Хэнтий аймгийн Батширээт сумын төвөөс баруун урагш 45 км, Баян гол өглөгчийн голд нийлэх билчирээс 8-10 км орчим зайд, Дайчин уул хэмээх нарс, шинэсэн ойтой уулын амнаа шавар наалтгүйгээр чулууг нямбайлан уул түшүүлэн барьсан хэрмийг өглөгчийн хэрэм гэдэг. Ойролцоогоор гурван км орчим, урд, өмнө талдаа хоёр хаалганы оромтои, дотроо жижиг шороон далангийн үлдэц бүхий эл хэрмийн ханын чулуун өрлөг зүүн өмнөд ба өмнөд хэсгээрээ тод мэдэгдэх бөгөөд бусад хэсгийг газрын хөрснөөс ялгаж харахад түвэгтэй болжээ.
Баруун хэрэмний туйрын тойм зураглал
Баруун болон баруун хойд, тэрчлэн зүүн хэсгийн зарим нь тагтар-шиж атаршжээ. Энд хүнс-ний ногоо зэргийг тарьж зүүн өмнөд хэсгийн хоёр бага хэрмэнд амуу будаа агуулан, зүүн хойд хэсгийн бага хэрмэнд эзэд захирагч нь сууж байсан бололтой. Баруун хэрэмд аж байдлын ул мөр тун бага бөгөөд аж ахуйн даамал, нярав, ажлын цөөвтөр хүн оршиж байсан шинжтэй бөгөөд эндээс хоёр км зайтай орших Зүүн хэрмийн аж ахуйн газар нь байсан бололтой гэж судлаачид үздэг.
No comments:
Post a Comment