Xэнтий уулын салбар Бэрээвэний хонхор гэдэг газар энэ хийдийн туйр бий. 1784 онд Дайчин жонон ван Гомбожавын үед үндэс шав нь тавигдсан Бэрээвэн хийдийн талаар тусгайлан судалсан зүйл үгүй. 1937- 1938 оны үед авсан гэрэл зургийг Н.М.Шепетильников "Архитектура Монголии" номондоо анх нийтэлсэн бөгөөд Д.Майдар хэд хэдэн шинэ гэрэл зураг нэмж "Архитектура и градостроительство Монголии" номондоо нийтэлсэн боловч уг хийдийн талаар тайлбар хийгээгүй байна.
Бэрээвэн хийдийн нэгэн дуганы үлдэгдэл
Бэрээвэн хийд анх хоёр жижиг сүмээс үүсжээ. Тэр хоёр сүмийг Шар сүм, Цагаан сүм гэдэг байсан ба хийдийн хойморт тусдаа байжээ. Харин их цогчин дуганыг нь 1813 оны үед үүсгэн байгуулсан байна. Тус хийд 8000 ламын данстай халх монголын зүүн талын жигүүрийн шашин номын зонхилох төв байжээ. Бэрээвэн хийд нь Тэгчилэн, Намжил, Чойнхор, Тойсон гэх дөрвөн аймагтай, мөн ёг, Дашнайчин дацан, Майдар, Аюуш, Цамба, Лхам бурхадын сүм, Номон хааны хашаа, Лавиран сүм, цорж ламын хашаа, жас, сангууд бүхий зүйлээс бүрдэж байв. Бэрээвэн хийд их хөвч тайга бүхий уулын энгэрт байрласан учир барилгууд нь чулуу, мод голчилсон хийцтэй юм. Мөн хад чулуунд наалдуулан авируулан босгосон Майдар бурханы сүм байсны дээд талын элгэн хаданд гэлэн Дамбилбранжабал гэгч соёмбо тэмдэг сийлсэн нь одоо хадгалагдан үлджээ.
Бэрээвэн хийдийн өнөөгийн байдал
No comments:
Post a Comment