Tuesday, July 8, 2008

Бүрхийн дөрвөлжин


Төв аймгийн Мөнгөн морьт сумын нутаг Хэрлэн голын цутгал зүүн Бүрх голын баруун хөвөөнд оршдог эртний дөрвөлжин хэрмийн орыг нутгийнхан нь бөө, удган хоёрын суусан газар "Хараалчийн хэрэм" хэмээн домоглож нэрлэдэг.



Бүрхийн дөрвөлжингийн тойм зураглал


Бүрхийн дөрвөлжин бол дөрвөн тал шороон хэрмийн ор юм. Хэмжээ нь 18x30 м, 29x29 м хэмжээтэй хоёр барилгын ор бий. Тэнд хийсэн таван малтлагаар барилгын дээврийн ваарны хагархай, садармал хээтэй дөрвөлжин тоосго олдсон бөгөөд үүгээр нь Гуа дов, Тэрэлжийн дөрвөлжин зэрэг Хүннүгийн үеийн хэрэмтэй нэг цаг үеийнх гэж эрдэмтэд үздэг.

No comments:

: