Өмнөговь аймгийн Номгон сумын төвд орших Сангийн далай хийдийн шав 18-р зууны эхээр буюу 1700- аад оны үед тавигджээ. 1930- аад оны эхээр туc хийд 200 орчим лам хувраг шавилан суудаг, 11 сүм дугам, 13 жастай байжээ.
Сангийн далайн хийдийн туйр
Хийдийн үлдэгдэл болох шавар хэрмэн хашаан дотор гурван жижиг, хоёр том барилга дугам байгаа бөгөөд гол дугам болом бусад дугануудын зөвхөн туйр л үлджээ. Үлдэгдэл дуганууд нь гол дуганы турийг тойрон байгаа ба хэлбэр хийцийн хувьд дөрвөлжин хэмийг голлон баригдсан аж. Зүүн баруун хоёр дугам нь тоосгон намхан дээвэртэй, ил гарсан яс моднуудад цэцгэн хээг ухаж сийлсэн, хөх тоосгон ханатай, урагш харсан хаалгатай юм. Хойд жижиг дугануудын дундах тэг дөрвөлжин хэлбэртэй дээвэргүй дуган нь бусад барилгуудаас өвөрмөц. Хана нь дээд хэсгээрээ давхар хүрээтэй, хүрээ нь хагас алхан хээтэй, хүрээн дотор соёмбо үсгийг товойлгон эгнүүлж дээр доор нь хүрээний гадна талд бадаар дэвсгэр хүрээ тавьжээ. Дуганы залгаа урд талын үүдэн саравчны гаднах тулгуур баганыг монгол гэрийн унины хэлбэртэйгээр, цэцгэн болон үүлэн хээгээр чимэглэжээ. Ил харагдах яс модыг мөн шоо дөрвөлжин хээг давтагдсан байдлаар ухаж сийлсэн нь Өвөрхангай аймаг дахь Төвхөн хийдийн Бүтээлийн сүмийн хийцийг санагдуулна. Зүүн талын дуган нь гурван залгаа үе бүхий , хойд талын байшин нь өндөр оройтой, урд талын байшин нь намхавтар оройтой бол дундах байшин дээвэр нь тэгш, хананд нь соёмбо бүхий хээ чимэгтэй. Сангийн далай хийдийн дугануудын хананы чимэглэл нь ялангуяа соёмбыг хээнд өргөн хэргэлснээрээ монгол нутаг дахь бусад сүм хийдүүдийнхээс өвөрмөц онцлогтой.
No comments:
Post a Comment