Олон байшин
Дорноговь аймгийн Их хэт сумын нутаг, Бүсийн чулууны ард /Олонгийн усны дэргэд/ Хэсэг байшингаас зүүн хойно оршдог Олон байшин гэдэг гадна талаараа хэрэмгүй эртний хотын энэ туйрд 50 гаруй орон байшингийн нурсан үлдэгдэл бий.
Дорноговь аймгийн Их хэт сумын нутаг, Бүсийн чулууны ард /Олонгийн усны дэргэд/ Хэсэг байшингаас зүүн хойно оршдог Олон байшин гэдэг гадна талаараа хэрэмгүй эртний хотын энэ туйрд 50 гаруй орон байшингийн нурсан үлдэгдэл бий.
Төв барилга нь байсан гэлтэй нурж эвдэрснээс гозгор цац хэлбэртэй болсон нэгэн барилгынүлдэгдэл бийн хоёр талаар болон хойно нь тойрч хүрээлсэн барилгуудын оромтой. Зарим барилга нь хэлбэр байдлаараа Хэсэг байшингийнхтай тун адилхан боловч тойрсон хэрэм байхгүйгээрээ ялгагдана. Судлаачдын бичиж тэмдэглэснээс үзвэл: Барилгын суурийг боржин чулуугаар үрж дээр нь тоосгон хана хийсэн, өрлөгийн хэлбэр мөн л хэсэг байшингийнхтай ижил, хэвтээ болон ташуу өрлөг хосолсон байжээ. Ялгаатай нь эндээс тоосго болон ногоон паалантай дээврийн ваарны хэлтэрхий их олддог. Дөрвөлжин зассан, голдоо нүхтэй болон хонхорхойтой чулуу олдож байсан нь баганын суурь ивүүр бололтой гэж шинжээчид үзсэн.
Түүнчлэн чулуугаар хийсэн тэвш мэтийн чулуун эд зүйлс нэлээд олджээ. Бас суварга болон овоо гэмээр хэлбэртэй байгууламжууд байсан ба харин бичиг үсэгтэй хөшөөний мэтийн зүйл огт үгүй байжээ. Нутгийн ард олон Хэсэг байшин, Олон байшин хоёуланг Тогоонтөмөр хаан үүсгэн байгуулсан гэж ярьдаг байснаас гадна энд 300 жилийн өмнө өндөр дээд язгуурт Сайн Хун тайж сууж байсан хэмээх мэдээллийг 1821-22 оны үед үүгээр явж өнгөрсөн оросын жуулчин Тимковский сонсож тэмдэглэсэн байдаг. Мөн 1847 онд үүгээр дайран өнгөрсөн хятадач эрдэмтэн Палладий Кафаров энд Хятадын /Манжийн/хааны хүргэн Хун тайж нутаглаж байсан гэх домгийг сонсжээ.
Энэ бүхнээс үзэхэд "Хэсэг байшин", "Олон байшин" хоёр нь нэгэн цаг үед байгуулагдсан бөгөөд Сайн хун тайж хэмээгч нь Хэсэг байшингийн хөшөөнд нэр гардаг үзэмчний Эрдэнэ хун тайж Дэгэлэй /Дэгэд/ мөн болох нь лавтай бөгөөд тэрвээр албат ардаа дагуулан энд ирж нутаглаж байгаад XVII зууны сүүлийн хагаст манжид эзлэгдэн уугуул нутагтаа буцах үед эзгүйрэн үлдэж улмаар хулширч эвдэрсэн бололтой. Хэдий тийм боловч энэ хоёр дурсгалыг хоёуланг XIV зууны Тогоонтөмөр хаантай холбон ярих уламжлал нутгийн олны дунд байдаг нь сонирхолтой бөгөд үнэхээр ч Тогоонтөмөр хаан Хятадаас буцаж ирэх үедээ байгуулан сууж байгаад эзгүйрч орхигдсон хуучин барилгын ор суурин дээр хожим нь дахин орон барилга үүсгэж цогцлуулсан байхыг үгүйсгэх аргагүй билээ.
No comments:
Post a Comment