Tuesday, July 8, 2008

Годил балгас


Годил хүрээ буюу балгас нь Өмнөговь аймгийн нутаг Балгасны хурлын туриас зүүнтэй хагас километрийн зайд оршдог. Энэ дурсгалын нэрийг Годил гэдэг нь тэр хавьд буй бяцхан толгойн нэр юм. Годил балгас / Годил хүрээ ч гэдэг/-ны тухай Ван гүнгийн илтгэл шастирт гардаг.

XVIII зууны үед энд манжийн цэргийн тариалан байжээ. Түүнээс өмнө энд ямар нэг суурин газар байсан нь Годил балгаснаас цэргийн аму будаа зөөсөн гэж дээрхи сурвалжид бичсэнээс мэдэгдсэн бөгөөд энэ нутгийн ардын ярианд, түүнийг Тогоонтөмөр хааны /1333-1368 он/ үеийн хот гэдэгтэй дүйдэг. Годил балгас нь дөрвөн тал зузаан шавар хэрэмтэй, хэрмийн хэмжээ нь хойгуур урдуураа 232-237 алхам, баруун, зүүнгээрээ 210-233 алхам. Хэрмийн хананд наалдуулан барьсан дотогш харсан байшингуудтай байжээ. Хэрмэн дээр цонж /хараат/ байсны ор баруун талдаа гурав, өмнө талдаа хоёр бий. Харин хаалганы ор ганцхан зүүн талд нь мэдэгдсэн. Хэрмийн дотор одоо ихээхэн эле хуралдаж бут ургамал ургасан тул хэдэн барилга тэнд байсан нь мэдэгдэхгүй болжээ.


Годил балгасын туйрын тойм зураглал

1913 оны үед дөрвөн булангийн цонж, өмнөд хаалганы хоёр хажуугийн цонж /овгор/ нь сайн мэдэгдэж байсан гэгдэх агаад өдгөө гүймэг ажихуйд, таваг савны / хээгүй/ хагархай олддог. Годил балгаснаас урагш Булгийн сэтэрхий гэгдэх газарт хуучин тариа тарьж байсны ор бий гэлцдэг. Түүнийг XVIII зууны үеийн/манжийн/ цэргийн амуу тарьж байсны ор үлдэц бололтой гэж археологич X. Пэрлээ 1961 онд нийтлүүлсэн "Өмнөговь, Өвөрхангай аймгуудын говь талын нутгаар эртний судлалын хайгуул хийсэн нь" гэдэг өгүүлэлдээ тодорхойлон бичжээ.


No comments:

: