Wednesday, July 9, 2008

Хархорум хот

Монгол нутагт өөрийн тер улсыг байгуулж ирсэн ард түмнүүд Хангай нурууны зүүн бие, Орхон голым сав нутагт төвлөрөхийг эрмэлзэжзарим нь өөрийн нийслэл хотоо байгуулж ирсэн түүхэн уламжлалтай билээ. Энэ нутаг нь байгаль газар зүй, цаг уур тедийгүй нүүдэлчдийн төвлөрсөн улс байгуулахад эдийн засаг, зам харилцааны хувьд онц тохиромжтойн дээр нүүдлийн мал аж ахуй, газар тариалан хослон эрхэлж, томоохон хот байгуулахад шаардагдах бүхий л нөхцөл бүрдсэн нутаг юм.

Хархорум хотын туйр

Их Монгол улсын нийслэл Хархорум хотын суурь т авигдсан нь VIII зуунаас эхэлсэн бөгөөд түүнийг эхлээд "Тайгал Шивээ" хэмээн нэрлэж байв. Хожим нь XIII зууны үед Хэрэйдийн Ван хаан төвлөн сууж асан хийгээд дараа нь Монголын цэрэг зэвсгийн агуулах болж байсан Орхон гол, Хар Хүрэмт уул хоёрын завсрын эл сууринд Монгол улсын их эзэн Чингис хаан улсынхаа нийслэлийг төвөлрүүлэхээр шийджээ. Түүний хүү Өгөдэй хааны ?ед 1235 оноос хотыг өрөгтгөн бариулж тойруулан хэрэм цощлоон "Түмэн амгалант" хэмээхтом орд бариулж эхэлсэн байна. Хотын хамгийн үзэсгэлэн төгөлдер хэсэг болох Өгөдэй хааны "Түмэн амгалант" ордыг хотын баруун өмнөд хэсэгт харшийн цогцолбор байдлаар тусгай дөрвөлжин хэрмэн дотор барьжээ.

1948-1949 онд С.В. Киселев, X. Пэрлээ нарын удирдаж хийсэн археологийн малтлагаар "Түмэн амгалант" ордны гол барилга нь тусгайлан зассан өндөр довжоон дээр барьсан чулуун суурьтай 64 багана бүхий их танхимтай байсныг тогтоожээ. Ордны их танхимыг ногоон паалантай тоосгоор шалалж, бүх барилгыг ногоон, улаан, шар өнгийн паалантай ваараар дээвэрлэж, ханын дотор талыг хөрөг зургаар чимсэн байжээ. XIII зууны үед барилгыг ийнхүү хурц өнгийн паалангаар өнгөлж чимдэг байсан нь Монголын эзэнт гүрний үед байгуулсан Аварга орд, Мөнх хааны орд, Элэстэйн хот, Хархираагийн хот, Дунд эргийн хот зэрэг олон хотуудыг малтан шинжлэхэд давхар батлагдсан юм. Хархорум хотод орд харшийн шат, баганы суурь, гоёл чимэглэл, гэрэлт хөшөө, түүний суурь яст мэлхий зэргийг чулуугаар урлаж хийх нь түгээмэл байжээ. Хотоос баруунтай 20 км-т Орхон голын Элстийн амнаа нарийн ширхэгтэй сайн чанарын боржин чулууны орд байдаг бөгөөд XIII зууны үед тэнд чулуу засаж бэлддэг томоохон дархны газар


Хотын туйрын малтлагаас олдсон египетийн фараоны баг

ажиллаж байсныг дутуу засаад үлдээсэн том чулуун яст мэлхий, засаж бэлдсэн чулуу зэрэг олон баримт гэрчилдэг. Ордны үүдэн хэсэгт Францын дархан Вильгельм де Бушегийн урласан орой дээрээ бишгүүр үлээсэн далавчит Лха тэнгэрийн дүрстэй мөнгөн мод байсан бөгөөд найр наадмын үед бишгүүр нь аялгуулан дуугарч модны голоос дөрвөн зүг хандуулан байрлуулсан дөрвөн арслангийн амнаас дөрвөн зүйлийн тансаг амттан дарc, айраг, балын ундаа, таррацина будааны шар айраг гоожиж доор нь тоссон мөнгөн суулганд цутган ордог бөгөөд сүнчид ундаанаас ордны бүх хүнд барьдаг байсан тухай 1253 онд Хархорум хотод ирж, Мөнх хаанд бараалхан "Түмэн амгалант" ордонд зочлуулж байсан Францын IX Людовик эзэн хааны илч алдарт жуулчин Вильгельм де Рубрук "Дорно этгээдэд зорчсон минь" номондоо бичсэн байдаг.

Хархорум хот шавар хэрэм, дөрвөн хаалгатай, зүүн хаалган дээр шар будаа болон бусад үр тариа, баруун хаалган дээр хонь ямаа, өмнөд хаалган дээр үхэр тэрэг, умард хаалган дээр морь унаа худалддаг байсан тухай түүхэн сурвалжид тэмдэглэгдэн үлджээ. Хотод хятад, орос, франц, англи, мажаар зэрэг дэлхийн олон орны хүн суудаг өрнө, дорныг холбосон тэр үеийн дэлхийн улс төр, соёл, эдийн засаг, худалдааны том төв байсан юм. Монголын их хаад аливаа шашныг ялгаварлагүй адилхан дээдлэн үзэж эрхэмлэн хүндэтгэдэг байсан тул Хархорум хотод будда, христос, лалын шашны 12 сүм дуганд хурал хурж, мөргөл үйлддэг байжээ. Хотод Өгөдэй хаан анх суурийг нь тавьж Мөнх хааны үед барьж дуусгасан таван давхар өндөр суварга байсныг 1311 болон 1342-1346 онд дахин сэлбэн зассан тухай Эрдэнэ зуу хийдэд хадгалагдаж үлдсэн нэгэн хөшөөний бичээст тодорхой өгүүлсэн байдаг ажээ.


Өгөдэй хааны ордны хананы зураг

Хархорум хотыг малтан шинжлэхэд төмөр, ширмэн эдлэл, зэвсэг, тээврийн хэрэгсэл ба аж ахуйн хэрэгцээнии зүйлс зэс, мөнгөн сав суулга, хүрэл эдлэл, толь чулуу, үнэт чулуу, сувд, шүр, гоёл чимэг, яс модоор хийсэн зүйлс, шавар ваар, барилгын хэрэглэгдэхүүн зэрэг олон төрлийн олдворууд гарсан юм. Хархорум хот монголын их гүрний засаг захиргаа, худалдаа, гар ?йлдвэр, соёлын төв байсан бөгөөд тухайн үед өрнө дорнын олон орныг холбосон эдийн засаг соёлын чухал зангилаа газар болж байв. Түүнчлэн Хархорум хотод төмөрлөгийн үйлдвэр ихээхэн далайцтай хөгжиж байсныг археологийн судалгааны үр дүн харуулж байна.

1978-1985 онд Монголын археологии Н. Сэр-Оджав, Д. Цэвээндорж, Д. Баяр, Б. Энхбат нарын зэрэг судлаачид бага хэмжээний малтлага хийсэн билээ. Тэд хотын хэрмийн гадна буй таван хэсэг нуранхайг малтсан бөгөөд хамгийн том хэсэгт лалын шашинтны 52 булш олж насыг нь тогтоож, антропологийн судалгаа хийсэн юм. Тэндээс гарсан хүний ясыг судалж үзэхэд бага насны хүүхдээс авхуулаад өвгөд хүртэл бүхий л насны хүмүүс байсан билээ. Түүхийн сурвалж бичгийн мэдээ, аялан жуулчлагсадын замын тэмдэглэлд Хархорум хотод Дундад Ази, Ираны худалдаачид, гар урчууд олноороо сууж байсан гэж дурдсан байдгийг археологийн судалгааны хэрэглэгдэхүүнтэй холбон үзэхэд тэр үеийн Хархорум хотын хүн амын бүтцийгхаруулах чухал ач холбогдолтой сонин баримт олдож байгаа нь тодорхой. Хархорум хотын дүүрэгт малтлагаас урьд өмнө олдож байгаагүй Египетийн фараоны баг, араб зоос, шаазан сав суулгас, барилгын гоёл чимэглэлийн зүйлс,


Хархорум хотын 1995 оны судалгааны дэвсгэр зураг

бичигтэй том хөшөөний хагархай зэрэг Хархорум хотын эдийн засаг, соёл, гадаад харилцаа, гар урлалын хөгжил зэргийг судлахад чухал ач холбогдолтой эрдэм шинжилгээний хэрэглэгдэхүүнүүд олдсон билээ. 1260 онд Хубилай хаан монголын их гүрний нийслэлийг өөрийн байлдан дагуулсан Хятад-Нангиад оронд шилжүүлсэн хэдий боловч Хархорум хот үндсэн Монгол орны улс төрийн төв хэвээр байсан юм. Харин XIV зууны сүүл үед Монголын нийслэл Хархорум хот хятадын Мин улсын цэргийн довтолгоо хийгээд феодал ноёдын дотоодын дажин самууны хөлд эвдэн сүйдэж, үүрэг нөлөө нь багасан орхигдоход хүрчээ. Туc хотын зохион байгуулалт, уран барилгын хэв загварт нүүдэлчин монголчуудын хот суурин цогцлон барих уламжлалт арга зонхилж байсны зэрэгцээ өрнө дорнын уран барилгын янз маяг хосолсон байжээ. Хархорум хотыг цаашид хэрхэн малтаж судлах талаар монголын болон гадаадын эрдэмтэд олон янзын саналтай байдаг билээ.

Хархорум хотын туйрын мэлхий чулуунууд


Эл хот зөвхөн Монголын төдийгүй дэлхий дахины, тодруулж хэлбэл Ази, Европын түүх, соёлын дурсгал билээ. Учир иймээс хэрвээ Хархорум хотыг малтаж шинжлэх бол түүнийг сэргээн засварлах, малтлагын үр дүнгээр музей, үзэсгэлэн байгуулах ажлыг заавал хамт гүйцэтгэх шаардлагатай юм. Энэ чиглэлээр Унгарын Эстергом, Японы Осака хот, Киргизийн Бураны цамхаг зэрэгт хийсэн малтлага ба сэргээн засварлалт үнэхээр үлгэр жишээ болох билээ. Хар Хорум хотыг олон орны эрдэмтэд сонирхон судалсаар ирсэн бөгөөд хамгиин сүүлчийн судалгаа 1995-1996 онд дэлхийн оюуны байгууллага ЮНЕСКО-оос зохион байгуулсан, Монголын эртний нийслэлийг авран хамгаалах, сэргээн судлах ажил юм. Энэ ажлын хүрээнд Япон, Монголын эрдэмтэд хамтран уг хотын бүрэн хэмжээний нарийвчилсан зураг үйлдэж, геофизикийн болон археологийн судалгаа явуулан хотын дэвсгэр талбайн хэмжээг тогтоож хамгаалалтын хашаа барьж хаягжуулсан байна. Энэ нь цаашид эртний Хар Хорум хотыг орчин үеийн шинжлэх ухааны зохих төвшинд судлан, жинхэнэ ёсоор авран хамгаалж, олон нийтийн хүртээл болгохын эхлэл буй за.



No comments:

: