Saturday, December 27, 2008
Түүх бичлэг
1. Түүхийн талаар гарсан бүтээл түүх бичлэг буюу түүх судлал
2. Түүхийн шинжлэх ухаанаар ямар бүтээл гарсан. Ө.х Түүхийн ямар асуудлыг хэр зэрэг судалсан, судалгааны явц, үр дүн, ямар байгааг улируулан нягтaлж цаашид судлах шаардлагатай байгаа зүйлийг дэвшүүлэн судaлдаг.
Ийм учраас аль ч улс үндэстний буюу тодорхой нэгэн томоохон асуудлыг авч үзэхдээ түүний түүх бичлэгийг /судалсан байдлыг/ тодорхойлоход энэ салбар шинжлэх ухаан гол үүрэгтэй. Түүх бичлэг буюу историяграфия бол түүхийн шинжлэх ухаантай зэрэг үүссэн.Бүх улс үндэсний түүхчид зайлшгүй мэдэж байдаг салбар ухаан юм. Монголын түүх бичлэгийн тухай 1953 онд ЗХУ-ын эрдэмтэн Пучковский "ХII-ХIХ зууны үеийн монголын феодлын түүх бичлэг"; 1974 онд Ш.Дорж "Хувьсгалын үеийн түүх бичлэг"; Маамуу, Ш.Дорж нар Монголын түүх бичлэгээр өгүүлэл бичсэн. Түүх бичлэг бол XIII зуунаас XX зууны Монголын түүхийг судласан байдлыг хэмжээний хувьд агуулгын талаар тодруулах ёстой. Монголын түүхийг судлахад томоохон хувь нэмэр оруулсан эрдэмтэд, тэдний гол гол бүтээл, энэ нь ямар сэдэвтэй хамрагдах, аль үе буюу ямар хугацааг хамарсан, хангалттай судлагдсан ямар сэдэв байна, цаашид зайлшгүй судлах шаардлагатай ямар асуудал байна гэдгийг тодруулна. Мөн монголын түүхийг хэрхэн судласан бэ? гэдгийг тодруулахдаа сэдэв агуулгын хувьд үзэж болно. Тухайлбал: "Төрийн түүх", "Төр шашны хосолсон түүх", "Монголд шашин дэлгэрсэн түүх", "Нийт иргэний буюу төрийн түүх" гэж хувааж болно. Монголын түүхчид ямар хүмүүс байсан бэ? гэвэл төрийн түшээ, хэл бичгийн судлаачид, шашны зүтгэлтэнгүүд голлож байсан. Монголын түүхчид түүх боловсруулахдаа янз бүрийн арга хэрэглэнэ.
Нэг хэсэг нь өмнөх түүхээ нягтлан судалж янз бүрийн сурвалжийг ашиглаж биө даасан зохиол туурвисан байдаг. Нөгөө хэсэг нь өмнөх түүхчдийн бүтээлийг бараг тэр чигээр нь авч тухайн зохиолд ташаа өгүүлсэн зүйлийг залруулах буюу тодруулах, огт хөндөөгүй асуудлыг нэмэн оруулах, тайлбарлах, өөрийнхөө санааг бусадтай жишин харьцуулах зэргээр туурвидаг байлаа. Гуравдахь хэсэг нь түүхийн аль нэгэн асуудлыг сонгон авч судaлсан байна. Эдгээрийн аль аль нь монголын түүх судлахад зохих хувь нэмэр оруулсан байдаг. Тийм учраас түүх бичлэг, монголын түүхийн сэдвээр гарсан бүх бүтээлийг заавал судлах шаардлагатай. Энэ нь хувьдаа түүх, түүх бичлэг уйгагүй хөдөлмөр, сайн ой тогтоолтыг шаарддаг.
Мөн монголын түүхээр гадаад хэл дээр буюу харь орны ямар эрдэмтэн, ямар асуудлаар, ямар бүтээл туурвисныг зайлшгүй авч үзэх ёстой. Ингэхгүйгээр Монголын түүх бичлэгийн төвшнийг тодорхойлох боломжгүй. Энэ талаас нь авч үзвэл түүх бичлэг зөвхөн нэг хүний буюу цөөн хүний боловсруулах боломж хязгаарлагдмал салбар ухаан юм. Зарим түүхчид түүх, домог хоёрыг хольж бичсэн байдаг. Энэ нь зөвхөн Монголын түүхэнд ч байдаг биш, дэлхийн түүхэнд ч байдаг. Монголын түүхчид дэлхийн бусад орны түүхчдийн адилаар өөрийнхөө бүтээлийг туурвихын тулд түүх бичлэгийг буюу урьд өмнө гарсан бүтээлүүдийг нэг бүрчлэн үзэхийг байнга анхаарч байлаа.
Ялангуяа XIII зууны 30-аад оноос Монголын түүхийн томоохон бүтээлүүд гарч эхэлсэн. Энэ нь хэд хэдэн зүйлийн шалтаантай. Юуны өмнө Монголчууд бичиг үсгээ боловсронгуй болгож гол гол үйлийг тэмдэглэн бичиж байсан нь түүхт хувирах үндсэн нөхцөл нь болж байсан. Урьд өмнө Монголын эртний улсууд бичиг үсэгтэй байсан тухай мэдээ бий.
Тэдний үлдээсэн бичиг дурсгал ч бий.
♦ Хүннүгийн бичгийн дурсгал-Руни
♦ Түрэг, уйгур-Руни, Уйгаржин монгол бичиг
♦ Хятан-Их, бага бичигтэй байсан
Тэдний бичиж үлдээсэн дурсгалууд Монголоос олддог. Хятадын түүхчдийн бүтээлд энэ тухай тодорхой мэдээ үлдээсэн байдаг. Монголын түүх судлал VIII зууны үеэс эхтэй гэж зарим хүмүүс үздэг. Тэxээр VIII-XII зууны үед Монголчууд өвөг дээдсийнхээ түүхийг мэддэг, Тэр нь голдуу үеэс үед амаар уламжлагдан дамжиж байжээ. ХIII-ХIV зууны үед Монголчуудын түүхийн мэдлэг урьд өмнөхөөс хамаагүй өндөр шатанд гарч томоохон бүтээлүүд гарсан. Энэ үед Монголын төдийгүй дэлхийн түүх, соёлын томоохон дурсгал "Монголын нууц товчоо" бичигдсэн гэж үздэг. Феодлын бутралын үе ХV-ХVII зууны үед Монголын түүх бичлэг буурах хандлагатай болсон. 1630-1911 он хүртэл буюу Манжийн эрхшээлд байх үед Монголын түүх хэсэг зуур саарч, сэргэж тогтмол бус шинжтэй байлаа. 1911-1921 он хүртэл хугацаанд Монголын түүх сэргэх хандлагатай болж зохиол бүтээл гарч эхэлсэн. Ялангуяа шашин, төрийн нэрт хүмүүс, томоохон зүтгэлтнүүдын намтартай холбогдсон үйл ажиллагааг тодруулсан бүтээл гарсан. 1921-1990 он хүртлэх хугацаанд Монголын гүүх бичлэг тодорхой хэмжээгээр ахисан.
Гэвч 1924 оноос эхлэн нэг намын үзэл сурталд хэт баригдаж түүхийг бодит байдлаар авч үзэхийн оронд бүх асуудлыг анги, намын байр сууринаас үнэлж, дүгнэж байсан. Ялангуяа түүхэн зүтгэлтний үйл ажиллагааг хэт үгүйсгэж Монголын түүхэнд ямар ч эерэг үүрэг гүйцэтгээгүй мэтээр тайлбарлаж байлаа. Дээр дурдсанаас үзэхэд Монолын түүх, түүх бичлэг XIII-ХIV зууны үед хөгжиж, ХV-ХVI зууны үед саарч, ХVII-ХIХ зууны үед саарч, сэргэж, XX зуунаас эрчээ авсан боловч 1924 оноос өрөөсгөл байдлаар судалгаа явуулах болсон байна. Түүхийн судалгааны гол арга бол историзм буюу үйл явдлыг бодитойгоор үнэлж дүгнэхийн тулд тал бүрээс нь буюу хэзээ хаана ямар үйл явдал болсон, цаг хугацаа, орон зай, эзэн биетэй нь авч үзэх ёстой.
_
_
mongraphy.blog.banjig.net
дэлгэрэнгvйгээр цааш унших...
Эртний улсуудын түүх бичлэг
Монгол нутагт байсан эртний улсуудын тухай түүх бичлэгт авч үзсэн нь
Монгол нутагт байсан эртний улсуудын тухай түүх бичлэгт авч үзсэн нь
Монгол нутагт эртнээс нааш оршиж байсан улсуудыг судлахад олон сурвалж бичиг ашигладаг. Ингэхдээ археологи , бичгийн сурвалжийг гол болгох ёстой .Мөн тухайн үед Монголтой хөрш зэргэлдээ оршиж байсан Хятадын түүх бичигт Монголын тухай , аймаг угсаатны ухай бичсэн зүйлийг судлах ёстой .
Хэдийгээр эртний улсууд бичиг үсэгтэй байсан нь мэдэгдэх боловч түүхээ судaлж , боловсруулан бичиж үлдээсэн зүйл ховор байдаг . Тийм ч учраас Хятадыи түүхийг нягтлаж Монголын холбогдолтой зүйлийг шинжилсэний үндсэн дээр Монголын түүхийг боловсруулдаг.
Эртний улсуудаас өөрийнхөө туүхэнд холбогдолтой тодорхой мэдээг бичгээр үлдээсэн улс бол Түрэг юм . VIII зууны үед одоогийн Монголын төв хэсэг Орхоны хөндийгөөр нутагшиж байсан тургүүд Орхон ( Енисей ) үсгээр сийлсэн хөшөө дурсгал зөвхон Монголд бий . Культегин , Билиг, Тоньюкук нарын тухай бичээсэнд үйл явдлыг он цагын дарааллаар тоочин өгүүлсэн байдаг.
Эдгээр хөшөөнд бичсэн зүйлээс үзэхэд Түргийн тухайн үеийн нийгмийн шинж байдал , язгууртны эрх ямба , төрийн тэргүүнээ хэрхэн хүндэтгэж байсан тухай , Түргийн төрийн дотоод гадаад бодлого , гадаад харилцааг тодорхой бичиж , түүхэн хэрэг явдлыг нилээд бодитой , дэс дараатай өгүүлэхийг хичээсэн нь илт байдаг.
Эдгээр хешөөний бичээсний гол санаа нь Түргийн хэн боловч төр улсаа, ард түмнээ үнэнч байхыг номлосон шинжтэй , зарим зүйл нь шүлэглэс иймээс уншихад хялбар , тогтоож цээжлэхэд дөхөм , сонгодог хэлбэрээр Энэ уламжлал XVII зууны үе хүртэл Монголын түүх бичлэгт хэлээр хадгалагдсан гэж үздэг.
Монгол нутагт байсан эртний улс дотроос өөрийнхөө бичигийн дурсгалыг үлдээсэн улс бол Уйгар юм . Энэ үед утга зохиол , хэл шинжлэл Уйгарт түлхүү хөгжиж байсан нь олон зүйлээр батлагддаг . Археологийн дурсгал , хятадын түүхчид , жуулчдын бүтээлд уйгарын тухай цөөнгүй мэдээ бий . Уйгарууд түргийн адил өөрийн түүхэнд холбогдох гэрэлт хөшөө, бичгийн дурсгалтай .
Тэдний дурсгал нь Орхон Енисейн бичиг , Хятад , Согд бичгээр үлдсэн байдаг . Хамгийн сонирхолтой нь Сэлэнгэ аймгийн нутаг дахь Моюнчур хааны гэрэлт хөшөө юм .Уг хөшөөнд Уйгарын 745-759 онд болсон түүхэн үйл явдлыг он цаг , хэрэг явдлын дарааллаар бичсэн байдаг. Тэнд тэмдэглэснээр бол Монгол Түрэг аймгуудын харилцаа , сөргөлдөөн , бослого хөдөлгөөн, Уйгарын гадаад харилцааны тухай ховор сонин баримтууд үлдсэн байдаг.
Эртний Түрэг, Уйгарын судлаачид , түүхчид дээрх дурсгалыг одоо болтол судалж , шинжилж байна . Мөн хэл шинжлэлтнүүд түрэг уйгар хэлийг хөгжлийнх нь хувьд буюу хэрхэн хувьсаж, өөрчлөгдсөнийг нэхэн судалж сонирхолтой дүгнэлт хийсэн байдаг. Түрэг, Уйгар үгээс Монгол хэлний санд цөөнгүй үг үлдэж одоо болтол хэрэглэгдсээр байна гэж нотолсон байна .
Монгол нутагт байсан эртний улсуудаас бичмэл түүхээ үлдээсэн улс бол Хятан юм . IХ-Х зууны үед гадаад харилцааны хувьд өмнөх улсуудаас тодорхой хэд хэдэн чиглэлээр Хятад, Солонгос зэрэг улсуудтай урт удаан харилцаж , төр улсаа бэхжүүлж , соёл , аж ахуйгаа хөгжүүлж байлаа .
995 онд Гуулин улсаас тодорхой тооны оюутан Хятанд ирүүлж сургаж байсныг монгол судлаачид солонгос сурвалжаар хөөн тодруулсан байдаг.
_
_
mongraphy.blog.banjig.net
дэлгэрэнгvйгээр цааш унших...
Юан гүрний түүх бичлэгийн тойм
Юан улсын үед Монголын түүх бичлэг хамгийн далайцтай хөгжсөн үе гэж үздэг. 1264 оны 2-р сард Хубилай хаан улсын түүх зохиох эрдэмтдийг сонгон авч "Улсын түүхийн хүрээлэн" байгуулах зарлиг буулгасан. Түүх зохиох газар буюу хүрээлэнг монгол эрдэмтэн удирдаж Монголын түүх, Монгол төрийн зүтгэлтний намтар, үйл ажиллагааг янз бүрийн сурвалж ашиглан боловсруулж байжээ.
Гэвч тэр үед хятадын нөлөө зугуухан гүнзгийрч Күнзийн сургаал мөн бурхны шашны үзэл санаа түүх бичлэгт нөлөөлж байлаа. Юан улсын эхэн үед монгол бичгийг хэсэг зуур хориглож дөрвөлжин бичгээр албан хэрэг хөтлөх, зохиох, түүх зохиохыг төрөөс шаардаж байлаа. Гэвч дөрвөлжин бичиг зохиомжийн хувьд хэдийгээр шинэ зүйл байсан боловч монгол хэл, аялгуунд төдийлөн тохирохгүй, түүх зохиох, төрийн хэрэг хөтлөхөд зохимжтой бус байлаа.
Хятад түшмэлийн саналаар хятад үсгээр Монголын түүхийг бичих, зарим монгол сурвалжийг хятад руу орчуулах, төрийн сайд түшмэдэд дөрвөлжин бичгээс гадна хятад бичиг заалгаж байлаа. Юан улсын түүхийн хүрээлэнд бичгийн олон түшмэл байсны ихэнхи нь монгол хэлийг сайн мэдэхийн зэрэгцээ эртний болон хятад хэл төгс эзэмшсэн нь цөөнгүй байлаа .
Монгол түүхчид эртнээс эхлэн Монголчуудын түүхийг судлахдаа Хятад сурвалжид тулгуурлах ёстой гэж үзэж байсан. Түүхийн хүрээлэнгийн өргөн айлтгасны дагуу 1282 онд Сыма Цяны зарим бүтээлийг "Түн-Жан-Ам" монголчилж, уйгаржин, дөрвөлжин үсгээр барласан байна .
1312-1320 онд Монголын нууц товчоог хятад хэлнээ орчуулж "Богд баатар анхан байгуулсан тэмдэглэл" гэж нэрлэсэн байна . Юан улсын үед улсын сударч (бичиг хэргийн ажилтан) хэмээх өдөр тутмын хэрэг явдлыг төрийн түшмэдийн заавраар хөтлөдөг тусгай хүмүүс ажилладаг байлаа. Юан улсын дунд үеэс сударчийн үүрэг бага зэрэг цалгардаж өдөр дараалан хөтлөх нь тасалдсан гэж хятад түүхчдийн бүтээлд тэмдэглэгдсэн байдаг. Энэ нь хожмын түүхчдэд Монголын түүхийг боловсруулахад нь бэрхшээл бий болгосон үйл ажиллагаа хязгаарлагдсан боловч түүхчдийн 1 тасралтгүй гарсаар байлаа. 1260-1310 оны хооронд Монголын төрийн түүx боловсруулах бэлтгэл (орчуулах , сурвалжийг илрүүлэх) бүрэн хангагдаж хэд хэдэн хаадын намтрыг үндсэндээ боловсруулж дууссан байна . 1311 оноос хойш түүхийн хүрээлэн улсын түүх, хаадын түүх боловсруулах ажлаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ гавъяат сайд нар, хатдын түүхийг шинээр боловсруулж эхэлсэн байна.
Юан улсын үед Монголын түүхээр ялангуяа намтар судлалын чиглэлээр ихээхэн бүтээл бэлтгэсэн боловч зарим нь тухайн үедээ хэвлэгдэж чадаагүй данс, бичгийн сан хөмрөгт хадгалагдан үлдсэн байна.
Хожуу үеийн хятадын эрдэмтэд Юан улсын үед боловсруулж бэлтгэсэн тэдгээр хэрэглэгдэхүүнүүдийг ашиглаж "Юан улсын түүх" хэмээх томоохон бүтээлийг бичсэн байна ."Юан улсын түүх" буюу "Юан ши" нь нийтдээ 210 дэвтэрээс бүрддэг. Хэдийгээр хятад түүхчид энэ номыг гаргасан боловч чухамдаа Юан улсын үед боловсруулсан бэлэн зүйл байсан ба түүнийг хятадын түүхчид ашиглаж , зарим нэг зүйлийг нэмж , хятад төвийн их үзлийг сурталчилж, үнэмшүүлэхэд ашигласан байна .
Юан ши-г нилээд хожуу үед буюу Богд хаант Монгол улсын үед Далай Чойнхор вангийн хошууны засаг ноён Цэдэнсoднoмын санаачлагаар Монголч эрдэмтэн Чимэдийн Дэмчигдорж буюу Дандаа монголчлон 1920-иод оны эхээр дуусгасан байна. / Нийтдээ 30-аад жил орчуулсан /
_
_
mongraphy.blog.banjig.net
дэлгэрэнгvйгээр цааш унших...
Юань улсын судар
Юан улсын үед Монголын түүхийн хэд хэдэн бүтээл хэвлэгдсэн мэдээ байдаг. 1368 онд Тогоонтөмөрийг Бээжингээс зугтаан гарсаны дараа Мин улсын хаан зарлиг гаргаж Сүн Лян, Ван Вэй тэргүүтэй хэсэг түүхчдээр Чингисээс Тогоонтөмөр хүртэлх 14 хааны цадиг түүхийг бичүүлсэн байна.
Тэдгээр эрдэмтэд дээрх хаадаас гадна өөр хэд хэдэн асуудлыг нийлүүлэн бичиж " Юан улсын түүх " хэмээх томоохон зохиол хэвлүүлжээ. Уг бүтээл нь нийт 210 дэвтэр бөгөөд 1-47 дэвтэр 14 хааны түүхийг; 48-84 дэвтэрт одон орон, зурхай, цаг тооны бичиг, суваг шуудуу, усжуулалтын тухай мөн газар нутаг, цэрэг зэвсэг, албан татвар, санхүүгийн тухай, төрийн алба хаших түшмэлийг олох, сонгох, шилэх, дэвшүүлэх журам ёс, эрүүгийн хэрэг, хэрэггнийг йлрүүлэх, нягтлан мөрдөх, шийтгэх тухай асуудал; 85-92 дэвтэрт гавъяат сайд, цэргийн эрхтэн, хаан, ордны эрх баригчдын тухай, тэдиий намтар; 93-170 дэвтэрт Чингис хаанаас хойш тодорсон томоохон түшмэдийн намтар, харь улсын нэрд гарсан хүмүүсийн намтар; сүүлчийн хэсэгт нь янз бүрийн хүмүүсийн намтар, бусад асуудлыг хамарч бичсэн байна. Энэ зохиолд Юан улсын үед боловсруулсан хэд хэдэн том бүтээлийг ашигласан байдаг. Тухайлбал: "Үнэн тэмдэглэл буюу магад хууль" , "Үе засах хууль бичиг" ,"Гавъяат түшмэдийн намтар" эдгээр зохиолыг Юан улсын судрыг зохиосноос хойш устгасан бололтой байдаг. Уг зохиолыг Хятад, Монгол сурвалж, аман мэдээг ашиглаж боловсруулсан ба 331 өдрийн дотор багтааж бичсэнээрээ хятадын түүхэнд хамгийн бага хугацаанд бичсэн, чанрын хувьд тааруу бүтээл юм. Энэ үеийн Мингийн хаан, дараагийн хаад ч энэ алдааг засуулаагүй.
Зарим нэг хүний намтрыг засаж бичсэн байдаг. "Юан ши" зохиолд хаадын намтраас гадна олон асуудлыг хөндсөн байдаг. Үүнд: амин зуулга, аж төрөл, уламжлал шиичлэл, бусад олон асуудлыг хөндсөн байдгаараа онцлогтой. Одоогоор энэ зохиолд бичсэн зүйл бүрэн үлдээгүй . Зөвхөн 47 дэвтэр хаадын намтар бүрнээрээ байгаа . / хуулбараараа Юан улсын түүхийг хэвлэн тараасан байдлаас үзэхэд хятадын уламжлал ёсоор өмнөх хаадын алдаанаас суралцах , тухай тухайн хаадын үйл ажиллагааг олны сэтгэлд нийцүүлж , улс гүрэн , төр ёсыг бэхжүүлэхэд гол болгон ашиглажээ . Юан улсын судар хэдийгээр түүхийн бодит байдлыг гуйвуулж зарим зүйлийг орхисон боловч хэвлэгдсэн цагаасаа эхлэн судлаачдын сонирхлыг татаж байгаа бүтээл юм .1370 оны 7-р сард бичиж дууссан энэ зохиолыг 3 сарын дотор багтаан барласан байна . Үүнийхээ дараа Хятадын бүх муж , засаг захиргааны бүх нэгжүүдэд тараан хүргэж түүнээс хойш 1522-1566 оны хооронд Жия Жингийн үед Нанжин хотын сургуулийн яамнаас "21 түүх" хэмээх цуврал зохиол хэвлэсэн . Түүний нэгэнд "Юан ши" -г оруулсан байна. Энэ удаагийн хэвлэлд анхны эхэд нь бага зэрэг засвар хийсэн . Түүнээс гадна 1530 , 1531 , 1532 онд Юан ши-д бага зэрэг засвар хийсэн байна гэж тэмдэглэсэн байиа .Энэ 21 түүхийг хэвлэсэн эхийг "Нанжингийн дэвтэр" гэж нэрлэдэг.1596-1602 оны үед Мин улсын хаан байсан Ван Ли 21 түүхийг дахин шинээр хэвлэсэн. Тэгэхдээ мөн Юaн ши-г оруулсан . Үүнийг "Бээжингийн их дэвтэр" гэж нэрлэдэг Манж Чин улсын үед тэнгэр тэтгэгч хааны 4-р онд /1739 он / Бээжингийн сургуулийн яамны дэвтрийг дахин тусгай бараар хэвлэсэн .
"Ордны дэвтэр" хэмээн нэрлэдэг. Эдгээрийг хооронд нь харьцуулахад Төр гэрэлтийн 4-р онд /1824 он/ Юан ши-д үг үсгийн засвар хийж үндсэн баримттай харьцуулж , цөөн зүйл зассан ба зарим зүйлийг өөрчилсөн нь ямар учиртай нь тoдopxoйгүй. 1935 онд Дундад Иргэн Улсын Шан У бичгийн хорооноос Мин улсын сүүлчээр хэвлэсэн эхийг гэрэл зургаар татаж олшруулсан байна . Факсимилье-/ цахилгаан бар/ нь байгааг шууд татаж авдаг.Юан улсын судрыг гадаадын эрдэмтэд сонирхон судалж түүхийн сурвалж , түүхийн зохиол , угсаатны зүй , зан заншил , XIII зууны үеийн Монголын төр ёсны уламжлал шинэчлэлийн асуудлыг судлахдаа ашиглаж байна .1949 оноос өмнө "Юан ши"-г судалж байсан эрдэмтэд гол төлөв удаа дараагийн хэвлэлүүдийг хооронд нь харьцуулахад анхаарч байлаа . Тэдний судалгаанаас үзэхэд анхны хэвлэлд авч үзсэн 14 хааны намтар буюу эхний 47 дэвтэр удаа дараагийн хэвлэлд төдийлөн өөрчлөгдсөнгүй , бусад дэвтэрт ташаа бичсэнийг цаашид залруулах хэрэгтэй гзж үзэж байлаа .Юан шиг бичихэд ашигласан сурвалжаас үзэхэд одоогоор бүтэн буюу хагасаар олдож байгаа цөөвтөр сурвалж олдоод байна . Жишээ нь : "Утга урлагын нөхвөр тэмдэглэл" ; "Овог төрлийн нөхвөр илтгэмж" 22 туужийн адил ондоо судлал зэрэг сурвалжууд одоо бий . Харин бусад сурвалжууд нь олдохгүй болсон байдаг . Адууны тухай бичсэн зүйлд Монголчуудын мал маллагааны арга , түүний хувьсал өөрчлөлтийг бодит байдалд тулгуурлан бичсэн байдаг.
Манай Монголд 1916 оны 11-р сард Гадаад яамны дэд сайд , Сайн ноён хан аймгийн засаг, Далай чойнхор Чин ван Цэдэнсоном улсын дээд доод хуралд санал өргөж Бодлогот баатар гүн Бавуудайн Цэндэд байсан Юан ши-г орчуулан хэвлэбэл Монголын төр ёсыг төвшитгөхөд хэрэгтэй хэмээн санал өргөсөн байна .1916-1923 онд Чимэдийн Дэмчигдорж буюу Дандаа уг зохиолыг орчуулсaн байна . 1850 онд Хятадын эрдэмтэн Вэй Юан гэгч "Юан улсын шинэ найруулал" хэмээх бэсрэг зохиолыг бичсэн . Энэ номд урьд өмнө гарч байсан Юан шиг хооронд нь харьцуулж өөрийнхөө бодлыг гаргасан байна . Гэвч энэ нь төдийлөн сайн болоогүй . Уг бүтээлийн гол ач холбогдол нь Юан ши-гийн урьдах алдааг засах гэж оролдсонд оршдог.Үүнээс 40-өөд жилийн дараа 1890-ээд онд Хун Жи Юан гэгч "Юан ши-гийн орчуулгын нөхвөр гэрчлэл" гэдэг ном бичсэн . Энэ нь Юан Шигийн судлалд том хувь нэмэр оруулсан бүтээл гэж үздэг. Юан Ши судлалын талаар гарсан дорвитой бүтээл юм . Тийм учраас европын судлаачид Хун Жи Юаны бүтээлийг хэсэгчилэн хөрвүүлж байна . Хун Жи Юан Манж Дайчин улсын элчин сайдаар Оросын нийслэлд сууж байхдаа Европ дахины түүхчдийн олон бүтээлтэй танилцсан . Тухайлбал: Д.Оссоны бичсэн зохиолыг маш гярхай уншиж шүүмж тэмдэглэл хийсэн . Мөн Рашид-Ад-Дины " Судрын чуулган" зэрэг зохиолын орчуулгыг харьцуулан үзсэн байна . Үүнийхээ үндсэн дээр "Юан шигийн орчуулгын нөхвөр" гэдэг зохиолыг бичсэн . Хун Жи Юан "Юан Ши" судлаачдын анхаарлыг өрнө тийш хандуулсан анхны хүн байлаа . Ө. X Юан ши-г судлахдаа зөвхөн хятад , монгол сурвалж ашиглаад зогсохгүй гэдгийг баталсан . Юан Ши-г бичихдээ дээдэлсэн , шашныг төртэй зэрэгцүүлж тавьсан зэргээс үзвэл хувaрга хүн зохиосон байж. Ялангуяа Пагва оролцсон байх гэж цоо шинэ санааг гаргасан . 1976 онд Германы эрдэмтэн Сагастар "Цагаан түүх"-ийг германаар орчуулсан. Энэ зохиолыг Хубилай хааны зараалаар хэн нэгэн зохиосон байж магадгүй байдаг.
Цагаан түүхийг гараар маш олон удаа хуулж бичсэн байдаг . Энэ олон хуулбарын нэг нь Чи Сунгийн /1330 он магадгүй , Тийм бол Хубилайг нас барсанаас хойш 6 жилийн дараа энэ зохиолыг бичиж дуусгасан байж магадгүй/ тэргүүн юм . Хубилай энэ зохиолыг бичүүлэх гол санааг гаргасан . Түүний дараа Төвтөмөр хааны үед зохиож дуусжээ. Ордосын Хутагтай сэцэн хунтайж энэ зохиолыг Хубилай зохиосон гэдгийг батлууштай.цагаан түүх ном Хубилайн үед зохиогдсон гэдэг мэдээ нийт монголчуудын дунд түгээмэл тархсан байдаг. Гэвч Хубилайн төрийн данс хараар бүрэн бүтэн хоцорсонгүй . 1368 онд Юан гүрэн мөхсөний дараа Мин улс 1644 он хүртэл оршин тогтнохдоо Монголчуудын үлдээсэн Юан улсын төрийн сан хөмрөгийг /төрийн бичгийн сан/ ихээхэн янзалж , заримыг нь засварлаж, заримыг нь устгаж, Юан улсын түүхийг улируулан шинжлэхэд ихээхэн саад учруулсан байна .Хубилай хаан төр, шашин хоёрыг тэгш явуулах бодлогыг тууштай баримталж байсан. Тийм ч учраас Хубилайн үед шашны зүтгэлтнүүд төрийн түшмэдээс дутахгүй эрx мэдэлтэй, янз бүрийн албан татвараас их төлөв чөлөөлөгдөж , хөнгөлөлт үздэг байжээ .Цагаан түүхт Хубилайн зарлигаас санаа авсан буюу шууд тусгасан зүйл олон бий . Зарим судлаачид бол Цагаан түүхийг Хубилайн гаргасан хууль цаазыг сурталчлахад чиглүүлсэн санаа агуулжээ гэж үздэг.
Монголын түүхч Галдан "Сэцэн хаан арван буянт номын засгаар дэлхий дахиныг энхжүүлэн жаргуулах 1000 алтан хүрдийг эргүүлэгч чагирвардийн сэцэн хаан хэмээн алдаршсан дээд өвөг богд Чингисийн гэгээн онгоныг үе улируулан үрийн үрийг хүндэтгэж найман их яамтан /албаны их тушаалтан/ тавьж , 99 цагаагч гүүгээ барьж Чингис хааны гэгээн бие гийснийг мялааж тайллага үйлджээ" гэж "Эрдэнийн эрхи" зохиолдоо бичжээ .Галдангийн бичсэнээр бол Хубилайн үед Чингисийн онгоныг байгуулан тусгай хугацаа заан тахилга үйлддэг болжээ . Энэ нь нэг талаар өвөг дээдсээ үеийн үед дурсан хүндэтгэхийн эхлэл , нөгөө талаар тахилга шүтлэгийн эхлэл болсон байна .Цагаан түүхийг Ордост нэгэн айлд хадгалагдаж байсныг эрдэмтэд олж авсан . Тэр хадгалж байсан айл бол Хутагтай сэцний нилээд хожуу үеийн ач байлаа. Тэр олж авсан эхийг тухайн үед нь эрдэмтэд их сонирхож , хуулбарлаж байсан боловч анх олдсон тэр эх хожим алга болсон байна.Гэвч түүний хуулбараас үзэхэд одоогоор 8 янзын бага зэрэг зөрөөтэй эх байна. Чухам аль нь жинхэнэ эх вэ гэдгийг нотлох аргагүй .1958 онд Өвөр Монголын Их Зуу аймгийн Өөшэн хошууны Ванчигравдан гэдэг айлаас нэг хуулбар эх олдсон . Түүний гадна нүүрт "Арван буянтномын цагаан түүх нэрт судрын эх оршвой энэ шастир хэмээмүй" гэсэн бичигтэй . Энэ эх бол өмнөх олдсон эхээс нилээд өөр , нийт 14 хуудас , 26 нүүр , нүүр тус бүрт 29 мөртэй , мөр тус бүрт 7 үгтэй, зохиолыг бүлэг зүйл гэж хуваагаагүй ,үг, өгүүлбэрийн бүтэц , бичлэгийн талаар бусад хуулбараас онцлог, дундад эртний монгол бичгийн үсэг бичгийн нилээд чамбай ашигласан зохиол байсан . Энэ Цагаан түүхийн бүх хуулбарын эцэст бараг адил байдаг томоохон өгүүлбэр бий . Тэр нь: "Эртний богдосын байгуулсан 4 их төрийн хичээнгүй 10 буянт номын цагаан түүх нэрт судар оршвой" гэсэн өгүүлбэр байдаг.1910 онд эрдэмтэн Жамсрангийн Цэвээн Ордосын эзэн хорооноос Цагаан түүхийн нэг хуулбар олж авсан . Түүнийгээ 1936 онд Дорно дахины судлалын хүрээлэнгийн / ЗХУ-ын/ эрдэм шинжилгээний хүрээлэнд мэдээлсэн байгаа . Түүний олсон энэ дэвтэр европын судлаачдын дунд нилээд түгж Цагаан түүхийн судалгааг гүнзгийрүүлэхэд зохих нөлөө үзүүлсэн.
Манай улсын номын санд Цагаан түүхийн хоёр хувилбар байгаа . Үүнийг 1920-иод онд онход Санжжавын Жамъян /судар бичгийн хүрээлэнгийн дарга/ Өмнөговь аймгаас олж авчирчээ. Түүний нүүрэн дээр "Монгол улсын 10 буянт номын цагаан түүх нэрт судар оршвой" гэсэн бичигтэй . Нөгөө эх нь "4 төрийн 10 буянт номын цагаан түүх оршвой" гэсэн нэртэй. /Энэ эх хаанаас олдсон нь тодорхойгүй/ Ленинградад Цэвээний аваачсан Цагаан түүх , Жамъян гүний аваачсан Цагаан түүх их төстэй , мөн ялгаатай . Жамъян гүний Цагаан түүх нь 23 талтай . 1-р бүлгийн 1-3 талд эзэн хороог сахигч Ордосын 12 отгийн дагаж явах дүрмийг тэмдэглэсэн байдаг . 2-р бүлгийн 3-5 талд Цагаан түүх ашигласан зохиолууд Монголын түүх, Жувэйн , Рашид-Ад-Дин нарын бүтээлд ашигласан сурвалжтай язгуур нэг гэдгийг нотолж өгсөн .1890-ээд оны сүүлчээр Ке Жү Мин "Юан улсын шинэ түүх" зохиолыг бичсэн ба мөн бусад улсууд хэд хэдэн ном бичсэн . Тэд өрнө дахины материалыг нилээд ашигласан . Ялангуяа өрнөд европын шинжээчдын бүтээл , тэдний орчуулсан араб хэлний бүтээлүүдэд Монголын түүх ялангуяа Юан улсын үеийн түүхийг нөхверлөхад зайлшгүй чухал , цөөнгүй сурвалж байдгыг дээрх зохиогчид бүтээлдээ тодорхой гаргасан байна .Юан Шиг 1370 онд барласнаас хойш Монголын түүх ялангуяа Юан улсын түүхээр гарсан олон бүтээл Юан Ши-г ашиглаж , зарим зүйлийг нь тодруулж , дэлгэрүүдж зарим хүний намтрыг нь тэр чигээр нь хуулбарласан байдаг . Юан Ши-г судлахад түүхчид төдийгүй угсаатны зүйчид , хэл шинжлэлчид тодорхой үүрэг гүйцэтгэж байна .1950-иад оны үед Зей Ме гэгчийн эмхэтгэсэн "Юан улсын үеийн ярианы хэлний хөшөөн дэх бичгийн түүвэр" гэдэг эмхэтгэл Юан Шигийн судлалд чухал хувь нэмэр оруулсан байна . Тодруулж хэлбэл Юаи улсын үед босгосон хэд хэдэн бичээсний утга санааг Юан шид тусгасан байдаг.
Юан улсын үеийн ярианы хэл , бичгийн хэл хоёр нилээд ойролцоо . Тийм учраас Юан Шиг монголчлохдоо тэр үеийн ярианы дагуу орчуулбал найруулга нь нилээд зохистой болно гэж үздэг. 1970-аад онд БНХАУ-ын монголч эрдэмтэд Юан улсын түүхийг XV ботиор хэвлэсэн . Хэдийгээр бүрэн биш боловч Юан ши-г үзэж сонирхох , судлах хүмүүст чухал гарын авлага болдог . Энэ XV ботийг нухацтай нягталж орчуулгыг нь аль болохоор сонгодог бичгийн хэлэнд орчуулсан . 1979 онд Ли Зүн гэдэг хүн "Юан улсын хүний зохиосон эмхэтгэлийг харгалзсан хэлхээс" хэмээх номдоо хятад хэлээр хэвлэгдсэн "Юан Ши"-г маш нарийвчлан нягталж түүхэн үйл явдал , түүхэн зүтгэлтэн , түүхч хүмүүсийн нaмтар , хууль дүрэм , утга урлаг , тэмдэглэл зохиол зэргийг 3 том төрөл , 16 дараалалд оруулж хэвлэсэн байна.Юан улсын үеийн хууль дүрэм цөөнгүй үлдсэн байдаг . Түүнийг Юан Ши-тай уулзaж зaрим нэр томьёог тодруулж цэгцэлсэн. Мөн Нанжин Бээжингийн их сургуулийн эрдэмтэд Юан Ши-гийн талаар судалгаа хийхдээ "Үе засах хууль бичиг", "Магад хууль" зэргийг Юан улсын үед монголчилж байсан эхтэй тулган үзэж Юан Ши-гийн зарим бүдэг мэдээг тодруулсан байна.Өрнө дахины судлаачид Юан Ши-д байдаг "Олон вангийн илтгэл шастир", “Сонголтын тэмдэглэл", "Идээ ундаа ба эд барааны тэмдэппэл", "Цэрэг дайны тэмдэглэл" зэргийг франц , англи хэл рүү орчуулжээ . Уг орчуулгандаа маш дэлгэрэнгүй тайлбарыг Оросын эрдэмтэн Бичурин 1829 онд Юан Ши-г түүвэрлэж Монголын эхний 4 хааны намтрыг орчуулсан байна.АНУ-ын Харвардын их сургуулийн профессор Филипп, Баян жанжны намтрыг орчуулсан. Мөн Хубилайн намтрыг англиар хэвлэсэн .Японы Киотогийн их сургуулийнхан "Юан ши-гийн үсгийн хурмал /сан/" гэдэг чамбай бүтээл хэвлүүлсэн .
Юан Ши-гийн эхний 47 дэвтрийг ялангуяа түүний эхний хэсгийг ашиглаж бичсэн олон бүтээл Ази , Европ , Америкийн хэд эдэн эрдэмтдийн бүтээл байхаас гадна Юан Ши-д гардаг цөөнгүй хүн , газар ус , үйл явдалд тайлбар өгсөн байна.
_
_
mongraphy.blog.banjig.net
дэлгэрэнгvйгээр цааш унших...
Номын цагаан түүх
Арван буянт номын цагаан түүх
Арван буянт номын цагаан түүх
Энэ бол XIII зууны Монголын түүхийн маш чухал зохиол юм. Хубилай сэцэн хаан зохиосон гэж үздэг. Энэ тухай мэдээг Ордосын Хутагтай сэцэн хунтайж анх гаргаж ирсэн.XVII зууны үеийн Монголын нэрт түүхч Саган сэцэн буюу тэр үеийн нэртэй гэгдэх эрдэмтэд өөрсдийнхөө бүтээлд Цагаан түүхийг заавал ашигласан байдаг. Гэхдээ Чагирварьди хаан Хубилай сэцний туурвисан /номын/ Цагаан түүхийг ашиглалаа.Энэ зохиолын талаар академич Ш. Нацагдорж "Цагаан түүхийн тухай" бүтээлийг 1956 онд бичсэн. Үүндээ: Энэ зохиол бол Хубилайнх биш. Харин Хубилайн үед энэ зохиол бичигдсэн нь үнэн. Хубилай хааны даалгавраар нэгэн ухаантай эрдэмтэн энэ номыг бичжээ. Энэ зохиолд шашны нөлөө гүнзгий туссан, лам нарын эрх ашгийг хуулиар ямар зорилгоор зохиогдсоныг тайлбарласан байдаг. 3-р бүлэгт жинхэнэ зохиол гардаг. Эцэст нь монгол ноёд язгууртны зэрэг дэвийг хүснэгтээр гаргасан байдаг. Германы эрдэмтэн Сагастер Цагаан түүхийг герман pуу орчуулахдаа Жамъян гүний дэвтрийг гол болгосон. Цагаан түүхийг судлахын тулд бүх хувилбаруудыг сайтар харьцуулж, үг үсэг бүрийг тулган нягталж анх зохиогдох үед бичсэн санаа, хожмын хүний бичсэн зүйлийг ялган салгах хэрэгтэй. Энэ хувийг судлахын тулд нэг хүн бус, монгол хэл, эх түүхийн гүнзгий мэдлэгтэй хүмүүс хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай.
Хутагтай сэцэн хунтайж Цагаан түүхийг хуулж оршил болгон бичихдээ энэ номыг Сүн Жү хотоос олж Баранэширийн хуучин сударлугаа тохиолгож билэгтэйеэ сайтар барилдуулж шинжлэн бичвээ. Үүнээс үзвэл Сүн Жү хотоос олдсон нэг эх, баранаширээс олдсон эх гэж хоёр эх байсан бололтой. Баранаширигээс олсон нь олдоогүй.Шинжлэн бичив гэдгийг зарим хуулбарт шинэчлэн бичив гэж буруу хуулсан байдаг. Энэ нь хожмын алдаа юм . Сэцэн хунтайж Цагаан түүхийг хэрхэвч шинэчлэн өөрчлөөгүй харин бусад эхүүдтэй харьцуулж шинжилсэн байх гэдгийг зарим эрдэмтэд үгүйсгэж ер нь шинэчилж бичсэн байхыг үгүйсгэдэггүй . Гэтэл хуучны ялангуяа XVIII зуунаас өмнөх монголын түүхчид өөрийн хүсэл зорилгоор ном зохиолыг өөрчлөн бичдэг байлаа . Цагаан түүх бол хууль цаазны чухал дурсгал мөн.
Цагаан түүхийн гол зорилго бол шашин төр хоёр ёсыг тэгш явуулах тухай хууль цааз . Энэ тухай Цагаан түүхийн төгсгөлд бичсэн байдаг . Үүнд: “Эртний бурхан сайдын байгуулсан 4 их төрийн 10 буянт номын цагаан түүх нэрт судар энэ мөн” Ө.х цагаан түүх бол эртний богд сайд нарын байгуулсан 4 их төр / шашин төр, түүний тогтох ёс мөн /, Анх хүн амьтан буй болсон тэр цагт Махасамади хаан 2 ёсны 4 их төрийг байгуулсан ажгуу . Хожим нь Шигимүни Махасамадын үүсгэсэн 2 ёсыг үлэмж шинэтгэж тансаг гaйхамшгийг явуулжээ. Түүний дараа Сүрэнзэнхамба улам төгөлдөржүүлж монгол орноо богд Чингис хаан 2 ёсны 4 их төрийг сайтар явуулж зассан ажгуу .Хубилай сэцэн хааны үед дээдсийн үүсгэсэн хоёр ёсыг буюу 4 их төрийг төгөлдөржүүлэхдээ Чингисийн үед төвдийн Гунгаанямбуу ламыг Монголд залж бурхны шашин дэлгэрүүлсэнийг улам төгөлдөржүүлжээ. Хубилай хаан суумагцаа "Би вээр хоёр ёсыг адил тэгш явуулна" гэж амлаж Пагва ламыг баруун газраас залж ирээд 108 сүм байгуулж бурхан шашныг дэлгэрүүлэн бурсан хуврагуудыг албанаас хэтрүүлж үл засах хууль тогтоов . Хубилай хааны үед бурхны шашныг хүчтэйгээр түгээж Хубилайн сүүлийн үеийн дансанд 42318 хувраг зарим тоогоор бол 213100 хувраг байсан гэдэг мэдээ бий . Хубилай шашин , төр 2 ёсыг тэгш явуулах дүрэм зохиосон . Үүнийг "Төрийн сургаал" хэмээн нэрийдэж үр ач нар , төрөл төрөгсөд нийт хүмүүст ухуулан сургах болжээ.Хожим нь энэ дүрэм Юан улсын төр засах хөтөлбөр болж байсан гэдэг. Шашин төр 2 ёсыг тэгш явуулна гэдэг нь шашны ёс , ертөнцийн буюу төрийн есны харьцааг маш зөвөөр шийдвэрлэж аль нэгийг нь илүү буюу дутуу үзэхгүй байхыг хэлнэ.Цагаан түүхт ертөнцийн төрийг засах үндсэн зарчим нь Махасамадигийн үед цогцолж Шигимүни бурхан шинэтгэж , Сүрэнзэн хийгээд богд Чингисийн үед хэвшив . Чингис хааны 2 ёсыг монгол оронд гийгүүлж эхэлсэн , журамласан , түүнийгээ нийтэд түгээн сургаж байлаа .
Юан улсын үед бурхны шашин төрийн байгуулалтай адил нарийн зохион байгуулалтай, үйл хэргээ явуулах дэс дараалалтай , түүнийгээ чанд баримталдаг байлаа .Шашны байгууллагын хамгийн дээд эзэн буюу тэргүүлэгч нь номын ёсыг эхлэн явуулна . Энэ тухай Цагаан түүхд тэмдэглэсэн байдаг . Номын ёсыг эрхэлж явуулъя хэмээвээс төрийн хаан шашны зарлиг , тарни, шаштир , номхотгол зэрэг 4 ном номлож авшиг авхуулна .Шашны тэргүүн бол хаантэй энэ тэгш байх ёстой . Бурхан шашны өвөг Шигимүни хүнийг төрөх , өвдөх , өтлөх , үхэх зовлонгоос тонилгох бясалгал үйлдэж ном номын билэгдэл өгүүлсэн. Түүнээс биш тусгайлан ном судар зохиогоогүй байна. Харин шавь нар нь ном болгон бүтээсэн. Түүнийг зарлиг гэдэг. Зарлигийг дээд мэргэд , шидтэнүүд тайлбарлаж бүтээл гаргасан. Түүнийг шаштир гэж нэрлэдэг.Бурхны зохиосон зарлигийг их хөлгөн , доод буюу бага хөлгөн , нууц тарни гэж 3 хуваасан . Хубилай сэцэн хаан Пагва ламаас авшиг хүртэж / сургаал сонсож / бурхны шашны шавь болж улмаар Пагваг Юан улсын номын эзэн буюу багш болгосон байна. Пагва , Хубилай хоёр ижил эрхтэй байсан гэж олон сурвалжид бичсэн байдaг. Цагаан түүхд ч энэ мэдээ бий. Гэхдээ тэр хоерыг ямар үед аль нь тэргүүлэх сууринд суухийг тусгайлан заасан байдаг. Ном айлдах үед буюу хүн цөөхөн цагт ламтан дээр сууна. Харин хаад ноёд, түшмэд тэpгүүтэн олон хүн хурсан цагт хаантан дээр морилно. Төвд зүгийн шашинтнууд ламд айлтгал өргөх үедээ бүгд хүндэтгэл үзүүлж тэргүүн лам, хаан хоёрын аль аль нь ямар эрхтэй байхыг нарийн тодруулаагүй гэсэн мэдээ бий. Тэгвэл Юан улсын үед төр, шашин хоёрын ёсыг чанд сахиж өгсөн /зааж/ байна . Юаны үед Пагва тахилгын орны лам болж, Хубилай сэцэн түүнийг хүндлэгч, өглөгийн эзэн болсон гэж сударт цөөнгүй тэмдэглэсэн байдаг. Гэхдээ тахилын орны лам, өглөгийн эзэн хоёр адил эрхтэй, хоёулаа бурхан гэж үзсэн байдаг. Шашны ёсоор бол номын эзэн ламтан хамгийн дээд сууринаа сууна. Тиймээс ч дээд номын эзэн ламтан гэсэн байдаг. Дээд номын эзэн лам хаан ордны зохион байгуулалтай адил 25 их тушаалтантай. Тэр нь жаргуулагч /дуу хөгжимчин/, тавигч /тахил өргөдөг хүн/, тахилч /уран цэцэн үг хэлж сэтгэлийг нь баясуулагч /, дэлбэгч /жолооч/, хоньч , адууч , бүрээч гэх мэт . Тэдгээр номын эзний үйл хэрэгт үнэнч зүтгэнэ . Хамгийн шудaргa, авилгач бус хүмүүс байна. Номын эзний өмнө зарлиг явуулах тусгай хүмүүс байна. Тэднийг гүүш гэх ба Юан улсын их ламтан 32 гүүштэй /орчуулагчтай/ байжээ .
Номын эзэн ламтан өөрөө дээд суудлыг эзэлдэг бол түүний тушаалтанууд дэд , дунд суудлыг эзэлдэг. Мөн гүдэн хэмээх тушаалтан бий. Гүдэн, гүүш нарт үйлчлэх яамтан буюу тусгай албан тушаалтан байна.Шашны байгууллагын эмх цэгц, зохион байгуулалт нь ганц үйлсийн төлөө хүчин зүтгэх ёстой. Энэ нь хүн бүхэн номын ёсоор явахыг сэнхрүүлдэг.Шигимүний сургаалд "Хүн төрөх, өвдөх, өтлөх, үхэх буюу орчлонгийн зовлонгоос ангижрахад ямар ч илд, цэрэг, зэвсэг, морь хэрэггүй. Гагцхүү тэсвэрлэн сууж бясалгал хийх, тэгснээрээ урин, мунхаг, тачаангуй гурвыг тэвчвэл гашуун зовлонгүй болно" Бурхны шашны сургаалд бясалгал хийхийг онцгой чухалчилж, төгс бясалгал хийсэн тохиолдол 10 хар нүглийг тэвчиж, 10 цагаан буяныг үйлдэж сурна. Хубилайн үед шашин, төр хоёр ёсыг тэгшээр явуулах үндсэн агуулга нь 4 их төрийг сайтар явуулахад оршино гэж тэмдэглэсэн байдаг. 4 их төр гэдэг нь номын 2 төр буюу тарни, судар, ертөнцийн 2 төр буюу энх, хялбар /зол жаргал/ хоёр юм. Номын хоёр төр бол үндсэндээ бурхны зарлиг. Ертөнцийн хоёр төр бол хааны засаг буюу хааны хууль юм. Бурхны зарлиг буюу номын төрийг дагаж явбал гаслангийн далайгаас ангижирч бүрэн чадьюу. Номын засаг буюу номын төргүй болбоос aмьтан тамд унаж үе үеэрээ сүйрнэ. Хааны засаг буюу ертөнцийн төргүй болбоос улс аймаг эвдэрюү. Энэ хоёрыг чанга явуулж чадваас бүх зүйл амгалан жаргаланд оршино. Цагаан түүхд зовлон жаргалыг ялгагч, буян хилэнц гэж байна гэж сургасан. Ө.х Хэн жаргалтай, хэн зовлонтoй байх нь 6уян хилэнц үилдсэнээс нөхцөлдөнө гэжээ. Жаргалан зовлон нь урьд төрлийн үйлийн үрээр нөхцөлдөнө гэж бас сургасан . Энэ насандаа буян үйлдвээс зовлонгийн далайгаас гэтэлнэ. Буян үйлдэнэ гэдэг нь номын төрийг дагаж байна гэсэн үг юм.Цагаан түүхд энэ тухай өгүүлсэн нь : Юан улсын үед бурхны шашин хүчтэй нэвтэрч төрийн бодлогын нэг чухал хэсэг нь түгээх , сурталчилах , номын есыг чанд сахихад оршиж байлаа .
Юан улсын үед Шигимүнээс гадна 4 махаранз , 189 догшид зэргийг тахиж байлаа. Шашны лам хуврагыг зохион байгуулан сүм хийдэд суулгаж бурхны сургаал зааж, шүүлэг шалгалт авч шашны зүтгэлтнүүдийг бэлтгэж байлаа .Бурхны шашинд хүүхдийг 5 настайгаас нь эхэлж сургаад 30 жил сургасны дараа шүүлэг шалгалт авдаг байсан. Шашны байгууллага номын төрийг хэрхэн явуулах бүх үйл ажиллагааг эрхэлнэ.Ертөнцийн төр буюу хааны засаг нь шашныг дэмжиж орон даяар 4 төрийг сурталчилна. 4 төр хэзээ боловч бие биенээ дэмжин тэтгэнэ. Тэгэхгүйгээр улс ер оршин тогтнох үндэс үгүй буюу. Цагаан түүхд бичсэнээр Монголын хаад шилдэг дээдийг агуулсан хамгийн дээд эрхт бурхны бүрэлбаа байлаа. Монголын хаан бол Энэтхэгийн Махасамадийн угсааны хувилсан дүр мөн. Монголын хаад нармай их улс эвлүүлэн засаж, ертөнцийн төрийг ёсоор нь засаж дээд тэнгэрийн заяагаар хүн төрөлхтөнийг аврах дээдийн дээд заяат хаад мөн. Хаaн хүний тухай Цагаан түүхд тодорхой дурдсан байдаг. Хаан xүн ямар эрх үүрэгтэй байх вэ? гэдгийг заахын зэрэгцээ Монголын хаан бол дээд тэнгэрээс заяасан, бичиг, цэргийн эрдмийг хослуулсан хосгүй хүн. Хааны эрхэнд хэн ч халдах ёсгүй.Хааны өмнөөс засаг төрийн хэргийг явуулах тусгай хүмүүс байна. Энэ нь хонжин, тайш, бусад ноёд байна. Тэд төрийн хэргээс гадна шашны хэргийг удирдана. Хааны өмнө хэрэг явуулагчид бурхны зарлиг, үнэн номын сургаалыг хамаг амьтанд ухуулж, судар тарнийн ёсоор эндүүрэлгүй явуулна. Ингэснээрээ энх төрийг амар байлгана. Төрийн хэргийг явуулахдаа эртний богд дээдсийн тогтоосон хууль дүрмийг чанд сахина. Төрийн түшмэд нь их төр амгалан байхыг батлахын тулд түмэн олныг сонор сэрэмжтэй байлгана. Хэрэв харь дайсан довтолбол арга болон хүчээр дарангуйлна . Хэрэв арганд эс орвол хүчлэн дарна . Төрийн түшмэд бол хааны чимэг, их төрийн оньс, хүн хүний тэргүүн, хааны удаах мөн. Юан улсын үед төрд түшмэдийг дэс зэрэгт оруулж байлаа. Тэр үед номч тайш буюу хамах, түрүүч тайш зэрэг түшмэдийг ангилан дэв зэргийг нь тогтоосон нэр байжээ.Түшмэд бурхны шашныг ард олон амь мэт сахиж, их төрийг нүд мэт хайрлаж байх ёсон бий болгоход бүх хүчээ зориулна. Улсыг засах ёс түшмэл бүхний үндэс буюу хамгийн эрхэмлэх ажил байна. Иргэн хүн өөр зуураа заргалдвал түүний буруу зөвийг голчоор ялгах ёстой. Үүнийг зөвхөн түшмэл эрхэлнэ. Иргэн эвдрэлцвэл бүрэн самуурахад хүрч болно. Хэрэв самуун дэгдвэл харь дайсанд зууш болно. Харь дайсныг хүчээр дарахын цагт цэрэг эрхэм болно. Цэрэг хүчирхэг байхад зэр зэвсэг эрхэм болно. Цэрэг хүн түүнийг захирсан түшмэд жирийн иргэнээс илүү чин шудраг, сонор сэргэг байна. Нутаг нутгийи иргэнийг захирах чэрби, зайсан, өрлөг гэсэн тусгай цолтой түшмэл байдаг. Хааны нийт түшмэд 1 хэсэг нь бичгийн ажил эрхэлнэ. /Шаштир, түүх, цадиг, намтар, сан/ Зарим нь цэрэг, хууль цааз, захирах тушаал эрхэлнэ.
Эдгээрээс гадна хаанд буюу хаан ордонд үйлчилж амгаланг сахиулна. Тийм хүмүүсийг хишигтэн түшмэл, чинсан, мээрэн зэрэг янз бүрийн нэрээр голлож байжээ. Мөн Да Ё буюу Их-Ё, хиа зэрэг жижиг ноёд түшмэдэд үйлчилдэг албан тушаалтан байна. Энэ тухай Цагаан түүхд тодорхой дурдсан бий. Ном судар тархаагч, эдийн сан хадгалагч, буурч, сөнч, угтагч буюу үдэгч, баатар, чирэгч, /чарга хөллөсөн морийг хөтөлж явдаг тушаалтан/, оточ, хуурч, дууч тушаалтан хүртэл байсан.Эднийг нийлүүлээд үйлчлэгч хишигтэн гэдэг. Мөн түмт, мянгат, зуут, тавьт, аравт гэсэн тушаалтан байсан. Эдгээр ноёд засаг захиргааны нэгжийг байнга удирдана. Харъяат иргэнээ төрийн хэрэгт байнга бэлэн байлгана. Хамгийн шилдэг хүмүүс байх ёстой,Цагаан түүхд бичсэнээр бол хаанаас эхлээд аравтын дарга хүртэл эртний богд хуулинд захирагчид, ёслол дүрмийг өчүүхэн ч зөрчилгүй дагаж биелүүлнэ. Тэд 3 их үйлд үнэнч байх естой. Энэ:
1. Хүмүүсийг ертөнцийн гашуун ба тамын зовлонгоос аврах амгалангийн дээд үйл
2. Ард иргэнийг сайтар засах жаргалангийн дээд үйл
3. Улсыг сахих явдлыг ухах үйлсийн дээд үйл
Энэ гурван их үйл төр засах гол сургаал байх ёстой. Мөн бүх дэсийн түшмэд 4 их төрд үнэнч байх ёстой. Мөн 6 их үлгэрт /дуурайлал/ сурсан байх ёстой.
1. Өнгөрсөн төрийн сайныг үлгэрлэ , муугий нь сургамжлах
2. Бурхан багш Шигимүни сургаал зарлигийг үлгэр болгох
3. Ёслолт хүнийг үлгэр болгох
4. Өөрийн дураар дүрэм ёс зөрчихийг цээрлэлийн үлгэр болгох
5. Өмнөх төрийн үед цэрэг байгуулж улсаа хамгаалсныг үлгэр болгох
6. Гамнаж аривлах өсөн нэмэхийг үлгэр дууриал болгох
Энэ зургааг базаж хэлбэл Монголын хаад, бүх ноёд төрөө засахдаа түүхийн туршлага, сургамж, шашин, төр ёс, ёслол дүрзм, цэрэг засаг, аривлаж гамнахыг эрхэм болгож үг юм.Монголын түшмэд эрдэм мэдлэгийг эрхэмлэх ёстой гэж Цагаан түүхд сургасан байдаг. Эрдэмтэй болно гэдэг нь:
1. Өнгөрсөнийг хөөж онох гун ухаан
2. Ирээдүйг угтаж мэдэх утач
3. Битүүг тааж мэдэх үлэмж
4. Эдүгээ ахуй буюу одоо байгааг бүрэн төгс мэдэх
5. Бусдын самбаа өгүүлэхийг урьдаас онож мэдэх гайхамшигт сэцэн
6. Аян, авын үйл явдлыг ёсоор мэдэх мэргэн баатар
7. Таван ухаанд төгс гэгээрэх, гэгээн билэгтэн байх ёстой. /Таван ухаанд: Хэл судлал, гүн ухаан, анагаахуй, шашны сургаал, урлахуй эд 5 болно/
Хаан хүн цэцэн мэргэн, өрөвч шудраг, эрдэм тегс, чадал баатар байх ёстой. Энэ бол хаан, төрийн түшээд хангасан байх ёстой болзлыг журамлан зааж өгсөн болно. Бүх түшмэд 9 их билэгт нэвтэрсэн байх ёстой.
1. Түг түмэн цэргийг сүр хүч, эр зоригт удирдах хараа ихт хар туг
2. Хамаг бүгдийг хөдөлгөх дуу ихт улаан бүрээ
3. Бие сахих, хүчин ихт алтан хор /сум/
4. Гэрэл цацрангуй шар шүхэр
5. Засаг явуулах хурц илд
6. Алтан эмээл
7. Бүс
8. Исэр
9. Өрлөгүүд /жанжин/
Энэ 9 билэгийн учрыг бүх түшмэд мэдэх ёстой. Ингэснээр төрд үнэнч зүтгэнэ. Юан улсын төр, шашин төр хоёр ёсыг тэгш явуулахад дээрх зүйлийг бүх ноёд түшмэд ухаарч, дагаж шийтгүүлж байх ёстой. Энэ хоёр ёс бол өнө үүрдийн дүрэм мөн.Түшмэд хийгээд бүх ард 4 цагийн буяныг үйлдэх, 4 цагийн хуримийг дурсан өнгөрүүлж байх ёстой. Энэ нь хавар, зун, намар, өвөл юм. Дээд Шигимүнийг дурсаж хаврын тэргүүн сарын 15-нд Шигимүни хувилгаан үзүүлсэнийг тэмдэглэнэ. Хаврын дунд сарын 15-нд Шигимүни бурхан болсныг дурсана.
Дөрвөн цагийн хурим нь хавар цагаас сүргийн хурим, зун цагт уурын хурим, намар цагт ширийн хурим, өвөл цагт тасгийн хурим юм.Дөрвөн цагийн хурим хийх өдөр нь Чингис хааныг дурсах гол хүндэтгэлийн өдөр болно.Хубилай хаан бурхны шашныг төрийн шашин болгож түүний өвөг Шигимүни Монголын эрхэм шүтээн гэж хуульчилсан байна. Түүнээс гадна Чингис хаан бол Шигимүнээс үл дутал өвөг мөний хувьд өнө турш дурсах естой. Энэ хоёрыг л шүтдэг байх ёстой гэжээ.
_
_
mongraphy.blog.banjig.net
дэлгэрэнгvйгээр цааш унших...
Алтан ханы тууж
1507-1582 он Алтан гэгээн хаaн , Шидуб /түшээт/ хаан , Гэгээн хаан гэж нэрлэдэг. Жинхэнэ нэр нь Ананд. Улс төрд тодорч ирсэн үе нь 1524 оны үе юм. Монголын баруун гурван түмний нэг болох Түмэдийн хан. /Баруyн гурван түмэд: Ордос, Юншээбүү, Түмэд, Зүүн гурван түмэнд: Цахар, Халх, урианхай/
Энэ үед Монголын хаан Бодьапагт тусалж зүүн гурван түмний нэг болох Урианхай түмнийг номхотгосон. Гэвч Урианхай нар Монголын хаанд захирагдахгүй байсан тул хөөн тарааж, түмнийг нь болиулсан.1522 онд Алтан хан их цэрэг авч Хархорум хавиар нутаглаж байсан Ойрдуудыг дайлж баруун тийш хөөж тэр хавийн нутгийг өөрийн эзэмшилдээ авсан.1559 онд Төвдийн хойд тал Хөхнуур хавийг эзэлсэн. Нутаг дэвсгэр нь Хархорумаас урагш Цагаан хэрэмд тулж, Зүүн тийш Цахараас Эрчис гол хүртэлх нутгийг эзэмшсэн. Дарайсун Гүдэн / 1550-1557 / хааны үед Алтан ханы сүр хүч улам бүр нэмэгдэж их хаанд ч захирагдахгүй харин ч албан хэрэгт нь шууд оролцох болсон. Тиймээс Дарайсун Гүдэн хаан зүүн тийш зугтаж Ляодунгийн хойгийн нилээд хэмжээний нутгийг малын бэлчээр болгож тэнд төвлөрсөн.
Алтан хан Монголын их хаан болон бусад Түмэдийн хаадуудтай сөргөлдөж, мөн Мин улстай янз бүрийн шалтгаанаар олон удаа дайтаж байсан. 1533-1558 оны хооронд Мин улсад 9 удаа довтолж Мин улсыг ихээхэн сандаргаж байлаа. 1550 онд Бээжин хотыг бүсэлж Мин улсыг элдвээр сүрдүүлэн Түмэд, Мин улсын хооронд байнга худалдаа хийж байх эрх олж авсан байна. Мин улс Алтан ханд цол өргөж Шүн И ван гэж өргөмжлөх болсон. Мөн Чуулалт хаалга, Яргай, Датун, Ганьсу зэрэг газар 13 томоохон боомт Монголчуудтай хулалдаа хийж байлаа.Алтан хан 1571 онд Төвд рүү цэрэглэж буулгаж авсан. Төвдийн шашныхантай буюу Гэлүгбатай ойр дотоно холбоо тогтоож Ашин лам гэдгийг Тү залж ном тавиулсан. Ийнхүү шарын шашинд нэн талтай болж 1578 онд Хөхнуурын Цавчаал сүмд Төвдийн Гэлүгба буюу шарын шашны их лам Содномжамцыг урин авчирч ном тавиулсан. Түүнд "Богд хамаг бүхнийг айлдагч Очир Дара далай лам гэгээн" гэсэн цол өргөмжилсөн. Үүнээс эхэлж Далай лам гэдэг нэр бий болсон байна.Содномжамц буюу далай лам Алтан ханы бэлэг сэлт, цол шагналын хариу болгож Алтан ханд тусгай цол шагнасан.
"Мянган алтан хүрдийг эргүүлэгч Чагирварди сэцэн хан" цол өргөсөн. Цул алтаар цутгасан алтан тамга дагалдуулж өгсөн. Ингэж Содномжамц, Алтан хан нар ойр дотно холбоо тогтоосноор Монголд шарын шашин хүчтэй нэвтрэх 3 дахь үе эхэлсэн байна. Алтан хан бөөгийн шашныг шахан түрж шарын шашныг дэлгэрүүлэхийн тулд тусгай цааз гаргасан. Түүнийг "Алтан ханы цааз"хэмээн нэрлэдэг.Алтан хан цэрэг, шашнаас гадна аж ахуйн талаар томоохон зүйл бүтээсэн хүн юм. Тухайлбал: Тэрбээр 1550-иад оноос эхлэж Монгол нутагт нүүдэллэн ирсэн олонг аргадах, айлган сүрдүүлэх зэргээр тариалан эрхлүүлж, байшин бариулж, гар 1 хөгжүүлсэн байна.1581 онд Хятад, Төвд, Монгол олон хүний хүчээр Хөх хотыг байгуулсан. Үүнийг зарим ном зохиолд "Хол дахиныг амаржуулагч хот" хэмээн нэрлэдэг . Алтан хан улс төрийнхөө үйл ажиллагааныхаа эхэн үед Монголын их хааныг дэмжиж нэгдсэн хүчирхэг улс болгохыг хичээж байсан. Гэвч хожмоо зөвхөн өөрийнхөө харъяат Түмэд түмнийг бие даалгахын төлөө тэмцэж байлаа.Алтан хан Бодь-Алаг, Дарайсун Гүдэн, Түмэн засагт 3 хааны үед Түмэдийг толгойлж байхдаа алиных нь ч үгийг бараг хүлээн авдаггүй хүн байлаа. Түмэн засагт хааны үед Алтан хан нас өндөр байсан боловч бие даах бодлогоосоо ухраaгүй. Түмэн засагт хааны тухай олон ном зохиол бий. Түүний нэрээр "Алтан ханы тууж" буюу "Алтан ханы түүх" гэсэн зохиол бий.
Энэ зохиолыг зохиосон эзэн нь тодорхойгүй. Нэлээд түрүү үе буюу XVI зууны үед зохиогдсон гэж үздэг. Энэ зохиолд хамарч байгаа гол сэдэв нь ХIV-ХVI зууны Монголын улс төр, цэргийн явдал, аж ахуй, зарим нэгэн түүхт хүмүүсийн тухай асуудлыг голлосон байдаг. Энэ номд бичсэн зүйлийг ажиглахад зохиогч нь Алтан хантай олон жил ойр дотно хамт байсан бололтой. Ялангуяа шашны талаар Алтан ханы явуулсан үйл ажиллагааг маш тодорхой бичсэн бий. Зохиогч нь төвд хэлтэй, шашны томоохон зүтгэлтэн байж магадгүй.Алтан хан болон түүний залгамжлагчдын тухай нилээд тодрохой бичсэн байдаг. Зарим зүйлийг нь ажиглахад шарын шашны тухай нэлээд зүйлийг төвдөөс орчуулж авсан байж магадгүй. Аптан ханы дараа Дүүрэн Сэнгэ, Амудай сэцэн Түмэдийг тэргүүлж өвөг эцгийнхээ үйл ажиллагааг үргэлжлүүлсэн гэж бичдэг. Үүнээс үзвэл Амудай сэцний үед энэ зохиолыг бичсэн байж магадгүй.Мөн Гаанжуурыг төвдөөс орчуулсан тухай тодорхой зүйл дурдсан. Ямар ямар ном зохиол ашигласнаа дурдаагүй. Өдий төдий сонссон зүйлээ бичлээ гэж бичсэн байдаг. Сармани гэдэг хүний "Алтан ханы намтар" хэмээх зохиол байдаг тухай мэдээ байдаг. Гэвч энэ нь олддоггүй. Магадгүй энэ намтрыг ашиглаж "Алтан ханы тууж"-ыг бичсэн байж болох юм. Бурхны шашныг сурталчилахад энэ зохиол томоохон үүрэг гүйцэтгэх ёстой байсан.Энэ зохиол бүтцийн хувьд бүлэг, зүйл байхгүй, үргэлжилсэн үгийн нэг дэвтэр бэсрэгхэн зохиол юм. 54 хуудастай, 108 нүүр зохиол юм. Агуулгын хувьд ангилж үзвэл 5 ангилж болно.
1. Чингисээс эхлээд бурхны шашин Монголд дэлгэрсэн түүх
2. Даян хааны туүх
2. Даян хааны туүх
3. Алтан хааны түүх
4. Дүүрэн Сэнгийн үе
5. Амудай сэцэн хунтайжийн үе
Төгсгөлийн үгтээ "Алтан хааны тууж" Чингис хаанаас эхлээд Тогоонтөмөр хүртэлх Монголын хаадын тухай тэдний бурхны шашинд хэрхэн хандаж байсан тухай, ө.x эдгээр хаадын үед Монголд бурхны шашин дэлгэрсэн түүхийг товчхон бичсэн. Тухайлбал: Чингис хаан ертөнцийн төр ёсыг төвшитгөж Сажийн аймгийн Гунгаанямбуу ламыг залж бурхны шашныгдэлэрүүлсэн гэж бичсэн байдаг.Чингис хаан бурхны шашныг дэлгэрүүлсэн мэтээр бичсэн нь түүний дараах Өгөдэй, Хубилай, Өлзийт, Хайсан хүлэг хаадын үед бурхны шашин дэлгэрч байсныг Чингис хаанаас эх улбаатай болгох гэсэн санаа юм. Энэ зохиолын зарим зүйл нь Эрдэнийн товчтой яг таг тохирдог. Зарим шууд тохирдоггүй.Монголд бурхны шашин дэлгэрсэн тухай нилээд олон номонд тэмдэглэгдсэн бий. Манжийн үед зохиосон "Хутагтын орон их хятад, төвд, монгол оронд дээдийн ёс дэлгэрсэн Галбрасангийн мод хэмээгдэх түүх" гэдэг зохиолд мөн Гунгаанямбуу /Гунгаажалцан/ Монголд бурхны шашин дэлгэрүүлсэн гэж бичсэн байдаг. Эрдэмтэн Чойжин Од-Сэрийн тухай энэ зохиолд тэмдэглэсэн нь Шар тууж, Эрдэнийн товчтой иx ижил. Монголын Хасан хүлэг хаан Чойжин Од-Сэрээр /Номын гэрэл/ судар тарнийн судар орчуулгасан гэж Шар тууж, Эрдэнийн товчид тэмдэглэсэн байдаг. Богд Чингисийн Хөх түүх, Сүмбэ хамба нарын зохиолд мөн Чойжин Од-Сэрийн тухай бичсэн байдаг.Алтан ханы туужаас хожуу гарсан зарим зохиолд нэрээ зөрөөтэйгээр зарим үйл явдал, хувь хүний тухай дурдсан байдаг. Тухайлбал: Даян хааны тухай "Алтaн ханы тууж"-д нэлээд хураангуй өгүүлсэн боловч түүний төрж өссөн үеийн Монголын байдлыг цохон дурдсан байна.
Тэнд бичихдээ: "Тогоонтөмөрөөс хойш хэд хэдэн хаадын үе болтол Монголын төр сaмуурч, дайн дажин дэгдэж, ертөнцийн төр, бурхны шашин эс тогтож, хаан, харц, сайн, муу үл ялгагдан байлаа. Тийм үед Боржгины алтан ураг нөлөөгүй болж, улс гүрэн эзгүйрч байлаа. Тэр үед болох жононгоос Батмөнх нэрт хөвүүн төрж 1 настайдаа өнчрөхөд Мандухай хатан олж асран тэжээж, эрдэнэ мэт сэтгэлтэй, сайд лугаа зөвлөлдөн эрхэт боржгины галыг дахин ноцоожээ.Энд Батмөнх даян хааныг өнчин дорой хүүхэд ахуйгаас нь олж, сувилж, эмчилж, тэжээж, тэнхрүүлснийг онцгой үнэлжээ. Батмөнхийг 7 настайд нь Дөчин түмэн Монгол чуулж түүнийг их хаанд өргөмжилсөн. Хэдийгээр тэр 7 настай байсан ч Мандухай төрийг эрхэлж, Монголыг засаг захиргааны хувьд цэгцэлж, баруун гурван түмний урвалтыг номхотгон тавшитгөж, хэдийгээр ихээхэн хохирол үзсэн боловч үл шантран зүтгэсээр улс гэрээ төвхнүүлж чадсан байна.Энэ зохиолд дурдсан Даян хааны тухай дурдсан зарим мэдээ бусад зохиолуудтай тaардаггүй. Улаан үхэр жил 1517 онд 7 настай хаан өргөмжлөгдөж 44 настайдаа өөд болсон тухай, мөн зарим зохиолд 74 жил хаан суусан гэдэг мэдээ ч бий.Даян хаан 11 хүүтэй. 2-р хүү Улсбайх, 5-р хүү Удболд, 6-р хүү Илбогор, 8-р хүү Гэгээнмөнх, 9-р хүү Гэрсэнз, түүний дүү Увсанз энэ 6 хүү бол зүүн түмнийг эзлэн сууж байсан. 3-р хүү Барсболд, түүний дүү Арсболд, 7-р хүү Арбогор, энэ 3 баруун түмнийг эзлэн суусан.
"Алтан ханы тууж"-д түүний намтар, үйл ажиллагааг дэлгэрэнгүй өгүүлсэн. Энэ номын гол агуулга үүнд зориулагдсан байдаг. Алтан ханы эцэг бол Даян хааны 3-р хүү Барсболд юм. Эх нь Бодон хатан. 1507 онд бодон хатнаас хүү охин хоёр төрсөн,Үүнийг бэлгэшээж Энхамгалан төр ёсыг барьтугай гэж ерөөгөөд 2 хүүхдэд Эрдэнэ-Алтан, Эрдэнэ-Мөнгөн гэж нэрийдсэн. Эрдэнэ-Алтан буюу Алтан хан нь Эрдэнэ-Мөнгөний дүү юм. Алтан ханы Алтан-Эрдэнэ нэр нь хожмоо хүндэтгэлийн нэр болж товчлогдсон бaйна.Баруун түмнийхэн ялангуяа Ордос Даян хааны томилсон Улсболдыг төдийлөн үл ойшоож Ибрэ тайш, Мандулай нар Улсболдыг егүүтгэсэн. Барсболд дутааж эцгийнхээ дэргэд ирсэн. 1510 оны орчим Эрдэнэ-Алтан өвөг эцгийнхээ дэргэд очсон гэж байгаа. Алтанг 12-той /13-тай/ байхад эцэг нь нас барсан. Алтан 13 настайгаасаа ах Мэргэн жононтойгоо улс төрийн их хэрэгт оролцож эхэлсэн. Барсболд 7 хүүтэй. 1-р хүү Мэргэн жонон. Эдгээрээс хамгийн сэргэлэн нь Мэргэн жонон гэж бичсэн байдаг. Алтан бол ахаасаа суралцаж, ахаасаа илүү ухаантай болсон . "Алтан ханы тууж"-д Даян хааны эмхэлсэн Их Монгол Улсыг зарим ноёд , чинсангууд үймүүлж ихээхэн түйвээсэн. Үүнийг тууштай эсэргүүцсэн хоёр бол Алтан, Мэргэн жонон хоёр юм. Тэд 1536-1541 онд 7 удаа их аян дайнд мордож Урианхай түмнийг арайхийн буулгаж авсан. Үүнээс хойш Алтан ханыг Монголын ихэс дээдэс "хагацсан улсыг хамтатгаж, хаан суурийг бататгаж өгсөн Сод хүн" хэмээн магтах болсон.
Зургаан түмний ноёд язгууртнууд цуглаж Монголын их хаан Бодид Гүдэн хэмээн цол өгсөн. Алтан хан Урианхайг номхотгож байх үедээ нийт Монголыг Ойрдын аюулаас сэргийлж Ойрдын Бурхай тайштай хэд хэдэн удаа дайтаж урианхайг номхотгосны дараа жил 1542 онд Бурхайг бүрмөсөн буулгаж авсан байна. Ингэж Батмөнхийн дараагаар эхэлсэн Монголын төр төвширч, гар газар, хөл хөсөр болсон. Гүдэн хаан гавъяаг сайшааж "Түшээт хан" цол соёрхсон.Алтангийн нэр сүр өндөрсөх тусам Ойрдын 8000 хүнтэй Үчмэд овгийнхон дагаар орсон. Алтан ханы эзэмшил нутаг ихээхэн өргөжсөн байна. Алтан хан Урианхай, Өөлдөөс гадна харь улс Минтэй хэрхэн дайтсаныг бичсэн байна.Алтан хан 1533 оноос эхлэн 1558 он хүртэл 25 жилийн турш үндсэндээ тасралтгүй Мин улстай дайтсан. Үүнээс 9 удаагийн томоохон аян дайн зохион байгуулж Цагаан хэрмийн дагуу орших хэд хэдэн хот балгадыг дайрч ихээхэн зүйл олзолсон. Зарим үед Цагаан хэрмээс дотогш нэвтэрч Бээжин хотыг бүсэлсэн удаа бий.1534 онд Алтан ханы хүү Дүүрэн Сэнгэ ихээхэн цэрэгтэй мордож Мин улсын хааны түр сууж байсан хотыг бүсэлж ихээхэн сүрдүүлсэн мэдээ энэ туужид бий. Үүнээс хойш Мин улс Алтан ханыг аргадаж, бэлэг сэлт өгч, арилжаа хийхийг зөвшөөрсөн байна. Антан хан Мин улстай олон жил дайтсаны эцэст найрамдсан. Мин улсын язгууртнууд Алтан ханд жилд 2-оос доошгүй бэлэг өргөж та Юан улсаас хойш Монголын төрийг хүчирхэг болгосон их хүн гэж магтаад их хаан тантай нөхцье гэж жуух бичиг өргөж байжээ.1558 онд "Эвийн гэрээ" тогтоосон. Энэ тухай "Алтан ханы тууж"-д тэмдэглэсэн байдаг. Энэ гэрээ нь олддоггүй. "Дээд тэнгэрийн заяагаар Хятад, Монгол хоёрын тэгш төр тогтож, тэгш их улс хөл хөсөр, гар газар амармуй. Даян их улс үлэмж маш жаргуулах, тайван их төр тогтов. /Хөсөр-Газрыг хэлдэг/
Алтан хан Ойрд, Урианхай, Мин улсаас гадна Төвдөд дайтсан мэдээ хятад, төвд сурвалжид байдаг. Үүнийг "Алтан ханы тууж"-д тэмдэглэсэн байгаа. 1534 онд Мэргэн жонон, Алтан хоёр их цэрэг захирч Хөх нуурын Гурвалжин гэдэг газар Ойрдтой дайтсан. Тэр үед төвдийн мянган лам, олон худалдаачид ойрдын цэрэгт бүслэгдэж амиа алдаж болзошгүй байсныг авран тэнхpүүлсэн байна.Энэ бол Алтан хан төвдтэй ойртсон анхны үе гэж дурдсэн байна. Үүний дараа төвдтэй зэргэлдээ нутагладаг Хотонгуудыг сүрдүүлж дайталгүйгээр буулган авсан байна. Мөн Алтан хан Хотонгийн зарим ноёдыг өөртөө дуудаж бэлэг сэлт өг хэмээн шаардсан. Тэр дагуу хөлөг, алмас эрдэнэ өргөж үүрд Алтанг дагаж байхаа илэрхийлсэн. Алтан хан үргэлж дайтаж, Монголын эсрэг өдөөсөн Урианхай, Ойрд, Минг номхотгохын зэрэгцээгээр аж ахуй, эдийн засгийн хувьд байнга анхаарч урьд хэрэглэж байсан мартагдсан зүйлийг сэргээж байсан. 1557 онд Таван суваргат гэдэг газар 8 их байшин барьж ард иргэдийг суулгаж, тариа, төмс, олон үр жимсийг тариалсан байна. 1560 онд Хөх хотыг байгуулж худалдааны том төв болгосон. Энэ тухай туужид өгүүлэхдээ усан бичин жил Хар Хуна уулын өвөрт 12 их улсаа хурааж Хатан голд үзэсгэлэнт Хас орд харш байгууллаа. Хатан гол - Шар мөрөн. Хөх хот бол маш нарийн гар урлал хөгжсөн, алт мөнгөн эмээл хазаараас эхлээд бурхны хэрэглэл, гоёл чимэглэлийн зүйл урладгаараа Монголын төдийгүй Мин улсын урчуудыг шагшруулж байлаа.
Алтан хан цэрэг дайн, аж ахуйгаас гадна бурхан шашны талаар их зүйл хийсэн. 1571 онд Төвдийн Ашин лам Түмдэд морилсон. Алтан хан түүнд эцэг лам цол соёрхож хамаг амьтныг нигүүлсэн удирд гэж хүссэн. Их лам үүний хариуд ном айлдаж "Та энэ төрөлдөө төдийгүй дараа төрөлдөө бурхны буян хүртэж их том гүрний эзэн хаан болж төрнө" гэж хэлсэн байдаг. Энэ туужид бурхны шашны түүхийг, сургаалийг монголчуудад түгээн итгүүлэх, үнэмшүүлэхийг хичээсэн байдаг. Тухайлбал: Энэ насны чинь хувь заяа тэнгэрээс шийдэгдсэн. Хойд төрөлдөө хэрхэх чинь энэ насандаа бурхны ном шүтэж буяны чуулган хураавал дараа төрөлдөө жаргалын оронд төрнөө. Мөн төвдийн их лам Ашин, Алтан ханд бурхны шашны 3 эрдэнэ, бурхны номын ёс, бурхны шүтээн зэргийг нэг бүрчилэн тайлбарлаж өгсөн. Бурхны 3 эрдэнэ гэдэг нь:
♦ Бурхан
♦ Ном
♦ Бурсан хуврага
Бурсан хуврага гэдэг нь лам буюу ламын хурал хурж чадах хүнийг хэлдэг. Ашин лам маанийн 6 үсгийг нэг бүрчлэн тайлбарлаж өгсөн. Мөн Алтан хан шашинд гүнзгий нэвтэрсэнийг сайшааж, үүнээс та төдийгүй таны харъяат нар бурхны шашинд гүнзгий нэвтэр гэж хэлсэн. Шашны заавал сахих ёсыг заасан. Үүнд:
♦ Амь бүү тасал
♦ Эс өгсөнийг үл ав
♦ Ариун бус явдлыг тэвч
♦ Худал үл өгүүл
♦ Цаг бусын идээ үл хүрт
♦ Чимэглэн үл зас
Бурхны шашны шүтээн бол өөрийн ном сургаалтай, хөлгөн судартай. Тиймээс Гаанжуур, Даанжуур тэргүүт олон номыг түгээ. Энэ бол ихээхэн буян. Үүнийг номын өглөг гэнэ хэмээн сургасан байна. Төвдийн их лам далай ламыг залж ном тавиул гэж зарласан. Энэ дагуу 1577 онд Цавчаалын сүмд Далай ламыг залсан. 1578 оны зуны дунд сард уг газар Далай лам морилсон. Алтан мандал, мөнгөн тогоо, Хас болор, асар их эрдэнэс, морь, атан тэмээ, хонь малыг түг түмээр өргөсөн.Далай ламыг "Бүхнийг айлдагч Далай лам" хэмээн цоллосон. Үүнээс хойш төвдүүд Алтан ханы өгсөн "Далай лам" цолыг одоо хүртэл хэрэглэж байна. Далай лам Алтан ханд алтан тамга шагнасан. Хүлээн авч, хүндлэл үзүүлж түүнийг буцахад 108 тойн дагуулж нутаг буцаасан байна.
"Алтан ханы тууж"-д монголчууд бурхны шашныг бүх нийтээрээ шүтэх, бөөгийн шашныг зугуухан шахах гол үзэл онoлыг хамгийн төв байранд тавьсан байна. Шашин дэлгэрүүлэхийн тулд Төвдтэй ихээхэн ойртох ялангуяа шашны нөлөө бүхий хутагт хувилгаан, том ламыг монголд урих, монгол хөвгүүдийг төвд газар луу явуулж сургах, тэднээр дамжуулж Монголд шашин дэлгэрүүлэх тухай бичсэн байдаг.Мөн Далай ламыг Монголоос буцахад 108 хүнийг төвдөд явуулж тэднээс сайтар суралцсан хүүхдүүдэд зэрэг дэв олгох, Хөх хотод шашны тусгай сургууль байгуулж Төвдөд боловсрол олсон тойн нараар багшлуулсан тухай, бурхныг хөрөг хөөмөл, шуумлаар бүтээх ялангуяа Хөх хотыг шашны том хот болгох, Балбаас бурханчдыг авчирч бурхан үйлдүүлэх, дэг сургаалийг заалгах тухай зэрэг мэдээ "Алтан ханы тууж"-д бий.Цагаан түүх, бусад зохиолд шашин лам нарын тухай мэдээ байдаг. Алтан ханы үеэс 3-р их Далай лам Монголд морилсноос хойш бурхны шашин илэрхий ноёлох болсон байна. Энэ үеэс бурхны шашин төрөөс хүчтэй дэмжлэг авч бөөгийн шашныг хязгаарлахад төр үйлчлэх болсон байна.Далай лам Монголд бурхны шашин хүчтэй дэлгэрч байгааг ихээхэн үнэлж 1582 онд нас нөгчихөд өөрөө төлөг буулгаж нутаглуулах газрыг нь заасaн байна. Хөх хотыг байгуулсан Хир Хуна /Далан хар уул/ уулын өвөрт оршуулжээ.Алтан хан бөөгийн шашин бол нилээд харгис шинжтэй, нас нөгчсөн хүний араас амьтан алж буян үйлддэг. Харин бурхны шашин бол амь таслахыг нүгэл гэж үздэг. Энэ талаараа энэрэнгүй, зөөлөн агуулгатай гэж үзэж байсан.Жил, сар, цадигийн төгсгөлд амь таслахыг Алтан ханы зарлигаар Түмэд болон бусад Монгол аймагт хориглосон байна. Бөөгийн онгодын оронд 6 мутарт Махагалын бие хөрөг тахих, 3 цагааныг гол идээ болгох /сүү, айраг, ээзгий/ мах шүүс бурханд бүү хандуул, сар бүрийн шинийн 8, 15-нд мацаг буюу бацаг барина. Аль ч өдөр хулгай дээрэм хийхийг хориглоно. "Алтан ханы тууж"-д шашны талаар монголчуудын барих дэг, ёсыг тусгайлан заасан байдаг.
1. Хятад, Төвд, Монол цөмөөрөө бурхны шашны тогтсон дүрэмтэй, буян үйлдэх зарчимтай байх ёстой. Ялангуяа Монголчууд бурхны шашныг чандлан дээдэл.
2. Талийгаачийн хойноос мал, амьтан төхөөрч буян үйлдэж тахилга хийж болохгүй. Зөвхөн 3 цагааныг тахилга болго.
3. Тогтсон өдөрт мацаг барьж байх.
4. Лам хуврагыг зодож, доромжилж болохгүй.
5. Бөөгийн онгоныг галдан шатаана. 6 мутарт Махагалыг тахиж байx.
6. Булааж дээрэмдэхийг чанд цээрлэ.
Хэдийгээр ингэж тусгай хууль зарлиг гаргасан боловч бөөгийн шашин Монголчуудын оюун санаанаас ангижрахгүй байлаа. 1582 онд Алтан ханыг таалал барсанаас хойш ч бөө шүтлэгтэй жирийн иргэд төдийгүй язгууртнуулд олон байсныг "Алтан ханы тууж"-д бичсэн 1582 онд Алтан хан хүндэр өвчлөхөд бөө урьж аргалуулж байсан мэдээ байдаг. Гэвч үүнийг Манзширт хутагт сонсоод ихэд хилэгнэж та нар бурхны шашинд итгэхгүй байна. Алтан хан чамайг амьд сэрүүн байхад би шавь нараа дагуулж нутагтаа буцлаа гэсэн тунирхаж байсан мэдээ бий. "Алтан ханы тууж"-д түүхэн зүтгэлтнүүдийн тухай сонин мэдээ цөөнгүй байдаг. Жишээ нь: Дүүрэн Сэнгэ хар морин жил буюу 1582 онд эцгийнхээ ор залгамжлан суусан тухай, эцгийнхээ бодлогыг үргэлжлүүлсэн тухай, Дүүрэн Сэнгэ хатан эх Чүнхэнийхээ /Жүнхэн/ хамт тусгай элч Төвдөд явуулж Далай ламыг Монголд урьсан тухай, 1597 онд Далай лам Ордост ирсэн тухай, Хөх хотод Далай ламын ном тавьсан бусад үйл ажиллагааны тухай олон сонин мэдээ бий.Ийм учраас Монголын түүх төдийгүй бурхны шашны зүтгэлтнүүд ялангуяа Далай лам, Манзшир хутагтын тухай судлахад их чухал зохиолын тоонд ордог байсан. 1582 онд Түмэдэд болж байсан олон үйл явдлын тухай, 3-р Далай лам Монголын Харчин аймгийн Загастай гэдэг газар 46-тай тэнгэрт хальсан тухай, Сэнгэ Дүүрэнгийн хүү Сүмэр мэргэн гэж байсан. Түүний хүү Ёндонжамцыг Далай ламын хувилгаан гэж 4-р Далай ламын дүрд тодруулсан тухай, Халхын Автай сайн хан Хөх хотод ирж Далай ламд мөргөсөн тухай, 1586 онд Эрдэнэ зууг байгуулсан тухай бичсэн байдаг.
"Алтан ханы тууж" бол ХIV-ХVI зууны Монголын түүхийн асуудлыг судлахад гол гарын авлага болж өгдөг. Тогоонтөмөр хаан Бээжингээс гарч Монгол газар буцсаны дараа Монголын төр шашин хямарсан тухай, 1370-1470 он хүртлэх хугацаанд дайн дажин, самуун явдал Монголд газар авсан тухай, Монголд албат, харц, дархан, дай дархан, зaйсан, чинсан зэрэг цол хэргэм, албан тушаал байсан тухай, Батмөнх даян хаан дөчин түмэн монголтой, тэр нь 6 түмэнд хуваагддаг тухай, эдгээрийг Батмөнх даян хааны хөвгүүд, ач нар ноёрхож байсан тухай, Чингис хааны 8 цагаан гэрийг Ордосын Олон булгас гэдэг газар байгуулсан тухай сонин мэдээ бий.Мөн Далай лам Ордос, Түмэдээр Харчины нутгаар аялан явсан тухай холбогдох мэдээ нь бусад ямар ч сурвалжид байдаггүй. "Алтан ханы тууж" бол үе үеийн тvvxчид заавал үзэх ёстой зүйл мөн.
_
_
mongraphy.blog.banjig.net
дэлгэрэнгvйгээр цааш унших...
Шар тууж
Зохиосон эзэн нь тодорхойгүй гэж судлаачид үздэг. Зарим судлаачид халхын Цогт ауай гэгч хүн XVII зууны 2-р хагаст найруулсан гэж үздэг. Бүрэн нэрээрээ "Эртний Монголын хаадын үндэсний их Шар тууж" гэдэг.
Энэ зохиолд галав ертөнц тогтсон, хүн амьтан яаж үүссэн, Энэтхэг, Төвдийн хаадын дээд язгууртны түүх, Монголын дээд өвгийнхөн буюу Бөртэ чоноос Лигдэн хүртэлх хаадын намтрыг товч өгүүлсэн байдаг.Шар туужийг зохиохдоо Монголын нууц товчоо, Цагаан түүх, Хаадын үндсэн хураангуй, Алтан товч зэрэг Монголын түүхийн сурвалж бичгүүдийг ашигласан. Гэхдээ Чингис хааны тухай бичсэн хэсэгт нь МНТ-оос өөр сурвалж ашигласан бололтой байдаг. ХIII-ХVII зууны үеийг хамарсан хураангуй Алтан товчоос зарим зуйлээрээ зөрөөтэй. Эрдэнийн товчийн зарим мэдээнүүд Шар туужид бий.Зөвлөлтийн эрдэмтэн Нина Павловна Шастина Шар туужийг нилээд судлаж Шар тууж, Эрдэнийн товч хоёр маш их төстэй, зарим хэсэг нь үг үсэг дараалан тохирч байдаг. Үүнээс нь үзвэл нэг сурвалжийг ашигласан гэж үзэж болно гэж бичсэн.Саган сэцнээс хойш XVII-ХIХ зууны түүхчид Шар туужийг голлож Монголын түүхийгмэддэг байлаа. 1891 онд Оросын эрдэмтэн Радлов Орхоны сав газарт нутаглаж байсан монгол айлаас олсон. Түүний дараагаар бас хоёр янзын дэвтэр олдсон. Тэдний нэр нь "Эртний хаадын их шар тууж оршвой" гэсэн нэртэй. Радловын олсон дэвтрийн эхний үй. Энэ гурвын үг үсэг яг таарч байсан.
Зөвлөлтийн эрдэмтэд судалж байгаад 1957 онд Шастина 3 дэвтрийг хооронд нь харьцуулж А, В, С гэж нэрлэн А дэвтрийг суурь болгон нөгөө 2-той нь харьцуулан маш нарийн судалсан. XVII зууны үеийн Монголчуудын ярианы хэл дээр бичигдсэн зохиол юм. Үсгийн дүрэм баримтлаагүй. Үүгээрээ бусад зохиолоос ялгаатай. Дотроо хэсэг, бүлэг гэж байхгүй. Ертөнц яаж үүссэн тухай, 4 их тив, хөдөлгөөний эцэст бий болсон, түүн дээр бурхны тааллаар эхлээд амьтан, дарaа нь хүн бий болсон.Хүн төрөлхтөний анхны үед хувийн өмч гэж байсангүй, байгаагаа хуваан хүртдэг нийтийн аж төрөлтэй байлаа. Энэ нь хүй нэгдлийн үеийг хэлж байна. Энэтхэг, Төвд, Монголын хаадын тухай бурхны шашны домгийн нилээд товчилж авсан байдаг. Бөртэ чонын тухай бичихдээ "Хаадын үндэсний хураангуй Алтан товч" зохиолоос нилээд өөр, Хураангуй Алтан товчид Алтан сандалт хаан 3 хүүтэй. Отгон хүү нь Бөртэ чоно нь бусадтайгаа муудалцаж умар зүг одож тэнгис далайг гаталж, Зэд хэмээх газар ирж Гоо Марал нэрт охиныг авч сууснаас Монгол овогтон үүсчээ гэж бичсэн байдаг. Тэгвэл Шар туужид Төвдийн Алтан сандалт хаан Лоннам нэрт түшмэлдээ хорлогдож хаан сууриа алдсаны дараа Алтан сандалтын отгон хүү Бөртэ чоно Гүнби газар явж тэндхийн Гоо Марал нэрт охиныг авч улмаар дорно зүг явж тэнгис далайг гаталж Бурхан Халдун ууланд хүрч Бида хэмээх улсад очиж учир явдлаа хэлсэн. Бида улсынхан хэлэлцэж Бөртэ чоныг ноён болгосон байна. Удалгүй Бөртэ чоно Бидагийн их хаанаар өргөмжлөгджээ.
Шар туужид Бөртэ чоноос Чингис хаан хүртэлхийг нилээд товчилж Бөртэгээс хойшхи 12 үе хүрэхэд Добу мэргэн төрлөө гэдгийг тэмдэлээд Алунгоо, Бутанцар нарын тухай тэмдэглэж, Бутанцараас хойш 9 үе блоход гал морин жил Чигнис хаан төрлөө гэж бичсэн.Есүхэйн тухай дурдаагүй. Чингис 28 насандаа Хэрлэнгийн хөвөөнөө орших Хөдөө аралд хаан болов гэж бичсэн байдаг. Чингис 29 наснаасаа 66 наслаж, бурхан болтлоо 12 удаа их аян дайнд мордож Зүрчид, Солонгос, Алтан улсын 13 муж, Тог наг, Сартуул, Тангад зэрэг улс үндэстнийг оруулан авчээ. 66 насандаа Тангадыг төвшитгөх явцад тэнгэрт халилаа.Чингисийн тухай энэ мэдээ нь Монголын түүхийн бусад зохиолуудтай үндсэндээ таарч байдаг. Чингисийн сайд түшмэдийн тухай, тэдэнд болон үр хүүхдүүддээ Чингисийн айлдаж байсан сургаалийг хураангуй дурдсан байдаг.Зүчийг Тог нагийн улсад, Цагаадайг Сартуулд, Өгөөдэйг Өвөр оронд илгээж Тулуйгаар гал голомтоо сахиулсан гэж бичсэн байдаг, Өгөөдэйгөөс Тогоонтөмөр хаан хуртлэх үеийн түүхийг бичихдээ 2 зүйлийг онцлон анхаарсан. Нэг нь Монголын хаадын үе улиран суусан он цагийг маш тодорхой дурдсан. Нөгөө нь Монголын хаад бурхны шашныг дэлгэрүүлсэн түүхийг товч боловч цэщтэй өгүүлсэн. Энэ хувьдаа намтар судлал, шашин судлалын чухал хэрэглэгдэхүүн болдог.
Богд Чингис хаан их ор сууснаас Тогоонтөмөр хаан төрөө алдтал 180 жил, 15 хаан төр барьсан байна. 1206-1368 он хүртэл 162 жил боллоо. Чингис, Өгөөдэй, Гүег, Мөнх, Хубилай гэх мэт.Бүх хаадын 15 удаа суусан хугацаа үндсэндээ зөв. Харин Гүегийн дараа Гүдэн /Хүдэн/ их хаан суулаа гэсэн нь ташаа юм. Гүдэн бол Өгөөдэйн хүү. 1235 оноос хойш Ганьсу, Хөх нуур, Шаньси, Сычуан зэрэг газраар явж тэр нутгийн ард олныг захирч байлаа. Тийм ч учрaас Төвдүүд Гүдэн бол Монголын их хаан гэж ойлгож байсантай холбоотой бололтой.Энэ бол зохиогч Шар туужийг бичихдээ Төвд сурвалж нилээд ашигласны илэрхийлэл бололтой. Бурхны шашин Монголд дэлгэрсэи тухай нарийн он цаг заасангүй. Төвдийн Гунгаажалцан хэмээх лам Монгол хаадын урилгаар монгол хязгаарт ирж шашин дэлгэрүүлcэн. Сажа бандид Гунгаажалцан бол Гүег хааны үед Монгол нутагт ирж ном дэлгэрүүлcэн тухай бусад түүхэнд бий. Төвдийн нэг аймаг 5 ухаанд нэвтэрсэн хүнд олгодог эрдмийн зэрэг цол Гунгаажалцангийн тухай бичихдээ тэрбээр Манзширийн хувилгаан 27 насандаа Энэтхэгийн газар одож тэрсүүдийн тэмцлийн дараа Бандида цол хүртсэн байна. 63 настайдаа Монгол газар ирж 70 настайдаа таалал барсан гэж бичсэн байдаг.
Гүдэн хааныг их ор суусны дараа жил 1251 онд Лусын өвчнөөр өөд болсон гэж бичсэн байдаг. Гунгаажалцан бол 5 ухаанд төгс мэргэжсэн хүн юм. Монголын хаад сонсон бишрээд түүнийг анх урьжээ.Гунгаажалцангийн авга ах Рагнажалсан: "Гахайн хамар мэт гуталтай, морины туурай мэт гэртэй, Монгол Улсын хаад эзэд бурхны шашныг ихэд хүсч дэлгэрүүлэхийг хичээн буй. Гунгаажалцан тэнд очвол нэн хэрэгтэй” гэж ятгасан байдаг. Гунгаажалцан Монголд ирэхдээ өөрийн ач 13 настай Мадидаваачигийг дагуулж ирсэн. Хожим Хубилай хаан түүнд "номын хаан" хэмээх цол өргөсөн. Монголын Хөлөг хаан Чойжин Од-Сэр хэлмэрчид зарлиг буулгаж судар тарнийн номнуудыг орчуулгалаа.Шар туужид Монголын хаадын зарим тэмдэглэлт үйл явдлын тухай тогтож өгүүлсэн бий. Ийм зүйл "Хаадын үндэсний Алтан товч"-д бас байдаг. Тухайлбал: Тогоонтөмөр хаан гашуун эсүүн ундаа, зугаа цэнгэл, эрх ямбаа хэтрүүлж мэргэн чинсан Ялахын үгийг сонсохгүй байсаар харийн ёсонд хэтэрхий итгэж бүхнийг мэдэж байна эрдсэнээс их төрөө алдлаа.Тогоонтөмөр хаан Бээжин хотоос зугтаан гарсан байдлыг нилээд тэмдэглэсэн байдаг. Тогоонтөмөр хасбуу тамгаа ханцуйлж, хатан, хүүхдээ дагуулж арайхийн гарахад Хасарын үр Томлох /баатар/ тайж, Боорчийн үр Ялах чинсан хоер шороон түмэн хятадтай хүч мэдэн хатгалдаж тэднийг хамгаалан гарав .Тогоонтөмөр Молтош хаалгаар /Цагаан хэрмийн хаалга/ нэвтрэн гарахдаа дөчин түмэн монголоосоо дөнгөж 6 түмнийг авч Хэрлэнгийн хөвөөнөө ирээд Барс хот барин суулаа. Мин улсын тухай Шар туужид өгүүлээгүй боловч Монгол, Мингийн харилцааны тухай нэлээд дэлгэрэнгүй тэмдэглэсэн байдаг. Тогоонтөмөрөөс хойш Лигдэн хүртлэх 18 хаадыг нэг нэгээр нь тодорхой тэмдэглэсэн байдаг. Ийм зүйл бусад ямарч зохиолд Элбэг хаанаас Даян хаан хүртэлх Монголын хаадын сүр, эрх мэдэл, унан доройтсон. Энэ хугацаанд 9 хаан солигдсон. Ойрдын Баттул, түүний хүү Тогоон, түүний хүү Эсэн нар Чингисийн хаант төрийг 3 удаа самууруулсан гэж бичсэн байдаг.Эсэн нь Монголын хаадын алтан ургийн бус цорын ганц хаан юм. Батмөнх даян хааны тyхай Шар туужид өгүүлэхдээ түүний өвөг дээдэс болон Батмөнхийн эцэг Баянмөнхийн тухай нилээд тодорхой дурджээ.Монголын түүхийн аль ч зохиолд Батмөнхийг даян хаан хэмээн тэмдэглэсэн байдаг. Даянгийн үед Монголын 6 түмнийг нэгтгэж Монголын мандан сэргэсэн үе гэж нэрлэдэг. Батмөнх бол Баянмөнхийн Шихэр /Чихэр/ хатнаас төрж нэг настай байхад нь эцэг нь алагдсан. /Хэрээ хожгор гэдэг хүн хорлосон гэж үздэг/Батмөнхийг Багай гэгч хүнийг гуйж тэжээлгэсэн гэж бичсэн байна. 7 нас хүрэхэд нь Мандуул хааны их хатан Мандухай авч 8 цагаан гэрийн өмнө мөргүүлж тангараг тавьсан.Хааны үр Батмөнхийг бага гэж Хасарын үр Өнөболдыг авъя гэхэд:
Хатан эхийн ордны ойр ирэв би
Өргөн их үүдийг чинь хөнгөн гэж
Өндөр их босгийг чинь богино гэж
Өөр этгээд Өнөболдод очвол
Уураг чинь урт, хуйв чинь агуу биш үү
Ураглаж ав намайг ...гэх мэт тангараг тавьж 33 настай хатан Мандyхай 7 настай лөнхтэй цагаан барс жил /1470/ ураг холбож, даян бүгдийг эзлэх болтугай хэмээн Даян хаан хэмээн нэрийдэж хаан суулгажээ.Шар туужид Мандухайн улс төрийн их үйл ажиллагааг нэлээд тогтож өгүүлсэн. Tухайлбал: Ухаaнт сэцэн Мандухай бээр унжсан үсээ дээш эвхэж, улсын эзэн даян хааныг үхэглэж, удирдан мордож 4 ойрдыг номхотгосныхоо дараагаар 5 их цаазыг тулгаж хүлээлгэсэн.
Хатан эхийн ордны ойр ирэв би
Өргөн их үүдийг чинь хөнгөн гэж
Өндөр их босгийг чинь богино гэж
Өөр этгээд Өнөболдод очвол
Уураг чинь урт, хуйв чинь агуу биш үү
Ураглаж ав намайг ...гэх мэт тангараг тавьж 33 настай хатан Мандyхай 7 настай лөнхтэй цагаан барс жил /1470/ ураг холбож, даян бүгдийг эзлэх болтугай хэмээн Даян хаан хэмээн нэрийдэж хаан суулгажээ.Шар туужид Мандухайн улс төрийн их үйл ажиллагааг нэлээд тогтож өгүүлсэн. Tухайлбал: Ухаaнт сэцэн Мандухай бээр унжсан үсээ дээш эвхэж, улсын эзэн даян хааныг үхэглэж, удирдан мордож 4 ойрдыг номхотгосныхоо дараагаар 5 их цаазыг тулгаж хүлээлгэсэн.
1. Гэрээ үүнээс хойш орд гэж бүү хэл өргөө гэж нэрлэ.
2. Малгайн залаагаа хоёр хуруугаас илүү бүү хий /өргөн/
3. Завилаж бүү суу сөгдөж бай
3. Завилаж бүү суу сөгдөж бай
4. Махыг хутгаар бүү ид шүдээрээ зулгаа
5. Айргаа цэгээ гэж нэрлэ
Мөн Даян хааныг хэдийгээр бага балчир байсан боловч арван хэдэн наснаасаа эхэлж хатан Мандухайн сургаалаар төрийн хэрэгт боловсорч, 6 их түмнийг эмхлэн цэгцэлснийг улам төвшитгөж 74 жил хаан ор сууж, 80 насандаа харагчин туулай жил тэнгэрт халив. Даян хааны үр хүүхдийн тухай "Шар тууж"-д бичсэн мэдээ бий.Тэр 11 хүү, ганц охинтой байсан. 2-р хүү Улсболд нь үргүй. Их хүү Төрболд нь хаан суухаасаа өмнө нас барсан. Төрболдын хүү Бодьалаг нэг настай хаан ор залгаж 4 жил болоод үгүй болов. Бусад хүүхдүүд нь хэзээ хэдүйд хаан ор суусан, ямар үйл хэрэгт оролцсон тухай мэдээ бусад зохиол дахь мэдээтэй яг таардаг.Батмөнхийн дараагаар төр барьж байсан хаадын үйл ажиллагааг "Шар тууж"-д маш сонирхолтойгоор дурдаж зарим хаадын үйл ажиллагааг цохон тэмдэглэсэн байдаг. Тухайлбал: Түмэн засагтын үед Монголын төр хатуу чанга хууль баталж түүнийгээ мөрдүүлэн хэрэгжүүлж байлаа.Түмэн засагт зүүн Монголын 6 түмний ноёдыг цуглуулж их цааз хийсэн тухай өгүүлжээ. /Засаг, цааз - хууль гэсэн үг/ Зүүн 3 түмнээс Амудай хунтайж, халхын Субухай, Баруун 3 түмнээс Ордосын Хутагтай сэцэн хунтайж, Асудын Умдара холч ноён, Түмэдийн Амудай чөрхи зэрэг ноёд Түмэн засагтын боловсруулсан хуулийг дагаж мөрдүүлэх, зөрчигсдийг журамлах, шийтгэх алба өгч байжээ.Лигдэн хутагт хаан 13 насандаа хаан болж, бурхны номыг итгэн шүтэж 26-тайдаа сүм хийд байгуулж, Шигимүни бурхны биөийг бүтээлгэж Гунгаа-Осор тэргүүтэй орчуулагчдыг цуглуулж, "Ганжуур" зохиолыг олон мэргэдээр монгол руу орчуулгасан байна. Лигдэн хутагт хаан Монголын төрийг яагаад алдсан тухай сонин санаа дэвшүүлж тэрбээр 6 түмнийг эеээр бус хүчээр нэгтгэх гэж санаархан хаан төрийг алдлаа. Мөн Монголын 6 түмэн хэрхэн бий болсон тухай нилээд дэлгэрэнгүй өгүүлсэн бий. Юан улс мөхсөнөөс хойш бүх Монголыг 6 түмэн Монгол, 4 түмэн Ойрд гэж нэрлэдэг байлаа.Уг нь Монгол үүнээс олон байв. Гэтэл Тогоонтөмөр Бээжингээс зугтаан гарахдаа 40 түмэн Монголынхоо дөнгөж 6 түмнийг авч гарав. Тэр нь дотроо баруун, зүүн гэж хоёр хуваaгданa.
-Зүүн түмэн: Халх, Цахар, Урианхай
-Баруун түмэн: Ордос, Түмэд, Юншээбүү
-Баруун түмэн: Ордос, Түмэд, Юншээбүү
Мөн 4 түмэн Ойрд гэж бий. Монголын засаг захиргааны хуваарын тухай ингэж өгүүлсэн түүхийн зохиол Шар туужаас өөр байхгүй. Энэ хувьдаа Шар тууж Монголын хаад, бурхны шашны тухай төр захиргааны хувиарын тухай хамгийн дэлгэрэнгүй бөгөөд бодитой өгүүлсэн зохиол болно.Шар туужийн төгсгөлд Монголын алтан ургийнхны уг шагыг /язгуур угсаа/ тусгайлан тэмдэглэсэн байна. Тухайлбал: Чингисйн дүү Хасар, Бэлгүтэй нарын тухай, 3vчи, Цагаадайн угсааныхны тухай сонин мэдээ бий. Ойрдын дээд өвөг Дүл сохор түүний үр сад -аад овог байдаг хэмээн тэмдэглэсэн байдаг.Эдгээрээс дөрвөд, цорос, хойд, баатад, хэрээдийн тухай өгүүлсэн байна. Тухайлбал: Торгууд бол Хэрээдийг Ун ханы /Ван хан/ үр, Хойдууд бол Жадраны Жамухын үр мөн. Шар тууж бол Монголын түүхэнд гарсан үе үеийн өөрчлөлтийг маш тодорхой тусгаж төр мандаж буурахын эш нь эв нэгдэл, тэмцэл сөргөлдөөнөөс болно, XIV зуунаас 1630-аад он хүртлэх хугацаанд монгол ноёд эрх ашгийн төлөө тэмцэж, Лигдэн хутагт хүч түрж, 6 их улсаа гүжрээр хураах гэж байгаад эцэстээ хаан төрөө алдлаа гэж бичжээ.Шар туужийг бичсэн тэр үе бол Манж Дайчин улс Монголыг зүүн захаас нь эхлэн арга эвээр өөртөө татаж байсан үе байлаа. 1606 оноос эхлэн Харчин, Хорчин амгууд Манж Дайчин улсад дагаар орж эхэлсэн. 1606 онд анх Монголд анхны Манжийн гэгээ ирж мoнгол ноёны хатан болсон.Монголын хааны эрх бол хэн ч халдашгүй дархан зүйл, Монголын төр бол үүрд мөнх гэж бичсэн байна. Энэ нь бoгинохон хугацаанд түргэн хүчирхэгжиж байгаа Манжийн эсрэг сөргөлдөөн тэмцэлд ямар ч ашиг олохгүй зовлон гаслан улам нэмэгдэнэ гэдгийг ухаарч байсан учраас Манж Дайчин улсын тухай нэг ч муу үг хэлээгүй байна. Монголын үе үеийн хаад, зарим ноёд өчүүхэн эрх ашгийг урьтал болгож барын сүүл байснаас батганы толгой байсан нь дээр хэмээх тулга тойрсон бодолд автаж улс үндэс хил хязгаараа өчүүхэн ч хайхрахгүй байсныг харамсан тэмдэглэсэн байна.Зарим ноёд зугаа цэнгэл, архи дарсыг эрхэмлэж, садар самууныг дэмжих болсноор Монголын зарим хаад ах дүү хөвгүүдийнхээ гэр бүл, гэргий хүүхэдтэй нь самуурах болсон тухай Элбэг хааны жишээгээр дурдан тэмдэглэж, хойч үеийхэнд сургаал болгохоор өгүүлсэнээ тэмдэглэсэн байна.
Шар туужид зарим нэгэн сар өдөр, он жил, газар нутаг, хүний нэрийг ташаарсан зүйл бий. Мөн Шар туужийг нарийн ажиглавал МНТ-д гардаг монгол олон овгийн нэр тэмдэглэгдсэн байдаг. Жишээ нь: Боржгин, Хонхираад, Сөнөд, Ониуд, Тэлэнгүс, Сүлдүс, Мэргэд, Татар, Бэсүд, Чонос, Горлос гэх мэт. Шар туужийг бичиж гаргах тэр үед Монголын овгийн цусан барилдлагаа нэлээд цэвэршиж олон овог хоорондоо холилдож нэг овгийн хүмүүс гэр бүл болохыг чанд цээрлэх болсон байна.Алтан ханы туужид тэмдэглэсэн зарим зүйл Шар туужид өрөнхий санаагаар туссан байдаг. Тухайлбал: 6 түмний тухай, хаан төрд тэдний гүйцэтгэх үүргийн тухай сонирхолтой мэдээ бий. Халх түмний тухай бичихдээ:
Хангай хаанд сууж
Харийнхан ирэхийн харуул болсон
Халуун аминд түшээ болсон халх түмэн
Цавчих илдний ир болсон
Чархи дуулганы тал болсон
Хулгайч дээрэмчний тэргүүн болсон
Худгийн усыг гаргагч урианхай түмэн
Мөн Монгол ноёд, төрийн түшээдийн албан тушаал, цолны олон нэр томьёо бий. "Шар тууж" угсаатны зүйчдын заавал судлах бүтээл бoлнo.
_
_
mongraphy.blog.banjig.net
дэлгэрэнгvйгээр цааш унших...
Эрдэнийн товч
Бүтэн нэрээрээ "Хаадын үндэсний Эрдэнийн товч" гэсэн нэртэй Монголын түүxийн томоохон зохиолуудын нэг. 1662 онд Ордосын Саган сэцэн хунтайж зохиосон.
Саган сэцэн бол Батмөнх даян хааны 3-р хүү Барсболдын угсааны хүн. 1604 онд Ордосын Өөшин хошуунд Их шаварт гэдэг газар төрсөн.Эднийхэн арван хэдэн үеэрээ энэ газарт амьдарч бэйсан. /мал аж ахуй, газар тариалан эрхэлж байсан/ Энэ газар одоо нэрээрээ байгаа.Саган сэцний өвөг дээдэс тайж хүмүүс. Цөмөөрөө олны дунд нэр хүндтэй хүмүүс. Сaган сэцний өвөг эцэг Хутугтай сэцэн хунтайж гэж байсан.Түүнийг "Өнгөрснийг хөөгч, ирээдүйг угтаж мэдэх сэцэн" хэмээн цоллодог. Тэрбээр бичгийн эрдэм, цэргийн эрдмийг хослуулсан хүн байсан. 1540-1586 онд амьдарч байсан.Монголын их хаан Түмэн засагтын итгэлийг олж засаг баригч таван түшмэлийн нэг болсон. 1576 онд Төвдийн 3-р их лам буюу Далай лам Содномжамцтай уулзаж байсан. Саган Сэцэн Эрднийн товчоос гадна олон зохиолд оролцсон. Зарим зохиолоо өөрийн нэрээр хаяггүй бичсэн гэдэг мэдээ байдаг. Саган сэцэн Мин улстай Монголчууд дайтах, найрамдахад биечлэн оролцож байсан.1627 онд баруун гурван түмэн Монголын их хаан Лигдэнгээс урвасан. Үүнийг номхотгохоор Лигдэн баруун гурван түмэнд морилж нөлөө бүхэн ноёдтой уулзаж эв зүйгээ олсон. Энэ үед Монголын зүүн хойно Манж хэмээх Зүрчид угсааныхан ихээхэн хүчирхэгжиж байсан. Ийм учраас Монголчууд эв эеээ нэгтгэхгүй бол Манжийн эзэмшил бoлж тусгаар тогтнолоо алдахад хүрэх байлаа. Тийм учраас баруун түмний Лигдэнг эсэргүүцэж байгаа байдал зөвхөн гурван түмэнд төдийгүй бүх Монголд аюултай гэдгийг Саган сэцэн ухаарч, Лигдэн хааны цэрэгт орж баруун гурван түмний зарим нэгэн хэтэрхий зөрүүд ноёдыг номхотгон дарж байлаа. Саган сэцэн цэрэгт мордохдоо их улс эвдэрхийг, зургаан түмэн хагацахыг аврахын төлөө нийт түмэн, цэргийн жанжнууддаа уриалж байлаа.
Манж улс Монголын талаар хоёр янзын бодлого явуулж, юуны өмнө Монголчуудыг аргадан татах ялангуяа бурхны шашнаар номхон хүлцэнгүй болгох, өглөг буянаар аргадан татаж, хоёрдугаарт айлган сүрдүүлэх, манж түшмэл манай цэргийн эрхийг өчүүхэн төдий эсэргүүцсэн хүнийг чанга хатуу шийтгэж бусад хүмүүст сургамж болгодог байлаа. Монголын Лигдэн хаан Манжийг хүчээр эсэргүүцэж, хэзээ ч манжийн эрхшээлд орохгүйн төлөө бүх Монголоо уриалж хэд хэдэн удаа Манжтай цэрэглэн дайтсан. Гэтэл Манж нар Монголын Харчин, Хорчин аймгийг урвуулан татаж Лигдэнгийн эсрэг тавьсан. Ингэж Монголчууд дотроо сөргөлдөх болсон нь Монгол доройтох үндэс боллоо. Харчин, Хорчин Лигдэнгээс хагацан салaх үед баруун гурван түмэн дахин Монголын хаанаас урваж, Лигдэнгийн хүч чадал бүр ч доройтсон байна.Энэ үед Лигдэн хаан дээд Монголд очиж (Хөх нуурт ) хүч хуримтлуулан Манжийн эсрэг дайтахаар шийдвэрлэж баруун зүг арав гаруй мянган цэрэг, гэр бүлээ авч хөдөлсөн байна. Үүнд баруун гурван. Үүнд баруун гурван түмний ноёд дургүйцсэн.Саган сэцэн Лигдэнг дагаж баруун зүг яваагүй байна. Энэ тухай Эрдэнийн товчид өгүүлсэн. Энэ мэдээ Монголын түүхийн бусад зохиолд байдаг боловч Саган сэцэн Монгол улс, Монголын хаадын үйл ажиллагааны тухай өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж бичсэн байдаг. Тодруулж хэлбэл Монголын түүхийн бусад зохиолд их хаадыг ямагт магтаж бичсэн байдаг бол Саган сэцэн хаадын алдаа эндэгдлийг чин үнэн шүүн бичиж хойчид сургамжтайг анхаарсан байдаг. Тухайлбал: Лигдэн хаан баруун гурван түмэнд морилсон нь зөв. Хэтэрхий ширүүн байлдсан нь буруу. Харчин, Хорчины ноёд Манжид урвасан нь гутамшиг. Үүний шалтгаан нь Лигдэн хааны (хутагт хааны) бодлого зөв бусынх гэж бичсэн байдаг.Мин Монголын харилцааны тухай зарим зүйлийг Эрдэнийн товчид тэмдэглэсэн байгаа. Саган сэцэн Эрдэнийн товчийг бичихдээ зарим нэгэн чухал үйл явдлын талаар ялангуяа 1634 онд Лигдэнг өөд болсноос хойш ямар үйл явдал Монголд өрнөснийг тодорхой дурдсангүй. Энэ нь тургэн хугацаанд хүчирхэгжиж байсан Манж, Манжийн хаадын хэтэрхий эрс бодлого Монголд сөрөг нөлөөлөхөөс болгоомжилсон байх гэж үздэг. Тухайлбал: 1635 онд Ринчен жонон Манжид дагаж орсон. 1636 онд Өвөр Монголын 49 засаг Манжийн хааныг Монголын хаан хэмээн өргөмжилсөн тухай огт дурдаагүй өнгөрсөн.
Үүнийг зарим судлаачид үзэхдээ Саган сэцэн энэ талаар бичих нь хэрэгтэй боловч тухайн үед Манжийн дургүйцлийг хүргэхүй гэж болгоомжилсонтой холбоотой байж магадгүй гэж үздэг.Мөн 1649 онд Ордосыг 6 хошуу болгон хуваасан тухай огт дурдаагүй. Тухайн үед Монгол нийтээрээ тарж бутарч, салж сарниж байхад Монголын 6 түмэн түүний дотор Ордос 6 хэсэг болж эх захгүй бутарч байсан явдал Саган сэцэн хичнээн дургүй байсан, хэтэрхий хувиа бодсон ноёд, ухаалаг хүмүүсийн үгийг ер хайхрахгүй байлаа. Манж Монголчуудыг аль болохоор бутаргаж саланги тасархай байлгавал нэгдсэн хүчээр эсэргүүцэх явдал гарахгүй хэмээн үзэж Монголын бутарлыг дэмжиж байлаа.1635 онд Ордос Манжийг дагахад эцэг өвөгдийн үеэсээ өндөр нэр хүндтэй байсан Саган сэцэн ямарч албан тушаалгүй хоцорч жирийн иргэн болсон. Тэрбээр Манжийг дэмждэггүй байсантай холбоотой. Энэ тухай өөрийнхөө зохиолд шууд бичээгүй, тойруу утгаар тэмдэглэсэн зүйл бий. Тэр тухай "Сайжрах, муужрах, самуурах, үймрэх аль үед эрдмээ үл умарт, хэтэрхий сайжруулсан ч үлэмж бүү омгорх. Хэрэв доройтвол бүү шантар" гэж бичсэн байдаг. Саган сэцэн Монгол хүчирхэг Манжид зугуухан идэгдэж байгаа боловч хожим ирээдүйд төрийн тyсгаар тогтнолоо сэргээнэ.Үүнд шалгамал ухаантай мэргэд бүхнийг шийдвэрлэнэ гэж сургамжилж хэлсэн байдаг. Тэр тухай бичихдээ шалгамал ухаантныг хичнээн даравч шулуун эрдэм нь нэгэн , тодорно. Шатаамал зулыг урвуу хандуулан баривч шатах гол нь дээшээ дүрэлзэнэ, Эрдэм чадалтай хүнийг үл хэрэгсэх нь мунхагын явдал гэж сургаж байжээ. Саган сэцний Эрдэнийн товч зохиол бичигдэж дуусаагүй байх үеэсээ Монголын язгууртнуудын дунд түгэн дэлгэрч уншсан хүн түүнийг хуулан тарааж байжээ.Тийм ч учраас одоо "Хаадын үндэсний Эрдэний товч оршвой" гэж бичсэн хуулбар маш олон янзаар байдаг. Халх, Ойрд Өвөр Монголын олон чуулганд Эрдэнийн товчийн хуулбар байна.
1962 онд Эрдэнийн товчийг бүх нийтэд зориулан хэвлэж гаргасан. Эрдэнийн товчийн олон янзын хуулбар хоорондоо зөрүүтэй байдаг. Тийм учраас аль нь жинхэнэ эх вэ гэдгийг тодруулах боломж багатай. Монголын эрдэмтэн Насанбалжир Эрднийн товчийг хэвлэхдээ 4 янзын дэвтрийг харьцуулан зэрэгцүүлж хэвлүүлсэн байна. Өвөр монгол, Монгол улсаас гадна Манжаар бичсэн Эрднийн товч бас байдаг. Энэ бол мэдээж манжийн хаадын зарлигаар орчуулсан болно.Хожим Хятад, Япон, Герман, Орос, Англи зэрэг олон хэлээр Эрдэнийн товчийг орчуулж түүхчид, олон улсын хaрилцааны мэргэжилтнүүд, угсаатны зүйчид Эрднийн товчийг судалгааныхаа гол хэрэглэгдэхүүн болгосон байна.Эрдэнийн товчийг Манж хэлээр орчуулсан явдал бол Монголын түүхийг Манжийн хаад мэдэх зайлшгуй шаардлагатай холбоотой гэж үздэг. Ө.х эзлэн түрэмгийлж байгаа орныхоо түүхийг мэдэхгүйгээр ард түмнийг нь дагуулан захирч, эсэргүүцэл тэмцлийг даpaxaд бэpxтэй.Бусад хэл дээр орчуулсан нь Монголын түүхийг судлаачдад тус дөхөм Монгол судлалаас тухайн орон хоцрохгүй байхыг хичээсэнтэй холбоотой.Германы эрдэмтэн Хениш, Японы эрдэмтэн Нетин зэрэг хүмүүс Манжийн хааны хуучин ордон Мүгдэн хотод хадгалж байсан олон ном, судрын дотроос Эрднийн товчийн орчуулга болон эхийг олж судалсан байдаг.
Саган сэцэн Эрдэнийн товчийг бичихдээ 7 зүйлийн дэвтрийг гол болгон ашигласан. Үүнд:
1. Утгат чухал хэрэглэгч хэмээх судар
2. Гайхамшиг үзэгдэхүй цэцгийн цоморлиг нэрт шастир
3. Чанар, шалтгаан, үндсийг ухуулагч улаан дэвтэр
4. Шарав хутагын зохиосон хаадын үндэсний тууж
5. Эрдэмтний сэтгэлийг гийгүүлэхүй цэцэглэгт хэмээх Хятад шастир
6. Эрхэм дээд Чигарава хааны байлгасан номын цагаан түүх
7. Шар тууж
Энэ 7 зохиолоос 1,6,7 нь одоо олддог. Нөгөө 4 нь байдаггүй. Саган сэцэнд Цагаан түүх хадгалагдаж байсан бололтой. Тийм ч учраас түүнийг нилээн түлхүү ашигласан. Өөрөө бага байхдаа эрдэмтэн мэргэдийг дагаж олон судар, тууж уншиж ойлгосон, xожим нь Эрдэнийн товчийг бичихдээ бага залуудаа олж авснаа ашигласан гэж үздэг. Зохиолын эхлэл нь галав ертөнц тогтсоноос эхлээд Манж Чин улсын Энхамгалангийн хааны анхдугаар он /1662 он/ хүртэл хугацааг хамруулан бичсэн байна.
Эрдэнийн товчийн гол агуулга нь:
1. Галав ертөнц тогтсон, хүн амьтан үүссэн
2. Энэтхэг, Төвдийн хаадын язгyyр бурхны шашны түүх
3. Монголын хаад бурхны шашныг дэлгэрүүлсэн түүх
4. Мин улс, Манж Чин улсын түүхийн товч
Шар туужтай төстэй зүйл олон бий. Эхлээд хий, хийгээс ус, шороо ингэж огторгуй тогтсоны дараагаар хүн, 3 ертөнц, 6 зүйл амьтан үүссэн. /3 ертөнц гэдэг нь тэнгэр, газар, там, 6 зүйл амьтан гэдэг нь хүн, асар, адгуус, бэрд, тэнгэр, там юм/Энэ зохиолын 3-р хэсэгт Монголын түүхийг онцгой анхаарч бичсэн. Бөртэ чоноос Есүхэй баатар хүртэл түүхийг бичсэн хэсэг нь Монголын нууц товчоотой адил, Тэмүжиний тухай бичсэн зүйл нь Алтан товч, Шар туужтай адил, зарим нь үг, үсэг, дараалал нь таарч байгаа.Шар туужид Чингис хаан 66 насандаа таалал барaв гэж бичсэн байдаг. Алтан товчид 67 насандаа гэсэн байдаг. Тэгвэл Эрдэнийн товчид Шар туужтай адилаар тэмдэглэсэнШар тууж, Алтан товчийн аль алинд нь байхгүй зүйл Эрдэнийн товчид бий. Энэ нь судлаачдын анхаарлыг татдаг. Тухайлбал: Чингис хаан 17 настайдаа 13 настай Бөртэ үжинг гэргий болгон авсан гэж бичсэн байдаг. Мөн Чингис хаан Тайчуудтай өс хонзонтой болсон тухай Монголын нууц, товчооноос өөр байдлаар тэмдэглэсэн бий.Тэмүжинд Чингис хаан цол өргөмжилсөн тухай бичихдээ: Гэрийн өмнө дөрвөлжин чулуун дээр 5 өнгөт болжмор мэт шувуу “Чингис Чингис” хэмээн донгодсоноор дуурсах нэр нь суут богд Чингис хаан хэмээн алдаршжээ гэж тэмдэглэсэн байдаг. Чингис хааны тухай бичихдээ зарим зүйлийг домогтой хосолсон байдаг. Тухайлбал: Нэгэн чулуунаас хасбуу тамга гарч ирсэн, хурмаст тэнгэрээс эрдэнийн хос аяганд рашаан архи шагнасан. Тэмүжиний дүү нар түүнийг уух гэтэл хоолой руу нь орохгүй байсан тухай, Чингисийн сүлд нэгэн өвгөн болж хувираад /нум сум худалддаг өвгөн/ Хасар, Бэлгүдэй хоёрыг номхотгосон тухай, Тангадын Шудaргa хаан түүний хатан Гүрвэлжин нарын тухай маш уран яруугаар өгүүлсэн байдаг.
Өгөөдэй хаанаас Тогоонтөмөр хүртлэх 100 гаруй жилийн түүхийг Эрдэнийн товчид бичихдээ: Юан улсын түүх, Монголын бусад түүхийг ашигласан бололтой байдаг.Гүдэнг 1234-1251 он хүртэл 18 жил хаан суусан гэж бичсэн байгаа. Гэтэл Гүдэн Монголын хаан ер суугаагүй. Энэ тухай Шар туужид байдаг. Мөн шашны тухай, Монголд шашин нэвтэрсэн тухай, Пагва ламын тухай, Тогоонтөмөрийн тухай бичсэн зүйл нь өөрийнхөө дүгнэлтийг гаргасан байдаг.Тогоонтөмөр Бээжингээс хөөгдсөн шалтгаан нь Хоточ нохой мэт Тогтоо тайшийг тэвчиж, довтлогч чоно мэт Жүхэд хэт итгэснээс болсон.XIV зууны сүүлийн хагаст Юан улс мөхсөн явдлыг Жүхэ түшмэлтэй холбон ярьдаг домог одоо хүртэл үргэлжилсээр байгаа. Мөн Тогоонтөмөр Бээжингээс зугтаан гарахдаа ихэд гэмшин эмгэнэлийн дуу бичсэн байгаа. Тогоонтөмөр хааны гэмшлийн дууг аман тууж, түүх бичлэгт олонтоо тэмдэглэсэн байдаг. Эрдэнийн товчид бичсэн байгаа.Мин улсын үед Монголчууд урьдын их улсаа сэргээн босгохын төлөө үнэхээр хичээн тэмцэж Тогоонтөмөрөөс Лигдэн хүртлэх бүх хаад Мин улсад олон удаа дайрч довтолж байсныг бичсэн байгаа. Мин улсын үеийн Монгол, тэр үеийн хаад, тэдний үйл ажиллагааны тухай нэлээд дүгнэлт гаргаж сонирхол татахуйцаар бичсэн байна.Ойрдын Эсэн тайш Монголын ард түмний дэмжлэгийг төдий л олж чадаагүй. Тийм ч учраас ганцхан жил төр мэдэж байгаад амиа алдсан. Даян хааны үйл явдлыг урьд өмнө байгаагүй сайн цаг гэж бичсэн байгаа. 6 түмнийг нэгтгэсэн явдал Батмөнхийн гол гавьяа.Лигдэн хаан хүртэл Батмөнхийн байгуулсан их улс оршин тогтносон боловч харчин, хорчин , урианхай нар их төрийн эсрэг буруу санаж самуун өдөөж байсан тухай дурдсан байдаг. Дундад зууны үеийн Монголын засаг захиргааны зохион байгуулалтыг Эрдэнийн товчоос тодорхой мэдэж болно.
Тэнд өгүүлсэнээс үзэхэд XVII зууны сүүлийн хагас болтол Монголын засаг захиргаа 6 түмэн Монгол, 4 түмэн Ойрд буюу бүгд 10 түмэнд хуваагдаж байлаа. Түмэн нь дотроо отогт хуваагдана. Тухайлбал: Халх түмэн 12 отогт хуваагдаж байсан тухай, мөн бусад түмэд хичнээн отогт хуваагдаж байсныг нэлээд тодорхой тэмдэглэсэн нь бий. 6 түмэн Монгол баруун, зүүн хэмээн 2 хуваагдана.Их хаан зүүн 3 түмнийг захирах бөгөөд Цахарт төвлөрөн суудаг тухай, баруун 3 түмнийг жонон захирч Ордост сууна. 6 түмэн Монголын гол 2 түмэн нь XVII зууны дундaac Цахар, Ордос болж байсныг Саган сэцэн онцлон тэмдэглэсэн байна. Хаан, жонон 2 бол Монголын эрх баригч хамгийн дээд эрх мэдэлтэн гэж үздэг. Тийм учраас дээр хөхрөгчид наран саран хоёр, хөрстөд хаан жонон хоёр гэж бичсэн байгаа.Хаан жонон цолыг 4 Ойрдад өгдөггүй, 4 Ойрдыг тайш цолтой боржигин бус угсааны хүн захирна. Алтан ханы тухай, Эсэнгийн тухай нилээд сонин мэдээ бичсэн байгаа. Олон ном зохиолд Алтан ханыг гайхамшигт хүмүүн байсан гэж магтан бичсэн байдаг бол Эрдэнийн товчид Алтан ханы гавьяа зүтгэлийг бахархан тэмдэглэснээс гадна тэрбээр хатдынхаа үгэнд дэндүү захирагддаг сул талтай байсныг дурдсан байна. Жишээ нь: Алтан ханы хатан Молон /Ерөөл/ хатнаас Түвэд тайж хэмээх ганц хүү төрсөн. Тэр үгүй болсонд Молон хатан үлэмж гашуудаж 100 хүний хүүхэд алж дагуулах, 70 ингэний ботго алж ингэ буйлуулах хэмээн Алтан ханыг ятгаж зарим түшмэдийг хөдөлгөж 40 гаруй хүүхдийг алуулаад байхад Түмэд түмэн төдийгүй 6 түмэн Монголд их үймээн сэдэрч аюул үүсгэж бoлох тохиол илэрчээ. Энэ үед Монголжин аймгийн Зухан Тулай гэгч тайж ихэд уурсан гэмгүй нялх үрсийг бүү хөнөө. Оронд нь намайг алж дагуул хэмээн Алтан хан, Молон хатан нарт учирч хэлсэн байна. Үүнээс хойш Төвдийн оршуулгад нэгч хүүхэд алж дагуулахгүй хэмээн тохиролцсон байна.
Түмэн засагт ханы тухай энэ зохиолд бичсэн. Тэрбээр засаг баригч хэмээх албан тушаалтныг бий болгосон. Тэгснээр төрийн хэрэг төвширсөн тухай, Түмэн засагт, Алтан ханы харилцааны тухай тэмдэглэсэн бий. Монголын шашны шинчлэлд Алтан ханы үйлдсэн үйл ажиллагааг бахдан тэмдэглэсэн байна. Ө.х Хубилай сэцэн ханы үед төр шашин хоёрын ёсыг дээдлэх бодлого явуулсан. Гэвч хожмын хаадын үед энэ ёс ихээхэн суларсныг Алтан хан сэргээж 10 буянт номын цааз байгуулсан тухай тэмдэглэсэн байгаа. Саган сэцэн зөвхөн Монголын түүх төдийгүй Мин улсын түүхийг Монгол хүнд сургамж болохуйц байдлаар бичсэн байна.Мөн Манж Чин улсын Нурхаач хааны үйл ажиллагааг гол гол үйл явдалд нь тулгуурлан тэмдэглэсэн байна. Мин улсын түрэмгийн цэрэг Монголд нэвтэрч газар орноос нь булаах, ард иргэдийг нь өөртөө нэгтэхийг хичээж байсан тухай нилээд сонирхолтой байдлаар өгүүлсэн.
Хамарсан хугацаа нь 1368-1639 оныг багтаасан. Харин 1635 оноос хойш Мин, Манжийн тухай чимээгүй өнгөрсөн байна. Тогоонтөмөр хааны хонхирад хатан Мин улсад олзлогдож байсан тухай, түүний шалтгаан нь хятад газраас хөөгдсөн Монголчууд олон мянган иргэнээ нутагтаа авчирч чадаагүй, зэр зэвсэг, хүчин чадал дорой буурай байсан, цэргийн зарим жанжнууд урваж хөрвөж байсантай холбон тайлбарлажээ. Зохиолынхоо төгсгөлд Эеэр засагч хаан их улсыг энхжүүлж зассан тухай, Энхамгалан хаан ширээ залгаж төр гүрнийг захирсан тухай, зохиолоо бичихдээ ашигласан бүтээлийн тухай Саган сэцэн тодорхой тэмдэлэсэн байна.
_
_
mongraphy.blog.banjig.net
дэлгэрэнгvйгээр цааш унших...
Subscribe to:
Posts (Atom)
: