Дайчин вангийн хушууны гол хүрээ Лигшиддонгайлин нь Түшээт хан аймгийн эртний хийдийн нэг юм. Энэ хийдийн туйр нь одоо Булган аймгийн төвийн өмнө хэсэгт бий.
Туc хийдийг 1666-1667 онд Түшээт хан Чахундоржийн /Чимиддорж/ ойр төрлийн Баатар Бэйл хэмээгч өөрийн гэрийг Цогчин сүм болгож анх үүсгэсэн.
XVII зууны сүүлч XVIII зуунаас тус хийдэд хурлын дацан болон аймгийн сүмүүдийг удаа дараалан өргөтгөжээ. үүнд: Арван нэгдүгээр жарны усан гахай жил /1633 онд/ Дашпилжайлон аймаг, 1685 онд цогчин хурал, 1697 онд Самданчойлин, 1709 онд Пунцагдоналин буюу тойны аймаг, 1721 онд Дашчойлин буюу бандидын аймаг, 1733 онд Дашчойхорлин буюу унзадын аймаг, 1792 онд цанид дацан, 1789 онд эмч нарын дацанг байгуулжээ. 1876 онд Диваажин буюу жаргалын орон гэдэг нэртэй хиймэл уулан дээр сүм байгуулж, 1904 онд сүрлэг томруунаараа Ази тивд томоохонд тооцогдох Цагаан суваргыг барьж дуусгажээ.
Эдгээрээс өдгөө "Диваажин" сүм болон Цагаан суврагын үлдэгдэл туйр л үлдсэн бөгөөд Диваажин сүмийг сэргээн засварлах ажил хийгдэж буй.
No comments:
Post a Comment