Wednesday, July 9, 2008

Есөн зүйлийн суварага


Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын төвөөс баруун урагш 60 км орчим өндөр гэгээн Занабазар /1635-1723/-ын мэлмий нээсэн Есөн зүйл гэдэг газар энэхүү дурсгал оршдог. 1640 оны үед байгуулсан эл суврагыг бурханы шашны хүндтэй их хүнд зориулан босгодог дэг жаягаар барьж бүтээсэн бөгөөд цагийн энэнд элэгдэн өдгөө овгор туйр үлджээ.


Есөн зүйлийн суваргын үлдэгдэл

Есөн зүйлийн суваргыг нутгийнхан өвгөн Суврага гэж бас нэрлэдэг. Суврагыг босгосон Есөн зүйл хэмээх газрын тухай Галдан туслагчийн "Эрдэнийн эрх" зохиолд: өндөр гэгээн Занабазар 1635 оны насан төгөлдөр хөхөгчин гахай жил халхын Түшээт хан Гомбодоржийн хатан Ханджамцаас Есөн зүйл хэмээх газар мэндэлжээ. Есөн зүйл хэмээсэн нь Гэгээнтний мэндэлсэн газарт есөн зүйлийн цэцэг ургаснаар нэрлэсэн нь хожим сунжирч усан зүйл хэмээх явдал ч байсан тухай өгүүлжээ. /Дурдсан зохиол 90 дэх тал/. Тэнд суварганы туйраас гадна, гэгээнтнии хүй дарсан газар, живхний үнс асгасан газар гэж цагаан шороо байдаг. Энэ суврагыг өвгөн суврага хэмээсний учир нь гэвэл: Халхын түшээт ханы ураг удмын холбогдолтойгоос, нөгөө талаар өндөр гэгээн Занабазарыг өвгөн Хутагт хэмээдэг байсантай ч холбоотой байж болно. XVII зууны хоёрдугаар хагаст өндөр гэгээнии өвгөн суврагын дэргэд мөргөлийн жижиг сүм байгуулж, буян мөргөлийн хурал ном хурж байсаар 1930-аад оны өгүүтгэлийн үед тэр нь үгүй болон устгагджээ.


No comments:

: