Өвөрхангай аймгуудын зааг Өвөрхангай аймгийн Бат-өлзийт сумын төвөөс зүүн хойш 20 гаруй км зайд Төвхөн ширээт хэмээх уулын орой болох түшлэгт суудал мэтээр тогтсон байц хадны дундах багавтар тавцан дээр Төвхөн хийд оршдог.
1648 онд I Богд Занабазар арав гаруй настай байхдаа энэхүү байгалийн өвөрмөц тогтоцтой газрыг сонирхон үзэж 1651 оны үед нямблан сууж номын бясалгал хийх чулуун туурга ханатай жижиг байшин бариулсан байна. Ийнхүү I Богд Занабазар ном бясалган сууж бяслагасан номынхоо дагуу урлахуйн бүтээлээ цутгах, хөмөлдөх, зурах, барих аргуудаар хийж байсны зарим нь бидний үед хүртэл хадгалагдан ирсэн. 1688 оны Галдан бошигтын самуун дайн эхэлснээс хойш тэр бүтээлийн сүмийг ашиглаагүй учир бүр мартагдхад хүрсэнийг 1773 онд дахин сонирхож I Богдын бүтээлээ хийж байсны дурсгалыг хүндэтгэн хийд болгон хурал номын ажлыг сэргээжээ. Түүнээс хойш Төвхөний хийд хэмээн нэрлэгдэх болсон. Энэ хийдийн ар талд "Эхийн агуй" гэх арын байц хадны нэвт гарсан нүхний дэргэд мөлхөн гулсаж ордог мухар агуй байхаас гадна даяанч нарын сууж байсан хоёр агуй бий.
Төвхөн хийд (одоогийн байдал)
Хийд суурь газраас дээш 30-аад метр өргөгдсөн хадны тавцан дээр байрласны баруун талд хурлын дуган, Очирдарь ба Гомбогүр бурхадын сүм, Бүтээлийн сүм, Мөнх зулын сүм, хоёр суварга, ганц хүрдны бяцхан саравч бүхий жижиг хийд байжээ. Зүүн талын хэсэгт нь жасын агуулах, гал зуух, мөргөлчдөд зориулсан 2-3 гэр байсны зэрэгцээ 60 см гүнтэй хоёр худаг байсныг ойр зуурын хэрэщээнд хэргэлж байжээ. Энд байгаа хийдийн нурш үлдэгдэлд Б.Даажав тэргүүтэй хуучны барилга судлах экспедицийнхэн 1967, 1971 онд судалгаа, хэмжилгээ, зураглал хийжээ. өмнө талын нь нурш чулууг цэгцэлж явган хүн явах хуучин гарцыг сэргээн зассан байна. Энэ хийдийн барилгуудыг бүгдийг модоор барьсан байж. Одоо хүрч үлдсэн модон хийдийн үлдэгдлийг үзэхэд монгол мужааны гайхамшиг болсон модон углуурга, заадлын олон төрлийг хэрэглэж хиисэн угсармал барилгууд байсан нь илт ажиглагддаг. 1654 онд анхны сүм /Бүтээлийн сүм/ нь баригдаж 1760, 1786 онд сэргээн засварлаж байсан Төвхөүн хийдээс бидний үед бүтэн үлдсэн Бүтээлийн сүм, барилгын суурь/14 сүм дуганы барилгатай байсан Ред/ модон шал, зарим сүмийн турийг 1971 онд Өвөрхангай аймгийн, 1994 онд Улсын хамгаалтад авч бүтэн үлдсэн Бүтээлийн сүмийн сэргээн засварлах ажлын зургийг 1992 онд хиисэн.
No comments:
Post a Comment