Tuesday, July 8, 2008

Тэрэлжийн дөрвөлжин (Хар Балгас)


Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Тэрэлжийн голым зүүн эрэгт оршдог эртний дөрвөлжин хэрмийг 1925 онд Оросын нэрт эрдэмтэн Б.Я. Владимирцов, буриад эрдэмтэн Бараадын Базар нар олж бага зэрэг малтаж үзсэн байна.


Тэрэлжийн дөрвөлжин

Тэд тэндэх нутгийнхны домогт "Хар Балгас" гэж нэрийддэгийг нь баримтлан энэ нь Чингисийн дөө хавт Хасарын балгас гэж үзэж байжээ. 1949 онд Оросын нэрт археологич В. С. Киселев тэнд очиж үзээд Хүннүгийн үеийн гэж он цагийг тогтоосон бөгөөд энэ нь 1952 онд X. Пэрлээгийн хийсэн шинжилгээгээр батлагдсан юм. Нийтдээ 235x235 м хэмжээтэй. Хэрмийн одоогийн өргөн 10-15 м , өндөр нь 0,5-0,8 м, гадуур татсан сувгийн нь өргөн 3-6 м, гүн нь 0,5-0,7 м байна. Хэрмийн доторхи 15x17, 20x25 м талбайтай хоёр барилгын орыг малтахад Хүннүгийн үеийн Гуа дов хэмээх барилгын хэргэлэгдэхүүнтэй тун төсөөтэй тосуур, нөмрөг ваар, хээтэй тоосго зэрэг олдсон байна. Эл малтлагын үр дүнд үндэслэж эрдэмтэн X. Пэрлээ Тэрэлжийн дөрвөлжинг Хүннүгийн үеийн шүтэлгийн чанартай газар байсан гэж үзжээ.


No comments:

: