Монголын эзэнт гүрэн (Хуучин монголоор: Ехэ Монгол улус, Англиар: Mongol empire, Хятадаар: 帝国列表, Оросоор: Монгольская империя/Великая Монголия) бол дундад зууны эх газрын хамгийн том эзэнт гүрэн байсан юм.
Монголын эзэнт гүрний газар нутаг
Улсын зохион байгуулалтыг эрт үеэс нүүдэлчдийн ашиглаж ирсэн аравтын тогтолцоонд суурилуулсан. Энэ нь улсын армиас тодорхой харагддаг.
1206-1227 оны хооронд Тангуд, Хорезм, Хар хятан, Зүрчидийн Алтан улсийг байлдан дагуулж уртаашаа Манжуураас Каспийн тэнгис хүртэл уудам газар нутгийг эзэлжээ. Их эзэн богдыг нас барах үед Монголын эзэнт гүрэнд зүүн хойд иран, хойд хятадын хэсэг, сибирь, дундад ази багтаж байв. Харин үр удам нь байлдан дагуулалтыг үргэлжлүүлэн газар нутгаа хоёр дахин томруулжээ.
Хууль цааз
Байлдан дагуулал ба ноёрхол
1255 оноос Мөнх хааны зарлигаар Хүлэгү их цэрэг аван персрүү явж, Хубилай Урианхадайтай хамт баруун өмнөд хятадын Юннань мужийг эзлэв. 1256-1257 оны хооронд хойд ираны уулархаг нутагт удирдагчийг нь Уулын өвгөн гэж нэрлэдэг хашашинчуудыг (европт ассасин гэдэг) устгаад дараа жил нь Багдадыг дайлав. Харин 1260 онд египетийн мамлюкүүд өнөөгийн Палестин улс дахь Айн Жалутад монголын цэргийг ялжээ. Үүнээс хойш мамлюк, Ил хаадын монголчуудын хооронд 1320-аад он хүртэл тасралтгүй дайн болсон юм.
Солонгосруу Их хааны арми 1235 оноос хойш удаа дараа амжилттай дайрч бараг 30 жилийн дараа өөрийн үнэнч албатаа болгов.
Эзлэгдсэн ард түмэн хэд хэдэн төрлийн ерөнхий алба, гувчуурыг монголчуудад төлдөг байсан боловч тэдгээрийн хэмжээ, давтамж харилцан адилгүй байв. Мөнх хааны үед энэ бүхнийг цэгцэлж нэгдсэн сангийн бодлого явуулж, хүн амын тооллого хийжээ. Өмнө нь Гүюг (Гүег) хаан бас нийт хүн амын тооллого хийсэн байна. Эзлэгдсэн орны хаад, ноёдоос монголчуудын байлдан дагуулалтанд цэрэг гаргаж өгөх, хоол хүнс бэлтгэхийг шаардана. Зарим улс оронд өөртөө засаглах автаномит эрхийг өгсөн боловч хааныг томилох, гадаад бодлогын шийдвэр гаргахад монголчуудаар хянаж, батлуулдаг байжээ.
Хувь улсууд
Чингис хаан өөрийн үр хүүхдүүддээ эзэнт гүрний газар нутгаас хуваан өгч Их хаанаар сонгосон нэгэндээ захирагддаг байхыг зарлигджээ. Ууган хүү Зүчид Урал нуруунаас Ирчис (Эрчис) мөрөн хүртэл газар нутаг, удаахь хүү Цагаадайд Ирчисээс Балхаш нуур төв ази, дорнод ираныг, Өгөөдэйд зүүнгараас манжуур, хойд хятад, отгон хүү Тулуй буюу Толуйд монгол ёс заншлаар язгуурын монгол нутгийг тус тус өвлүүлжээ. Эдгээр улсууд нь монголын эзэнт гүрний бүрэлдэхүүн улсуудын газар нутгийн үндсэн хэсэг болсон бөгөөд хэмжээ нь байлдан дагуулалт, улс төр, иргэний дайнаар ихээхэн өөрчлөгджээ.
Юан улс - Их хаадын улс буюу Хубилайн удмынханы гүрэн
Ил хаадын улс - 1256 онд Мөнх хааны зарлигаар ойрх дорнод, баруун иранд хийсэн байлдан дагуулалтаар Хүлэгүгийн үндэслэсэн улс.
Алтан орд - Зүчийн эзэмшил улс
Цагаадайн улс - Чингис хааны хоёрдугаар хүү Цагаадайн удмынханы улс
Өгөөдэйнхэний улс. Мөнх хааны үед газар нутгаа алдаж, хожим Хайдугийн үед дахин сэргэсэн.
Шашин
Монголын эзэнт гүрэн эзлэгдсэн ард түмний шашин шүтэх эрхийг хаасангүй. Харин сүм, лам нарыг татвараас чөлөөлдөг байжээ. Гэхдээ Монголын эзэнт гүрэнд шашин, үзэл суртлын асуудал үргэлж тайван байсан гэвэл худал юм. Өрнөд хэсэгт лалчлах ажил хүчтэй явагдаж, зүүн хэсэгт буддын шашин зонхилож байв. Мөн Хубилай хаан бумбын ном судрыг шатаах зарлиг өгч байсан тухай он дарааллын бичигт үлджээ.
Харин монголын эзэнт гүрний баруун хэсэгт Эл хаан Газан, Кипчакын хаант улсын эзэн Узбек нарын үед лалын шашнаас өөр шашныг монголчуудын дунд шүтэхийг хоригложээ. Мөн туркестаны Цагаадайнхан уламжлалт ёс заншилдаа 14-р зууны 2-р хагас хүртэл үнэнч явсан байна. Тэнд буддизм, бөөгийн шашин ноёлож байгаад исламчлагджээ.
Өв
Монголын эзэнт гүрнийг мөхсөний дараа Доголон Төмөр өөрийгөө Чингисийн удам хэмээж түүний байгуулсан эзэнт гүрнийг дахин байгуулахыг хичээх болсон. Мөн орос дахь татаруудын ноёд, дундад азийн хаад ч Чингисийн удмынхан байлаа. Тэднээс сүүлийн хаан нь 1921 онд коммунистуудаар түлхэн унагаагдсан Бухар хот дахь Манжитын Алим юм.
Мин гүрэн, Манж Чин улсууд өөрсдийгөө Чингисийн эзэнт гүрнийг залгамжлагчид хэмээн үзэж монголчуудыг өөрсдийн хараат болох ёстой гэж үзэж байв.
Монголчуудын байлдан дагуулалт нь олон хүний амь насыг авч одон, эвдрэл сүйрэл авчирсаныг үгүйсгэхгүй ч дэлхийн түүхнээ соёлын болоод генийн солилцоог бий болгосноор хүн төрөлхтөний хөгжлийг хурдасгасан юм.
No comments:
Post a Comment