Tuesday, July 8, 2008

Хар балгас


Төв Азийн нүүдэлч ард түмний дунд VII-IХ зууны үед ээлжит төр улсаа байгуулан 100 орчим жил оршин тогтнож байсан Уйгурын хаант улсын нийслэл Орду-балык гэдэг их хотын нуранхай Архангай аймгийн Хотонт сумын нутаг Орхоны хөндийд буй.

Үүнийг нутгийн ардууд Хар балгас гэдэг. Хар балгасыг оросын эрдэмтэн Д. А. Клеменц, В.В.Радлов нар XIX зууны сүүлийн хагаст удаа дараагаар шинжиж эрдэм шинжилгээний тодорхойлолт хийж нийтэлсэн бөгөөд 1933-34 оны үед Д.Букенич, 1949 онд С.В.Киселев, Х.Пэрлээ нар малтлага хийсэн бөлгөө. Судлаачдын үзэж байгаагаар Хар балгас анхан Орхоны хөндийд байгуулагдаагүй, хожим тэнд нүүж очсон байна.


Хар балгасын туйрын дэвсгэр зураг

Дундад улсын түүхийн мэдээнд: "Тянь Баогийн эхэн 751 оны үед Уйгурын Пэй-ло хааны өргөө орд Ү-тэ-цзянь /Үтүгэн/ уул, Хун /Орхон/ голын хооронд нүүж буув. Түүний зүүн этгээд тэгш тал газар болно. Баруун этгээд Ү-тэ-цзянь уулаар, умар этгээд нь 600 ли /газар/ хол Сянь-э /Сэлэнгэ/ голоор савлана" гэсэн байдаг. Уг балгасыг чухам хаа хэзээ анх байгуулсан нь тодорхойгүй, харин Харбалгасыг есөн овгийн Уйгурын уг нутаг Сэлэнгэ хавь нутгаас өмнө зүг нүүлгэсэн бололтой гэж археологич Х.Пэрлээ бичжээ.

Эртний судлапын бичиг судрын мэрээгээр үзвэл, Хар бапгас Уйгурын хааны төрийн өргөө, төрийн яам, гар үйлдвэр, худалдааны хороод, шашны сүм, бэхэлсэн цайз хэрмээс бүрдсэн бөгөөд урагшаа 25 км зайд үргэлжилсэн их хот байсан нь мэдэгджээ. Хар балгасны цайзат хэрэм хэмжээгээрээ ихийн дээр, түүний хана туурга нь нэлээд нурсан боловч цайз нь одоо 12 метр хэрмийн төв дэх том цайз /хараат/ нь 14 м өндөр байна. Хэрмэн дотор малтахад үзэмжит сайхан чимэглэлтэй ордны барилгын ор олдсон нь Хятадын Тан улсын / 618-907/ үед холбогдох зүйл байжээ. Цайзат хэрмийгтойрон тусгай, тусгай шороон цонж байсан агаад цайзын гадаад буланд налуулан хийсэн цонжийг цэргийн зорилготой гэж С.В.Киселев үзсэн билээ. Цайзат хэрмийн үүдэнд цэцэрлэгт хүрээлэн байсан бололтой. Цайзат хэрмэнд Уйгурын хааны орд харш байсан нь дээрхи малтлагын олдвороор гэрчлэгджээ. Түүнээс гадна хааны ордонд холбогдох хааны бурхан шүтээн байсан бололтой хэрэмтэй дуган сүм байсны ор бий.


Уйгурын балгас

Түүний үүдэнд Уйгур, хятад, орхон-енисейн бичээстэй гэрэлт хөшөөнүүд тавиастай байсан бөгөөд эдгээр нь уйгурын хаадад зориулагдсан байжээ. Хар балгасны баруун . хойд, баруун хэсэгт худалдаа гар үйлдвэрийн хэрэм барилга олон байжээ. 1949 онд энд малтлага хиихэд гар урчуудын төмөрлөгөөр юм дархалж байсны баримт болох лав, хавтгай хүрэл, хүрэл хайлмагийн үлдэц олдсон ба 840 онд холбогдох хятад зоос гарчээ.


Уйгурын хар балгасын үлдэгдэл

Мөн Хар балгаснаас "Киргыз ваар"-ны хагархай олноор олдсон нь тэнд олон хүн сууж, гар үйлдвэр эрхэлж байсны гэрч юм. Хар балгас их хот байсан авч 100-гаад жилээс илүү насалсангүй, 840-өөд оны үед Енисейн киргыз нар Уйгур улсыг мөхөөхөд гал түймэрт өртөн сөнөжээ. Киргызүүд туc хотыг сүйдлэн эвдсэн гэж түүх сударт ч тэмдэглэгдсэн байдаг нь эртний судлалын мэдээгээр батлагджээ. Баримт түшвээс Хар балгасны аил бүр шахам тарианы гар тээрэмтэй байсан авч тэдгээр тээрмийн нэг ч бүтэн чулуу одоо олдоогүй, цөм хагархай олддогийн дээр, балгасны бичигт хөшөөнүүдийг зориуд цүүцдэн буталсан байдаг билээ. Хар балгас бол Монгол төдийгүй дэлхий дахины түүх, соёлын нандин өвийн нэг юм.


No comments:

: