Хубилай хааны сүрийг бадруулагч цэргийн хот буюу нутгийн ардууд "Хөгшин тээлийн балгас" гэдэг эртний хотын туйр Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан сумын нутаг Хөгшин тээл гэдэг газар бий. Эртний хотын энэ vлдцийг 1926 онд оросын эрдэмтэн П. К. Козлов үзэж товч тодорхойлолт хийж, түүний дэргэд байсан нангиад бичээсний гэрэл зургийг татаж, орос орчуулгыг нийтэлсэн бөгөөд хотыг Хубилай, Аригбөх хоёрын Монголын хаан ширээ булаалдсан XIII зууны хоёрдугаар хагасын түүхэн үед холбогдоно гэж он цагийг тогтоожээ. Дээрхи хөшөөний бичээст хааны баруун гарын торгон цэргийн мянганы дарга Чан Вэй, чжи юаний 15-р оны 4-р сард умар зүг мордож 10-р сард ... газар ирж, хашаа хороо барьж цайз үүсгэн барив гэж тэмдэглэжээ. Олон жанжин түшмэд хэлэлцэн энэ цэргийн хотод "Сүрийг бадруулагч цэргийн хот" гэж нэр өгсөн бөгөөд хотын өмнө хиймэл нуур байгуулсан тухай бас энэ бичээсэнд өгүүлжээ.
1275 онд байгуулсан Хөгшин Тээлийн балгасны энэхүү бичээсийг эрдэмтэн Х.Пэрлээ, Ц.Хандсүрэн, Японы эрдэмтэн Хориё нар судлан тусгай өгүүлж нийтлүүлсэн билээ. Хубилайн цэргийн хот нь Хөгшин Тээл уулын зүүн хажууд гурван хэсэг туc туc барьсан том хэрэм, Хан Хөгшин уулын Их модны амны адгийн цагаан толгойн өврийн нутгийнхан "Дарь эхийн сүм" гэдэг барилгын үлдцээс бүрддэг. Х.Пэрлээгийн тодорхойлсноор сүмийн барилга ерөнхийдөө хятад загвартай байсан бөгөөд энэ нь Хубилайн цэргийн хотын ямар нэгэн тахилгын орон байшин байсан бололтой.
Хотын хэрмийг хойноос нь урагш нь дугаарлавал нэгдүгээр хэсгийн "Дарь эхийн сүм" байгаа Цагаан толгой хэмээх багахан уулыг өмсгөн жирийн чулуу vрж, хоёрдугаар хэрмийг Их модны амны урд хамар дээр, мөн л хамрын хяр зааг дагуулан барьжээ. Гуравдугаар хэрмийг хоёрдугаар хэрмээс урагш Бага модны амыг дамжуулан барьжээ. Yvний чулуун хэрэм нь гадна байх ба усан хэрэм-татаал /гуу/ нь дотроо байсан байжээ. Ийм хяр газар яаж усан суваг хийж байсныг мэдэх?йеэ бэрх, харин хуурай гvн шуудуу ч байсан байж болно гэж Х.Пэрлээ тэмдэглэжээ.
Хубилайн цэргийн хотын гурван хэрмийг өндөрлөг хэц, алсын хараат газар олон давхар хэрэмтэйгээр барьсныг харахад аргагvй л цэргийн сэргийлэн хориглох бодлогод нийцvvлэн vйлдсэн нь илэрхий аж. Хотын дэргэд босгосон хөшөөний нангиад бичээсийн мэдээнээс vзвэл энд гэр хороо цогцолж, эртнии нэрт хот цайзтай тэнцэм сvртэй, vзэмжтэй байснаас "Сvрийг бадруулагч цэргийн хот" хэмээн нэрийдсэн гэх боловч өдгөө тэрхvv цэргийн хотын хэрмэн доторхи олон барилгын ор vлдэгдэл нь ч бараг мэдэгдэхгvй шахам эвдрэн баларснаас vзвэл энд бачмаг цагт зориулан яаран бариулсан тvр зуурын байшин, оромж, гэр майхан байсан бололтой. Хубилайн цэргийн хот нь хэзээ эзгvйрэн мөхснийг лавлах мэдээ одоогоор олдоогvй бөгөөд хотын vлдцийг эртний судлалын талаар нягтлаагvй байна.
No comments:
Post a Comment