Төв аймгийн Дэлгэрхаан сумын төв байгаа газарт 1875 - 1897 онд хошуу засагаар гүн Мишигдорж сууж байх үед энэ хийд үүссэн учир Мишиг гүний хүрээ хэмээн олонд алдаршжээ.
Мишиг гүний хүрээний нэгэн сүм
Хүрээний бүрэн байдал ямар байсныг тодруулахад бэрхшээлтэй болжээ. 1968 оны байдлаар энд хийдийн дараахи дөрвөн барилга, ор үлдэц үлдсэн байсан. Үүнд:
1. Улаан сахиусын сүмийн барилгыг сумын клуб болгон ашиглаж дээврииг нь өөрчилжээ.
2. Цогчин дуган байсны суурь нь улаан сахиусны сүм /сумын клуб/ -ийн өмнө талд мэдэгдэхүйц овгор нурш байна.
3. Өөр нэг сүм хэвээр байгаа нь сумын албаны хашаан доторхи барилга юм.
4. "Мишиг гүний өргөө" гэх барилга хүн эмнэлгийн хашаан дотор байжээ. /одоо тодорхой мэдэгдэх юм бараг үгүй байна/
No comments:
Post a Comment