд нуусан станцыг эрээд олчих вий гэж эмээн сэм ажив. Тэр, гараасаа нарийвтар зүйл сунган газар хатгаж явахыг цонхны бүдэг гэрэлд харсан Жамөа, хэрэв хэрэмний баруун булан руу зүглэвэл гарч очъё, яах нь вэ гэж бодон азнаснаа тэднийг явахгүй эргэлдээд байхаар байшингаас гэнэт гарав. Харин нөгөө гурав юу ч болоогүй юм шиг хэрэмнээс гараад явчихав.
Ийм шалгалт дахин хийвэл станц илэрнэ. Маргааш хотоос гадагш аваачиж байрлуулъя гэж Жамба шийдэв. Жамба хаалгаа түгжин /эднийг ингэж л аргалахгүй бол нэгжиж ч мэдэх улч. Лав л хэд хоног хойноос харахгүй байх. Миний хэлснийг сонссон болохоор Бадгарын хийд рүү, бас Осака хот тийш ч шалгах гэнэ. Тэгвэл надад бүр сайн, гарцаагүй үнэмшигдэх юм чинь яахав. Би цаг хожно. Хардлага эхлэсэн явдал зүүн хэрэмний данжаадаас болсон юм. Тэр, намайг нэг л сонирхоод байсан, цагдаагийн нууц зарцын хувьд хов хүргэсэн хэрэг. /Мөнгөн товч/ юмаа бүтээчихвэл би эндэс яаралтай зайлах хэрэгтэй боллоо. Юм бүхнээ сайн амжуулахын тулд тун сайн бэлтгэе. Өчүүхэн гэнэ алдаа онцгой яамны босгонд бүдэрч эх орныхоо өмнө гэмтэн болно. Байшинг худалдан авахаар тохирсон хятад хүн, гурав хоногийн дараа ирнэ. Би түүнтэй бараг зөрөөд хөдөлчих нь зөв. Радио станцаараа сүүлчийн нэвтрүүлэгээ хээрээс хийгээд цааш завсар хот хүрч тэндээсээ зам сонгоно. Уналга бүтэх болсон тул саатахгүй биз.
Хэрэв намайг харуулдаж эхэлбэл түвэг гарна. Гэлээ ч /ээж/-ийн даалгаврыг бүрэн биелүүлж л буцна. Сүвэгчилсэн юм хэд бий, бүтэх ёстой хэмээн эх орноо гэх ганцхан бодол Жамбын сэтгэлд хадаатай ажээ.
дэлгэрэнгvйгээр цааш унших...

О.Цогт-Очир "Од ярьж байна"

(үргэлжлэл-7)

ОТОЛТ

Монголын хилийг нэвтрэн тагнуул хийх хүмүүст эцсийн даалгавраа өгч, Гуяма тун ихэмсэг байгаа нь өмнөх хүмүүсийн сэтгэлд өгсөн даалгавар яав ч биелэн амьд мэнд буцаж ирэх юм гэсэн, итгэл төрүүлэх ов байв. Гуяма хил орчмын газрыг өнгөөр ялган зурсан зургийг зааж энэ өндөрлөг бол Монголын хилийн заставаас хорин км-т орших тул аюул бага аа. Та нарын дөрөө амгайг янзалсан тул дуу чимээ гарахгүй. Морины хөлийн чимээ хорин таван метр газар, салхи дундын хурдтай байхад сонсогддохгүй. Шивнэсэн яриа арван метр зайд үл ялих мэдэгддэг. Салхи 5-6 м хурдтай үед та нарын дуу 140 метрээс мэдэгдэнэ. Энэ явах хугацаанд салхины хэмжээ онц өөрчлөгдөхгүй гэдгийг бид тооцолсон юм. Сэтгэл зоволтгүй, гэвч болгоомжил. Бүх зүйл өөрсдөөс чинь шалтгаална. Би араас чинь хянаж байна. Холбоог сайн барьж байна. Та нарын хийсэн ажлын амжилт бүр их наран улсад үнэнчийн гэрч мөн учир сайн сайхан учрал та нарыг угтана гэдгийг дахин хэлье гээд жоотгонон инээмсэглэж тун боловсон дүртэй ёсорхог харагдана.
Японыхон Өвөрмонголын нутгийн хойт захаар цаг уурын мэдээлэх салбаруудыг энд тэндгүй байгуулсан нь далд учиртай. Далай дахь хэсэгхэн арлын их наран улсын /соён гийгүүлэгч/ гэж өөрсдийгөө нэрлэдэг иргэд эндэхийн хуурайлаг цаг агаарт ядаж хувцасаа тааруулан хөлдчихгүй дасахад хэрэг болно гэж бодохын хамт зүүн өмнөд Азийн дайнд ялалт хийгээд дараа нь гадаад монгол руу довтлон цааш оросыг байлдан эзлэхэд ашиглах гэсэн ажээ. Үүнийг нуух гэж /өвөрмонголд туслаж цаг агаарын станц байгуулж байна/ гэж сүртэй ярьцгаах авч хэдхэн том хотын радиогоор зарлах төдийгээс үл хэтрэнэ. Өвөрмонгол дахь цаг агаарын мэдээнүүд нь БНМАУ-ын цаг уурыг судлахад хэрэгтэй болохоор эд ингэж хүч хөрөнгө гаргадыг мэдэх хүн тун цөөн. Үүнийг онцгой яамныхан тун олзуурхан, бие биеээсээ гайхуулах нэг арга болно.

***

Сүмийн гол дуганаас зүүхэн тээх тахир гудамжны эхэнд шавар хэрмэн дэх хөх тоосгон навтгар байшинд Гуяма хүрэн будагтай модон ширээний ард аль нэгийг сэтгэн гөлөрч сууснаа гартаа цаас барин орж ирсэн бахим биетэй бүрзгэр үстэй япон холбоочин залуугийн бичгийг авч шуналтай гүйлгэн уншаад нүүрэнд нь инээмсэглэл тодрон арзгардуу жижиг шүдээ ярзайлаган холбоочин өөд харж,
- Сайн байна ажлын эхлэл овоо. Манай хэд яггүй бэлтгэл хийсний ачаар монголын хил давчихлаа. Одоо учир бий гээд үзгээ чөөчигнүүлэн байж ширээн дээрх цаасанд хэдэн үг бичээд хурандаа явуул гэж холбоочинд өгөв.
Хаалга тогшиж зөвшөөрөл аваад Баатар орж ирэв.Гуямагийн царай урьдынхаа хөгжилтэй харагдана. Гуяма баярласан янзтай.
- Манайхан монголын хилийг хэвтрээд гялалзлаа шүү гэж бардамхан хэлэхийг сонссон Баатарт тун эвгүй санагдав ч царайгаа төв болон юу ч мэдэхгүйг хичээн баярлангуй дүрээр:
- Ээ яасан сайн юм бэ? Монголын хилийг нэг нэвтэрсэн болохоор дажгүй биз гэхэд
- Одоо яана л гээч, хийх юмаа хийчихээд нэг л шөнө эргээд ухасхийвэл болох нь тэр хэмээн Гуяма соохгор өгүүлэв. Баатар /би цаг алдаагүй мэдэгдсэн. Яагаад хил дээр бариад аваагүй юм бол эсвэл дотогш оруулаад учрыг нь олох гэсэн юм болов уу, Гуяма их л сагаж байна. Хэрэг болбол чамайг ч уургалан авчихад амархан бий. Хил рүү шиншлээд нэг ойртоход цаад руу түлхчих юмсан. Үүнийг аваачвал нилээд ют яриулж болох байх/ гэж бодно.
Гуяма /Шарга уул/ маань амжилттай болбол би Сихарагийн басамжлалд нэг сайн хариу өгч мадлана. Чухам яаж мадлах бэ гэж янз янзаар бодох зуураа, энэ Баатар өнгөн дээрээ наран улс гэх болов ч цаанаа ямар бодолтой бол доо. Наран бидэнд дотроо дуртай хүн энд ховор. Өвөрлөгч хүний сэтгэл санааг хууран эзэмдэнэ гэдэг хэцүү юм. Бидний ухуулж хэлэх ятгалага маань мундахгүй байна. Гэхэд энэ муусайн өвөрмонголчууд үнэмшиж байгаа шинж алга. Манай даалгаварт амьтад тал тал руу шогших л юм. Базаалтай зүйл сонсоод ирж чадахгүй байна гэж бодох сацуу хил давсан /Шарга уул/ ийн хэд сэтгэлээс нь гарахгүй зовооно.
Хоёр дахь мэдээг холбоочин авчрав. /Сааталгүй ирэв. Ажил эхлэв/ гэснийг хальт мульт харуут тэр, дуу алдах шахан өндөсхийн босож бүх зүйл миний бодсоноор болжээ. Одоо дараачийнхдаа орно гэхэд Баатар бүр гайхав. /Тэд очих газраа очоогүй баригдсан байх ёстой. Өнөө шөнө сайн морьтой ухасхийхэд нэг л учир бий дээ. Эх нутгийнхаа шороон дээр хөлөө тавиад цэнгэг агаарыг нь цээж дүүргээд ирэх юм сан. Эндээс тун ойрхон байна/ гэж бодсноо, /цаг нь одоо болоогүй ээ/ гэж Чойжилийн хэлсэн нь санагдаж /ямар ч заавар авалгүй дураар ажиллавал алдаа гарч муу юм болно. Тэд баригдчихвал энэ муу Гуяма ийм маасгар байхгүй/ хэмээн санаж түүний нүүр өөд харахад Гуяма инээд алдан
- Баатар аа! чи энэ зургийг үз гээд ширээн дээр дэлгэсэн газрын зураг руу зааж
- Эд маань, энд хүрчихээд байгаа хэрэг шүү. Овоо гайхалууд юм энэ бол Өндөрхааны төв энд монголын цэргийн ангиуд бий. үүний хүч зэвсэглэлийг сайн мэдэх хэрэг байгаа юм. Бидний, төлөвлөгөө энэ их зам дагуу юм хэмээн Жанчхүүгээс Улаанбаатар хот хүртэлх жингийн хуучин замыг тэмдэглэсний дагуу харандаагаа бөмбөрүүлж
- Энэ зам бол арай чиг, дөт. Бид газар орны байдлыг овоо судалж мэдсэн тул найдвар байгаа. . гээд Баатар луу харснаа
- Чамд найдвар их бий. Эзэн хаан болж ч болно. Наран улсын ач ивээлээр эрдэмд боловсрон сурч юмны учир мэдэж нүд нээсэн хүн. Манай наран улс та нарт л найдвар тавьдаг. Ийм үг чамд хэлэх завшаан надад олдсонд би таатай байна. Ингэж л манай дээд дарга нар надад хэлсэн гэх нь цаанаа доогтой, тэгээд яах бол гэж янз үзсэн байдал ил байгааг мэдсэн Баатарын дотор арзасхийн эгдүүцэл төрөв. Гэвч Баатар биеэ барьж
- Баярлалаа. Ноён Гуямаа, миний ингэж наран эзэнтэй сэтгэл хүсэл нийлэн бие зэрэгцэн нууц албаны чухал хэрэг хүүрнэн байгаа маань та бүхний л ач шүү дээ. Би таны тухай юу гэхийг биелүүлэхэд бие сэтгэлээ өгөх дээдсийн тушаал заалттай юм болохоор та бүхнийг дээдлэн хүндэтгэж ажиллах учиртай билээ гэхийг Гуяма сонсоод сэтгэлд нь таарав бололтой толгогоо үл мэдэг мэхийн дохисхийлгэж
- Таныг ч бас хүндэтгэх ёстой. Наран улс бол танай мэт ийм улс гүрний төлөө л чин сэтгэлийн сайн санаа тавьж байгаа болохоос биш амиа бодсон өчүүхэн ч муу зүйл хийхгүй гэж мөчөөгөө өгөхгүй санаатай хариулав.

***

Дайсны /Шарга уул/-ын сөрөг авах /Отолт/-ыг явуулах бэлтгэлийг хангасан тул үйл ажиллагаа төлөвлөсөн дагуу эхэлжээ. Уулын бэл дэх хонхорт нууцгай барьсан хоёр жижиг ногоон майхны баруун талынхад хэлтсийн дарга хурандаа Дугаржав, холбоочин дэслэгч намхан бол залуугийн хамт байх ажээ.
Холбоочин ээлжийн харилцааг /Од/-той барихаар чагнуураа чихэндээ хийж долгиолон ирэх мэдээг саадгүй хүлээж авахад бэлтгэнэ. Хурандаа /Од/-оос ямар мэдээ ирэхийг тэсж ядан хүлээж, түүний тухай сэтгэлдээ төсөөлөн элдвийг эрэгцүүлнэ. /Од/-ын саяын мэдээнд, Жанчхүүгийн японы онцгой яамныхан удаан хугацаанд сургасан долоон тагнуулчныг урьдаас судалж сонгосон газраар цувруулан монгол улсын хилийг нэвтрүүлэх гэж хилийн ойр орших жижиг сүм дээр тун нууц очуулсныг дурдсан тул ...-р хэлтсийнхэн тэднийг барих ажиллагаа отолтыг явуулах ажлыг хурандаа хилийн ойр байрлаж, газар дээр удирдахаар ирээд байгаа нь энэ билээ.
Хилийн ...- отрядаас биечлэн туслах хоёр групп томилон түүний дотор хэд хэдэн чекист ажилтнууд оролцжээ. Манай авагдсан мэдээнээс, дайсан гурав хоногийн дотор хил даван ирж болзошгүй гэсэн дохио байсан учир хилийн группынхэн гурав хэсэг газрыг хүчлэн хянах ажилдаа орсон байв. Дээд командлалын өгсөн заавраар бол хилийн чанадаас илгээсэн дайсны тагнуулчдыг юуны өмнө илрүүлэн, хүн хүчийг тогтоон мэдэж, тэдний чиглэж ирсэн газраар нь манай хилийн дотор саадгүй оруулж огт сэжиг авахуулахгүйгээр ямар үйлдэл явуулахыг тагна мөшгиж, буцах замыг боон, үйл ажиллагааны тухай хурандаад цаг тухай бүр мэдээлж удирдлага авах ёстой ажээ.
Отолтын эцсийн зорилго бол дайсны тагнуулууд, өөрийн хийх гэсэн зүйлээ эхлэн явуулж байгаа үед нь баривчлах явдал байв. Тэдгээр хил зөрчигчид, гурваас тав хоногийн хугацаагаар манай нутгийн гүнд байрлаж, тагнуул хийх, манайхаас цэргийн хүнийг барьж аваачих эс чадвал дайралдсан хүнийг барьж байцаан цэргийн ангийн байрлалын тухай мэдээ авч дор нь алаад Гуямад итгүүлэх тэмдэг болгон тэр хүний чих юм уу хамрыг огтлон аваачиж гэрч нотолгоо болгох учиртай байжээ.
/Од/-ын мэдээ, 1944 оны есдүгээр сарын 15-нд долоон хүн Цагаан хадны сүм рүү явав. Цөм винтовоор зэвсэглэсэн дивизийн байрлалд нэвтрэн хүн авчрах гол үүрэгтэй. Гуяматай /мөнгө товч/ хамт явсан, хилийн орчим очих болно гэснийг хурндаа үзээд маргааш /гийчин/ ирнэ. Үүргээ соргог биелүүл гэж группүүдэд мэдэгд! гэж холбоочинд тушаав. Хурандаа бүх зүйл төлөвлөсөн дагуу явагдана. Харин дивизээс наана ажиллах нууц группэд нэмэгдэл үүрэг өгье. Хил нэвтрэгчдээс зарим нь үлдэж сэм манайхныг мэдвэл байдлыг өөр болгож түвэг удна.
Гуяма хил нэвтрүүлсэн долоогийнхоо хойноос сүүл дагуулахыг хэн байг гэх вэ? гэж бодохын завсар сэтгэл нь зовж буй нэг зүйлийг олон дахин эргэцүүлнэ. Юу гэвэл, дайсны тагнуулыг гэнэдүүлэн хоромхон зуур барихгүй бол биеэ хорлох эсвэл манайханд хохирол учруулах аюултай. Чулуун маань төв сургууль төгсөж ирээд удаагүй ч, зоригтой шаламгай залуу даа. Харин зориг нь дэндээд тэдэнтэй уулзахдаа зэвүү нь хүрвэл гранатаа шууд л дэлбэлчихэж сүйд болохгүй байгаа. Залуу ажилтанд ганц дутагдах зүйл нь сэтгэл санааны хатуужил тэсвэр дутаж хурдлаад огцом шийдчих гээд байдаг нь ажлын эцсийн үр дүнд гоомой юм харагдахад хүргэдэг талтай.
Дайсан цэргийн залуу офицерийг гэнэт уулзуут шүлсээ залгин урхидах гэх байх. Тэр үед айлган гар хөдөлгөлгүй суулгаж авах нь чухал. Энэ үед групп тал талаас амжиж очих биз. Гэвч үүнд цаг хугацаа шаардана. Чулуун маань хэр байхаас гарз үзэхгүй дийлнэ. Залуу ч гэсэн тэвдэхгүй байх. Тэгэхлээр уужуухан аргалж болох вий хэмээн залуу ажилтандаа итгэл дүүрэн байв.

***

Есдүгээр сарын 17-ны орой 11 цагт хоёр дахь группээс /гурван морьтой хүн хилийн . . . тоот өндөрлөгийн баруун сугаар дотогш нэвтрэв гэсэн мэдээ авсны дараа /Шөнийн 00 цагт хилийн .. . тоот өндөрлөгийн зүүн урд дэрс бүхий хонхорт хэдэн морьтой хүн нэг цаг хэртэй бүгж байгаад хил дотогш хөдлөв/ гэсэн нэгдэх группийн мэдээг үзсэн хурандаа Дугаржав, ахмад Дондогийг орж ирүүт
- /Од/-ын мэдээ төгөлдөр боллоо. Угтах группийнхэн дайчин ажиллагаа хэрэгтэй. Дайсны талаас хил нэвтрэгчид долоо наймуул гэдэг ортой.Эд тусгайдаа явж тагнуул хийх үү. Нэг газарт нийлэх нь үү гэдгийг сайн тагнан мэдэх нь чухал. Ард нь холбоо баригчид далд дагаж байгаа эсэхийг хурдан шалгуул. Бага дэслэгч Чулууныг ирүүл. Явах хүмүүсээ бэлэн байлга! гэж тушаав.
Бага дэслэгч Чулууныг ирэхэд, Дугаржав дэргэдээ суулгаад
- Нөхөр бага дэслэгч явахад бэлэн үү? Сэтгэл санааны хатуужил гэдэг бол манай энэ нууц чухал ажлын амжилтыг шийдэх зүйл шүү гэхэд,
- Бэлээн! Нөхөр хурандаа. Би таны анхааруулсныг ойлгов. Биелүүлнэ гэж Чулуун зоримог хариулав.
- Зүйтэй. Дайсныг буулгаж авах гэтэл чам руу нэг нь буудах гэвэл чи яах вэ? гэж хурандаа асуувал
- Өрсөнө гэж эрс хэлэхийг сонсоод хурандаа сэтгэл ханамжтай
- Тэгж л таарна. Тиймээс бэлэн самбаатай байвал дайсан өөрийн эрхгүй чиний тэр зориг сүр хүчинд дарагдах болно. Сүх жанжин гамингуудыг яаж ганцаараа буулгасан билээ гэж сургамжлан өгүүлэв.
- Хилийн хоёр дахь группээс мэдээ ирэв гээд холбоочны өгсөн мэдээг хурандаа үзээд
- Дайсны хил нэвтэрсэн хоёр хэсэг, хоорондоо долоон км зайтай байснаа ойртжээ. Тэднээс хоёр хүн шөнө явж дивизэд таван км ойр очиж агтны байранд нуугдах гэхэд нь эсэргүүцэл үзүүлэх зав өгөлгүй баривчилсан нь сайн. Үлдсэн нь нэг хоногоос илүү байх учиргүй болов гээд дэргэдээ сууж байсан Дондогт
- Одоо явцгаая. Морьдоо авчир! Зохих тэмдэгт байруудыг сэм эзэлж Чулууныг явуулах болно гэв.
***
Намрын хонгор салхи сэржигнэн үлээж, говь тал газрын өвчний толгойг ганхуулах аясаар өвс шар! шур! хийснэ. Том жижиг сэрэвгэр хүрэн хамхуул сархины аяс даган нэвсэг нэвсэг хийн өнгөрөхөд хонхорт тушсан морьд чихээ сортолзуулан дороо эргэлдэнэ. Хурандаа морьдоос гурван зуун метрийн зайтай орших хадтай толгойд байрлаж дуран авайгаар тал тал руугаа хяналт хийнэ. Энэ хяналтын байр, хил зөрчигдөөс хоёрхон км зайтай тул тэдний байдлыг бүрэн харах боломжтой байв.

***

- Хүүе! хүүе! хөтөлгөө морьтой хүн гараад ирэв. Үүнийг амдацгаая гэж хил зөрчигчийг яаруу хэлэхэд бусад нь
- Тийм байна. Цэргийн хүн, тэгэх тусмаа дарга гээч хэмээн ам амандаа олзуурхан
- Одоо тал талаас нь амдан баръя гэж нэгнийгээ хэлүүт нөгөө нь
- Яг биднийг чиглээд ирлээ.Юу ч гэсэн хоорондуураа гаргах байдлаар отож зэрэг дайръя. Хэрэв биднийг буудвал морийг буудаад явган болгочих юм шүү гэв.
Шууд дайрч болохгүй, буудалцаад түүнээс ганц ч үг дуулахгүй алдчихвал ашиггүй. Би явган өмнөөс нь тосож очьё. Мориноосоо ойчоод хөдөө үхэн хатан явна гээд цангаж ойчих гэсэн байдал үзүүлье. Тэгэхэд тэр бууж намайг босгон аваачих гэх байх гэж нэг нь хэлбэл,
Ахлагч шар царайт:
- Цаг алдсан дэмий юм яриад яах вэ? Сэжиг авчихгүй юу. Ямар тэнэг эд вэ? Олон үг хэрэггүй гээд ийш, тийш гар зангахад бусад гурав нь заасан чигт армаг тармаг чулуу дамжин гүйж байраа эзлэн нугдайв.

***

Чулуун тэдний байгаа газрыг мэдэх учир тал тал руугаа бөгтийн гүйхийг ажин /намайг барих гэж сүйд бол байгаа нь ил байна. Морийг минь буудаж явгалах гэж байгаа нь ил байна. Хэрэв тэгэхгүй цөмөөрөө над руу шаваад ирвэл аргы нь олж болно доо/ гэж бодон ямар ч сэжиг аваагүй мэт ергүүлэн явснаа хил зөрчигчдөд ойртохын хамт мориныхоо амыг татан/ сэрсэр жавар салхи салхилаад байна хөө. Цэн цэнгийн хур бороо тусаад байна хөө/ хэмээн эрдүүн цээл хоолойгоор аялан товцог дээр гарах янзтай аяар алхуулав. Чулуун юунаас ч айхгүй зоримог зантай. /Яахав ингэчих, тэгчих / гээд тулгамдсан асуудалд тун эв дүйг олчихдог ухаалаг, самбаатай залуу. Хил зөрчсөн тагнуулуудыг баримчлахад хоёр янзын арга хэрэглэх ёстой байв. Нэг нь гранат дэслэхээр айлган үг дуугүй буулгах, эсвэл тэдэнд баригдсан дүр үзүүлэн /та нарыг манайхан бүслээд байна. Одоо бууж өг! Эргэн тойрноо харцгаа хэмээн манай группүүдийн довтлон очих цагийг хүлээх байсан ажээ. Аль арга хэрэглэх нь хил зөрчигчид, Чулууныг яаж барих вэ гэхээс болох байв.
- Зогс! Зогсохгүй бол буудлаа шүү. Аминдаа хайргүй бол хөдлөөрэй гэлцэн омогтой дуугаран винтов барьцгаасан /дөрвөд цэрэг/ босож нэг нь Чулууны морийг цулбуурдан,
- Гараа өргө! Мориноосооо буу гэж омогдов.
- Та нар чинь галзуурч байна уу. Юу болов. Би дивизийн жагсаал ангийн дарга Довдон байна. Танихгүй байна уу? гэж Чулууныг учирлангуй байдлаар өгүүлэхэд
- Юуны чинь жагсаал анги, үг дуугүй буу. Чиний муусайн цэрэг чинь бид биш. Их наран улсын идэрчүүд гэхийг дуулуут
- Та нар бүслэгдээд байгаа, харцгаа! Энэ гранат эсэргүүцвэл дор чинь дуусгана гээд халаасан дахь гранатаа гарган дэлбэлэх дүр үзүүлтэл, \
- Болъё Болъё Амь. . .амь . . авар гэхэд хөндий зогсож байсан навтгар хар хүн гар буу гаргах нь нүдний буланд тусуут Чулуун, бэлэн байлгасан буугаа гаргав. Арай хожимджээ. Буу тас хийн хээрийн нам нүмийг цочоов. Чулууны эгэм шархдав. Чулуун гохоо дарав. Тэр дайсан өнхрөв. Хурандаа баруун талаас нь, хоёр дахь группийнхэн зүүнээс нь морины хурдаар давхин ирэхэд бага дэслэгчийн гарт гранат, нөгөө гарт нь буу бариастай ухаан алдахын даваан дээр ганхана.
- Гараа өргө гэсэн команд сонссон гурван дайсан буугаа хэдийнээ хаяж гараа өргөн нэгэнт монголын дайчдын бат атганд орсноо мэдэж сүр сүлд нь арилж гэлтэй.
Хурандаа мориноосоо үсрэн буунгуут Чулууныг тэврэн авав. Дайсны буу зэвсэг, радио, дуран, утасны яриа чагнагч цув зэрэг нь газар хөглөрөн новширч харагдана.

***

- Баларчээ! гээд Гуяма толгойгоо хоёр гараараа тулан дув дуугүй тонгойн суухад Баатар учрыг гадарласан боловч!
- Юу болов. Дэд хурандаа хэмээн дэргэд нь очиж сэтгэл зовсон байдалтай зогсов. Гуяма хэсэг чимээгүй байснаа:
- Тэд цөм баригдсан гэхэд
- Хаанаас даа. Үгүй байлгүй. Хэнээс та тэгэж мэдэв гэхэд
-Үнэн үнэн гээд байшингийн буланд жижиг тавиурын дор нүдээ анив анив хийлгэн ядарсан бололтой хэвтэж буй тагтаа өөд толгой дохин, гар зангав. /Тагтаа нууцгай авч яваад баригдах үедээ сэм нисгэсэн байх нь. Тэд манайхны гараас мултарч чадахгүй байсан юм. Болж гэм/ гэж Баатар дотроо баярлан,
- Хачин юм даа. Монголын хилийг нэгэнт давж аюулгүй орсон юм чинь, аргалаад ирж болоогүй юм байх даа. Эрх биш нэг нь эргээд ирэх бий/ хэмээн Гуямагийн сэтгэлийг зассан горьдлого тасраагүй мэт аялгахад Гуяма нүдээ бүлтэлзүүлэн,
- Бүр өнгөрсөн. Монголын дотоод яамныхан мэдснээс балрав. Хэн үүнийг тэдэнд мэдээлж байна вэ? Бидний дотор чонын гөлөг байна.Хэн бэ? Хэн бэ? хэмээн уурлан өмнөх ширээн дээр гараа пад пад алгадаад Баатар руу ёозгүй харав.
- Харин ээ. Хэн байж таарах вэ? Тийм сэжиглэх хүн таны сэтгэлд байсан бол анхаарах нь зөв. Нөгөө хэдийн чинь дотор урвасан муу этгээд байгаад бусдыгаа бариад өгчихөөгүй байгаа гэсэн сэжиг төрөөд байна шүү. Ээ нэг эрх хав шиг долгиносон шар амьтан уу, аа мэдэхгүй. Та сайн л шалгасан юм биз гэхэд,
- Тийм ч байж болно. үгүй ч байж мэднэ. Миний даалгаварыг хэд хэдэн удаа үнэнчээр биелүүлсэн удаатай тул би түүнд итгэдэг байсан гэж Баатарын үгэнд үл итгэх байдал гаргахад,
- /Хүний эрээн дотроо/ гэдэг үг бий. Өнгөн дээрээ сайн хүний чинь дотор юу ч нуугдаж байж мэдэх бий дээ гэж эргэлзэнгүй хэлэхэд,
- Хариугаа авах л болно гэж Гуяма шүд зуун хорсолтой өгүүлээд өрөөн дотуур тэнтэр тунтар алхахдаа / Сихарагийн өмнө сэхэлтгүй сөхрөв. Хайран сайхан нэр минь. Одоо жанжин штабын чухал албанд дэвшин очих байтугай, Жанчхүүд тогтох нь өнгөрөв бололтой. Ийм аз харьж бурханд буруу үзэгдэнэ гэж даанч бодсонгүй. Сэжигтэй муусайн шааруудыг маргаашаас эхлээд нэг өдөр нарт ертөнцөд амьдруулахгүй дээ. Баатарын хэлдэг ч ортой байж болно. Новш чинь намайг хуураад байсан хэрэг байх. Өнгөрсөн зун тэр золиг монголын нутагт очоод нэг хүнтэй таарч авчрах гэтэл тэр нь эсэргүүцсэн тул алаад чихийг авчрав гэж хумайсан хар юм авчирсан. Нэг сарын дараа захын харуулын зангиас мэдээлэхдээ, нас бараад хөдөөлүүлсэн нэг хүний чихийг огтолсон явдал гарав гэж байсан зэргийг одоо бодоход Баатарын хэлдэгт итгэхгүй байхын арга алга. Нэрээ цэвэр авч гарах ямар арга байна вэ? Шалгараагүй муу хүнийг /Шарга уул/-д ажиллуулав гэж энэ Баатар хэлчих вий. Залуу хүн яаж мэдэх вэ, Сихарад ам алдвал надад улам дараа болно. Баатарын тухай томилолтын нууц түлхүүртэй бичигт Япон улсын төлөө үнэнч зүтгэх /сэтгэл зөв/-тэй залуу гэсэн байсан.
Үүнд ч итгэж бололгүй яахав. Баатар залуу хүн атал тийм цаасан дэвүүр шиг хүн биш нилээд хянуур тул уг байдлыг аятайхан хэлбэл миний талд бага ч гэсэн хандив болох юуны магад гэж бодон харц нь байшингийн буланд нугдайн хэвтэх тагтаан дээр тусав. /Эцсийн эцэст хэл ам мэдэхгүй ч гэсэн энэ муу л хэрэг болов Ямар энэ намайг хуурна гэж байх биз. Овоо сайн сургасан тагтаануудыг минь хэдэн гуйлгачин хулгайлаад идчихсэн дээ. Ингээд бодохлоор миний ажил үйлс цаанаасаа уруудах гээд байна уу. Эсвэл миний өөрийн муугаас болоод байна уу?/ гэж сэтгэл тавгүйтэй уймарна.

***

- /Од/ газар орныг сайн мэддэг бас овоо танилуудтай болсон тул үнэ цэнэтэй мэдээ ирсээр байна. Харин Жанчхүү хот дахь японы тагнуулын техникийн албаныхан сэжиг авч радио станц эрдэг болов гэж сүүлчийн мэдээнд цухас дурдсан байгаа нь ноцтой юм шүү. Энэ талаар /Од/-д заавар өг! Одоо байрлалыг хэд хэдэн удаа соль гэх нь зүйтэй. Тэдний хяналтын солбилцолд өртөхгүй байхыг бодох нь зүйтэй гэж хурандааг хэлэхэд ахмад Дондог,
- Ээлжийн харилцааг гурав хоногийн дараа барина, тэр үед энэ талаар зөөвөр өгье гэв.
- Чулууны шарх хөнгөвтөр болоод сайн эдгэрч эмнэлээс гарав. Залуу хүний бие урхаггүй л бол дороо л хуучин хэвэндээ орно. Гэлээ ч анхаарал тавьж байх нь чухал. Ажил гээд биеэ хэт ядраах вий гэж хурндаа, ахмадад зөвлөв.
- Мэдлээ, тэгэлгүй яахав гээд Дондог тасалгаанаас гарав.
Хурандаа /Од/-оос ирсэн мэдээнүүдийг дэс дараалан танилцав. /Японы цэхгийн тусгай тасгийн холимог бригад Жанчхүүд саяхан байгуулагдав. Жамбий хотын эргэн тойрон газар ухаж хамгаалалт хийж байна. Үүнийг цэргийн том маневр хийхэд ашиглах юм/
Дараачийн нэг мэдээ:/ Дилов хутагт Жамсранжавын харъяаны хошуунаас тагнуулын сургуульд сургах нэр бүхий хүмүүсийг татан авчрав. Тэднийг монгол улс руу явуулах зорилготой гэнэ. Ар халхын Жавзандамба хутагт Баруун зуу /Түвдийн Лхасс/ -д хувилан тодорсон гэж тусгай сүм байгуулах гэж наадам хийсэн боловч одоо чимээгүй болов. Японы зохиосон арга юм/ гэснийг хурандаа уншин, /Хүний тархи толгойг ингэж эргүүлэн, бас манай эсрэг үүнийгээ цуурхуулж, Монголын ард олныг төөрөгдүүлэн өөртөө татна/ гэж бодоцгоож байгаа юм байх, ёстой инээдмийн юм. Япон, өвөрмонголын нутаг дээр тогтохын тул яаж ч авирлахаас буцахгүй. Дайны бэлтгэлээ яггүй хийж байна. Цэргийн яаманд энэ байдлыг нь мэдээлэх шаардлагатай.. /Шарга уул/-аа баларсны хариу болгон манай руу бас л хэдийг хөөх гэж ухаан малгайгүй гүйцгээж байгаа биз.
Хоёр дахь даалгавраа /Од/ сайн биелүүлбэл японы цэргийн төлөвлөгөө, хэрэглэх тактикийн тухай овоо л зүйл мэдэж авах учиртай хэмээн бодож суух зуур хаалга тогшьв. Орох зөвшөөрөл өгүүт, мөрдөн байцаах хэлтсийн орлогч орж ирэв.
/Шарга уул/-ынхан хэргээ тун шулуун мэдүүлж байна. Шинээр мэдэгдсэн зүйл гэвэл тэд өөрсдийн байрласан газраас таван зуугаад метр зайтай нэг хадны ёроолд тусгай сургасан холбоо барих тагтаа байлгасан гэнэ. Тэр тагтааг хил зөрчигчид баригдах аюул зайлшгүй учирсан үед буудах дохио өгөхөд, тагтаа сэм таван зуун алхам газар нисэлгүй яваад агаарт хөөрөн японы тагнуулын хилийн ойр байгаа Цагаан хадны сүм дээр очих ёстой байж. Тэр ёсоор хийгдсэн гэнэ. Бага дэслэгч Чулуун руу буудсан явдал нь нэг ёсны дохио ажээ/ гэхэд,
- Аа тийм байж уу. Үүнд бид сонор сэрэмжээ алдаж дээ. Муу анхаарсан тул тэр тагтааг нисэхийг олж илрүүлээгүй хил давуулан алдсан байх нь гэж хурандаа харамсан өгүүлэв.
- Хурандаа аа! Манай алдаа байж болох авч тэр тагтаа чинь сайн сургуульиай учир хийг олж хэнд ч мэдэгдэхгүй явчих амьтан байж шүү. Ийм тагтааг Баруун сөнөдийн тавд нэлээдийг сургаж байгаа гэнэ. Цаашид бид алдахгүй байвал болов биш үү гэж хурандааг тайтгаруулах гэсэн шиг мөрдөн байцаах хэлтсийн орлогч дарга хэлэв. \
- Тийм ээ. Энэ алдааг давтахгүй байх арга хэмжээ яаралтай зохиох нь чухал болов хэмээн хурандаа зөвшөөрөв.
- Жанчхүү дэх онцгой яамын Гуяма нэг оргодолд овоо арга заль зааж өгсөн байх чинь. Үун хил нэвтэрч ирсэн нэг хүний мэдүүлэгээр илэрсэн юм. Та санаж байгаа байх гэж орлогч даргыг сануулахад
- Аа тийм, гэмээ тун сүрхий ухаарсан /хувьсгалч/ эрийн яриа юу гэж сануулахад,
- Тэр этгээд /би эднийг та нарт барьж өгөх гэж ил газар хуурч авчирсан, нууц бичгий нь нэг зай гарвал хулгайлж авчрах байсан юм ч/ гэх шиг хэнэггүй залж байхгүй юу гээд инээмсэглэхэд,
- Гэнэн хүмүүсийг хуурч болно гэж бодоо биз. Ийм арга тус болохгүй гэдгийг японы онцгой яамны Сихара, Гуяма нар одоо зах зухаас нь ухаарсан бий гэж хурандаа өгүүлэв.
дэлгэрэнгvйгээр цааш унших...
: