Tuesday, July 8, 2008

Хар бухын балгасны туйр


Булган аймгийн Дашинчилэн сумын төвөөс баруун зүгт 12 км зайтай Хар бухын голын өмнө хөвөөнд, Хадаасан толгойн зүүн хойнох эртний хотын туйрыг Хар бухын буюу Хадаасангийн балгас гэдэг.

Туйрыг анх XIX зууны үед илрүүлэн олсон ба 1934, 1948-49 онуудад хайгуул судалгаа, 1970 онд бага хэмжээний малталгаа хийж байжээ. Уг хотын турь түүхийн хоёр өөр цаг үед холбогдох бөгөөд эхнийх нь Х-ХI зууны Кидан улсын үе болно. Хотын хэрмийг шавар шороо дагтаршуулан дөрвөлжин хэлбэрээр босгосон бөгөөд дөрвөн талдаа хаалгатай, хэмжээ нь 0,5 х 0,5 км. Хэрмийг тойрсон суваг шуудууны ором олон илэрчээ. Хэрмийн доторхи талбайг баруун, зүүн тийш чиглэлтэй гол гудамж зааглан хуваасны хоёр талаар сууцны байшингууд байсны зарим нь тусгай хэрэмтэй байсан аж. Хотын туйрыг малтан шинжлэх явцад илрэн гарсан шавар сав суулга нь IX зууны Уйгурын дурсгалтай ижилсэх агаад эндээс олдсонтой адил хэлбэр маяг, хээ угалз бүхий сав суулга Хар мөрөн, Дорнод тэнгисийн зах нутгаар ч өргөн дэлгэрч байсныг судлаачид тогтоосон байна.

Энэхүү балгасыг Киданы үед холбож үзэх гол үндэслэл нь Чин толгойн балгаснаас олдсон кидан бичээст дээврийн ваартай яг ижил хэлбэр маягийн ваар олдсон явдал болно. Хожим XVII зууны эхэн хагаст эртний энэ хотын хэрэм дотор дан чулуугаар хийсэн барилга байгууламжуудыг барьжээ. Энэ нь туе тусдаа бат бэх хэрэмтэй хэдэн том барилга дуган байсан бөгөөд барилгын чулууны өрөөс бэхэлгээ зэрэг нь XVII зууны үеийн Монголын бусад шивээ бэхлэлтэд нийтлэг ажиглагддаг бөгөөд барилгын хэв загвар нь Төвд барилгын арга маягтай байжээ. Нутгийн ардын аман ярианд үүнийг "Номг?й хунтайж" хэмээх Цогт тайжийн байгуулсан орон сав гэдэг. Түүгээр ч барахгүй XX зууны эхэн үед үүгээр нутаглаж байсан Цогт тайжийн үрийн үр эелдэн засаг Норовжанцан ч мөн тэгж үздэг байжээ.


Хар бухын балгасны суварга

1970 оны малтлага судалгаагаар туе хотын нэгэн эвдэрхии сувраганы нуранхаигаас монголчуудын бичиг соёлын гайхамшигтдурсгал үйсэн номыг илрүүлэн олсон нь эрдэм шинжилгээнии хувьд гойд үнэтэй ховор олдвор юм. Эдгээр ном нь хэдэн арван нэр төрөл, 7х4 см-ээс 14х5 см хэмжээтэй хуудас бүхий, хуудас бүрийг хүрээлэн шугамдаж, алаглан гоёсон, хуудасны ар, өвөрийн тоог жигдэлж, хэвшиж тогтсон нарийн дүрэм журмаар үйлдсэн, ихээхэн дадлага, туршлага бүхий олон бичээчийн уран гараар бүтээсэн зүйл байжээ. Тэдгээр номыг сэдэв агуулгын талаар ангилбал:

1. Шашны элдэв судар,
2. Бөө, бурхан шашны элдэв заншил хутгал, мэрэг төлөг, цээрийн бичиг, сүнсний орших байрыг бичиг, ганзаганы сан,
3. Хууль цаазны хураамж бичиг,
4. Монгол бичгийн цагаан толгойн үсэглэл зэрэг болно.

Эдгээрийн доторхи туйлын ховор үнэтэй дурсгал бол XVI зууны хоёрдугаар хагасаас XVII зууны дөчөөд он хүртэл халхын дөрвөн хошуу, зургаан хошуу, долоон хошууны ноёдын 18 удаагийн чуулганаар хэлэлцэн тогтоосон арван наймам цаазын хураамж хуулга юм. Эдгээрийн дотор тухайн үеийн төрийн зүтгэлтэн Түшээт хан аймгийн Хүндэлэн цүүхэр Түмэнхин Сайн ноён, Засагт хан аймгийн Сэцэн тайж, засаг барьсан Дархан түшээт ноён, Дайчин баатар ноён, Цогт тайж зэрэг түүхт хүмүүсийн нэр гардаг.


Хар бухын балгасны туйр

No comments:

: