Дархан уул аймгийн Орхон сумын нутаг, сумын төвөөс урагш 2-3 км зайтай Орхон голым зүүн биед, дорно эртний нэгэн хотын туйр орших бөгөөд газрын нь нэрээр Цантын туйр гэдэг.
Хотын туйраас үзэхүл хот нь гадуураа гонзгой дөрвөлжин хэлбэрийн шороон хэрэмтэй, түүнийг тойроод усан татаал шуудуутай байсан мэт. Дэрс ургамал ихээр далдалж ургасан тул хэрмийн хэлбэр, хэмжээг бүрэн тодорхойлох боломжгүй ажээ. Хэрэм нь зүүн болон өмнө талдаа тодорхой сайн мэдэгдэх агаад баруун талын өмнөд хэсэг гайгүй мэдэгдэх боловч хойшлох тутам бүдгэрсээр газарт уусна. Хэрмийн дотор, өмнөд хэсэгт нь засмал чулуу шигтгэн хийсэн хоёр дүгрэг чулуун хүрээ байгаа нь нэн сонирхолтой. Урьд өмнө манай нутагт илрүүлэн судалсан эртнии хотуудын туриас ийм зүйл олдож байгаагүй билээ. Энэ хоёрын нэп нь опт хөндөгдөөгүй анхны байрлалаар байх ба 13 ширхэг засмал ховилтой чулууг хооронд нь залган дугуйруулж хүрээ үүсгэсэн бөгөөд өмнө талдаа үүд мэт сэтэрхийтэй. Чулуу туc бүрийн урт 10-165 см, өргөн, өндөр нь 50-60 см, голоор нь өргөн ховил гарган зассан ажээ. Хоёр дахь чулуун хүрээг төрх байдлыг нь алдагдуулан газраас ховхолж хаясан байх ба энд 12 ширхэг чулуу байна. Нэг чулууг нь сумын төвд орон нутаг судлах кабинет байгуулахаар аваачсан гэх боловч одоо хаа буй нь тодорхойгүй.
Цантын эртний хотын цаас индэж байсны ор-чулуун хүрээ
Яг ийм хэлбэртэй чулуун хүрээний зургийг өвөр Монголын эрдэмтэн Сайшаал "Чингис хааны товчоон" хэмээх номдоо нийтэлж "Монгол тариачдын хэрэглэж байсан онгоцон тээрэм" хэмээн тодорхойлсноос үзэхэд ийм зүйл ямарч атугай эртнии монголчуудын эд өлгийн дурсгалт зүйлсийн дотор тааралддаг байна. Түүнчлэн манай нэрт археологич Х.Пэрлээ эртнии энэ хотын талаар дурдахдаа энд Туулин улсын хүн мод индэж цаас хийж байсан" хэмээн нутгийн хүмүүс ам дамжуулан ярьсаар ирснийгтэмдэглэн бичсэн байдаг. Энэхүү аман домгийг түүхэн бодит үнэнтэй харьцуулан үзвээс эртнии гуулин улс буюу Солонгос нь цаас болон хэвлэлийн үйлдвэрийн талаар нэн эртнии уламжлалтаи, дэлхийд анх түрүүн хэвлэлийн төмөр барыг зохион бүтээсэн орон гэгддэг. Дэлхиид анхны төмөр барыг зохион бүтээсэн хэмээн алдаршсан Германы Гуттенбергээс даруй 100 гаруй жилийн өмнө Солонгост төмөр бар бүтээж, түүнийг хийхэд монголын сурвалжит язгууртан Бэбуха хөрөнгө мөнгөөр ивээн тэтгэж хамтран бүтээлцсэн түүхтэй билээ.
Энэ бүх баримтаас эрэгцүүлэн бодвол дээр өгүүлсэн голоороо ховилтой чулуун хүрээ нь, мод буюу дэрс мэтийг ховилд нь хийж дээгүүр нь голдоо нүх бүхий дүгрэг чулуун инг өнхрүүлэн няцалж цаасны түүхий эд боловсруулдаг төхөөрөмж байсан гэх бүрэн үндэстэй. Учир нь Солонгосын эрдэмтдийн судалгаагаар, энд ургадаг дэрс нь цаасны түүхий эд болох бүрэн боломжтой нь нотлогджээ. Энэ хотын нийт талбайгаас голдоо нүхтэй, нүхгүй тээрмийн чулуу гэмээр засмал дүгрэг чулуу олон гарсан хийгээд газрын хөрсөн дээгүүр хар, ногоон, саарал, цэнхэрдүү өнгийн паалантай шавар ваар сав суулганы хэлтэрхий, малый том жижиг яс олон олдож байсан нь энд дундад эртнии монголын нэг суурин амьдралын төв байсныг гэрчлэн харуулдаг.
No comments:
Post a Comment